Өвөрхангайн өнгө сэтгүүл

  • Home
  • Өвөрхангайн өнгө сэтгүүл

Өвөрхангайн өнгө сэтгүүл МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭХ НЬ НИЙТИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨХ ҮЙЛ ХЭРЭГ ЮМ
(1)

19/06/2024

УИХ-ЫН СОНГУУЛИЙН 1-Р ТОЙРОГТ МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ БАТМӨНХИЙН БАТЦЭЦЭГ 🇲🇳🇲🇳

Баянхонгор аймгийн төв дээр сонгогчидтой уулзаж байхад нэг охин “Батцэцэг эгчтэй заавал уулзмаар байна” гэсээр тосч ирж уулзсан юм. Аймгийн төвийн “Номундалай” цогцолборыг дүүргэсэн, одоо багшийн мэргэжлээр МУБИС-д суралцдаг Б.Буянхишиг охин англи хэлийг цахимаар бие дааж сурчээ.

Сурч мэдэх эрмэлзлэлээр дүүрэн, цовоо сэргэлэн, хөөрхөн охинтой багшийн мэргэжил, монгол ёс заншлаа эрхэмлэн түгээх, Улаан загалмай нийгэмлэг гэх зэрэг хэд хэдэн сэдвээр чөлөөтэй ярилцсан маань надад маш таатай байлаа. Бид хоёр англиар хүртэл яриад амжсан шүү 😍

19/06/2024

Улсын хэмжээнд сонгуулийн санал өггөх 1.7 сая иргэн байна. Тэднээс 100 мянга гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд юм.
Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн бүр ялгаваргүйгээр, тэгш эрхтэйгээр сонгох, сонгогдох эрхээ эдлэх ёстой 🇲🇳🇲🇳
#Сонгууль2024

Сонгуулийн 1 дүгээр тойрогт нэр дэвшигчид Арвайхээр сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж, ойрын хугацаанд хэрэгжи...
19/06/2024

Сонгуулийн 1 дүгээр тойрогт нэр дэвшигчид Арвайхээр сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж, ойрын хугацаанд хэрэгжих төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг танилцууллаа.

Бүсчилсэн хөгжлийн хүрээнд Арвайхээр сум тээвэр логистикийн төв болон хөгжих чиг ирээдүйтэй байгааг Д.Тогтохсүрэн гишүүн хэлж байв. Тухайлбал,

👍Арвайхээр-Шивээхүрэн чиглэлийн 426 км
👍Арвайхээрээс Өмнөговийн Мандал-Овоо хүртэлх 250 км авто замын ТЭЗҮ, зураг төслийг гаргаж байна.
👍Арвайхээр-Мандалговь-Чойр чиглэлийн авто замын ажил эхэлнэ. Ингэснээр Арвайхээр сум авто замын бүрэн сүлжээнд холбогдох юм.

19/06/2024

Бүсчилсэн хөгжил, "Шинэ сэргэлтийн бодлого" зэрэг алсын хараатай, урт хугацааны хөгжлийн бодлогыг Монгол Ардын Намаас иргэд, сонгогчдод танилцуулж байна.


19/06/2024

Баянгол суманд өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийгдсэн хөрөнгө оруулалтын мэдээлэл

Монгол Улсын гавьяат жүжигчин У.Осорын нэрэмжит Соёлын төвийн барилга ашиглалтад орж 2021 оны аравдугаар сард албан ёсоор нээлтийг нь хийсэн.

Мөн сумын хүн ам жилээс жилд нэмэгдэж, малчид хүүхэддээ сургуулийн өмнөх боловсрол олгохыг илүүд үзэх болсон өнөө үед цэцэрлэгийн хүчин чадал, анги танхим хүрэлцэхгүйд хүрсэн тул өргөтгөл барих шаардлагатай байна хэмээх хүсэлтийн дагуу 2023 онд цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд орсон бөгөөд энэ онд сургуулийн өргөтгөлийн барилгын ажил эхэлнэ.

Баянгол суманд 174,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 30 тонн багтаамжтай гүн хөлдөөгчтэй мал нядалгааны төвтэй болсон бөгөөд цэвэрлэх байгууламжийн бүтцэд ус өргөх цамхагийн барилга, усан сангийн барилгын ажлыг хийж
гүйцэтгэсэн.

19/06/2024

МАЛЧНЫ ХУУЛЬ МАЛЧДЫН САНАЛ ХҮСЭЛТЭЭС УРГАН ГАРСАН

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн малчин түмэнтэй уулзаж явахдаа тэдний санал хүсэлтэд тулгуурлан, сүүлийн 2 жилд судалгаа тооцоолол хийсний үр дүнд Малчны тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын отгон чуулганаар батлуулсан байна.

ХАНГАЙН БҮСЭД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧУХАЛ 9 ХӨТӨЛБӨРМянганы замын Орхоны гүүр-Батцэнгэл чиглэлийн 70км, Батцэнгэл-Цагаандавааны ар...
19/06/2024

ХАНГАЙН БҮСЭД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧУХАЛ 9 ХӨТӨЛБӨР

Мянганы замын Орхоны гүүр-Батцэнгэл чиглэлийн 70км, Батцэнгэл-Цагаандавааны ар хормой чиглэлийн 65км, босоо тэнхлэгийн Арвайхээр-Шивээхүрэн боомт чиглэлийн 336км автозамыг барина.


УИХ-ын сонгуулийн 1-р тойрог Хангайн бүсэд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Содномын ЧИНЗОРИГ

19/06/2024

УИХ-ЫН СОНГУУЛИЙН 1-Р ТОЙРОГТ МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ ГҮРСЭДИЙН САЙХАНБАЯР 🇲🇳

Сонгуульд ажиллах ухуулагч нарыг намын байгууллага сонгож хамтран ажиллах гэрээ байгуулж сумын сонгуулийн хороонд бүртгүүлж үнэмлэх олгуулах ажлыг хийсэн. Үүнд нэр дэвшигчийн оролцоо огт байдаггүй.
#Сонгууль2024

19/06/2024

УИХ-ын сонгуулийн Хангайн бүсийн 1-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид Арвайхээр сумын бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид болон ард иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.

19/06/2024

Г.ГАНБОЛД: АЛСЛАГДСАН БАГ БҮРИЙГ УТАСНЫ СҮЛЖЭЭНД ХОЛБОНО🇲🇳
Хавар Архангайд зудын нөхцөл байдал дээр ажилласан. Тэр үед зарим малчид 70 хоног хүний бараа хараагүй, холбоо бариагүй байдалтай байсан. Цаашид энэ асуудал шийдэгдэнэ. Үндэсний хиймэл дагуул хөөргөж, алслагдсан сум, багийг сүлжээнд холбоно. Энэ ажил Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан.

19/06/2024

УИХ-ЫН СОНГУУЛИЙН 1-Р ТОЙРОГТ МОНГОЛ АРДЫН НАМААС НЭР ДЭВШИГЧ АЮУШИЙН ЦОГЦЭЦЭГ 🇲🇳
Би өвөө, эмээгийнхээ амины охин байсан болохоор аюулт өвчний улмаас тэднийгээ энэ хорвоогоос алдчихаад сэтгэлдээ харуусал гунигтай үлдэж байсан. Тэгээд л эмч болно, өвөө эмээ шигээ өвдсөн хүмүүсийг эдгээнэ, анагаана гэж нэгэн ёсны сэтгэлийн тангараг тавьж, өөр мэргэжил сонгуулахаар ятгаж байсан аав, ээжийнхээ үгээс анх удаа зөрсөөр эмч болж байлаа.

18/06/2024

Монгол Ардын Намаас УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт нэр дэвшигчдийн "ХАНГАЙН БҮСИЙН ХӨГЖИЛ-ХӨГЖЛИЙН АЛТАН ГУРВАЛЖИН" мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг

18/06/2024

1-Р ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ А.ЦОГЦЭЦЭГ:
Миний бие Эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаандаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр Гемодиализийн тусламж үйлчилгээний төлбөрийг төрөөс санхүүжүүлэх түүхэн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газрын 159-р тогтоолоор гаргуулж байлаа.
Гемодиализийн эмчилгээ буюу бөөрний дутагдалтай иргэд маань жилд 20 гаруй сая төгрөгөөр амьд явах эрхээ худалдан авдаг байсан юм.

18/06/2024

1-Р ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ Г.ТЭМҮҮЛЭН:
Малчин түмэнтэй уулзаж явахдаа тэдний санал хүсэлтэд тулгуурлан, сүүлийн 2 жилд судалгаа тооцоолол хийсний үр дүнд Малчны тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын отгон чуулганаар батлуулсан юм.

18/06/2024

УИХ-ын 1 дүгээр тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаяр мэдэгдэл хийлээ.

18/06/2024

1-Р ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ Д.ТОГТОХСҮРЭН:
“Нүүрсний хулгайч гишүүдээ хамгааллаа” гэх шүүмжлэлийг иргэдээсээ нэлээн сонссон. Үүнд хоёр тайлбар хэлэхэд;

✍️ Нэгт, сэтгүүлчийн асуултад тухайн өдрийн байдлаар хариулт өгсөн. Түүнээс хэд хоногийн дараа хууль хяналтын байгууллагаас хэдэн хүний нэрийг зарласан юм.
✍️Хоёрт, Шүүхээр эцэслэн шийдэгдээгүй асуудлаар хувь хүний нэр хүндэд халдах нь бүдүүлэг явдал.

18/06/2024

1-Р ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ Г.ГАНБОЛД:
Малчны тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай хууль батлагдсан. Миний бие уг хуулийг санаачлагчдын нэг нь.

18/06/2024

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ТӨРИЙН ХОШОЙ ШАГНАЛТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Н.ЖАНЦАННОРОВ:
Хууль тогтоох байгууллагад С.Чинзориг шиг парламентад сууж туршлагажсан, орон нутгаа мэддэг, Засгийн газарт хэд хэд ажилласан туршлагатай хүн хэрэгтэй.

18/06/2024

1-Р ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ Б.БАТЦЭЦЭГ:
Дэлхий дахинд цар тахал, дайн байлдаан зэрэг хүнд бэрхшээлүүд ар араасаа тулгарч буй бэрх цаг үед Монгол улсын гадаад харилцаа эрс эрчимжиж, түүхэнд байгаагүй олон дээд хэмжээний айлчлалыг зохион байгууллаа.

18/06/2024

1-Р ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ Г.ЗАНДАНШАТАР:
Анх 4 настай байхдаа аавыгаа хүмүүстэй ♟️ шатар тоглож байхыг харж байгаад шатар сурч байлаа. Аав маань тухайн үед “Чи сурчихсан юм уу? Алив тоглож үзье” гээд тоглосон чинь “Өө энэ чинь бас боломжийн нүүж байна. Овоо сурчихсан юм байна” гэж урам өгөөд нэг жижигхэн модон шатар авч өгч байсан юм. Өнөөхөө сугавчлаад хажуу айлынхаа хаалгыг тогшоод л хүүхдүүдийг “шатар тоглоё” гэж хоргоогоод явдаг хүүхэд байлаа.

Ингэж шатрын спортод дурласан түүхтэй.
Одоо бол тархиа амрааж, бодлоо цэгцлэх зорилгоор хааяа цахимаар тоглодог болсон байна.

18/06/2024

УИХ-ын сонгуулийн хангайн бүсийн 1-р тойрогт МАН-аас нэр дэвшиж буй есөн эрхмийг Өвөрхангай аймгийн иргэд ачааны хүндийг үүрч, төр түмнийг удирдаж чадах төрийн чадварлаг удирдагчид хэмээн талархан хүлээн авлаа.

ЗАВХАН АЙМГИЙН УЛИАСТАЙ СУМАНД ИХ ХЭМЖЭЭНИЙ "УРУЙН ҮЕР" БУУЛАА❗️❗️❗️
17/06/2024

ЗАВХАН АЙМГИЙН УЛИАСТАЙ СУМАНД ИХ ХЭМЖЭЭНИЙ "УРУЙН ҮЕР" БУУЛАА❗️❗️❗️

17/06/2024

🗒️ УИХ-ын гишүүдийн ирц: 70%

Өнгөрсөн 6 сарын 5-нд УИХ-аас 113 хууль баталснаар 8 дахь удаагийн УИХ-ын сүүлийн хуралдаан өндөрлөөд буй. Энэ удаагийн парламент хамгийн сүүлийн 76 гишүүнтэй парламент болж түүхэд бичигдэх юм. Тэгвэл сүүлийн гэх тодотголтой парламентын гишүүд хуралдаа хэр идэвхтэй оролцов? 🍋

🔍 Тодруулга: 8 дахь удаагийн парламент 72 гишүүний бүрэлдэхүүнтэй өндөрлөсөн бөгөөд Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн бол Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө түдгэлзүүлсэн билээ.

🔗 Дэлгэрэнгүйг: https://lemonpress.mn/post/OxtGHmy09S7

17/06/2024

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ: Монгол Улс жилд 2-3 айлчлал хийдэг байсан бол 20-30 айлчлал хийдэг болсон. Тэр хэрээр гадаад бодлого идэвхжиж, дипломатуудын ур чадвар өсөж байна. Гадаадын улс орнуудаас манайхтай хамтарч ажиллах сонирхол нь нэмэгдсэн байна.

17/06/2024
16/06/2024
15/06/2024

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гурван хүүхдээ монгол ахуй, өв соёл, зан заншил дунд өсгөж, жинхэнэ монгол хүн болгон төлөвшүүлнэ гэж ярьдаг.
Түүний том хүү уртын дууг сайхан дуулдаг юм байна 👌👍 Залуус дунд уртын дуу дуулах нь ховордож байгаа энэ үед бахархах сэтгэл төрлөө 👏👏
Сайд өөрөө ч гавъяатын түвшинд дуулчихдаг гэнэ Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

Address

Өвөрхангай

Telephone

+97699604052

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Өвөрхангайн өнгө сэтгүүл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Өвөрхангайн өнгө сэтгүүл:

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share