Mongal PR consulting

  • Home
  • Mongal PR consulting

Mongal PR consulting Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Mongal PR consulting, News & Media Website, .

08/06/2022
01/04/2022

‼️Э.БАТ-ҮҮЛИЙН ГЭХ ХЭРЭГ‼️

18/03/2022

Э.Бат-Үүл хорих ангид өлсгөлөн зарлахаа мэдэгджээ

Э.Бат-Үүл Украиныг өмөөрч бичсэнийхээ төлөө хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хасуулжээ. Мөн захидал харилцаагаар харьцах хууль ёсны эрхээ хориулсан байна. Э.Бат-Үүл "409 дүгээр хорих анги бол прокурорын хатуу хяналтад байдаг. Баярсайхан прокурорт уулзах гомдол, хүсэлт гаргаад ч ирсэнгүй. Энэ бүхэн прокуророос даалгавартай тэр тусмаа Ерөнхий прокурор Жаргалсайханы үүрэг даалгавар байх гэж хардаж байна. Бид 1990 онд Зөвлөлтийн колончлолоос гарч, тусгаар тогтносон бүрэн эрхэт ардчилсан эрх чөлөөт улс болсныг Монгол Улсын ерөнхий прокурор одоог хүртэл ойлгоогүй нь В.Путины үл үзэгдэх гаруудын нэг гэдгийг нь харуулж байна. Монгол Улсыг Москвагаас жолоодохыг дахин хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй!!! Прокурорт гаргасан хэвлэн нийтлэх эрх чөлөө, захидал харилцаагаар харилцах хууль ёсны эрхийг сэргээх шаардлагыг хүлээж авахгүй бол В.Путины гар хөлүүдийн эсрэг хорих ангиас ардчилал эрх чөлөөнийхөө төлөө өлсгөлөн зарлах болсноо мэдэгдье" гэж өмгөөлөгчөөрөө дамжуулан хэлжээ.

11/03/2022

Х.БАТТУЛГЫГ Э.БАТ-ҮҮЛ Л ЗОГСООНО

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр АН-ын даргад нэрээ дэвшүүллээ. Гэхдээ О.Цогтгэрэлийн АН хэмээн олноо танигдаж яваа талд нь материалаа өгөв. Бүтэн жил шахам өөрийгөө АН-ын дарга хэмээн өргөмжилж явсан О.Цогтгэрэлийг ганцхан шилдэн татаад л өөрөө эзэн болохоор гарч ирлээ. Энэ үйлдлээрээ Ардчилсан намыг хоёр хуваасан нууц ноёнтон байснаа ч ил зарлав. Үнэндээ “О.Цогтгэрэлийн АН”-ын ард олноо Женко хочит Х.Баттулга байгаа гэсэн хардлагыг тэр өчигдөр тайлж, улс төрийн хүрээнд шуугиан тарилаа. Ардчилсан нам 2016 оны сонгуулиар ялагдаж, гудамжинд лааз өшиглөх болсон шокоо дийлэлгүй өөр хоорондоо хэрэлдэж уралдаад хоёр толгойтой болчихсон. Олигтойхон сөрөг хүчин байх нь битгий хэл дотоодынхоо дайныг дийлэхгүй шившиг болчихоод байгаа нь нууцгүй үнэн. Өнөөдөр энэ намын дарга чухам хэн гэдэг нь мэдэгдэхгүй, эрх баригч намын зугаагаа гаргадаг тоглоом болчихоод байгаа билээ. Албан ёсны тамга нь хуучин дарга С.Эрдэнийн гарт. Төрийн байгууллагууд нь энэ тамгыг хүчинтэй гэж үзээд үүгээр тамгалсан албан бичгийг хүлээж авдаг. СЕХ хоёр ч шатны сонгуульд энэ тамгаар үндэслэж, С.Эрдэнийн талаас нэр дэвшигчдийг бүртгэсэн байх жишээний. Нөгөө талынхныг хүлээж авдаггүй нь тамганд Но байгаагийнх биз. Гэсэн ч гандан буурахгүй хоёр тал өөрсдийн зүгээс намын дарга дэвшүүлсээр өдий хүрлээ. Даажинтай нь алиныг нь ч Дээд шүүх хүлээж авдаггүй. Тэгэхээр АН морь унасан толгойгүй хүн лугаа ямар ч даргагүй болсон нь гарцаагүй үнэн. Х.Баттулга хөшигний ард нууц ноёнтон байж, О.Цогтгэрэл мэтийн “хүүгээ” урагшаа түлхчихээд, эрх баригч Ардын намын даргын толгойг эргүүлчихэд Ардчилсан нам миний халаасанд ороод ирэлгүй хаачив гэж бодож тооцоолсон биз. Гэвч тийм зүйл болсонгүй. О.Цогтгэрэл С.Эрдэнийг барж дийлэхгүй байрандаа эргэлдсээр байв. Учир нь У.Хүрэлсүх С.Эрдэнийг ивээлдээ багтаачихсан. Ийм том артай хүн чинь бул чулуу мэт байх нь аргагүй гэх олны үг ортой ч байж мэднэ. Мэдээж У.Хүрэлсүхэд Ардчилсан нам толгойгүй байсан нь ашигтай учраас юу юугүй намын даргатай болгохгүй янаглан хорлохоо тэр сайн мэднэ. Өнөөдөртөө энэ муутайгаа гэдэг шиг. Хэдийгээр Л.Оюун-Эрдэнэ М.Энхболд руу нулимж чадсаныхаа шагналд Ардын намын дарга, Ерөнхий сайд болж томорсон ч У.Хүрэлсүхийн хувьд манцуйтай мантгар жаал хэвээрээ. Л.Оюун-Эрдэнэд У.Хүрэлсүх гэх эзнээсээ давсан том толгой байхгүй, шүдгүй арслан төдий. Тиймдээ ч зөвлөхийнхөө “оймсны хавчуургыг” АН-ын даргаар тавиулахад сачий нь дутаж таарна. Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёр туйлаад туйлаад тэнгээ эвдэхгүй нь ойлгомжтой болсон хэрэг. Бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэгчээр аргаа барж суухад нь дайны хажуугаар дажин болж Д.Монголхүү гэдэг нөхөр МоАХ-ыг нь авна гээд дэвээд эхэллээ. Женког л дарж байвал хэн ч байсан яахав гэдэг зарчмаар ардчиллын луугарууд аанай л тэр залууг балиашиглаад уналаа. ОХУ ч дэлхийд ганцаардаад, ардчилсан Монголын ард иргэд Украиныг өмөөрч, В.Путин ахыг нь харааж зүхэх үйл явц хавсрав. Юм юм л давхацсан хэрэг. Тиймээс тэр эцсийн сумаа тавьж, АН-ын даргыг гуйж биш гуядаж авахаар өөрөө ил гарав. Өөрийнх нь үгнээс гардаггүй Ж.Батсуурийг өрсөлдөгч болгомор аядаж, олонд үзүүлэх нь зүгээр л жүжиг. Дээд шүүх хүлээн зөвшөөрөхгүй байсан ч Ардын намын амар заяаг үзүүлэхгүй хорон тэмцэхээ тэр мэднэ. Түүнийг нэрээ дэвшүүлснийг сонсоод манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айсандаа арай өмдөндөө шээчихээгүй байгаасай гэж найдъя. Учир нь Х.Баттулгын мафилаг, хэн хүнээс илүү хорон гэдгийг холбоотон явсныхаа хувьд андахгүй. Зи-тэй нь нийлж ар нуруу руу нь хутгаж шааж, Ерөнхийлөгчийн сонгуулиас нясалчихсан нүглээ бодохоор хүйтэн хөлс нь чийхарч суугаа биз. Энэ өнцгөөс нь асуудлыг харж, эзнээ шүтэн бишрэх монгол ялначууд өнөөдөр уухай хадаан хөөрцөглөж байгаа нь дамжиггүй. Нэг талаар тэдний зөв байж болох ч нөгөө талаар Монголын ардчиллыг булшлах аюулын харангыг тэд дэлдэж байна. Женкогийн АН-ын даргад нэр дэвшсэн үйлдэл нь зүгээр ч нэг тохироо биш. В.Путины явуулга ч байж мэднэ. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа НҮБ-ын хуралд оролцохгүй сондгойрч В.Путиныг хаана явна тэнд дагаж явдаг “дагуул” болчихсон байсныг Э.Бат-Үүл баатар шүүмжилж байлаа. Өнөөдөр В.Путин хүн төрөлхтний дайсан, амилсан Гитлер болчихоод Украины ард олныг хүйс тэмтэрч байна. Хүн ёсноос гадуур аашлах түүний зэрлэг балмад үйлдлийг дэлхий даяараа жигшиж, буланд шахаж ганцаардуулчихсан. Одоо В.Путины талд Беларус, Хойд Солонгос, Сири зэрэг дарангуйлал тогтсон орнуудаас өөр нааш харах улс үлдээгүй. Ингэтлээ ганцаардчихсан В.Путинд Монгол ч хаа юм. Нефть, цахилгаанаар нь сүрдүүлж байгаад өөрийнхөө талд зогсоох туйлын хүсэлтэй байгаа нь дамжиггүй. Гэтэл Монголын төр өнөөдрийг хүртэл В.Путиныг дэмжинэ ч гэсэнгүй, яана ч гэсэнгүй. Бүлх залгисан мэт таг дуугүй. НҮБ-ын чуулганд хүртэл түдгэлзсэн санал өгсөн. Ард иргэд нь дайны эсрэг жагсаал цуглаан хийж ардчилсан улс гэдгээ дэлхийд харуулсан нь ОХУ-ын дарангуйлагчид түгшүүрийн дохио болсныг үгүйсгэхгүй. Тиймээс өөрийн гар хөл болсон Х.Баттулгыг сэлэмний ир, жадны үзүүрээ болгохоор тавьж туусан байх магадалтай. Х.Баттулга ийм далд санаа өвөртөлж байгаа бол Монголын ардчилалд аюул учирлаа. Шоронд хилс хэргээр хоригдчихоод байгаа ардчиллын баатар Э.Бат-Үүл энэ мэдээг дуулмагцаа “Хэрэв Х.Баттулга АН-ын даргаас нэрээ татахгүй бол би нэрээ дэвшүүлнэ шүү гэж нөхөрсөгөөр зөвлөе. Х.Баттулгаар дамжиж В.Путины бодлого хэрэгжиж, Монголын ардчилал устах аюултай. Ардчилалд заналхийлж буй Х.Баттулгатай надаас өөр тэмцэх хүн байхгүй” гэсэн юм. Түүний хэлдэг үнэн. Х.Баттулгыг зогсоох хүч зориг зөвхөн Э.Бат-Үүлд бий. Учир нь Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад бүгд сүүлээ хавчин айж байлаа. Тэр үед түүний өөдөөс зоригтой дуугарч, алдаатай бодлогыг нь шүүмжилж байсан ганц лидер нь Э.Бат-Үүл байв. Тэр ардчиллаа устгуулахгүйн тулд юунаас ч үл айн шоронгоос ч хамаагүй тэмцэх зоригтой гэдгээ ийнхүү илэрхийлсэн байна. Монголд шударга шүүх байдаг бол Э.Бат-Үүлийг хилс хэргийн “цовдлолоос” нь суллаж, ардчиллыг булшлах гэж байгаа атгаалжийн хар мангастай тулалдуулбал Монголыг Украины ирээдүй угтахгүй юмсан.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ

28/02/2022

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн сүүлээ хавчин зугтах мэт анир чимээгүй Монгол Улсын энхийг эрхэмлэх бодлогод нийцэхгүй

Монгол Улс төвийг сахисан гадаад бодлоготой улс биш. Төвийг сахисан улс болох санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2015 онд гаргаж байсан юм. Тэр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд оролцож, Монгол Улс байнга төвийг сахисан бодлоготой орон болох тухай дуулгаж байлаа.
Байнга төвийг сахих нь дайны үед ч, энх цагт ч хэвээрээ байдаг бодлого. Төвийг сахисан улс орон гадны халдлагад өртсөн тохиолдолд өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй. Харин бусад улс орны эсрэг дайн өдөөхгүй, тэдний өдөөсөн дайнд оролцохгүй байх үүргийг сайн дураараа хүлээдэг. Аливаа улс “байнга төвийг сахих” статусаа аль нэг орон, олон улсын байгууллагаар заавал дэмжүүлэх албагүй. Гэхдээ тийм статус зарлагч орныг олон улсын харилцаанд “төвийг сахисан улс” гэж үзэж, бүртгэл статистикт оруулдаг. Харин хөршөөсөө эхлээд уг асуудлаар ойлголцож, цаашид бусад орон, олон улсын байгууллагаас дэмжлэг авах нь нээлттэй. Төвийг сахисан улс нь нэг гартаа НҮБ-ын, нөгөө гартаа өөрийн дүрмийг барьж амьдрахыг эрхэмлэдэг бодлого юм. Сонгодог төвийг сахигч Швейцарь улс л гэхэд Европтоо хамгийн чадварлаг, түргэн маневрлагч армитай орны тоонд ордог. Манай батлан хамгаалах бодлогын үндэс ч дээрхитэй нийцдэг гэж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэлж байсан юм. Тиймээс 2015 онд “Монгол Улс байнга төвийг сахих санаачилгыг дэмжсэн ҮАБЗ-ийн зөвлөмж гаргасан. Энэ тухай хуулийн төсөл өргөн барьсан ч УИХ-ын дэмжлэгийг аваагүй билээ.
Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байр суурийг зарим судлаач эрс эсэргүүцсэн юм. Тухайлбал, доктор профессор Д.Уламбаяр “Байнга төвийг сахин суугаад хэрхэн, яаж олон тулгуурт гадаад бодлого явуулах вэ дээ. Улс орнуудыг хүчээр заналхийлж, түрэмгийлэл үйлдэж байхад түүний эсрэг дуу хоолойгоо боомилж, амаа хамхин хойшоо сууж, сүүлээ хавчин зайлсхийх нь энхийг эрхэмлэсэн бодлоготой үл нийцнэ” хэмээн шүүмжилж байв.
Учир нь Монгол Улс гадаад бодлогодоо үндэсний язгуур эрх ашгийг дээдлэх, нээлттэй, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, эвсэлд үл нэгдсэн, бие даасан, ардчилсан үнэт зүйлийг дээдэлсэн прагматик байх зарчмыг баримталдаг. Хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харьцах, “гуравдагч хөрш”-ийн бодлого, гурвалсан хөршийн хамтын ажиллагаа, цөмийн зэвсэггүй бүсийн статусыг олон улсын эрхзүйгээр баталгаажуулах, энхийг сахиулах ажиллагааг тэргүүлэх чиглэлээ болгосон. Тиймээс байнга төвийг сахисан орон болох нь зожиг амин хувиа хичээсэн явдал хэмээн буруутгаж байлаа.
Ийм учраас Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсны дараа ҮАБЗ Ц.Элбэгдоржийн үед гаргасан төвийг сахих тухай зөвлөмжийг 2018 онд хүчингүй болгосон. Мөн 2020 онд нь У.Хүрэлсүхийн Засгийн газар ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 375 дугаар тогтоолыг хүчингүй болгожээ.
Тэгэхээр уул ёсондоо Монгол Улс төвийг сахисан биш. Энхийг эрхэмлэсэн олон тулгуурт гадаад бодлоготой, цөмийн зэвсэггүй бүсийн статустай орон учраас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Украин руу хийж байгаа түрэмгийллийг дуугүй хараад сууж болохгүй л юм байна. Хүн төрөлхтний түүхэнд Адольф Гитлер гэдэг харгис этгээдийн тарьсан гайг 21 дүгээр зуунд В.Путин давтах гэж байхад энхийг эрхэмлэгч хөрш Монгол ганц үг ганхийхгүй байгаа нь В.Путины галзуурлыг уухайлж, хүн төрөлхтөн цусан далайд умбахыг тэсэн ядан хүлээж суугаа мэт ойлголтыг олон улсад өгч байна. В.Путины солиорол дээд цэгтээ хүрч, цөмийн бөмбөгөөр ч дэлхий ертөнцийг хайлуулж мэдэхээр улайрч байхад цөмийн зэвсэггүй бүсийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ичээндээ орсон тарвага лугаа таг дуугүй байна.
У.Хүрэлсүх В.Путиныг сайн ахаа гэж боддог байж болно. Үйлдэл бүрийг нь дуурайдаг фэн нь ч байж болно. Тэр бол хувь хүний эрх. Харин ардчилсан Монгол Улсын төрийн тэргүүн хүн төрөлхтнийг сүйрүүлэх цусан дайныг хараад чимээгүй сууж огт болохгүй ажээ.
Цус урсгаад байгааг нь бодохоор дайныг эсэргүүцчихмээр. Оросоос авдаг шатахуун, цахилгаанаа бодохоор В.Путин ахыгаа дэмжчихмээр. Ёстой л нөгөө хаданд хавчуулагдсан халиуны зулзага мэт дэнсэлж байгаа учраас хамраа ч цухуйлгахаас айж суугаа биз.
Гэхдээ алтан хөршийн аугаа удирдагчийн чинь эхлүүлсэн дайн энэ дэлхий дээр бидний орших уу, эс орших уу гэдгийг шийдэх учраас энхтайвны талд гараа өргөх нь манай орны эрх ашиг болчихлоо. Түүгээр явсан гайг үүгээр дуудлаа, дуугүй бай гэж В.Путины троллууд хараах л байх. Бид дуугарсан, дуугараагүй хажуу айлын аюул биднийг нөмрөх нь нэгэнт тодорхой болчихсон. Оросууд бөмбөрцөгт багтаж шингэхээ байж, буланд шахуулахад хөрш Монгол хөлгүй далайд живэхтэй адил болно. Тиймээс бид В.Путин ахын галзуурлыг зогсоож чаддаггүй юм аа гэхэд дэмжихгүй байх хэрэгтэй. Тэгж байж дэлхийд нүүртэй үлдэх биз ээ. Ядаж “Бид дайны үед төвийг сахина” гээд ч болов дуугарах ёстой. Үгүй аваас хөрш зандалчинтайгаа хамт дэлхийн хоригт гацах вий. Доктор Д.Уламбаярын хэлснээс үзвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүлх залгисан мэт дуугүй байгаа нь дайн дажин болж байхад сүүлээ хавчин зугтаж байгаатай адил, энхийг эрхэмлэх бодлогод үл нийцсэн үйлдэл юм байна. Ардчилсан нам өнөөдөр мэдэгдэл гаргаж, В.Путиныг түрэмгийллээ зогсоохыг шаардсан нь үүнийг мэдэрсэн, цагаа олсон политик боллоо. Төрийн тэргүүнээ дуугарахыг хүлээж цөхөөд аргаа барсан ухаантай улстөрчдийн үйлдэл. Тарж бутарж, хоёр хуваагдаад дотооддоо үнэлэмжээ барчихсан Ардчилсан нам л хэлж байгаа болохоос биш санаа нь зөв. Дайн болж байхад Ардчилсан орны Ардчилсан нам энхтайвныг хүсэхгүй өөр яах юм. Гайхаж, нулимаад байх зүйл алга...
Я.МӨНГӨНЦЭЦЭГ

11/02/2022

Хотын дарга асан Э.Бат-Үүл хүүтэйгээ нийлж, дахин төлөвлөлтийн төсөл авч баяжчихаад  баахан айлуудыг орон гэргүй болгосон гэдэг хараал зүхэл есөн жилийн турш үр....

07/01/2022
А.Навальныйг хордуулсан нь тодорхой боллооА.Навальныйг хүлээн авсан Германы “Шарите” эмнэлгийн мэргэжилтнүүд түүний цусн...
25/08/2020

А.Навальныйг хордуулсан нь тодорхой боллоо
А.Навальныйг хүлээн авсан Германы “Шарите” эмнэлгийн мэргэжилтнүүд түүний цуснаас авсан шинжилгээгээр хүний биеийг удаан хугацаанд хордуулдаг холинэстераз төрлийн хор олдсон гэж мэдэгджээ.
Их Британид ажиллаж байсан Тагнуулын ерөнхий газрын ажилтан Сергей Скрипалийг мөн энэ төрлийн бодисоор хордуулж байсан юм.
Энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор Германы канцлер Ангела Меркель буруутныг хайхыг шаарджээ.

Белорусийн бослого гаргагчдын тэргүүнийг баривчлавБелорусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тус улсын олон үйлдвэрийн а...
25/08/2020

Белорусийн бослого гаргагчдын тэргүүнийг баривчлав
Белорусийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тус улсын олон үйлдвэрийн ажилчид жагсагчдыг дэмжиж ажил хаялт зарлаж байв. Тэгвэл өнгөрөгч даваа гарагт эдгээр ажлыг зохион байгуулсан “ Беларуськалия” үйлдвэрийн хорооны тэргүүн Анатолий Бокуныг саатуулжээ. Бокуныг гурван цаг орчим саатуулсны дараа шүүх хурал болж 675 мянган белорусь рубль буюу 264 ам.доллараар торгох шийдвэр гаргасан байна. Шүүхийн шийдвэрийн дараа түүнийг суллажээ.
Дашрамд дурдахад, Белорусьт гурав дахь долоо хоногтоо эсэргүүцлийн жагсаал цуглаан үргэлжилж байна. Лукашенко ард иргэдийнхээ эсэргүүцлийг гадны гар хөл оролцоотой гэж үзэж байгаа бөгөөд ялангуяа “өнгөт хувьсгалын эзэд” болох Польш, Их Британи, Чехээс удирдаж байна” гэжээ.

А.Навальный Германы эмнэлэгт хүргэгджээНавальныйгийн хамтран зүтгэгч Л.Волковын хэлснээр түүнийг Германы “Шарита” эмнэлэ...
24/08/2020

А.Навальный Германы эмнэлэгт хүргэгджээ
Навальныйгийн хамтран зүтгэгч Л.Волковын хэлснээр түүнийг Германы “Шарита” эмнэлэгт хүргэжээ. Түүний тусгай үүргийн онгоцны зардлыг Борис Зимин болон түүний гэр бүлийн “Энхтайвны төлөө кино” сан гаргасан байна.
Навальныйгийн талынхан түүнийг хордуулсан гэж байгаа ч Оросын эмч нар хордлогын шинж тэмдэг илрээгүй гэж ярьжээ.
“Энхтайвны төлөө кино” сангийн тэргүүн Як Бизил Германы Bild хэвлэлд өгсөн ярилцлагадаа. “Навальный хордсон. Гэвч тэр улстөрчийн хувьд наад зах нь сарын хугацаанд ажлаасаа хөндийрч байна” гэжээ.
Эх сурвалж “BBC”

Шинэ Беларусийн марш” жагсаалд 100 гаруй мянган хүн оролцлооБелорусийн нийслэл Минскийн Тусгаар тогтнолын талбайд өнгөрө...
24/08/2020

Шинэ Беларусийн марш” жагсаалд 100 гаруй мянган хүн оролцлоо
Белорусийн нийслэл Минскийн Тусгаар тогтнолын талбайд өнгөрөгч ням гарагт дахин 100 гаруй мянган хүнийг хамарсан жагсаал боллоо. Жагсагчид “Эрх чөлөө”, “Зайл” гэсэн үгтэй бичиг барьсан байв. Жагсагчдын эсрэг хүчний байгууллагыг хөдөлгөх болно гэдгээ тус улсын эрх баригчид удаа дараа мэдэгдэж байгаа юм.
Лукашенко энэ үеэр автомат буутай, хамгаалалтын бүрэн хувцастай гарч ирснийг гадаадын болон тус улсын хэвлэл мэдээллийнхэн онцолж байна.
Эх сурвалж “BBC”

Алексей Навальныйг хордуулав уу? Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный эмчлүүлэхээр Сибириэс Герман руу ирлээ. ...
22/08/2020

Алексей Навальныйг хордуулав уу?
Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный эмчлүүлэхээр Сибириэс Герман руу ирлээ. Тэрбээр Москвагаас Томск орохоор явах замдаа аягатай цай уусныхаа дараа ухаан алдаж унаад комд орсон байна. Тиймээс түүний ууж байсан цайнд ямар нэгэн асуудал байна, магадгүй хордуулсан гэж хамтран зүтгэгчид нь сэжиглэж байгаа юм. Москвагаас Томск орохоор явах замд нь ийм зүйл тохиолдсон учраас түүний зорчиж явсан онгоц яаралтай горимоор Омск хотод газарджээ. А.Навальныйг Омск хотод эмчилгээнд орсон эхний үед эмч нар түүний биеийн байдлыг тун хүнд байгаа тухай хэлж байсан юм. Тиймээс А.Навальныйг Герман руу шилжүүлэн эмчлүүлэх хүсэлтийг ар гэрийнхэн болон хамтрагчдынх нь зүгээс гаргаж, Германы "Энхтайвны төлөөх кино театр" ТББ ихээхэн тусалсан байна. Харин А.Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш твиттерт "Дэмжиж, тусалсан хүн бүхэнд талархаж байна. Алексейн амь нас, эрүүл мэндийн төлөөх тэмцэл дөнгөж эхэлж байна" хэмээн жиргэжээ. Тэрбээр “Эмч нар түүний Герман руу явах нислэгийг батлахын тулд ийм их хугацаа зарцуулсанд харамсаж байна” гэдгийг ч нэмж хэлсэн байна.
А.Навальныйг хордуулсан эсэх тухайд, түүний биед ямар нэгэн хор илрээгүй. Харин цусан дахь сахарын хэмжээнээс үүдэлтэй "бодисын солилцооны эмгэг" үүссэн гэдэг оношийг эмч нар тавьжээ. Гэвч тэдний дүгнэлтийн дараа А.Навальныйн арьс, үснээс үйлдвэрийн химийн ул мөр илэрсэн байна.
Навальныйтай адил хордлогын шинж тэмдэг Оросын “Пасси Риот” хөдөлгөөний зохицуулагч Петр Верзиловт 2018 онд тохиолдож байжээ. Түүний хуучин эхнэр Надя Толоконникова ВВС-д өгсөн ярилцлагадаа “Навальныйн байдал экс нөхрийн маань "хордлого" -той төстэй юм. Тухайн үед "Германы эмч нар миний хуучин нөхрийн цуснаас хор илрээгүй гэж хэлсэн л дээ. Гэхдээ түүнийг хордуулсан хор гурав хоногийн дараа хүний биеэс алга болдог. Тиймээс Оросын эмч нар түүнийг Герман руу явахаас өмнө биеэс нь ул мөргүй арилгасан” хэмээн хэлсэн байна.
Ямартай ч Оросын сөрөг хүчний удирдагч, В.Путиныг хүчтэй шүүмжлэгч Алексей Навальный учир битүүлгээр комд орж, Германд эмчлүүлэхээр ирлээ. А.Навальный өнгөрсөн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг хүчтэй шүүмжилж, ОХУ-ын төрийн авлигыг зоригтойгоор илчилж, ардчиллын төлөө тэмцсээр ирсэн юм. Үүнийхээ төлөө олон ч удаа хоригдсон байдаг. Харин түүнд тохиолдсон үйл явдалтай холбогдуулан Германы канцлер Ангела Меркел, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар байр сууриа илэрхийлж, санаа зовж байгаагаа мэдэгдээд байгаа юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден энэ үйл явдлыг буруушааж, хэрэв АНУ-ын Ерөнхийлөгч болбол "В.Путины автократын эсрэг зогсох болно" хэмээн мэдэгдээд байна.

30/07/2020

‼️Гадаадад гацсан монголчуудын бухимдал дээд цэгтээ хүрч, хүний үнэргүй удирдлагуудын эсрэг нэг л өдөр тэсрэх нь ээ‼️

 .Бат-Үүл:  #У.Хүрэлсүх,  #Д.Амарбаясгалан  #нарыг  #БЗД-т  Хотын дарга асан  Э.Бат-Үүл уриалга гаргажээ. Уг уриалгад “М...
11/05/2020

.Бат-Үүл: #У.Хүрэлсүх, #Д.Амарбаясгалан #нарыг #БЗД-т

Хотын дарга асан Э.Бат-Үүл уриалга гаргажээ. Уг уриалгад “МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Монголын топ сэтгүүлчдийг ашиглан Э.Бат-Үүл миний эсрэг ээлжит улайрсан гүжир гүтгэлэг явуулж эхэллээ. Тодруулбал, сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн “Улаан бал” нэвтрүүлэг, tovch.mn сайтын лайв мэдээг эх сурвалж болгон Монголын топ сэтгүүлч гэгдэх М.Батбилэгийн бэлтгэсэн “Улсын баатрын балаг” хэмээх гүтгэлэгт нэвтрүүлгийг 2020 оны тавдугаар сарын 07-нд UB, TV5, MN25, C1 гэх мэт Монголын бүх телевизийн оргил үеийн МАН-ын төлбөрт цагаар цацлаа.
Энэхүү нэвтрүүлэгт “Аав хүү хоёрын хэрэг” хэмээх зохиомол хэргийн тухай үзүүлэхдээ Э.Бат-Үүл миний биетэй холбогдуулан шалгаж байгаа хавтаст хэргийн материалыг илтэд мушгин гуйвуулж гүжирдлээ. Монгол Ардын Нам намайг хулгайч, дээрэмчин, алуурчин болгож гүтгэх ажиллагаа 30 жил үргэлжлүүлж байна. Эдгээр гүтгэлгүүд нь сонгууль бүрийн өмнө улам бүр идэвхждэгийн нэг илрэл нь “Улсын баатрын балаг” гэдэг эвлүүлэг юм.
Харамсалтай нь энэ гүтгэлгийг илчлэх боломж надад даанч алга. Өөрийг нь хилс хэргээр ялд унагах гэж буй гүтгэлгийг илчлээд цагдан хоригдсон М.Энхсайханы аюул занал намайг отож байна. Гагцхүү миний бие шударга шүүхээр нээлттэй шүүлгэх эрхээ эдэлнэ гэдэгтээ итгэж, иргэнийхээ журамт үүргийг биелүүлэхээр тэвчиж сууна. Шүүхээс өмнө намайг гэмт хэрэгтэн болгож нийгмийн тархийг угааж байгаад маш их сэтгэл зовж байна. Аливаа нөлөөнөөс ангид шударга шүүх болоосой гэж хүсч байна. Шударга шүүхээр хуулийн дагуу шүүгдсэний дараа тэр үед энэ бүхэн ямар муухай гүтгэлэг байсан нь ил тод болно.
Гүтгэлгийн цаана миний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг гутаах гэсэн нэг л том зорилго бий. Энэ зорилгын төлөө МАН сүүлийн дөрвөн жил гэр хорооллын дахин төлөвлөлт рүү жадлан дайрлаа.
Тиймээс миний бие Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг УИХ-ын 2020 оны сонгуулиар нийслэлийн сонгуулийн тойрогт, тэр тусмаа гэр хороололд, ялангуяа “Грандлайн” компанийн дахин төлөвлөлт хийхээр сонгогдсон Баянзүрх дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, сонгогчдын “шударга шүүх”-ээр шүүлгэхийг уриалж байна.
Э.Бат-Үүл миний бие 30 жил улс төрд явахдаа өрсөлдөгчөө хэзээ ч хувь хүний асуудлаар нь ёс бусаар гүтгэн гүжирдэж, хувийн сонирхлоор хандаж байгаагүй бөгөөд зөвхөн улстөрчийн бодлого, үнэт зүйлтэй холбогдуулан шүүмжилж тэмцэж ирсэн зарчимтай. Аливаа зүйл хуулийг ягштал баримталж я явах ёстой хэмээн бүх цаг үед хэлдэг байсныг У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар мэдэхийн дээдээр мэднэ” гэжээ.

‼️”ЗОН”-ын эзэн С.Эрдэнэ үү‼️Зон олны намын генсек нь Э.Одбаяр гэх залуу байдаг аж. АН-ын дарга С.Эрдэнийн хүү юм байна....
09/05/2020

‼️”ЗОН”-ын эзэн С.Эрдэнэ үү‼️

Зон олны намын генсек нь Э.Одбаяр гэх залуу байдаг аж. АН-ын дарга С.Эрдэнийн хүү юм байна. Тэр өчигдөр мэдээлэл хийжээ.🤔
‼️Товчхондоо “ #МАН манай намыг сонгуулиар санхүүжүүлье гэж цочирдуулсан. Энэ бол засгийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого” хэмээн мэдэгдлээ.‼️
‼️ #Ардын нам ганц “ЗОН”-тай биш бусад намуудад ч энэ саналаа тавьсан байх. Үүний төлөө ажлын хэсэг хүртэл байгуулсан.‼️
‼️Ажлын хэсгийг нь #УИХ-ын гишүүн #Х.Болорчулуун ахалж байгаа гэдгийг #Э.Одбаярын ярианаас ойлголоо.
Үнэхээр энэ үнэн бол хуулийн байгууллага шалгах ёстой. Үнэн гэдэг нь тогтоогдвол Ардын нам 2020 оны сонгуульд орох эрхгүй‼️
🧐Гэхдээ эргэлзээтэй олон асуулт байна❓
‼️Юуны өмнө “ #ЗОН” ямар учиртай нам бэ?‼️
‼️Ерөнхий нарийн бичгийн дарга нь С.Эрдэнийн хүү. Намын дарга нь Г.Эрдэнэтөгс хэмээх залуу. С.Эрдэнийг сайд байх үед шадарлаж явсан, дэргэдээс нь салдаггүй, угийн гар хөл нь гэх сураг бий.‼️
‼️Ингээд бодохоор ЗОН нь #АН-ын дарга С.Эрдэнийн халаасны нам болох гээд байна уу. ‼️
‼️Хэрэв тийм бол улс төрийн тогоонд олон жил чанагдсан хашир бурхи Ардын намынхан энэ наймаа дэлгэгдэнэ гэдэг эрсдлийг үл тооцон байж, хамгийн том өрсөлдөгчийнхөө “охин” намтай ийм гэнэн яриа хийх үү гэдэг эргэлзээ байна. ‼️
‼️Гэсэн ч үнэн бол #АН-ын дарга С.Эрдэнэ “охин” намаараа МАН-тай хуйвалдаж, АН-аа булшлах хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаар нэгэн мөнгөний машин “үйлдвэрлэсэн” гэж харагдуулах адтай санаа ах намаас гарсан болж таарна🤷‍♀️

‼️Михаилд нэг бодол бий гэдэг шиг #С.Эрдэнэд ч магадгүй ийм бодол байсан учраас ЗОН байгуулагдсан ч юм бил үү хэн мэдлээ🤷‍♀️
Я.Мөнгөнцэцэг

09/05/2020

‼️ЗОН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр: МАН манай намыг сонгуулиар санхүүжүүлье гэж биднийг цочирдуулсан‼️

‼️Энэ бол засгийн эрхийг хууль бусаар авах оролдлого‼️

05/05/2020

‼️Ч.Улаан сайдад ноолуурын асуудлаар малчин биш МАХН-ын нэгэн гишүүн шаардлага тавив‼️

02/05/2020

💁‍♀️За нэг ийм юм болжээ‼️

Улаанбаатараас Ховд ороод буцсан иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээ эерэг гарчээ Улаанбаатар-Ховд-Улаанбаатар чиг...
02/05/2020

Улаанбаатараас Ховд ороод буцсан иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээ эерэг гарчээ

Улаанбаатар-Ховд-Улаанбаатар чиглэлд зорчсон иргэн Д-г ХӨСҮТ-д тусгаарлан түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг гарчээ. Тиймээс Ховд аймгийн онцгой комиссын шийдвэрээр аймгаас гарах, орох хөдөлгөөнийг түр хаалаа.

Муу боловсрол хүмүүсийг их зантай л болгодогСонгууль дөхөж, нэр дэвших сонирхолтой этгээд бүр гэр хорооллын дахин төлөвл...
02/05/2020

Муу боловсрол хүмүүсийг их зантай л болгодог

Сонгууль дөхөж, нэр дэвших сонирхолтой этгээд бүр гэр хорооллын дахин төлөвлөлтийг ярих болов. Тэгэлгүй яахав, сонгуульд санал өгөгчдийн 70 орчим хувь гэр хорооллынхон байдаг бөгөөд тэд дахин төлөвлөлтийг хүсэж байгаа, учир нь дахин төлөвлөлтөд орсон хашааны газрын үнэ суга өсдөг учраас.
Биднийг анх дахин төлөвлөлт ярьж байх үеэс улайран эсэргүүцэж байсан МАН хүртэл өдгөө дахин төлөвлөлтөд “хайр зарласан” нь сайн хэрэг. Гэхдээ чин сэтгэлээс биш, сонгогчдын саналыг авах зорилгоор ингэсэн нь тун онцгүй.
Жинхэнэдээ, гэр хорооллын дахин төлөвлөлтийг ойшоодоггүй нь ганц МАН биш. Ер нь манай нийгмийн, өөрийгөө боловсролтой хэмээн ихэрхдэг хүмүүсийн хандлага. Өндөр хөгжилтэй орнуудын нэр хүндтэй дээд сургуулийн тэмдэг зүүсэн залуучуудын дунд энэ ихэрхэл ямар их байдаг гэж санана?! Тэд, гэр хорооллыг халамж хүссэн ядуусын хороолол хэмээн хөөрхийлөхөөс цааш хэтрэхгүй. Боловсролоороо ихэрхдэг залуусын сохор боловсрол нь гэр хорооллын хашааны газар нуугдаж буй капитал нь Оюу толгойгоос дутахгүй капитал болохыг хардаггүй. Өнөөгийн өндөр хөгжилтэй бүх улс орнууд хашааны газар мэт нуугдмал капиталыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар өдий зэрэгт хүрсэн гэдгийг тэд ойлгодоггүй юм.
Дипломоороо дээрэлхэх өвчин аль социализмын үед бий болсон. Уг нь диплом тодорхой хэмжээний боловсрол олгох сургалтад суусныг гэрчлэх гэрчилгээ төдий, түүнээс биш жинхэнэ боловсролыг нь илтгэж чадахгүй. Дипломтой харанхуй хүмүүс хар мянга байдаг байлаа.
Ардчиллын нялх үед их, дээд сургуулиуд, нэн ялангуяа хувийн их, дээд сургуулиуд диплом зардаг “лангуу” маягтай болон боловсролыг алж эхэлсэн. Дунд сургуулийн багш нарт доктор, профессор цол тараан олгож бий болсон хувийн их сургуулийг төгсөгчид дунд бичиг үсэг мэдэхгүй шахуу хүн цөөнгүй байв. Дипломтой атлаа бичиг үсэггүй хүн арай л хар мянгаараа төрөх шахсан. Шинжлэх ухааны нэр хаягтай дээд сургууль төгсөгчдийнх нь үг хэлийг сонсохоор шашны дээд сургууль төгссөн юм болов уу хэмээн андуурмаар.
Дотоодын дээд боловсролын тогтолцоо нь диплом зардаг “нарантуул” мэт болсон энэ үед барууны оронд сурахаар одсон залуустаа итгэл тавьж байв. Гэтэл тэд маань Харвард, Стэнфорд, Токиогийн Их Сургууль мэтийн сургуулиас боловсролыг нь өвөртлөхөөс илүүтэй нэрийг нь зүүж ирэх төдий.
Харвардад мэргэжил дээшлүүлсэн гэх Оюун-Эрдэнийн “Алсын хараа 2050” хөтөлбөрт нийгмийн дундаж ангийг үржлийн мал шиг, Монгол улсыг үржлийнх нь ферм шигээр тооцсон байгааг хар л даа. Үнэндээ, гэр хорооллын газрын эзэд чинь капитал нь үнэгүйдчихээд байгаа мөнөөх дундаж анги чинь юм шүү дээ. Ядахдаа үүнийг эхлээд мэдчих хэрэгтэйсэн. Энэ тухай зөндөө онолын бүтээл бий. Ийм мэдлэг ахдаад байгаа юм бол Билл Гейтс, Стив Жобс, Илон Маск нар мэтийг бий болгох ямар ч 30 жилийн төлөвлөгөө АНУ-д байгаагүй гэдгийг Харвардад сурч байхдаа үзмээр дээ.
Манай улс их, дээд сургуулийн дипломтой хүмүүсийн тоогоороо дэлхийд толгой цохидог. Гэтэл улсын маань хөгжилд энэ их диплом нэмэр болохгүй байна. Яагаад гэвэл диплом нь ихдээд боловсрол нь дутаад байна. Бүр тэгээд зогсохгүй, бусдыгаа “хөөрхий минь боловсролгүй юм” хэмээн сэхээтэнлэгээр дээрэлхэх ихэрхэл нь улсын хөгжил дэвшлийг хойш чангаасан “хавх” болоод байна.
Эвгүй үнэр танараа оо энгэсгээр даран чамирхдаг байсан дундад зууны язгууртнууд, бусдыг “дорд харц” хэмээдэг байсан ихэрхэл нь нийгмийн хөгжлийн хавх болж байсныг соён гэгээрүүлэгчид олж хараадхувьсгал хийсэн юм. Чухамдаа, тэдгээр “дорд харц” нар л хөгжил дэвшлийг бий болгож ирсэн хэмээх соён гэгээрлийн үзэл санааг Гегель нэгтгэн дүгнэж, нийгмийн хөгжил дэвшлийн тухай философидсон байдаг.
Хүн төрөлхтний түүхэнд капитализм шиг хөгжил дэвшлийг авчирсан тогтолцоо үгүй. Үүнийг Маркс хүртэл хүлээн зөвшөөрсөн.
Капитализм тухайн улсыг хөгжил дэвшилд хүргэдэг явдлын нууц нь хүнийг ялгварлан гадуурхах явдлыг тэвчдэггүй эдийн засгийн тогтолцоо гэдэгтээ байгаа юм. Капитализм бий болмогцоо хүмүүсийг язгууртан ноёд, харц дорд албат гэж ялгаварлах явдлыг үгүй хийсэн. Дараа нь шашнаар ялгаварлан гадуурхахыг, тэгээд хүйсээр ялгаварлан гадуурхахыг, эцэст нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг халж устгасан юм. Гайхамшигтай нь тухайн хэлбэрийн ялгаварлан гадуурхалтыг устгах бүрийд нийгмийн хөгжил дэвшил урагшилж байсан байдаг.
Чөлөөт зах зээл хүнийг дээдэс доодос гэж харахгүй, хар цагаан гэж үзэхгүй, эр эм гэж салгахгүй, буддист христч гэж үнэрлэхгүй, зөвхөн хэрэглэгч гэж л мэднэ. Ялгаварлан гадуурхалт л зах зээлд гай уддаг. Хэрэглэгч хэн ч байлаа төлбөрийн чадвартай байвал боллоо шүү дээ. Энэ бол капитализмын мөн чанар юм.
Капитализмаас бусад нийгэмд бол иргэдийнхээ нэг хэсгийг ялгаварлан гадуурхсан байдаг агаад түүнээсээболж тухайн нийгэм дампуурдаг юм. Феодализм нь хүмүүсийг шашин болон гарал үүслээр нь гадуурхдагаасаа болж устсан, фашизм үндэстэнгээр нь ялгаварлаж байгаад нурсан, нацизм еврей болон бусад угсаатнуудыг хөнөөж байгаад сөнөсөн, коммунизм чинээлэг иргэдээ ангийн дайсан болгож байгаад дампуурсан билээ.
Өдгөө ядуурлын гинжинд хүлэгдээд байгаа хөгжиж буй олон орнуудын эдийн засгийг судалсан Эрнандо Де Сото, тэдгээр орнуудын ядуурлын шалтгаан нь бас л ялгаварлан гадуурхалтын үр дагавар болохыг олж тогтоожээ.
Хөгжиж буй орнуудад ялгаварлан гадуурхсан хуулийн тогтолцоотой. Нийгэм нь зах зээлийн үйлчилгээг хүртэх давуу эрхтэй олигархи, сүүдрийн эдийн засагт гадуурхагдан нуугдсан олонхи болон хуваагдсан байдаг. Сүүдрийн эдийн засагт буй асар хэмжээний актив эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байгаагаас болоод улсынх нь хөгжил гацаж зогсдог аж.
Хөгжиж буй орны энэ гажиг манайд бас бий. Сотогийн баг газар дээр нь ирж судалгаа хийн 7 тэрбум орчим доллартай тэнцэх хөрөнгө манай сүүдрийн эдийн засагт буйг тогтоосон. Хууль ёсны эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байгаа хөрөнгийн зонхилох хэсэг нь гэр хорооллын хашааны газар. Ингээд бодоход иргэдийн хашааны газрын үнэ цэнэ Оюутолгойгоос дутахгүй аж.
Үхмэл хөрөнгө болоод байгаа энэ их хэмжээний активийг эдийн засгийн эргэлтэд оруулсан монетари политик явуулбал Монголын эдийн засаг багадаа ойрын 20 жилийн турш өндөр өсөлттэй байна. Уул уурхайтайгаа хөтөлцөж чадвал хоёр оронтой тооноос буухааргүй юм.
Гэтэл манай итгэл найдвар болсон боловсролтой залуус, инноваци хэмээн чамирхал сураад ирчихсэн, хий том яриад явцгааж байна. Үгүйдээ, инновацийн эдийн засаг чинь 3-хан сая хүнтэй бичил зах зээл дээр бий болж чадахгүй гэдгийг ойлгохгүй байна шүү дээ. Инновацийн эдийн засагтай Израйль, Швейцарь зэрэг жижиг орнууд гадаад зах зээл дээр зориулсан эдийн засгийн бүтэцтэй. Хэрэв зээ манайх үнэхээр инновацийн орон болох гэж байгаа юм бол хоёр хөрштэйгөө дор хаяж чөлөөт худалдааны гэрээ хийх хэрэгтэй билээ.
Муу боловсрол хүмүүсийг их зантай л болгодог. Их зан бол рационал сэтгэлгээг үгүй хийдэг. Дипломоо боловсрол хэмээн эндүүрсэн их зантнууд фантаазлахдаа л гаргуун болж, улстөрд тэр нь популизмаар илэрдэг юм. Популизм бол хөгжлийн дайсан билээ!
Үнэтэй сургуулийн дипломоороо дээрэлхэж, гэр хорооллыг ярвайн харах манай сэхээтэн дээдсүүд Монголын хөгжлийн локомотивийг сэтгэлээ чилээн олж харчихгүй байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг сонгогчдын саналыг авах популизм төдийхөн болгон завхруулж байна. Сохор боловсролын ихэрхлийн гай. Түүнийг хөгжлийг хойш чангаагч “ихэрхлийн хавх” гэмой!

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Mongal PR consulting posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mongal PR consulting:

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share