Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнэ

  • Home
  • Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнэ

Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнэ Миний үзэл бодлын индэр

Маргаашийн бороо өглөө 06.45- д оров😝
08/05/2024

Маргаашийн бороо өглөө 06.45- д оров😝

Энэ хөшөөг хийсэн уран бүтээлчийн аугаа сэтгэлгээг таашгүй😢 Хаана байдаг юунд зориулсан хөшөө болохыг эрэн сурвалжилж ба...
07/05/2024

Энэ хөшөөг хийсэн уран бүтээлчийн аугаа сэтгэлгээг таашгүй😢 Хаана байдаг юунд зориулсан хөшөө болохыг эрэн сурвалжилж байна🤣🤣🤣

Энэ ёстой доромжлол бна шүү. Бүрэн хэмжээний уран сайхны киноны шилдэг зохиолын шагнал 2 сая ч гэх шиг🥹 Соёлын яам , Кин...
05/05/2024

Энэ ёстой доромжлол бна шүү. Бүрэн хэмжээний уран сайхны киноны шилдэг зохиолын шагнал 2 сая ч гэх шиг🥹 Соёлын яам , Кино урлагийн зөвлөл боль2😡

Саяхан нөхөрт гарч, өрх тусгаарласан залуу бүсгүй төрсөн гэртээ ирж, ээжтэйгээ хууч хөөрч байлаа. Тэд гэр бүлийн амьдрал...
03/05/2024

Саяхан нөхөрт гарч, өрх тусгаарласан залуу бүсгүй төрсөн гэртээ ирж, ээжтэйгээ хууч хөөрч байлаа. Тэд гэр бүлийн амьдрал, хүн бүрийн үүрэг хариуцлагын тухай ярилцана.

Ээж нь:

– "Чи эгч дүүсээсээ бага хөндийрөөрэй! Чамайг зовох цагт тэд улам хэрэгтэй хүмүүс болдог юм. Нөхөр болон үр хүүхэд чинь чамайг хичнээн их хайрладаг байсан ч, хэзээ ч эгч дүүсийг чинь гүйцдэггүй юм. Мөн амьдралд эгч дүүс шиг чинь сайн найз нөхөд байдаг. Өнөөдрөөс эхлээд тэдэнтэйгээ байнга уулзаж, тэднийхээ төлөө ямар нэг зүйл хийж байгаарай!" гэж захижээ.

Үүнийг сонсоод, залуу бүсгүй

– "Ямар инээдтэй зөвлөгөө вэ? Би чинь дөнгөж гэрлэсэн шүү дээ. Миний хувьд хань ижил, үр хүүхэдтэй болсон хүн. Тэд нар л миний амьдралд хамгийн хэрэгтэй бүхнийг өгөх болно" гэж дотроо бодов. Гэсэн хэдий ч тэр бүсгүй ухаалаг учраас ээжийнхээ үгийг сонсчээ. Тэрээр эгч дүүстэйгээ цаг үргэлж холбоотой амьдрах болов. Он жил хөвөрсөөр, нэг л мэдэхэд бүсгүй тавин нас хүрсэн байлаа. Олон жилийн өмнө түүнд ээжийнхээ захиж байсан үгийг ямар утга учиртай болохыг тэр аажмаар ойлгож эхэлсэн байна. Үүнд:

Цаг хугацаа урсан одно.

Амьдралд олон зүйлс тохиолддог.

Хүмүүс бие биенээсээ хөндийрч, салж холддог.

Үр хүүхэд өсөж том болдог.

Ажил төрөл байнга солигдож, өөрчлөгдөж байдаг.

Хайр сэтгэлтэй учирч, алдаж байдаг.

Эрчүүд утасдана гэж хэлчихээд, хэлсэн үгэндээ хүрдэггүй.

Сэтгэл зүрх шархлана.

Эцэг эх нас барна.

Хамт олон өөрийнх нь төлөө санаа тавихаа мартана. Ажил төрөл өөдөлж, уруудна.

Гэхдээ л… хүний төрсөн эгч дүүс болон сайн найз нөхөд байгаа цагт тэдэнд хичнээн бага хугацаа зарцуулж, алс хол байсан ч тэдний зүрх сэтгэл чамтай л хамт байдаг.

Өөрийг тань ганцаардлын хөндийгөөр алхах болоход, эгч дүүс чинь хажуугийн ирмэгээр даган явж, чамайг урмаар дэмжин хөгжөөж, чиний төлөө залбирч, уруудсан үед чинь өөд нь татаж, чиний өмнөөс гүйж, хөндийн эцэс дээр чимээ чагнан хүлээж зогсдог. Заримдаа тэд өөрсдийгөө мартан, бүх зүйлээ хаяад, чамайг л гэсээр ирж, зовлонг чинь хуваалцахын тулд өөрийг тань үүрээд зүтгэх нь бий.

#хуулав

02/05/2024
Налайх, Багануур цэвэрхэн гоё дүүрэг👍Түгжрэлгүй бол хотын төвөөс 30 минут давхиад л оччихдог газар удахгүй хол биш болно...
01/05/2024

Налайх, Багануур цэвэрхэн гоё дүүрэг👍Түгжрэлгүй бол хотын төвөөс 30 минут давхиад л оччихдог газар удахгүй хол биш болно доо, байр авчихвал🙂

ЦӨВҮҮН ЦАГ БОЛОХОД ЗУН ГЭЭЧ НЬ БАЙХГҮЙ БОЛНОХүрээ хотуудХүн дүрст араатнаар дүүрнэХүүхдүүд нь эцэг эхийн сургаснаар үл я...
28/04/2024

ЦӨВҮҮН ЦАГ БОЛОХОД ЗУН ГЭЭЧ НЬ БАЙХГҮЙ БОЛНО

Хүрээ хотууд
Хүн дүрст араатнаар дүүрнэ

Хүүхдүүд нь эцэг эхийн сургаснаар үл явна
Хүүхнүүд нь эр нөхрөө хүндлэхээ байна

Эрдэмтэн мэргэдээ тоохоо болино
Эгэл даяанчдыг шоолон тохуурхана

Хавар намар нь хавчаад
Зун гээч нь байхгүй болно

Өнгө мөнгөнд автаад
Үнэн гээч нь алга болно

Эмс хүүхнүүд
Бурханы ном сургаалаас илүү
Будаг шунхтай хайрцгандаа баясна

Мэргэ төлгөч бөө нар олширч хүмүүсийг хуурна
Мэдэх мэдэхгүй өвчин тахал их гарна

Хилийн чанадаас урьдаас бэлдсэн
Хятадын хараал жатгууд их орж ирнэ

Идсэн уусан нь хор болно
Ижилээ барьж хөнөөгөөд
Эрхтнийг нь наймаалцана...
хэмээн VIII Богдын ирээдүйг тольдсон 1910 оны бошгонд өгүүлжээ.

27/04/2024

5 нас: Миний аав бүгдийг мэддэг
8 нас: Аав мэднэ
12 нас: Аав мэдэхгүй юм шиг байна
14 нас: Аав яаж мэдэх вэ дээ
18 нас: Аав юугаа мэддэг юм
21 нас: Аав дэмий үглэж байх юм
23 нас: Би, ааваас илүүг мэднэ
25 нас: Зарим зүйл дээр аавын зөв юм шиг байна шүү
30 нас: Ааваас асуусан нь зөв юм байна
40 нас: Аав яаж энэ бүгдийг болгоод, яаж даваад гарч байсан юм болоо?
45 нас: Аав минь яг л үнэнг хэлдэг байж дээ
50 нас: Аав минь ямар их зүйлийг туулаа вэ🙏

Хичнээн хичээж авахууллаа даа🤣Сансраас авсан зураг биш дээ ямар😂
25/04/2024

Хичнээн хичээж авахууллаа даа🤣Сансраас авсан зураг биш дээ ямар😂

25/04/2024

Өвдөж зовсон ядарсан хүмүүсээр бизнес хийж, үйлчилгээ муу, хугацаа дууссан эм тариа хэрэглэдэг байжээ гэж бодохоор эрүүл мэндийн байгууллагын дарга нарт үнэхээр гомдмоор, дургүй хүрээд байнаа. Бүр ЭМ-ийн сайд асан С.Энхболд мэдсээр байж хугацаа нь дууссан эм, оношлуур шахдаг. Тэр нь хэдэн тэрбумын үнэтэй байсан гэх. Хичнээн эх үрийг хордуулж, зовоож, ар гэрийнхнийг нь хэдэн төгрөгөөр хохироосон бол доо. Энэ бол хүүхэд, ээжүүдийн эрүүл мэндийн эсрэг санаатай гэмт хэрэг шүү. Үүнийг илчилж шүгэл үлээх эр зориг гаргасан Ж.Энхцэцэг эмчид үнэхээр баярлаж талархаж байна. Эмийн хяналтын Түр хорооны нээлттэй сонсгол болоогүй бол эрүүл мэндийн салбар дахь дарга нарын мафижсан сүлжээ, ашиг сонирхлын зөрчилтэй компаниудыг илчлээгүй бол хичнээн сайхан монгол хүн, хүүхдүүдийн өвчнөөр хэсэг бүлэг хүмүүс мөнгө хүүдийлсээр байх байсан бол. Магадгүй үүнээс болж эрүүл мэндээрээ хохирсон, хордсон хүмүүс байдаг бол нэгдэж нийлээд хохирлоо тэр албан тушаалтнаас нэхэхсэн?!

Монгол хүн монгол хүндээ ийм хайргүй байхад Монгол Улсыг хөгжүүлэх тухай яриад хэрэг байна уу? Хэний төлөө яах гэж хөгжих юм бэ? Ганц эрүүл мэндийн салбарт ч биш хаа сайгүй монгол хүндээ ХАЙРГҮЙ хандлага илэрсээр байгаа. Ер нь техник технологийн хөгжил дэвшил ярихаасаа өмнө монгол хүн бүр, тэртусмаа албан хаагчид, үндэсний үйлдвэрлэгчид МОНГОЛ ХҮНД ХАМГИЙН САЙНЫГ НЬ гэсэн сэтгэл, хандлага, стандарттай болчихвол МОНГОЛ УЛС АЯНДАА ХӨГЖИНӨ.

МОНГОЛ ХҮН МОНГОЛ ХҮНДЭЭ ХАЙРТАЙ БАЙЦГААЯ 🙏🇲🇳

Хичнээн ээж, хүүхдийг хохироосон бол доо, бурхан минь 🙏🙏🙏
25/04/2024

Хичнээн ээж, хүүхдийг хохироосон бол доо, бурхан минь 🙏🙏🙏

24/04/2024

Манай сэтгүүлчийн БНХАУ-ын Шаньси мужийн Ши Ань хотын технологийн дэвшил, өөрчлөлт шинэчлэлтийн талаар сурвалжлагыг цувралаар хүлээн авч сонирхоорой👍👍👍

24/04/2024

Дахин төлөвлөлтийн хамгийн сайн жишээ "Нэхмэлийн шар". Үүн шиг жишиг болсон ажлууд байвал нэрлээд байгаарай. Ямар байсныг ямар болгож, асуудлыг иргэдийн талд шийдэж болдгийг Сарангэрэл Даваажанцан гишүүн харуулж чадсаан чадсан.Түүх юм даа. Focus.mn баримтыг фокуслана

 #фокусфакт Ц.ЦЭРЭНПУНЦАГ АШИГТ МАЛТМАЛЫН  ХЯНАЛТЫН ТҮР  ХОРООГ ДАРГАЛАХ НЬ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ⁉️
23/04/2024

#фокусфакт Ц.ЦЭРЭНПУНЦАГ АШИГТ МАЛТМАЛЫН ХЯНАЛТЫН ТҮР ХОРООГ ДАРГАЛАХ НЬ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ⁉️

23/04/2024

Маргааш төвөөр хуушуурдах газар хаагуур байна Тошка 😂🤣😂 Toshka Batjargal

 #ФОКУСЛАВ УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг горилогчид олонд танигдах гэж аргаа барж байна. Хэний ч танихгүй зарим улстөрч...
22/04/2024

#ФОКУСЛАВ УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг горилогчид олонд танигдах гэж аргаа барж байна. Хэний ч танихгүй зарим улстөрчид хэн нэгнийг амлаж аваад ч байх шиг🤣🤣🤣

 #ФокусФакт СТРАТЕГИЙН ОРДЫГ 100% ЭЗЭМШИГЧ УЛСТӨРЧИД ТӨРД ХЭЗЭЭ 34-50 ХУВИА БУЦААН ӨГӨХ ВЭ?   #ҮндэснийБаялгийнСангийнХу...
22/04/2024

#ФокусФакт СТРАТЕГИЙН ОРДЫГ 100% ЭЗЭМШИГЧ УЛСТӨРЧИД ТӨРД ХЭЗЭЭ 34-50 ХУВИА БУЦААН ӨГӨХ ВЭ? #ҮндэснийБаялгийнСангийнХууль

21/04/2024

Ард түмнээс хулгайлснаа ядаж төрд буцааж өгөх байлгүй дээ? Хуулийг биелүүлэхгүй бол бүү нэр дэвшүүл бүү сонго

Mongolian social news media agency

 #ФОКУСЛАВ Оюун-Эрдэнэ,Х.Баттулга,Булган нараа!Зоригийн нэрээр ардчиллыг булшлах гэж байгаа бол санааны чинь гарз шүү! З...
21/04/2024

#ФОКУСЛАВ Оюун-Эрдэнэ,Х.Баттулга,Булган нараа!
Зоригийн нэрээр ардчиллыг булшлах гэж байгаа бол санааны чинь гарз шүү!
Зоригийн үзэл санаа үйл хэргийг мэддэг нөхөр нь би амьд байна шүү!
Зориг өнөөдөр амьд байсан бол Путины Оросыг буруушааж,Ардчилсан Оросын төлөө байх байсныг би мэднэ!
Би Зоригийн хөшөөг босголцож,Лениний хөшөөг буулгасан хүн нь шүү!
Булган өөрийгөө,Зоригийн залгамжлагчаар Х.Баттулгыг тодруулах орчин цагийн Янжмаа,Крупская болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү!
Булган өөрөө гүтгүүлэхийн зовлонг үзчихээд, гүтгэлгээр хорслоо тайлж байгаа бол бурхан чинь өршөөхгүй шүү! гэж Э.Бат-Үүл цахим хуудастаа мэдэгджээ

Хүйтэн мөөм өгдөг ээжүүд болиорой зүэр🤣🤣🤣
18/04/2024

Хүйтэн мөөм өгдөг ээжүүд болиорой зүэр🤣🤣🤣

  ЭМ-ийн дэд сайд С.Энхболд “МӨНХИЙН ТУН” ХХК-тай хамааралгүй хэмээн өчигдөр мэдэгдсэн ч хүргэн дүү нь холбоотойг шинжээ...
17/04/2024

ЭМ-ийн дэд сайд С.Энхболд “МӨНХИЙН ТУН” ХХК-тай хамааралгүй хэмээн өчигдөр мэдэгдсэн ч хүргэн дүү нь холбоотойг шинжээч өнөөдөр нотоллоо #ЭмийнСонсгол

 #ФОКУСЛАВ УИХ-ын гишүүн Д.Батлут: Эмийн мафи Монгол хүний эрүүл мэндээр бизнес хийж байгааг Эмийн өсөлтөд хяналт тавих ...
17/04/2024

#ФОКУСЛАВ УИХ-ын гишүүн Д.Батлут:
Эмийн мафи Монгол хүний эрүүл мэндээр бизнес хийж байгааг Эмийн өсөлтөд хяналт тавих Түр хороо ил болголоо. #НээлттэйСонсгол

15/04/2024

Мөнгө алэээ би авна😀🤣🤣🤣

"Баян" Р.Базараагийн царай 20 жилийн дараа анх удаа  ил гарав
15/04/2024

"Баян" Р.Базараагийн царай 20 жилийн дараа анх удаа ил гарав

Нэр нэгтийн чих нэг гэхчээр "Алтайн хүдэрийн" гүйцэтгэх захирал  Бат-Эрдэнийг баривчилсныг   "Алтай констракшны Бат-Эрдэ...
15/04/2024

Нэр нэгтийн чих нэг гэхчээр "Алтайн хүдэрийн" гүйцэтгэх захирал Бат-Эрдэнийг баривчилсныг "Алтай констракшны Бат-Эрдэнэтэй андуураад шуурчихлаа шүү зарим хүмүүс🙃

АНХААРУУЛГА❗️Улаанбаатарт 2 ЦАГ ОРЧМЫН ДАРАА хүчтэй шороон шуурга болж магадгүйг  #ОБЕГ анхааруулж байна
13/04/2024

АНХААРУУЛГА❗️Улаанбаатарт 2 ЦАГ ОРЧМЫН ДАРАА хүчтэй шороон шуурга болж магадгүйг #ОБЕГ анхааруулж байна

Address


00100

Telephone

+97691917371

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнэ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнэ:

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share