GEO mongolia

GEO mongolia Германы алдарт Гео сэтгүүл Монголд
www.geomongolia.mn
Холбоо барих: 70152345, 70114646

Манай сэтгүүл нь дэлхийн 21 улсын хэл дээр 25 сая хувь хэвлэгддэг, улс төрийн болон аливаа маргаантай асуудлаас ангид хол, төвийг сахисан байр суурьтай, байгаль орчин, экологи, газарзүй, ан амьтан, аялал жуулчлал, түүх соёл, угсаатны зүй, археологи, архитектур, шинжлэх ухаан, техник, судалгаа шинжилгээний талаарх сэдвүүдийг хөндсөн НОГООН сэтгүүл юм.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам аа!!!Аав Ч.Чинбатыгаа Өмнөговиос савраа тат гэж хэлээд өгөөч.  Цагаан дэл уулын боомт руу зам тав...
19/05/2023

УИХ-ын гишүүн Ч.Ундрам аа!!!

Аав Ч.Чинбатыгаа Өмнөговиос савраа тат гэж хэлээд өгөөч. Цагаан дэл уулын боомт руу зам тавих Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг БОАЖЯ-аас батлаагүй байхад танай аав хууль зөрчин Хүрмэн суманд замын техник хэрэгслүүдээ орууллаа. Дээрээс нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цагаан дэл уулаар шинэ боомт нээх Засгийн газрын шийдвэрийг түдгэлзүүллээ гэж өнгөрсөн хавар мэдэгдсэн. Тэр шийдвэр хэвээр байхад дайрч орох эрх танай аавд байхгүй. Эсвэл охин нь УИХ-ын гишүүн болчихоор хуулиас давсан эрх эдэлдэг юм уу?
Танай аавд Өмнөговийн Гурван тэс, Баянхонгор, Сэлэнгэ... гээд ухаагүй газар алга. Тэр мөнгөөр нь чи УИХ-д гишүүн болсон. Мөнчигрөөрөө биш мөнгөөр гишүүн болсон хүн хөгөө яаж чирдгийг хөөрхий чи минь хангалттай харууллаа.
Уурхай ухаж баяжсан аав чинь одоо бүр Хятадуутай нийлж Өмнөговийн урдуур Цагаан дэл уулын боомт руу уул уурхайн хүнд даацын зам тавьж үлдсэн ганц говийг нь цөлмөх гэнэ. Яг үнэндээ энэ бол Өмнөговийн урд сумдаар уул уурхайн лиценз авсан хятадуудын захиалга. Тэнд боомт нээгдэж, зам тавигдлаа л бол маргааш нь уг бүсэд олгосон 60 гаруй лиценз амилж, ухаж эхэлнэ. Говийн хөрс улаанаараа эргэж, цөлжилт, хуурайшилтаас болж тэнд амьд амьтан тогтох аргагүй болно. Өчигдөр говьд хүйтэн, шороон шуурга нүүр нүдгүй шуурсан.Хэдэн малчид мал, гэр орон, нялх нойтон хүүхдээ орхиод аавын чинь замын техникүүдийг нутаг руугаа оруулахгүй гэж шөнөжин тэмцэж нойргүй хонолоо. Энэ олон хүмүүсийн зовлон дээр зоолж олсон мөнгө тэгээд юм болох уу?
Ард түмний баялаг болсон уул уурхайг танай гэр бүл ганцаараа цөлмөж одоо болно оо. Ард нь байгаль дэлхий сүйрч, маш олон амьтан амь ажиргаанаасаа салдгийг мэднэ биз дээ. Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг бол одоо аавыгаа амьтан хүн зовоож, говьд зам тавьж, үлдсэн хэдхэн малчид, амьтан ургамалын өлгий нутгийг устгахаа больчих гээд ард түмнийг төлөөлсөн төрийн түшээгийн хувиар хэлээд өгөөч. Эсвэл Өмнөговийн урд хэсгээр лиценз авсан Хятадуудын Монголын төрд илгээсэн "төлөөний хүн" нь өөрөө юм биш биз. Ч.Ундрам аа!!!

Мөнгөний төлөө нүдээ сохолно гэж үг бий шүү.
Сэтгүүлч Отгон

14/04/2023

ХАРШЛЫН СОРИЛ 20 ХУВЬ ХЯМДАРЛАА

Итали улсад үйлдвэрлэгдсэн Олон улсын стандарт арьс хатгах сорил хийж байна.

➡️ЭМД-аар эмчийн үзлэг оношилгоо, зөвөлгөө болон сорилын дараахь өдрийн эмчилгээ үнэ төлбөргүй.

🆘Хугацаа: 4 сарын 15-наас 5 сарын 25-ны өдрийг дуустал.

‼️Анхаарах зүйл:
* 72 цагийн хугацаанд харшлын ямар нэг эм уугаагүй байх.
* 6 наснаас доош, 75 наснаас дээш насныханд хийхгүй.
* Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хийхгүй.
* Харшил нь хөдөлсөн болон сэдрэлтэй үед хийхгүй.

💯Харшлын сорил хийлгэх нь оношийг зөв тодруулах, оношоо зөв тодруулснаар оновчтой эмчилгээг хийлгэх, харшлаа хөдөлгөхгүй байх боломжтой болно. Иймд танд харшлын ямар нэг шинж тэмдэг, зовуурь (хамар битүүрэх, нүд загатнах, арьсаар юм туурах, найтаах, амьсгалахад хүндрэлтэй болох, нулимс урсах, хөөж хавдах гэх мэт) илэрвэл харшлын эмчид хандаж, сорил өгөх нь зүйтэй.

⏰Цагийн хуваарь:
Даваа-Баасан гарагуудад 9:00-17:30

☎️Зөвөлгөө, мэдээлэл авах дугаар: 99665511, 88330044

🏥БЗД-ийн 1-р хороо, 79-р байрны үйлчилгээний төв. /Америк элчингийн эсрэг Сэлбэ голын зүүнд талд, Consultower гэсэн том улаан бичигтэй 16 давхар барилга. Хаалга нь Сэлбэ гол руу харсан. Багшийн их сургууль, 100 айлын хар гүүрийг холбосон Сэлбэ гол дагуух замд/
#хайрстүлд #атопическийдерматит #диатез #витилиго #эрүүларьс • #эрүүларьсхамгийнүзэсгэлэнтэй • #харшил .

🙏💯👍
27/01/2023

🙏💯👍

⏰ Цагийн хуваарь:
•Даваа-Баасан гарагуудад 9:00-17:30
•Бямбад гарагт 10:00-14:00

☎️ Зөвөлгөө, мэдээлэл авах дугаар: 99665511, 88330044
⏰ Үзлэгийн цаг авах дугаар: 99665511

🏥 БЗД-ийн 1-р хороо, 79-р байрны үйлчилгээний төв. /Америк элчингийн эсрэг Сэлбэ голын зүүнд талд, Consultower гэсэн том улаан бичигтэй 16 давхар барилга. Хаалга нь Сэлбэ гол руу харсан. Багшийн их сургууль, 100 айлын хар гүүрийг холбосон Сэлбэ гол дагуух замд/

#хайрстүлд #атопическийдерматит #Диатез #витилиго #ЭрүүлМэнд #эрүүларьсхамгийнүзэсгэлэнтэй #Харшил

Эрүүл мэнд эрхэм дээд баялаг.   #ЭМД
02/10/2022

Эрүүл мэнд эрхэм дээд баялаг.



#ЭМД

Эрүүл мэнд эрхэм дээд баялаг.



Зөвөлгөө, мэдээлэл авах дугаар: 99665511, 88330044
Үзлэгийн цаг авах дугаар: 99665511

#ЭМД

08/02/2022

15 удаа босож суух нь 500 удаагийн гэдэсний дасгалтай тэнцэнэ

Өдөрт ердөө 15 удаа хийхэд л хангалттай!! Сууж босох дасгалны гайхалтай үр дүнг мэдрээрэй. Хүний нийт булчингийн 70 хувь нь биеийн доод хэсэгт байдаг байна. Өдөрт 15хан удаа хийгээд биеийн доод хэсгийн булчингаа хөгжүүлээд зогсохгүй гоо сайхан болоод эрүүл мэндийн хувьд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна гэдгийг амлаж байна.

Булчингийн дасгал гэхээр хамгийн түрүүнд биеийн аль хэсэг санаанд бууж байна? "Гэдэсний булчин” гэж хариулах хүн олон байх л даа. Гэхдээ гэдэсний булчин жижигхэн учраас бүтэн биеэрээ дасгал хийсэн ч үр дүн бага харагдана. Гэдэсний булчингаа хичнээн ашигласан ч калори дорвитой хасагддаггүй бөгөөд ерөнхийдөө өөрчлөлт бага байдаг. Хүний биед гэдэсний булчингаас илүү том булчин бий. Тэр бол биеийн доод хэсгийн булчингууд юм.

Биеийн доод хэсгийн булчингуудыг ажиллуулж 15 удаа босож сууснаар 500 удаа гэдэсний дасгал хийсэнтэй тэнцэх хэмжээний үр дүн гардаг байна. Өөрөөр хэлбэл, биеийн доод хэсгийн булчинг ажиллуулснаар энергийн зарцуулалт ч ихсэхээс гадна булчингийн хэмжээг нэмэгдүүлж бодисын солилцоо ч эрчимтэй явагддаг тул турахад хамгийн тохиромжтой дасгал хөдөлгөөн юм. Босож суух дасгал нь зөвхөн биеийн доод хэсэг төдийгүй хэвлий, гэдэс болон гар, нурууны булчинг ажиллуулдаг учир биеийн бүх хэсэгт жигд нөлөөлнө.

Босож суух нь гоо сайханд сайнаар нөлөөлдөг шалтгаан

Тархинаас ялгардаг "залуужуулах” гормоны урсгалыг сайжруулна. Үнэндээ сууж босох дасгал хийх үед хүний тархинаас залуужуулагч гормон ялгардаг байна. Энэ гормон нь өөх тосыг задалж, арьсыг сэргээн төлжүүлэх ид шидтэй юм. Сайхан арьстай болохын тулд "үнсгэлжингийн цаг” буюу унтсаны дараах эхний 3 цаг их чухал үүрэгтэй гэдэг нь энэ хугацаанд залуужуулагч гормон ид ялгардаг үе юм. Гоо сайханд хамгийн чухал нөлөө үзүүлдэг энэхүү гормон нь таныг нойрсож байхад төдийгүй дасгал хөдөлгөөн хийсний дараа ч ялгардаг байна. Түүгээр ч зогсохгүй хөдөлсний дараа ялгарах хэмжээ нь ердийн үеийнхээс 100-300 дахин илүү байдаг аж.

Гэхдээ хүн бүр өөр байж болох ч бидний биеийн булчингийн 70 хувь нь доод хэсэгт байдаг. Тэгэхээр босож суух нь тэр хэсгийн булчинг тэнцвэртэй ажиллуулдаг учир залуужуулагч гормоныг ихээр ялгаруулахад чухал үүрэгтэй дасгал юм.

Гадаадын олон алдартнуудын дунд ихээхэн дэдгэрээд буй "30 day squat challenge” буюу "30 өдрийн сууж босох дасгал”-ыг та бүхэндээ танилцуулая.

Зөв хийх дараалал:
Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад, гараа урагш чигээр нь сунгана.
Аажуухнаар доош суугаад хоёр гуя тань шалтайгаа параллель байхаар сууж өгнө.
Энэ байдлаа 3 секунд бариад буцаад аажуухнаар дээш босно.
Хурдан үр дүнг нь харахын тулд хэт олон юмуу хэт хурдан хийх нь булчинд ачаалал өгчэсрэгээрээ бүдүүн гуятай болох талтай. Тиймээс өөрт тааруулж хийх нь чухал юм. Ямар ч зардал гаргахгүйгээр өөрт хөнгөнөөр залуужуулах дасгалаа одооноос эхлэхэд юу нь болохгүй гэж.

08/02/2022

Могой байрлал: эмэгтэйчүүдэд зориулсан хамгийн шилдэг дасгал

Уг дасгал нурууны уян хатан чанарыг хангана, залуу төрхийг дэмжинэ, мөн нуруу мурийхаас урьдчилан сэргийлнэ. Эдгээрээс гадна хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих, цусны эргэлтийг идэвхжүүлэхэд нөлөөлөх ажээ. Өглөө сэрэнгүүтээ орноосоо босолгүй толгойн доорх дэрээ сугалж авна. Нуруугаараа хэвтээд хөлөө сунга, гараа их биеийн дагуу байрлуулна, алга доош харсан байдалтай. Нүдээ том нээнэ – бүрэн сэрэхэд туслах юм. Зүүн хөлөө аль болох урагш сунгаарай, хөлийн улаар орны даавуугаар гулсаж байгаа мэт, энэ үед хөлний үзүүрийг өөр рүүгээ татна. Энэ байрлалд 5 секунд орчим хэвтэнэ. Дараа нь зүүн хөлөө суллаад баруун хөлөөрөө дасгалыг давтан хийнэ. Эцэст нь хоёр хөлөөрөө цугт нь дасгалыг гүйцэтгэнэ. Энэ дасгалыг тус бүр 5 удаа хийх хэрэгтэй. Дасгалыг хийж байхад амьсгал тайван, хамраар амьсгална. Анхаарлыг ахар сүүлэн дээр авчрахыг хичээгээрэй. Энэхүү энгийн дасгал нь авхаалж самбаа нэмэх, цусны эргэлтийг идэвхжүүлэх, нурууны өвчнийг дарна. Могойн байрлал Гэдсээрээ доош харан хэвтэнэ, хөлийн өсгий болон хурууны үзүүрүүд цугтаа, хөлийн үзүүрээр газар тулна. Тохойгоор нугалсан гар мөрний хэмжээний зайд, гарын алга доош харсан байрлалтай, хуруунуудыг салгахгүй. Эрүүгээр газар тулна

(1). Гарын алгаар газар тулаад толгой болон их биеийн дээд талыг шалнаас аажим салгана, аль болох дээш, арагшаа гэдийхийг хичээгээрэй. Энэ үед гэдэс болон биеийн доод хэсгийг шалнаас салгахгүй, гарыг тэгшлэхгүй. Харц дээшээ байна

(2). Энэ байрлалд нэг секунд орчим барина. Гар, хөлийн байрлалыг өөрчлөхгүйгээр аажим, зөөлөн, огцом хөдөлгөөн хийхгүйгээр толгой болон их биеийн дээд хэсгийг бэлтгэл байрлалд авчирна – зүүн мөрөөрөө баруун хөлийн улыг олж харахыг хичээнэ

(3). Энэ байрлалд мөн нэг секунд байна. Аажим, зөөлөн толгойгоо эргүүлээд баруун мөрөө давуулаад зүүн хөлийн улыг олж харна

(4). Энэ байрлалд мөн нэг секунд барина. Бэлтгэл байдалдаа эргэж ороод (2), аль болох хол гэдийнэ, биеийн доод хэсэг болон хэвлийг газраас салгахгүй. Энэ байрлалд нэг секунд барина, дараа нь аажим бэлтгэл байдалдаа (1) орж нэг секундын турш тайван байна, дараа нь дасгалыг үргэлжлүүлэн давтан хийнэ (1) – (2) – (4) – (3) – (2) – (1). Амьсгал тайван, хамраар авч гаргана.

Дараах байрлалуудад анхаарлыг зохих эрхтэнд хандуулна: (1) – бамбай булчирхайд анхаарлаа хандуул (2) – анхаарал нуруунаас доош чиглэлд (3-4-2) – бөөрөнд анхаарал хандуулна (1) – бамбай булчирхайд анхаарлаа хандуул Дасгалаа хийж дуусгаад гараа их биеийн дагуу сунгаад гэдсэн дээрээ тавина, толгойгоо хацраар хажуу тийш эргүүлнэ, хөлөө ч гэсэн бага зэрэг салгаарай, өөрт таатай байх байрлалыг олоод хэдэн минут тайван хэвтэнэ. Хэрвээ таны бамбай булчирхай томорсон бол эдгээр дасгалаас (1) болон (2)-ыг сонгон хийж болно

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when GEO mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share