17/04/2023
ТЕНДЕРИЙН ЗАРЛАЛ
Тендерийн дугаар: XXGSCG2023-1
1. Тендерийн нөхцөл
Шинь Шинь компаний Улааны орд нь Монгол улсын Дорнод аймгийн Дашбалбар суманд, Чойбалсан хотоос 125 километрийн зайд байрладаг бөгөөд жилд 60,000 орчим тонн хар тугалга цайрын баяжмал үйлдвэрлэдэг. Одоогийн байдлаар тендер зарлах нөхцөл бүрдэж, нээлттэй тендерийг зохион байгуулж байна.
2. Төслийн тойм, тендерийн агуулга
2.1 Төслийн тойм:
Шинь Шинь компаний Улааны орд нь Чойбалсан хотоос 125 километрийн зайд, Монгол улсын Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд жилд 900,000 тонн хар тугалга, цайрын баяжмалын үйлдвэрлэлийн хүчин чадалтай, үйлдвэрлэлийн хүчин чадалд хүрэх нөхцөлд жил бүр 60,000 тонн хар тугалга, цайрын баяжмал үйлдвэрлэдэг.
2.2 Тендерийн агуулга: 10,000 тонн задгай OPC 42.5 цемент.
3. Тендерт оролцогчид тавигдах шаардлага
3.1 Монгол Улсад бүртгэлтэй цементний үйлдвэрлэл, дистрибютерийн аж ахуйн нэгжүүд хүчин төгөлдөр үйл ажиллагаа эрхлэх УБГ, татварын бүртгэлийн гэрчилгээ, дистрибютерийн итгэмжлэл буюу гэрээтэй байх;
3.2 Тендерт оролцогч нь тендерт шалгарахын тулд хууран мэхлэхгүй, гэрээг зөрчөөгүй, төслийн чанарын томоохон асуудалгүй, банкны зээл, бизнесийн нэр хүнд сайтай байх, үйл ажиллагааг түр зогсоох, хөрөнгөө өөрчлөн байгуулах, дампуурал зарлаагүй, түүний өмч хөрөнгийг хяналтад аваагүй, царцааж битүүмжлээгүй байх.
3.3 Сүүлийн 3 жилийн цементний үйлдвэрлэл, борлуулалтын гүйцэтгэлтэй байх, холбогдох борлуулалтын гэрээгээр хангана.
3.4 Тендерт оролцогчид хувийн болон түншлэлийн тээврийн хэрэгслийн жагсаалтыг гаргаж, өдөрт 400 тонн цемент нийлүүлэх нийлүүлэлтийн төлөвлөгөөг гаргана.
3.5 Энэхүү тендерт хамтарсан үнийн санал гаргахыг зөвшөөрөхгүй.
4. Тендерийн баримт бичгийг хүлээн авах
Тендерт оролцогчдын шаардлага хангасан баримт бичгийг үнэ төлбөргүй хүлээн авах бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08:00 цагаас 04 дүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл Шинь Шинь ХХК-ний Чойбалсан хот дахь оффис болон Улаанбаатар хот дахь оффист дараах бичиг баримттай ирж бүртгүүлнэ. Үүнд:
-Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
-Татварын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
-Тендерт оролцох этгээдийн холбоо барих хүний иргэний үнэмлэх болон холбоо барих утасны дугаар,
5. Тендерийн баримт бичгийг ирүүлэх
Энэхүү сонгон шалгаруулалтын эцсийн хугацаа нь 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, тендерт оролцогчид тухайн өдрийн 17:00 цагаас өмнө Чойбалсан хот дахь оффис болон Улаанбаатар хот дахь оффист хүргэж өгнө. Хугацаа хэтэрсэн баримт бичгийг хүлээн авахаас татгалзана.
6. Тендерт оролцогчийн мэдээлэл
Тендер зохион байгуулагч: Шинь Шинь ХХК
Захиалагч: Шинь Шинь ХХК
Хаяг:
1.Монгол улс, Дорнод аймаг, Хэрлэн сум, 7-р баг, 52А байр, Шинь Шинь ХХК, Чойбалсан хот дахь оффис,
2.Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж, Богд цамхаг, 10 давхар, 1002 тоот
Холбоо барих: Хүслэн
Холбоо барих утас: 88106883
Имэйл: [email protected]