Отгон сум Гэндүнпэлжайлин хийд

  • Home
  • Отгон сум Гэндүнпэлжайлин хийд

Отгон сум Гэндүнпэлжайлин хийд Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Отгон сум Гэндүнпэлжайлин хийд, Publisher, .

Маргааш “Бурхан багшийн эхийн ачийг хариулсан Их Дүйчэн өдөр”Намрын адаг сарын билгийн тооллын 22ны өдөр аливаа буян үйл...
03/11/2023

Маргааш “Бурхан багшийн эхийн ачийг хариулсан Их Дүйчэн өдөр”

Намрын адаг сарын билгийн тооллын 22ны өдөр аливаа буян үйлдвэл арвижин дэлгэрдэг тул мөргөл гороо хийж буяныг үйлдээрэй.🙏🙏🙏

Чөлөө учралт эрдэнэт хүний биеийг хайрласан эхийн ач цаглашгүй бөгөөд энэхүү дүйчэн өдрийг бурханы шашинт улс орнууд онцгойлон тэмдэглэдэг.

Бурхан багш төгс гэгээрлийн хутгийг олоод олон шавь нартаа дээдийн номыг зааж байх нэгэн цагт эхийнхээ ачийг санан хаана буйг болгоовоос гучин гурван тэнгэрийн оронд байсанд гучин гурван тэнгэрийн оронд морилон дөчин тав хоног хайлан хурж нийт гурван сар тэнгэрүүдэд ном номлож эхийнхээ ачийг хариулаад намрын адаг сарын хорин хоёронд олон тэнгэр нараар үдүүлэн Замбутивд эргэн залран ирсэн түүхтэй.
Ээж, аавынхаа ачийг хариулах хамгийн дээд арга бол хэмжээлшгүй ачийг нь санаж, хилэнц нүглийг тэвчин, бусдад туслах тэргүүтэй ариун буяныг аль чадахаараа хичээн үйлдээрэй.🙏🙏🙏🙏🙏

17/08/2023

Балданлхам сахиусны жилийн их тахилга
Хэзээ: 2023 оны 8-р сарын 8.25 -нд
Хаана: МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн хайман лосал/Гунгаачойлин дацанд/
Цаг: өглөө 10:30
Балданлхам:
Энэ галавт мянган бурхан залрах бөгөөд одоо бид дөрөв дэх бурхан буюу бурхан багш Шагжмүни бурхны үед аж төрөн амьдарч байгаа билээ. Бурхан багш гурав дахь бурхан буюу Дивангар бурхны шашны төгсгөл үед "Таны дараа би Замба тивд амьтны тусын тулд номын гурван хүрд эргүүлж, амьтныг гэтлэхүйн мөрд хөтөлье" хэмээн ерөөл тангараг өргөсөн байдаг.
Тэр үед Балданлхам сахиус "Номын ёс дэлгэрэхэд харшлах шалтгааныг арилгах, зохилдох шалтгааныг бүрдүүлэх номыг тэтгэгч сахиус хэрэгтэй тул Бурхан багшийн шашин оршин дэлгэрэх үед би номыг тэтгэгч сахиус болъё" хэмээх ерөөлийг тангаргийн хамт өргөсөн гэдэг. Иймд Балданлхам сахиус нь Бурхан багшийн шашин болон түүний шашныг баригч, дагагч шавь нартай онцгой барилдлагатай гэж үздэг.

Сахиусыг ертөнцийн болон ертөнцөөс гэтэлсэн гэж хоёр ангилдаг. Ертөнцөөс гэтэлсэн сахиусанд даруйн болон ашдын хэргээ даатгаж аврал одуулж болдог. Балданлхам нь ертөнцөөс гэтэлсэн сахиус юм.
Балданлхам сахиус нь Янжинлхам бурхны догшин дүр бөгөөд ширүүн догшин дүрээрээ зохисгүй муу муухай бүхнийг арилгаж, сайн сайхан бүхнийг дэлгэрүүлдэг учиртай.
Сахиус үүнийг бүтээх арга буюу бүтээлийн номын эх сурвалж нь Бурхан багшийн айлдсан Ганжуурын тантрын бүлэгт байдаг бөгөөд үүгээрээ Бурхан багшаас эхтэй гэж нотлогдож буй юм. Үүнээс хойш олон дээдэс мэргэдүүд түүний бүтээлийг болгоож дэлгэрүүлсэн байдаг. Жишээлбэл: Очирдарь-с Лава, Марав лозова, Ра лозава, түүнээс хойш үе үеийн Далай лам нар сахиус үүний бүтээл, тахилгыг болгоосон байдаг.
Нэгэн удаа дээрхийн гэгээнтэн 14-р Далай багш шашин, амьтны тусыг үлэмж бүтээхэд Балданлхам тэргүүтэй номыг тэтгэгч сахиус нугуудын ач гавьяа үлэмж хэмээн айлдсан байдаг.

Манай Монгол оронд шашин дэлгэрсэн цагаас эхлэн Балданлхам сахиусыг шүтэж тахиж ирсэн. Үүний нэгэн жишээ нь МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Чойрын гурван их дацангийн нэг болох Хайман лосал "Гунгаачойлин"дацангийн сахиус шүтээнээр залагдсан байдаг. Гунгаачойлин дацан нь анх байгуулагдсан цагаасаа эхлэн Сахиус шүтээнээ билгийн тооллоор сар бүрийн битүүний өдөр тахидаг уламжлалтай. Мөн жил бүр Балданлхам сахиусны их тахилгыг үйлддэг бөгөөд энэ жил нийтийн тооллоор 2023 оны наймдугаар сарын 25-ны өдөр тахина.

Балданлхам сахиусны их тахилгад оролцож үнэнхүү сүсгээр залбирч аврал одуулваас харшлах шалтгаан болсон өвчин, гай барцад, ад дон, хүн болон хүмүүн бусын элдэв хорлол тэргүүтэй муу бүхэн амарлих, зохилдох зүгийн шалтгаан болсон нас буян, эд мөнгө, өлзийт сайн бүхэн, эш, онохуйн эрдмийг олоход сайн бүхэн арвидан дэлгэрэх ач тустай.

Иймд лам хувраг, сүсэгтэн олныг буян номын үйлсэд оролцохыг хүндэтгэн урьж байна.

Балданлхам сахиусны үйлсийн хүчээр 10-р богд Жавзандамба хутагт тэргүүтэй дээдэс багш нарын өлмий батжин, үйлс нь арван зүгт дэлгэрч амьтан бүхнийг зовлонгийн шалтгаан болсон мунхагийн харанхуйгаас гэтэлгэж, төгс жаргалангийн лагшинг олуулах болтугай.

Балданлхам сахиусны талаар дээдэс багш нарын айлдварыг эш болгон тайлбар бичсэн Гунгаачойлин дацангийн шавь Лосанжордан.

Эрхэм буяны садан номын нөхөдөд айлтгах нь: Зуны адаг сарын битүүний өдөр буюу 8-дугаар сарын 16 өдөр МБШТөв-Гандантэгчэ...
14/08/2023

Эрхэм буяны садан номын нөхөдөд айлтгах нь:

Зуны адаг сарын битүүний өдөр буюу 8-дугаар сарын 16 өдөр
МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Гунаачойлин дацанд
“16 Батад агч буюу Найдан чого” хурна.�
Энэхүү номыг уншуулснаар айл гэрт буян хишиг тогтож, амгалан жаргалантай болох хийгээд энэ нас болон дараагийн төрөл тутамдаа Бурхны шашин лугаа хагацал үгүй хамт төрөх, эрдэм бүгдийн суурь болсон билэг чанар төгс дээдийн номын /лам/ багш лугаа учрах ерөөл
барилдлага жигдрэх бөлгөө.

Лам хуврага сүсэгтэн олон номын нөхөд та бүхэн саатан морилж хуралд даган баясан буянаа хураагаарай

Товч тайлбар :
16 БАТАД АГЧ буюу 16 НАЙДАН
Ялж төгс нөгчсөн бурхан багшийн зарлигаар гаслангаас нөгчилгүйгээр амьтны тусад Ялгуусны (Бурханы) шашныг барин дэлгэрүүлэн зохиогч их батад агч 16 архадын тухай өчүүхэн ч атугай өгүүлэх нь.

Галсанжамц гэгээн бээр:
Бурханы хувилгаант хутагтан архадын чуулган,Булт амьтны тусад шашныг тэтгэн зохиогч,Бодитой чухаг дээд гурав болсон 16 архад бээрБурханы шашин өнөд удаан оршихуйг адистидлэ”хэмээн зарлигласан мэт тоолшгүй олон галавын өмнө үнэхээр туулсан бурханы хутгийг олсон боловч амьтны тусын тулд нигүүлсэх бодь сэтгэлийн эрхээр бидний ганц итгэл Бурхан багшийн үед хутагт Ширвак (Нянтой)-ын дүрээр залран амьтны тусын тулд үргэлжид шашныг тэтгэх тангараг тавьсан бөгөөд мөн чанар нь чухаг дээд бурхан, тэвчил онолын эрдэм нь чухаг дээд ном, ахуй орших нь чухаг дээд ариун хуврага болон цогцолсон 16 архадын үйлс адистэдээр он цаг бүхэнд шашин дэлгэр оршдог ажээ.

1. ЯНЛАГЖҮН (Angaja)Батач агч Янлагжүн нь хоёр мутартаа бойпор болон ширвүүр барьсан бөгөөд 1300 архадаар хүрээлүүлэн Дэсэ хэмээх цаст ууланд оршин амьтны тусыг зохиодог. Нисваанист муу сэтгэлийг амирлуулан, 3 сургаалийн гишүүд доройтолгүй гардаг.
2. МАПАМБА (Ajita)Батач агч Мапамба нь хоёр мутраа тэгш агуулаад 100 Архадыг хүрээлүүлж, Дансрон уулнаа оршин амьтны тусыг зохиодог. Дияаны хорлолт дайсан болдог живэх, догшрох, алгасрах сэтгэлийг арилган, амирлахуйн ахуй, үлэмж үзлийн онолыг дэлгэрүүлдэг.
3. НАГНАНАЙ (Vanavasin)Батад агч Нагнанай нь баруун мутраараа заналгын дохио үзүүлэн, зүүн мутартаа ширвүүл бариад ломадүнбийн уулын агуйд 1400 архадаар хүрээлүүлэн сууж амьтны тусыг зохиодог. Гадна, дотны аюул хөнөөл бүгдээс аврана.
4. ДҮЙДАН (Kalika)Батач агч Дүйдан нь хоёр мутартаа чихний гархи барин 1100 архадаар хүрээлүүлээд Замбутивын Санлигийн оронд амьтны тусыг бүтээн оршдог. Асрал, энэрэл, бодь сэтгэл төрүүлэн агуу их бодьсадвын явдалд оруулна.
5. ДОРЖ МОЙВҮ (Vajriputra)Батач агч Дорж Мойвү нь мөн заналгын дохио болон шивүүр барин нэг мянган архадаар хүрээлүүлэн Сингалын оронд заларч амьтны тусыг зохиодог байна. Үл зохилдох хорлол бүхнээс гэтэлгэн их хөлгөнд магадтай оруулдаг.
6. САНБУ (Bhadra)Батач агч Санбу нь баруун мутраар ном номлох байдал, зүүн мутраар тэгш агуулах байдлыг үзүүлж 1200 архадаар хүрээлүүлж Ямүний оронд оршин амьтны тусыг бүтээдэг. Орчлонд шунах тачаалыг буцаагаад, үнэн зам мөрд магадтай оруулдаг.
7. СЭРВЭҮ (Kanakavatsa)Батач агч Сэрвэү нь эрдэнийн цалам мутартаан бариад 500 их архадаар хүрээлүүлэн Хачийн оронд оршиж амьтны тусыг бүтээдэг. Нийт болон дээдийн шид бүтээл аль хүссэнийг хайрладаг байна.
8. ВАРАДУЗА СЭРЖАН (Kanaka Bhanadvaja)Батач агч Барадуза нь хоёр мутраа тэгш агуулан 700 архадаар хүрээлүүлж Баруун Баланжод тивд залраад амьтны тусыг зохионо. Бие, сэтгэлийн энэлэл бүхнийг амирлуулан бодьсадвын зам мөрд байгуулдаг.
9. БАГУЛА(Bakula)Батач агч Багула нь хоёр мутраараа үхэр хулгана бариад есөн зуун архадаар хүрээлүүлэн хойд муу дуут тивд амьтны тусад оршин байдаг болой. Цаг бусын үхэл, өлсөж ундаасах, барагдан хоосрох тэргүүтэн гадна дотны хорлол хөнөөлийг амирлуулдаг.
10. ДАЖАНЗИН (Rahula)Батач агч Дажанзин нь эрдэнийн титэм бариад мянга нэг зуун архадаар хүрээлүүлэн Бриянгүй тивд амьтны тусыг зохион оршдог. Сансар, нирвааны аюулаас аврана.
11. ЛАМПРАНДАН (Cudapanthaka)Батач агч Лампрандан нь хоёр мутраа тэгш агуулаад мянга зургаан зуун архадаар хүрээлүүлж, Жагод пүнбойн ууланд амьтны тусын тухайд оршин буй. Хязгааргүй амьтанд сайн мөрийг увьдаслахад батач агч бүгдийн дотроос үлэмж гайхамшигтай учраас номыг өгүүлэгч нар машид дээдлэж сайшаадаг.
12. ВАРАДУЗА СОДНЁМЛЭН (Pindola Bharadvaja)Батач агч Варадуза Соднёмлэн нь баруун мутраар боть ном, зүүн мутраар бадар аяга бариад мянган архадаар хүрээлүүлэн зүүн Үлэмж биет тивд амьтны тусыг зохион оршдог. Үл мэдэх мунхагийн харанхуйг арилгаад гурван суртгаалын онолыг сэтгэлийн үндсэнд төрүүлэн чадна.
13. ЛАМЧЭНДАН (Mahapanthaka)Батач агч Ламчэндан баруун мутраар ном номлох дохио үзүүлж, зүүн мутраар боть бариад есөн зуун архадаар хүрээлүүлэн гучин гурван тэнгэрийн оронд амьтны тусад оршмой. Гурван аймаг савын уг утганд оюун үл торох самбааг хайрлана.
14 . ЛҮЙДЭ (Nagasena)Батач агч лүйдэ нь баруун мутраар хумх , зүүн мутраар дулдуй бариад мянга хоёр зуун архадаар хүрээлүүлэн Ой-Ян ууланд амьтны тусыг зохион оршдог. Амьтан бүхнийг мунхагийн нойрноос сэрээж, хүссэн бүхнийг хайрлан соёрхдог.
15 . ВЭДЖЭД (Gopaka)Батач агч Вэджэд нь хоёр мутраараа боть ном бариад мянга дөрвөн зуун архадаар хүрээлүүлэн Бихүла уулнаа амьтны тусыг зохион оршмой. Амьтанд гурван хөлгөний мөрийг үзүүлэн бурханы шашныг арван зүгт дэлгэрүүлнэ.
16 . МИЧЭДБА (Abheda)Батаг агч Мичэдба нь хоёр мутраар бодь суварга барин мянган архадаар хүрээлүүлж, цаст уулнаа амьтны тусыг зохиосоор оршдог. Амьтан бүхнийг боловсруулан гэтэлгэх мөрт байгуулмой.
Бурханы шашны нарны гэрэл арван зүгтээ мандажБуй бүх хамаг амьтан амгалангийн цогийг үргэлж эдлэх болтугай.

ИТГЭЛ, БОДЬ СЭТГЭЛИЙН ХУРААНГУЙ Тарни бясалгалын өмнө оюун санаагаа итгэл, бодь сэтгэлээр цэнэглэх учиртай. Хамаг амьтны...
08/08/2023

ИТГЭЛ, БОДЬ СЭТГЭЛИЙН ХУРААНГУЙ

Тарни бясалгалын өмнө оюун санаагаа итгэл, бодь сэтгэлээр цэнэглэх учиртай.
Хамаг амьтны тусын тулд гэгээрэх сэтгэлийг үүсгэсэн агшинд адгийн муу заяатан ч бай Бурханы хүү буюу бодьсадва хэмээх алдрыг хүртэж, хотол ертөнцийн сүр жавхлан болно гэж судар шастирт өгүүлжээ.

Сан-жай чой-дан цог-жи чог-нам ла
Жан-чүв бар-дү даг-ни жав-су чи
Даг-ги жин-сог жи-би дэ-даг гий
До-ла пан-чир сан-жай түв-бар шог

Бурхан, ном хийгээд хутагтын чуулганд Бодь хутгийг олтлоо би бээр залбирму. Өглөг тэргүүтэн ариун буяныг үйлдсэнээр Хамаг амьтны тусын тулд гэгээрэх болтугай!

ДӨРВӨН ЦАГЛАШГҮЙ

Сэм-жан там-жад дэ-ва-дан дэ-ви жү-дан дан-бар жүр- жиг.
Сэм-жан там-жад дүгнал-дан дүгнал-жи жү-дан врал-бар жүр-жиг.
Сэм-жан там-жад дүгнал мэд-ви дэ-ва-дан ми-врал-бар жүр-жиг.
Сэм-жан там-жад нэ-рин чаг-дан ни-дан врал-би дан-нём- ла най-вар жүр-жиг.

Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан төгөлдөр болтугай! Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас ангижрах болтугай! Хамаг амьтан зовлонгүй амар амгалангаас үл хагацах болтугай! Хамаг амьтан ойр, хол, тачаах, уурлахаас ангид тэгш чанарт орших болтугай!

та бүхэн сэтгэлдээ буян хурааж
хураасан буянаа сайн сайхны төлөө өөрсдийээж, аав , ах, дүү
цаашлаад хамаг амьтанд зориулаарай.

БАРЦАД БҮХНИЙГ ҮЛДЭН ХӨӨХ ТАРНИ Энэхүү тарни нь :Арслан нүүрт эх дагина (то: Сэндонма, са: Симкамука) ын тарни. Аливаа б...
04/08/2023

БАРЦАД БҮХНИЙГ ҮЛДЭН ХӨӨХ ТАРНИ
Энэхүү тарни нь :
Арслан нүүрт эх дагина (то: Сэндонма, са: Симкамука) ын тарни.

Аливаа барцад саадыг агшин зуур үлдэн хөөх увдистай.

Ха-ла жодби най-чог дам-ба най
Он-шэй зү-прүл а-вы тү-дов жан
Дүвба бо-ла ма-еэ бүшин сиг
Най-сүм хан-до цог-ла чагцал-ло.

Дээд бясалгалын ариун дагшин оронд Зөн билиг, хувилгаан хүчийг эрхшээснээр Энхрий үрээ халамжлах эх мэт Бясалгал үйлдэгчийг авран хамгаалдаг Гурван хүрдний дагинас дор мөргөмү.

Ага самара за шадара самараяа пад (7 удаа)
Дадъята, ум гадэ гадэ бара гадэ барасам гадэ боди суха (1 удаа)
Паг-ба гон-чог сүм-жи га-и дэн-ба дов-жи чир лог-бар жүр-жиг, мэ-вар жүр-жиг, ши-вар жүр-жиг, да-гэг бар-чад мин-түн-би чог-анба там-жад шин-дим гүрү суха.

Гэг-риг дон-праг жад-жү ши-ва дан Мин-түн о-ви жин-дан врал-ба дан Түн-бар дүв-жин пун-сум цог-жүр ви Да-ши дэ-ян дэн-дир дэ-лэг шог.

Хутагт дээд гурван эрдэнийн зарлиг бошго үнэний хүчээр гадаад, дотоод гай зэтгэр бүхэн буцагтун! (алга таш) Арилагтун! (алга таш) Амарлигтун! (алга таш) Шиндим гүрү суха.
Наян дөрвөн мянган зэтгэрийг амарлиулж, Харшлах шалтгаан бүхнээс ангижрахуй Найралт амгалан хотол чуулган бүрдсэн Өлзий хутаг, цог заль өнөөдөр энд орштугай! .

Эх сурвалж: Бурхны шашны өврийн судар.
Сэтгэл ариусгаж, амьдрал ивээл, үйлс тэтгэх
Тарни-шившлэг, мөргөл-уншлага, залбирал-бясалгал
Нэпко хэвлэлийн газар

ХИЙМОРИЙН САН Монгол орчуулга:БАГШ ДОР ИТГЭМҮЙБУРХАН ДОР ИТГЭМҮЙНОМ ДОР ИТГЭМҮЙХУВРАГ ДОР ИТГЭМҮЙ хэмээн уншиж,ХАМАГ АМЬ...
31/07/2023

ХИЙМОРИЙН САН
Монгол орчуулга:
БАГШ ДОР ИТГЭМҮЙ
БУРХАН ДОР ИТГЭМҮЙ
НОМ ДОР ИТГЭМҮЙ
ХУВРАГ ДОР ИТГЭМҮЙ хэмээн уншиж,

ХАМАГ АМЬТАН АМГАЛАН БА АМГАЛАНГИЙН ШАЛТГААН ЛУГАА ТӨГӨЛДӨР БОЛТУГАЙ
ХАМАГ АМЬТАН ЗОВЛОН БА ЗОВЛОНГИЙН ШАЛТГААНААС АНГИЖРАХ БОЛТУГАЙ
ХАМАГ АМЬТАН ЗОВЛОНГҮЙ АМГАЛАНГААС ХАГАЦАХГҮЙ БОЛТУГАЙ
ХАМАГ АМЬТАН ХОЛ ОЙРД УУРЛАХ, ШУНАХААС АНГИЖРАН ТЭГШ СЭТГЭЛЭЭР ОРШИХ БОЛТУГАЙ гэж олон амьтанд би туслая хэмээн бодийн дээд сэтгэлийг үүсгэн залбирч уншина.

– Хийморийн сан –

Ум гайхамшигт адис шидийг хур мэт буулгагч ачит багш гурван эрдэнэ, баатар дагинас, номын сахиусан егүзэр (бясалгагч) миний хийморийг өөд өөд нь бадраа!

Та бүгдийн ивээлээр харын омог хүчийг дараад, цагаан буяны зүг ялж, санасан хэрэг бүхэн сэтгэлчлэн бүтэхийн туг сүлдийг сансарын үзүүрт босгосноор егүзэр миний хийморийг өөд өөд нь бадраа.

Барс мэт эрчлэх хийморийг бадраа. Арслан мэт эрвэлзэх хийморийг бадраа. Луу мэт хүрхрэх хийморийг бадраа. Гарьд мэт дүүлэх хийморийг бадраа!

Ариун сангийн утаан үүл огторгуйг бүрхээд, алтан ууланд хийморийн дарцагийг мандуулснаар ахуй үесийн хийморь доройтсон гэмийг арилгаад Сүмбэр уулын оргил мэт хийморийг бадраа!

Хийморь дэгжсэн шүтэн барилдлагад шүтэж, явах cуух, ярих санах юу үйлдсэн бүхэн бодь мөр дор одохуйн гэгээн гэрлээр сэтгэлийн эрхэт лянхуан тоорцог мишээх болтугай!

Барс, арслан, гарьд, луу дөрвөн хүчтэн лүгээ нөхөрлөсөн хийморийн буян билэг үлэмж ялгуун болсноор өдөр шөнө бүхэнд биднийг авран тэтгэхүйеэ, үл зохилдогч тотгор зэтгэр бүхнийг товроглох болтугай!

Тэр мэт хийморийг дэлгэрүүлсэн буянд шүтэж, амь бие, эрх хүчин, ид заль шинэ саран мэт улам улмаар арвидаж, тус амгалангийн цог дор цэнгэхийн өлзий хутаг орштугай!

Ялангуяа миний насан хутаг хийгээд буян хишиг, цог учрал арван зүгт дэлгэрч, ном ба ертөнцийн санасан хэрэг бүгд саадгүй өөрөө бүтэхийн үйлсийг зохио. Ум сайн амгалан болтугай!

Гүндү сарва дүдү хо, ум базар аюухи суха

31/07/2023
Бурхан багш айлдахдаа: Бүх зүйл сэтгэлээс үүддэг. Сэтгэл нь үйл бүхний залуур. Бохир сэтгэлээр үг хэлэх буюу үйл үйлдэх ...
28/07/2023

Бурхан багш айлдахдаа:

Бүх зүйл сэтгэлээс үүддэг. Сэтгэл нь үйл бүхний залуур. Бохир сэтгэлээр үг хэлэх буюу үйл үйлдэх аваас тэргэнд хөллүүлсэн шар шиг тээр зовлонд хүлэгдэнэ. Ариун сэтгэлээр үг хэлэх буюу үйл үйлдэх аваас аз жаргал чамайг сүүдэр мэт дагана.

Өшөө хорслыг өшөө хорслоор арилгахгүй. Гагцхүү хүлцэл өршөөлөөр амарлиулдаг. Энэ бол өнө мөнхийн хууль.

Хэзээ нэг өдөр үхнэ гэдгээ олонх хүн мартдаг. Хэзээ ч нөгчиж мэдэхээ ухаарсан хүн хэрүүл тэмцэлгүй тайван амьдардаг.

Сэхээ сэрэмжгүй зугаа цэнгэл хөөцөлдөж, хэмжээ цаггүй идэш уушинд хомхойрч, дэмий алгасарлаар цагийг нөгчөөдөг хүн шулмын хорлолд автах нь өмхөрсөн мод салхинд унах шиг хялбар.

Үзэгдлийн хуурмаг чанарыг ойлгож, сэргэг ухамсраар мэдрэхүйгээ хянаж, идэш уушаа тааруулж чаддаг, чин сүсэгт хичээнгүй хүн шулмын хорлолд автахгүй нь байц хад салхинд үл ганхах мэт.

Шалдар булдар үйлийг их хэрэгт тооцож, утга төгөлдөр үйлийг утгагүй хэмээн басамжилдаг мөчид ухаантан зүрхэн шимийг хүртэж чадахгүй.

Утга учиртай зүйлсийг утга учиртай хэмээн, утгагүй юмсыг утгагүй хэмээн тунгааж чаддаг сэхээтэн зүрхэн шимийг хүртэнэ.

Сэхээлэг байх нь үхэлгүй мөнхийн зам. Сэхээгүй байх нь үхэл мөхлийн зам. Сэхээлэг байхад үхэл хаанаас байх вэ. Сэхээгүй бол хэдийнэ үхсэнтэй адил.

Хүслийн эрхэнд үл мунхрах, хорслын эрхэнд үл хямрах, зөв буруу (буян, нүгэл) хоёроос хэтийдсэн, зүүд нойрноос сэрсэн хүнд айдас түгшүүр үгүй.

Хорон муу сэтгэл өөрөө өөрийгөө хорлодог. Ямар ч өштөн дайсан түүн шиг хорлож чадахгүй. Чин ариун сэтгэл өөртөө ивээл болдог. Аав, ээж, амраг садан ч түүн шиг тусалж чадахгүй.

Агар зандан, арц хүжсийн үнэр ариун буяны анхилгыг үл гүйцнэ. Тэнгэр бурхадын оронд ч тэр анхилга түгэх бөлгөө.

Замын дэргэдэх хог сагийн дундаас анхилам цэцэг мишээх мэт мөнх бусын түйтгэрт энэ ертөнцөд Төгс гэгээрсэн багшийн шавь билиг ухаанаар гэрэлтдэг.

Нойргүйдсэн хүнд шөнө урт. Алжаасан хүнд газар хол. Хутагтын үнэнийг таниагүй хүнд орчлон урт.

Үнэний эрэлчин чамд өөрөөс чинь илүү буюу тэнцэх хань олдохгүй бол ганцаар явсан нь дээр. Тэнэг мунхаг хүмүүстэй нөхцөх хэрэггүй.

Мунхаг хүмүүс “Миний үр сад”, “Миний эд хөрөнгө” гэхчлэн санааширдаг. Өөрөө өөрийнхөө ч эзэн биш байж өрөөл бусдыг яахин эзэгнэх?

Тэнэгээ мэддэг хүнийг тэнэг биш, ухаантан гэлтэй. Тэнэг мөртлөө өөрийгөө ухаантан гэж боддог хүнийг л жинхэнэ тэнэг гэнэ.

Тэрээр насан турш мэргэдийн дэргэд байвч үнэнийг үл мэднэ. Шөлний амтыг халбага мэдэхгүйтэй адил. Гэгээн мэргэдтэй учирсан сэхээлэг хүн тэр даруйд үнэнийг ухаарна. Шөлний амтыг хэлээр хүртэх шиг.

Харамсал дагуулах үйлийн үр гашуун нулимс болж боловсорно. Харамсал үл дагуулах буяны үр баяр жаргал болж дэлгэрнэ.

Уул хад салхинд үл гулзайх мэт ухаант хүн сайшаал, муушаал хоёрт савлах учиргүй.

Мухар сүжиг, сохор таамагт авталгүйгээр урлаж үл бүтээх (угаас заяамал) мөн чанараа таниж, үйлийн хэлхээс, хүслийн хөврөлөөс гэтэлсэн нэгнийг гэгээн хутагт хэмээюү.

Утгагүй мянган үгийг давтсанаас утга төгөлдөр бөгөөд сэтгэл амарлиулах ном (дарма)-ын ганц үг тогтоосон нь дээр.

Өрөөл бусдыг ялахаас өөрийгөө ялах нь эрхэм. Өөрөө өөртөө эзэн болсон хүнийг асур тэнгэр, ад чөтгөрийн хэн нь ч дийлэхгүй.

Самуун задгай зуун жилийн амьдралаас бясалгалд оршиж, буян үйлдсэн нэг өдрийн амьдал үнэтэй. Мунхаг харанхуй зуун жилийг элээснээс үнэнийг сэхээрч нэг өдөр амьдарсан нь дээр.

Эзэн хааны гоёмсог сүйх ч хуучрах мэт энэ бие элэгдэж мууддаг. Гэвч дээдийн ном (гэгээрэл) хэзээ ч хуучрахгүй. Тийм учраас түүнийг эрхэм дээд хэмээдэг.

Өчүүхэн боловсролт хүн үхэр мэт өтөльюү. Бие нь бүдүүрэхээс биш, билиг нь тэлэхгүй.

Муу үйлээр хүн өөрийгөө гутаадаг. Мууг тэвчсэнээр хүн өөрийгөө цэвэрлэдэг. Цэвэр, бохир явах нь өөрөөс хамаарна. Өрөөлийн үйлийг өөр хэн ч цэвэрлэж чадахгүй.

Үнэнийг шүтэж амьдар! Хуурмаг явдлаар насыг бүү элээ! Үнэн ёсны дагуу амьдарсан хүн энэ болоод хойт төрлийн алинд ч амар амгаланг эдэлнэ.

Энэ хорвоог зүүд зэрэглээ, хөөс мэтээр үзэгч хүн Эрлэг номун хааны хараанаас ч мултрах болно.

Урьд нь алдаж эндэж явсан ч хожимнэгэнт сэхээрсэн хүн үүлнээс сугарсан саран мэт ертөнцийг гийгүүлж чадна.

Эрдэнэт хүний төрлийг олох нь бэрх. Мөнх бусын хорвоод амьдрах нь бэрх. Дээдийн номыг хүртэх нь бэрх. Гэгээрсэн багштай учрах нь бэрх.

Хилэнцэт үйлээс ангижирч, эрхэм чанарыг төгөлдөржүүлж, оюун санаагаа ариусгах нь Бурханы ном юм.

Бид (номын мөрөөр замнагч нар) өмчийн хүлээснээс салсан учраас амар тайван амьдардаг. Аливаад уягдахгүй амьдрал маань гэгээн гэрэлт диваажин шиг.

Дийлсэн хүн өш хонзонгийн үрийг тарьж, дийлдсэн нь харамсал гашуудалд унадаг. Дийлэх, дийлдэхээс ангижирсан хүн л амар амгаланг эдэлнэ.

Хүсэл шуналаас илүү түймэр үгүй. Хорсол заналаас илүү түйтгэр үгүй. Хүлээст цогцсоос илүү өвчин үгүй. Хүлээсийг тайлсан (Нирваан) -аас илүү амгалан үгүй.

Эрүүл мэнд - хамгийн үнэт эрдэнэ. Сэтгэл ханамж – хамгийн эрхэм баялаг. Итгэлт анд – хамгийн дотно садан. Гэгээрэл – хамгийн дээд жаргал.

Уягдахаас зовлон үүсдэг. Уягдахаас айдас төрдөг. Уягдах сэтгэлээс ангижирсан хүнд зовлон байхгүй атал айдас ч хаанаас байх.

Үргэлж гүтгэлэг доромжлол амссан, эс бөгөөс үргэлж магтаал сайшаал хүлээсэн хүн энэ дэлхийд урьд ч байгаагүй, хожим ч гарахгүй, одоо ч байхгүй.

Бусдын алдаа дутагдлыг харах амархан. Өөрийн алдаа дутагдлыг л харах хэцүү. Бусдын алдааг илрүүлэхдээ хальс хивэг хийсгэх салхи мэт атлаа өөрийн алдааг хашир ангууч биеэ далдлах шиг нуудаг.

Өөнтөгч болох тусам хүний сэтгэлийн өвчин ужиграх болно.

Үлэмж тодорхой ажиглан бясалгахаас өөр зам мөр үгүй.

Гэгээрсэн багш зам мөрийг л заадаг. Түүгээр чи өөрөө замнах ёстой. Үнэний замаар явж, бясалгах аваас шулмын хүлээснээс гэтлэх болно.

Зэрлэг өвс тариаланд арандаг болдог шиг хүсэл шунал хүн төрөлхтөнд тээг болдог. Хүсэл шуналаас ангижирсан цагт баялаг ургац хураана.

Бясалгал үгүй бол билгийн хараа (үлэмж үзэхүй) ч үгүй. Билгийн хараа үгүй бол бясалгал ч үгүй.

Өөрөө өөрийгөө гэрчилж, өөрөө өөрийгөө цэгнэж яв! Өөрийгөө шинжих ухамсартай хүн үргэлж гэгээн сайхныг хүртьюү.

Бурхан багш ийнхүү айлдав:Бодь сэтгэлтэн үхэхийн өмнөх хоромд нөгчих цагийн билгийг бясалгагтун. Тэрхүү нөгчих цагийн би...
26/07/2023

Бурхан багш ийнхүү айлдав:

Бодь сэтгэлтэн үхэхийн өмнөх хоромд нөгчих цагийн билгийг бясалгагтун. Тэрхүү нөгчих цагийн билиг нь:
Юм бүхэн мөн чанартаа тунгалга хоосон тул бодит бусыг бясалга!
Юм бүхэн бодь сэтгэлд хурах тул нигүүлсэл хайрыг бясалга!
Юм бүхэн мөн чанартаа баригдах зүйлгүй тул юунд ч үл шунахуйг бясалга!
Сэтгэлээ танивал гэгээн билиг тул Бурханыг бусдаас үл эрэхүйг бясалга!

Бурхан багш эл утгыг шүлэглэн айлдсан нь:

Бодит ертөнц хоосон тул
Зүүд мэтчлэн бясалга!
Бодь сэтгэл төгөлдөржих тул
Хайр энэрлийг бясалга!
Өмчилж барих аргагүй тул
Аливаад битгий шуна!
Өөрийн сэтгэлд Бурхан оршино
Гаднаас битгий хай!

Бурхан багшийг ийнхүү айлдахад Огторгуйн зүрхэн бодьсадва тэргүүтэн олон шавь нар даган баясч, бишрэн магтвай.

Улам хүч оруулан буян чуулах Бурхан багшийн айлдсан буяны үйлд чухал хэрэгтэй тарни1. Эрхи адислан үржүүлэх тарни.- Ум с...
24/07/2023

Улам хүч оруулан буян чуулах
Бурхан багшийн айлдсан буяны үйлд чухал хэрэгтэй тарни

1. Эрхи адислан үржүүлэх тарни.

- Ум самвара самвара, вимана сара махаа жава хум, ум смара смара, вимана скара маха жава хум.

(Хэмээн долоон удаа уншвал үйлдсэн буян бүгд бум болж арвижихыг "Огоот зориулсан хүрдэн" судраас зарлиглажээ)

- Ум рүжи рамани пра варда я суаахаа.

Хэмээн долоон удаа уншин эрхрүүгээ үлээгээд аливаа тарнийг тоолох аваас олон мянган сая тоолсонтой тэнцэхүйц тустай хэмээн "Эрдэнэ дэлгэрэх орд харш" хэмээх тарнийн номд Бурхан багш айлдажээ.

2. Эргэл хийхэд тоолвол олон бум эргэл хийсэнтэй тэнцэх тустай тарни.

Ум намо вангавадэ радаа гэдү раажаа я датаа гадаа я, архадэ сам яг сам буддха я, дадяатаа ум раднэ раднэ махаа раднэ радна вижа яэ суаахаа.

Мөн мөргөл хийхэд ч мянгаар үржихийг ч зарлигласан байна.

3. Мөргөлийн тарни.

Намо манжу шрий яэ. Нама сү шрий яэ. Нама үд дама шри еэ суаахаа.

Энэ тарнийг уншин мөргөх аваас гурван аймаг савын номыг уншсантай тэнцүү тустай бөгөөд өдөр бүр уншин мөргөх аваас нэг мөргөхөд мянга мөргөсөнтэй тэнцүү буяныг хураахыг айлдажээ.

4. Махны тарни.

Ум абира хазэра хум.

Мах идэхийн өмнө энэ тарнийг тоолон идвээс мах идсэний гэм арилахад тустай бөгөөд тухайн амьтаны төрөл дээшилж сайн төрлийг олно гэж айлджээ.

Бурхан Багш Атулла шавьдаа ийн айлджээ:Дуу цөөтэй нь хэлдэггүйгээр буруутана.Дуугарч хэлсэн нь чалчаагаар буруутана.Дори...
22/07/2023

Бурхан Багш Атулла шавьдаа ийн айлджээ:

Дуу цөөтэй нь хэлдэггүйгээр буруутана.
Дуугарч хэлсэн нь чалчаагаар буруутана.
Дориухан яривал ихэрхсэнээр буруутана.
Доройхон үглэвэл ноомойгоор буруутана.

Энэ хорвоод буруутдаггүй хүмүүнийг
Эрээд эрээд олохгүй гэжээ !

Өнөөдөр та бүхэнд  Багшыг шүтэх ёсон , шавийн чихэнд хүргэх, шавийн шүтэх ёсны бэлтгэл номын тухай үүний ач тус ,эрдэм ,...
07/07/2023

Өнөөдөр та бүхэнд Багшыг шүтэх ёсон , шавийн чихэнд хүргэх, шавийн шүтэх ёсны бэлтгэл номын тухай үүний ач тус ,эрдэм , тэргүүтнийг
{Гэтлэхүйн гарын авлага} номноос товчхон оруулий.

Увдисыг бодитойгоор шавийн чихэнд ямар мэт хүргэх тухай
Үүнд хоёр:
1. Мөрийн үндэс болсон багш садныг шүтэх ёс.
2.Шүтсэнээр оюунаа хэрхэн судлах зэрэг болой.

Энэхүү газрын хуваарь нь Богд Зонховын зарлигласан ёс тул анхааран авахад аньс ихтэй. Мөрийн үндэс хэмээсний учир нь үлгэрлэвээс, модны навч, үр тэргүүтэн цөмөөрөө л түүнийхээ үндэснээс харгалздаг шиг чөлөө, учралаас үл суралцахын хослон орохуй хүртэлх онолын анхааран авлагаас гарсан амслага нь бүгдээрээ гагцхүү багш садныг шүтэхээс харгалздаг бөлгөө. Шүтсэнээр оюунаа хэрхэн судлах хэмээх нь уг сурвалжаас гарах дуун мөний тул багш садныг ёсчлонгоор шүтсэнээр чөлөө учралаас хослон орохуй хүртэл үзүүлдэг билээ. Тиймийн тул анхлан багш садныг шүтэх нь чухал.

Мөрийн үндэс болсон багш садныг шүтэх ёс
Үүнд хоёр:
1. Тасалгаа бодитой дор хэрхэн үйлдэх.
2. Тасалгааны завсар хэрхэн үйлдэх ёс болой.

Гарчигийг тасалгаа хийгээд тасалгааны завсарт хуваах аваас машид аньс ихтэй. Хүний бүхэл өдрийн ажил үйлдвэрийг нэг хоногийн хугацаанд багтаах бөгөөд түүнийгээ тасалгаа хийгээд тасалгааны завсарт хоёр тасалж хуваах хэрэгтэй. Тэгээд гурван үүднийхээ ажил үйлдвэрийг тасалгаа хийгээд тасалгааны завсарт хурааснаар тэр хоёрт тус төгөлдөр өнгөрүүлвээс хүмүүний нэгэн хоног, сар, бүр цаашлаад бүхэл нас нь учир утгатай өнгөрөх болно.
Тасалгаа бодитой дор хэрхэн үйлдэх
Үүнд гурав:
1. Бэлтгэл ном.
2. Бодитой үйл ажиллагааг хэрхэн тэтгэх.
3. Төгсгөлд хэрхэн үйлдэх зэрэг гурав болой.
Үнэндээ бэлтгэл ажиллагааг тоомсорлохгүйхэн үйлдэж болохгүй агаад үлгэрлэвээс, бид аагтай сайхан цай чанахдаа, эхлээд цайгаа сайтар шилж сонгон байж худалдан авдаг лугаа адил бэлтгэл ажиллагаа болбоос анхааран авлагаас гарсан амслагыг сэтгэл үндэст төрүүлэх уг мөний тул буяны найруулгын ном дор хичээх хэрэгтэй шүү.

Бэлтгэл ном
Үүнд зургаа:
Орон гэрээ сайтар цэвэрлэж, лагшин, зарлиг, тааллын шүтээнийг сайхан дэлгэж, залах.
Тахил юугаан башир хуурмаггүйгээр гоё үзэсгэлэнтэйгээр байгуулах. бэлтгэж,
Суудал амгалантай, биеэ Намнангийн долоон ном лугаа төгс байдлаар тухлан сууж, ялгамжаатай буяны сэтгэлийн агаараас аврал одуулах тэргүүтнийг үйлдэх.
Чуулганыг тодорхой талбих.
Хураах, арилгахыг аньсанд хурааж, долоон гишүүнт хийгээд мандал өргөх.
Соёрхол талбиснаар увдисыг сэтгэл үндэстээ нийлүүлж, хольж үйлдэхийг магадлах. Орон гэрээ сайтар цэвэрлэж, лагшин, зарлиг, тааллын шүтээнийг сайхан дэлгэж залах Лам Сэрлинба бээр орон гэрээ сайтар арчиж, цэвэрлэдэг байсан гэдгийг түүний сонин гайхамшигтай намтар дээр нь дурьдсан байдаг болой.

Үүний уг сурвалж болох Винайд Бодисадва бээр цэвэрхэн сайхан орчинд, завилан суух хэмээсэн нь тэр мөн.
Чухам яагаад гэр орноо цэвэрлэх ёстой вэ?
Хэрвээ та лам багшийгаа болон их ноёныг гэр орондоо урин залахад, эхлээд гэрийнхээ хог новшийг шүүрдэж, цэгцлэх нь мэдээж шүү дээ.
Түүн шиг та гэр орондоо лам, ялгуулсадын хөвгүүнийг урин залахад, тэд нарыг биширч үйлдэхийн тухайд гэр орноо цэвэрлэх болно биз дээ?
Хэрвээ та өөрийнхөө тав тухтай орчныг бий болгохын тухайд гэр орноо цэвэрлэх юм бол Бодола, Бэрээвэнгийн цэвэрлэгчийн үүргийг гүйцэтгэсэнтэй сацуу тус эрдмээс өөр зүйл гарахгүй. Тийм байж огт болохгүй. Түүний оронд амьтан бүгдийн тусын тулд бурханы хутгийг олохын тухайд мөрийн зэргийн хөтөлбөрийн зоригдлын аймгийн бэлтгэл болсон чуулганы орныг хүлээн хүндэтгэх санаа лугаа төгс үйлдвээс тус эрдэм нь агуу ихээр гарах болно.

Үүний тухай Сударт таван эрдмийг дурьдсан болно:
Өөрийн сэтгэл тунгалаг болно.
Бусдын сэтгэл тунгалаг болно.
Бурхад баясах болно.
Үзэсгэлэнтэй үйлийг хураах болно.
Энэхүү биеийг орхиод тэнгэрийн оронд
-Цагаан зүгийн тэнгэрүүд хүний оронд ахин дахин хүрэлцэн ирснээр номыг ёсчлонгоор бүтээж байгаа хүнийг сахин хамгаалж үйлддэг билээ.
Тэнгэр нүгүүд угаасаа бохир, завааныг цээрлэдэг тул гэр орондоо бохир, заваан сууж байвал тэд сахин хамгаалж чаддаггүй. Чингэвэл цагаан зүгийн тэнгэр нүгүүдийг баясгаад зогсохгүй лам, бурхад тэргүүтнийг баясган зохиодог хэмээн айлдаж билээ.

Номын Зохиогч: Павонха Дэчин Нямбуу Жавзан Жамба Данзан Пэрэнлэй Жамц Бал Самбуу (1878-1941)

Ариутган шүүсэн: Гунгаачойлин дацангийн Шунлайв Гавж Өсөхбаярын Гүндсамбуу

Тува, Англи хэлнээс харьцуулан орчуулсан: Гандантэгчэнлин хийдийн лам Цэнд-Очирын Сансарбат
Хянасан М.Долгорсүрэн:

та бүхний буян хураах зам мөр барцад саадгүй аривдан дэлгэрэх болтугай.

Савны гурван гэм.Бурханы шашны ёсонд, номыг бутээхийн тулд хамгийн эхлээдсургаалыг сонсож, сонссон номоо марталгуй санаж...
07/07/2023

Савны гурван гэм.
Бурханы шашны ёсонд, номыг бутээхийн тулд хамгийн эхлээд
сургаалыг сонсож, сонссон номоо марталгуй санаж ач тусыг мэдож байх,
унахээр унэн гэдгийг зев узлээр бясалгаж ухаарч байх хорэгтэйг заасан
байдаг. Аливаа ном эрдмийг сурахад шавь хун сурах их эрмэлзэлтэй, ул
шантрагч байх хорэгтэй ба савны гурван гэм хэмээх ном эрдэм сурахад
харшлах бие сэтголийн гэмуудийг дарж, сонсох санах бясалгах дарааллаар
гун бат хичеэлтой байх хорэгтой.

Савны 3 гэм гэдэг нь.
1. Хөмөрсон сав мэт юуг ч заалгаад хулээж авахгуй, сэтгэл нь ул�тогтох.
2. Бохирдсон сав мэт буюу аливаг хийхэд ээдэх, муудахтай адил
номыг буруу ашиглах, буруу узлээр эзлэгдсон байх. Эрдэм номыг
сураждаа алдар нэр олж, бусдыг мохоон давахыг хусэх, хэн ногнээс
илуу гарахыг бодож эрдмийг сурах нь хирт савны шинж мон.
3. Ероол нь цоорхой сав мэт ном эрдмийт тогтоож ойлгодоггуй,�сонсоод санаж бясалгахыг ул уилдэн мартаж байдаг гэмуудийг ул�уусгэх хэрэгтэй юм.
Эрдэмт багш нар нарийн эш, увдис номоо савны гурван гэмийг
товчсэн билэг тоголдер шавьдаа зааж залгамжлуулдаг уламжлалтай
байжээ.
Эрдэм номд суралцаж буй хэн бээр савны гурван гэмийг тэвчихээс
гадна «Гурван бэлгэ чанар»-ыг оортое торуулэх учиртай. Уунд:
1. Тэгш орох (Дээдийн номонд алагчлалгуй сэтгэлээр хандах)
2. Оюун тегелдор (Юмсын мон чанарыг ухаарахуй, авах гээхийн�ухаанаар шинжих)
3. Тусад хэрэглогч (Номонд шамдсан богоод туундээ дурлахуй) юм.

Өнөөдөр бидний мэдэх дээрхийн гэгээн 14-р Далай багшын төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд багшын сургаал тэргүүтнийг та бү...
06/07/2023

Өнөөдөр бидний мэдэх дээрхийн гэгээн 14-р Далай багшын төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд багшын сургаал тэргүүтнийг та бүхэнд сонордуулж байна:

* Зорилгоо бусад хүнээс илүүд тавьж болохгүй. Харин өнгөрсөнд буй өөрөөсөө ямагт илүүд тавьж бай"

* "Аз жаргал гэдэг бол бэлэн бүтээгдэхүүн биш. Түүнийг чи өөрөө л бүтээх ёстой"

* "Бат бөх, урт удаан үргэлжлэх аз жаргалд хүрэхийн тулд мэдмээр байгаа бус мэдэх ёстой зүйлдээ суралцах хэрэгтэй"

* "Өөрийгөө ялан дийлэх нь дайнд мянгыг ялан дийлэхээс ч илүү"

* "Хүмүүс санасандаа хүрэхийн тулд өөр өөр замыг сонгодог юм.
Чиний замаар яваагүй байлаа гээд тэд төөрсөн гэсэн үг биш"

* Миний шүтдэг шашин бол их энгийн. Би ердөө л нинжин сэтгэлийг шүтдэг юм"

* "Аливаа явдал бүхий л талаараа муу муухай байна гэж хаана ч байхгүй"

* "Бусдыг баярлуулъя гэвэл энэрэнгүй бай. Өөрийгөө баярлуулъя гэвэл бас л энэрэнгүй бай"

* "Хүн заримдаа өөрийн үгээрээ бусдад хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг. Бас чимээгүй байснаараа мөн л хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг"
* "Дэлхий удирдагчдад хамаарахгүй. Дэлхий бол хүн төрөлхтөнд хамаарна."

* Өөрчлөлтийг хийхэд чи өөрийгөө хэтэрхий жижигдэнэ гэж бодож байгаа бол шумуул ихтэй газар унтаад үзээрэй"

* "Хүссэндээ хүрч чадаагүй үе заримдаа чамд гайхалтай аз болж очдогийг үргэлж санаж яв"

* "Төгс харилцаа гэдэг нь нэг нэгэндээ өгөх хайр нь нэг нэгнээсээ авах хэрэгцээнээс үргэлж давж байхыг хэлнэ"

* "Өөрийн уур уцаар, үзэн ядалтаа ялан дийлсэн бол тэр хүн жинхэнэ баатар"

* "Эхлээд дүрмээ сайн судал, тэгвэл зөрчихөд амар байх болно"

* "Бидний амьдралын нэн тэргүүний зорилго бол бусдад туслах. Тусалж чадахгүй гэвэл ядаж битгий өвтгө"

* "Амжилтаа дүгнэе гэвэл түүнд хүрэхийн тулд юу юуг өгснөө тооцоол"

* "Дэлхийн энх тайван хүн бүрийн дотоод энх тайвнаас эхэлнэ.
Хүчирхийлэл байхгүй болчихвол энх тайван тогтлоо гэж ойлгож болохгүй. Энэрэнгүй үзлийг хүн бүр түгээснээр сая дэлхийн энх тайван бий болно."

* "Найзууд алга болно, шинэ найзууд гараад л ирнэ. Яг л өдөр өнгөрөхтэй адилхан. Өнөөдөр дуусна, шинэ өдөр эхэлнэ. Хамгийн чухал нь эдгээрийг учир утгатай болгох хэрэгтэй. Учир утгатай найзуудыг эрж хай, учир утгатай өдрийг бүтээ"

* "Тэдэнтэй найз болох замаар би дайснуудаа дардаг"

Address


Telephone

+97688868818

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Отгон сум Гэндүнпэлжайлин хийд posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share