"Билгийн мэлмий" сонин

  • Home
  • "Билгийн мэлмий" сонин

"Билгийн мэлмий" сонин Гандантэгчэнлин хийдийн хэвлэл "Билгийн мэлмий"

12/06/2024
12/06/2024
БУДДЫН БЯСАЛГАЛ БА СЭТГЭЛ СУДЛАЛАНХАН ШАТНЫ СУРГАЛТ       Монголын сүсэгтний холбоо НҮТББ-аас бясалгалын анхан шатны 7 х...
12/06/2024

БУДДЫН БЯСАЛГАЛ БА СЭТГЭЛ СУДЛАЛ
АНХАН ШАТНЫ СУРГАЛТ

Монголын сүсэгтний холбоо НҮТББ-аас бясалгалын анхан шатны 7 хоногийн сургалт 2024.06.15-06.21-ний хооронд зохион байгуулагдана. Сургалт 06.15-нд 14.00 цагт эхэлж, ажлын өдрүүдэд 19.00-21.00 цагт болно.
Энэхүү сургалт нь Буддын “Тогтоон төвлөрөх”, “Ажиглан шинжлэх” бясалгалуудыг Ламрим болон орчин цагийн сэтгэл судлалын үзэл онолын тодорхой огтлолцол дээр тулгуурлан онолын болон практикийн анхан шатны мэдлэгийг олгодгоороо онцлогтой.
Энэ сургалт нь хувь хүнд өөрийн сэтгэл зүйгээ таньж мэдэх, анхаарлаа төвлөрүүлэх, сэтгэл зүйгээ удирдаж сурах, амар амгаланг олоход туслах зорилготой. Манай сургалт хувь хүн, гэр бүл, ажлын байр, нийгмийн стрессийн ялгаануудыг ангилж сурах, тэдгээрээс өөрийн сэтгэл зүйгээ хэрхэн хамгаалах талаар орчин цагийн сэтгэл судлал болон тархи мэдрэл судлалын шинжлэх ухааны тайлбартай оруулдгаараа нийгмийн олон салбарын төлөөллийн сэтгэл зүйд нийцдэг.
Уг сургалтыг Бурханы шашны нэртэй эрдэмтэн Др.Аллан Валлас, Аграмба Хансэр ринбүчи нарын шавь, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн лам, сэтгэл зүйч, магистрант Б.Мөнхбаатар багш удирдан хөтөлнө.
Энэ удаагийн сургалт танхимаар (Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацанд) орох бөгөөд биеэр хүрэлцэн ирэх боломжгүй хүмүүст зориулан фэйсбоок лайваар шууд дамжуулна.
Жич: Сургалтын агуулга
Тайлбар: 50 хувь
Практик: 40 хувь
Асуулт хариулт: 10 хувь
Бүртгэл: 2024.06.14-ны 18.00 цаг хүртэл

Сургалтын хандивыг доорх дансанд шилжүүлснээр таны бүртгэл баталгаажина. Хандивын хэмжээг та өөрөө тогтооно. (Орлогыг зөвхөн тус холбооноос зохион байгуулж буй сургалт болон буяны үйлст зориулдаг)
Дансны дугаар: Хаан банк 5926147979
Хүлээн авагч: Монголын сүсэгтний холбоо НҮТББ
Гүйлгээний утга: Бясалгал, нэр, утас
Бүртгэх утас: 99921569, 88067718
Бүртгэх линк:https://www.facebook.com/boloroo.yondon?mibextid=ZbWKwL
Энэ линкээр орж, хандив шилжүүлсэн баримт, утасны дугаараа илгээнэ үү.

6 минутын анхаарал тогтоох бясалгал 2 цагийн нойртой тэнцүү. Бясалгаачдад хийсэн тархины цахилгаан бичлэгний судалгаагаа...
24/05/2024

6 минутын анхаарал тогтоох бясалгал 2 цагийн нойртой тэнцүү. Бясалгаачдад хийсэн тархины цахилгаан бичлэгний судалгаагаар хүнийг зөвхөн нойрсох үед ялгардаг тархины идэвхижлийн долгионууд нь бясалгах үеийн сэрүүн идэвхитэй ухамсрын үед үүсэж байгааг тогтоосон. Тиймээс бясалгаачид бясалгалаар тархиа амраадаг бөгөөд унтах хэрэгцээ их бага байдаг.
Copy

🍏 Арга билиг 🍎.  Сар болгоны 30 хоногийн 5 нь бурхдын буулттай өдөр байдаг тийм учир энэ таван өдөрт л мацаг барих, цага...
19/05/2024

🍏 Арга билиг 🍎.

Сар болгоны 30 хоногийн 5 нь бурхдын буулттай өдөр байдаг тийм учир энэ таван өдөрт л мацаг барих, цагаан хоол идэх юм бол 🍏эрүүл амьдралын🍏 нэг хэвшил болох юм. Мөн нөгөө талаас тэр 5 өдөрт буян ном үйлдэх, бурхны тарни тоолох, зул хүж өргөх, эргэл мөргөл хийх гэх мэт цагаан үйлд хичээвэл 🍎зөв амьдралын🍎 нэг дадал болох юм.

☀️ Тэдгээр 5 өдөр нь:
1. Шинийн 8 - Оточ Манал бурхны буулттай өдөр.
2. Шинийн 10 - Гүрү Бадмасамбава болон Ханд дагинасын буулттай өдөр.
3. Шинийн 15 - Насан цаглашгүй Аюуш бурхны буулттай өдөр.
4. Хуучны 25 - Гүрү Бадмасамбава болон Ханд дагинасын буулттай өдөр.
5. Битүүн 30 - Бурхан багшийн шадар 16 архатын буулттай өдөр.

🍏 Айлаас эрэхээр авдраа уудал гэж бидэнд ийм сайхан уламжлал байна, түүнийгээ даган мөрдөж эрүүл зөв амьдарцгаая 🍎.

❤️ Буян болтугай 🙏

ХИЙМОРЬ ХЭМЭЭХИЙН ТУХАЙД       Хийморио бадруулж явснаар хүний амь нас, бие эрхтэн, сүлд үйлс нь арвижиж, үл зохилдох бү...
16/05/2024

ХИЙМОРЬ ХЭМЭЭХИЙН ТУХАЙД

Хийморио бадруулж явснаар хүний амь нас, бие эрхтэн, сүлд үйлс нь арвижиж, үл зохилдох бүхэн амирлиж, буян заяа нь дэлгэрч байдаг жамтай хэмээн зурхайд тайлбарласан байдаг.
Хийморь хэмээх нь хүний зориг, эрмэлзлийг арвижуулахад нөлөөлдөг хийн хүчин юм.
Хийморь нь хүн ба байгаль хоёрын шүтэлцээгээр бий болж байгалиас заяасан амь биеийг хамгаалж, эрүүл саруул, цог золбоотой явахад тусалдаг.

Хийморио дэлгэрүүлж явахын бэлгэдэл болгон хийморийн буулт тохиосон өдрөө хийморийн сан тавиулах, хийморийн дарцаг бүтээж, хийсгэх зэрэг үйлийг хийдэг билээ.

ХИЙМОРИЙН БУУЛТТАЙ ӨДӨР:

Хийморь сэргэх гараг одны тохирол бүрдсэн өдрийг хэлж буй бөгөөд зурхайн ёсонд 12 жилийг ивээлээр нь 4 бүлэг болгон, хийморийн буулт болох 4 сайн өдрийг заадаг. Энэ өдөр хийморийн дарцгийг хийсгэн ном айлтгуулах зэрэг зан үйлийг хийдэг уламжлалтай. Тухайлбал 4 сайн өдөр буюу бич, хулгана, луу жилтний хийморийн буулт модон бар өдөр пүрэв гараг, Бар, морь, нохой жилтний хийморийн буулт цагаагчин бич өдөр баасан гараг, гахай, хонь, туулай жилтний хийморийн буулт улаагчин могой өдөр ням гараг, тахиа үхэр могой жилтний хийморийн буулт харагчин гахай өдөр даваа гарагт тус тус гүйх тул тухай тухайн жилтэй хүмүүс дурдсан жил, гарагтай өдрөө хийморио сэргээх нь тэр жилдээ түмэн өлзий бүрдэж, хүслийг хангах чандмань эрдэнэ мэт сайн хэмээн зурхайд тэмдэглэгджээ.

Эх сурвалж: Билгийн чмэомий сонин, 2011, 10 сар, дугаар 10

СОСОРБАРМЫН БУУ       Эрт балар цагаас эхлэн хүмүүс, чухам юунаас болж өвдөж, зовдгийнхоо учрыг үл мэдэн, элдвээр сэжигл...
15/05/2024

СОСОРБАРМЫН БУУ

Эрт балар цагаас эхлэн хүмүүс, чухам юунаас болж өвдөж, зовдгийнхоо учрыг үл мэдэн, элдвээр сэжиглэн, янз бүрээр таамаглаж, тийм ч юмнаас болов уу, ийм ч юмнаас болов уу гэж эргэцүүлэн бодсоор олон зууныг туулахдаа "гай барцад" "ад зэтгэр" гэж аюултай юм байдаг гэсэн өргөн ойлголттой болжээ. Тийм болохоор тэр аюултай зүйлс, ад зэтгэр, гай зовлонг өөрөөсөө яаж холдуулах вэ, яавал түүнийг амархан зайлуулж болох вэ, яаж аргалах вэ? гэхчлэнгээр арга чарга хайсаар олон арга ширэг, шившлэг олж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн байдаг.
Тэгэхдээ тэрхүү тохиолдож болох "гай зэтгэр"-ийг зайлуулах арга ширэг нь Монголд шашин дэлгэрсэн цагаас өнөөгийн бидний үед "Сундуй” хэмээх хөлгөн сударт уншлага засал болон уламжлагдан ирсэн байдаг.
Тэдгээрийн нэг бол Сундуй сударт байдаг Сосорбармын буу юм. Тийм болохоор ч үүнийг Монголчууд аян замын гай барцад, хулгай, дээрэм, гал усны аюул, үхээрийн бузар болон жил орж, мэнгэ голлоход тохиолддог элдэв бусын харшил, муу бүхнээс зайлуулна хэмээн дээдлэн үзэж Бурхан дотроо залах буюу сахиус болгон зүүх зэргээр шүтэж иржээ.

Сүсэгтэн олон та бүхэн үүнийг дээр дурдсан зүйлүүдэд холбогдуулан авч шүтэх ахул ээл ивээл үзүүлэх нь дамжиггүй билээ.
Эх сурвалж: Билгийн мэлмий сонин 2011 оны 10 сар, №10

ЭРХИНИЙ ТУХАЙ         Буддын шашны их хөлгөний сургаалд судар, дандар хэмээх хоёр ёс байдгаас эрхэмлэн дандрын ёсны зан ...
14/05/2024

ЭРХИНИЙ ТУХАЙ

Буддын шашны их хөлгөний сургаалд судар, дандар хэмээх хоёр ёс байдгаас эрхэмлэн дандрын ёсны зан үйлнээ голчлон хэрэглэдэг эрхиний талаар товчлон өгүүлэхэд ийм буюу.
Эрхийг
1.Амирлуулах үйлийн,
2. Дэлгэрүүлэх үйлийн,
3. Эрхэнд хураах үйлийн,
4. Хатуу үйлийн хэмээн ангилдаг.
Амирлуулах үйлийн эрхийг лавай, бодь мод, цагаан өнгөт эрдэнэс, цагаан далийн үр тэргүүтэн голчлон зөөлөн, цагаан өнгөт эдээр,
Дэлгэрүүлэх үйлийн эрхийг бодизи, ар үр тэргүүтэн шар өнгөтэй, эрдэмт модны үрээр
Эрхэнд хураах үйлийн эрхийг улаан зандан, сум мод, сэнд, шүр зэрэг улаан өнгөтэй эд болон анхилам үнэрт модоор
Хатуу үйлийн эрхийг гавал, рагча, төмөр зэрэг ихэвчлэн хатуу ширүүн, хар бараан өнгөтэй эдээр тус тус бүтээдэг байна.
Тэдгээрээс эрхэм нь эрдэнэсийн зүйлсээр, дундах модны үрээр, адаг нь мод чулуугаар бүтээсэн хэмээх болой. Гэвч ямар эдээр бүтээсэн ч эрхэмлэн нандигнаж зарлигийн шүтээн түүнийг бэлгэдэх нь ялгал үгүй юм.
Эрхиний тоо ширхэг нь 21, 54, 108 тэргүүтэн янз бүр байдаг бөгөөд урьд богд лам нэгэн бярманы дүрээр Бурхан багшид зуун нэгэн тоот болор эрхи өргөн бодь сэтгэлийг үүсгэж байсан түүх байдаг. Харин эрхиний ширхэг бүр нь сэтэрхий, хагархай, том жижиг, хоорондоо адилгүй зэрэг гэмгүй байх ёстой ба эрхиний хэлхээс нь ч хэт сул болон хэт шахуу бус эрхи эргүүлэн тоолоход тохиромжтой байх ёстой.
Хэрэв хэлхээс нь хэтэрхий урт байх аваас бүтээл бясалгал алгасрал ихтэй болох, хэтэрхий богино бол насанд цөвтэй болох хэмээн үздэг ажээ. Энэ мэтээр өөрт буй сайн сайхан эдээрээ таарсан зөв эрхийг хэлхэн үйлдээд равнай өргөж, бурхадын зарлигийн шүтээн болгон хүндэтгэн хадгалдаг ёстой бөгөөд хамаагүй хүний гарт дамжуулах болон тангараг ижилгүй хүнд үзүүлдэг ч үгүй ёстой.
Ер нь эрхийг өөр өөрийн язгуурын багш, шидийг хайрлагч ядам бурхад, үйлсийг бүтээгч дагинас, номын сахиус нартай сэтгэл хэлхэгдэхийн бэлгэдлээр хэрэглэдэг байна.
Мөн нууц тарнийн тангараг ёсоор бэлгэ билгийн бурхадын мутрын тэмдгийг бэлгэдэх, билгийн эхийн шүтэн барилдлага, төгс эдлэлийн шүтэн барилдлага, тогтоол тарниудын тоог эндүүрэлгүй тоолон барих тэргүүтний үүднээс ч эрхийг хэрэглэдэг билээ.
Дээр өгүүлсэн мэт дөрвөн үйлнээ зориулан бүтээсэн эрхи нь өөр хоорондоо өнгө, бүтээгдсэн эд зэргээрээ ялгарахаас гадна том жижиг хэмжээний хувьд ч ялгах ёс байжээ. Энэ мэтчилэн эрхийг дөрвөн үйлнээ тохирох бэлгэдэлт эдээр хэмжээг тааруулан зохицох утас хэлхээгээр хэлхээд аливаа муу үйлнээ халдуулалгүй эрхэмлэн нандигнаж, бурхадын зүрхэн тарни тэргүүтнийг тоолон унших хэрэгтэй бөгөөд хэрэв эрхи доройтон муудах аваас бэлгэ билгийн Бурхадад өргөхүйн сүжгээр гал, уснаа өргөдөг байна.

Эх сурвалж: Билгийн мэлмий сонин 2011 оны 10 сар №10

НАСНЫ ГУРВАН БУРХНЫ НЭГ ЖҮГДЭРНАМЖИЛ БУРХНЫ ТАРНИЙН ХУРААНГУЙУМ БҮРҮМ СУУХАЙУМ АМАРИДАА АЮУР ДА ДИ СУУХАЙ...Жүгдэрнамжил...
13/05/2024

НАСНЫ ГУРВАН БУРХНЫ НЭГ ЖҮГДЭРНАМЖИЛ БУРХНЫ ТАРНИЙН ХУРААНГУЙ

УМ БҮРҮМ СУУХАЙ
УМ АМАРИДАА АЮУР ДА ДИ СУУХАЙ...

Жүгдэрнамжил бурхан нь 3 нигууртэй, 8 цагаан гартай байдаг нь бүх зовлон зүдүүрийн шалтгааныг ялж арилсныг бэлгэддэг.
Баруун нүүр нь хамаг амьтныг энэрэн нигүүлсэх бодисадвагийн сэтгэлийг харуулдаг бол зүүн нүүр нь уур хилэн ба мунхаглалыг ялж таслахын авьяас чадварыг бэлгэддэг.
Цаг бусын үхлийн саадыг арилгаж, нас охордохын цөвийг арилгаж, насан хутгийн өлзий буян хишгийг хүмүүн бүрд хайрлах болтугай. 🙏🙏🙏

БИЗЪЯАГИЙН ДОНЧОДДончод гэдэг үг нь их мянган тахил гэсэн утгатай. Бизъяа буюу Жүгдэрнамжил хэмээх бурхан нь насны гурва...
13/05/2024

БИЗЪЯАГИЙН ДОНЧОД

Дончод гэдэг үг нь их мянган тахил гэсэн утгатай. Бизъяа буюу Жүгдэрнамжил хэмээх бурхан нь насны гурван бурхны нэг бөгөөд Жүгдэрнамжил бурханд аврал одуулж цаг бусын үхэл, насны барцад, хилэнц нүглээ арилгаж, гэм алдал, муу заяаг буцаахын тухайд тахил өргөх, мөргөх, магтаал өргөх зэрэг зан үйлүүдийг үзүүлсэн ном юм.

Энэхүү номий үүссэн түүх шалтгаан нь болвоос Гучин гурван тэнгэр нарын сайн номт тэнгэрийн чуулганд тэнгэрийн хөвгүүн Лодойдамба хэмээх нэгэн бээр хүслийн эрдмийг зоргоор эдлэн наадсанаас нэгэн шөнө "Лодойдамба чи долоо хоногийн дараа үхнэ, үхээд Замба тивд долоон төрөл амьтны төрөл дамжиж тэндээсээ тамд унана. Хэрвээ ганц нэг удаа хүний төрөлд төрвөөс үгээгүй хоосон болоод балай сохор болж төрнө” хэмээх сэтгэлд зохисгүй дуу сонсож түүнээс машид айн түргэнээс түргэн эрхт Хурмастад очин сөгдөн сууж, энэлэн шаналж юу сонссоноо өгүүлжээ. Хурмаст бээр долоон төрөл амьтан нь ямрыг шинжээд гахай, нохой, үнэг, бич, хорт могой, тас жижиг махчин шувуу болохыг мэдээд “Тэнгэрийн энэ хөвгүүн тэсэшгүй зовлонг амсах юм байна. Түүнээс аврах аврал шүтээн өмөг садан нь Бурханаас өөр үгүй тул түүнд айлтгах хэрэгтэй” хэмээн санаад элдэв олон зүйл тахилын зүйлийг аваад Бурханы өмнө очин өлмийд нь мөргөн долоон удаа эргэн гороолж, их тахилыг өргөн тэнгэрийн хөвгүүний сонссоныг айлтгасанд Бурханы тэргүүний үснирээс элдэв олон гэрэл цацарч хамаг ертөнцийг дүүргэж жич буцан нигуурыг нь тойрон оршсон болой. Түүнээс Бурхан бээр нигуурыг мишээлгэн Хурмастад Жүгдэрнамжилын тогтоолын (тарни уншлага) тус эрдмийг зарлигласнаар Хурмаст тэнгэрийн хөвгүүд тогтоолго номлон дуурсгасан ажээ. Долоо хоногт тэнгэрийн хөвгүүний долоон төрөл нь ариусаж насан урт их хүчийг олсон гэдэг. Долоо хоногийг хүртэл өдөр шөнийн зургаан цагт тогтоол түүнийг бүтээж хичээвээс муу заяанаас гэтэлгэгдэж урт наслах болно хэмээсэн. Эдгээр нь номын уг гарвал бөгөөд энэ мэт мэдэж авах нь номд сүсэглэж сүжгийг арвижуулахын хэрэг тустай юм.

Энэ мэт дуршил сүсгийг төрүүлбээс номын адис жанлав илүүтэй буух болой. Энэ мэт сүжгээр номын анхааран авлага буюу гол бүтээлийг уншуулсан болон бүтээсний тус эрдэм гарна.
Тус эрдэм нь тогтоол түүнийг сонссон даруйд зуун галавт хураасан муу үйлийн түйтгэр арилж олон төрөлдөө там бирд адгуус эрлэгийн ертөнц, асурын язгуур, ягчис, шоргоолж тэргүүтэн амьтны язгуурт хойшид үл төрөхийг зарлигласан байдаг.

Мөн тогтоол түүний хүчээр бодь хутгийг олох хүртэл машид ариуныг олохыг зарлигласан тул тогтоолыг номлох, үсэгт буулгах, бичих, барих, унших, тахих, тахиулах, сонсож хадгалсан амьтан тэр машид ариусаж амьтны тамын үргэлжлэл тасардаг.
Хурмастын тогтоолыг үсэгт бичиж, дуаз буюу дарцгийн үзүүрт агуулах өндөр уулын орой, өндөр байшин, суваргын амь модны дээр агуулах хэрэгтэй хэмээн айлдсан байдаг. Мөн лам хар нийтээр дуазын үзүүрт агуулах, түүнтэй ойр орших, адаглаад түүний сүүдэр салхин доогуур гарваас хилэнц нүгэл арилж муу заяанд одохын аюул гарахгүй болой хэмээжээ. Бас өргөн хүндлэн цэцэг, шүхэр, хүж, арц, эрих, сайхан үнэртэн сүрчих дуаз тэргүүтнээр чимэх бөгөөд алга хавсрах, мөргөх, эргэж гороолохын тус эрдмийг өгүүлэхийн хэрэг юун хэмээн судраас зарлиглажээ.

Тогтоол түүнийг хорин нэгэн удаа уншиж юнгар будааг хилэнцтийн араг яс руу цацваас муу заяанд үл төрөн тэнгэрт төрөхийг зарлигласан байдаг. Мөн судраас зарлигласны дагуу тоо болоод ёс жаягаар нь үйлдвээс насны барцад хийгээд өвчин, хилэнц бүгд арилах, муу заяанаас гэтлэх нь магад болой хэмээсэн. Иймээс тус эрдэм төгөлдөр тогтоол түүнийг анхааран авч өөр бусдын тусыг бүтээхэд шамдах хэрэгтэй хэмээн зарлигласан байдаг.

ХҮРЭЭ ГАНЖУУРЫН ТУХАЙ       1910 он буюу 15-р жарны цагаан нохой жил хүрээнд түмэн гэлэнгийн хайлан эхэлж хурсан,  Идгаа...
10/05/2024

ХҮРЭЭ ГАНЖУУРЫН ТУХАЙ

1910 он буюу 15-р жарны цагаан нохой жил хүрээнд түмэн гэлэнгийн хайлан эхэлж хурсан, Идгаачойзин дацанг шинээр байгуулсан, Ганжуур эхлэн хэвлэсэн зэрэг томоохон гурван үйл явдал болсныг “Монголын шашны түүхэнд онцгой жил болсон” гэж хүрээ Ганжуурын гарчигт онцлон тэмдэглэсэн байдаг.
Хүрээ ганжуурын хэв сийлэхэд юуны өмнө эх болгон хэрэглэх алдаа мадаггүй Ганжуурыг сонгон олж авах хэрэгтэй байжээ. Үүнд тэр үеийн хүрээ хамба Лувсанпунцаг, гавж Дамдинсүрэн нараар толгойлуулсан 100 хүний бүрэлдэхүүнтэй хянан шүүх хэсэг нь НАРТАН, ДЭРГЭ, ЖОНИ, ХЯТАД ХУУЧИН БАР, ЦАЛ, ЖАЛЗААТЭНБАМ гэсэн зургаан Ганжуураас гадна Энэтхэг, Төвөдийн олон тайлбар зохиолуудыг хооронд нь маш нарийн тулгаж үзээд ганц үгсийн алдаанаас эхлээд бүтэн мөрөөрөө буюу бүтэн хуудсаараа илүүдсэн, дутсан элдэв алдааг илрүүлсэн байдаг.

Тэр олон Ганжуурын дундаас гарсан өдий төдий зөрүүг чухам аль нь зөв, аль нь алдаатай байна гэж нэг бүрчлэн хянан үзэхэд Дэргээс бусад барын Ганжуурууд цөм алдаатай гэж үзжээ.
Нэр дурдсан зургаан өөр Ганжуурыг шалгаж үзэхэд илэрсэн алдаа мадаг илүү дутууг тодорхойлсон 60 ботийн шалгалтын гар бичмэл эх одоо ч Дандар-аграмбын шүүдэг нэртэйгээр хадгалагдаж байдаг. Ингээд дэргэ барын Ганжуурыг алдаа мадаггүй гэж сонгож аваад түүнийг хүрээ Ганжуурын эх болгосон байдаг. Ийнхүү хүрээ ганжуурын хэв сийлэх ажил гурван жилийн дотор багтаж 1910 онд бүрэн гүйцэж анхныхаа хэвлэлийг гаргажээ.
Энэ үед хүрээ Ганжуурын гарчгийг шинээр зохиож түүнд боть нэг бүрийн доторх зохиолуудын олон цөөн, их багын хэмжээ зэргийг зохицуулаад боть бүрийг гурван зуугаас дөрвөн зуун хуудсаар тохируулан нийт зуун боть болгон зохион байгуулжээ. Түүн дээр “Сундуй” хоёр боть, “Дүйнхорын их тайлбар” нэг боть, гарчиг нэг ботийг нэмж эмхэтгэжээ. Хүрээ барын Ганжуур нь утга агуулга, дармал бичмэлээр хэвлэгдсэнээсээ хамаарч дотроо зургаагаас есөн аймаг болон хуваагддаг.
Үүнд: Бичмэл Ганжуур нь
1. Винайн аймаг (дүлба) 13 боть, 8-н хэсэг, 4069 хуудас
2. Билэг барамидын аймаг (еум) 21 боть, 35 хэсэг, 7707хуудас
3. Олонхын аймаг (парчен) 4 боть, І хэсэг, 1544 хуудас
4. Эрдэнэ давхралгын аймаг (гонзэг) 6 боть, 49 хэсэг 1689 хуудас
5. Олон судрын аймаг (доман) 33 боть, 266 хэсэг, 9966 хуудас
6. Дандарын аймаг (жүд) 23 боть, 472 хэсэг, 6950 хуудас
7. Сундуй 2 боть, 251 хэсэг, 561 хуудас
8. Дуйнхорын тайлбар I боть, І хэсэг 247 хуудас
9. Гарчиг 1 боть, 1 хэсэг, 257 хуудас байдаг.
Дармал Ганжуурт Дандар, Юм, Эрдэнэ давхарлиг, Олонх, Элдэв, Дүлба хэмээх 6 том аймаг байдаг. Ерөөс Ганжуур нь хаана ямар бараар хэвлэж бүтээснээсээ хамаараад 102- 108 боть байдаг ажээ.

Аврал итгэлт, оройн дээд Очирдара Богд гэгээн Жэвзүндамба хутагтын X дүр ( хэргийн тухайд алдрыг нь өгүүлэхүй ) Данзанжа...
03/05/2024

Аврал итгэлт, оройн дээд Очирдара Богд гэгээн Жэвзүндамба хутагтын X дүр
( хэргийн тухайд алдрыг нь өгүүлэхүй ) Данзанжамбалчойживанчүг дээдсийн лагшин мэндэлсэн дүйчэн өдөр 5 сарын 4-нд тохиож байна.

Дээдэс таны өлмий бат, мэлмий тунгалаг байж, шашин амьтны тусын тулд огторгуй сацуу үйлс тань дэлгэрэхийн ерөөл дэвшүүлье. 🙏🙏🙏

Тарни уншихдаа  буруу уншихын найман гэмээс хагацаж зөв унших ёстой хэмээн Сэрдог номун хан Лувсанчүлтэмийн зохиол “Удир...
25/04/2024

Тарни уншихдаа буруу уншихын найман гэмээс хагацаж зөв унших ёстой хэмээн Сэрдог номун хан Лувсанчүлтэмийн зохиол “Удиртгал дөрвөн их хөтөлбөр”-ийн нэг “Дорсэмгомдой-д заажээ.

Буруу уншихын найман гэм нь:
1. Хэт хурдан.
2. Хэт удаан.
3. Хэт чанга дуугаар.
4. Хэт сул дуугаар.
5. Тарни уншиж байх үед бусадтай ярих
6. Аливаад алгасрах.
7. Эгшиг үсгүүдийг уншихгүй гээх, орхих.
8. Тарнийн дуудлагыг доройтуулах болой.

Эдгээр найман гэмээс хагацаж зөв унших талаар:

-Тарни унших үед хурдан удааныг тохируулж тааруулан.
-Дуугаа хэт чанга биш, дэндүү сул биш жигдхэн.
-Утгыг санаж, ярих болон аливаад сатаархахыг тэвчиж.
-Үг, эгшиг, тарнийг гүйцэд тод хэлж уншина.
хэмээн айлдсанчлан уншиж буй тухайн тарнийхаа үг, утгыг сайтар санан унших аваас тарнийг уншсаны буяныг хурааж, тарнийн эрдэм, хүч чадал өөрт шингэх болно гэжээ.
#хуулав

 Бурхан багшийн эрхэм зарлиг бүхний охь шим, их хөлгөний таван мөр, арван газрын чандад хүрэх хөлөг, гүн утга хийгээд аг...
24/04/2024



Бурхан багшийн эрхэм зарлиг бүхний охь шим, их хөлгөний таван мөр, арван газрын чандад хүрэх хөлөг, гүн утга хийгээд агуу явдлын утгыг дэлгэр тайлбарлан айлдсан нь Жадамба судар билээ.

4 сарын 25, 26-ны өдрүүдэд Жадамба судрыг айлдах тул Ганжуурын эш лүнд бүтэн суух боломжгүй сүсэгтэн олон та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

Батцагаан цогчэн дуганд 4 сарын 25, 26-нд "Жадамба" судар айлдана.
Лүн айлдах цагийн хуваарь 08:00- 17:00 цаг хүртэл
Бурханы эрхэм зарлиг арван зүгтээ дэлгэрэх болтугай!
2024.04.24
Гандантэгчэнлин Хийд

Ганжуурын эш лүн- Жадамба судар Бурхан багшийн эрхэм зарлиг бүхний охь шим, их хөлгөний таван мөр, арван газрын чандад х...
19/04/2024

Ганжуурын эш лүн- Жадамба судар

Бурхан багшийн эрхэм зарлиг бүхний охь шим, их хөлгөний таван мөр, арван газрын чандад хүрэх хөлөг, гүн утга хийгээд агуу явдлын утгыг дэлгэр тайлбарлан айлдсан нь Жадамба судар билээ.

Энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Жадамба судрыг айлдах төлөвтэй байгаа тул Ганжуурын эш лүнд бүтэн суух боломжгүй сүсэгтэн олон та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

Батцагаан цогчэн дуганд 4 сарын 25, 26-нд "Жадамба" судар айлдана.
Бурханы эрхэм зарлиг арван зүгтээ дэлгэрэх болтугай!
Гандантэгчэнлин Хийд 2024.04.19

Хубилай хааны номын багш Догон Чойжалпагва Лодойжанцан лам бээр Хубилай хааны хөвгүүн Чингимийн хүсэлтээр туурвисан“Үйли...
04/04/2024

Хубилай хааны номын багш Догон Чойжалпагва Лодойжанцан лам бээр Хубилай хааны хөвгүүн Чингимийн хүсэлтээр туурвисан

“Үйлийн үрийн гэгээн толь оршвой.”

Багш хийгээд Зөөлөн эгшигтэд мөргөмүй.
Үйлийн үрийн шүтэн барилдлагыг
Гагц алин ямарчлан болгоож
Энэрэлээр амьтанд ямар дагуу
Үзүүлэгч түүнд сөгдөн мөргөмүй.
Үйлийн үрийн агуулгыг ямарчлан
Эс мэдвэл авах, орхихуйн
Утганд мунхрах учир түүнийг
Тодруулахын тухайд энд номлоё.
Сэтгэлээр бүхэнд өдөөн сэдэгдсэн
Гурван үүдний үйлдэл алинг
Үйл хэмээн Чадагч зарлиглажээ.
Түүнд, Үрийн гурван ангилал нь
Бүхнээс нэн сэтгэлд таатай
Үрийг үүсгэгч нь буян ба
Эсрэг үрийг өгөгч нь хилэнц!
Сэтгэлд таатай, таагүйгээр хоосон
Саармаг тэгш мэдрэмж түүнийг
Үүсгэгч үйл нь эшид үзүүлээгүй.
Хөнөөх, хулгай, буруу хурьцал
Худал, хов, ширүүн үг
Чалчих, хомхой, хорлох сэтгэл
Буруу үзэл арван нүгэлийн
Үзэгдэх амьдрал, тийн боловсролд
Амсах хоёр зүйл үр нь
Нас богино, өвчин олон
Сэтгэлийн зовиур, эд барагдана
Бусад итгэхгүй, дайсантай учирна
Үг нь баталгаагүй, бусдад хууртагдана
Садан үгүй, мууд хэлэгдэнэ
Сэтгэл нь үргэлж алгасран сатаарч
Горьдлого нь үргүй, уурсагч олон
Үргэлж амгаланг үл олохыг
Энэ насанд багыг амсаж
Хойдод ихэд хүчтэй амсамуй.
Уур хилэнгээс үүдсэн хилэнц нь
Тамын орон шидэх бөгөөд
Шуналаас үүдсэн хилэнц нь бирдэд
Мунхаг нь адгуусанд шидэх болно.
Олны тусад нэгийг хөнөөх нь
Сэдэл нь нисванис биш бөгөөд
Тустай үр нь их учир
Хилэнцийн дүрст мэт ба
Үр нь сэтгэлд таатайг үүсгэнэ
Арван хар нүглээс буцсан
Тэдгээр нь арван цагаан замын
Үзэгдэх амьдрал, тийн боловсролд
Амсах хоёр зүйл үр нь
Нас урт, өвчин үгүй
Сэтгэл амгалан, ад арвижна
Бусад итгэн, дайснаас сална
Үг нь сурвалжтай, тусыг хүртэнэ
Сайн садан, бусдад магтагдана
Үргэлж сэтгэл тайван суун
Горьдлого нь бүтэж, халамжлагч олонтой
Үргэлж ухаалаг зам олохыг
Энд бага амсах ба
Хойдод ихэд хүчтэй амсмуй.
Мунхаг ихтэй нь буянаар хүнд
Уур ихтэй нь асурит ба
Шунал ихтэй нь тэнгэрт төрнө.
Нисванис барснаар гаслангаас нөхцөнө.
Их бодийн арга шалтгаан нь
Шунал, уур, мунхагаар эзлэгдээгүй
Алин сэтгэлээр сүсэглэх хийгээд
Асрал, нигүүлсэл, бодь сэтгэлээр
Өдөөгдөж сэдэгдсэн өглөг хийгээд
Сахил, хүлцэл, хичээнгүй бөгөөд
Самади болон билиг оюун
Гурван үүдээр сайныг бүтээсэн нь
Бүгд буяны явдал ба
Баялаг, дээд төрлийн амгалан
Сайхан дүрс, хэрэг нь бүтдэг
Сэтгэл амарлин, мунхрал үгүй нь
Энэ ертөнцөд боловсрох үр нь ээ!
Цог, алдар, бэлгэ, үлгэр
Гайхан бишрэм үйлс, дияан
Илт мэдэл, рид хувилгаан
Үл аюух, үнэхээр мэдэл
Эрх баялагийн хотол чуулгас нь
Алс эцэсийн үр болой.
Улаанд амьтан өгөх тэргүүтний
Сэдэл нь ариун бус бөгөөд
Аминд нэн хортой учир
Буяны хэлбэр мэт ба
Зовлонг үрдээ үүсгэгч юм.
Үргэлж хилэнцийн үйл хураасан ч
Үхэх цагаа буянаар залгуулвал
Шидэгч буянаар шидэгдэх учир
Сайн заяанд төрсөн ч гэлээ
Төгсгөгч үйл нь хилэнц учир
Өвчин хийгээд ядуурал тэргүүтэй
Зовонгоор үргэлж нирвэгдэх болно.
Үргэлж буяны үйл хураасан ч
Үхэх цагаа хилэнцээр залгуулвал
Шидэгч хилэнцээр шидэгдэх учир
Муу заяанд төрсөн ч гэлээ
Төгсгөгч үйл нь буян учир
Лусын хаан, ягшисын хаан
Тэргүүтний амгаланг олох болно.
Хоёул хилэнцээр үргэлж зовно
Хоёул буянаар үргэлж жаргана
Буян, нүглийг холилгүй хийснээр
Үрийг нь холилгүй амсах болно.
Хольсноор хольж амсах болно.
Шидэгчийн их, бага хүчний ялгаагаар
Хойд болон бусад төрөлд үрээ амсана.
Шалтгааны чадал нь хүчтэй үйлийн
Үрийг буцалтгүй амсах ба
Нөхцөлийн чадлаар батгүй болдог.
Буудай болон арвайн үрийг
Ямар дагуу ширхэглэн суулгаснаас
Соёолох нь ч мөн холигдол үгүй
Тус тусдаа боловсрох мэт
Буян, нгүлийн үйл нь ч мөн
Зовлон, жаргалын үрээ өгнө.
Орон, бодит, санааны чадал нь
Нэн хүч төгөлдөр үрийг
Ялгуусан ч буцааж чадахгүй байхад
Бусдыг өгүүлэх ч хэрэг юун.
Гэвч бодийн сэтгэл хийгээд
Хоосон чанарын билэг билгээр
Үйлийн түйтгэр бүхнийг арилгана
Үндсэн ерөндөг учраас гайхам.
Үйлийн үрийн шүтэн барилдлагад
Итгэл төрснөөр хилэнцийн үйлийг
Тэвчих бөгөөд буяныг бүтээхэд
Ордогийг үлгэрлэвэл нүдтэй хүн
Хавцалруу чиглэсэн замаас гаран
Аюулгүй замруу ордог мэт.
Ертөнцийн үнэн энэ үзэл
Хэнд байна тэр амьтан
Мянга түмэн насан төрөлдөө ч
Муу заяанд үл одмуй.
Хилэнцийг цээрлэж, наманчлах бөгөөд
Буянд дуршиж, буянаа зориулснаар
Урьдач шалтгаанаас илүү үр нь
Машид арвижин дэлгэрэх учир
Бүхнийг болоогч бурхны хутаг ч
Бэрх үгүйгээр бүтэх болно.
Шалтгаан үрийн янануух шүтэн барилдлагыг
Мэдснээр түүний хоосон чанарыг
Цацрал үгүйд онох болно.
Тэр мэт шалтгаан үрийн
Шүтэн барилдлагыг мэдсэн үзэл нь
Ариун явдалын үндэс суурь
Мөн учир анхлан суралц!
Ахмадын бууринд залуудаа хүрсэн
Эрдэмийг ихэд эрхэмлэгч баян
Өндөрт хүрсэн ч омогоос хагацсан
Чингим хэмээгч сайтар сануулснаар
Эрхэм зарлигийг машид нээсэн
Билгийг гийгүүлэгч бүх шастирыг
Дээд билигтэний айлдсан дагуу
Номыг өгүүлэгч Пагва найрууллаа.
Буян түүгээр амьтан бүхэн
Нүглийн явдал бүхнийг үргэлж
Машид тэвчин ялгуусан бүгдийг
Баясгах мөрийг шүтэх болтугай.
Ялгуусны эрхэм эрдэнийн зарлигаас
Шинжлэх ураар сайтар бүтээсэн
Үйлийн үрийн тодорхой толийг
Саруул оюунтнууд үзэн судла.

Үйлийн шалтгаан, үрийн тийн агуулгыг тодорхой үзүүлэгч Үйлийн үрийн гэгээн толь хэмээхийг эш, ухааны тэр ямагт чанарыг чанх уруу үгүй өгүүлэгч Пагва хэмээх нэртэн бээр шороон гахай жилийн намрын эхэн сарын шинийн арван есэнд найруулан төгсөв.

Гавж Э.Гүндсампил

Шантидэва гэгээн Бодичаръяаватара-г айлдаад агаарт хөөрсөн гэх домог бий. Би-үгүй хоосон чанарыг нээхэд бие цогцдоо ээнэ...
03/04/2024

Шантидэва гэгээн Бодичаръяаватара-г айлдаад агаарт хөөрсөн гэх домог бий. Би-үгүй хоосон чанарыг нээхэд бие цогцдоо ээнэгшиж, би хэмээн тачаадаж байсан уяас алдуурч, сансрын хүрднээс чөлөөлөгдөх гүн утгыг ёгт бэлгэдлээр харуулсан байх. Бодит явдал байсан ч түүнийг хэлбэрдэж ойлгох учиргүй. Тийм дохио үзүүлэх онцгой учир шалтгаан, түүнийг зүй утгаар нь тайлж ойлгох шавь байсан нь лавтай. Эс бөгөөс мунхаг хүмүүс хоосон чанарын гэгээрлийг агаарт хөөрөхийн нэр гэж ойлгоод, хамаг амьдралаа нислэгийн иогт үрээд дуусна. Мунхаг хүн нислээ ч, мөлхлөө ч ялгаа юун?

Бодь сэтгэлээс илүү ид шид байхгүй.
Хоосон чанараас илүү эрх чөлөө байхгүй.
Хайрлан нигүүлсэхээс илүү буян заяа байхгүй.
Ариусан гийхээс илүү ашиг завшаан байхгүй.

Бясалгалын замд хөл тавьсан хэн ч бай энэ санамжийг зүрхэн тольтдоо сийлэх учиртай.
Нэгэн удаа Будда голын цаад эрэгт гарахаар завь хүлээн суув. Тэгтэл нэг даяанч Буддад ид шидээ гайхуулах гэж голын усан дээгүүр нааш цааш алхан явжээ. Будда түүнийг хараад инээмсэглэж:
- Ийм ид шидийг та хэдий хугацаанд эзэмшив? гэж асуухад даяанч:
- Би гучин жилийн турш уйгагүй хичээллэсэн дээ гэж омог бардангуй хэлэв.
- Ердөө ганц зоос төлөөд завиар гаталчих газар гучин жилийн хөдөлмөрөө зарцуулсан тань харамсалтай хэрэг гэж Будда хэлжээ.

Ухаарал, Бясалгал, Гэгээрэл #АгнистынГэгээ

03/04/2024

Далай багшийн айлдвараас: Нигүүлсэхүй сэтгэлийг үүсгэхийн тухайд "хөөрхий дөө" гэсэн төдийгөөр юу ч бүтэхгүй. Хөөрхийлөн нигүүлсэх учир шалтгааныг ургуулан бодож гол нь өөрөө тухайн энэрэн өрөвдөж байгаа амьтны оронд байсан бол яах билээ гэж зүйрлүүлэн бодох хэрэгтэй.

Нигүүлсэхүй сэтгэлд автах нь өөрт ашиг тустай. Харин уур хилэн бол уршиг дагавартай байдаг. Бусдад хор хүргэх нь өөрт ч гай зовлон удна гэх мэтээр ургуулан бодоод байх тусам чин үнэмшил улам батжина.

Энэ хэрээр сэтгэлд хургасан уур хилэнгийн оронд нигүүлсэхүй сэтгэл орон зайгаа улам л бүр тэлсээр байдаг юм...

Copied
Гэгээрлийн Суурь

Хүн сэтгэлээрээ сайхан юм бодож, сэтгэлээрээ баяр баясалтай байхыг хүсдэг ч бид чаддаггүй~ Нэг мэдэх нь ээ уурлачихдаг ~...
02/04/2024

Хүн сэтгэлээрээ сайхан юм бодож, сэтгэлээрээ баяр баясалтай байхыг хүсдэг ч бид чаддаггүй~

Нэг мэдэх нь ээ уурлачихдаг ~
Нэг мэдэх нь ээ шаналсан байдаг~

Энэ нь бид сэтгэлийг ажиглаагүйн хор уршиг юм~

Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, ### Хамба номун хан, Гэвш Лхаарамба Д.Жавзандорж
Монгол багшийн айлдвараас…

2021 оны Сумади Гирди төвийн “Сэтгэлийг хэрхэн ажиглах вэ?” бичлэгээс…

Зургийг google.com ~ khaliunn ~ ~ x.com - оос авав~

УХААРАЛ БОЛ АМЖИЛТЫН ЭХ БУЛАГ БИЛЭЭ ...Ачит багшийн айлдвараас: Ухаарахуй нь мунхгийн харанхуйгаас салах тод гэрэл билээ...
02/04/2024

УХААРАЛ БОЛ АМЖИЛТЫН ЭХ БУЛАГ БИЛЭЭ ...

Ачит багшийн айлдвараас:

Ухаарахуй нь мунхгийн харанхуйгаас салах тод гэрэл билээ
Ухаарахуй нь уурыг унтраах сэрүүн рашаан билээ
Ухаарахуй нь шуналыг ширгээгч хүчит гал билээ
Ухаарахуй нь омгийг дарагч саруул оюун билээ
Ухаарахуй нь атаа жөтөөг арилгагч ариун эм билээ
Ухаарахуй нь архи, тамхины муу зуршлаас салгах уран арга билээ
Ухаарахуй нь тангараг дамцэг сахиулах эв эе билээ
Ухаарахуй нь гэгээрэлд хүрэх, аз жаргалтай амьдрахын алтан түлхүүр билээ.

СААДЫГ ТАНИН БАРИХ Саад болон тотгор хоёр нь ижил утгатай бөгөөд товчхондоо ном болон сэтгэл хоёрын дунд ямар нэг зүйл т...
01/04/2024

СААДЫГ ТАНИН БАРИХ

Саад болон тотгор хоёр нь ижил утгатай бөгөөд товчхондоо ном болон сэтгэл хоёрын дунд ямар нэг зүйл тасалдуулж байвал түүнийг гол саад зэтгэр гэж танин барих хэрэгтэй. Хэдий буян байсан ч гэлээ тухайн үесийн аль нэг анхааран авлын үйлийг тасалдуулж байвал тэр нь саад мөн тул Их Могжогба бээр “Их нигүүлсэл цагаан аваас цагаан” гэж айлджээ.
Үзэгдэл алин ургасныг мөрд авч чадах дээд онолтон нарт саад байхгүй ба үзэгдэл бүгдийг мөрийн ахиц дэвшилд ургуулж чаддаг. Тийм болохоор дээд мөрөөс юм. Тэр адилд муушаал зүүвээс анхлан суралцагчийн газраас хүслийн эрдэмд юу амгалантайгаар цэнгэх нь хэрээ хор идэхтэй адил. Саадаар зэтгэрлэгдэх, эсэх нь тухайн бодгалийн сэтгэлээс хамаарах тул хоол ундгүй байх зэрэг нь над мэтэд бол гол саад болох ч Мял богд мэтэд болбоос зохилдох шалтгаан болдог.

Хүрээ хамба, номун хан Агваанхайдав

(Цагийг тохинуулагч залбирлын тайлбараас.. )

01/04/2024

Маргааш аргын тооллын 4 сарын 2
билгийн тооллын хуучны 23, хаврын дунд сарын улаан бич өдөр.
МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Гандан дуганд "Цэвэгмэдийн чого" хурна.

Цэвэгмэдийн чого номыг хүмүүний насны цөв арилгах, нас уртсах, гурван муу заяаны зовлонгоос гэтэлгэх, сайн заяанд төрүүлэх тухайтад айлддаг.

Гандантэгчэнлин Хийд

Бусдыг жаргалтай байгаасай, жаргалын шалтгаантай учраасай хэмээн хүсэх нь асрахуй сэтгэл. Бусдыг зовлонгүй байгаасай, зо...
31/03/2024

Бусдыг жаргалтай байгаасай, жаргалын шалтгаантай учраасай хэмээн хүсэх нь асрахуй сэтгэл.
Бусдыг зовлонгүй байгаасай, зовлонгийн шалтгаанаас хагацаасай хэмээн хүсэх нь нигүүлсэхүй сэтгэл юм.

Асрахуй, нигүүлсэхүй сэтгэлийг өөртөө дадуулан хөгжүүлж бие сэтгэлдээ аз жаргалыг мэдрээрэй.
Та өөрөө аз жаргалыг мэдэрсэн бол бусдад бас аз жаргалыг өгч чадна. ШИНЭ ДОЛОО ХОНОГИЙН МЭНД ЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ ЭЭ🇲🇳🙏
Copy from
Лхамсүрэнгийн Буянзаяа

31/03/2024

Будда энэ ертөнцийн хорин бэрхийг ийн өгүүлжээ.

1. Үгээгүй ядуусын хувьд өглөг үйлдэх нь бэрх
Бусадтай хуваалцахын тулд эхлээд өөрөө баян болох ёстой. Баян гэдэг нь эд хөрөнгөөр бус өөрийн дотоодыг хайраар бялхааж, хайраар дүүргэхийг хэлжээ. Тэр цагт эргэн тойрондоо хайрыг түгээхэд, өглөг үйлдэхэд бэлэн болсон гэж үздэг.

2. Хүчтэй, баян хүмүүсийн хувьд үнэнийг эрэх нь бэрх
Ихэнх хүн зовж шаналсан, асуудалд орсон үедээ Бурханд хандан залбирдаг. Нэг бол насны эцэст бүх эрч хүчээ алдсан үедээ аврал эрэн Бурханы зүг анхаарал хандуулдаг хүн олон. Уг нь бол эрч хүчтэй, зүрх зоригоор дүүрэн үедээ л Бурханы чанадын зүгт дүүлэх учиртай аж.

3. Амьдралыг огоорох буюу үхлийг ухаарах нь бэрх
Зуун хүн тутмын ерэн ес нь үхэлд бэлтгэгдээгүй буюу амьдралд шунан тачаадсан байдлаар хорвоог орхиж байгаа талаар номд жишээлэн бичжээ. Амьдралд тачаалгүйгээр нөхчихөд агуу их туршлага хэрэгтэй аж. Ингэж чадсан нэгнийг урсгалд орогч (сротапанна) хэмээн нэрлэх бөгөөд бодь мөрд орж, үнэн хийгээд худал хуурмагийг ялгаж таньсан гэж үздэг байна.

4. Дээдийн ном лугаа зохилдох нь ховор
Шимгүй хоосон зүүднээс бүрэн сэрсэн нэгэн л дээдийн ном мэт гэрэлт зам дээр гардаг аж.

5. Буддагийн эрин үед мэндлэх нь ховор
Буддатай учрах нь хэдэн мянган жилд ганц тохиох ховор зүйл. Тэр дундаа багш болж бусдыг хөтлөх Будда ховрын ховор. Хэрэв чи гэгээрлийн оч гэрэлтсэн хэн нэгэнтэй учирсан бол алдаж үл болно. Дараах олон төрөлд чинь учрахгүй байж мэднэ.

6. Тачаал шуналаа ялах нь бэрх
Гималайн оргилд гарах бэрх ч хүсэл шуналаа дарах нь үүнээс бэрх гэсэн утгатай. Өнгөрснийг давтах, ирээдүйг харуулдах шуналгүй, энэ агшиндаа орших.

7. Таатай зүйлээсээ татгалзах нь бэрх
Тааламжтай, тухтай санагдсан бүхэнд тэмүүлж хөөцөлддөг. Яг л салхинд хийсэх хамхуул адил. Таагүй санагдсан ч үнэнийг сонго.

8. Гутаал доромжлолыг хүлцэх нь бэрх
Ухаан сэхээлэг байхын тулд доромжлолд хүлээцтэй тайван байж, дотоод ертөнцөө ажиглах хэрэгтэй. Үүний үрээр ухамсарт түвшин нэг шатаар ахиж буйг мэдрэх болно.

9. Эрх мэдлийг үл урвуулах нь бэрх
Өөрт оногдсон ахархан хугацаат эрх мэдлийн хүрээнд юунд ингэж өвчигнөнө вэ? Энэ мунхаглалд сэрэмж сэхээгээ алдахгүй байх аваас амьдралд шинэ гэрэл гэгээ нэвтэрнэ хэмээжээ.

10. Хар хоргүй цайлган байх нь бэрх
Цайлган цагаан сэтгэлтэй байж хүнд мэхлэгдэх нь огтхон ч тэнэглэл биш аж. Харин эсрэгээр бусдыг мэхэлснээр дотоод мөн чанараа алдах болно.

11. Нягт хичээнгүй суралцах нь бэрх
Мэдлэг гэж үзээд байгаа зүйлүүд маань ихэвчлэн ухаарал бус бусдаас хуулсан хуулбар төдий. Жинхэнэ мэдлэгийг өөрийн дотоод гүнээс хүртэх боломжтой.

12. Өөрийгөө үл дөвийлгөх нь бэрх
Бардамнал ихэмсэглэл нь нүгэлд тооцогддог. Оршихуйн эх сурвалжаас ирсэн болохоор хүн бүр адил. Тиймээс өөрийгөө юу гэж бодно, бусдыг мөн тэгж бод. Бусдыг юу гэж бодно, өөрийгөө тэгж бод.

13. Өчүүхэн нэгнийг дорд эс үзэх нь бэрх
Атаархал, басамжлал хоёр нь харьцуулах сэтгэлээс үүдэлтэй. Бусдыг харьцуулах нь сохор байгаагаас өөрцгүй. Нүдээ нээж бодит үнэнийг олж харахсан.

14. Мэдлэг, үйлдэл хоёрыг нийцүүлэх нь бэрх
Хүн өөрийн мэдлэгийн хүрээнд л үйлдэл хийдэг аж. Үйлдэл хийдлээ өөрчилье гэвэл өрөөлөөс хуулсан мэдлэгт найдах хэрэггүй. Өөрийн үйлдлийг танихын тулд алхам бүртээ ажиглан бясалгах учиртай. Үнэний сэхээрэл чамайг өөрчлөх болно.

15. Бусдын тухай санаан зоргоор эс өгүүлэх нь бэрх
Хүний амьдрал баялаг. Тухайн нөхцөлд илэрч буй дүр төрх мөсөн уулын дөнгөж орой мэт. Товчхондоо өөрийгөө ч мэдэхгүй хүн өрөөлийг яаж мэдэх юм бэ?

16. Оюун санааны жинхэнэ багшаар хөтлүүлэх нь ховор.
Үнэнд суралцахын тулд гүн бясалгал хэрэгтэй. Амьсгалаараа, зүрхний цохилтоороо нэгдэж, нэгэн хэмнэлд орсноор багшаас шавьд үгээр илэрхийлэх боломжгүй зүйл өгөгддөг.

17. Мөн чанараа харах хийгээд мөрийг дадуулах нь бэрх
Нэгэнт сэрсэн хүн бодь мөрийг бусдад дадуулах зорилгоор бясалгалаа үргэлжлүүлж үлгэрлэдэг аж. Гүн бясалгалын ачаар хоосон чанарыг ухаарах сэхээ чухаг нандин.

18. Ялж төгс нөгчсөнийг дагах нь бэрх
Ялгуусан багшид ойртож замхран одоход бэлэн болсон нэгэнд шавь болох хувь тохионо.

19. Өөрөө өөртөө эзэн болох нь бэрх
Хэн нэгэн таньд доромж үг хэлэхэд л тэр хүний аясаар уурлах та хэн бэ? Бусдын гарт удирдлагаа атгуулсан төхөөрөмж аятай байхыг бүү зөвшөөр. Тохиол бүрт өөртөө эзэн болохыг хичээ.

20. Буддагийн замыг нарийн ойлгох нь бэрх
Шантрахгүйгээр чин үнэнчээр хичээснээр дотоод ертөнцөд чинь төв үүсч, тэр төв бүгдийг хувиргаж эхэлнэ.
Хүлцэл бол хамгийн агуу хүч чадал. Бясалгал бол гэрэлтэхүй. Би-гээс ангижирч хүлцэл, бясалгалд хичээх аваас шүтэн барилдлага тодорно.

Өөрөө өөрийгөө гэрчилж, өөрөө өөрийгөө цэгнэж яв. Өөрийгөө шинжих ухамсартай хүн үргэлж гэгээн сайхныг хүртэнэ. Хожмын хувь заяагаа та одоо бие, хэл, сэтгэлээрээ урлан бүтээж байна. Өөрийн сэтгэлээс бэлгэ билиг үүсэх тул бурханы хутгийг бусдаас бүү хай! Бидний оюун санаанд гэгээрлийн мөн чанар угаас заяамал гэсэн үг. Зүрхэндээ оршиж нэгэн үзүүрт сэтгэлийг бариваас гэтлэх замыг ухаарна хэмээжээ.

- Эрдэмномт - НОМЫН ТЭМДЭГЛЭЛ

Address

Занабазарын өргөн чөлөө, Гандантэгчэнлин хийд

Alerts

Be the first to know and let us send you an email when "Билгийн мэлмий" сонин posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to "Билгийн мэлмий" сонин:

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share