Tagtaa Publishing

  • Home
  • Tagtaa Publishing

Tagtaa Publishing Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Tagtaa Publishing, Publisher, .
(44)

Тагтаа Паблишинг нь дэлхийн уншигчдын дунд үнэ цэнэ олсон нийгэм, соёл, гүн ухаан, утга зохиолын сонгодог болон орчин цагийн бүтээлүүдийг сорчлон орчуулж монгол уншигчдын хүртээл болгохыг эн тэргүүний зорилго болгодог.

Цаашид олон улсын хэвлэлийн зах зээлийн нийтлэг зарчим, дэлхийн томоохон хэвлэлийн компаниудын үйл ажиллагааны жишгийн дагуу дотоодын зохиолч, уран бүтээлчдийн ном бүтээлийг өөрсди

йн үнэлэмжээр сонгон авч зохиогчтой байгуулсан гэрээний дагуу хэвлэх, олон нийтэд сурталчлан таниулах, худалдаж борлуулах үйл ажиллагааг хариуцах, номын зах зээлд хэвлэл, худалдааны шинэ жишиг тогтоохыг зорьж байна.

Тагтаа Паблишингтай бүтээлээрээ уншигчидад хэдийн танил болсон чадварлаг залуу орчуулагчдын баг хамтран ажилладаг билээ.

Уг фэйсбүүк хуудаснаас та компанийн эрхлэн хэвлүүлж гаргасан болон гаргахаар зэхэж буй номнуудын талаар мэдээлэл авахаас гадна утга зохиолтой холбоотой бүх төрлийн сонирхолтой мэдээлэл, нийтлэл, орчуулга унших боломжтой юм.

 #НомыгТаацгаая part2
16/04/2024

#НомыгТаацгаая part2

📌 Барагтайхан уншдаг, бүр уншдаг ч үгүй атлаа бичихээр зориглож, бичсэн юм нь хүмүүст таалагдана гэж найддаг хүмүүсийг б...
15/04/2024

📌 Барагтайхан уншдаг, бүр уншдаг ч үгүй атлаа бичихээр зориглож, бичсэн юм нь хүмүүст таалагдана гэж найддаг хүмүүсийг би лав гайхаад бардаггүй юм. Гэхдээ тийм хүмүүс байна аа. Зохиолч болохыг хүсдэг ч “унших цаг гардаггүй” гэж хэлж байсан хүн бүрийн тоогоор таван цент авдаг бол би орой бүрийн зоогтоо амттайхан стэйк захиалж идсэн шиг амьдрах байлаа. Ний нуугүй л хэлье. Хэрэв чамд унших цаг гардаггүй бол бичих цаг ч гарахгүй, багажийн хайрцагтаа хийх багажуудаа ч зөв олж, сонгож чадахгүй. Ийм л энгийн шүү дээ.

Стивен Кинг “Бичихүйн тухай”
Ном захиалах линк: https://order.tagtaa.mn/product/20961

***Зуны амралтаараа ч Нью Франклины угаалгын газарт даавуу угаасан хэвээр байсныг эс тооцвол Хэмптенд багшилсан тэр хоёр...
12/04/2024

***
Зуны амралтаараа ч Нью Франклины угаалгын газарт даавуу угаасан хэвээр байсныг эс тооцвол Хэмптенд багшилсан тэр хоёр жилд эхнэр минь л миний амьдралд хамгийн чухал өөрчлөлтийг хийж өгсөн юм. Хэрэв тэр Понд гудамжин дахь түрээсийн байрныхаа тагтан дээр юм уу Хермон дахь Клатт гудамжинд түрээсэлж асан угсармал байшингийнхаа угаалгын өрөөнд зохиолоо бичиж суухыг минь хараад цагаа дэмий үрж байна гэж зэмлэсэн сэн бол бичих зүрх зориг минь тэгсхийгээд бүрэн мохох байсан юм. Харин Тэбби маань намайг мохоох ганц ч үг ган хийгээгүй. Тэббигийн уйгагүй дэмжлэг надад заяасан ховорхон сайн сайхан юмсын нэг байв. Тийм болохоор хүмүүсийн эхнэртээ (эсвэл нөхөртөө) зориулсан анхны романыг харах бүрд “Ойлгох хүн байж л байдаг даа” гэж инээмсэглэн боддог юм. Зохиол бичнэ гэдэг ганцаардмал ажил. Өөрт чинь өнөд итгэдэг хүнтэй байх бол харин их юм өөрчилдөг дөө. Түүнийгээ заавал үг хэлээр батлах албагүй. Зүгээр л итгэхэд болоод явчихна.

Стивен Кинг “Бичихүйн тухай”

https://order.tagtaa.mn

Бүүкэрийн шагналын шүүгчдийн зөвлөл 2023 оны 5-р сараас 2024 оны 4-р сарын хооронд англи хэлнээ хэвлэгдсэн 149 зохиолоос...
09/04/2024

Бүүкэрийн шагналын шүүгчдийн зөвлөл 2023 оны 5-р сараас 2024 оны 4-р сарын хооронд англи хэлнээ хэвлэгдсэн 149 зохиолоос арван гурван бүтээлийг шалгаруулаад байна. Шагналын эзнийг 2024 оны 5-р сарын 21-нд болох ёслолын арга хэмжээний үеэр зарлах нь.

"Тагтаа" хэвлэлийн газраас Ян Мартел “Пигийн амьдрал” (2002), Жулиан Барнс “Төгсгөлийн мэдрэмж” (2011 ) зэрэг Бүүкэрийн шагналт бүтээлүүдийг эрхлэн гаргаж байсан төдийгүй тун удахгүй “Саарал зөгийнүүд” роман нь хэвлэгдэн гарах Украины зохиолч Андрей Курковын “Silver bone” роман энэ оны Бүүкэрийн шагналын сүүлийн шатанд шалгараад байна.

2024 онд Бүүкэрийн шагналд өрсөлдөж буй арван гурван зохиолыг товчхон танилцуулж байна.

Англи хэлнээ орчуулагдан гарсан шилдэг бүтээлд жил бүр олгодог утга зохиолын нэр хүндтэй шагнал болох Бүүкэрийн шагналд Их Британи болон Ирландад хэвлэгдсэн бүтэ...

Тагтаагийнхан энэ долоо хоногт... 🕊Та ямар ном уншиж байна?
05/04/2024

Тагтаагийнхан энэ долоо хоногт... 🕊

Та ямар ном уншиж байна?

***Халуун дотноор мэхийн угтсан анхны дүр нь Хайруу салхинд гундаагүй лянхуа цэцгийн ичингүйрэл мэт. “Сайн яваарай, биеэ...
05/04/2024

***
Халуун дотноор мэхийн угтсан анхны дүр нь
Хайруу салхинд гундаагүй лянхуа цэцгийн ичингүйрэл мэт.
“Сайн яваарай, биеэ бодоорой”
Салахдаа хэлсэн энэ үгсээс хөнгөн гуниг амтагдана.
Саёонара!

Шюй Жимо
Орч: Нац.Энхбаяр

Pb: George Cooper

"Зохиолч болъё гэвэл бүхнээс урьтан хоёр л үйлийг тултал нь хий: их унш, их бич. Энэ хоёрыг тойрч гарах дөт зам гэж үгүй...
04/04/2024

"Зохиолч болъё гэвэл бүхнээс урьтан хоёр л үйлийг тултал нь хий: их унш, их бич. Энэ хоёрыг тойрч гарах дөт зам гэж үгүй гэдгийг би ойлгосон" хэмээн Америкийн зохиолч Стивен Кинг “Бичихүйн тухай” туурвилчийн дурсамжийн номдоо бичжээ. “Тагтаа” хэвлэлийн газар энэхүү номыг тун саяхан уншигчдынхаа өмнө дэлгэн тавьсны учир "Paris Review" сэтгүүлд өгсөн түүний ярилцлагыг хүргэж байна. Тус ярилцлага “Тагтаа рэвью” сэтгүүлийн сүүлийн дугаарт нийтлэгдсэн.

Кинг: Хэрэв та надаас “Нэг юман дотор гацчихаад хүссэн зүг рүүгээ явж чадахгүй үе байдаг уу?” гэж асууж байгаа бол “Огтхон ч үгүй” гэж хариулах байна. Зарим хүн надад аймшгийн зохиолын мастер, новшийн юмс бичихдээ гаргуун эр, учир нь олдохгүй зүйлс эрээчигч гэх мэт элдвийн л шошго зүүдэг. Гэхдээ би өөрийнхөө чухам юу хийдгийг тодорхойлох гэж оролдох ч юм уу, тэдний зүүж өгсөн элдэв шошгын талаар гомдоллож ийш тийш захидал шидэж суудаггүй...

"Зохиолч болъё гэвэл бүхнээс урьтан хоёр л үйлийг тултал нь хий: их унш, их бич. Энэ хоёрыг тойрч гарах дөт зам гэж үгүй гэдгийг би ойлгосон" хэмээн Америкийн зохиолч ...

***Бичнэ гэдэг бол мөнгө төгрөгтэй болох, нэр хүнд олох, хайр дурлалд одтой байх, хормойн явдалд олзтой байх, найз нөхөд...
04/04/2024

***
Бичнэ гэдэг бол мөнгө төгрөгтэй болох, нэр хүнд олох, хайр дурлалд одтой байх, хормойн явдалд олзтой байх, найз нөхөд олонтой явахын төлөө хийдэг үйл огтоос биш. Эцсийн эцэст энэ бол бүтээлийг чинь уншиж буй хүн бүрийн, бас өөрийнхөө ч амьдралыг баялаг болгохын нэр. Энэ бол хөл дээрээ ахин босож, дахин босож ирж, ямар ч хэцүүг даван гарч чадахын нэр. Улам аз жаргалтай болохын нэр юм, ойлго оо? Аз жаргалтай болох. Энэ номын зарим хэсэг, магад ихэнх нь миний хэрхэн бичиж сурсан тухай байж мэднэ. Бас нэлээд хэсэг нь яавал чи надаас илүү сайн бичиж чадах тухай өгүүлж буй. Үлдсэн нь, үнэндээ хамгийн гоё хэсэг нь чи чадна, чи чадах ч ёстой, гагцхүү эхлэх зориг чамд байж гэмээнэ чи заавал нэг юм дуулгана гэж урамшуулан, чамайг уран бүтээлийн аянд шавдуулах “зам явах” бичиг юм. Бичих бол ид шидтэй үйл. Бүтээлч урлагийн бүхий л төрлийн нэгэн адил амьдрал тэтгэх рашаан гэдэг чинь энэ. Тэр рашаан нь үнэгүй гэж байгаа. Тэгэхээр бушуухан уу.
Амныхаа цангааг тайлагдтал амсаж тавин хүрт.

Стивен Кинг “ Бичихүйн тухайд” туурвилчийн дурсамж

Интерном, Азхур, Альфа, Анар номын дэлгүүрүүдээс худалдан аваарай.

Мөн https://order.tagtaa.mn хаягаар захиалаарай 📖

Стивен Кинг “Бичихүйн тухай” туурвилчийн дурсамжаас... 📖
02/04/2024

Стивен Кинг “Бичихүйн тухай” туурвилчийн дурсамжаас... 📖

За, уншив уу?Сэтгэгдэл үлдээдэг пост 📖👇
02/04/2024

За, уншив уу?

Сэтгэгдэл үлдээдэг пост 📖👇

Өнөөдөр дэлхийн хүүхдийн номын өдөр 🎈Данийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдөр буюу 4-р сарын 2-ны эл өдрийг 1...
02/04/2024

Өнөөдөр дэлхийн хүүхдийн номын өдөр 🎈

Данийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдөр буюу 4-р сарын 2-ны эл өдрийг 1967 оноос хойш “Дэлхийн хүүхдийн номын өдөр” болгон зарлаж, хүүхэд багачуудыг ном зохиолд шимтүүлэх, хүүхдийн номын салбарыг хөгжүүлж, хүүхдэд зориулсан ном бүтээлийг улам сайжруулах зорилгоор дэлхийн өнцөг булан бүрд төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулан тэмдэглэсээр иржээ.

“Хүүхэд залуучуудад зориулсан номын олон улсын зөвлөл”-ийн гишүүн орнууд дэлхийн хүүхдийн номын өдрийг ээлж ээлжээр зохион байгуулдаг. Жил бүр тодорхой нэг сэдэв, түлхүүр үгийн доор олон арга хэмжээ зохион байгуулж, алдартай зохиолчид газар бүрийн уншигч хүүхдүүдэд захидал илгээж, олноо танигдсан зураачид өөр өөр өнгө аястай зурагт хуудаснууд бүтээдэг.

Хүүхдийн номд хайртай Тагтаагийн уншигчид, аав ээжүүд, хүүхэд багачууд хэн бүхэнд энэхүү баярт өдрийн мэндийг хүргэж, хязгааргүй уран төсөөллөөрөө жигүүрлэн тэнгис далайг гаталж, өнгөт хорвоогийн өдөр бүрийг номтой хамт ид шид, энэрэл хайраар дүүрэн өнгөрүүлэхийг ерөөе.

Тагтаа хэвлэлийн газар 🕊

Шинэ сар, шинэ долоо хоногийн мэнд хүргэе. “Бичихүйн тухай”, “Амьдрахуй” номууд маань бэстселлер номын жагсаалтад оржээ....
01/04/2024

Шинэ сар, шинэ долоо хоногийн мэнд хүргэе.
“Бичихүйн тухай”, “Амьдрахуй” номууд маань бэстселлер номын жагсаалтад оржээ.
Уншигчдадаа баярлалаа 🎉

Шинэ долоо хоногийн мэнд хүргэе 🌞📕
🛒Өнгөрсөн 7 хоногт борлуулалтаараа тэргүүлсэн
Уран зохиолын 10 ном:
🔖 У/З ТОП 25 НОМ : https://internom.mn/charts/literature-top25
☎️ Лавлах утас: 7577-7700

UNREAD сайтаас гуравдугаар сарын шинэ номуудыг онцолжээ. https://unread.today/c/book-2024-march?fbclid=IwAR3WSa6_TM_Ycfh...
31/03/2024

UNREAD сайтаас гуравдугаар сарын шинэ номуудыг онцолжээ.

https://unread.today/c/book-2024-march?fbclid=IwAR3WSa6_TM_YcfhFu24a-oCLcqGw-5GrQJrpG5OsnE0WFR32NdmiCiVDnrU_aem_AS8vynQAf6n9u2AQTQITN7n_f4ALHFSD1td2AgZLVX9RutZxrAuXAdpBLkAbUCfBEHjSQbLeriQFDOWm9sXYMA7U

Өдгөө 76 настай, аймшгийн зохиолын хаан гэгдэх Стивен Кингий
н тухай дуулаагүй номын хорхойтон цөөхөн биз ээ. Зохиол бүтээлээс гадна “Шоушенкийн шоронгоос оргосон нь”, “Ногоон бүс”, “Гялбаа” зэрэг кино урлагийн салбарыг доргиосон олон алдартай бүтээл туурвисан тэрээр амьдралынхаа туршид 65 роман, уран зохиолын бус таван роман, 200 гаруй өгүүллэг, тууж бичиж, зохиолуудаас нь сэдэвлэж 40 гаруй кино бүтээгдсэн байдаг. Ийм агуу нэгэн л бичихийн тухай бичихээс аргагүй гэлтэй.
Энэхүү ном нь түүний уран зохиолын бус таван номны нэг бөгөөд Writers Digest буюу зохиолчдод зориулсан сайн гарын авлага болох бүтээлд багтдаг учир монгол уншигч нартаа хүргэхээр сонгон орчуулсан тухай орчуулагч Б.Баясгалан өгүүлжээ.
Эл бүтээл бол сайн бичихийн тухай гарын авлагын зэрэгцээ агуу зохиолчийн амьдралыг өгүүлэх намтар бүтээл. С. Кинг зохиолч болохоор шулуудсан хүүхэд наснаасаа эхлээд залуу бичээчийн хувиар туулсан хүндхэн сорилт бэрхшээлүүд, золгүйгээр осолдож амь наана там цаана байхдаа зохиол бүтээлийнхээ хүчээр хөл дээрээ боссон амьдралын туршлагаа зөвлөмж болгон бичсэн нь чухамхүү энэ ном хэмээн Тагтаа хэвлэлийн газраас онцолсон байна.

Нэг л мэдэх нь ээ  гуравдугаар сар харван өнгөрчээ. Энэ сард ч мөн хэвлэлийн газар, редакц,...

31/03/2024

СТИВЕН КИНГ
"БИЧИХҮЙН ТУХАЙ" номоос

Бурхан хангалттай авьяас өгчхөөд байхад бурхны нэрийг бодож түүнийгээ жаахан ч болов ашиглаж болно оо доо. Яагаад тэгдэггүй юм бол?Миний цагийн хуваарь ч яс тас. Өглөөдөө ямар нэг шинэ зохиол дээр ажиллана. Үдийг дугхийх, захиа занаа бичихэд зориулна.

..Зохиол бичихээр шаргуу гэгч нь хичээж яваа анхлан бичигчдэд урам зориг өгөхийг хэчнээн хүсэвч муу зохиолч гэж байдаггү...
31/03/2024

..Зохиол бичихээр шаргуу гэгч нь хичээж яваа анхлан бичигчдэд урам зориг өгөхийг хэчнээн хүсэвч муу зохиолч гэж байдаггүй гэх мэтээр худлаа залж чадахгүй нь.

Стивен Кинг "Бичихүйн тухайд"

https://order.tagtaa.mn/product/20961

“Үргэлж редакторын зөв” хэмээх өөр хаа ч шуудхан тунхаглаад байдаггүй дүрмийг эл номд чиг болгов. Алдаа мадагтай бүтээл ...
29/03/2024

“Үргэлж редакторын зөв” хэмээх өөр хаа ч шуудхан тунхаглаад байдаггүй дүрмийг эл номд чиг болгов. Алдаа мадагтай бүтээл
гэдэг бол редакторынхаа үгийг аваагүйн хар гай, сайн редакторт гар татсаных нь нүгэл нүдээрээ гарч буй нь тэр. Нөгөөтээгүүр
бичнэ гэдэг хүний үйл бол ариутган шүүнэ гэдэг тэнгэрийн явдал. Урьдын олон романыг минь ариутган шүүсэн Чак Веррилл уг номын маань алдаа мадгийг тунгаав. Чак, чи угаасаа
л тэнгэрийн амьтан.

Стивэн Кинг "Бичихүйн тухай"

https://order.tagtaa.mn/product/20961 холбоосоор захиалаарай.
Мөн Интерном, Азхур дэлгүүрүүдээр худалдаалж байна.

***Эхлээд цаг дөчин минут сууж чадлаа. Смитийн машинд мөргүүлснээс хойш хамгийн удаан суусан нь тэр. Бичиж дуусахад хама...
27/03/2024

***
Эхлээд цаг дөчин минут сууж чадлаа. Смитийн машинд мөргүүлснээс хойш хамгийн удаан суусан нь тэр. Бичиж дуусахад хамаг хөлс урсаад, тэргэнцэр дээрээ эгц сууж ч чадахгүй болсон байв. Түнхний яс янгинах нь чухам ертөнцийн сүйрэл ээ. Эхний таван зуун үг тавих гэж хэрдээ их тарчлав. Амьдралдаа ер юу ч бичиж үзээгүй хүн шиг л агдаж тэвдлээ. Өнөө их туршлага, ур ухаан эзнээ орхиод тонилсон бололтой. Яг л голын чулуудад тавхайгаа холгуулахдаа тэмтэрч цөмцгөнөн ус гаталмар болж яваа өвгөн шиг үгээ нэг нэгээр нь зөөж ядан байв. Эхний өдөр бичнэ гэсэн муйхар зориг, бичээд байвал дээрдэнэ гэсэн сохор итгэл хоёроос өөрөөр бол ямар ч онгод надад байсангүй.

Стивен Кинг "Бичихүйн тухай-туурвилчийн дурсамж" номоос

Хэмингуэй, Фицжералд хоёр бүтээлч болохоороо эсвэл этгээд гажуу, ёс суртахууны хувьд дорой учраас уудаг байгаагүй юм. Тэ...
27/03/2024

Хэмингуэй, Фицжералд хоёр бүтээлч болохоороо эсвэл этгээд гажуу, ёс суртахууны хувьд дорой учраас уудаг байгаагүй юм. Тэд архины хамааралтай болчихсон учраас л ууж байсан хэрэг. Яах вэ, уран бүтээлч хүмүүс энгийн ажил төрөл эрхэлдэг хүмүүсээс илүүтэй архи, мансууруулах бодист донтдог байж мэднэ. Тэгээд юу гэж? Шуудуу руу бөөлжиж зогсохдоо бид ав адилхан л харагддагаас хойш.

Стивен Кинг "Бичихүйн тухай"

“Бичихүйн тухай” 📖 хэвлэлтээс гарлаа 🎉Интерномын төв салбараас аваарай. Бусад дэлгүүрт хараахан очоогүй байгаа. Мөн http...
26/03/2024

“Бичихүйн тухай” 📖 хэвлэлтээс гарлаа 🎉

Интерномын төв салбараас аваарай.

Бусад дэлгүүрт хараахан очоогүй байгаа.

Мөн https://order.tagtaa.mn/product/20961 хаягаар захиалан хүргүүлээрэй.

Урьдчилсан захиалга маргаашийн хүргэлтээр очно 🕊

Тун удахгүй худалдаанд гарах Стивен Кингийн "Бичихүйн тухай-туурвилчийн дурсамж" номын урьдчилсан захиалга нээгдлээ.Таны...
25/03/2024

Тун удахгүй худалдаанд гарах Стивен Кингийн "Бичихүйн тухай-туурвилчийн дурсамж" номын урьдчилсан захиалга нээгдлээ.
Таны захиалга 48-72 цагийн дотор очно.

Номоо тэсэн ядан хүлээж буй уншигчдадаа дэлгүүрт хүргэгдсэн даруйд нь хуудсаараа дамжуулан мэдэгдэнэ. 😊
Уншигч танд баярлалаа.

Тагтаа хэвлэлийн газар

https://order.tagtaa.mn/product/20961

21/03/2024

Дорждамбын Баттогтох
"Мөрөөдлийн шүлэг"

21/03/2024

Яруу найрагч Б.Батзаяа
АСУУДАЛ 15

21/03/2024

Пүрэвжалын Майнбаяр
Дэлхийн яруу найргийн өдөрт зориулав ❤️

Уншигчдадаа дэлхийн яруу найргийн өдрийн мэнд хүргэе 🌷1999 онд Парист болсон ЮНЕСКО-гийн 30 дахь бага хурлаас "яруу найр...
21/03/2024

Уншигчдадаа дэлхийн яруу найргийн өдрийн мэнд хүргэе 🌷

1999 онд Парист болсон ЮНЕСКО-гийн 30 дахь бага хурлаас "яруу найргаар дамжуулан хэлний олон янз байдлыг дэмжих, устаж буй хэлийг хадгалан хамгаалах зорилгоор" эл өдрийг дэлхийн яруу найргийн өдөр болгон зарласан билээ.

Үеийн үед хүн төрөлхтний хэл, соёл, улс үндэстний ондоошлыг хадгалан хамгаалсаар ирсэн шүлэг яруу найргаар зүрх сэтгэлээ анагаан эдгээж, сэдрээн хөвсөлзүүлж, яруу найрагтай хорвоо дэлхийд амьдарч яваадаа талархдаг уншигч танд урин цаг айлссан энэ өдөр дуртай шүлгээ уншиж, хайр, гэрэл гэгээ, итгэл найдвараар дүүрэн байхыг ерөөе.

Тагтаа хэвлэлийн газар

15/03/2024

- Мө.Батбаяр
"Мөнгөн Будда авсан өдөр" номоос

13/03/2024

📌Барагтайхан уншдаг, бүр уншдаг ч үгүй атлаа бичихээр зориглож, бичсэн юм нь хүмүүст таалагдана гэж найддаг хүмүүсийг би лав гайхаад бардаггүй юм. Гэхдээ тийм хүмүүс байна аа. Зохиолч болохыг хүсдэг ч “унших цаг гардаггүй” гэж хэлж байсан хүн бүрийн тоогоор таван цент авдаг бол би орой бүрийн зоогтоо амттайхан стэйк захиалж идсэн шиг амьдрах байлаа. Ний нуугүй л хэлье. Хэрэв чамд унших цаг гардаггүй бол бичих цаг ч гарахгүй, багажийн хайрцагтаа хийх багажуудаа ч зөв олж, сонгож чадахгүй. Ийм л энгийн шүү дээ.

Стивен Кинг - Бичихүйн тухай

ШИНЭ НОМ АЙСУЙ 📖🎉Бүх цаг үеийн шилдэг борлуулалттай зохиолчдын нэг гэгддэг Стивен Кингийн “Бичихүйн тухай” хэвлэгдэхэд E...
13/03/2024

ШИНЭ НОМ АЙСУЙ 📖🎉

Бүх цаг үеийн шилдэг борлуулалттай зохиолчдын нэг гэгддэг Стивен Кингийн “Бичихүйн тухай” хэвлэгдэхэд Entertainment Weekly сэтгүүл “Хаантан (Кинг) түм бум наслаг” хэмээн нийтэлж байв. Нэг талаар туурвилчийн намтар дурсамж, нөгөөтээгүүр мэргэжлийн гарын авлага гэж болохуйц эл бүтээл зохиолч хүн бүрд байвал зохих “багажийн хайрцаг”-ийг бэлэн зэхэж, дэлгэн харуулжээ. Кинг зохиолч болохоор шулуудсан хүүхэд насныхаа ой дуртгалаас эхлээд залуу бичээчийн хувиар туулсан хүндхэн сорилт бэрхшээлүүд, золгүйгээр осолдож амь наана там цаана байхдаа зохиол бүтээлийнхээ хүчээр хөл дээрээ боссон амьдралын туршлагаа зөвлөмж болгон бичсэн нь чухамхүү энэ ном билээ. Цэгцтэй бичиглэл, энгүүн нөхөрсөг уур амьсгал, урам зоригоор дүүрэн эл ном залуу уран бүтээлчид, зохиолчид, сайн бүтээлд шимтэгч хэн бүхэнд оюуны цэнгэл эдлүүлж, урлан бүтээхүйн онгод хайрлах буй заа.

Стивен Кинг 1947 онд АНУ-ын Мэйн мужийн Портланд хотод мэндэлжээ. Тэрээр 1967 онд “Шилэн шал” нэртэй өгүүллэгээ сэтгүүлд анхлан хэвлүүлж, уран бүтээлийн гараагаа албан ёсоор эхлүүлж байв. Кинг 1971 оноос Хэмптен хотын ахлах сургуульд хэл-уран зохиолын багшаар ажиллаж эхэлсэн агаад багшлах хугацаандаа оройн цагаар болон амралтын өдрүүдээр зохиолоо бичдэг байжээ. 1973 оны хавар Doubleday хэвлэлийн газар “Кэрри” романыг нь хэвлэснээр Кингийн нэр уран зохиолын ертөнцөд цуурайлах болов. Тэр цагаас хойш “Ногоон бүс”, “Гялбаа”, “Үхлийн бүс” зэрэг 70 гаруй роман, 5 уран зохиолын бус ном, 200 гаруй өгүүллэг, тууж бичсэнээс 60 гаруй ном хэвлэсэн нь борлуулалтаараа дэлхийд тэргүүлсээр байна. Стивен Кингийн зохиолуудаар 40 гаруй кино хийгдсэн нь мөн л кино урлагийн салбарыг доргиосон, шилдэг бүтээлүүд болсоор... Кинг 2003 онд Америкийн уран зохиолыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрээрээ АНУ-ын Үндэсний номын сангийн медаль, 2014 онд Үндэсний урлагийн медаль, 2018 онд Америкийн утга зохиолын PEN шагнал тус тус хүртжээ.

Орчуулагч: Батсуурийн Баясгалан
Уран сайхны редактор: Мөнхцолын Батбаяр
Техник редактор: Батсайханы Сувддулам
Хавтасны зураач: Лхаасүрэнгийн Нямдорж
Дизайнер: Нямдэлгэрийн Энхболд

Эрхлэн гаргасан ТАГТАА ХЭВЛЭЛИЙН ГАЗАР 🕊

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Tagtaa Publishing posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tagtaa Publishing:

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share