Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хамаарах нууцын зэрэглэлд байсан 9 гэрээг ил болголоо.
9 гэрээг нууцын зэрэглэлээс гаргаснаар Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулна. Мөн УИХ дээр байгуулагдсан нүүрсний хэргийг шалгах үүрэг бүхий түр хороонд шилжүүлнэ.
Цаашид Засгийн газар бүтээн байгуулалтын төслүүдийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр нууцад хамааруулдаг байдлыг таслан зогсоож, нэг ч нууц гэрээ байгуулахгүй, батлахгүй.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Давхардсан тоогоор 2,5 сая иргэн 72 төрлийн халамж авч, Улсын төсвөөс 1,8 их наяд төгрөг зарцуулж байна.
Энэ оны эхний 7 сарын байдлаар инфляцын түвшин 15.7 хувьтай байсан бол өнөөдөр 14.1 хувь болсон байна. Үүнд мах, хүнсний ногооны үний бууралт голлон нөлөөлжээ. Энэ нь улирлын шинж чанартай өөрчлөлт юм.
Засгийг газрын хуралдаан
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан:
Дулааны аргаар боловсруулсан махыг дотоодын зах зээлд хэрэглэдэггүй шууд экспортын зориулалттай гарч байгаа. Хоёр улсын хооронд тохирсон боловсруулалтын арга байгаа юм. Энэ экспортын чиг баримжаатай үйлдвэрүүд дотоодын хүн амын хэрэгцээний үлдвэрүүдтэй давхцаж хамт байх шаардлагаггүй.
Засгийн газрын хуралдаан
С.Амарсайхан: Мах махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйл ажиллагаатай холбоотой асуудлыг цаашид нэгмөр цэгцэлж хяналтын хатуу тогтолцоонд оруулах, нарийн зохицуулалттай болгох, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан хэмжээнд бүх түвшинд өөрөөр хэлбэл мал төхөөрөхөөс эхлээд мах боловсруулах, ангилан ялгах, савлах баглах гээд хэрэглэгчийн гарт хүртэлх процессийг бүгдийг ил тод нээлттэй болгох шаардлагатай байна гэж үзэж байна.
Укагийн тоглолт болно
Онцгой бүхний илэрхийлэл үзэсгэлэнт бүсгүй, дуучин Uka-гийн "Dance With Me" бие даасан тоглолт зургадугаар сарын 10, 11-нд Steppe Arena-д болох гэж байна. Энэ зуны хамгийн дуулиантай "Live Show Concert"-д гэр бүл, найз нөхөд, хамт олноороо ирж аз жаргалтай хоёр оройг хамтдаа өнгөрүүлцгээе.
6-р сарын 10, 11-нд Steppe Arena-д уулзацгаая
Тасалбарыг www.shoppy.mn -ээс
БНСУ-ын иргэд Монгол Улсад визгүй зорчих боломжтой боллоо
Сурвалжлагч: Монгол Улсын Засгийн газар 5 дугаар сарын 4-ний өдөр ээлжит хуралдаанаар Монголын аялал жуулчлалын салбарыг дэмжих, гадаадын жуулчдыг татах зорилгоор Монгол Улсад зорчих БНСУ-ын жуулчдыг визийн нөхцлөөс чөлөөлөх шийдвэр гаргалаа. Тус шийдвэрийн дагуу солонгос иргэд 90 хүртэлх хоног Монгол Улсад визгүй зорчих боломжтой боллоо.
Монгол Улсад зорчдог гадаад иргэдээс БНСУ-ын иргэд ОХУ, БНХАУ-ын дараа гуравт ордог бөгөөд нийт жуулчдын 20 хувийг эзэлдэг байна. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун солонгос иргэдийн Монгол Улсад зорчих нөхцлийг хөнгөвчлөх, визгүй зорчуулах талаар Монгол Улсын Засгийн газарт удаа дараалан хүсэлт тавьж ирсэн билээ.
Ли Ё Хун Элчин сайд: Миний бие Монгол Улсад томилогдон ирснээс хойш манай солонгос иргэд Монгол Улсад визгүй зорчдог болох тохиолдолд БНСУ, Монгол Улсын харилцаанд ихээхэн тус нэмэр болно гэж хувьдаа бодож ирсэн. Иймд миний бие Монголын албаны хүмүүстэй уулзахдаа тухай бүр манай солонгос иргэдийг тус улсад визгүй зорчуулдаг болгох хүсэлтийг тавьж ирсэн. Үүни
Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигч Х.Баттулга БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ
Тавантолгойг Хятадын компанид 100 жилээр өгөхөөр зүтгэж билээ
Салхитын мөнгөний ордыг прокурор шүүгч нийлсэн бүлэглэлээс салгаж, гэм буруутай шүүгч нарыг хорьсон. Үр дүн нь жирийн иргэдэд...
"Ус ба Уур амьсгалын өөрчлөлт"
#ХүчээНэгтгэн #УсааХэмнэе
Жил бүрийн 03 дугаар сарын 22-ны өдрийг Дэлхий нийтээр Усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил Дэлхийн усны өдрийг “Ус бас Уур амьсгалын өөрчлөлт” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Бид байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж бохирдлуулахгүй байх нь уур амьсгалын өөрчлөлт хүчтэй явагдахаас урьдчилан сэргээлийж цаашлаад цэвэр усны нөөц түүний аюулгүй байдлыг хадгалан, хамгаалж чадна. Хүн бүр #ХүчээНэгтгэн #УсааХэмнэе алхам тутамж усаа хэмнэж, ариг гамтай хэрэглэх нь та бидний үр хойчдоо үлдээж буй хамгийн том хөрөнгө оруулалт билээ.
Эдийн засагчийн индэр
Хөгжил гэдэг,,,
МОНГОЛ БАНК
МӨНГӨНИЙ ХЭРЭГЛЭЭ ХҮНИЙ АМЬДРАЛД