Dornod Pbs

Dornod Pbs Onlivetv.mn PBS online телевизийн албн ёсны фэйсбүүк хуудас мөн www.onlivetv.mn

ICTF Mongolia 2023.03.22-25 -ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион явагдсан Олон улсын Таeквондогийн Монголын Холбооны ба...
29/03/2024

ICTF Mongolia 2023.03.22-25 -ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион явагдсан Олон улсын Таeквондогийн Монголын Холбооны бага нас,өсвөрийн насны улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож 1 алт, 4 мөнгө, 5 хүрэл хүртлээ, мөн Сандэйбоксын улсын аварга шалгаруулах тэмцээнээс 4 мөнгө, 4 хүрэл мeдаль тус 2 хүртжээ, бид нийт улсын чанартай тулааны тэмцээнүүдээс 18 мeдаль хүртсэн амжилтыг үзүүлсэн байна. Нутнийнхаа нэрийг гаргаж тулалдсан тамирчиддаа амжилт шүү. Нийт багш,тамирчид, эцэг эхчүүд, дэмжин ажилласан бүх хүмүүстээ баярлалаа.
"Хүн болох багаасаа" хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд маань амжилттай оролцож олон мeдалын эзэд боллоо... 🎉🎭❤️❤️❤️

Google"-ийн программ хангамжийн инженер асан Леон Дин  хиймэл оюун ухааны нууцыг хулгайлсан хэргээр ял авч магадгүй болж...
08/03/2024

Google"-ийн программ хангамжийн инженер асан Леон Дин хиймэл оюун ухааны нууцыг хулгайлсан хэргээр ял авч магадгүй болжээ. Түүнийг дөрвөн хэрэгт буруутгаж, баривчилсан байна.

Хятад улсын иргэн Леон Дин "Google"-ээс 500 гаруй нууц файл хулгайлсан аж. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол тэр 10 хүртэлх жилийн хорих ял авч, 250 мянган ам.долларын торгууль төлнө. Нууц файлууд нь "Google"-ийн супер тооцооллын мэдээллийн төвүүдийн дэд бүтэцтэй холбоотой бөгөөд эдгээрийг хиймэл оюун ухааны томоохон загваруудыг байршуулах, сургахад ашигладаг.

Леон Дин 2019 онд "Google"-д програм хангамж хөгжүүлэгчээр ажилд оржээ. Тэрбээр 2022 оны тавдугаар сараас "Google"-ийн мэдээллийг хувийн цахим хаягандаа байршуулж эхэлжээ. Энэ үйлдэл нь нэг жил орчим үргэлжилсэн байна. Үүний зэрэгцээ тэр Хятад дахь технологийн гарааны компани болох "Beijing Rongshu Lianzhi Technology"-д хэдэн сар ажиллажээ. Тус компани Леон Динд сарын 14800 ам.доллар санал болгосон.

Түүнчлэн тэрбээр хиймэл оюун ухааны чиглэлээр ажилладаг "Shanghai Zhisuan Technology" нэртэй технологийн фирмийг байгуулж, өөрийгөө гүйцэтгэх захирлаар томилж байж.
Эх сурвалж. BBC

08/03/2024
АНУ: “Galaxy S24 Ultra” нь хэрэглэгчийн үнэлгээгээр “iPhone 15 Pro Max”-ыг ардаа орхин тэргүүлжээSamsung Electronics ком...
07/03/2024

АНУ: “Galaxy S24 Ultra” нь хэрэглэгчийн үнэлгээгээр “iPhone 15 Pro Max”-ыг ардаа орхин тэргүүлжээ

Samsung Electronics компанийн бүтээгдэхүүн хиймэл оюун ухааны технологи бүхий “Galaxy S24 Ultra” ухаалаг утас нь Америкийн мэргэжлийн сонины зүгээс хийсэн ухаалаг утасны үнэлгээг гаргасан тайланд нэгдүгээрт бичигджээ.

Орон нутгийн цагаар 6-ны өдөр мэдээлснээр “Galaxy S24 Ultra” нь АНУ-ын хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утасны үнэлгээнд нийт 87 оноо авч, Apple компанийн “iPhone 15 Pro Max” цувралыг (86 оноо) ардаа орхин Consumer Reports cониноос гаргасан судалгааг тэргүүлсэн болохыг онцлов.

Consumer Reports сонин нь найдвартай байдал, сэтгэл ханамж, камер, дэлгэц, бат бөх чанар, гүйцэтгэл, дуу чимээ, ашиглахад хялбар байдал, дуудлага хийх гэх мэт 10 үзүүлэлтээр үнэлдэг бөгөөд “Galaxy S24 Ultra”-ийн хувьд ихэнх төрөлд нь хамгийн өндөр оноог авсан байна.

Хэвлэл мэдээллийнхэн "”Galaxy S24 Ultra” бол дээд зэрэглэлийн функцийг хүсдэг хэрэглэгчдийн хувьд гайхалтай сонголт" хэмээн магтсанаас гадна "Дэлгэц, камер, хагас дамжуулагч зэрэг нь ерөнхийдөө маш сайн бүтээгдсэний дээр хамгийн сэтгэл татам шинж нь “Galaxy AI” буюу хиймэл оюун ухааны технологиор тоноглогдсон нь маш практик бөгөөд гайхалтай явдал юм” хэмээн дурджээ.

Тус ухаалаг утас нь зөвхөн “Galaxy” цувралд зориулагдсан Qualcomm компанийн “Snapdragon 8” 3-р үеийн хагас дамжуулагчаар тоноглогдсон бөгөөд энэ нь компьютерийн төв процессортой дүйцэхүйц хүчин чадалтай юм. Тэрчлэн дээр дурдсанчлан “Galaxy AI”хиймэл оюун ухааны технологийг нэмж суурьлуулсан юм.

Түүнчлэн “Galaxy S24 Plus” нийт 85 оноогоор 3-р байр, өмнөх үеийн загвар болох “Galaxy S23 Ultra” нийт 84 оноогоор 4-р байрыг тус тус эзэлжээ.

Америкийн Хэрэглэгчдийн холбооноос сар бүр гаргадаг Consumer Reports сонин нь хэрэглэгчдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний гүйцэтгэл, үнийн харьцуулалтыг хүргэх зорилгоор үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд зөвхөн гишүүнчлэлийн татвар, хандив, сонины борлуулалтын орлогоор үйл ажиллагаагаа явуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм.

Өнгөрөгч нэгдүгээр сарын сүүлээр худалдаанд гарсан “Galaxy S24 Ultra” цуврал нь худалдаанд гарснаас хойш 28 хоногийн дотор АНУ дахь борлуулалт нь саяас давcнаар хамгийн богино хугацаанд 1 сая ширхэг зарагдсан “Galaxy S” цувралын дээд амжилтыг эвджээ.

Эх сурвалж: SBS Biz

Д. ОТГОНДАЛАЙ БОКСЫН ШИГШЭЭ БАГИЙГ ДАСГАЛЖУУЛНА “ПАРИС- 2024” олимпын наадмын хариуцлагатай  жил  Монголын боксын холбоо...
25/02/2024

Д. ОТГОНДАЛАЙ БОКСЫН ШИГШЭЭ БАГИЙГ ДАСГАЛЖУУЛНА

“ПАРИС- 2024” олимпын наадмын хариуцлагатай жил Монголын боксын холбооны үндэсний шигшээ баг дасгалжуулагчдаа “сэлбэв”. Шигшээ багт олимп, дэлхийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д. Отгондалай дасгалжуулагчаар нэмэгдэн ажиллахаар болжээ. Амжилт!
MGL Sport

Улсын хэмжээнд 38.4 мянган км зам  цасанд боогдсон бөгөөд Засгийн газар, УОК-ын шийдвэрээр дээрх хаагдсан зам, давааг нэ...
21/02/2024

Улсын хэмжээнд 38.4 мянган км зам цасанд боогдсон бөгөөд Засгийн газар, УОК-ын шийдвэрээр дээрх хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэсэний дагуу ажлыг эхлүүлээд байна.

Хятадад нас барсан хүмүүсийг дижитал аргаар "амилуулж" эхэлжээНас барсан хайртай нэгнээ дахин харахыг хүсдэг билээ. Тэгв...
21/02/2024

Хятадад нас барсан хүмүүсийг дижитал аргаар "амилуулж" эхэлжээ

Нас барсан хайртай нэгнээ дахин харахыг хүсдэг билээ. Тэгвэл Хятад улсад нас барсан хүмүүсийг дахин “амилуулах” нэгэн арга нэвтрүүлсэн байна. Ингэхдээ тэд тухайн хүний дүрс болон дуу хоолойг хиймэл оюун ашиглан дахин бүтээдэг ажээ.

1. Хууль
Энэ төрлийн технологи дөнгөж гарч ирж байгаа учраас ямар ч хуулийн зохицуулалт байхгүй байгаа. Тиймээс талийгаачийн дүрсийг ашиглан дахин амьдруулах боломж хүн бүрт нээлттэй байгаа юм.

2. Талийгаачид хэлж чадаагүй үгсээ хуваалцдаг
Талийгаачид хэлж чадаагүй үгсээ хуваалцдаг
Гэхдээ одоогийн байдлаар ганцхан үр хүүхдээ гэнэт алдсан хүмүүс л ийм төрлийн үйлчилгээг ашиглаж байгаа аж. Хиймэл оюун нас барсан хүний бичлэг болон дууг ашиглан тэдэнтэй төстэй дүрс бий болгоно. Түүнтэй нь харин эцэг эхчүүд нь ярилцаж сэтгэлээ тайтгаруулдаг байна.

Super Brain хэмээх компани уг хиймэл оюуныг нэвтрүүлсэн бөгөөд тэд багагүй ашиг олж байгаа гэнэ. Тиймээс энэ салбарт өрсөлдөөн удахгүй үүсэх нь мэдээж…

3. Хүн амилуулах үнэ 5000 юань
Хүн амилуулах үнэ 5000 юань
Энэхүү үйлчилгээний үнэ доод тал нь 5000 юаниас эхэлж хамгийн ихдээ 30 мянган юань хүрчээ.

Хамгийн хялбар сонголт бол дуут чат юм. Хамгийн үнэтэй нь талийгаачийн бодит гурван хэмжээст загвар бүхий хиймэл оюун аж.

Энэхүү програм нь зөвхөн гадаад төрх, яриа төдийгүй тухайн хүний СЭТГЭХ ЗАГВАР-ыг хүртэл дуурайж чаддаг гэж тус компани мэдэгджээ. Сэтгэх загвар гэдэг нь тухайн хүнтэй адилхан бодож сэтгэж ярина гэсэн үг юм. Гэхдээ хиймэл оюун ийм хэмжээнд хүртэл хөгжсөн гэдэгт итгэх хүн ховор байгаа.

4. Ар гэрээс нь хангалттай датаг өгөх ёстой
Ар гэрээс нь хангалттай датаг өгөх ёстой
Хамгийн чухал нь аль болох их хэмжээний дуу дүрс бүхий материалыг өгөх ёстой. Ингэж байж хамгийн бодитойгоор талийгаачийг амилуулж чадах гэнэ.

5. Хамгийн түгээмэл үйлчлүүлэгч нар
Хамгийн түгээмэл үйлчлүүлэгч нар
Хүүхдүүд нь хол амьдардаг байсан хүмүүс ихэвчлэн ийм үйлчилгээ сонгодог байна. Жишээ нь Лондонд амьдарч байгаад зүрхний шигдээсээр нас барсан залуугийн аав нь гэхэд л утсаар хүүтэйгээ ярьж байгаа мэт дүр эсгэн сэтгэлээ аргаддаг байна. Учир нь тэрээр олон жилийн турш хүүтэйгээ утсаар харьцаж дассан учраас тэр… Ингэсээр тухайн эр гашуудлаа тайлж чадсан байна.

6. Сэтгэлээ аргадах
Сэтгэлээ аргадах
Үнэхээр ч салах ёс гүйцэтгэх нь гашуудлыг тайлах хамгийн энгийн арга билээ. Үр хүүхдийнхээ дууг сонсож тэдэнтэй ярилцаж байж санаа нь амардаг хүн олон байдаг учраас энэхүү үйлчилгээ эрэлт ихтэй болж байгаа юм. Одоогийн байдлаар Super Brain компани олон зуун гэр бүлд уй гашууг нь тайлахад тусалсан гэжээ. Энэ тоо цаашид нэмэгдэх нь гарцаагүй.
Caak.mn

Нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна.
20/02/2024

Нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байна.

Энэ хүйтэн цагт дулаан газар бараадсан эзэнгүй, төөрсөн амьтдыг битгий хөөж гаргаарай! PLS ❤❤❤
19/02/2024

Энэ хүйтэн цагт дулаан газар бараадсан эзэнгүй, төөрсөн амьтдыг битгий хөөж гаргаарай! PLS ❤❤❤

СҮҮЛИЙН 49 ЖИЛ АЖИГЛАГДААГҮЙ ЦАС ИХТЭЙ ЖИЛ БОЛЖ БАЙНАЭнэ өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ажиглагд...
19/02/2024

СҮҮЛИЙН 49 ЖИЛ АЖИГЛАГДААГҮЙ ЦАС ИХТЭЙ ЖИЛ БОЛЖ БАЙНА

Энэ өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй цас ихтэй өвөл болж байна.

2009-2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгийн дунджаар 8.5 мм орсон нь олон жилийн дунджаас 1.4 дахин их орсон бол энэ жилийн хувьд одоогийн байдлаар 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6-аар их байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд олон жилийн дунджаас 2.5 дахин их хур тунадас орсон ба түүхэнд ажиглагдаж байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө.

Увс, Завхан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудад 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас орсон байна.

Харин өнгөрөгч 12 дугаар сард Монгол орны хэмжээнд олон жилийн дунджаас 1.9 дахин их хур тунадас орсон ба 2012 оноос хойш ажиглагдаж байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрсөн бөгөөд Говь-Алтай, Дундговь аймгуудад 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас оржээ.

Нэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 3.5 мм хур тунадас орсон нь олон жилийн дунджаас 2 дахин их хур тунадас орсон ба 2010 хойш тохиолдож байгаа хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө.

Мөн Баянхонгор, Төв, Сүхбаатар, аймгуудад 1975 оноос хойш ажиглагдаж буй хамгийн их цас орсон байна.

2024 оны хоёрдугаар сард нийт нутгаар олон жилийн дундажтай харьцуулахад Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Төвийн ихэнх нутаг, Булган, Дундговь, Дорноговь, Хэнтийн зарим сумдын нутгаар 1.2-3.6 дахин их орлоо.
Eleven.mn

Дорнод аймгийн хэмжээнд цаг агаарын байдал хүндэрч байгаа тул хол замд хүүхдээ дагуулж явахгүй байх‼️‼️‼️Харгалзах хүнгү...
17/02/2024

Дорнод аймгийн хэмжээнд цаг агаарын байдал хүндэрч байгаа тул хол замд хүүхдээ дагуулж явахгүй байх‼️‼️‼️
Харгалзах хүнгүй орхиж явахгүй байхыг анхааруулж байна. ‼️‼️‼️

УЛСЫН  ХЭМЖЭЭНД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖЛЭЭЗасгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ...
15/02/2024

УЛСЫН ХЭМЖЭЭНД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖЛЭЭ
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд цасны нягт 0,35-1,05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна. Улсын хэмжээнд мөн өдрийн байдлаар 508039 толгой мал хорогдсон, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хорогдол ихтэй байна.

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргалаа.

Мал аж ахуйн салбарт үүсээд буй хүндрэлийг эрсдэл багатай давахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгоод шар усны үерт өртөж болзошгүй айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, цасанд боогдсон зам, давааг чөлөөлөх, малчдад туслах аяныг аж ахуйн нэгж болон олон улсын байгууллага, гадаадын төсөл хөтөлбөртэй хамтран зохион байгуулж, олон нийтэд уриалга гаргах, малчдыг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд бүрэн хамруулах, амьжиргааны эх үүсвэрээ алдаж, малгүй болсон малчдын судалгааг гаргаж, малжуулах, нийгмийн хамгаалал болон халамжийн төсөл, хөтөлбөрүүдэд хамруулах, орон нутгийн төсвийн давсан орлогыг малчдад туслах арга хэмжээнд зарцуулах зэрэг ажлыг зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгалаа.

✅ЭНЭ ОНД “ХҮН БОЛОХ БАГААСАА” ТӨСЛӨӨР МАТЕМАТИК, ШИНЖЛЭХ УХААН, ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН СУРГАЛТУУД НЭМЭГДЭЖ ХИЧЭЭЛЛЭНЭӨнөөдө...
15/02/2024

✅ЭНЭ ОНД “ХҮН БОЛОХ БАГААСАА” ТӨСЛӨӨР МАТЕМАТИК, ШИНЖЛЭХ УХААН, ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН СУРГАЛТУУД НЭМЭГДЭЖ ХИЧЭЭЛЛЭНЭ

Өнөөдөр (2024.02.15) Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Хүн болох багаасаа” төслийг хэрэгжүүлэн ажилласан болон энэ онд оролцох сонирхолтой сургалтын төвүүд болон багш нартай уулзаж, саналыг нь сонслоо.

2023 онд нийт 8380 хүүхэд буюу аймгийн хэмжээнд бага, дунд ангийн хүүхдүүдийн 52% нь хамрагдсан. Үүнээс Гадаад хэл төсөлд 2898 хүүхэд, Спорт төсөлд 2765, Авьяас төрөлд 2717 хүүхэд хамрагдаад байна.

Багш нараас авсан судлагаагаар төслийн үр дүнд хүүхдүүдэд хувийн зохион байгуулалт, харилцааны ур чадвар, багаар ажиллах, бие даах,тэсвэр хатуужил, шинийг санаачлах, техник сэтгэлгээ, сэтгэн бодох зэрэг чадварууд бий болж, хөгжсөн байна.

✔Энэ жил 15 төрлөөр хэрэгжинэ.
Үүнд :
1. Үндэсний бөх
2. Үндэсний сур
3. Хөнгөн атлетик
4. Жүдо
5. Бокс
6. Чөлөөт бөх
7. Таеквондо
8. Жиү жицу
9. Ширээний теннис
10. Бадминтон
11. Сагсан бөмбөг
12. Воллейбол
13. Хөлбөмбөг

✔Нэмэгдэж:
14. Шатар
15. Үндэсний шагайн харваа

7 төрлөөр хэрэгжинэ. Үүнд :
1. Зохион бүтээх, техник технологи
2. Оюун ухаан ой тогтоолт
3. Утга зохиол
4. Уран зураг
5. Дуу хөгжим
6. Бүжиг

✔Нэмэгдэж:
7. Математик-шинжлэх ухаан

5 төрлөөр хэрэгжинэ. Үүнд :
1. Орос хэл
2. Англи хэл
3. Хятад хэл
4. Солонгос хэл
5. Япон хэл

- 4 төрлөөр хэрэгжинэ. Үүнд:
1. Үндэсний бахархал
2. Сэтгэлзүйн боловсрол
3. Хүмүүнлэг сайн дурын ажил
4. Санхүүгийн боловсрол

15/02/2024

4 жилийн өмнө 1072 хувьцааны талаар ийнхүү мэдээлэл явуулж байж...

Т.Нямжаргал UFC-гийн өдөн жинд тулалданаУлаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Холимог тулааны хамгийн алд...
14/02/2024

Т.Нямжаргал UFC-гийн өдөн жинд тулалдана
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Холимог тулааны хамгийн алдартай холбоо болох UFC-гийн өдөн жинд Т.Нямжаргал гэрээ байгуулжээ. Өдгөө 25 настай Т.Нямжаргал 2020 оноос холимог тулаанаар хичээллэж дөрвөн жилийн хугацаанд найман ялалт байгуулсан юм.

Японы “Гладитор” холбоонд анхны тулаанаа Масаюки Ватанабэгийн эсрэг хийж эхний үед л хүнд цохилтоор буулган авч, аваргын бүс эзэмших болсноор Т.Нямжаргал олны хараанд өртөж, UFC холбооны өмнөх Road to Asian-д нударга зөрүүлэх боломжтой болсон. Энэ боломжийг залуу тулаанч ашиглаж өнгөрсөн онд хийсэн хоёр тулаандаа дараалан ялснаар UFC холбоонд гэрээ байгуулах сууриа тавьсан ажээ. Тэрбээр нийт найман тулааныхаа долоог нь үндсэн цагаас өмнө дуусгасан. Түүний хувьд UFC холбоонд хөл тавьж буй хоёр дахь монгол тулаанч болж байна.

Эхнийх нь Д.Батгэрэл бөгөөд UFC холбоонд долоон тулаан хийж гуравт нь ялсан түүхтэй. Харамсалтай нь, сүүлийн гурван тулаандаа дараалан ялагдсан тул UFC холбооны бүрэлдэхүүнээс хасагдсан юм.

Эрхтнийг нь хүнд шилжүүлэн суулгах боломжтой гахайг анх удаа амжилттай хувилжээТОКИО, 2024 оны хоёрдугаар сарын 13 /NHK/...
14/02/2024

Эрхтнийг нь хүнд шилжүүлэн суулгах боломжтой гахайг анх удаа амжилттай хувилжээ

ТОКИО, 2024 оны хоёрдугаар сарын 13 /NHK/. Японы Мэйжи их сургуулийн харьяанд үйл ажиллагаа явуулдаг "PorMedTec" компани эд эрхтнүүдийг нь хүнд шилжүүлэн суулгах боломжтой, генийн хувьд хувирган өөрчилсөн гахайг анх удаа амжилттай хувилан гаргаж авсан тухайгаа мэдэгдлээ.

Амьтны эд эрхтнийг хүний биед шилжүүлэн суулгах /ксенотрансплантаци/ зорилгоор генийг нь өөрчилсөн гахайн эд эрхтнийг ургуулах технологийг АНУ-ын биотехнологийн компани боловсруулжээ. Японы мэргэжилтнүүд АНУ-аас авчирсан эсийг ашиглан гахайн тооройг амжилттай хувилсан байна. Ингэхдээ шилжүүлэн суулгасан эрхтнийг бие организм хүлээж авахгүй байх шинж тэмдгүүдийг үүсгэхгүйн тулд 10 янзын генийг өөрчилжээ.

“Энэ бол дөнгөж эхлэл. Японд амьтны эд эрхтнийг хүнд шилжүүлэн суулгах эмнэлзүйн туршилтын талаарх судалгаанд ахиц дэвшил гарна гэж бид найдаж байна. Бид судалгаагаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ аюулгүй байдалд анхаарлаа хандуулж, ёс зүйтэй холбоотой асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ” гэж Мэйжи их сургуулийн профессор, PorMedTec компанийн захирал Хироши Нагашима хэллээ. Японы мэргэжилтнүүд генийн хувьд хувирган өөрчилсөн гахайн эд эрхтнийг сармагчны биед шилжүүлэн суулгах туршилтыг энэ онд хийхээр төлөвлөж байна.

Зүрхний архаг дутагдал нь эцсийн шатандаа орсон хүнд генийг нь өөрчилсөн гахайн зүрхийг шилжүүлэн суулгах хоёр дахь мэс заслыг өнгөрсөн онд АНУ-ын Мэриленд муж улсын Их сургуулийн мэргэжилтнүүд хийсэн юм. Мэс засал хийлгэснээр өвчтөн зургаан долоо хоног амьдарсан боловч шилжүүлэн суулгасан эрхтнийг бие организм хүлээж авахгүй байх шинж тэмдгүүд илэрснээр 58 настай уг эрэгтэй нас барсан байна.

Генийн инженерчлэлийн ачаар сүүлийн арван жилийн эхээр л энэ асуудлыг шийдвэрлэхэд ойртжээ. Үүний зэрэгцээ ийм мэс засалтай холбоотой ёс зүйн асуудал үүсээд байгаа юм.

Жаргал.Д
[email protected]

🇲🇳МЭНДЧИЛГЭЭ🇲🇳🇲🇳🐉🐲Монгол орныхоо нийт ард түмэн, хүүхэд залуус,багш хамт олондоо XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу...
09/02/2024

🇲🇳МЭНДЧИЛГЭЭ🇲🇳

🇲🇳🐉🐲Монгол орныхоо нийт ард түмэн, хүүхэд залуус,багш хамт олондоо XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн мэнд дэвшүүлье!

🇲🇳САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!

03/01/2024
Таeквондогийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө, тус тэмцээнд өсвөр үeийн 70 гаруй тамирчид ху...
29/12/2023

Таeквондогийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө, тус тэмцээнд өсвөр үeийн 70 гаруй тамирчид хурд хүчээ сорин өрсөлдөн жин тус бүрийн аваргуудаа тодруулжээ, тус тэмцээнээс шалгарсан тамирчдыг Орос улсад зохиогдох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах юм байна..

Merry Christmas 🎅 🎄 ❤
19/12/2023

Merry Christmas 🎅 🎄 ❤

Нэг сая есэн зуун мянган төгрөг гэнэ. Утаа баяртай юм биш үү?Лавлах утас: 99152618  Монгол 4,5,6 ханатай гэрийн цахилгаа...
18/12/2023

Нэг сая есэн зуун мянган төгрөг гэнэ. Утаа баяртай юм биш үү?
Лавлах утас: 99152618
Монгол 4,5,6 ханатай гэрийн цахилгаан халаагуур нэг цагт 2кв цахилгаан зарцуулна, сард тасралтгүй xэрэглэхэд өөрийн гэрийн хэрэглээ ороод 80.000-130.000 төг төлбөр гарна.
👌Хаан банкны ногоон зээлээр авах боломжтой.
👌хэмжээ 1000*70*1000
👌Агаар хуурайшуулахгүй
👌Хүний биед сөрөг муу нөлөөгүй
👌Усаар хална.
👌Гал түлэхгүй
👌220v залгана
👌Дуу чимээ, үнэргүй
👌Хэрэглэхэд хялбар
👌Дулаанаа хадгална
👌Халуунаа тохируулна
👌Температурдаа хүрэхээрээ амрана.
👌Хүний оролцоогүй ажиллаж амрана.
👌Тог бага зарцуулна.
👌Эко цахилгаан халаалт
👌Утас: 9915-2618
👌Үнэ: Плиткатай 1.900.000төгрөг
Плиткагүй 1.800.000 төгрөг
👌 МАРГАД Цахилгаан Халаалт ХХК

Ирээдүйг гэрэлтүүлэх хүүхдүүд...
28/11/2023

Ирээдүйг гэрэлтүүлэх хүүхдүүд...

Address


Telephone

+97691996247

Website

http://www.onlivetv.mn/

Alerts

Be the first to know and let us send you an email when Dornod Pbs posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Dornod Pbs:

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share