Мэдээллийг нээлттэй хүргэнэ. /neelttei.mn/

  • Home
  • Мэдээллийг нээлттэй хүргэнэ. /neelttei.mn/

Мэдээллийг нээлттэй хүргэнэ. /neelttei.mn/ Мэдээлэл, сурталчилгааны вэб сайт

Хугацаа дууссан 201 нэрийн 1597 мянган төгрөгийн хүнсийг устгуулахаар болжээМХЕГ-аас ерөнхий боловсролын сургуулийн орчи...
27/09/2022

Хугацаа дууссан 201 нэрийн 1597 мянган төгрөгийн хүнсийг устгуулахаар болжээ

МХЕГ-аас ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйл ажиллагаа эрхэлж буй 904 жижиглэн худалдааны газарт шалгалт хийжээ. Шалгалтын явцад чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй 111 нэр төрлийн 1740.2 мянган төгрөгийн, хугацаа дууссан 201 нэрийн 1597 мянган төгрөгийн хүнсийг устгуулахаар болсон. Хугацаа дууссан бүтээгдэхүүн зарсан 65 дэлгүүрийн үйл ажиллагааг хаасан байна.
Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон дараах хүнсний бүтээгдэхүүний жагсаалт. Үүнд,

Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
Энергийн болон спортын ундаа
Байгалийн бус гаралтай амт, өнгө, үнэр оруулагч агуулсан хуурай сироп, өтгөрүүлсэн болон найруулсан шүүс, ундаа
Өндөг болон элсэн чихрээр хийсэн коктейль
Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан крем, кремтэй бүх төрлийн бүтээгдэхүүн, амттан (эклер, контик зэрэг крем оролцуулсан бүх төрлийн хавчуургатай боов, бялуу гэх мэт)
Чипс, эрдэнэ шишийн хөөс/попкорн, давсалсан, бүрсэн самар
Бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон
Шошгын мэдээлэлд үндэслэн, Энгийн нүүрс ус ихтэй (100 г-д 10 г ба түүнээс их чихрийн агууламжтай) хатаасан жимс, бүх төрлийн чихэр
Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 450 мг натри буюу 1.1 г-аас их давс агуулсан бүх төрлийн хүнс
Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 4 г-аас их ханасан өөх тос, 100 г-д 0.1 г-аас их транс тосны агууламжтай бүх төрлийн хүнс
Мөхөөлдөс (ургамлын гаралтай альтернатив сүү, тос агуулсан, чихрийн агууламж 8-р заалтын дагуу) тус тус багтаж байна.

Уснаас 11 иргэний амь насыг аварсан 13 аврагчид 500 мянган төгрөгийн урамшуулал олголоо Онцгой байдлын газраас “Үер усна...
27/09/2022

Уснаас 11 иргэний амь насыг аварсан 13 аврагчид 500 мянган төгрөгийн урамшуулал олголоо

Онцгой байдлын газраас “Үер уснаас үрсээ хамгаалъя” аяны хүрээнд Хэнтий аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран үер, уснаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах арга хэмжээг гурван сарын хугацаанд зохион байгуулсан юм.
Гол, усны ослоос 11 иргэний амь насыг авран хамгаалсан Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагчид тус бүр 500 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.

Албан тушаалаа урвуулан ашигласан хэргүүдийг шүүхэд шилжүүллээ Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 738...
27/09/2022

Албан тушаалаа урвуулан ашигласан хэргүүдийг шүүхэд шилжүүллээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 738 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны байцаагч, цагдаагийн ахмад “Б” нар нь иргэнээс цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдлыг шалгаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх;
“Я” нь Завхан аймагт сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа тус сумын ИТХ-ын баталсан дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж орон нутгийн төсөвт хохирол учруулсан гэх;
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Багануур” ХК-ийн албан тушаалтнууд нь өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож хахууль авдаг гэх;
“Г” нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн даргаар ажиллаж байхдаа өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал “А” нь ажлын байрны их засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгууллагад хохирол учруулсан гэх;
Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга “Д” нь жирэмсний амралт нь дуусаж эгүүлэн томилогдсон албан хаагчаас 2.5 сая төгрөгийн хахууль авсан, байгууллагын төсвийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хохирол учруулсан гэх;
Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга “Б” эрх мэдлээ урвуулан ашиглаж иргэнийг бусдын нэрээр төрийн албаны шалгалт өгүүлсэн гэх;
Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газраас “Ус цэвэршүүлэх төхөөрөмж”, “Нисдэг камер, бусад тоног төхөөрөмж” төсөлд шаардлага хангаагүй аж ахуйн нэгжүүдийг шалгаруулсан гэх;
“Б” нь нийслэлийн Баянзүрх дүүргийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаандаа нэр бүхий 14 эцэг, эхээс хувийн дансаар дамжуулан нийт 6,6 сая төгрөгийн хахууль авсан гэх.
Мөн газраас өнгөрсөн долоо хоногт нийт 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлэв.

Найман жилийн дараа далайд гарсан гэмт хэрэг илэрчээ Далайд гарсан гэмт хэргийн талаар хэн ч мэдээлдэггүй байсаар ирсэн....
27/09/2022

Найман жилийн дараа далайд гарсан гэмт хэрэг илэрчээ

Далайд гарсан гэмт хэргийн талаар хэн ч мэдээлдэггүй байсаар ирсэн. Тайванийн эрх баригчид 2014 онд Фижид таксинд явсан иргэний гар утсан дээрх бичлэгээс далайд гарсан гэмт хэргийн талаар мэджээ. Гар утасны камерт бичигдсэн 10 минутын бичлэгээр далайн нууцлаг газар зэвсэггүй хүмүүсийг, хөнөөж, дараа нь сельфи хийснийг илрүүлсэн. Хэргийн газар дор хаяж дөрвөн хөлөг онгоц, олон арван гэрч байсан хэрнээ хэн ч мэдээлэл өгөөгүй байна. Тайваний эргийн хамгаалалтынхан тушаал өгсөн хөлгийн ахмад Ван Фэн Юг найман жилийн дараа гэмт хэрэгт буруутган баривчилж түүнд 26 жилийн хорих ял оноосон юм. Түүний загас агнуурын хөлөг нь хуурамч лиценз ашиглаж, хориотой газар загас агнасан зэрэг зөрчилтэй байжээ.

Эх сурвалж: Yahoo News

Украйны гурван мужийг Орост нэгдэхийг зөвшөөрөхгүй ОХУ-д цэрэг татлагыг эсэргүүцсэн жагсаал болж, цэрэгт явахыг хүсээгүй...
26/09/2022

Украйны гурван мужийг Орост нэгдэхийг зөвшөөрөхгүй

ОХУ-д цэрэг татлагыг эсэргүүцсэн жагсаал болж, цэрэгт явахыг хүсээгүй залуус эх орноосоо гарч эхэлсэн. Жагсаалд эрэгтэйчүүд төдийгүй эмэгтэйчүүд оролцон хүүгээ, нөхрөө тулааны талбар луу явуулахыг хүсэхгүй байна. Энэ дэлхийд дайн хэрэггүй гэдэг уриа барин жагсаж байгаа юм. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин: Эх орон газар нутгийнхаа төлөө хийж буй тэмцэл гэдгийг дахин дахин онцолсоор байна. Энэхүү үйл явдалтай зэрэгцэн Украины Орост эзлэгдсэн 3 мужид Орост нэгдэх эсэх талаар иргэдийн дунд санал асуулга явуулж эхэлсэн. Санал асуудлыг дүн нэгдэхээр гарсан ч Украйны гурван мужийг Орост нэгдэхийг зөвшөөрөхгүй гэдгээ барууны орнууд мэдэгдлээ.
Эх сурвалж: Yahoo news

Тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс авах татварын хэмжээг нэмнэТөсвийн бодлогын шинэчлэл"-ийн талаар хэлэлцүүлгийн ...
26/09/2022

Тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс авах татварын хэмжээг нэмнэ

Төсвийн бодлогын шинэчлэл"-ийн талаар хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр Засгийн газрын нийт өр 32.4 их наяд төгрөгт хүрсэн. Үүний 28.7 их наяд төгрөг нь Засгийн газрын гадаад өр байна. 11.4 их наяд нь Засгийн газрын дотоод өр, орон нутгийн зээл эзэлж байна. Ийм байдлаар цаашид явж болохгүй" гэсэн. Засгийн газраас татварын олон шатлалт тогтолцоог нэврүүлж, тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс авах татварын хэмжээг нэмэхээр төлөвлөж байгаа аж.

Жозеп Боррель:Хүчнийхэн жагсагчдын эсрэг тэнцвэргүй хүч хэрэглэж байнаИраны Ёс зүйн цагдаа хижаб буюу толгойн алчуураа б...
26/09/2022

Жозеп Боррель:Хүчнийхэн жагсагчдын эсрэг тэнцвэргүй хүч хэрэглэж байна

Ираны Ёс зүйн цагдаа хижаб буюу толгойн алчуураа буруу зүүсэн гэх шалтгаанаар 22 настай Махса Амини бүсгүйг баричилж толгой руу цохисны улмаас нас барсан хэмээн иргэд үзэж цагдаагийнхан, төр засгийг буруутган жагсаал хийж байна.
Жагсаалыг хүчээр тарааж, интернэт холболтыг тасалсан Ираны эрх баригчдыг Европын Холбооноос асуудлыг эв зүйгээр шийдэхийг уриаллаа.
ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель Ираны аюулгүйн байдлын хүчнийхэн жагсагчдын эсрэг тэнцвэргүй хүч хэрэглэж байна гэжээ. Энэхүү жагсаалын үеэр дахин иргэд амь үрэгдээд байгаа юм.
Эх сурвалж:Итар тасс

Цэрэг татлагыг эсэргүүцсэн жагсаал, дайчилгаа амжилттай болсон гэх Оросын  БХЯ-ны мэдээ ОХУ 300.000 мянган бэлтгэл офице...
23/09/2022

Цэрэг татлагыг эсэргүүцсэн жагсаал, дайчилгаа амжилттай болсон гэх Оросын БХЯ-ны мэдээ

ОХУ 300.000 мянган бэлтгэл офицерийг цэрэг татах ажил эхлэснээр хурдны замыг хаасан эсэргүүцлийн жагсаал болж байна. Иргэд эх орноосоо гарахын тулд нисэх онгоцны буудал руу цувж байгаа, шуугиан дэгдээсэн мэдээлэл "хуурамч" гэж Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлсэн
Путины дайчилгааны зарлигийн нэг засварласан зүйлд 1 сая хүртэлх хүнийг цэргийн албанд дуудах заалт орсон гэж Ерөнхийлөгчийн засаг захиргааны эх сурвалжаас иш татан “Новая газета Европ” мэдээлэв.
Харин Санкт-Петербургт нэг шөнийн дотор цэрэг татлагын газрыг шатаасан. Мөн Оренбург болон Забайкальсийн хязгаарт өөр хоёр удаа галдан шатаасан халдлага амжилттай болсон гэж Mediazona мэдээлэв.
Жагсагчид “тусгай цэргийн ажиллагаа” нь эх орноо хамгаалахтай огт хамаагүй, зүгээр л “улс төр” гэж хэлжээ.
Харин ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам энэ дайчилгааг маш амжилттай болсон. Нэг өдрийн дотор 10,000 орчим хүн цэрэг татлагын газарт "сайн дураараа, цэрэг татлагын мэдэгдэл хүлээхгүйгээр" ирсэн гэж мэдэгджээ.
Эх сурвалж: The Daily Beast

Нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орноЕсдүгээр сарын 25-нд зохион байгуулах “Автомашингүй өдөр-2022” нэгдсэн арга хэм...
23/09/2022

Нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно

Есдүгээр сарын 25-нд зохион байгуулах “Автомашингүй өдөр-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд томоохон зах худалдааны төвийг 07.00-18.00 цагийн хооронд түр хугацаагаар хаах бөгөөд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно. Тодруулбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Тиймээс эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 39 чиглэлийн 324 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулахаар болжээ. Их тойруугаар явах автобусны чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС автобусны зогсоол, Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, “Миний” дэлгүүрийн автобусны зогсоолоор үйлчлүүлэх боломжтой. Харин босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн автобусны зогсоол, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн зогсоол, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг зогсоолоор бууж, сууж үйлчлүүлэх боломжтой аж.

В.Путин: Барууныхан цаг агаарын сэнс эргэж болзошгүйг мэдэж байх ёстой” гэжээОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Оросын ард түмэн...
22/09/2022

В.Путин: Барууныхан цаг агаарын сэнс эргэж болзошгүйг мэдэж байх ёстой” гэжээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Оросын ард түмэнд хандан хэлсэн үгэндээ Украинд 300.000 орчим цэргийн нөөц хүчнийг бүрдүүлэх үүднээс нэмэлтээр цэрэг татлага явуулах болсноо мэдэгдсэн. Тэрбээр барууны орнуудыг “цөмийн шантааж” хэмээн буруутгаад, биднийг цөмийн зэвсгээр шантаажлахыг оролдсон хүмүүс цаг агаарын сэнс эргэж, тэдэн лүү чиглүүлж чадна гэдгийг мэдэж байх ёстой” гэжээ.

АНУ-ын ерөнхйилөгч асан Д.Трамп “Truth Social” сошиал медиа платформ дээрээ “Зууван танхимд байсан бол мөргөлдөөн гарахгүй байсан. Дэлхийн 3-р дайн болж магадгүй” гэжээ.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби ABC телевизийн “Өглөөний мэнд Америк” нэвтрүүлэгт оролцохдоо АНУ Путины үгийг нухацтай авч үзнэ гэж хариулжээ.

Эх сурвалж: The hill

Трампын эдлэнгээс маш нууц бичиг баримтууд хураан авчээДональд Трампын Мар-а-Лаго дахь эдлэнгээс Холбооны мөрдөх товчоо ...
21/09/2022

Трампын эдлэнгээс маш нууц бичиг баримтууд хураан авчээ

Дональд Трампын Мар-а-Лаго дахь эдлэнгээс Холбооны мөрдөх товчоо материалууд хураан авсан. Тус материалыг шалгах үүрэг хүлээсэн холбооны ахлах шүүгч шүүхийн танхимд болсон анхны хэлэлцүүлгийн үеэр Шүүгч Рэймонд Дири өөрийн байрнаас олдсон үндэсний аюулгүй байдалтай холбоотой маш нууц мэдээллийг задруулсныг батлахаас татгалзсан гэж хэлсэн. Энэ үгийг Трампын өмгөөлөгчид олон удаа эсэргүүцжээ. Мар-а-Лаго хотоос авсан 11,000 баримт бичгийг Трампын мэдэлд байсан гэж буруутгаж байгаа юм.
Эх сурвалж Politico

Эрдэнэтийн нутгийн зөвлөл Б.Мөнгөнзулд хоёр өрөө орон сууц өглөөЭрдэнэт хотын нутгийн зөвлөлөөс Монголын шатрын Үндэсний...
21/09/2022

Эрдэнэтийн нутгийн зөвлөл Б.Мөнгөнзулд хоёр өрөө орон сууц өглөө

Эрдэнэт хотын нутгийн зөвлөлөөс Монголын шатрын Үндэсний шигшээ багийн тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Б.Мөнгөнзулд хоёр өрөө орон сууц өгчээ. Энэтхэгийн Ченнай хотноо болсон Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул алтан медаль хүртсэн юм.

Эмчлэгдэх боломжгүй 6 өвчнийг Монголд эмчилнэ Монголд эмчлэгдэх боломжгүй байсан 26 өвчний  зургаан өвчнийг Монголдоо эм...
21/09/2022

Эмчлэгдэх боломжгүй 6 өвчнийг Монголд эмчилнэ

Монголд эмчлэгдэх боломжгүй байсан 26 өвчний зургаан өвчнийг Монголдоо эмчилдэг болжээ.Улсын нэгдүгээр төв эмнэлэг “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази” эмчилгээг хийж эхэллээ. АНУ-ийн Teleflex брэндийн гол судасны баллон шахуурга зэргийг нийлүүлснээр УНТЭ-ийн Зүрхний төвийн зөвлөх эмч Х.Батмягмараар ахлуулсан Зүрхний мэс заслын баг таван өвчтөнд тус эмчилгээг амжилттай хийсэн байна. .

В.Путин, Ши Жиньпины уулзалт, бүс нутгийн эрх мэдлийн тэнцвэрБүс нутгийн эрх мэдлийн тэнцвэрт байдал өөрчлөгдөж байгааги...
20/09/2022

В.Путин, Ши Жиньпины уулзалт, бүс нутгийн эрх мэдлийн тэнцвэр

Бүс нутгийн эрх мэдлийн тэнцвэрт байдал өөрчлөгдөж байгаагийн нэг шинж тэмдэг бол БНХАУ-ын Ерөнхий сайд Ши Жиньпинтэй уулзсан В.Путины уулзалт байв. Энэхүү уулзалт нь Ши Жиньпин ковид гарснаас хойш Хятадаас гадуур хийсэн анхны уулзалт байсан. Уулзазлт Азийн хүчирхэг хүмүүсийн цугларалт болдог Узбекистаны эртний торгоны замын цөлийн хэсэг Самарканд хотод болсон.
Уулзалтын үеэр Кремль Украинд явуулж буй дайны талаар Хятадын тал “санаа зовниж” байгааг хүлээн зөвшөөрч байгаагаа Путин мэдэгдэв. Энэ нь Бээжин, Москва хоёрын мөргөлдөөний талаарх санал зөрөлдөөнийг хүлээн зөвшөөрсөн үг гэдгийг хэвлэлүүд онцолсон.
Гэтэл Ши Жиньпин хэлсэн үгэндээ Украины талаар огт дурдаагүй бөгөөд Хятад улс “том гүрнүүдийн хариуцлагыг харуулахын тулд Оростой хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн. Мөн “эмх замбараагүй ертөнцөд тогтвортой байдал, эерэг энергийг бий болгоно” гэж мэдэгдэв.
Харин Оросыг түрэмгийлсэн гэж шууд буруушаахаас зайлсхийж байсан Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Путинд хандан “Өнөөдрийн цаг бол дайны цаг биш” гэж хэлээд “ардчилал, дипломат ёс, яриа хэлэлцээ” чухал гэдгийг онцолжээ. Түүний энэ мэдэгдэлд Оросын удирдагч “Үүнийг аль болох хурдан зогсоохын тулд чадах бүхнээ хийнэ” гэж хариулсан байна.
Эх сурвалж The Telegraph

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг болно"Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг ес...
20/09/2022

Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг болно

"Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг есдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд болно.
Тус үзэсгэлэн худалдаа нь 47 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн яармагт Бүгд Найрамдах Беларус Улс, Малайз, Оросын Холбооны Улс, Тайвань улсаас болох 70 гаруй компани, аж ахуй нэгж оролцон, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, боловсрол болон тээвэр логистикийн салбарын бүтээгдэхүүн зэргийг дэлгэх юм.

АНУ-ын нисэх онгоц тээгч хөлгийн багийнхан БНСУ-тай хамтарсан сургуулилалт хийнэ АНУ-ын нисэх онгоц тээгч хөлгийн багийн...
20/09/2022

АНУ-ын нисэх онгоц тээгч хөлгийн багийнхан БНСУ-тай хамтарсан сургуулилалт хийнэ

АНУ-ын нисэх онгоц тээгч хөлгийн багийнхан сүүлийн дөрвөн жилийн хугацаанд анх удаа хамтарсан сургуулилт хийхээр Өмнөд Солонгосыг зорилоо. "Хоёр орны Тэнгисийн цэргийн хүчнийн тээвэрлэгч болон цохилтын багийнхан хамтран сургуулилт хийснээр цэргийн бэлэн байдлаа бэхжүүлж, Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг хангах юм гэдгийг онцоллоо
Эх сурвалж: Ройтерс

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” гурав хоног үргэлжилнэБүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижу...
15/09/2022

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” гурав хоног үргэлжилнэ

Бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэ жилийн номын баяр нь “Илүү их уншъя” уриатайгаар есдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд болно. “Хүүхдийн номын хүрээ”, “Үндэсний бичиг соёл, номын хүрээ”, “Соёлын бүтээлч, үйлдвэрлэлийн хүрээ”, номын үзэсгэлэн, төрөлжсөн ном хэвлэлийн худалдаа, урлагийн тоглолт зэрэг 10 гаруй хөтөлбөр, арга хэмжээг хамтатган зохион байгуулна.
Нийслэлд л гэхэд 150 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд, 250 орчим шилдэг хэвлэн нийтлэгч, зохиолч, яруу найрагч зэрэг уран бүтээлчид оролцох юм. Шинээр хэвлэсэн ном товхимлын үзэсгэлэнгээс гадна ховор нандин номуудыг олон нийтэд дэлгэнэ.

Богдан Безпалько: Украин бүхэлдээ хүйтэн, харанхуйд автвал хэн ч техник хэрэгсэл, сум нийлүүлэх боломжгүй болноОросын Зэ...
15/09/2022

Богдан Безпалько: Украин бүхэлдээ хүйтэн, харанхуйд автвал хэн ч техник хэрэгсэл, сум нийлүүлэх боломжгүй болно

Оросын Зэвсэгт хүчин Украинд хариу довтолгоо хийж эхэлсэн. ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэстэн хоорондын харилцааны зөвлөлийн гишүүн Богдан Безпалько “Уулзалтын газар” нэвтрүүлэгт оролцохдоо Бид цохилт өгөх ёстой. Цэргийн болон иргэний гэж салгах боломжгүй дэд бүтэц. Хэрэв Украин бүхэлдээ хүйтэн, харанхуйд автвал, түлшгүй болж, нөөцийн арми тэдэнд туслахгүй, хэн ч техник хэрэгсэл, сум нийлүүлэх боломжгүй болно... Эдгээр цохилтыг хоёр, гурав, тав, таван жил үргэлжлүүлэх ёстой. Зургаан сар дараалан нэг ч шатахуун түгээх станцыг бүрэн бүтэн үлдээхгүй болтол довтлох хэрэгтэй гэжээ.
Эх сурвалж: The Daily Beast

Нислэгийн үеэр "сахилгагүйтэж, айлган сүрдүүлбэл American Airlines-д 9.000 гаруй доллар төлнө.Нью-Йоркийн нэгэн эмэгтэй ...
14/09/2022

Нислэгийн үеэр "сахилгагүйтэж, айлган сүрдүүлбэл American Airlines-д 9.000 гаруй доллар төлнө.

Нью-Йоркийн нэгэн эмэгтэй 2021 онд American Airlines-ын нислэгийн үеэр нисэх багийн гишүүдэд саад учруулсны дараа дөрвөн сарын хорих ял авч, олон мянган нөхөн төлбөр төлөх ёстой болжээ.

Мөн Техас мужийн Далласаас Калифорниа муж улсын Лос Анжелес руу нэгдүгээр ангиллаар аялахдаа Пичардо, Родригес нар "сахилгагүйтэж, айлган сүрдүүлсэн үйлдэл гаргасан учир арьсны өнгөөр ​​доромжилсон, хүчирхийллийн хэргээр ял авахаар болжээ.

American Airlines компанийн зүгээс нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдын зан авир нь "сэтгэлийн түгшүүр төрүүлж, хүлээн зөвшөөрөх боломжгүй" байдаг гэж мэдэгдсэн. Пичардо Родригес нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, арваннэгдүгээр сард шийтгэгдэх ёстой гэж хэвлэлүүд бичиж байгаа юм.

Эх сурвалж: Инсидер

Цас орж эрс хүйтэрнэ .Энэ сарын 16-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, з...
14/09/2022

Цас орж эрс хүйтэрнэ .

Энэ сарын 16-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,

17-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
19-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.
Салхи 16, 17-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Есдүгээр сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Хүрээ амаржих газарт их засвар хийлээ Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Хүрээ амаржих газрын эрсдэлтэй жирэмсн...
14/09/2022

Хүрээ амаржих газарт их засвар хийлээ

Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Хүрээ амаржих газрын эрсдэлтэй жирэмсний тасаг, дутуу төрөлтийн тасаг, хүлээн авах тасаг, түргэний тасгууд болон тусгаарлах коридорт их засвар, дотор засал, сантехникийн ажлууд хийлээ. Хүрээ амаржих газар нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд барилгад нь хэсэгчилсэн засварууд орж байсан ч иж бүрэн капитал засвар хийж байгаагүй юм.

Оросын төлөө хийсэн агуу шийдвэр ба огцрохыг шаардсан захидал ОХУ-ын нийслэл Ломоносовский дүүргийн хотын депутатуудаас ...
12/09/2022

Оросын төлөө хийсэн агуу шийдвэр ба огцрохыг шаардсан захидал

ОХУ-ын нийслэл Ломоносовский дүүргийн хотын депутатуудаас Путиныг Украины дайнд буруутган огцрохыг шаарджээ. Тэд нээлттэй захидал илгээн “Та болон таны доод албан тушаалтнуудын хэрэглэж буй үг хэллэг нь удаан хугацааны туршид үл тэвчих, түрэмгийллээр дүүрэн байсан. Эцсийн дүндээ манай улсыг хүйтэн дайны эрин рүү буцаан авчирсан юм. Орос дахин айж, үзэн ядаж эхэллээ. Бид дахин дэлхийг цөмийн зэвсгээр сүрдүүлж байна. Таны үзэл бодол, засаглалын загвар найдваргүй хоцрогдсон, Орос улсын хөгжил, хүний ​​чадавхид саад болж байгаа тул албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг бид танаас хүсч байна" гэжээ.
Харин Путин Украины эсрэг хийсэн дайн нь Оросын төлөө хийсэн агуу шийдвэр гэж мэдэгдэв
Эх сурвалж: The Daily Beast

Украины сөрөг довтолгооны ерөнхий командлагч: Хил хүртэл ердөө 50 км л үлдлээУкраины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч В...
12/09/2022

Украины сөрөг довтолгооны ерөнхий командлагч: Хил хүртэл ердөө 50 км л үлдлээ

Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный: Украины арми Оросын эзэлсэн газар нутгийг чөлөөлсөөр байна. Есдүгээр сарын эхнээс хойш 3000 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайг Украины мэдэлд буцаан авсан. Бид Харьковын фронтод өмнөд, зүүн, хойд зүгт ч цэргийн хүчээр урагшиллаа. Улсын хил хүртэл 50 км зайтай байна. Байрак, Нова Хусаривка, Щуривка, Вилхуватка тосгоныг чөлөөлсөн. Оросын цэргүүдийн "Масква", "Омск", "Питье" гэж бахархан нэрлэсэн хүчирхэг бэхлэгдсэн бүс нутгийг эзлэн авснаар Балаклия, Изиумд сөрөг довтолгоо хийх боломжтой болсон" гэжээ
Эх сурвалж: "Украинская правда"

Самар түүхдээ модыг хүчтэй цохих, сүхдэх зэргээр холтсыг гэмтээхгүй байхыг анхаарууллаа"Самар-2022” хэсэгчилсэн арга хэм...
12/09/2022

Самар түүхдээ модыг хүчтэй цохих, сүхдэх зэргээр холтсыг гэмтээхгүй байхыг анхаарууллаа

"Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд хийсэн хяналт шалгалтын үеэр иргэд ойн дагалдах баялаг болох хуш модны самрыг хууль бусаар түүхдээ модыг хүчтэй цохих, сүхдэх зэргээр холтсыг гэмтээсэн зөрчил ихээр илэрчээ. Түншүүр буюу хатуу биетэй механик үйлдэл үзүүлж модыг доргиох аргаар самар түүх нь хуш модыг гэмтээж, үүнээс үүдэн моддын 20 хувь нь амьдрах чадвараа алддаг байна. Цаашлаад модны хоёрдогч хортон орвол 70-80 хувь нь хатаж үхэх эрсдэлтэй ажээ. Мөн хуш модны самрын болц гүйцээгүй байхад нь түүснээс үүдэн мод мөхөх, улмаар экологийн тэнцвэрт байдал алдагдах аюултайг мэргэжилтнүүд санууллаа.

Нефтийн үнийн "тэнэг" хязгаар тогтоосон Европын орнуудыг Орос зүгээр л "царцаана" гэж Путин анхаарууллааӨнгөрсөн долоо х...
09/09/2022

Нефтийн үнийн "тэнэг" хязгаар тогтоосон Европын орнуудыг Орос зүгээр л "царцаана" гэж Путин анхаарууллаа

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй долоон эдийн засагтай орнууд Украин дахь дайнаа санхүүжүүлэх ОХУ-ын чадамжид саад учруулах зорилгоор Оросын нефтийн үнэд үнийн дээд хязгаар тогтоохоор тохиролцсон.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хариуд нь үнийн дээд хязгаарыг “тэнэг” санаа гэж хэлжээ. Барууны орнууд Оросын нефтийн үнийн дээд хязгаарыг тогтоовол Орос Европын орнуудыг зүгээр л “царцаана” гэж Путин Владивосток хотноо болсон эдийн засгийн форумын үеэр хэлсэн. Барууны орнууд ийм шийдвэр гаргавал дэлхий даяар эрчим хүчний үнийг өсгөж, Европын орнууд маш их хэрэгцээтэй байгаа эрчим хүчээ хасна. ОХУ-аас эрчим хүч импортолдог улс орнууд “хүсэл зоригоо хэлэх ямар ч боломжгүй. Ухаан орцгоо” гэж тэр хэлжээ.
Эх сурвалж: Fortune

Зак Эфрон:Baywatch кинонд тоглосон шигээ булчинлаг харагдах сонирхолгүй болсон Кино жүжигчин 34 настай Эфрон Зак Эфрон M...
09/09/2022

Зак Эфрон:Baywatch кинонд тоглосон шигээ булчинлаг харагдах сонирхолгүй болсон

Кино жүжигчин 34 настай Эфрон Зак Эфрон Men's Health сэтгүүлд өгсөн ярилцлагадаа шинэ кинонд тоглохоор бэлтгэлээ базааж байгаа ч 2017 онд гарсан Baywatch кинонд тоглосон шигээ булчинлаг харагдах сонирхолгүй болсон гэжээ.
Тэр Baywatch-ийн дүр төрхийг бүтээхийн тулд шээс хөөх эм ихээр ууж, хэт их бэлтгэл хийн, өдөр бүр гурван удаа ижил хоол идэж, кинонд зориулсан биеийн галбираа хадгалахын тулд хангалттай унтдаггүй байсан нь сөрөг үр дагаврыг дагуулсан гэжээ. Надад нойргүйдэл, сэтгэл гутралын асуудал тулгарч дахин сэргэхэд үнэхээр хэцүү байсныг онцолсон.
Эфрон ковидын үед Австралид амьдарч фитнессээр хичээллэн сунгалтын дасгал хийж, йог, массажны буу, мөсөн ваннд суун шинэ туршилт хийж эхэлсэн. Түүний фитнессийн чухал хэсэг нь мөсөн ваннд суух байсан. Тэрбээр амьдралын хамгийн энгийн философи бол хийхийг хүсэхгүй байгаа бүхнээ зуршил болгох" юм гэжээ.
Тэр кинонд тоглох үедээ мөрөө мулталж, бугуйгаа хугалан, эрүү, нуруугаа гэмтээж байсан ч шантралгүй тэмцсээр ирсэн нь амжилтын үндэс гэсэн. Эфрон өдөрт хоёр удаа тахиа, хандгай гэх мэт уураг агуулсан хоол идэж, хоолондоо амтат төмс эсвэл квиноа нэмдэг аж
Эх сурвалж: People

Өндрөөс унах гэж байсан хүүхэд аварсан сурагч Г.Батмөрөнг “Онцгой үйлстэн”  тэмдгээр шагналааБаянзүрх дүүргийн 26 дугаар...
09/09/2022

Өндрөөс унах гэж байсан хүүхэд аварсан сурагч Г.Батмөрөнг “Онцгой үйлстэн” тэмдгээр шагналаа

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт орших “Тайм Тауэр” хотхоны гурван давхраас унах гэж байсан хүүхдийн амийг СХД-ийн “Өнөр цогцолбор сургууль”-ийн 11а ангид суралцдаг Г.Батмөрөнг аварсан. Түүнийг Онцгой байдлын албаны “Онцгой үйлстэн” тэмдгээр шагналаа.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн  258.4 км зам ашиглалтанд орлоо Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн  233.6 км зам ашиг...
09/09/2022

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 258.4 км зам ашиглалтанд орлоо

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км зам ашиглалтанд орлоо. Энэ зам ашиглалтанд орсноор жилд 30-50 сая тонн нүүрс, ашигт малтмал, ачаа тээврийг экспортлох боломж бүрдэх юм. Дотоодын нүүрс тээврийн зардал дөрөв дахин буурч жилд 30-50 сая тн нүүрс экспортлоно,
Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэн, байнгын 2000 ажлын байр бий болж, жилд 20-28 сая ам.долларын татвар төлөх юм.

Оросын Хятад руу юаниар мөнгөн гуйвуулга илгээх шинэ систем нь бусад орнуудад ч нөлөөлнө гэж анхааруулжээ ОХУ-ын төрийн ...
08/09/2022

Оросын Хятад руу юаниар мөнгөн гуйвуулга илгээх шинэ систем нь бусад орнуудад ч нөлөөлнө гэж анхааруулжээ

ОХУ-ын төрийн хяналтад байдаг банк ВТБ олон улсын хориг арга хэмжээг тойрч, SWIFT мессежийн системийг ашиглахгүйгээр Хятад руу юаниар мөнгөн гуйвуулга илгээх системийг бий болгосноо зарлав. Энэ нь Хятад, Оросын хамтын ажиллагаа нэмэгдэх вий гэсэн барууныхны болгоомжлолыг нэмэгдүүлсэн.

Энэ алхмыг "Путины тоглоомын ном: Америкийг ялах Оросын нууц төлөвлөгөө" номын зохиогч, ДХГ-ын тагнуулын ажилтан асан Ребека Коффлер Fox News Digital-д "Энэ бол Орос-Хятадын стратегийн түншлэл хөгжиж байгаагийн жишээ" гэсэн. Харин Орос, Хятадын юаньд суурилсан гүйлгээг эхлүүлснээр 2049 он гэхэд ам.долларыг олон улсын давамгайлсан валют, арилжааны хэрэгсэл болгох Бээжингийн зорилгод нийцэж байгаа юм хэмээн хэвлэлүүд мэдээлж эхэлсэн.

Үүний хариуд Коффлер: Орос, Хятад хоёр мөнхийн холбоотон биш ч барууны хориг хамтрахаас өөр аргагүйд хүргэж байна гэж хэлсэн. ВТБ-ын гүйцэтгэх захирал Андрей Костин: Оросын бизнесменүүдэд евро, доллараар арилжаа хийхгүйгээр Хятадтай хамтран ажиллахад тусална. Юанийн шилжүүлгийн системийг нэвтрүүлснээр хоёр орны иргэдийн боломжийг нэмэгдүүлж,тулгарсан асуудлыг шийдвэрлэн, юанийн нэр хүндийг нэмэгдүүлсэн” гэжээ.

Шинэ системд нэг удаагийн мөнгөн гуйвуулгын дээд хэмжээг 20 сая рубль буюу 328.677 ам.доллараар тогтоосон. Сарын дээд хэмжээ нь 100 сая руб, SWIFT болон долларын өөр хувилбаруудын хөгжүүлэлт нь Орос, Хятадаас бусад орнуудад ч нөлөөлнө гэж Коффлер анхааруулжээ. Энэтхэг SWIFT-ийн хувилбаруудыг ашиглах талаар ярьж эхэлжээ. Үүнийг АНУ-ын хориг арга хэмжээний санаанд оромгүй үр дагавар нь болж, барууны бус улс орнуудын ам.долларт итгэх итгэлд нөлөөлсөн" гэж тайлбарлаж байгаа юм.
Эх сурвалж: Fox News

Хотын дарга аа муудсан хогоо ачаач ээ!!!Иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулна гэсэн сүржин хөтөлбөр гаргаж сонгуульд я...
08/09/2022

Хотын дарга аа муудсан хогоо ачаач ээ!!!

Иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулна гэсэн сүржин хөтөлбөр гаргаж сонгуульд ялсан намынхан орон сууцны бункертаа багтахгүй асгарсан хогтой орчинд ард иргэдээ амьдруулж, хаа сайгүй хөглөрсөн хог нь замаар нэг тарж байна. Нялх үрс нь гэрээсэээ гараад агаарлах боломжгүй нөхцөлд амьдарч, муудсан хогны үнэр танар дунд хүүхдүүдээ амьсгалж, тогло гэж байгаа юм шиг л байна. Хотын дарга Д.Сумъяабазараа удирдаж буй дүүрэг, хорооныхон чинь ажлаа хийхгүй байна. Таны амьдарч буй гоёмсог шилтгээний хогийг өдөрт нь ачдаг байж мэднэ. Харин СХД-т амьдарч байгаа иргэдийн хогийг ачдаг газар алга. Орон сууцны байр бүрийн үүд хогондоо дарагдаад удсан байна. Хог тээвэрлэлт чинь бүрэн зогссон байгааг та мэдэж байгаа юу. Мэдэхгүй байгаа бол ажлаа хийж чаддаг хүмүүст нь шилжүүлээд өгчих. Нийслэлийн удирдах ажилтны шуурхайн үүрэг дотор чинь лав хог ачилтыг сайжруул гэсэн нэг ч үг алга. Нүд сэтгэл нь сохорсон, иргэдийн санал хүсэлтийг сонсдоггүй дарга нарынхаа чихийг онгойлгоод ажлыг нь хийлгэ. Чадахгүй. бол сонгуулийн үеэр манай намд өгөөрэй гэж манаргаад хэрэггүй. Хогоо ч ачиж чаддаггүй багийнханд хол очиж худлаа ярь гэж хэлнэ шүү.

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Мэдээллийг нээлттэй хүргэнэ. /neelttei.mn/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Мэдээллийг нээлттэй хүргэнэ. /neelttei.mn/:

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share