Topnews.mn

Topnews.mn Мэдээ, мэдээллийн вэбсайт

11/08/2024
05/08/2024

モンゴル全国アマチュアゴルフ大会ダワー・旭鷲山バトバヤルが優勝

ПАРИС 2024 МЕДАЛААРАА ТЭРГҮҮЛЖ БАЙГАА 10 ОРОН.
04/08/2024

ПАРИС 2024 МЕДАЛААРАА ТЭРГҮҮЛЖ БАЙГАА 10 ОРОН.

Парисын олимпийн медальтнуудад өгсөн хайрцагт Уго Гаттонигийн  бүтээсэн наадмын албан ёсны зурагт хуудсыг хийжээ.  "Энэ ...
31/07/2024

Парисын олимпийн медальтнуудад өгсөн хайрцагт Уго Гаттонигийн бүтээсэн наадмын албан ёсны зурагт хуудсыг хийжээ. "Энэ бол миний бүтээлийг дэлхийд харуулах гайхалтай боломж, үнэхээр гайхалтай. Уран бүтээл өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг нь миний хувьд маш чухал, тиймээс энэ зургийг музейд зэрэгцүүлэн үзүүлж байгаа нь үнэхээр гайхалтай. Миний энэ зураг бол хэдэн зуун жилийн настай зургууд" гэж Гаттони хэлжээ. Тэрээр зурагт хуудас бүтээхэд дөрвөн сар 2000 цаг зарцуулсан байна.

05/07/2024

О.ОЮУНБИЛЭГИЙН АЯЛГУУ. ХАВРЫН ВАЛЬС .

28/06/2024

Сонгууль 2024 Урьдчилсан дүн /Шууд/

28/06/2024

Сонгууль 2024 Ирцийн мэдээ /Шууд/

Ардчиллыг дэмжигчдийн санал хуваагдан үнэгүйдэх вийУИХ-ын ээлжит сонгуулийн санал хураах өдөр ирлээ. СЕХ-нд бүртгүүлсэн ...
27/06/2024

Ардчиллыг дэмжигчдийн санал хуваагдан үнэгүйдэх вий

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураах өдөр ирлээ. СЕХ-нд бүртгүүлсэн 23 нам, хоёр эвсэл хуулийн хугацаанд сонгуулийн сурталчилгаагаа хийж, сонгогчдын саналыг авахын төлөө өрсөлдсөн ч уламжлал ёсоор хоёр том намын бодлого, мөрийн хөтөлбөр жин дарж, нэр дэвшигчид нь сонгогчдод илүү танигдсаныг судалгааны дүн хэлж байна.
Эрх баригч МАН-ын хувьд завсаргүй 8 жил засгийн эрх барьсан тул хөрөнгө мөнгө, хууль хүчний байгууллага, төрийн алба гээд юм юмаар “зодож”, бярдсан сонгууль хийлээ. Төрийн албанд байршуулсан намын гишүүдээ ажиллуулах, төсвийн мөнгөөр хийсэн ажлуудыг тайландаа тусгах зэргээр бусад улс төрийн хүчнүүдээс хамаагүй давуу нөхцөлд, гараанаас түрүүлж хөдөлсөн МАН уралдаанд түрүүлэх нь эхнээсээ л тодорхой байсан гэж болно.
Олон намын тогтолцоонд шилжсэнээс хойших 8 удаагийн чөлөөт ардчилсан сонгуулийн 6-д нь МАН ялалт байгуулсан. 100 гаруй жилийн хугацаанд тогтсон гүн бат суурийг нь бодсон ч, сүүлийн 34 жилийн дийлэнхэд төрийн эрхэнд байхдаа бий болгосон мөнгө санхүү болон бусад хүчин зүйлийг бодсон ч МАН-тай эн тэнцэх улс төрийн нам өнөөдөр Монголд байхгүй нь үнэн юм. Үүндээ эрдсэн эзэрхэг түрэмгий үйлдлийг МАН энэ удаагийн сонгуульд нэг биш гаргалаа. Өөрийн мэдэлд буй хүчний байгууллагуудыг хөдөлгөж Ардчилсан намын сонгуулийн штабаас албан хаагчдыг нь баривчлах, Үндэсний эвслийн сонгуулийн штабыг битүүмжилж хаах гэх мэт ёс зүйгүй, бусад намын сонгуулийн ажилд саад хийж, ардчилсан улсын төрийн сонгуулийг хүндэтгээгүй үйлдлийг эрх баригч хүчний зүгээс нэг биш удаа гаргасан нь олны дургүйцлийг төрүүлсэн. Гэсэн ч энэ нь МАН-д саналаа өгөх хүмүүсийн тоог огт өөрчлөхгүй билээ.
Учир нь, МАН-ын сонгогчдын санал хуваагддаггүй, харьцангуй тогтвортой байдгийн судлаачид хэлдэг. Өнгөрсөн зуунаас эхлэн үе дамжсан үнэнч гишүүд дэмжигчидтэй, үүн дээр нь төрийн албан хаагчид нэмэгдээд хэзээ ч, хаашаа ч хуваагддаггүй том цул санал МАН-ынх байдаг. Нөгөө талд нь МАН-ыг сонгохгүй гэсэн хэсгийн санал байх бөгөөд тэр нь Ардчилсан нам болон бусад намд хуваагддаг юм.
Улс төрийн хоёр том нам гэдэг нэр томъёоны нөгөө эзэн нь Ардчилсан нам. Сонгуульд авсан нийт саналыг нь тоолбол МАН-аас хол дутахааргүй олон түмний дэмжлэгийг хүлээдэг улс төрийн хүчин бол Ардчилсан нам. Эрх чөлөөнд, ардчилалд хайртай монголчууд Ардчилсан намд саналаа харамгүй өгдөг боловч 1992 оны анхны ардчилсан сонгуулиас хойш Ардчилсан нам хоёр удаа л парламентад олонх болсон. Сонгогчид саналаа өгсөөр атал Ардчилсан нам ялдгүйн шалтгаан нь тус намын санал жил жилийн сонгуулиар олон хуваагддагт оршдог. МАН-ыг сонгохгүй гэсэн хэсгийн санал Ардчилсан нам ба бусад улс төрийн хүчинд хуваагддаг нь нэгэнт тодорхой болсон зүйл.
Энэ удаагийн сонгуулиар ч Ардчилсан намын санал нэлээд хуваагдахаар байгаа. Үүнд Ардчилсан нам доторх уур амьсгал, эв зүйгээ олоогүй байдал багагүй нэрмээс болж буй. 2016 оны сонгуульд ялагдсанаасаа хойш л намаа шинэчилнэ гэж давхиад, эв зүйгээ нэг л олж чадахгүй явсаар 2024 онтой золгосон тус намынхны хувьд сонгуульд оролцож чадах эсэх нь ч эргэлзээтэй нөхцөл байдалд сонгуулийн жилийг эхлүүлсэн. Нэр дэвшүүлэлт, СЕХ-нд нэр дэвшигчдийн нэрсийг хүргэх хүртэл намын дотоод зодоон ил цагаан үргэлжилж, намын гишүүд, дэмжигчдээ эргэлзээнд унагасан. Сонгуулийн сурталчилгааны дундуур ч солио гажуу нөхөд нь цухалзсаар л байсан.
Үе үеийн дарга нарынхаа үйлийг эдлүүлдэг шуудайд хийсэн үхрийн эвэр шиг фракцуудаа тараагаад алдчихалгүй, ямар ч байсан нэг дээвэр дор зангидан сонгуульд оролцож чадсан нь Л.Гантөмөр намын дарга болсны гавьяа байв. Яг үнэндээ энэ удаагийн сонгуульд тэр намын гаднах болон намын доторх өрсөлдөгчидтэй зэрэг тулсан. Л.Гантөмөрийг л харлуулж гутааж байвал нам нь муухай харагдах юу ч биш мэт аашилсан нөхдүүд нэгээр тогтоогүй. Тэр ч бүү хэл өрсөлдөгч намаас мөнгө авч өөрийн намын даргаа харлуулах ажлыг зохион байгуулсан хүмүүс ч байв.
Энэ бүхэнд Л.Гантөмөр уул мэт тэвчээртэй байсны хүчинд Ардчилсан нам сонгуулиа амжилттай өндөрлүүлж байна. Нэг намын 8 жилийн ноёрхол хэтийдэж, ардчиллын амин үзүүлэлтүүд унасан, Ардчилсан намын орших уу, эс орших уу гэдгийг шийдэх зааг давхацсан энэ сонгуульд Ардчилсан намыг бүрэн бүтнээр нь оролцуулсан нь Л.Гантөмөрийн эхний амжилт байсан. Одоо сонгуулийн дүн хэрхэн гарахаас түүний дараагийн дүн тавигдана. Хэдхэн хоногийн өмнө, нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд шийдвэрээ хүргэж байхад хүртэл хэзээ мөдгүй тарж гүйхэд бэлэн мэт харагдаж, товчхондоо уналтынхаа хамгийн ёроолд хүрээд байсан Ардчилсан нам сонгуулийн сурталчилгааны явцад рейтинг нь бага багаар өссөөр өдгөө хамтарсан Засгийн газрын нэг багана болно гэсэн хүлээлт итгэлийг олон нийтэд төрүүлээд буй нь судалгаагаар харагдаж байгаа юм. Энэ бол Л.Гантөмөр, түүний багийнхны хүлээц, тэвчээр, зөв бодлого, зөөлөн хүчний үр дүн гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.
Л.Гантөмөр шиг тэсэгч, тэвчигч, даван туулагч, зөөлөн хүчээр зангидагч даргатай болсон Ардчилсан нам энэ сонгуульд амжилттай оролцчихвол цаашид эмх замбараа, хөл толгойгоо олох, улс төрийн том намын байр сууриа бэхжүүлж, дотоод асуудлаа нэг мөр цэгцлэн, нам шиг нам болж цэгцрэхэд ч ойрхон биз. Үе солигдож, Ардчилсан намыг өмч шигээ боддог ах нар цөөрч, залуус хүч түрэн орж ирсэн нь ийм итгэлийн галд тос нэмж байгаа билээ. Одоо хэрүүл маргаан биш, бодлого төлөвлөгөө ярьдаг болохоор зорьж буй нь залуу гишүүдийнх нь үг үйлдлээс харагдаж байна. Бодлого тодорхойлогч институц, улс төрийн том нам болоход давах ёстой даваагаа давсаар, очих ёстой газраа дөхсөөр яваа гэдэгт нь итгэе. Бүх хөдөлгөөн хөгжлийн төлөө байдаг хойно.
Удаа дараагийн судалгаагаар хоёр том нам хамтарсан засаг байгуулах прогноз гараад буй тухай дээр дурдсан. Өнөөгийн нөхцөл байдалд энэ нь ч зөв байж мэдэх юм. Учир нь хоёр том нам хамтарсан үед үндэсний хэмжээний зөвшилцөл бий болж, улс орны амьдралд бодитой ахиц авчрах том шийдлүүл гарч, мега төслүүд хөдөлдөг билээ.
Сүүлийн 8 жил байрандаа гацсан, зарим талаараа ухарсан улсын хөгжил, эдийн засгийн өсөлтийг хөдөлгөж тэтгэх зоригтой алхмуудыг хийх зайлшгүй шаардлага Монгол Улсад тулгараад байгаа. Нэг нам дангаараа хийе гээд хүч хүрэхгүй, үндэсний зөвшилцлөөр урагшлуулах боломжтой стратегийн том төслүүд ч олон жил яригдаж байна. Тиймээс хамтарсан Засгийн газар гэдэг үгнээс нэг их айж цочоод байх шаардлагагүй юм.
Хамтарсан Засгийн газарт зөвхөн Ардчилсан нам, МАН орох боломжтой гэсэн үг биш. Бусад намууд ч орох боломжтой. Харин олон нам орох тусам олон толгойтой болж, хүч нөлөө нь сарнидгийг бас санахад илүүдэхгүй. Бидэнд ийм туршлага бий. 2004-2008 онд Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт МАХН, Ардчилсан нам, Эх орон, БНН гэх мэт намууд орсон боловч Засгийн газраа задлах, дараагийн Засгийн газрыг байгуулах тухай ярьсаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан удаатай билээ.
Харин 2008 онд МАН сонгуулийн дүнгээр ялалт байгуулсан ч Ардчилсан намыг Засгийн газарт урьж, тухайн үеийн МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Баярын хэлснээр “стандарт бус” Засгийн газрыг байгуулсан нь “Оюутолгой” төслийг хөдөлгөх зорилготой байв. Энэ зорилгоо ч биелүүлсэн. Өнөөдөр монголчууд сайн, муу хэлсэн ч “Оюутолгой” төсөл бодит ажил хэрэг болсны үр шимийг нийтээрээ хүртсээр суугаа билээ.
Ардчиллыг дэмжигчдийн санал олон намд хуваагдан тарамдах тусам хүч нь сарнидаг талаар дээр дурдсан. Энэ удаа ч санал хуваагдаж, тарамдах нөхцөл бодитойгоор бий. Хэрэв санал хэт их хуваагдвал МАН-д үргэлжлүүлэн дангаараа засаглах боломж үүснэ. Тиймээс ардчиллыг дэмжигчид аль болох саналаа хуваагдуулж тарамдуулахгүй байхаа хүнээр хэлүүлэлтгүй мэддэг болсон биз ээ. А.АМИНА.

ГАВЖ Д.НЯМСАМБУУ ИШЛЭЛҮҮД.     ДАЛЛАГА АВАХУУЛЖ БУМБА ТАХИСНААРАА МОНГОЛ , ТӨВД ХОЁР ДЭЛХИЙН ТЭРГҮҮН БАЯН УЛС БОЛОХ ЁСТО...
25/05/2024

ГАВЖ Д.НЯМСАМБУУ ИШЛЭЛҮҮД.

ДАЛЛАГА АВАХУУЛЖ БУМБА ТАХИСНААРАА МОНГОЛ , ТӨВД ХОЁР ДЭЛХИЙН ТЭРГҮҮН БАЯН УЛС БОЛОХ ЁСТОЙ. Гэвч тийм зүйл байдаггүй

- Эр, эмгүй архи уухаа л больчих!!! Ямар ч засал ном, лам багш гэж гүйх хэрэггүй амьдрал чинь тэгшхэн явна.
- Зүг мөр гаргахгүй бол балран доройтно гэдэгт итгэх хэрэггүй. Бурханы шашинд сэтгэл сайн явбал цаг болгон сайн, зүг бүр өлзийтэй гэдэг.
- Шашин бол далдын хүч биш, даатгалын компани биш, ид шид биш. Энэ бол хүн өөрөө сэтгэлээ ариун байлгах онол хийгээд практик.
- Хүний эрхэм чанарын оройд мөнгө бус, зөв амьдрал байх ёстой.
- Даллага авахуулж бумба тахиснаараа Монгол, Төвд хоёр дэлхийн тэргүүн баян улс болох ёстой. Гэвч тийм зүйл байдаггүй

21/05/2024

МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН ХҮЛЭМЖИЙН ХИЙН /КАРБОН МАРКЕТ/ ЗАХ ЗЭЭЛД ОРОЛЦОХ БҮРЭН БОЛОМЖТОЙ.

21/05/2024

Сонгуулийн ерөнхий хорооны референт П. АЛТАНЧИМЭГ

17/05/2024

СОНГУУЛИЙН САНАЛ ТЭМДЭГЛЭХ ЗААВАР.

Төрийн , Улс төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болно./ Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 7 р бүлэ...
09/05/2024

Төрийн , Улс төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болно./ Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 7 р бүлэг/

Яг түүн шиг-2024 шоуны оролцогчдыг танилцуулж бна.
02/05/2024

Яг түүн шиг-2024 шоуны оролцогчдыг танилцуулж бна.

Өдөрт 11 буюу түүнээс дээш цаг ажилладаг хүмүүсийн 67% нь зүрхний шигдээсээр өвчлөх магадлалтай байдаг.
29/04/2024

Өдөрт 11 буюу түүнээс дээш цаг ажилладаг хүмүүсийн 67% нь зүрхний шигдээсээр өвчлөх магадлалтай байдаг.

Сонгуулийн системүүд  1. Пропорционал систем нь улс төрийн хүчнүүдийн /намууд/ рейтинг тогтоодог. Өөрөөр хэлбэл улс төри...
29/04/2024

Сонгуулийн системүүд
1. Пропорционал систем нь улс төрийн хүчнүүдийн /намууд/ рейтинг тогтоодог. Өөрөөр хэлбэл улс төрийн хүчнүүдийн авсан саналыг пропорцоор нь суудлыг нь хувиаралдаг тогтолцоо юм.

2. Мажоритар гэдэг нь /франц гаралтай Majoritee/ олонхи гэсэн үг. Энэ системээр сонгогчид намуудыг бус тодорхой нэр дэвшигчийг сонгодог. Ийм системээр энгийн олонх буюу ердийн олонх /нэг ч болов санал илүү авсан бол/ санал авсан нэр дэвшигч ялсанд тооцдог.

3. Холимог систем гэдэг нь пропорционал-мажоритар гэсэн хоёр системийг зэрэг ашиглахыг хэлнэ. Энэ нь зарим нэр дэвшигч намын жагсаалтаар зарим нь мажоритар системээр сонгогдохыг хэлнэ.

Сонгуулийн системүүд

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ хууль...
29/04/2024

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ хуульд заасан хугацаанд өгч дууссан байна.

Баян Р.Базарааг саатуулсантай холбоотойгоор Н.Номтойбаяр, С.Баярцогт болон АН-ын дарга Лу.Гантөмөр нарыг шалгана.Баян хэ...
17/04/2024

Баян Р.Базарааг саатуулсантай холбоотойгоор Н.Номтойбаяр, С.Баярцогт болон АН-ын дарга Лу.Гантөмөр нарыг шалгана.

Баян хэмээх Р.Базараа нь Нарийнсухайт-ын уурхайгаас хууль бусаар борлуулсан байж болзошгүй нүүрсний мөнгийг гадаадын хэд хэдэн оффшор дансаар дамжуулан угааж, ОХУ-аас хилээр их хэмжээний бэлэн мөнгө монголд оруулж ирэхийг завдсан тухай мэдээлэл ирлээ.
Хамгийн ноцтой нь Н.Номтойбаярын хамаарал бүхий Нарийн Сухайтын уурхайн нүүрсийг татвараас зугатаалгаж хил давуулсан гэх бөгөөд төлбөрийг нь мөн гадны банкуудаар дамжуулан угааж цэвэрлээд өнгөрсөн өдрүүдэд ОХУ-ын хилээр бэлэн хэлбэрээр оруулж ирэх гэж байгаад саатуулагдсан байна. Мөн энэ хэрэгт Н.Номтойбаяр, С.Баярцогт болон АН-ын дарга Лу.Гантөмөр нарыг шалгаж магадгүй байна.

Шуурхай!!! Баян Р.Базарааг саатуулсантай холбоотойгоор Н.Номтойбаяр, С.Баярцогт болон АН-ын дарга Лу.Гантөмөр нарыг шалгаж магадгүй байна.

Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй, зээлийн хар түүхтэй иргэдийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн нэг...
16/04/2024

Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй, зээлийн хар түүхтэй иргэдийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн нэг удаа өршөөх шийдвэрийг өнөөдөр /2024.04.16/ гаргалаа. Адилтгаж хэлвэл зээлийн муу түүхтэй иргэн, аж ахуй нэгжийг нэг удаад өршөөж хэвийн ангилалд оруулна. Мөн зээлээ төлөөгүй иргэдэд зургадугаар сарын 2-ны өдөр хүртэл боломж олгоно. Энэ хугацаанд багтаан зээлээ төлөх юм бол "хар жагсаалт"-аас хасах юм байна.

Монголбанкны зээлийн хар түүхтэй иргэдийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн нэг удаа өршөөнө.

4.3.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 126 гишүүнийг дараах б...
16/04/2024

4.3.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 126 гишүүнийг дараах байдлаар сонгоно:
4.3.1.Улсын Их Хурлын 78 гишүүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар;
4.3.2.Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар.
Тайлбар: -“олныг төлөөлөх /мажоритар/ арга” гэж тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцохыг ойлгоно.

-“хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ арга” гэж сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн авсан саналынх нь тоо, хувьд үндэслэн энэ хуульд заасны дагуу суудал хуваарилж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцохыг ойлгоно.

4.3.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 126 гишүүнийг дараах байдлаар сонгоно:

16/04/2024

ҮЕ ҮЕИЙН ЗАХИРЛУУД НЬ ТЭРБУМТАН БОЛДОГ МҮОНРТ ОДОО 8,4 ТЭРБУМЫН ӨРТЭЙ.

УИХ ын дарга З.Энхболд өөрийн эрх мэдлийн сүүлийн өдөр буюу хаврын чуулганы хамгийн сүүлчийн өдөр “Цагаан суварга” ордыг...
14/04/2024

УИХ ын дарга З.Энхболд өөрийн эрх мэдлийн сүүлийн өдөр буюу хаврын чуулганы хамгийн сүүлчийн өдөр “Цагаан суварга” ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргахдаа "Цагаан суварга"-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсүгэй гэсэн тогтоол баталсан. Энэ тогтоол олигархид үйлчилсэн төрийн өндөр үнэ бүхий шийдвэрийн нэгээхэн хэсэг.

"Цагаан суварга"-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсүгэй.Энэ тогтоол олигархид үйлчилсэн төрийн өндөр үнэ бүхий шийдвэрийн нэгээхэн хэсэг.

09/04/2024

2020 ОНЫ УИХ-ИЙН СОНГУУЛЬ. 606 НЭР ДЭВШИГЧ.ТОМСГОСОН МАЖОРИТАР БУЮУ 1 ТОЙРОГ ОЛОН МАНДАТ.СОНГУУЛИЙН ЗАРДАЛ 43 ТЭРБУМ ТӨГРӨГ.МАХН /МАН/ 62 СУУДАЛ , АН 11 СУУДАЛ. ТА БИДНИЙ ЭВСЭЛ /МАХН/ 1 СУУДАЛ , ЗХЭЭ 1 СУУДАЛ , БИЕ ДААГЧ Н.АЛТАНХУЯГ 1 СУУДАЛ.

09/04/2024

2016 ОНЫ УИХ-ИЙН СОНГУУЛЬ. 498 НЭР ДЭВШИГЧ.ТОМСГОСОН МАЖОРИТАР БУЮУ 1 ТОЙРОГ ОЛОН МАНДАТ.ОРОН НУТГИЙН МАНДАТЫН ТООГ БАГАСГАЖ НИЙСЛЭЛИЙГ НЭМСЭН.СОНГУУЛИЙН ЗАРДАЛ 16.5 ТЭРБУМ ТӨГРӨГ.МАХН /МАН/ 65 СУУДАЛ , АН 9 СУУДАЛ. МАХН 1 СУУДАЛ , БИЕ ДААГЧ С.ЖАВХЛАН СУУДАЛ.

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Topnews.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Topnews.mn:

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share