TodMongolia.mn

  • Home
  • TodMongolia.mn

TodMongolia.mn Амьдралын ТОД Хөтөч Түмний мэдээ
(1)

🔵Олимпод Монголын тугийг барих тамирчнаар Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ сонгогдож, хувцсаа өмсөж үзжээ
04/07/2024

🔵Олимпод Монголын тугийг барих тамирчнаар Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ сонгогдож, хувцсаа өмсөж үзжээ

Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн буюу Хүүхдийн паркийн баруун жигүүр ийм болсон байна. Рио Тинто Монгол компани нийгмийн ...
03/07/2024

Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн буюу Хүүхдийн паркийн баруун жигүүр ийм болсон байна. Рио Тинто Монгол компани нийгмийн хариуцлагын хүрээнд 10.2 га газрыг ногоон байгууламж болгож, цоо шинээр шинэчлэн тохижуулжээ

“Парис-2024” зуны 33 дугаар Олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцох Монголын баг тамирчдын ёслолын хувцсыг Mich...
03/07/2024

“Парис-2024” зуны 33 дугаар Олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцох Монголын баг тамирчдын ёслолын хувцсыг Michel & Amazonka брэнд хоёр дахь жилдээ урлажээ.

Энэ удаагийн ёслолын хувцасны хувьд Төрийн их 9 хөлт цагаан туг, олимпын бамбар, Парисын олимпын бэлгэдэл, нар сарны дүрслэл, гоо марал зэрэг үндэсний болоод олимпын бэлгэдэл болсон үнэ цэнэ бүхий дүрслэх хэрэглүүрүүдийг алтан утсаар хатгаж урласан байна.

03/07/2024

🛑МОД БИШ САВЫГ НЬ УСЛАЖ БУЙ АЖИЛТАНЫГ ОЛОН НИЙТ ШҮҮМЖИЛЖ БАЙНА

15 аймгийн 81 суманд тарваган тахал гарах эрсдэл маш өндөр байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
02/07/2024

15 аймгийн 81 суманд тарваган тахал гарах эрсдэл маш өндөр байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

15 аймгийн 81 суманд тарваган тахал гарах эрсдэл маш өндөр байгааг ЭМЯ-наас мэдээллээ.Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжи....

УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг, МАН-ын Ерөнхий ...
02/07/2024

УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг томилох улс төрийн шийдвэр гаргажээ.

УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг томил....

Америкийн хөнгөн атлетикийн тамирчин Сидней Маклафлин-Леврон 400 метрийн саадтай гүйлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг ш...
02/07/2024

Америкийн хөнгөн атлетикийн тамирчин Сидней Маклафлин-Леврон 400 метрийн саадтай гүйлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Америкийн хөнгөн атлетикийн тамирчин Сидней Маклафлин-Леврон 400 метрийн саадтай гүйлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.Тэрбээр Парисын олимпод...

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 3-4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн төв хэсгээр, 6-нд нутгийн...
02/07/2024

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 3-4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн төв хэсгээр, 6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, дуу цахилгаантай аадар бороо, бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 3-4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн төв хэсгээр, 6-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, дуу цахилгаантай аадар бор...

“Economist Intelligence Unit”-ийн судалгаагаар Австрийн нийслэл Вена гурав дахь жилдээ дэлхийн хамгийн амьдрахад тохиром...
02/07/2024

“Economist Intelligence Unit”-ийн судалгаагаар Австрийн нийслэл Вена гурав дахь жилдээ дэлхийн хамгийн амьдрахад тохиромжтой хотоор тодорчээ

“Economist Intelligence Unit”-ийн судалгаагаар Австрийн нийслэл Вена гурав дахь жилдээ дэлхийн хамгийн амьдрахад тохиромжтой хотоор тодорчээ. Хот хэр тав тухтай, амьдрахад т....

🔵ФОТО: Энэ зун нийслэлд 920 мянга гаруй цэцэг тариад байна
02/07/2024

🔵ФОТО: Энэ зун нийслэлд 920 мянга гаруй цэцэг тариад байна

Нийтийн тээврийн бодлогын  газраас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг хүртэл үнэ төлбөргүй үйлчлэх эхний ээлжийн н...
02/07/2024

Нийтийн тээврийн бодлогын газраас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг хүртэл үнэ төлбөргүй үйлчлэх эхний ээлжийн нийтийн тээврийн маршрут, мэдээллийг хүргэж байна

Нийтийн тээврийн бодлогын  газраас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг хүртэл үнэ төлбөргүй үйлчлэх эхний ээлжийн нийтийн тээврийн маршрут, мэдээллийг хүр...

О.Дөлгөөн: Өмхий амаараа хүн гутааж яваа сүгнүүдэд 1000 тайлбар тавиад ч нэмэргүйТайлбар хийгээч гэх юм... Зөндөө л хэлс...
01/07/2024

О.Дөлгөөн: Өмхий амаараа хүн гутааж яваа сүгнүүдэд 1000 тайлбар тавиад ч нэмэргүй
Тайлбар хийгээч гэх юм... Зөндөө л хэлсэн бичсэн.Тэгээд намайг мэддэг таньдаг 1 ч хүн ийм юм ярихгүй, өөр хүнээс сонссон ч ИТГЭХгүй. Харин ингэж өмхий амаараа хүн гутааж яваа хүн сүгнүүдэд би 1000 тайлбар тавиад нэмэргүйг ойлгосон.Та нарын татварын мөнгөөр биш өөрийнхөө хөлс хүчээр ажиллаж амьдардаг болохоор амьдрах гээд би чинь хэрүүл хийх завгүй ажиллаж байна аа, уучлаарай!

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хув...
01/07/2024

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтө...

🔴1.4 тэрбумаар хийгдсэн Нарны хорооллын гүүрэн гарцыг том оврын автомашин шүргэж, эвджээ
01/07/2024

🔴1.4 тэрбумаар хийгдсэн Нарны хорооллын гүүрэн гарцыг том оврын автомашин шүргэж, эвджээ

🔴ШУУРХАЙ: Цонжин болдогийн ойролцоо хоёр хүний суудалтай онгоц унаж, осолджээ
01/07/2024

🔴ШУУРХАЙ: Цонжин болдогийн ойролцоо хоёр хүний суудалтай онгоц унаж, осолджээ

Тэрбээр 27 настай бөгөөд маркетинг, бизнесийн удирдлагын бакалавр, санхүү менежментийн магистрын зэрэгтэй.
01/07/2024

Тэрбээр 27 настай бөгөөд маркетинг, бизнесийн удирдлагын бакалавр, санхүү менежментийн магистрын зэрэгтэй.

УИХ-ын сонгуулийн дүн гарч, дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй парламент бүрдэхээр боллоо. Тэгвэл шинэ парламентын хамгийн залуу гишүүнийг ....

Нас биед хүрсэн нэг хясаа ойролцоогоор 190 литр усыг таван цагт цэвлэршүүлдэг аж.
01/07/2024

Нас биед хүрсэн нэг хясаа ойролцоогоор 190 литр усыг таван цагт цэвлэршүүлдэг аж.

Буйр нуурт амьдардаг дагуурын сувдан хясаа, дэлт танан хясаа нь Монгол орны "Улаан ном"-д орсон байдаг билээ. Түүнчлэн танан хясаа Онон, Балж, Халх, Нөмрөг голын савд ...

Шинэ гишүүд үнэмлэхээ гардсаны дараа Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг товлон зарлах хуультай
01/07/2024

Шинэ гишүүд үнэмлэхээ гардсаны дараа Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг товлон зарлах хуультай

Шинэ гишүүд үнэмлэхээ гардсаны дараа Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг товлон зарлах хуультай. Эх сурвалжийн мэдээлж буйгаар маргааш анхдугаар чуулганыг хуралдуу....

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, 2-4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн төв болон зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаан...
01/07/2024

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, 2-4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн төв болон зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, 2-4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн төв болон зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, мөндөр, бороон...

📍ЭЕШ-д ирэхдээ бүрдүүлэх бичиг баримт
12/06/2024

📍ЭЕШ-д ирэхдээ бүрдүүлэх бичиг баримт

‼️ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ⁉️АНУ-ын Оклахома мужид 16 настай хүүхэд утасны цэнэглэгч дэргэдээ залгаатай унтаж байгаад Цэнэглэгч зал...
11/06/2024

‼️ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ⁉️
АНУ-ын Оклахома мужид 16 настай хүүхэд утасны цэнэглэгч дэргэдээ залгаатай унтаж байгаад Цэнэглэгч залгуурт хүзүүний гинж нь хүрч тогонд цохиулаад ийм II,IV-р зэргийн түлэгдэл авсан байна.
Утасны цэнэглэгч залгаатай хонох нь утас дэлбэрэхээс авахуулаад аюултай. Анхаарал болгоомжтой байгаарай.

🏆 𝐙𝐮𝐫𝐚 𝐈𝐈𝐈: Цэвэрлэгээ УСК нийт кино театр дахь үзэгчдийн тоогоороо 300'000-г давж, Монголын кино урлагийн салбарт шинэ ...
11/06/2024

🏆 𝐙𝐮𝐫𝐚 𝐈𝐈𝐈: Цэвэрлэгээ УСК нийт кино театр дахь үзэгчдийн тоогоороо 300'000-г давж, Монголын кино урлагийн салбарт шинэ рекорд тогтоолоо! Нийт үзэгч та бүхэндээ маш их баярлалаа.
🎬 Zura III: Цэвэрлэгээ УСК өдөр бүр бүх кино театраар гарсаар байна. Та киногоо амжиж заавал үзээрэй.
#ЯгОдоо

Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/...
11/06/2024

Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/656 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зургаадугаар сарын 10-ны өдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэлсэн.

Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/656 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээ....

Аюулт үзэгдэл, ослын улмаас 114 хүн амь насаа алдаж, 73 хүн түлэгдэж, бэртэн, 445 гэр, орон сууц, барилга эвдэрч, 304 гэ...
11/06/2024

Аюулт үзэгдэл, ослын улмаас 114 хүн амь насаа алдаж, 73 хүн түлэгдэж, бэртэн, 445 гэр, орон сууц, барилга эвдэрч, 304 гэр орон сууц, барилга сүйдэж, нийт 22 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна

Он гарсаар улсын хэмжээнд эхний таван сарын байдлаар 2351 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нут...

Дээд айлын хөрш ТОМ ОХИН ингэнэ эээ😍
11/06/2024

Дээд айлын хөрш ТОМ ОХИН ингэнэ эээ😍

Уулчин Д.Отгонхүү: Сайхан ахыгаа болон сайн найзыгаа Эверест ууланд үлдээгээд ирсэнд намайг уучлаарай 🙏Өсөхжаргал ахынха...
10/06/2024

Уулчин Д.Отгонхүү: Сайхан ахыгаа болон сайн найзыгаа Эверест ууланд үлдээгээд ирсэнд намайг уучлаарай 🙏
Өсөхжаргал ахынхаа болон Пүрэвсүрэн найзынхаа гэр бүл болон найз нөхөд таньдаг бүх хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлж, уучлал гуйж байнаа. Та хоёртойгоо оргил хүртэл хамт авирч чадаагүй дээ, сүүлийн мөч хүртэл нь хамт байж, хамгаалж чадаагүй дээ, эх орондоо эрүүл саруул авчирч чадаагүй дээ үнэхээр их харамсаж байнаа. Миний хувьд туршлага дутсан, шерпагүй хоёулангийн дээш нь авируулсан, сүүлийн үеийн байрлал заагч ашиглаагүй, багийн ахлагчийн үүргээ сайн биелүүлээгүй гээд зөндөө л алдаа гаргасан.
Мэдээний сайт болон бусад сошиал хэрэгсэлээр худал мэдээллүүд их явж байгаа болохоор миний хувьд авиралтын үнэн зөв, бодит мэдээллийг товчхон бичэе.
Эверест бол уулчин хүн болгоны л мөрөөдөл байдаг. Ууланд авирч эхлэснээс хойш хүн болгон л Эверестэд авирч оргилд гарахыг л мөрөөддөг. Манай багийн хувьд бол өнгөрсөн жилээс Эверестэд авирах төлөвлөгөө гаргаж, бэлтгэл ажилдаа орсон. Ууланд дан ганц эр зоригоор авирдаггүй ээ. Тухайн ууланд авирахаар бодож эхэлсэнээс хойш, бэлтгэлийн төлөвлөгөө, авиралтын төлөвлөгөө, авиралтын зам болон, авиралтын төрлөө сонгож, өмнө нь авирч байсан хүмүүсийн мэдээлэл авдаг. Мөн өмнө нь авирч байсан манай уулчдад үйлчилж байсан 8К компанийг сонгосон. 8К компаниас үндсэн отгийн бүх үйлчилгээ, 2-р отгийн хоол майхан, 3 болон 4-р отог дээр зөвхөн майхан ашиглах үйлчилгээг авахаар тохирсон билээ. Бид 3 ийм л төлөвлөгөөгөөр л явсан. Манай багийн хувьд сайн судлаж үзээд шерпагүй буюу хөтөчгүй, Өсөхжаргал ахын хувьд хүчилтөрөгчтэй, Пүрэвсүрэн бид хоёр хүчилтөрөгчгүй авирахаар зорьсон. Бид 3 бүх шийдвэрүүдээ байнга ярилцаж гаргадаг байсан.
4 сарын 5нд Жи Си АЙ клубын 6 гишүүн, Улаанбаатар аялагч клубын 1 гишүүн маань бид гурвыг Эверестийн үндсэн отог хүртэл гаргаж өгөхөөр цуг явсан. 4 сарын 7-ны өдрөөс үндсэн отог хүртэлх явах алхалт маань эхлэсэн. Замдаа зүүн Лобуче оргилд гарахаар бас төлөвлөсөн. 4 сарын 15нд Гималайн нурууны зүүн ЛОБУЧЕ /6165м/ өндөр оргилд 2 шерпагийн хамт нийтдээ 9 хүний бүрэлдэхүүнтэй гарсан. Лобуче оргил өндөрт дасах болон биеийн бэлтгэлд сайн нөлөөлсөн. Авиралтын дараа бүгдээрээ үндсэн отог дээр очиж, бусад багийн гишүүд маань буцаж, бид 3 авиралтаа хийхээр үндсэн отог дээр үлдсэн. Авирах хүртэл уул аргадах Пуржа ёслол, Хумбу мөсөн голын 1 удаагийн бэлтгэл, өндөрт биеээ дасгах 2 удаагийн бэлтгэлийг хийсэн. 2 дахь удаагийн бэлтгэлээр 3-р отог буюу 7200 метр хүртэл бэлтгэл хийсэн. Бэлтгэлийн хугацаанд хумбу мөсөн голын хана нурах, Лхоце-ийн нүүрнээс чулуу нурах г.м. эрсдэлүүд гарч байсан.
8К компаниас зарим мэдээллийг буруу өгсөн байсан. Буруу мэдэээлэл дээр бас залруулга хийе.
1. 8К компаниас 100% үнэгүй шерпа бол санал болгоогүй ээ. Авирах боломжтой шерпа олдвол компаний нэмэлт төлбөр авахгүйгээр, шерпаны гарын мөнгө болох 2500$ болон авиралтын үед хөтчийн зарцуулсан хүчилтөрөгчийн мөнгийг төлөөд шерпа авч болно гэж хэлсэн. Манай багийн хувьд бол авиралт эхлэхээс өмнө шерпагүй авирна гэж төлөвлөсөн. Хэрвээ бэлтгэлийн үед бие дасахгүй хэцүү байвал, авиралтын үед шерпатай авирна гэж ярилцсан байсан. Хэрвээ шерпа авахаар байсан бол мөнгө нь ч гэсэн хангалттай байсан. Мөнгөгүй байсан болохоор шерпа аваагүй гэдэг ойлголт буруу. Өндөр авалтын бэлтгэлийн үед 3лаа биеийн бэлтгэл болон сэтгэл санааны бэлтгэл сайн байсан болохоор шерпа аваагүй юмаа.
2. Цаг агаар муу байхад зөрөөд явсан гэсэн байсан. Энэ мэдээлэл ч гэсэн бас худлаа. Бид 3 цаг агаарын мэдээ хараад, 8К захирал Лакпа-с цаг агаарыг нягталж асуугаад 5 сарын 8нд үндсэн отгоос гарахаар төлөвлөсөн байсан. Харин 5 сарын 8-ны өдөр Лакпа 5 сарын 9-ны өдөр гараарай гэсэн. 5 сарын 9-ны орой үндсэн отгоос хөдөлсөн. Хамгийн сүүлд цаг агаар харахад 5 сарын 13нд цаг агаар сайхан, цэлмэг, оргил дээр салхины 35-40км/цагийн хурдтай байсан. 5 сарын 12 - 17 хүртэл бол цаг агаарын мэдээ, салхины хурд зөрж байсан.
3. Өсөхөө ахын хувьд Непалд очихоос өмнө 4 хүчилтөрөгч захиалсан байсан. Хүчилтөрөгчөө бүгдийг нь 4-р отгоос авахаар тохирсон байсан. Пүүжээ болохоор хамгийн эхний өндөр авалтын дараа үндсэн отгоос хоёр хүчилтөрөгч авсан. 4-р отгоос дээш 4-5 ширхэг хүчилтөрөгчтэй авирсан.
5 сарын 9-ны орой 23:10 цагаас үндсэн отгоос хөдөлсөн. Үндсэн отгоос шөнөжингөө Хумбу мөсөн голоор явж, 1-р отог дээр үүрээр очиж хэсэг унтаад цааш 2-р отог дээр 5 сарын 10-ны өдөр очсон. Өмнөх бэлтгэл дээр мешок болон авиралтын комбинзон, бусад хэрэгтэй зүйлсээ 2-р отог дээр авчирсан байсан. Оройн хоолны дараа бид 3 амрахаар хэвтсэн. Миний хувьд зүрхнээс болоод тэр шөнө ерөөсөө унтаж чадаагүй ээ. Эм уусан ч зүгээр болоогүй ээ. Дээр нь бас хоолны зуршил нилээн буурсан.
5 сарын 11-ны өглөөний цай уусны дараа бүх ачаагаа бэлтгээд 3-р отог уруу хөдөлсөн. Ачаа бол 20 орчим кг байсан. Ачаа хүнд болохоор нилээн удаан алхсан. 3-р отог дээр Өсөхөө ах түрүүлж очиж, Пүүжээ бид хоёр 40 орчим минутын дараа очсон. Пүүжээ болохоор намайг хүлээгээд нилээн удаан явсан. Бид хоёр хүчилтөрөгч үүрсэн болохоор ачаа хүнд байсан. 3-р отогт очиход 8К компаний нэг майхан барьсан байсан.
Эхлээд Пүүжээ маань цай буцалгаад, дараа нь монголоос авчирсан шуузаараа шөл хийсэн. Тухайн үед найзынхаа хийсэн хамгийн сүүлийн хоол гэж даан ч санаагүй ээ. Тэр шөл бол үнэхээр гоё амттай байсан. Оройн хоолоо идсэний дараа амрахаар хэвтсэн. Миний хувьд бас л сайн амарч чадаагүй ээ, манай хоёр ч гэсэн ойр ойрхон сэрээд л босох цаг болсон.
5 сарын 12-ны шөнө авч явах зүйлсээ цүнхэндээ хийгээд, Өсөхөө ахын хүчилтөрөгчийг 3-р отгоос хэрэглүүлж эхэлсэн. Үндсэн отгоос гараад манай хоёрын ядралт гайгүй, өндрийн нөлөөнд ч бага орж байсан. 2 хоног сайн амраагүй байсан болохоор миний бие нилээн суларсан, алхах тусам нилээн ядарч, зүрхний цохилт нилээн нэмэгдэж байлаа. Өглөө 8 цагийн үед 7400 метрийн орчимд зүрхний цохилт нилээн хүчтэй болсны улмаас 5-10 секунд манарсан. Цас бага зэрэг бударч, салхитай үед шилээ авч зүүснээс болоод нүднээс нулимс гарч эхэлсэн. Тухайн мөчид нилээн бодсоны эцэст буухаар болсон. Дээшээ 20 орчим метр өгсөж Өсөхөө ах, Пүүжээ хоёр дээрээ очсон. Манай хоёр инээгээд зүгээрүү гээд сууж байсан. Би хэсэг амьсгаа аваад биеийн байдлаас болоод цаашаа явж чадахгүй, буух болсоноо хэлсэн. Бас ядарч, өндөрт их орж байвал цуг буухуу гэж асуусан. Манай хоёр ч юм хэлээгүй ээ. Тухайн үед буухгүй гэдгийг би ч гэсэн мэдэж байсан. Яагаад гэвэл манай хоёрын биеийн байдал сайн, өндөрт ч бага орж, оргил хүртэл авираад бууж ирэх чадалтайг нь би ч гэсэн сайн мэдэж байсан.
Пүүжээгээс хүчилтөрөгчөө хэрэглэхгүй юмуу гэж асуухад бие сайн, өндөрт орох нь гайгүй болохоор 4-р отог хүртэл хэрэглэхгүй гэсэн. Хойно хүмүүс ирсэн түгжрэл үүсгээд байсан болохоор удаан ярилцаж сууж чадаагүй ээ. Өсөхөө ах түрүүлээд алхаж байя гээд явсан. Пүүжээд гар станцаа, нэмэлт 1 батериатай гаргаж өгөөд явуулсан даа. Бусад хүмүүсээс битгий тасраарай цугтаа яваарай гээд захиад л явуулсан даа. Пүүжээ маань бүр болохгүй бол бид хоёр буугаад ирнээ гээд л инээгээд л явсан даа. Тухайн үед нийтдээ 50-60 орчим хүн 4-р отог уруу авирч байсан. Бид 3 5 сарын 12-ны өдөр өглөөний 8 цагт 7400 метрийн орчмоос л салсан даа. Харин манай хоёр 4-р отог буюу 7965 метрт өдрийн 13:40 минутын очсон байсан. 3-р отгоос 4-р отог хүртэл 11-12 цаг зарцуулдаг, зам нь нилээн урт байдаг. Манай хоёрын хувьд 10 цаг зарцуулсан байсан. Энэ нь ядралт багатай 4-р отог дээр очсон байсан гэсэн үг. Миний хувьд 5 сарын 12-ны орой 2-р отог дээр бууж ирсэн. Орой станцаар холбогдох гээд дуудсан боловч даан ч хариу өгөхгүй байсан. Орой 4-р отог дээр хэдхэн цаг амраад авиралт эхэлсэн гэдгийг бол мэдэж байсан. Орой хариу өгөхгүй болохоор өглөө дахиж холбогдоё гэж бодсон.
5 сарын 13ны өглөө 8 цаг 45 минутын үед Seven summit Treks компаний бууж байгаа хүмүүстээ South summit буюу 8600 метрийн өндөрт таарсан байсан. Тухайн үед манай хоёр дээшээ авирч байсан. Хоёулаа хүчилтөрөгчөө хэрэглээд авирч байсан гэж хэлсэн. Буухад зөрсөн Тенди гэдэг шерпагаас асуухад ядралт гайгүй авирч байсан гэж хэлсэн. Үүнээс 3 цагийн дараа 11:57 цагт Дэлхийн дээвээр Эверестийн оргилд гарсан. Өсөхөө ах, Пүүжээ хоёр маань Эверестэд авирах, оргилд гарахын тулд маш их бэлтгэл хийж, маш их тэсвэр тэвчээр гаргаж хүсэл мөрөөдөлдөө хүрсэн. Манай хоёр цаг агаар муудвал, өндөрт орвол заавал оргилд гарахгүйгээр буцаад буугаад ирэх ухаантай уулчид. Бүх зүйл сайн байсан болохоор хүсэл мөрөөдлийнхөө оргилд гарсан. Даан ч буух зам нь дардан байсангүй ээ. Та хоёр маань авираал буух хүчтэй байсан ч, даан ч эверестийн салхи илүү хүчтэй байлаа. Магадгүй та хоёр маань бурхны оронд хэрэгтэй байсан болохоор бид бүгдээс аваад явсан байх. Өсөхжаргал ах, Пүрэвсүрэн маань ямар ч нэр алдар, анхдагч байхын төлөө бол авирдаггүй. Ууланд авирах маш их дуртай, бас хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд авирдаг. Ууланд авирахад маш их эрсдэлтэй ч гэсэн, уулчин хүний хүсэл мөрөөдөл гэдэг илүү агуу. Та хоёр маань хүн болгонд сайн сайхныг хүсэж, хүн болгонд туслаж дэмждэг, уулзсан хүн болгондоо гэрэл цацруулж, урам зориг өгдөг байсан. Та хоёроороо үргэлж бахархаж, дурсаж санаж явах болноо.
Сайхан ахыгаа, сайн найзыгаа маш их санаж, та хоёрынхоо орон зайг маш ихээр үгүйлж байна.

🔴УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг яллагдагчаар татжээ.
05/06/2024

🔴УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг яллагдагчаар татжээ.

Олимпын наадамтай холбоотойгоор Парис хотын захиргаанаас орон гэргүй иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
05/06/2024

Олимпын наадамтай холбоотойгоор Парис хотын захиргаанаас орон гэргүй иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Олимпын наадамтай холбоотойгоор Парис хотын захиргаанаас орон гэргүй иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш орон гэргүй иргэдий...

АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургаадуга...
05/06/2024

АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 1-нд боллоо

АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 1-нд боллооТэмцээнд манай улсаас ....

05/06/2024

Дуучин Лэди Гага өнгөрсөн амралтын өдрүүдээр Мэйн мужид эгчийнхээ хуриманд оролцжээ

Address


Telephone

+97691102565

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when TodMongolia.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share