Women's power

  • Home
  • Women's power

Women's power Хий хоосон амлалт бус бодит үнэнг бид бүтээнэ.
(2)

👉 Намайг ээж болдог яг тэр жил эдийн засаг хямрал болсон юм. Нөхрийн маань бизнес цааш үргэлжлэх боломжгүй болж, харин м...
10/10/2022

👉 Намайг ээж болдог яг тэр жил эдийн засаг хямрал болсон юм. Нөхрийн маань бизнес цааш үргэлжлэх боломжгүй болж, харин миний жирэмсний амралтын мөнгө тухайн үеийн хэрэглээндээ зарцуулагдаад л дууссан. Ингээд ажилгүй, дээр нь байр машины зээлтэй гурван хүн гэртээ суух болсон доо.

😞 Нөхөр маань ажил голдоггүй болохоор Солонгос явахаас эхлээд мах, ногоо зарах гээд бүх л туршиж үзэх боломжтой ажлыг хийж үзсэн ч яагаад ч юм болоогүй.

💡 Нэг өдөр ээжүүдийн групп рүү ортол "Живхээ хүргүүлээд авмаар байна" гэсэн олон ээж байсан хэрнээ хүргэлт хийх хүн байгаагүй. Надад ч гэсэн живхийг маань дөхүүлээд өгөх хүнгүйн асуудал тулгарч байлаа. Ингээд би нөхөртөө ээжүүдийн дунд ам сайтай байсан нэг живхний газраас очоод "Хүргэлт хийх боломж байдаг юм байна уу" гээд асуугаад өгөөч гэж гуйсан юм. Гэтэл нөгөө газар маань "Хүргэлт хийж болно" гэсэн хариу өгсөн байв.

💯 Нөхөр маань таксинд явдаг байсан учраас "Таксиныхаа хажуугаар өдөрт 10 живх хүргээд байвал болж байна шүү" гээд л бид 2 бизнесээ эхэлсэн дээ. Анхны хөрөнгө оруулалт маань жирэмсний амралтын мөнгөнөөс үлдсэн 300 мянган төгрөг. Ингээд тэр мөнгөөрөө авсан живхнүүдээ нэг өрөө байрныхаа буланд өрж тавиад л эхэлж байлаа.

🤔 Хүүхэддээ анхаарлаа бүрэн хандуулж амжихгүй нөхцөл байдал үүссэн учраас хадам ээжийгээ гуйж ажлаас нь гаргаад хүүхдээ харуулсан даа. Ингээд гэрээсээ ажиллаж эхэлсэн. Анхны оффис маань манай гэрийн нойлын өрөө. Би 00-руугаа ороод утсаар захиалгаа авч, нөхөр маань хүргэлтээ хийдэг байлаа.

📌 Эмэгтэй хүн ээж болохоор яах аргагүй ажил хийж чадахгүй гэртээ суух болдог. Улсаас цалинтай ээжийн 50 мянган төгрөг л бидний сарын орлого болдог шүү дээ. Гэтэл живх, сүү, Д витаминаас эхлээд хүүхдийн хэрэглээ гэдэг маш өндөр байдаг.

📍 Энэ асуудлыг би өөрийн биеэр мэдэрсэн болохоор "Ээжүүдэд хэрэгтэй бүтээгдэхүүнийг байж болох хамгийн хямд үнээр хүргэх ёстой юм байна. Гэхдээ эх хүүхдийн бүтээгдэхүүн гэдэг маш эмзэг бүтээгдэхүүн байдаг учраас албан ёсны чанартай газраас л хүргэх хэрэгтэй" гэдэг жанжин шугамтай болсон. Одоо ч үүнийгээ алдахгүй явж байгаа.

👉 Манайх зөвхөн живх биш эх хүүхдэд хэрэгтэй олон бүтээгдэхүүн борлуулдаг л даа. Гэхдээ "Живх хүргэлт" гэдэг нэр маань танигдчихсан бас анхны маань нэр учраас хайрлаад сольж чаддаггүй.

🎁 Гэртээ хүүхдээ хараад сууж байхад бэлэг ирэхэд ээж нар бид маш их баярладаг шүү дээ. Тиймээс бид сар болгон ээжүүддээ хямд үнэтэй ч чанартай, бас дээр нь бэлэгтэй бүтээгдэхүүнийг ээжүүдэд хүргэхийг хичээж ажиллаж байна даа.

▶️ Powered By ◀️
👉 ЖИВХ хүргэлт /Агуулахын үнээр/

📌 Хэрэв та Живх хүргэлт эх хүүхдийн онлайн их дэлгүүрээр хэсч, олон төрлийн бэлэгтэй, хямдралтай бүтээгдэхүүний мэдээлэл авах бол 46 гэж бичнэ үү.

😓17 жилийн амьдрал нэг өдөр "тас" гээд л байхгүй болно гэдэг аймаар л даа. Гэхдээ одоо эргээд дурсаад ярьхад сайхан л ба...
30/05/2022

😓17 жилийн амьдрал нэг өдөр "тас" гээд л байхгүй болно гэдэг аймаар л даа. Гэхдээ одоо эргээд дурсаад ярьхад сайхан л байна. Тухайн үед шоконд ороод уйлж ч чадахгүй байсан.

👉 Ердийн л нэг хаврын өглөө байсан юм. Хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгчхөөд ажил дээрээ байж байсан чинь манай хүний нөөцийн нэг хүн орж ирээд надад халагдах тушаал өгсөн. Эхэндээ бол үнэхээр итгээгүй. Хэлэх үг ч олдоогүй. Тоглоод байгаа юм байх даа л гэж бодсон.

👉 Ээжийгээ 16 настайдаа алдсанаасаа хойш аавдаа тусалж дүү нараа сайн хүн болгохын тулд тасралтгүй ажиллаж байсан болохоор бас ажиллаж байсан байгууллага бүрдээ сайн ажилтны тоонд багтаж ирсэн учраас хэзээ ч өөрийгөө халагдана гэж бодож үзээгүй л дээ.

🙄 Ингээд ажил хүлээлцэх комисс миний өрөөнд орж ирэхэд л ажилгүй болж байгаагаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон.

🙄"Одоо яах вэ" гэсэн бодол л орж ирж байлаа. Тэр шөнө нойр хүрээгүй. Удаан бодсон л доо. Амьдралынхаа талаар... Бодоод байсан чинь өөрийнхөө гараар бүтээсэн амьдралдаа өөрөө дургүй болчихсон байгаагаа анзаарсан.

😞 Өөрийнхөө бүх сонголт, бүх амьдралыг өөрөө бүтээсэн хирнээ түүндээ дургүй болчихсон байна гэдэг сонин л доо. Өөрийгөө өөрчлөх ёстой л гэж бодсон. Эргэн тойрны хүмүүс ч "чи өөрийгөө л өөрчил" гэдэг байлаа. Яг үнэндээ өөрийгөө өөрчилнө гэхээр хэцүү санагдаж байсан. Яахаараа би өөрчлөгдөх ёстой гэж? Сурсан юмыг сураар боож болохгүй гээд л...

💡 Гэтэл цагаан сараар нэг хамаатны эгчийндээ очтол тэр эгч их гоё инээдэг болчихсон байна. Тэгээд тэр эгчээсээ "Та яаж ийм гоё аз жаргалтай болчхов" гэж асуутал "Би нэг сургалтад суусан юм аа. Энэ сургалтаа өөрөө хийдэг болж байгаа" гэв. Нүдэн дээр хүн өөрчлөгдсөн байгааг хараад шууд л "Би сууж болох уу" гэж асуусан. Ингээд сургалтдаа суулаа. Эхний өдөр суугаад л удаан хугацаанд хайгаад байсан тэр аз жаргал, өөрчлөх ёстой зүйлийг олсон мэт санагдсан. Тэгээд "Энэ яг миний хийх ёстой ажил байна. Яг над шиг олон хүмүүс байгаа. Тэдэнд туслах юмсан" гэсэн бодол төрж, багш болох эрхээ аваад сургалтаа эхлүүлсэн. Олон ч хүнээс "Үр дүн гайхамшигтай байна" гэсэн сайхан сэтгэгдэл сонслоо.

💯 Хүн бүхэн өөрчлөгдөхийг хүсдэг ч өөрчлөлтөөс айдаг. Гэхдээ өөрчлөлт гэдэг бидний дотор байж л байдаг гайхамшигтай зүйл шүү.

▶️ Powered By ◀️
👉 Сэтгэлийн боловсрол академи
👉 Оюун ухааны дасгалжуулагч Баттунгалаг Чинбатын

📌 Хэрэв та түүний зохион байгуулж буй аз жаргалыг өөртөө бий болгох Super Jump сургалтад бүртгүүлэх бол 43 гэж бичнэ үү.
🏠 Location:
👉 Yavuu lounge

24/05/2022

📌 Хүмүүсийн цаг үргэлж хайдаг аз жаргал бидний бодолд, сэтгэлд байдаг.

▶️ Powered By ◀️
👉 Өөрийгөө бүтээ
👉 Оюун ухааны дасгалжуулагч Дэгма Мөнхөө

📌 Хэрэв та түүний зохион байгуулж буй аз жаргалыг өөртөө бий болгох Super Jump сургалтад бүртгүүлэх бол 45 гэж бичнэ үү.

🏠 Location:
👉 Yavuu lounge

20/05/2022

📌 Бороо орж цэцэг дэлгэрдэг шиг бэрхшээл бүхнийг давсны дараа амжилт ирдэг гэдэгт би итгэдэг.

▶️ Powered By ◀️
👉 Edugram

👉 Brandly Digital Marketing Agency -ийн маркетер Edugram aнгли хэлний онлайн сургалтын хамтран үүсгэн байгуулагч Battsengel Baysaa

📌 Хэрэв та түүний үүсгэн байгуулсан зорилгынхоо төлөө өдөрт 9-хөн минутын зориулж, өөрөөр үр дүнтэй суралцах сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 44 гэж бичнэ үү.

28/04/2022

📌 Хүн бүр өөрчлөглөхийг хүсдэг. Гэхдээ өөрчлөлтөөс айдаг. Өөрчлөлт таны, миний, бидний, дотор байсаар л байгаа. Өөрчлөлтийг өөрөө олж харвал бүх зүйл аз жаргалтай болох боломжтой гэдэгт би итгэдэг.

▶️ Powered By ◀️
👉 Сэтгэлийн боловсрол академи
👉 Оюун ухааны дасгалжуулагч Баттунгалаг Чинбатын

📌 Хэрэв та түүний зохион байгуулж буй аз жаргалыг өөртөө бий болгох Super Jump сургалтад бүртгүүлэх бол 43 гэж бичнэ үү.

🏠 Location:
👉 Yavuu lounge

💪 Би 30 насандаа сайхан амьдрахын тулд 2 жижиг брэнд хөгжүүлж, хажуугаар нь мэргэжлээрээ ажиллаж байгаа 21 настай МУИС-и...
16/08/2021

💪 Би 30 насандаа сайхан амьдрахын тулд 2 жижиг брэнд хөгжүүлж, хажуугаар нь мэргэжлээрээ ажиллаж байгаа 21 настай МУИС-ийн оюутан.

👉 16 настай байхдаа зөөгч хийж байсан үе маань одоогийн намайг бүтээсэн гэж боддог. Зохион байгуулагчдаа загнуулж, үеийн хүүхдүүддээ өрөвдүүлж байсан үе санаанаас гардаггүй. Тэр үед “Би заавал өөрийн гэсэн брэндтэй болно доо” гэж өөртөө амласан юм.

💯 Зуны амралтаараа цагийн ажил хийгээд 300 мянган төгрөгтэй болсон. Тэр мөнгөөрөө бизнес эхлэхээр шийдэж, найзтайгаа хамт өмд оёж зарахаар шийдсэн л дээ. Гэхдээ тэр үед манай найз бид 2 өмд оёж чаддаггүй байсан.

😊 Ингээд хоёр талаасаа 150 мянган төгрөг гаргаад өмдөө оёж сураад 2020 оны 6 сарын 7-нд анх борлуулж эхэлсэн юм.

👉 Найз маань Батлан хамгаалахын их сургуульд сурдаг болохоор үргэлжлүүлж хамтарч ажиллах боломжгүй болоод би ганцаараа үлдсэн. Тэгээд оёдолчин ажилд авч, өөрөө өмдөө эсгэж эхэлсэн дээ.

😎 Өглөө хичээлдээ явна. Хичээл маань 5:30-аас тарна. Тараад шууд л өмднүүдээ эсгэдэг байлаа. Ингээд орой 9:30-ын үед эсгэж дуусгаад харанхуй гудамжаар 40-өөд өмдний материал тэврээд автобусны буудал руу алхаж оёдолчиндоо хүргэж өгнө дөө.

💪 Одоо бодоход үнэхээр их хичээл зүтгэл дунд өнгөрсөн өдрүүд байсан нь санагдаж байна. Гэхдээ би хэзээ ч больё, шантаръя гэж бодож байгаагүй л дээ. Яагаад гэхээр одоо л хичээхгүй бол 30 насандаа сайхан амьдарч би чадахгүй шүү дээ.

💪 Би 30 насандаа сайхан амьдрахын тулд 2 жижиг брэндээ хөгжүүлж, хажуугаар нь мэргэжлээрээ ажиллаж байгаа 21 настай МУИС-ийн оюутан.

📌 Анхны хөрөнгө оруулалт маань цагийн ажил хийж олсон 300 мянган төгрөг байсан л даа.

👉 Шантармаар, больмоор, уйлмаар үе зөндөө л байдаг. Гэхдээ хүнд хүсэл эрмэлзэл байхад юуг ч хийж чаддаг гэдэгт би итгэдэг.

💪 Powered By:
▶️ https://www.facebook.com/-9-0-9--104732314386691/ ◀️
▶️ Зөгий брэнд ◀️

💪 Founder Oyundari Buyntogtokh

📌 Хэрэв та 909 брэндийн өмднүүдийн үнийн мэдээлэл авч загваруудын зураг үзэх бол 42 гэж бичнэ үү.

09/08/2021

💪 Би 30 насандаа сайхан амьдрахын тулд 2 жижиг брэндээ хөгжүүлж, хажуугаар нь мэргэжлээрээ ажиллаж байгаа 21 настай МУИС-ийн оюутан.

📌 Анхны хөрөнгө оруулалт маань цагийн ажил хийж олсон 300 мянган төгрөг байсан л даа.

👉 Шантармаар, больмоор, уйлмаар үе зөндөө л байдаг. Гэхдээ хүнд хүсэл эрмэлзэл байхад юуг ч хийж чаддаг гэдэгт би итгэдэг.

💪 Powered By:
▶️ https://www.facebook.com/-9-0-9--104732314386691/ ◀️
▶️ Зөгий брэнд ◀️

💪 Founder Oyundari Buyntogtokh

📌 Хэрэв та 909 брэндийн өмднүүдийн үнийн мэдээлэл авч загваруудын зураг үзэх бол 42 гэж бичнэ үү.

🌺 Зиа тэгэхээр нэг гоё мэдээ дуулгая за юу. Би чинь энэ ургамал цэцэг мэцгээс шаал хол хөндий хүн. Ёстой л цэцэг бэлгэнд...
14/04/2021

🌺 Зиа тэгэхээр нэг гоё мэдээ дуулгая за юу. Би чинь энэ ургамал цэцэг мэцгээс шаал хол хөндий хүн. Ёстой л цэцэг бэлгэнд авах дуртай болхоос юун гэртээ цэцэг тарих шүү дээ бурхан минь.

🌿 Тэгсэн чинь ойрд хоббироод цэцэгчин болохоор шийдээд байгаа. Цэцэг гэдэг чинь зүгээр цэцэг биш юм билээ шт.

🌻 Энэ чинь бараг л шинжлэх ухаан юм байна. Өөртөө таарсан цэцгээ олчихоор бүүр нэг сайн найзаа олчихсон юм шиг тайвширч хөөрч догдолдог юм байна гээд бод доо...

🌹 Тэгээд ер нь бол өөрт таарсан цэцгээ сонгох түүнийг Ургуулахад Учир Бий юм билээ л дээ.

🌸 За, тэгэхээр хүнд ямар цэцэг таарахыг уншаад уншаад явчий тээ.

📌 Аан харин, аль хэдийнээ дуртай цэцгээ олчихсон ургуулж тарьдаг хүмүүс хоббигоо бизнес болгохыг хүсвэл "Ургуулахад учир бий" номыг захиалаарай. Энд ёстой цэцгийн талаар А-Я хүртэл ихээс их арвинаас арвин мэдээлэл бий. Хоббигоо бизнес болоход чинь хачин сайхан тусална даа.

📌 За тэгээд захиалга өгөх бол 41 гэж бичээрэй.

💐💐💐 Аан тийн, найз нөхдөө гоё мэншион хийгээд найз нөхөд рүүгээ шэйрлээд ямар цэцэг таарах талаар мэдээлэл өгөөрэй за.

👍 Нэг л мэдэхэд 4 жил өнгөрсөн байна. Дөрөвхөн жилийн өмнө цэцгийг хэзээ ч бизнес гэж харж байгаагүй. Барилга, уул уурха...
12/04/2021

👍 Нэг л мэдэхэд 4 жил өнгөрсөн байна. Дөрөвхөн жилийн өмнө цэцгийг хэзээ ч бизнес гэж харж байгаагүй. Барилга, уул уурхай, сүүлийн үед IT гийн салбарыг л бизнес гэж боддог байлаа.

📍 Сүүлийн үед энэ бодол маань өөрчлөгдөж ургамлын салбарыг бизнес гэж харж эхэлсэн. Энэ бүхэн хажууд минь “ургамал гоё, мод ургамал тарих хэрэгтэй, манай хот цэцэггүй байна, гэр оффисын орчинд цэцэг ургамал цөөн байна ” гэж байнга ярьдаг хүн байснаас эхтэй байх. Тэр үед би цэцэг бэлгэнд авах л дуртай болохоос тордоод арчлаад явах хоббигүй байсан юм.
🌺 Ингээд хэдэн цэцэг тариад үзлээ. Бизнесийн менежментийн зөвлөх, судалгаа их хийдэг байсан болохоор ч тэр үү “Цэцэг ургамал гэж ер нь юу юм бол?” гээд судалж, гадны болон монгол хэл дээрх эх сурвалжуудыг харж эхэлтэл гэртээ маш бага зардлаар хэн боловч эхлүүлж болох, ямар ч эрсдэлгүй, өнөөдөр зарагдахгүй байсан ч маргааш болоход үнэ нь илүү өсдөг ийм бүтээгдэхүүн юм байна гэдгийг олж харсан.

💡 Гэхдээ үүнийг хүмүүс яагаад олж харахгүй ашиглахгүй байна вэ гэж бодсон л доо. Гэтэл анх миний цэцэг тарьж байсантай л адилхан хүмүүст системтэй бүрэн мэдлэг байхгүй байгааг анзаарсан. Арчилгааны талаар системтэй мэдлэгтэй л болчихвол хүүхдээ харж байгаа ээжүүд, өндөр ачаалалтай ажилладаг залуучууд, тэтгэвэрт гарсан хүмүүс гээд бүгд л гэрээ чимэглэж, сэтгэл санаагаа өргөнгөө бизнестэй болох боломжтой болохоор санагдлаа.

📖🌺 Ингээд өшөө цаашаа судлаад номоо бичсэн. Эхэндээ номоо маш энгийн бүтэцтэй байлгая гэж бодсон ч хүмүүсийг цаг заваа багахан гарздаасай, нэг ч цэцэг битгий үхүүлээсэй гэсний үүднээс, магадгүй бизнестэй болох үндсийг нь тавьж өгөхөд туслах зорилгоор бүрэн, цэгцтэй, системтэй мэдээлэл хэрэгтэй юм байна гэж бодож "Ургуулахад учир бий" номоо гаргасан даа.

💪 Powered By:
▶️ Mompreneur Z ◀️
▶️ Ургуулахад Учир Бий ◀️

📌 Хэрэв таныг хоббигоо бизнес болгоход туслах "Ургуулахад учир бий" номны үнийн мэдээлэл авч захиалга өгөх бол 41 гэж бичнэ үү.

📌 Ажлаасаа гарч, амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг нээж байсан тэр үе олон жилийн өмнө хэрнээ өчигдөр мэт санагдана охин м...
09/04/2021

📌 Ажлаасаа гарч, амьдралынхаа нэгэн шинэ хуудсыг нээж байсан тэр үе олон жилийн өмнө хэрнээ өчигдөр мэт санагдана охин минь.

😇 Ээж нь тэр үед хоол хийж чаддаггүй байлаа. Гэхдээ чинийхээ төлөө ээжид нь чадахгүй мэдэхгүй зүйл гэж нэг ч байхгүй мэт байсан шүү...

😇Чи минь л эрүүл саруул бойжиж, энэ хорвоод нэрээ дуулгасан хүн болвол ээжийнх нь бүх хүсэл биелэх юм шиг санагдаж байсан тэр өдрүүд...

❤️️Чи минь одоо харж байгаа байх. Ээж нь 7 хоног сар өдөр бүрээр нь чамдаа юу өгөхийг тэмдэглэж, заавар зөвлөгөө бүрийг дагаж, чамайгаа сургах, хөгжүүлэхийн тулд энэхүү тэмдэглэлийг бичиж суулаа.

❤️️ Одоо чи минь ээж, харин би чинь эмээ болсон. Мянган үгнээс илүү энэ дэвтэр чамд минь үнэтэй хөрөнгө оруулалт болох юм билүү.

❤️️ Нялх биетэй ээжүүдэд хорвоо дэндүү хатуу шүү. Охин минь. Битгий гуниарай. Ээж нь ч бас нэгэн цагт чам шиг л байсныг энэ дэвтэрээс уншаарай.

📌 Powered By:
▶️ Haku's corner Founder Халиун Ганбаатар ◀️

📌 Хэрэв Гүзээлзгэнэ хүүхдийн хоолны тэмдэглэлийн дэвтэрний үнийн мэдээлэл авч, захиалга өгөхийг хүсвэл 35 гэж бичнэ үү.

📌 Та мөнгөө зөв зарцуулж чаддаг эсэхээ мэдэхийг 13 гэж бичнэ үү.💯 Бидний бэлдэн хүргэдэг "Just Try" булан нь өөрийгөө ил...
07/04/2021

📌 Та мөнгөө зөв зарцуулж чаддаг эсэхээ мэдэхийг 13 гэж бичнэ үү.

💯 Бидний бэлдэн хүргэдэг "Just Try" булан нь өөрийгөө илүү танихад туслах, юу дутагдаж бас юу хэрэгтэй байгааг олж тогтоох зорилготой, тухайн салбарын мэргэжилтнүүдтэй хамтран бэлдсэн чатботод суурилсан сонжоо бүхий контент бөгөөд та дараах зааврын дагуу сонжоог хүлээн авах боломжтой.

👉 Алхам №1. Өгөгдсөн тоог коммэнтоор бичихэд чатаар дэлгэрэнгүй мэдээлэл очно
👉 Алхам №2. Дэлгэрэнгүй мэдээлэл дотор үргэлжлүүлэн хүлээн авах бол илгээх үг байх бөгөөд тус үгийг чатын хариуд илгээснээр сонжоо ажиллаж эхэлнэ.

💯 Танд сайхан бүхнийг хүсье

😇 Тухайн үеийн мэдрэмжээс гарах гэж удаан хугацаа зарцуулсан л даа. Гэрийн маань санхүү хасах, хасах руу орж, үүний гол ...
05/04/2021

😇 Тухайн үеийн мэдрэмжээс гарах гэж удаан хугацаа зарцуулсан л даа. Гэрийн маань санхүү хасах, хасах руу орж, үүний гол буруутан нь би юм шиг санагдаж байлаа. Сэтгэл хөдлөлөөр бүх зүйлийг шийдэж, буруу тооцоолол гаргасан юм уу даа гэж боддог.

👉 Тухайн үед би бага хүүхдээ төрүүлчихсэн, бага маань 5 сартай байсан юм. Бүх л хүмүүс гоё ажил хийгээд л, гоё юм сураад л, гоё юманд оролцоод л яваад байхад би ганцаараа л гэртээ суугаад байгаа юм шиг нийгмээс тусгаарлагдсан мэдрэмж авч байж билээ. Ууг нь хүүхдээ өсгөнө гэдэг чинь ямар том ажил билээ дээ. Ингээд кофе шоп нээхээр шийдэж нөхөртөө хэлтэл их гоё дэмжсэн.

📌 Кофе шопоо засахад 3 сарыг зарцуулж олон ч найзууд маань оролцсон доо. Ингээд нээгээд 2 сар ажиллуулаад дампуурсан.

🍵 Би ер нь их хурдан даардаг хүн л дээ. Даарахгүй байхын тулд юу хийх вэ гээд хайлт хийсэн чинь дархлаа дэмжих ханиадны цай гээд лимон, цагаан гаатай цайны жор гарч ирсэн юм. Энэ цайгаа өдөр тутмын хэрэглээ болгочихсон уугаад л байсан л даа.

💡 Тэгээд нэг өдөр яагаад би энэ цайгаа үйлдвэрлэж болохгүй гэж гэсэн бодол орж ирсэн.

💯 Дахиад нөхөртөө хэлсэн чинь “Тэгж болно штээ. Чи хийгээд үз туршаад үз” гэлээ. Ийм үг сонсоод хүн өөртөө итгэж эхэлдэг юм билээ. Бас өмнө нь дампуурч үзсэн болохоор тооцоолох ёстой, туршиж үзэх ёстой гэж бодсон. Ингээд цайгаа төрөл төрлөөр туршиж үзээд цэвэр монгол зөгийн балтай лимон цагаан гаатай төрлөө гаргасан. Дараа нь охин маань ааруултай ус уух дуртайг нь хараад ааруултай төрлөө олон туршилтын дараа үйлдвэрлэсэн дээ.

💯 Одоо эргээд харахад дампуурал гэдэг тийм ч муу зүйл биш юм шиг ээ. Кофе шоп нээж дампуурч үзсэн болохоороо одоо хамгийн сайн бүтээгдэхүүн болгохын төлөө сэтгэл шулуудан маш их судалгаа, туршилт хийж цайгаа үйлдвэрлэж байна даа.

💪 Powered By:
▶️ Гэрэлт ◀️

📌 Хэрэв та түүний дархлаа дэмжигч цэвэр монгол зөгийн балтай хугацаа уртасгагч нэмэлт амт оруулагчгүй лемон, цагаан гаатай цай болон аруултай зөгийн балтай цайг захиалах бол 40 гэж бичнэ үү.

😫 Яг одоо л би тэсэхгүй нь ээ гэж хэлмээр үе байдаг ч эргээд харахад даваад л гарчихсан байдаг. Дараалсан саарал өдрийн ...
02/04/2021

😫 Яг одоо л би тэсэхгүй нь ээ гэж хэлмээр үе байдаг ч эргээд харахад даваад л гарчихсан байдаг. Дараалсан саарал өдрийн төгсгөлд би зүүдлээгүй байгаа гэмээр аз жаргалтай үйл явдал тохиолдож л байдаг нь одоо тавилан юм даа ккк...

😇 Тэдгээр өдрүүдийн төгсгөлд нэг л зүйлийг ойлгосон нь ТАЙВШИРАХ ХЭРЭГТЭЙ. Учир нь бид ууртай, гунигтай үедээ хэзээ ч зөв шийдвэр, гайхамшигтай гаргалгаа гаргаж чаддаггүй. Тийм үедээ хэлсэн үг хийсэн үйлдлээс л болж байдлыг илүү хүндрүүлдэггүй гэж үү?

💯 Тиймээс энэ удаагийн зөвлөгөөгөөр бодит туршилтаар нотлогдсон 5 минутын дотор тайтгарах аргыг танилцуулж байна.

👍 Зураг бүрийн тайлбараас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

❤️️ Админууд нь тэгээд чин сэтгэлээсээ зөвлөгөө мөвлөгөө, гоё гоё түүхүүд нийтлээд байхад ганц LOVE дараад сэтгэгдлээ үлдээгээд шэйр хийчихэд бас яахав дээ тээ. Ккк.

😍 Өөрийгөө хөдөөнийх гэж хэлэх дуртай охидоор би бахархдаг. Учир нь хотын төв цэгийг тойрсон хэдхэн өндөр барилга, данда...
31/03/2021

😍 Өөрийгөө хөдөөнийх гэж хэлэх дуртай охидоор би бахархдаг. Учир нь хотын төв цэгийг тойрсон хэдхэн өндөр барилга, дандаа хаашаа ч юм яарч явдаг хөмсөг зангидсан хүмүүс, машины сигнал, эцэс төгсгөлгүй үргэжлэх дуу чимээнээс илүү энгийн малчны хотноос л өдий зэрэгтэй явах амьдралын ухаан, тэвчээр гэж юу болохыг тэд харж өссөн байдаг юм.

😇 Магадгүй хөдөөний охидод бусдаас ялгарах төгс бие галбир, царай төрх, ганган чамин зүйл байхгүй. Бусдаас илүүрхэх хөрөнгө мөнгө, эд хэрэглэл ч байхгүй.

💯 Гэхдээ тэд ганцхан зүйлээрээ бусдаас ялгарч ганцхан зүйлээрээ бусдаас илүүрхдэг. Энэ бол хүн чанар эх орноо гэх сэтгэл.

29/03/2021

😢 Гэрийн маань санхүү хасах хасах руу орж, гол буруутан нь өөрөө мэт санагдах тэр үед хэцүү байсан л даа.

👉 Хэдийгээр уналтын үе тун хэцүү гарах гарцгүй мэт санагддаг ч хямраад байх биш түүнээс суралцаж, босох нь хамгийн чухал.

💪 Powered By:
▶️ Гэрэлт◀️

📌 Хэрэв та түүний дархлаа дэмжигч цэвэр монгол зөгийн балтай хугацаа уртасгагч нэмэлт амт оруулагчгүй лемон, цагаан гаатай цай болон аруултай зөгийн балтай цайг захиалах бол 40 гэж бичнэ үү.

😍 Би сүүлийн 11 жилийн турш “ээж” гэдэг ажлыг хийж байгаа одонтой ээж. Эргээд харахад энэ 11 жилийн хугацаа өөрийнхөө со...
01/03/2021

😍 Би сүүлийн 11 жилийн турш “ээж” гэдэг ажлыг хийж байгаа одонтой ээж. Эргээд харахад энэ 11 жилийн хугацаа өөрийнхөө сонирхол, юунд дуртайгаа нээж олсон жил байжээ. Нөхөр бид 2 их тайван хүмүүс болоод ч тэр үү эсвэл би хийх дуртай юмаа олчихсон болохоор ч тэр үү төрсний дараах хямралд нэг их өртөж байгаагүй.

🎂Охиноо төрснөөс хойш бялуу хийж эхэлсэн. Бага хүүхэд маань тэр үед ой ч хүрээгүй байлаа. Хөлөөр аяга шанагатай ноцолдоод л би ч бялуу хийхдээ дуртай юм болохоор нэг их түүртээд байдаггүй байсан юм. Хүүхдүүдээ унтуулж байгаад шөнө чимээ гаргахгүй хийх гэж их л оролддог байлаа.

😇 Ингээд эгчтэйгээ Европ технологиор талх хийхээр шийдээд Швейцараас мэргэжлийн хүнийг урьж авч ирээд 2 сарын сургалт авсан. Сурснаа хэрэгжүүлж бүтээгдэхүүн болгон гаргах боломжтой зүйл юу байна гэж харж байгаад одоо өөрийнхөө хийж байгаа давхраат зуурмагны гурил буюу тэргүүний гурилыг хийхээр шийдсэн л дээ.

👉 Гэхдээ анх шууд ч хийчихээгүй. Зориглож чадахгүй л байсан. Би чинь эмээ өвөөгийн хүүхэд болохоор өвөөгөөсөө тэтгэврийн зээлээ та надад аваад өгөөч тэгэх үү, охин нь нэг төхөөрөмж авах гэсэн юм” гэж гуйхад өвөө маань маш их дэмжсэн. Ингээд төхөөрөмжтэй болчихлоор юм арай өөр болдог юм билээ. Хэргийг нь гаргах гээд ажилдаа орсон.

❤️️ Дөрвөн хүүхдийн ээж, эхнэр хүн болохоор бас бүх юмаа өөрөө хийдэг болохоор их хэмжээтэй үйлдвэрлэж чадахгүй л байна. Бас сурталчилгаа хийгээд байдаггүй. Гэхдээ зарим ээж нарын дунд их ам сайтай, байнгын хэрэглэгч болсон ресторан, нарийн боовны газруудтай болсон шүү.

💯 Ээжүүд бидний хийж буй бизнес том ч байж болно, жижиг ч байж болно, хүмүүс үнэлж ч болно, үнэлэхгүй ч байж болно. Гол нь өөрт сэтгэл ханамж, өөртөө итгэх итгэл, аз жаргал өгч байх хэрэгтэй л гэж боддог доо.

Powered By
▶ Mompreneur Z ◀
▶ 4 хүүхдийн одонтой ээж , Давхраат гурил Fresh croissants & puff pastry-ийн үүсгэн байгуулагч ◀
📌 Хэрэв та хүүхэд ч хийж чадах амттаныг захиалах бол 32 гэж бичнэ үү.

📌 Бие биенээ илүү сайн танихад туслах асуултууд хүлээн авахыг хүсвэл 39 гэж бичнэ үү.💯  Бидний бэлдэн хүргэдэг "Just Try...
26/02/2021

📌 Бие биенээ илүү сайн танихад туслах асуултууд хүлээн авахыг хүсвэл 39 гэж бичнэ үү.

💯 Бидний бэлдэн хүргэдэг "Just Try" булан нь өөрийгөө илүү танихад туслах, юу дутагдаж бас юу хэрэгтэй байгааг олж тогтоох зорилготой, тухайн салбарын мэргэжилтнүүдтэй хамтран бэлдсэн чатботод суурилсан сонжоо бүхий контент бөгөөд та дараах зааврын дагуу сонжоог хүлээн авах боломжтой.

👉 Алхам №1. Өгөгдсөн тоог коммэнтоор бичихэд чатаар дэлгэрэнгүй мэдээлэл очно
👉 Алхам №2. Дэлгэрэнгүй мэдээлэл дотор үргэлжлүүлэн хүлээн авах бол илгээх үг байх бөгөөд тус үгийг чатын хариуд илгээснээр сонжоо ажиллаж эхэлнэ.

💯 Танд сайхан бүхнийг хүсье.

♥️ Хүүхдүүд царай муутай гэж шоглоход♥️ Ангийн сахилгагүй хөвгүүд цасаар угаахад үргэлж хамгаалахад бэлэн байдаг,♥️ Бага...
24/02/2021

♥️ Хүүхдүүд царай муутай гэж шоглоход
♥️ Ангийн сахилгагүй хөвгүүд цасаар угаахад үргэлж хамгаалахад бэлэн байдаг,
♥️ Бага ангийн гэрийн даалгаварт наамал хий гэхэд өөрийнхөө гэрийн даалгаврыг хийж байгаа мэт орой хүртэл суудаг
♥️ Цаг оройтсон хичээлээс ирэхэд үргэлж замд тосоод зогсож байдаг,
♥️Зочны өрөөний буйдан дээр хүүхэлдэйн кино үзэж байгаад унтчихвал өргөөд оронд нь оруулдаг
♥️ Охиндоо хэзээ ч ЗАВГҮЙ гэдэг үгийг хэлж үзээгүй
♥️ Өвдөх, өлсөх эрх байхгүй мэт үр хүүхдээ хөлөө олтол чадах бүхнээ хийдэг хүнийг

♥️♥️♥️ ААВ гэдэг ♥️♥️♥️

♥️ Аав минь байдаг болохоор л бид амьдралыг хэт бардам, юунаас ч айхгүйгээр өнгөрөөдөг ч юм шиг.

📌 Гэхдээ бид тэдэнд ямар их хайртайгаа, яаж их баярладаг гэдгээ хэлдэг болов уу❓

💯 Яг одоо аавдаа хайртай гэж хэлэх цаг. Аавуудаа мэншион хийж сэтгэлдээ бодож явдаг ч нэг ч удаа ил гаргаж чаддаггүй үгээ коммэнтоор үлдээцгээе.

👉 Бид хамгийн хайртай хүнийхээ нүд рүү нь хараад хайртай гэж хэлэхээс айдаг тийм л зориггүй хүмүүс шүү дээ.

📌 Хэрэв та Миний аавын 15 эрхэм чанар бэлгийн номыг захиалж харилцаагаа хайраар дүүргэхийг хүсэж байвал 37 гэж бичээрэй.

#ХарилцаагааХайраарДүүргэе

📌 Powered By:
▶️ LoveNotes ◀️

😓 Хүүхдүүд маань дутуу тээлттэй төрж байсан. Ээж дутуу тээлттэй төрөхөд маш олон шалтгаан нөлөөлдөг л дөө. Яг хүүгээ төр...
22/02/2021

😓 Хүүхдүүд маань дутуу тээлттэй төрж байсан. Ээж дутуу тээлттэй төрөхөд маш олон шалтгаан нөлөөлдөг л дөө. Яг хүүгээ төрүүлсэн өдрийнхөө орой унтаж байгаад сэрээд хөхүүлэх гэсэн миний хүүд дулаан алдалт үүсчихсэн, уруул нь хүртэл хүйтэн болчихсон байсан.

😭 Тухайн үед би ямар их хүсэж байж, яаж догдолж хүүхэдтэй боллоо доо, би хүүхдээ алдах нь байна шүү дээ, унтаагүй байсан бол ядаж л хөхрөлт үүсэж байгааг, хүүхдийн биеийн хэм буурч байгааг эрт анзаараад мэдчих байсандаа гэж маш их харамсаж, өөрийгөө буруутгаж байсан л даа. Тэр үе магадгүй миний амьдралын хамгийн хэцүү үе байсан байх.

😇 Хүүхдүүд маань гүйцэд болон дутуу тээлтийн яг зааг үед төрж, хэд хэдэн хүндрэлүүд үүсэж байсан ч анх тохиолдсон болохоор ч тэр үү энэ л хамгийн аймаар нь байсан. Гэхдээ хүүхэд маань одоо эрүүл саруул 3 настай том ах болсон.

📌 Би чинь уг нь мэргэжлийн эмч хүн. Харьцангуй богино байж болох ч гэлээ нярай, бага насны хүүхдүүдтэй ажилласан туршлага, 6 жил сурсан мэдлэг, эрдэмтэн багш нарын хэлж сургаж, захисан үгс надад бий.

👉 Гэтэл хүүхдийн маань биеийн хэм хэвийн болох хүртэлх тэр хугацаа надад дэндүү хэцүү санагдаж байсан. Хүүхдийн зөв асаргаа ямар чухал вэ, хүүхэд өвдөх ямар хэцүү юм бэ, би л хүүхдээ илүү сайн асарч харж хандсан бол гэх тэр мэдрэмж, харамсал ямар байдаг гэдгийг тэгэхэд л бүх бие сэтгэл зүрхээрээ мэдэрсэн.

👉 Хүүхдээ хэвийн болсны дараа эмч надад ийм байгаа юм чинь эмнэлгийн бус мэргэжилтэй, залуу ээжүүдэд бүр хэцүү байдаг байхдаа гэж бодсон. Тэр бодолдоо л хөтлөгдөж өөртэйгээ ижил ээжүүдэд чадахаараа тусалъя гээд хүүхдийн эрүүл мэндийн талаар зөвлөгөө өгдөг БомБорДуК хуудсаа нээж бичиж эхэлсэн дээ.

💯 Одоо өрнийн болон дорнын анагаах ухааны шинжлэх ухаанч эх сурвалж, дотоодын төдийгүй гаднын удирдамжуудыг тусган илүү эмх цэгцтэй, чанартай "цогц сургалт" болгоод ажиллаж байна.

😍 Өө би хүүхдийнхээ хамрыг дутуу буруу цэвэрлэдэг байсан байна, усанд оруулахад хэцүү байдаг байсан нь би буруу барьдагт байсан байна, хүүхэд маань гулгихаа болилоо, гэдэсний дүүрэнгээс болж зовиурлахаа болилоо, баас нь хэвийн боллоо гэсэн талархлын үгс сонсохоор бүр нисэж чаддаг бол нисчихмээр тийм гоё аз жаргалтай болдог.

💯 Урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөөр нэг ч хүүхэд өвдөхгүй, бүх ээж, аавууд хүүхдийнхээ эрүүл мэндийн талаар зохих түвшний мэдлэгтэй болчихвол хичнээн сайхан бэ. Энэ л миний эрхэм зорилго доо.

💪 Powered By:
▶️ БомБорДуК ◀️
▶️ Mompreneur Z ◀️
☕ Location:
▶️ Yavuu lounge ◀️
📌 Хэрэв та тус сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 38 гэж бичнэ үү.

16/02/2021

📌 Хүүхэд бүр урдчилан сэргийлэх боломжтой өвчнөөр өвдөхгүй байгаасай, аав ээж бүр хүүхдийнхээ өмнө хариуцлагатай байж, хүүхдийн эрүүл мэндийн талаар зохих түвшний мэдлэгтэй байгаасай гэж би хүсдэг.

💪 Powered By:
▶️ БомБорДуК ◀️
▶️ Mompreneur Z ◀️

☕ Location:
▶️ Yavuu lounge ◀️

📌 Хэрэв та тус сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 38 гэж бичнэ үү.

😍 Нэлээн хэдэн жилийн өмнө Эрчүүд ангарагаас, бүсгүйчүүд сугараас номыг уншаад эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцаандаа...
12/02/2021

😍 Нэлээн хэдэн жилийн өмнө Эрчүүд ангарагаас, бүсгүйчүүд сугараас номыг уншаад эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцаандаа маш том шинэчлэл авч ирж чадсан шүү.

📌 Манай хуудасны зүгээс энэ сарыг харилцаагаа хайраар дүүргэх сар болгож байгаатай холбогдуулан тэмдэглэлийн дэвтэр дээр үлдсэн Эрчүүд ангарагаас, бүсгүйчүүд сугараас номны тоймыг хүргэж байна.

👍 Зураг бүрийн тайлбараас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Бас зөвлөгөө маань таалагдвал LOVE дарж, бидэнтэй сэтгэгдлээ хуваалцан, цааш түгээгээрэй.

❤️️❤️️❤️️ Харилцаагаа хайраар дүүргэе.

♥️ Та хоёрын анх уулзсан тэр өдрийг санаж байна уу❓ Бас анх хайртай гэж хэлсэн тэр өдрийг. Гэрэл гэгээ, инээд, догдлол б...
09/02/2021

♥️ Та хоёрын анх уулзсан тэр өдрийг санаж байна уу❓ Бас анх хайртай гэж хэлсэн тэр өдрийг. Гэрэл гэгээ, инээд, догдлол бялхсан тэр халуун мэдрэмж цаг хугацааны эрхээр бага зэрэг бүдгэрчээ.

♥️ Хамгийн сүүлд хэзээ та анхны тэр мэдрэжээ дахин авсан бэ❓ Яг үнэндээ хайр гэдэг усалж тордох ёстой цэцэг юм шүү. Чин зүрхнээсээ гүн гүнзгийгээр хайрлаж буй ч хайрт чинь нэг л дутуу хайрлаад байх шиг санагдаж байвал юуг ч битгий хүлээ.

♥️ Хайр үргэлж шалтгаантай байдаг. Санаж байна уу❓ Яагаад түүнд анх дурласнаа... Яг одоо би үзэг цаасаа аваад түүнд дурласан 15 шалтгаанаа бичиж байна. Бид байнга хамт байдаг хэрнээ, хайрын тэр дулаахан илчийг үргэлж сэтгэлдээ тээж явдаг мэт хэрнээ, анхны дүрэлзсэн галыг цаг хугацаа бүдгэрүүлчихдэг ажээ.

📌 Хэрэв та ч бас Чамайг хайрлах 15 шалтгаан бэлгийн номыг захиалж харилцаагаа хайраар дүүргэхийг хүсэж байвал 37 гэж бичээрэй.

📌 Powered By:
▶️ LoveNotes ◀️

👉 Бага байхдаа хүүхдүүдэд их атаархдаг байлаа. Хүүхдүүд зуныхаа амралтаар өвөө эмээгийндээ очно, зусланд явна. Гэтэл мин...
08/02/2021

👉 Бага байхдаа хүүхдүүдэд их атаархдаг байлаа. Хүүхдүүд зуныхаа амралтаар өвөө эмээгийндээ очно, зусланд явна. Гэтэл миний амьдралд ерөөсөө тийм юм байгаагүй. Гэхдээ одоо бол үүнд баярладаг шүү. Аав ээж маань маш хөдөлмөрч хүмүүс л дээ. Намайг бага байхаас эхлээд л манайх хиамны цех ажиллуулж, талх нарийн боов, ундаа гэх мэтчилэн янз бүрийн зүйлийг хийдэг бид нар аав ээждээ тусалдаг байсан юм.

💡 Хүний амьдрал ер нь хүүхэдтэй болсон цагаас өөрчлөгддөг юм шиг санагддаг л даа. Хүүхдүүдийнхээ амьдралыг яаж илүү гэрэл гэгээтэй сайхан болгох уу? хэрхэн илүү сайн хүн болгох уу? Яаж илүү их ашиг орлого олох уу? Юу хийх үү? гэж бодож байх үед нөхөр маань хоёулаа чихрийг орлох ааруул хийе гэдэг санал тавьсан. Би ч дуртай хүлээж авсан л даа. Бизнес эхлэх гэж байгаа учраас хөрөнгө мөнгө шаардлагатай байлаа. Ээжээсээ асуусан чинь “Аавын чинь дансанд тэдгээрийнх нь хэдэн төгрөг бий” гэв. Тэгээд ээжтэйгээ хуйвалдаад аавынхаа тэтгэврийн зээлийг авч, бизнесээ эхэлсэн л дээ.

💯 Ааруулаа хийгээд хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд санал тавьсан чинь бүгд их дуртай хүлээж авсан. Нэг ч дэлгүүрээс татгалзсан хариу аваагүй. Аавынхаа мөнгөн хөрөнгө оруулалт, ээж аавынхаа багаас минь хөдөлмөр хүнийг бүтээдэг гэж өөрсдийнхөө биеэр үлгэрлэн, зааж сургасан бүхнээр цэнэглэгдэж, чихрийг орлох ааруул маань ч жил ирэх тусам улам амжилттай болж байна. Ээж аавынхаа сургасан энэ бүхнийг үр хүүхдүүдээ үргэлжлүүлэн сургахсан гэж хүсэх юм даа.

Powered By:
▶️ Түмэн Түгээлт ХХК ◀️
▶️ Mompreneur Z ◀️
Location:
▶️ Yavuu lounge ◀️
📌 Хэрэв та гаатай, үзэмтэй, шоколадтай, жимстэй ааруулын үнийн мэдээлэл авч, захиалга өгөхийг хүсвэл 36 гэж бичнэ үү.

03/02/2021

📌 Нийгмийн амьдрал харилцаан дээр тогтдог шүү дээ. Хүмүүсийн хоорондын харилцаа сайн байвал стрессгүй, сайхан амьдрах бүрэн боломжтой.

Powered By:
▶️ LoveNotes Founder Ari Lhagvasuren ◀️
▶️ Mompreneur Z ◀️

Location:
▶️ CAFE 9 ◀️

📌 Хэрэв LoveNotes хайрын номны зураг үзэж, үнийн мэдээлэл авч, захиалга өгөхийг хүсвэл 37 гэж бичнэ үү.

😢 Аав ээж хоёрыгоо байхад би үүнийг хийж чадаагүй юм. Ууг нь би аав ээжтэйгээ их дотно байсан л даа. Ямар их хайртайгаа ...
01/02/2021

😢 Аав ээж хоёрыгоо байхад би үүнийг хийж чадаагүй юм. Ууг нь би аав ээжтэйгээ их дотно байсан л даа. Ямар их хайртайгаа бас ямар их хайран дунд өссөн гэдгээ хэлж илэрхийлж чадаагүй л дээ.

👉 Ер нь маш олон зүйлийг огтлолцол дээрээс ном маань бүтсэн л дээ. Тэр үед манай нөхөр бид 2 хүүхэдтэй болохоор төлөвлөж байсан юм. Хүүхдээ төрүүлээд мэдээж ээж хүнийхээ хувьд хүүхдээ өсгөж гэртээ байх хэрэгтэй болно. Тэгэхээр гэрийн бүх санхүү нөхрийн маань нуруун дээр ирэх учраас жижигхэн бизнестэй болъё гэж бодсон.

💯 Харин ямар бизнес байх уу? Би юунд дуртай бас юу миний хувьд утга учиртай байх бол гэж бодсон л доо. Тэгээд хүмүүс бие биедээ сэтгэлийн үгээ тэр бүр илэрхийлж чаддаггүй учраас ямар их хайртайгаа нөхөж бичээд өгдөг ном байвал гоё юм байна даа гэж бодсон.

❤️️ Хамгийн түрүүнд аав ээжийнхийг хийсэн л дээ. Тэгээд бичиж байхдаа зөндөө уйлсан. Дараа нь хайртай хүндээ, ах эгчдээ, найздаа өгдгийг хийсэн. Ер нь бид чинь сэтгэл дотроо маш олон зүйл бодож явдаг хирнээ тэр бүр илэрхийлээд байдаггүй юм байна лээ. Маш их хайртай мөртлөө л хайртай гэж хэлж чаддаггүй.

📌 Powered By:
▶️ LoveNotes Founder Ari Lhagvasuren ◀️
▶️ Mompreneur Z ◀️

📌 Location:
▶️ CAFE 9 ◀️

📌 Хэрэв LoveNotes хайрын номны зураг үзэж, үнийн мэдээлэл авч, захиалга өгөхийг хүсвэл 37 гэж бичнэ үү.

Ажилч зөгий минь⁉ дотоод хөдөлгүүрээ одоо түр амрааж, амсхий. Ганцхан цаг сул зогсон, чиний дотоод хүн чинь ЯГ ЮУ гээд б...
27/01/2021

Ажилч зөгий минь⁉ дотоод хөдөлгүүрээ одоо түр амрааж, амсхий. Ганцхан цаг сул зогсон, чиний дотоод хүн чинь ЯГ ЮУ гээд байгааг, ЯГ ЮУ хүсээд яагаад байгааг сонс.

😌 Цаг хэд болж байгааг бүү анзаар. Дуу шуугиан, өглөө төлөвлөж гарсан ажил, өнөө хэний хэлсэн үг, даргын даалгасан ажлыг мартаад түр амсхий.

❤️️ Ээж гэдэг эрхэм алдар, эхнэр хүний үүрэг, амжилттай эмэгтэйн сүр хүчээ яг энэ мөчид түр унтраачих. Чи чинь чи шүү дээ. Та гэрлэсэн ч хувь хүн хэвээр байгаа гэдгээ бүү март. Мөн та нийгмийн дунд чадахаараа хөдөлмөрлөж, ажиллаж гурвын гурван ажил зэрэг хийж байгаа ч час улаан зүрхний цохилт дунд амьдардаг гэдгээ бүү март.

🌸 Яагаад яагаад гэх асуултад бүү хариул. Харин түүний оронд цагаан гаа, нимбэгтэй цай ууж, балгалт бүр нь урууланд тань хэрхэн час хийсэн амтыг мэдрүүлж, дараа биеэр тань халуун дулаан илч гүйлгэж байгааг мэдэр.

🌸 Өөрөөсөө юу ч битгий асуу. Болоод өнгөрсөн бүхэнд санаа зовох хэрэггүй. Яагаад гэвэл тэр зүйл өнгөрсөн. Ирээдүйдээ ч мөн санаа бүү зов. Яагаад гэвэл та өдөр тутамдаа л ирээдүйгээ сайхнаар босгох гэж чадахаараа хөдөлмөрлөж буй биш гэж үү?

❤️️ Харин та хамгийн сүүлд хэзээ амттай өдрийн зоогийг өөртэйгөө барьсан бэ? Санаж байна уу? Утсан үхрийн өвчүүний мах, гахайн амталсан шүүслэг махыг хамтад нь бүү сэрээд. Харин үүний оронд түүний амт бүрийг мэдэр.

🥢 Аманд тань орсон, будаа бүрийн ширхгийг мэдэр. Энэ л будааг таны зоогийн ширээний өмнө байлгах гэж хэчнээн тариачин хэдэн цагаар чийг мэдэрсэн амсхийхгүй ажилласан бол? Таны тэдний хөдөлмөрт хамгийн сайхан хариу барих арга нь өдрийн хоолоо амтархан идэж яг л тэр цаг мөчдөө өөртэйгөө байх юм. Танд ч бас энэ бүхэн сайхан биш гэж үү?

📣 Яг одоо хийж байгаа бүхнээ орхиод гараад ир. Би чамайг болзоонд урьж байна. Чиний доторх чи.

▶️ Location ◀️
💯 Greyseed Ulaanbaatar

Address


Telephone

+97689725522

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Women's power posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Women's power:

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share