Govi GoYu?

Govi GoYu? Их хотоос Говь руу нүүж амьдарч байгаа залуу хүн байна өө � Говьд амьдрах ямар бол?

ТАЛАРХАЛ ДҮҮРЭН ӨДӨР 🥰Өнөөдөр өөрсдийн цаг хугацаа зүрх сэтгэлээ зориулсан САЙН ДУРЫН НОГООН БААТРУУДДАА 💚Өнөөдөр өөрсдө...
01/06/2024

ТАЛАРХАЛ ДҮҮРЭН ӨДӨР 🥰

Өнөөдөр өөрсдийн цаг хугацаа зүрх сэтгэлээ зориулсан САЙН ДУРЫН НОГООН БААТРУУДДАА 💚

Өнөөдөр өөрсдөө баярлангаа САЙН ДУРААРАА ирж багшдаа тусалсан СУРАГЧ НАРТАА 💚

Өнөөдрийн үйл ажиллагааг санхүүгээр дэмжиж том тус хүргэсэн Говь нутгийн эрхэм эгчдээ 💚

Хязгааргүй их талархсан шүү 🙏 Та бүхний урам зориг, идэвхи зүтгэл, тусламж дэмжлэгээр бид Говь нутгийнхаа хөрсийг хуванцарын бохирдлоос хамгаалж, хамтдаа цэмцгэр БАЯРЛАЖ чадлаа 🥰

Жич: Энэ өдөрлөг ингээд өнөөдрөөр НЭГ ЖИЛИЙНХЭЭ ОЙНДОО хүрчээ 🥰 Энэ хугацаанд чамгүй олон хүмүүст гэртээ хогоо ангилах дадал суулгасандаа маш их баяртай байгаа 😊

Чин сэтгэлээсээ хүндэтгэсэн,
Эмма
Эко_Говь_Гоё сар тутмын өдөрлөгийг санаачлагч 💚

Бөөн бөөн хайр 💚
01/06/2024

Бөөн бөөн хайр 💚

Хайр хайр 🥰Хүүхдүүд ингэж л ангилдаг байгаа 💚
01/06/2024

Хайр хайр 🥰

Хүүхдүүд ингэж л ангилдаг байгаа 💚

Хайр хайр 🥰Усаар цангаагаа тайлсаар 💚
01/06/2024

Хайр хайр 🥰

Усаар цангаагаа тайлсаар 💚

Томчууд л андуураад байна даа! Эргээд харах зуур ХОГ шидчихээд яваад байнаа!Зөв ангилахгүй бол БУУДЫШӨӨӨ л гэнэ, манай Н...
01/06/2024

Томчууд л андуураад байна даа! Эргээд харах зуур ХОГ шидчихээд яваад байнаа!

Зөв ангилахгүй бол БУУДЫШӨӨӨ л гэнэ, манай НОГООН БААТРУУД 😂

Хүүхдүүд бол супер ангилж байна шүү 🥰 Хайр Хайр 💚

Гэр бүлийн талбайд 18:00 цаг хүртэл 😇

УС БОЛ БЭЛЭГ… 🥰За ингэе! Баярын өдрөөр хүүхдүүд хангалттай чихэр амттан идэх тул хүүхдүүдийнхээ амны цангааг УСААР ТАЙЛЦ...
31/05/2024

УС БОЛ БЭЛЭГ… 🥰

За ингэе! Баярын өдрөөр хүүхдүүд хангалттай чихэр амттан идэх тул хүүхдүүдийнхээ амны цангааг УСААР ТАЙЛЦГААЯ ээж аавуудаа 😊

Маргааш 06.01-нд :
ГЭР БҮЛИЙН ТАЛБАЙ дээр

💚НОГООН БААТАР АНГИЛЛЫН САВНУУДТАЙГАА
💚БАЛЛОН ДҮҮРЭН УСТАЙ зогсож байя аа

Хүүхдүүддээ УСНЫ САВЫГ нь өгөөд гаргаарай. Халуунд ирээд усны саваа ҮНЭГҮЙ ДҮҮРГЭЭД АВ! Болбол замдаа таарсан ганц 2 хуванцар унааны сав, лаазаа түүж авчраад ангиллын саванд хийгээд бяцхан урамшуулал бас аваарай!

Гэртээ цуглуулсан дахивруудаа мөн авчирч тушаагаад бяцхан урамшууллаа аваарай 🥰

See you, tomorrow 💚
Emma

Нөгөө Эко Говийн Ганаа ш дээ, энэ залуу 😂“Сүүлийн хэд хоног утаснаасаа салсангүй дээ. Бараг 21 аймгаа гүйцээсэн байхөө!”...
29/05/2024

Нөгөө Эко Говийн Ганаа ш дээ, энэ залуу 😂

“Сүүлийн хэд хоног утаснаасаа салсангүй дээ. Бараг 21 аймгаа гүйцээсэн байхөө!” гээд инээж зогсоно. Аан тэр нь 21 аймгаас хүмүүс алдарт ЭКО САНДАЛТАЙ холбоотой мэдээ мэдээлэл, зөвлөгөө, өөр бусад олон л юм асууж, зарим нь бүр буу халаад яриад л яриад л байна гэнэ.

Манай үйлдвэр чинь жижигхээн. Ганаа, манаач ахтайгаа хамт л ажилладаг. Сандал бэлэн байдаггүй. Захиалгаар 7-14 хоногтоо хийгээд өгнө. Өөр бусад санаа оноо шидээд хийгээчээ гээд байгаа хүмүүст хэлэхэд, дахивар бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдэг хүүхдийн тоглоом шиг амархан байдаггүй юмаа. Тийм зүйлүүд хийхийн тулд тэрэнд тохирсон тоног төхөөрөмжүүд хэрэгтэй болдог юмаа. Тэдгээр нь хөөрхөн үнэтэй байдаг юмаа. Тэгээд аймгийнхаа хэмжээнд хүмүүсээ, хүүхдүүдээ ангилдаг дадалтай болгох гээд бас л чамгүй хичээж яваа. Тэгээд аймгаараа ангилдаг болчихвол, жаахан ашиг олж эхэлбэл цахилгааны мөнгөнөөсөө эхлээд асуудлуудаа шийдээд, машин тэрэгнийхээ мөнгийг төлөөд, тоног төхөөрөмжүүдээ шинэчлэхэд зориулж хуримтлуулж эхлэнэ гэсэн их олон бодолд дараатай л яваа даа, бид 2.

Гол нь хичээгээд явж байгаа болохоор алхам алхмаар бүтээгдэхүүнүүдээ сайжруулаад, тоног төхөөрөмжүүдээ шинэчлээд, аймгийнхаа бүх сумдад, бүх хүмүүст дахиврын сургалтаа ороод, аймгийнхаа хэмжээнд ямартай ч тодорхой нэр төрлийн ДАХИВАР БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДИЙГ урд хөршөөс авахгүйгээр орон нутагтаа үйлдвэрлэх байхаа хэмээн итгэж яваа.

Тэгээд бас манай сандал халуун Говьд байгаа хэрнээ халуунд ууршиж, муухай үнэр танар гарч, хайлж урсдаггүй гэдгийг 3 жилийн өмнө хийж тавьсан сандлууд маань бэлхнээ гэрчилнээ 😊

Аан харин өнөөдөр Сайншандын 5р баг Зүүнбаянгийн ЗДТГ Ажлын Алба маань бидэнтэй хамтран ажиллах гэрээгээ байгуулчихлаа. Дахивруудаа тушаагаад эхэлчихсэн. Одоо 10 хоногийн дараа эхний урамшууллын ЭКО САНДЛАА хүлээн авах гээд, нөгөөх нь хүлээлгэж өгөх гээд нүүр дүүрэн инээж зогсоо 2-ын патиарыг би буулгав 💚

Сайхан ч бай саархан ч бай бүтээж байгаа залуу хүмүүсээ залуу хүмүүс нь өөлөхгүй, муулахгүй, миалахгүй дэмжин ажилладаг бол хичнээн сайхан!

Хүндэтгэсэн,
Эмма

Олуулаа тусмаа сайн 💚За тэгэхээр миний хувьд Дахивар ангиллын овоо их туршлага бий.- 2018 оноос гэртээ дахивраа ангилж э...
29/05/2024

Олуулаа тусмаа сайн 💚

За тэгэхээр миний хувьд Дахивар ангиллын овоо их туршлага бий.

- 2018 оноос гэртээ дахивраа ангилж эхэлсэн
- 2019 оноос сургуулиудад Дахивар Ангиллын Сургалтууд сайн дураараа зааж эхэлсэн
- 2020-2023 онуудад Ид Шидийн Орон төвүүдэд ангиллын сургалт болон менежментийг хэрэгжүүлж байсан
- 2023 оны 6 сараас өнөөдрийг хүртэл Говьдоо (Сайншандад) Эко_Говь_Гоё сар тутмын дахивар цуглуулах, мэдээлэл түгээх аяныг сайн дураар зохион байгуулж байна
- 2023 оны 10 сард & 2024 оны 02-05 саруудад аймгийн төвийн нийт 5 сургуулийн 8000 орчим сурагчид, багш ажилчдад ГОВИЙН ЭКО СУРГУУЛЬ төслийн хүрээнд Дахивар Ангиллын Сургалтыг анги бүлэг тус бүрт нь оржээ.

Ингээд өөрийнхөө бяцхан туршлага, арга барил, ашигладаг PPT танилцуулга зэргээ бусадтай хуваалцаж, Монгол улс даяараа ХОГОО АНГИЛДАГ болоход нь нэмэр болох хүсэлтэй хүмүүстээ ТОГТМОЛ ОНЛАЙН СУРГАЛТ орохоор шийдлээ. Мэдээж миний хөдөлмөр, хуримтлуулсан туршлага, цаг хугацаа орж байгаа тул багахан төлбөртэй байх юмаа 😊

Эхний сургалт: 2024.06.02 Ням гаригт
Цаг: Өглөөний 11:00-12:30 хооронд
Хэлбэр: Онлайнаар
Төлбөр:
- Цахим сургалтанд сууж, мэдээлэл
авах бол : 20к
- Сургагч багш болох хүсэлтэй бөгөөд цаашдаа миний бэлдсэн PPT авч ашиглах, сургалт тавих заах арга барилын талаар нэмэлт мэдээлэл авах хүсэлтэй бол: 50к

Бүртгүүлэх хүмүүс маань чат бичээрэй 😊

Хүндэтгэсэн,
Эколаг Эмма

Нэг мэдсэн НЭГ ЖИЛ болчихжээ!Говьдоо ирж амьдраад 1 жилГовьдоо сар тутмын дахивар цуглуулах, мэдээлэл түгээх ЭКО_ГОВЬ_ГО...
28/05/2024

Нэг мэдсэн НЭГ ЖИЛ болчихжээ!

Говьдоо ирж амьдраад 1 жил
Говьдоо сар тутмын дахивар цуглуулах, мэдээлэл түгээх ЭКО_ГОВЬ_ГОЁ аянаа зохион байгуулаад ингээд 06.01нд НЭГ ЖИЛ болох нь ээ.

Цаг хугацаа нисч байна, гэснээс манай аймаг ДАХИВАР АВАХ ИЙМ ӨДӨРЛӨГ сар тутам зохиодог ганц аймаг ш дээ. Хотод бол ДАЯС гээд олон улсын төслийн санхүүжилттэй гоё олон газрууд хамтраад зохиодог оо.

Манай аймгийн ХҮҮХДҮҮД дахивраа ангилаад бараг ллл сурчихсан ГООЁ! Тэгэхээр Хүүхдийн Баяраар ч уусан ундааныхаа савыг ангилж, авчирч өгөөд байна байхаа 🥰

Хаана: ГЭР БҮЛИЙН ТАЛБАЙД
Хэзээ: 06.01 Эх Үрсийн Баярын өдрөөр 12:00-18:00 цагийн хооронд ГОВИЙН НОГООН БААТРУУДТАЙГАА зогсож байна шүү, манайхаан!

/Жич: Энэ модон саравчийг манай Эко Говийн Ганаа маань хийдэг шүү - 99145886/

ЭКО САНДАЛ ХЭД ВЭ?  Хуванцар савнуудаа тушаагаад Эко сандалтай болноо гэвэл 600кг хуванцар тушаах хэрэгтэй.Худалдаж аваа...
26/05/2024

ЭКО САНДАЛ ХЭД ВЭ?

Хуванцар савнуудаа тушаагаад Эко сандалтай болноо гэвэл 600кг хуванцар тушаах хэрэгтэй.

Худалдаж аваад Эко сандалтай болноо гэвэл 200,000төг юм шүү.

ЭКО САНДАЛ гэдэг нь 100% хаягдал гялгар уутыг дахин боловсруулж хийсэн сандал юм шүү дээ. Чанар нь багадаа л 60 жил шүү дээ.

Хаягдал гялгар цуглуулаад, үйлдвэрт дахин боловсруулж, тог цахилгаан, хүн хүч гээд зардал гарна шүү дээ. Хятадаас арай хямд авч болох л байх гэхдээ энэ сандалны үнэ цэнэ нь эх орныхоо хөрсийг ГЯЛГАР УУТНЫ бохирдлоос хамгаалаад, дотооддоо нэг жижигхээн үйлдвэр хийж байгаа юм шүү дээ.

Хамгийн гоё нь ХУВАНЦАР хаягдлуудаа цуглуулаад, ГЯЛГАР УУТААР хийсэн сандалтай болох боломжтой гэдэг БАЙГАЛЬД 100% ЭЭЛТЭЙ байгаа бээз! 🥰

Эмма нь 💚

(Сандалтай холбоотой бусад асуултыг Эко Говь Ганаагаас асуугаарай- 99145886)

Хайрладаг болохоор л 😊- Говьд хэцүү байхдаа… Салхитай, шуургатай, халуун. + Үнээн! Говьд салхитай, шуургатай, хуурай хал...
25/05/2024

Хайрладаг болохоор л 😊

- Говьд хэцүү байхдаа… Салхитай, шуургатай, халуун.
+ Үнээн! Говьд салхитай, шуургатай, хуурай халуун. Гэхдээ хэцүү санагддаггүй ш дээ.
- Дасчихсан байх л даа.
+ Дасчихсан, сурчихсандаа биш л дээ. Говь нутгаа хайрладаг болохоор л хэцүү санагддаггүй юмаа…

Хайрлана гэдэг
Нартай, цэлмэг, тогтуун налайсан өдрүүд, зайгүй шахам түгэх түм түм ододтой үлгэрийн шөнүүд, улаан наран тал дээрээс ургаж, талдаа буцан шингэж, үдшийн саран авхай гүн цэнхэр тэнгэрт ихэмсгээр хөөрөх өдрүүдэд нь талархалтайгаар амьдарч,
ХАРИН…
Үргэлж л салхилж байдгийг нь, үе үе шуурч л байдгийг нь, ихэнхдээ хуурай халуун байдгийг нь, эргэх улиралд талын салхи нь хацар эсгэм зоргоороо байдгыг нь хүлээн зөвшөөрч, зохицон уусч амьдрахыг л хэлэх билээ.

Хайр гэдэг сайнтай муутай бүхлээр нь хүлээн зөвшөөрөхийг, уусан нэгдэхийг л хэлдэг болов уу…

Байгаа газар бүрээ чин сэтгэлээсээ хайрлаарай 💚

 #Нэгээр Нэмье!Сарын дараа СОНГУУЛИА ӨГНӨ шүү гэдгээ мартаж, үл тоож болохгүй шүү залуусаа 😊
25/05/2024

#Нэгээр Нэмье!
Сарын дараа СОНГУУЛИА ӨГНӨ шүү гэдгээ мартаж, үл тоож болохгүй шүү залуусаа 😊

Говийн Эко Сургуулиад хогоо ангилж, дахивраа тушаасаар байгаа шүү 🥰Би жаахан завгүй гүйгээд пост энэ тэр оруулахгүй байг...
24/05/2024

Говийн Эко Сургуулиад хогоо ангилж, дахивраа тушаасаар байгаа шүү 🥰

Би жаахан завгүй гүйгээд пост энэ тэр оруулахгүй байгаа болохоос биш хүүхдүүд, багш нар маань сургууль бүр дээрээ идэвхитэй ангилсаар байгааг нь харах үнэхээр сайхан байгаа.

Сумдуудаас бүр ангилаад эхэлчихсэн, зарим нь бүр авчирч тушаагаад эхэлчихсэн гээд л бод. Улаанбадрах сумаас 85кг хуванцар тушаасан байна. Гоё эко сандалтай болноо гээд зорьчихсон. Ёстой янзтай!

Сумдууд ангиллын сургалт болон Ногоон Баатар сав авах хүсэл ихтэй байгаа. Төсөл маань бяцхан санхүүтэй болчихвол ирэх 9 сараас сумдаа нэг тойрох санаа байгаад л байна. Хүсэл байгаа цагт арга нь олдно доо. Бүх сумдынхаа сургуулиудыг ангиллын мэдлэг ойлголттой болгоод Ногоон Баатар саваа байршуулчих хүсэл бидэнд ч бас их байнаа 🥰

Удахгүй эхний сургуулиуд маань Эко Сандлаа хүлээж авах гээд тэд ч бид ч догдлоостой. Яааая!

Одоо ингээд л дадал болоод тогтоох хэрэгтэй 💚

Энэ бол өчигдөр болсон АМРАЛТЫН ЦЭНЭГ арга хэмжээнд оролцсон 50 хүний үүсгэсэн дахивар хог хаягдал 💚Ангилахад нэээээх то...
20/05/2024

Энэ бол өчигдөр болсон АМРАЛТЫН ЦЭНЭГ арга хэмжээнд оролцсон 50 хүний үүсгэсэн дахивар хог хаягдал 💚

Ангилахад нэээээх том хогны савнууд хэрэггүй шүү. Ердөө 2 хон ширхэг хогийн уут + хэрэглэсэн А4-н цаас 2ш дээр ТОДООР БИЧЭЭД л нэг буланд нь цэвэрхээн байршуулчихад оролцогчид өөрсдөө уншаад л, хогоо ангилаад л болчихно.

Бяцхаан СЭТГЭЛ + жижигхэн ЗӨВ ХАНДЛАГА байхад л болчихно 🥰

Дахивартайгаа Бахархалтайгаар Селфидэв!
Эмма 💚

 #11 МЭДСИЙМҮҮДАА ?Ингэхэд энэ сонгуулиар нийт 126 гишүүнийг сонгоно гэдгээ мэдэж байгаа тэ?Тэгэхээр намууд ч бас их оло...
11/05/2024

#11 МЭДСИЙМҮҮДАА ?

Ингэхэд энэ сонгуулиар нийт 126 гишүүнийг сонгоно гэдгээ мэдэж байгаа тэ?
Тэгэхээр намууд ч бас их олон нэр дэвшигч дэвшүүлэх нь. Гэхдээ тэдгээр НЭР ДЭВШИГЧДИЙН ШАЛГУУР нь юу байдаг бол? Бараг гадарлаж байгаа л байх.

МӨНГӨ МӨНГӨ бас дахин МӨНГӨ л байдаг.

Хичнээн сая, тэрбумаар цацаж УИХ гишүүн болсон нөхдүүд УИХ гишүүний ЦАЛИНГААР тэр зарцуулсан мөнгөө олж авна гэж байхгүй л дээ.

УИХ ГИШҮҮНИЙ САРЫН ЦАЛИН 2,6 сая орчим төгрөг л байгаа. Тэгээд л нөгөө авилга, хээль хахуул, өөрсөддөө хэрэгтэй ХУУЛЬ БАТЛАХ АРГААР л мөнгөө буцааж олдог нь ҮНЭН.

Тэгээд бодохоор асар гунигтай.
МЭДЛЭГТЭЙ бөгөөд ЗҮТГЭЛТЭЙ нь мөнгөгүй.
МӨНГӨТЭЙ нь СЭТГЭЛГҮЙ, МЭДЛЭГГҮЙ бас ХАНАЖ ЦАДАХАА мэддэггүй!

Бултаараа л Сонгох Боловсролтой болох хэрэгтэй байна даа.

Залуу сонгогч,
Эмма

Нартай хамт мандажНартай хамт жаргаж яваа Говьдоо 💚 ӨнөөдөрМаргаашБас нөгөөдөрЕрнь Жил бүрБолж өгвөл жилдээ 2 удаа Мод т...
11/05/2024

Нартай хамт мандаж
Нартай хамт жаргаж яваа Говьдоо 💚

Өнөөдөр
Маргааш
Бас нөгөөдөр
Ернь
Жил бүр
Болж өгвөл жилдээ 2 удаа
Мод тарьж,
Гол нь түүнийгээ
Ургуулж,
Усалж,
Арчилж,
Амьдрах хэрэгтэйг сануулдаг Shambala2056 төсөл дээр нэгэн өдөр өнгөрлөө 💚

Заавал бүгдийг өөрийн гараар хийх нь чухал биш харин хийж чадаж байгаа бүтээгчдээ дэмжээд л хамтрах нь хичнээн чухал 🥰

Модоо захиалаад
Өөрсдийн модтой
Яваандаа
Өөрсдийн төгөлтэй болцгооё!

Эмма,

 #10 МЭДСИЙМҮҮДАА ?Тэгэхээр энэ жил 2 СОНГУУЛЬ болох нь.Нэг нь мэдээж хэрэг УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭЭ сонгох сонгууль.Нөг...
10/05/2024

#10 МЭДСИЙМҮҮДАА ?

Тэгэхээр энэ жил 2 СОНГУУЛЬ болох нь.

Нэг нь мэдээж хэрэг УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭЭ сонгох сонгууль.
Нөгөөх нь ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛӨӨ СОНГОХ нийслэлийн болон орон нутгийн сонгууль.

УИХ сонгууль 06.28-нд болох бол Иргэдийн Төлөөлөгчдөө 10 сард сонгох нь ээ.

Нийслэл хотод амьдардаг бол Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгч, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдөө сонгоно.
Орон нутагт амьдардаг бол Аймгийн Иргэдийн Төлөөлөгч, Сумын Иргэдийн Төлөөлөгчдөө сонгоно.

Орон нутгийн сонгууль МАШ ЧУХАЛ ач холбогдолтой.
- Нийтийн тээвэр,
- Явган хүний зам,
- Дэд бүтэц
- Ногоон байгууламж,
- Гэрэлтүүлэг гэх мэтчилэн амьдрахорчныг сайжруулах маш чухал асуудлуудыг эдгээр ТӨЛӨӨЛӨГЧ НАР ШИЙДДЭГ тул ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬДАА идэвхитэй оролцох нь чухал юм шүү.

Бусдадаа түгээгээрэй. Бултаараа л Сонгох Боловсролтой болох хэрэгтэй байна даа.

Залуу сонгогч,
Эмма

Чи ёстой гоё өөрийнхөөрөө амьдардаг шүү гэж хүмүүс хэлдэг. Гэхдээ бусад хүмүүс ч бас өөрсдөө сонголтоо хийгээд, өөрсдийн...
09/05/2024

Чи ёстой гоё өөрийнхөөрөө амьдардаг шүү гэж хүмүүс хэлдэг. Гэхдээ бусад хүмүүс ч бас өөрсдөө сонголтоо хийгээд, өөрсдийнхөөрөө амьдарч байгаа л гэж боддышдээ.

Утга учиртай амьдрахад их зүйл хэрэггүйсэн. Эхлээд сэтгэл чинь хаа хүрч юунд ханахаа мэддэг болчих хэрэгтэйг сурч авсан. Хэн нэгэнтэй өнгө мөнгөөрөө өрсөлдөөд, гайхуулаад байх шаардлага ч байхгүйг ухаарсан. Халаасан дахь хэдхэн төгрөг, салхинд навсайсан гэр, хуучирсан машин, хуучин хувцаснууд бол надад байгаа эд хөрөнгө.
Салхи шуурганд хийсчихгүй бол байгаа гэр минь наддаа хангалттай. Гэдэс өлсөж, уур хүрэлгүй ходоодны хэмжээгээрээ идэх уух зүйлтэй байхад л наддаа хангалттай. Машин хуучин ч энэ тэр зуурхан явж л байхад, хэрэгтэй үед минь хөл залгуулж байхад л наддаа хангалттай. Хүн харахад нүцгэн биш л бол хэдэн хуучин хувцасаа хооронд нь тохируулаад өмсөөд явж байхад наддаа хангалттай байгаа юм. Энэ бүхэндээ сэтгэл ханачихсан.

Орон нутагруу ч бай, хөдөө ч бай эсвэл гадагшаа ч бай хаашаа ч явсан бэлдэх ёстой зүйл гэвэл ханаж цадах сэтгэл хийгээд хариуцлагатай, чадвартай, сэтгэлтэй, эрүүл дадалтай “өөрийгөө” л өнгөлж, хурцалж бэлдээд явахад л хангалттай гэж өөрийнхөө зүгээс зөвлөе дөө.

Бид хэдий удаан амьдрах ч билээ…

 #09 МЭДСИЙМҮҮДАА ?Хуулиараа бол 06.10- 27ны хооронд намууд СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГАА хийж эхлэх ёстой юмаа.Мөн сонгуул...
09/05/2024

#09 МЭДСИЙМҮҮДАА ?

Хуулиараа бол 06.10- 27ны хооронд намууд СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГАА хийж эхлэх ёстой юмаа.
Мөн сонгуулийн сурталчилгаа хийх гэж буй олон дагагчтай алдартнууд буюу бидний хэлдгээр ИНФЛҮҮСЭРҮҮД өөрсдийн сошиал хаягыг урьдчилан Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлсэн байх ёстой юм байна.

За тэгээд АЛБАН ЁСНЫ ХУГАЦААНААС ӨМНӨ сурталчилгаа яваад байвал ХУУЛЬ БУС юм байна шүү.

Хэрэгтэй нэгэнд нь түгээгээрэй. Бултаараа Сонгох Боловсролтой болох хэрэгтэй шүү.

Залуу сонгогч,
Эмма

 #08 МЭДСИЙМҮҮДАА ?Эртээ урдын цагт гэдэг шиг намайг л ухаан орсон цагаас сонгууль дөхөхөөр энд тэнд өвөө, эмээ нар их ч...
08/05/2024

#08 МЭДСИЙМҮҮДАА ?

Эртээ урдын цагт гэдэг шиг намайг л ухаан орсон цагаас сонгууль дөхөхөөр энд тэнд өвөө, эмээ нар их чухал ажилтай яваад байдагсан. Тэдгээр хүмүүсийг НАМЫН УХУУЛАГЧ нар гэх бөгөөд намынхаа мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдийн зургийг бариад л хүмүүст НАМАА СУРТАЛЧЛААД явдаг даа.

Тэдгээр ухуулагч нарын тоог энэ сонгуулиас эхлэн ТОДОРХОЙ зааж өгсөн бөгөөд 1 намаас УБ хот болон аймгийн төвүүдэд 400 сонгогч тутам 1 ухуулагч, бусад газарт 200 сонгогч тутамд 1 ухуулагч ажиллах эрхтэй болжээ. Тэгэхээр нэг намд 36,000 ухуулагч нар ажиллах нь.

Өмнө нь ухуулагч нар САЙН ДУРААР ажилладаг байсан бол ШИНЭЛЭГ МЭДЭЭ нь ухуулагч нарт ЦАЛИН ОЛГОХ болжээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50% -тай тэнцэх хэмжээний буюу 330,000 төг орчим байх нь ээ.
Ингээд харвал ухуулагч нарын тоо буурах ч намаас гарах ЦАЛИНГИЙН ЗАРДАЛ өндөр байх нь ээ.

Бултаараа л Сонгох Боловсролтой болох хэрэгтэй шүү.

Залуу сонгогч,
Эмма

 #07 МЭДСИЙМҮҮДАА ?Энэ удаагийн сонгуульд ХҮНИЙ НУТАГТ СУУГАА Монголчууд маань сонгох эрхээ эдлэх боломжтой болжээ. Яаж ...
07/05/2024

#07 МЭДСИЙМҮҮДАА ?

Энэ удаагийн сонгуульд ХҮНИЙ НУТАГТ СУУГАА Монголчууд маань сонгох эрхээ эдлэх боломжтой болжээ. Яаж вэ гэвэл:

Энэ удаагийн сонгууль ХОЛИМОГ системээр явагдана гэж хэлсэн дээ. Тэгэхээр:

1. Намуудын жагсаалтаас НАМ ДУГУЙЛАХ
2. Тойргуудаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдээс НЭРС ДУГУЙЛАХ

Гадаадад суугаа Монголчууд маань НАМ ДУГУЙЛАХ сонголтыг хийж, сонгуульдаа оролцох боломжтой болжээ.
ГЭХДЭЭ, Монгол улсын Консул болон Элчин Сайдын Яам байрладаг улс орнуудад амьдардаг бөгөөд ӨӨРИЙН БИЕЭР очиж сонгуулиа өгөх боломжтой хүмүүс СОНГОХ ЭРХЭЭ эдлэх нь ээ.

Тэгэхээр ЭРТХЭН ТӨЛӨВЛӨЖ байгаад сонгуулиа өгөөрэй. Бас НАМ ДУГУЙЛАХ болохоор эхлээд тухайн сонгох гэж байгаа намаас чинь ЖАГСААСАН 48 ГИШҮҮНИЙ нэрстэй сайтар танилцаарай. Алдарт АВИЛГАЧИД, ЛУЙВАРЧИД, ПОПРОГЧДЫН НЭРС явж байх вий!

За тэгээд түгээгээрэй. Бултаараа л Сонгох Боловсролтой болох хэрэгтэйсэн.

Залуу сонгогч,
Эмма

ЯАЖ ЧАДАЖ БАЙНА АА! ... гэж дороо дэвхцэн үсэрмээр тийм сайхан мэдээ бол Дорноговь Сайншанд нэгдүгээр сургууль маань өнг...
06/05/2024

ЯАЖ ЧАДАЖ БАЙНА АА!

... гэж дороо дэвхцэн үсэрмээр тийм сайхан мэдээ бол Дорноговь Сайншанд нэгдүгээр сургууль маань өнгөрсөн сар орчмын хугацаанд хуванцар сав болон хөнгөн цагаан лааз дахиврыг ХАМГИЙН ЭРЧИМТЭЙ цуглуулж, Говийн хөрсөө үйлдлээрээ ХАМГААЛЖ буй гайхалтай үлгэр дууриаллыг үзүүлж буй явдал билээ л.

Одоо бараг Сайншандад маань хуванцарын хог хаягдал бараг л харагдахаа больж байна шүү дээ. Ёстой гайхалтай багш, сурагчид, эцэг эхчүүдэд ТАЛАРХАЛ илгээе!

Энэ эрчээрээ бяцхан үрсийнхээ амьдрах орчинг, хөрсийг хуванцарын хаягдлаас тууштайгаар хамтдаа хамгаалах юм шүү.

Төсөлд хамрагдаад, ийнхүү идэвхи зүтгэл гаргаж, үр дүнтэйгээр хамтран ажиллаж байгаа БҮХ СУРГУУЛИУДДАА гүнээ мэхийн ёслоё!

Хүндэтгэсэн,
Говийн Эко Сургууль төслийн баг

 #06 МЭДСИЙМҮҮДАА ? За тэгээд бидний мэдэхгүй харийн хэлээр ярьж буй мэт бидний мэдэхгүй ҮГ ХЭЛЛЭГҮҮДИЙГ улстөрчид их аш...
06/05/2024

#06 МЭДСИЙМҮҮДАА ?

За тэгээд бидний мэдэхгүй харийн хэлээр ярьж буй мэт бидний мэдэхгүй ҮГ ХЭЛЛЭГҮҮДИЙГ улстөрчид их ашигланаа. Тэдний нэг нь ҮЗЭЛ БАРИМТЛАЛ!

Тэгэхээр нам болгон өөрсдийн үйл ажиллагааг чиглүүлж өгдөг СУДАР БИЧИГТЭЙ байдаг юм уудаа. Христийн шашинд бол БИБЛИ гэдэг шиг л. Түүнийг л ҮЗЭЛ БАРИМТЛАЛ гээд байгаа байх нь.

Тэгвэл хамтдаа БАРУУНЫ төвийн болон ЗҮҮНИЙ төвийн үзэл баримтлал гэдэг үгсийг ойлгоё.

ЗҮҮН ТӨВИЙНХ гэдэг нь,
- Халамжийг нэмэгдүүлдэг
- Төрийн данхайсан том бүтцийг бий болгодог
- Ард иргэддээ илүү анхаарал тавьж, оролцоотой явдаг буюу төрийн хяналт, оролцоог нэмэгдүүлдэг
гэх мэт...

БАРУУН ТӨВИЙНХ гэдэг нь,
- Төрийн бүтцийг цомхон болгодог
- Ард иргэдэд тараах халамжийг багасгадаг
Харин,
- Бизнес эрхлэгчдийн хувьд чөлөөт өрсөлдөөн, зах зээлийг бий болгож, илүү дэмждэг
- Гадны хөрөнгө оруулалтыг татдаг гэх мэт...олон онцлогуудтай байдаг байх нь ээ.

Ямартай ч суурь ойлголтоо ингээд авчих хэрэгтэй шүү. Тэгээд намуудын ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ЗАРЧИМД нь тулгуурлан сонголтоо хийгээрэй.

Сонгох Боловсрол Олгох 28 өдрийн цуврал пост.
Олуулаа л сонгох боловсролтой болох хэрэгтэй байна шүү.

Залуу сонгогч,
Эмма

НЭГ ЖИЛЯасан ч хурдан юм,Энэ цаг хугацаа…Нисдэг гэдэг ньҮнэн юм байна Энэ цаг хугацаа!Энд,Говьдоо ирээд Ингээд нэг жил Б...
05/05/2024

НЭГ ЖИЛ

Яасан ч хурдан юм,
Энэ цаг хугацаа…
Нисдэг гэдэг нь
Үнэн юм байна
Энэ цаг хугацаа!

Энд,
Говьдоо ирээд
Ингээд нэг жил
Болчихлоо шүү дээ!

Хавсаргатай хавраас
Хайлам зуныг
Халуун намрыг
Хүйтэн салхит өвлийг
Давж гараад
Туулаад ирсэн байна,
Эргээд
Хавсаргатай хавартаа…

Эргээд харвал
Их л олон санаануудаа
Өөрийн хүслээр
Биелүүлсэн байна!
Эндээс оносон ч байна
Аа бас сургамж хичээл
Болсон ч байна даа!

Гагц хот хүрээ рүү буцахсан гэсэн хүсэл л анхнаасаа ч дундаасаа ч одоо ч огт төрөхгүй нь сайхан.

Говийн бор охин,
Эмма 😊

 #05 МЭДСИЙМҮҮДАА?Энэ жилийн сонгуулийн гоё нь юу вэ гэвэл гудамжинд хөглөрч байдаг А САМБАР -нуудыг хориглосон явдал юм...
05/05/2024

#05 МЭДСИЙМҮҮДАА?

Энэ жилийн сонгуулийн гоё нь юу вэ гэвэл гудамжинд хөглөрч байдаг А САМБАР -нуудыг хориглосон явдал юм.

Яагаав! Жижигхэн, гурвалжин, модон самбарнууд хөлд орооцолдоод хөглөрч байдаг ш дээ. Тэгэхээр ядаж тийм хогнууд хөглөрөхгүй нь.

Харин Сонгуулийн Ерөнхий Хорооноос гаргаж өгөх СТАНДАРТ САМБАРТ зургуудыг байршуулах нь.

Ашгүй дээ, тиймээ хө!
Орон нутагт энд тэнд А САМБАР байх вий хараарай. Тэгвэл хууль зөрчсөн гэсэн үг шүү!

Сонгох Боловсрол Олгох 28 хоногийн цуврал пост.
Түгээгээрэй. Олуулаа л Сонгох Боловсролтой болох хэрэгтэй байна шүү.

Залуу сонгогч,
Эмма!

МЭДСИЙМҮҮДАА?Мэдээж хэрэг сонгуульд зөвхөн нам эвсэл өрсөлддөггүй. Манай дуучин Жавхлан ахаас эхлээд БИЕ ДААН НЭР ДЭВШИГ...
04/05/2024

МЭДСИЙМҮҮДАА?

Мэдээж хэрэг сонгуульд зөвхөн нам эвсэл өрсөлддөггүй. Манай дуучин Жавхлан ахаас эхлээд БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧИД олон өрсөлддөг. Тэгвэл АЛИЙГ НЬ СОНГОХ ВЭ гэж эргэлзэж байгаа над шиг нэгэн байвал мэдээлэл хуваалцая.

2024 онд бүрэлдэх шинэ УИХ-ын ДЭГ ӨӨРЧЛӨГДСӨН байна. Юу вэ гэхээр:
Өмнө нь гишүүн бүр нэг бүрчлэн асуулт асууж, саналаа хэлэх эрхтэй байсан бол одоо гишүүд маань зөвхөн өөрсдийн БҮЛГЭЭРЭЭ ДАМЖУУЛАН АСУУЛТ АСУУЖ, САНАЛАА ХЭЛДЭГ болох нь. Учир нь 76 байсан гишүүдийн тоо 126 болж нэмэгдэхтэй холбоотой, СУНЖИРСАН УРТ ХУРАЛ хийхгүйн тулд шүү дээ.

Харин БҮЛЭГ ХЭРХЭН ҮҮСГЭДЭГ вэ?
УИХ дотор 15 болон түүнээс дээш суудалтай намууд өөрсдийн бүлгийг байгуулдаг. (Багадаа 15 гэдэг тоо нь хараахан батлагдаагүй байгаа гэсэн шүү.)

Тэгэхээр БҮЛЭГ БАЙГУУЛЖ ЧАДАХГҮЙ бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, нөлөөлөх оролцоо маш бага болох нь. Тийм болохоор энэ удаагийн БИЕ ДААГЧ нарын үзүүлэх нөлөө МАШ БАГА байх нь. Бие даагч нар хоорондоо нэгдэж бүлэг байгуулах боломжтой ч НЭГДЭЖ ЧАДАХ УУ гэдэг бас эргэлзээтэй. Мөн Бие Даагч нар НАМЫН САНАЛ ХУВААХ далд зорилготой бас байдаг гэнэ шүү.

Сонгох Боловсрол Олгох 28 өдрийн цуврал пост.
Эмма,

 #03 МЭДСИЙМҮҮДАА?Сонгох тойрог ТОМОРЧСонгох гишүүдийн тоо НЭМЭГДСЭН байна.Нийт 78 гишүүнийг ТОЙРГООС сонгох буюу НЭР ДУ...
03/05/2024

#03 МЭДСИЙМҮҮДАА?

Сонгох тойрог ТОМОРЧ
Сонгох гишүүдийн тоо НЭМЭГДСЭН байна.

Нийт 78 гишүүнийг ТОЙРГООС сонгох буюу НЭР ДУГУЙЛЖ сонгох нь.
Харин нэмээд 48 гишүүнийг НАМ дугуйлж сонгох нь.

ТОМССОН 13 тойргийн:
Нийслэлийн 6 тойргоос 24 гишүүн
Орон нутгийн 7 тойргоос 54 гишүүн НЭР ДУГУЙЛЖ сонгох нь.

Сонирхолтой нь,
Нийт хүн амын 50% орчим нь орон нутагт амьдардаг мөртлөө 54 гишүүн буюу олон гишүүнийг сонгох нь.

ТОМСГОСОН ТОЙРОГТ ДАВУУ ТАЛ БИЙ:
Орон нутагт 3-4 аймгуудыг нэгтгэснээр чөлөөт өрсөлдөөн бий болж, бүс нутгийн ЭДИЙН ЗАСАГ болон ДЭД БҮТЦИЙН давуу талууд, ХАМТЫН ХӨГЖИЛ нэмэгдэх нь.

Сонгох Боловсрол олгох 28 өдрийн цуврал пост.
Түгээгээрэй. Бултаараа сонгох мэдлэг, мэдээлэлтэй болох хэрэгтэй шүү.
Эмма,

 #02 МЭДСИЙМҮҮДАА?Бидний мэддэг намын тоо ГАРЫН ТАВАН ХУРУУ дотор эргэлддэг байхад цаа чинь АЛБАН ЁСНЫ БҮРТГЭЛТЭЙ 37 НАМ...
02/05/2024

#02 МЭДСИЙМҮҮДАА?

Бидний мэддэг намын тоо ГАРЫН ТАВАН ХУРУУ дотор эргэлддэг байхад цаа чинь АЛБАН ЁСНЫ БҮРТГЭЛТЭЙ 37 НАМ байдаг юм байна шүү.

Яагаав! Энэ жилээс НАМ СОНГОХ сонголт нэмэгдэж байгаа гэж өмнөх постоор тайлбарласан даа. Тэгээд сонгуулийн хуудсан дээр Улсын Дээд Шүүхэд Бүртгүүлсэн ОН САР ӨДРИЙН ДАРААЛЛААРАА жагсааж бичсэн байх нь. Тэрнээс биш ЭХЭНД БАЙГАА НЬ МУНДАГ энэ тэр биш шүү хаха.

Тэгээд НЭГ АЮУЛ нь юу вэ гэвэл БИДНИЙ СОНГОСОН НАМЫН дагуу тухайн НАМААС ДЭВШҮҮЛЖ буй 48 гишүүн АВТОМАТААР УИХ-д сууна. Тэгэхээр тэр 48 дотор ямар ямар ХҮМҮҮС байна вэ гэдгийг дахиад л СУДЛАХ ХЭРЭГТЭЙ гэсэн үг. Дангаараа дэвшсэн бол бид нар ХЭЗЭЭ Ч СОНГОХГҮЙ БАЙСАН нөхдүүд тэр дотор тууж явах вий л гэж.

Хэдүүлээ нөгөө СОНГУУЛИЙН ТАРХИ УГААЛТАНД ороод,
- БАГААР НЬ
- НАМААР НЬ
- БҮЛГЭЭР НЬ энэ тэр гэж СОНГОХГҮЙ шүү. Харин СУДЛАХ хэрэгтэй.

Ямарч байсан НАМУУДЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ эхлээд маш сайхан шимтэн унших хэрэгтэй. Бидний ирээдүйг шийдэх гээд байна ш дээ, цаадуул чинь. Бидний ТАТВАРЫН МӨНГИЙГ юунд үрэх вэ гэдгээ бичсэн байгаа гэсэн үг.

За тэгээд УЛСТӨРЖИХ гэдэг үгийг ЗАЛУУСТ МУУХАЙ гэж итгүүлээд, өөрсдөө бидний ТОЛГОЙ ДЭЭР дураараа дургиж байдаг увайгүй нөхдийн тоог САНАЛАА ӨГЧ л бууруулна шүү дээ.

Бусдад хуваалцааарай.
Сонгох Боловсрол олгох 28 өдрийн цуврал пост!
Эмма,

 #01 МЭДСИЙМҮҮДАА? Эдгээр 126 гишүүний:78 гишүүнийг өмнөх шигээ сонгоод,48 гишүүнийг нь НАМ ДУГУЙЛЖ сонгох нь.Тайлбарлав...
01/05/2024

#01 МЭДСИЙМҮҮДАА?

Эдгээр 126 гишүүний:

78 гишүүнийг өмнөх шигээ сонгоод,
48 гишүүнийг нь НАМ ДУГУЙЛЖ сонгох нь.

Тайлбарлавал,
Сонголтын хуудсан дээр ДООРХИ НАМУУДААС СОНГОНО УУ гэсэн сонголт нэмэгдсэн байх нь.
Тэндээс бид өөрт МӨРИЙН ХӨТӨЛБӨР НЬ ТААЛАГДСАН болон дэмжиж буй НАМАА сонгож дугуйлах нь. Тэгээд бидний сонгосон намыг МУ даяар нийт сонгогчдын хэдэн хувь нь сонгосон бэ гэдгээс хамаараад 48 гишүүнээс хувь тэнцүүлж УИХ-д суулгах нь.

Жишээлбэл: ТҮС ТАС гэдэг нам байлаа гэхэд МУ даяар нийт сонгууль өгсөн хүмүүсийн 50% нь ТҮС ТАС намыг сонгосон байвал өнөөх 48 гишүүний 50% буюу 24 гишүүн нь ТҮС ТАС намаас АВТОМАТААР гишүүн болох нь.

Нөгөө 78 гишүүний хувьд өмнөх сонгуулийн дүрмээр сонгогдоно, ГЭХДЭЭ тойрог нь ТООООМ болсон гэсэн үг.
Тэгэхээр бид өмнө нь 2-3 гишүүдийн нэрсийг дугуйлдаг байсан бол одоо илүү олон буюу 5,6,7 цаашлаад 10 хүртэл гишүүдийн нэрсийг нэг дор дугуйлах хэрэгтэй болно гэсэн үг.

Цуврал мэдээлэл хүргэх болохоор ХЭРЭГТЭЙ ХҮНД нь түгээгээрэй.
Олуулаа л СОНГОХ БОЛОВСРОЛТОЙ болох хэрэгтэй 🙏

СОНГО-оод дараа нь УЙЛАХГҮЙН тулд!Удахгүй СОНГУУЛЬ болох нь. Гэтэл сонгуулийн систем шинэчлэгдсэн л гэнэ. Надад үнэндээ ...
29/04/2024

СОНГО-оод дараа нь УЙЛАХГҮЙН тулд!

Удахгүй СОНГУУЛЬ болох нь. Гэтэл сонгуулийн систем шинэчлэгдсэн л гэнэ. Надад үнэндээ мэдэх ч юм алга. Тэгэхээр ямартай ч энэ улсынхаа иргэн хүний хувьд СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛОО нэмэгдүүлж, залуу хүнийхээ хувиар идэвхитэйгээр СОНГУУЛИА өгөхийг үеийнхээ залууст, бас залуу дүү нартаа уриалахаар шийдлээ.

Би НАМ БУС. Хэрэв нам дагаж гүйсэнсэн бол миний сэдэж байгаа ажлууд гүймөн хурдан эрчийг авч, мөнгө төгрөгөөр гачигдахгүй л байсан байх. Гэсэн ч ҮНЭ ЦЭНЭЭ ХУДАЛДАХГҮЙ учраас ингээд зоргоороо, мөрөөрөө гүйсээр байгаадаа сэтгэл хангалуун байгаа.

Гэхдээ СОНГУУЛЬ гэдэг бол Ардчилсан гэгддэг орны минь хувьд ЗАЛУУС БИД НАРТ БАЙГАА ТОМ ОРОЛЦОО юм шүү.
Сонгох улстөрч байхгүй байсан ч ЦАГААН ХУУДСАА өгөөд ч болов ОРОЛЦООГОО илэрхийлэх ёстой юм шүү гэдгийг бид олооон жилийн энэ их ШУДАРГА БУС ТОГТОЛЦООНООС олж харж байна даа.

За тэгэхээр одоо ингэнэ. Ирэх 28 хоногийн хугацаанд өөрийнхөө СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛЫГ нэмэгдүүлэнгээ, энэ боловсролоо ЗАЛУУСТАЙГАА хуваалцаад явы. Ядаж ямар системээр, яаж сонгууль явагдах гээд байгаа тухай МЭДЭЭЛЭЛТЭЙ БОЛЦГООЁ!

Хүндэтгэсэн,
Залуу үеийн сонгогчдын нэг төлөөлөл
Эмма,

Address


Telephone

+97680550733

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Govi GoYu? posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Govi GoYu?:

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share