Posted

Posted Залуусын вэбсайт
(6)

Хэт их халууны улмаас бидний бие хөлрөх, амьсгалах замаар биеийн шингэнээ урьд урьдынхаас илүү алддаг байх нь. Улмаар на...
06/06/2024

Хэт их халууны улмаас бидний бие хөлрөх, амьсгалах замаар биеийн шингэнээ урьд урьдынхаас илүү алддаг байх нь. Улмаар нарших, цусны даралт ихсэх гэх мэт халууны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг тул алдсан шингэнээ нөхөж, биеийн температураа хэвийн хэмжээнд байлгахын тулд хангалттай хэмжээний усыг тогтмол ууж хэвших нь чухал шүү🚰☀️.

https://posted.mn

Бид олимпод оролцож буй баг тамирчдаа нээлтийн ёслолын үеэр буюу цэнхэр дэлгэцээр л харан омогшиж, дээлийн захыг мушгин ...
27/05/2024

Бид олимпод оролцож буй баг тамирчдаа нээлтийн ёслолын үеэр буюу цэнхэр дэлгэцээр л харан омогшиж, дээлийн захыг мушгин амжилт хүсэн суудаг цаг саяхан билээ. Тэгвэл ЦойлогсоZ залуусын нэгдэл болон Монголын Үндэсний Олимпын Хороо хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээний үеэр “Парис 2024” зуны 33 дахь удаагийн олимпын наадамд оролцох эрхээ авсан баг тамирчдаа шинэ үеийн цойлогч залуус алдаршуулан дэмжсэнээрээ онцлог юм.

2024 оны тав дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 30 минут. Арга хэмжээ эхлэхээс 30 минутын өмнө UG Arena-гийн танхим олны хөлд дарагдаж, хөл хөдөлгөөн эрчимжжээ. Олимпод оролцох ...

Бидний өдөр тутамдаа төрөл бүрийн эх сурвалжаас уншиж, үзэж, сонсож буй мэдээлэл, цаашлаад бидний энгийн харилцан ярианд...
21/05/2024

Бидний өдөр тутамдаа төрөл бүрийн эх сурвалжаас уншиж, үзэж, сонсож буй мэдээлэл, цаашлаад бидний энгийн харилцан ярианд хүртэл англи үг маш идэвхтэй ашиглагдах болсон билээ. Үүнийг зарим талаараа бид "хос хэлтэн" гэдэг ойлголттой холбож үзэх тал ч байдаг. Энэ талаар зөв ойлголтыг өгөх үүднээс бид энэхүү нийтлэлийг боловсруулан хүргэж байна!

Бидний өдөр тутамдаа төрөл бүрийн эх сурвалжаас уншиж, үзэж, сонсож буй мэдээлэл, цаашлаад бидний энгийн харилцан ярианд хүртэл англи үг маш идэвхтэй ашиглагдах бо...

Хүн төрөлхтөн бид энэ дэлхий дээр амьдарч байгаа 8.7 сая зүйлийн ердөө нэг зүйл нь."Эх дэлхийдээ эзэн нь болж байна гээд...
14/05/2024

Хүн төрөлхтөн бид энэ дэлхий дээр амьдарч байгаа 8.7 сая зүйлийн ердөө нэг зүйл нь.

"Эх дэлхийдээ эзэн нь болж байна гээд бусад зүйлүүдийн амьдрах эрхийг хязгаарлаж болохгүй л дээ. Тухайлбал, дэлхий дээр нийтдээ 8.7 сая орчим амьд организм байдаг гэж судлаачид тооцоолсон. Гэвч эдгээрээс ердөө 1.2 сая орчмыг нь тодорхойлсон бөгөөд тэдний ихэнх нь шавж юм. Харин хүн төрөлхтөн бид энэ дэлхий дээр амьдарч байгаа 8.7 сая зүйлийн ердөө нэг зүйл нь. Гэтэл ганцхан хүн буюу “Homo sapiens” гэх зүйлийн зүгээс бусад зүйлүүддээ үзүүлж буй сөрөг нөлөө хэмжээлшгүй их болчхоод байна..."

Бүтэн нийтлэлийг:
https://posted.mn/posts/p01g8p

Урлагт уусах улаанбаатарчууд: Art Week 2024Үзэсгэлэнгийн үүдээр алхах төдийд өөр орчинд ирсэн мэт мэдрэмж төрөх “Ulaanba...
10/05/2024

Урлагт уусах улаанбаатарчууд: Art Week 2024

Үзэсгэлэнгийн үүдээр алхах төдийд өөр орчинд ирсэн мэт мэдрэмж төрөх “Ulaanbaatar Art Week 2024”. Цэлгэр орон зайд урлагийн бүтээлүүд амилж байна уу гэлтэй үзэгчдийн анхаарлыг ихэд татах аж. Хэсэгхэн хугацаанд нийгмээс тусгаарлагдаж, дотоод өөртэйгөө ярилцах хэрэгцээ хэн бүхэнд дутагдаж байсныг илтгэх шиг үзэсгэлэнгийн танхимд олны хөл тасарсангүй.

Нийтлэл: https://posted.mn/posts/p15f2x

Стартапын ертөнцөд зөвхөн анхдагч нь байж л амжилтад хүрнэ гэж үү? Бидний өдөр тутамдаа ашиглаж буй Фэйсбүүк гэхэд хамги...
09/05/2024

Стартапын ертөнцөд зөвхөн анхдагч нь байж л амжилтад хүрнэ гэж үү? Бидний өдөр тутамдаа ашиглаж буй Фэйсбүүк гэхэд хамгийн анхны олон нийтийн сүлжээ байгаагүй. Гүүгл ч мөн адил хамгийн анхны хайлтын систем биш. Тэгвэл тэдний зах зээлийг эзэрхийлж, хэрхэн дэлхийн хамгийн хүчирхэг корпорацуудын нэг болж чадсан тухай доорх нийтлэлээс хүлээн авч уншаарай.

Та зах зээлд анхдагч байх нь чухал, бусдаас түрүүлж сэтгэж байж л амжилтад хүрнэ гэсэн үг сонсож байсан уу? Стартапын ертөнцөд ч гэсэн ийм ойлголт анхнаасаа л байса....

Үзэгчдийн суудлаас “соль🎶” гэх багшийн хоолойг сонсоод мартсан ая минь “дон🛎️” гээд л ороод ирсэн.“Бид “Оюутан” театрт ж...
08/05/2024

Үзэгчдийн суудлаас “соль🎶” гэх багшийн хоолойг сонсоод мартсан ая минь “дон🛎️” гээд л ороод ирсэн.

“Бид “Оюутан” театрт жилд хоёр удаа нэгдсэн шалгалт өгдөг юм. Хэчнээн бэлтгэл сайтай байсан ч тайзан дээр гараад сандрах, хөгжмийн зохиолоо мартах, хэмнэлээ алдах тохиолдол гардаг. Танхимд шалгалтын комисс, мэргэжлийн багш нар, оюутнууд гээд олон хүн суудаг учраас анхаарал сарних, тоглож буй зохиол биш эргэн тойрон дахь хүмүүсийн яриа толгойд эргэлдэх нь ч бий. Шалгалтын үеэр нэг удаа тоглож буй зохиолынхоо гол хэсгийн нотоо мартчихсан. Яахаа мэдэхгүй, төгөлдөр хуурын даралтуудыг товшиж ядан байхад үзэгчдийн суудлаас “соль” гэх багшийн хоолойг сонсоод зохиолоо үргэлжлүүлж байсан юм.” хэмээн инээмсэглэх түүнийг Б.Маралгуа гэдэг. СУИС-ийн хамсраа төгөлдөр хуурч буюу концертмейстерийн ангийн гуравдугаар түвшний оюутан.

Кино зураглаач, төгөлдөр хуурын багш хоёрын гэр бүлд өссөндөө ч тэр үү багаасаа л урлагт хайртай нэгэн болж төлөвшжээ. Хүүхдийн хүмүүжилд хөгжмийн боловсрол ямар чухал болохыг анзаарсан ээж нь хоёрдугаар ангийн сурагч охиноо өөрийн багшид шавь оруулсан тэр өдрөөс хойш амьдралын олон өнгийг хөгжмөөр дамжуулан мэдэрч яваа нь энэ аж.

“Хөгжмөө тоглоход маш олон төрлийн мэдрэмж төрдөг. Бага байхаас багш минь зохиолын нот бүрийг ягштал цээжлүүлэхээс илүү дүрслэлтэйгээр тайлбарладаг байсан нь мэдрэмжийг минь хөглөсөн гэж боддог юм. Гэхдээ мэргэжлийн ангийн оюутны хувьд хөгжим тоглож эхлээд л шууд тайтгарлыг мэдэрнэ гэдэг бараг боломжгүй зүйл. СУИС-д орсон эхэн үеүдэд шантрах явдал бишгүй л олон байсан. Шалгалтын өмнө сандарна, авсан зохиол маань надад томдоод, тоглож чадахгүй үед сэтгэлээр унаад уйлна. Тэр үед “Би ер нь чадахгүй юм биш үү дээ. Хөгжим бүжгийн хүүхдүүд нэгдүгээр ангиасаа эхлээд арав гаруй жил суралцаж байхад би дөрөвхөн жилийн дотор академик түвшний мэдлэг эзэмшиж, өрсөлдөхүйц нэгэн болж чадах уу?” гэх мэт олон бодол сэтгэл чилээнэ. Харин цаг хугацаа өнгөрөх тусам тайзнаас арай өөр зүйлийг мэдэрч эхэлсэн юм. Сандрал, догдлолтой хэр нь айдас биш. Хөгжмийн зохиол дотроо өөрөө орчихсон мэт нэг тийм үгээр илэрхийлэх аргагүй, орчлонгоос тасарч байгаа юм шиг мэдрэмж төрөх болсон. Тэр мэдрэмж л намайг хамгийн ихээр татсан байх…”

Бүтэн нийтлэлийг
https://posted.mn/posts/p78bjz

Кинон дээрээс харсан төсөөлөл, салбартаа манлайлагч нэгэн шиг л болох юм сан гэх нууцхан хүсэлд хөтлөгдөн мэргэжлээ сонг...
03/05/2024

Кинон дээрээс харсан төсөөлөл, салбартаа манлайлагч нэгэн шиг л болох юм сан гэх нууцхан хүсэлд хөтлөгдөн мэргэжлээ сонгож, зорилгоо тодорхойлдог ч зарим тохиолдолд алдах нь бий. Тэгвэл бид юун дээр алддаг вэ? Төсөөлөл бодит байдлын зөрчилдөөн буюу сонгосон мэргэжлийнхээ тухай мэдээлэл дутмаг байх нь сургалтын явцад шантрах, өөрийгөө дутуу үнэлэхэд хүргэдэг. Харин энэ асуудалд шийдэл эрэлхийлэх зорилгоор анагаах ухааны чиглэлээр суралцаж буй оюутан залуус, шинэ залуу мэргэжилтнүүдэд зориулан эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хамгийн том нэгдсэн уулзалт болох “Med Summit 2024” арга хэмжээг зохион байгууллаа.

Уг үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүйг доорх нийтлэлээс

https://posted.mn/posts/p49854

Кинон дээрээс харсан төсөөлөл, салбартаа манлайлагч нэгэн шиг л болох юм сан гэх нууцхан хүсэлд хөтлөгдөн мэргэжлээ сонгож, зорилгоо тодорхойлдог ч зарим тохиолдо...

Бетховен, Моцарт, Шопен зэрэг суут хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээл зохиогчийн эрхийн дагуу хамгаалагдсан байдаг боло...
26/04/2024

Бетховен, Моцарт, Шопен зэрэг суут хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээл зохиогчийн эрхийн дагуу хамгаалагдсан байдаг болов уу? Бид тэдний хөгжмийг хүссэнээрээ ашиглах боломжтой эсэх дээр хамтдаа хариулт авцгаая. Юуны өмнө зохиогчийн эрх гэж юу болох тухай мэдэгдэхүүнтэй болох нь зүйтэй байх.

Манай орны хувьд 2021 онд баталсан “Зохиогчийн эрхийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг мөрддөг. Энэ хуульд зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь түүний насан туршид болон нас барснаас хойш 50 жилийн хугацаанд хүчинтэй гэж заасан байдаг аж.

Харин олон улсад
1. АНУ-д одоо мөрдөгдөж буй хуулийн дагуу 1978 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш нийтлэгдсэн бүтээлүүдийн хувьд зохиогч нь нас барснаас хойш 70 жилийн хугацаанд эрх зүйн хүрээнд хамгаалагдана гэж заасан байна. Хэрвээ тухайн бүтээлийг нэгээс дээш хүн зохиосон бол сүүлчийн зохиолч тэнгэрт хальсан өдрөөс эхлэн тооцох аж. Харин зохиогч нь тодорхойгүй нөхцөлд бүтээлийн нийтлэгдсэн өдрөөс хойш 95 жил, бүтсэн өдрөөс 120 жилийн турш уг хууль хүчинтэй.
2. Европын холбооны орнуудад ч зохиогчийн эрхийн хүчинтэй хугацаа 70 жил үргэлжлэх ба 1886 онд батлагдсан Бернийн конвенцод нэгдсэн улсуудын хувьд энэ хугацаа доод тал нь 50 жил байдаг.

Тэгвэл зохиогчийн эрхийн хүчинтэй хугацаа дуусах үед юу болдог вэ? Мөн Бетховен, Моцарт зэрэг сонгодог хөгжмийн шилдгүүдийн бүтээл хэрхэн хамгаалагддаг тухай та доорх нийтлэлээс үргэлжлүүлэн уншаарай!

Бетховен, Моцарт, Шопен зэрэг суут хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээл зохиогчийн эрхийн дагуу хамгаалагдсан байдаг болов уу? Бид тэдний хөгжмийг хүссэнээрээ аши....

Нийтлэлийн холбоос https://posted.mn/posts/p429raОрчин үед стартап бизнес эхлүүлэхэд хамгийн чухал гурван зүйл бий. Тэрн...
25/04/2024

Нийтлэлийн холбоос https://posted.mn/posts/p429ra

Орчин үед стартап бизнес эхлүүлэхэд хамгийн чухал гурван зүйл бий. Тэрний нэг нь технологи. Үнэлгээ нь 1 тэрбум ам.доллар давсан өнөөх “нэг эвэрт” гэж нэрлэгддэг бизнесүүдийн 99.9% нь технологийн салбарт харьяалагдаж байна.
Тэгвэл бизнесийг амжилттай болгодог тулгын гурван чулууны бусад хэсэг нь юу юм бол?

Энэ тухай та PostedMN вэбсайтад байршсан сүүлийн нийтлэлээс унших боломжтой.

Хөрвөх чадвар, шинэлэг санаагаараа ялгардаг стартап бизнесүүдийн эрин үед технологи гэдэг нь зүгээр нэг хэрэглэгдэхүүнээр зогсохгүй тухайн бизнесийн амжилтыг то...

Энэ оны 7-р сарын 26-ны өдөр үзэгчдийн дунд маш өндөр хүлээлт үүсгээд буй "Deadpool & Wolverine" кино нээлтээ хийх гэж б...
24/04/2024

Энэ оны 7-р сарын 26-ны өдөр үзэгчдийн дунд маш өндөр хүлээлт үүсгээд буй "Deadpool & Wolverine" кино нээлтээ хийх гэж байна.

Уг бүтээл нь анх 5-р сард нээлтээ хийх төлөвлөгөөтэй байсан ч 2023 оны 11-р сард өрнөсөн кино урлагийнхны ажил хаялтын улмаас хугацаагаа хойшлуулаад байсан юм. ���

Мөн уг кинотой холбоотой бас нэгэн шуугиан тариад байгаа цуурхал нь дуучин Тэйлор Свифт “Dazzler” хэмээх дүрийг бүтээж байгаа гэсэн мэдээлэл юм. Баттай эсэх нь тодорхойгүй ч жүжигчин Раян Рэйнолдс өнгөрөгч 11-р сард "The Vancouver Sun" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “7-р сарын 26-ны өдөр бүх зүйл ил болно” хэмээжээ.��

Гэрэл зурагчны үг: "Зургийн хальсанд мөнхлөгдөж байгаагаа ч анзаарах сөхөөгүй хүмүүс юм."Бусад зургуудтай танилцахыг хүс...
22/04/2024

Гэрэл зурагчны үг: "Зургийн хальсанд мөнхлөгдөж байгаагаа ч анзаарах сөхөөгүй хүмүүс юм."

Бусад зургуудтай танилцахыг хүсвэл: https://posted.mn/posts/p87z87

Гэрэл зургийг: Л. Буд

Кофе уудаг бол маргаашнаас хэрэгжүүлж эхлэх дадлууд болон өөртөө, байгаль орчиндоо ээлтэйгээр зөв зохистой хэрэглэх тала...
21/04/2024

Кофе уудаг бол маргаашнаас хэрэгжүүлж эхлэх дадлууд болон өөртөө, байгаль орчиндоо ээлтэйгээр зөв зохистой хэрэглэх талаар доорх нийтлэлээс хүлээн авч уншаарай.

Монголд кофены соёл сүүлийн хэдэн жилд нэлээд өргөжин дэлгэрч, бидний тухтай сууж, ярилцах газруудын нэг бол яахын аргагүй кофе шоп болжээ. Харин амтат кофегоо ууж ...

Хаврын урт өдрүүдийг нозоорч, үр бүтээмжгүй өнгөрүүлэх тань ихсээд байна уу? Тэгвэл ийм үед бүтээмжээ хэрхэн дээшлүүлж, ...
19/04/2024

Хаврын урт өдрүүдийг нозоорч, үр бүтээмжгүй өнгөрүүлэх тань ихсээд байна уу? Тэгвэл ийм үед бүтээмжээ хэрхэн дээшлүүлж, өөрт оноогдсон ажлын 8 цагийг яаж “тултал” ашиглаж болохыг доорх нийтлэлээс хүлээн авч уншаарай.

2032 цаг буюу 254 өдөр. 2024 он 366 хоногтой бөгөөд үүнээс амралтын өдөр болон бүх нийтээр амрах тэмдэглэлт өдрүүдийг хасан тооцвол 254 өдрийг, ажлын дундаж цагийг 8 цагаар т...

19/04/2024

🚀Шинжлэх ухаан сонирхогч залуусын сэтгэгдэл | SciCon 2024 арга хэмжээ Gej Yu Ve ?

Тэд шинжлэх ухааны сонирхолтой туршилтуудад оролцож, агуу эрдэмтдийн “тэсрэлт” хийсэн илтгэлүүдтэй танилцаж, шинжлэх ухааны талаарх мэдлэгийн цар хүрээгээ тэлэх боломжийг харамгүй олгосноор ертөнцийг өөр өнцгөөр таньж мэдэв.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://posted.mn/posts/p47voz -с уншаарай.

🌱Залуусын бусдад итгэх итгэл, санхүүгийн асуудал, хөдөлмөр эрхлэлт зэрэг зохицуулах олон асуудлын дундаас БАЙГАЛЬ дэлхий...
18/04/2024

🌱Залуусын бусдад итгэх итгэл, санхүүгийн асуудал, хөдөлмөр эрхлэлт зэрэг зохицуулах олон асуудлын дундаас БАЙГАЛЬ дэлхийн талаар бодох сөхөө, сонирхол үнэхээр байгаа юу гэдэг нь эргэлзээтэй. Магадгүй үүнийг уншиж байгаа та “бүгд л дэлхийн дулаарлын эсрэг, байгалиа хайрлахын төлөө байгаа” гэдэг гоё ганган, баатарлагийн хөөсөн дунд байх вий. Хэрэв таны эргэн тойронд “ДЭЛХИЙ ДУЛААРААД БАЙНА!!!” гээд зүгээр л ярьдаг ч агуулгын түвшинд ойлголтгүй мэт хүн байвал энэ нийтлэлийг илгээгээрэй. Магадгүй хий хоосон үгийг нь бодол болгоход энэхүү нийтлэл туслах байх.

Хэрэв таны эргэн тойронд “ДЭЛХИЙ ДУЛААРААД БАЙНА!!!” гээд зүгээр л ярьдаг ч агуулгын түвшинд ойлголтгүй мэт хүн байвал энэ нийтлэлийг илгээгээрэй. Магадгүй хий хо....

MCBA оюутны сагсан бөмбөгийн лигийн медалийн төлөөх тоглолтууд энэ сарын 28, 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж ...
17/04/2024

MCBA оюутны сагсан бөмбөгийн лигийн медалийн төлөөх тоглолтууд энэ сарын 28, 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Яг энэ цаг үед бид их сургуулийн сагсан бөмбөгийн соёл гэж юу болох, түүний ач холбогдол үнэ цэнийг ойлгох нь чухал. АНУ-ын коллежийн лиг мэргэжлийн спортоосоо ч дутахааргүй нэр хүндтэй байдаг шалтгааныг мэдэхийг хүсвэл PostedMN вэб сайт дээр байршсан сүүлийн нийтлэлийг уншаарай! Бидэнд суралцах зүйлс олон бий.

▶️MCBA "Final Four" тоглолтуудын тасалбарыг эндээс: https://shoppy.mn/products/leaguestudent-final240428_hk

Уг нийтлэлийн хүрээнд их сургуулийн сагсан бөмбөгийн соёл гэж юу болох, мөн АНУ-ын коллежийн лиг яагаад тийм алдартай байдаг шалтгааныг хамтдаа эргэцүүлэх болно.

“Шинжлэх ухаан” гэх нэрийн дор шинийг хийж бүтээх чин эрмэлзэлтэй шинэ үеийн залуус “SciCon 2024” арга хэмжээнд цуглав. ...
15/04/2024

“Шинжлэх ухаан” гэх нэрийн дор шинийг хийж бүтээх чин эрмэлзэлтэй шинэ үеийн залуус “SciCon 2024” арга хэмжээнд цуглав. Энэ бол багачуудын хувьд шинжлэх ухаантай сонирхолтойгоор танилцах боломж, томчуудын хүүхэд насаа дурсах аялал юм.

Уг үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүйг доорх нийтлэлээс!

Шинжлэх ухаан үнэхээр уйтгартай гэж үү? Дээрх хэвшмэл ойлголтод цэг тавьж, хиймэл оюуны тэсрэлтээс авхуулаад генетик мэдээллийн тусламжтайгаар бид үнэхээр “хэн”...

✈️Ганцаараа аялна гэдэг маш том сорилт. Гэхдээ энэ сорилтыг давж гарсны дараа танд үлдэх туршлагийг юугаар ч сольшгүй үн...
14/04/2024

✈️Ганцаараа аялна гэдэг маш том сорилт. Гэхдээ энэ сорилтыг давж гарсны дараа танд үлдэх туршлагийг юугаар ч сольшгүй үнэ цэнтэй.

Ганцаар аялалд гарснаар бид илүү биеэ дааж, өөртэй итгэлтэй болохоос гадна хэзээ ч мэдэрч байгаагүй эрх чөлөөг мэдэрдэг.

Энэ гайхалтай адал явдал танд яаж нөлөөлдөг тухай доорх нийтлэлээс унших боломжтой!

Аяллын гол утга учир юунд оршдог вэ? Хүн бүр л энэ асуултад өөр өөрөөр хариулах байх. Угтаа аяллын үнэ цэн нь тухайн цаг хугацаанд танд тулгарч буй сорилт, саад бэрхш...

📈Бизнесийн хувьд юу хийх нь чухал ч, түүний ардах зорилго нь юу вэ гэдэг асуудал бүр ч чухал.Дэлхийн шилдэг бизнесменүүд...
13/04/2024

📈Бизнесийн хувьд юу хийх нь чухал ч, түүний ардах зорилго нь юу вэ гэдэг асуудал бүр ч чухал.

Дэлхийн шилдэг бизнесменүүд нийгэмд ямар өвийг үлдээж, ирээдүйд юу гэж дурсагдахыг хүсдэг бол? Энэ асуултын хариуг бид тэдний алсын хараанаас хайж болно.

Дэлхий дээрх бизнес эзэмшигчдийг нийт 7 төрөлд хувааж авч үзэж болох ба энэ талаар дэлгэрэнгүйг доорх нийтлэлээс уншаарай!

Дэлхийн шилдэг бизнесүүдийг үүсгэн байгуулагчид ирээдүйд өөрсдийгөө юу гэж дурсагдаасай гэж хүсдэг байж болох талаар мэдэцгээе. Та ч бас өөрийгөө сонжиж болох юм.

Гэрэл зурагчны үг: "Та бүгдийг ажил хичээлээсээ тарж байх үеийн зургийг дарахын тулд зурагчин би арай орой тарав ккк"Ажи...
12/04/2024

Гэрэл зурагчны үг: "Та бүгдийг ажил хичээлээсээ тарж байх үеийн зургийг дарахын тулд зурагчин би арай орой тарав ккк"

Ажил тарах үеийн Улаанбаатар хотын төрхийг доорх фото цувралаас тольдоорой!

Өнөөдрийн сүүлчийн гэрэл гэгээ хотыг хучиж, хүн бүр урт өдрөө төгсгөн дараагийн адал явдал руугаа тэмүүлж буй энэ мөчийг дуранд буулгав.

Бид 2022 онд 2.8 сая тонн хог хаягдал бий болгосон бөгөөд үүний ердөө 7.6 хувийг л дахин боловсруулжээ.Нэн ялангуяа баяр...
11/04/2024

Бид 2022 онд 2.8 сая тонн хог хаягдал бий болгосон бөгөөд үүний ердөө 7.6 хувийг л дахин боловсруулжээ.

Нэн ялангуяа баяр ёслолын үеэр хог хаягдлын хэмжээ эрс өсдөг ба энэ нь бидний хувьд заавал анхааралдаа авах ёстой асуудлын нэг болжээ.

Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл доорх нийтлэлийг уншаарай!

Бид наадмын дараа намар гэж ярьдаг. Харин баярын маргааш бид яадаг билээ?

Хүн өглөөний цайгаар өдөрт авах ёстой нийт илчлэгийн 20-25 хувийг авбал зохистой гэж хооллолтын зөвлөмжид тусгасан байда...
10/04/2024

Хүн өглөөний цайгаар өдөрт авах ёстой нийт илчлэгийн 20-25 хувийг авбал зохистой гэж хооллолтын зөвлөмжид тусгасан байдаг.

Гэтэл дотор муухай оргидог гэх шалтгаанаас үүдэн өглөөний цайгаа орхигдуулдаг хүн цөөнгүй.

Тэгвэл яг ямар шалтгааны улмаас цайлах үеэр дотор муухайрч таагүй мэдрэмж төрдөг тухай доорх нийтлэлээс унших боломжтой!

Өглөөний цайны ач тусыг мэддэг хэр нь завгүй амьдралын хэв маягаас үүдэлтэй өглөөний цайг орхигдуулдаг, өглөө цайлж сураагүй, цайлах үеэр дотор муухайрч таагүй мэ....

Z үеийнхэн зугаа цэнгэлийн эд үе болох зуны улиралд ч гунигтай дууг хамгийн ихээр сонсдог ажээ. Түүний учир шалтгаан нь ...
09/04/2024

Z үеийнхэн зугаа цэнгэлийн эд үе болох зуны улиралд ч гунигтай дууг хамгийн ихээр сонсдог ажээ. Түүний учир шалтгаан нь энэ төрлийн бүтээл бидэнд таашаал, уй гашууг хамтад нь өгөх чадалтай. Тэгвэл гунигтай дуу сонсох үед таны тархи болон сэтгэлзүйд ямар үйл явцууд өрнөдөг талаар доорх нийтлэлээс дэлгэрэнгүй мэдэж аваарай!

Z үеийнхэн зугаа цэнгэлийн эд үе болох зуны улиралд ч гунигтай дууг хамгийн ихээр сонсдог ажээ. Түүний учир шалтгаан нь энэ төрлийн бүтээл бидэнд таашаал, уй гашууг ...

Монголчууд бид олон зуун жилийн турш монгол бичгээр хад, чулуу, мод, төмөр, шавар, үйс, цаас зэрэг төрөл бүрийн материал...
08/04/2024

Монголчууд бид олон зуун жилийн турш монгол бичгээр хад, чулуу, мод, төмөр, шавар, үйс, цаас зэрэг төрөл бүрийн материал дээр гараар болон бар хэвлэлээр бичиж, хэвлэж, сийлж тэмдэглэж байсныг батлах олон мянган дурсгал бидэнд уламжлан ирснээс хамгийн эртнийх нь “Чингисийн чулууны бичиг” юм.

Энэхүү гэрэлт хөшөөний тухай доорх нийтлэлээс уншиж сонирхоорой! Бидний гэх тодотголтой бүхнийг бид өөрсдөө л хамгийн сайн сонирхож, мэдэж байх учиртай билээ.

Монголчууд бид түүхэндээ арваад бичиг үсгийг зохион хэрэглэж байснаас хамгийн урт удаан буюу мянга гаруй жилийн турш тасралтгүй хэрэглэгдэж буй нь монгол бичиг г....

🌱Ирээдүй = Бидний өнгөрсөн + Одоо. Өнөөдөр бид боловсрол хөгжилдөө хэдий чинээ анхаарна, төдий чинээ ирээдүйн амжилт дэн...
05/04/2024

🌱Ирээдүй = Бидний өнгөрсөн + Одоо.
Өнөөдөр бид боловсрол хөгжилдөө хэдий чинээ анхаарна, төдий чинээ ирээдүйн амжилт дэнслэгддэг жамтай. Технологийн хурдацтай дэвшил, аж үйлдвэрийн хувьсгал явагдаж буй энэ үед сургууль төгслөө гээд сурч дууссан гэх ойлголт байхаа больсон. Энэ энгийн томьёог бид бүгд л мэддэг мөртлөө хаанаас нь яаж эхлэх ёстойгоо мэддэггүй. Та хувь хүний ур чадварыг хатуу болон зөөлөн гэж хуваадаг тухай олон удаа сонсож байсан байх. Тэгвэл уг нийтлэлийн хүрээнд уг хоёр ур чадварын талаар дэлгэрэнгүй ярилцаж, таны ирээдүйн карьер, амьдралд ямар нөлөөтэй болохыг эргэцүүлцгээе. 🌱

Та хувь хүний ур чадварыг хатуу болон зөөлөн гэж хуваадаг тухай олон удаа сонсож байсан байх. Тэгвэл уг нийтлэлийн хүрээнд уг хоёр ур чадварын талаар дэлгэрэнгүй я....

🌱Эко гэж сурталчилсан бүхэн үнэндээ байгальд ээлтэй бүтээгдэхүүн биш, зүгээр л бидний ухамсарт сэтгэлзүй дээр дөрөөлсөн ...
03/04/2024

🌱Эко гэж сурталчилсан бүхэн үнэндээ байгальд ээлтэй бүтээгдэхүүн биш, зүгээр л бидний ухамсарт сэтгэлзүй дээр дөрөөлсөн маркетинг байх тохиолдол бий.

Жишээ нь, 2015 онд Германы автомашин үйлдвэрлэгч Volkswagen компани шинэ загварын машинаа түлшинд хэмнэлттэй, утаа бага ялгаруулдаг, АНУ-ын Байгаль хамгаалах агентлагийн стандартыг хангасан зэргээр сурталчилж байсан ч, АНУ-ын судлаачид үүнийг нь худал гэдгийг нотолж байжээ.

Дэлгүүрээс баахан зүйл худалдаж авчхаад, худалдагч эгчийг “Энгийн тор авах уу, эсхүл “байгальд ээлтэй ногоон тор авах уу?” гэхэд нь “байгальд ээлтэй” гэдэг үгий....

TESO Group жил бүр зохион байгуулдаг Sparkday Mongolia төслийн уралдааны өмнөх оны ялагч "NUM" багийн гишүүн Б.Пүрэвсүрэ...
03/04/2024

TESO Group жил бүр зохион байгуулдаг Sparkday Mongolia төслийн уралдааны өмнөх оны ялагч "NUM" багийн гишүүн Б.Пүрэвсүрэн өөрийн төсөл бичих туршлагаасаа хуваалцав.

▶️Spark Day 2024 уралдааны бүртгэл ӨНӨӨДРИЙГ дуустал үргэлжилж байна!

Та төсөл бичингээ, салбар салбарын шилдэг мэргэжилтнүүдээс заавар зөвлөгөө авч, олон улсын бизнес аялалд хамрагдахыг хүсвэл доорх холбоосоор бүртгүүлээрэй🔽🔽🔽
https://ee.kobotoolbox.org/x/PbhWAQKI

Төсөл бичих амархан уу? Нийгмийн асуудлыг ажиглаад, шийдлийг нь төсөөлж чадаж байгаа бол хэн ч төсөл бичиж чадна. ГЭХДЭЭ! Сайн төсөл бичнэ гэдэг шал өөр асуудал! Тэг....

💥ТЭСО Группээс зохион байгуулж буй Sparkday Mongolia төслийн уралдаан бусад тэмцээнээс ямар ОНЦЛОГТОЙ вэ?Энэ талаар бид ...
02/04/2024

💥ТЭСО Группээс зохион байгуулж буй Sparkday Mongolia төслийн уралдаан бусад тэмцээнээс ямар ОНЦЛОГТОЙ вэ?

Энэ талаар бид ТЭСО Группийн Гүйцэтгэх захирал С.Болортой ярилцсан нийтлэлийг хүргэж байна.

▶️Уг тэмцээний бүртгэл 2024.04.03-ныг хүртэл үргэлжлэх тул та яараарай!
Бүртгүүлэх холбоос 🔻🔻🔻
https://ee.kobotoolbox.org/x/PbhWAQKI

Залууст өөрийн хязгаараа эвдэж, шинэ түвшинд гарах боломж үргэлж бий. Гагцхүү тэр боломжийг хэрхэн ухаалгаар ашиглах талаар бид ТЭСО Холдингийн захирал С.Болортой...

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Posted posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Posted:

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share

Posted.mn

Шинийг эрэлхийлж, танин мэдэх талбар. Эерэг нөлөөллийг түгээх орон зай.