Durgun.mn

Durgun.mn News of Durgun

25/04/2021
30/03/2021

Дахин хоёр хүнээс халдвар илэрлээ.

29/03/2021

Орон нутагт ойрын хавьтал байж болзошгүй тул иргэд ариун цэвэр, халдвар хамгаалалтаа сайн сахин гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.❗️❗️❗️

29/03/2021

Батлагдсан тохиолдол нь Ховд аймагт ирээд 19 хонож байгаа буюу 3 дах удаагийн шинжилгээгээр Ковид-19 илэрчээ.

24/02/2021

Орон нутгийн хичээлийг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо.

Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна�Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна�Жавар салхины үзүүрийг анхны ...
12/02/2021

Жаран жараны түүх жаргал хурайлж уухайлна�Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна�Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна�Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө�Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд�Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү�Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод�Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу�Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье�Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье

http://durgun.mn/ Вэб сайт бэлэн боллоо. Сум орон нутаг, албан байгууллагуудын түүх намтар, танилцуулга дутмаг байгаа ту...
10/02/2021

http://durgun.mn/ Вэб сайт бэлэн боллоо. Сум орон нутаг, албан байгууллагуудын түүх намтар, танилцуулга дутмаг байгаа тул сумандаа тогтмол үйл ажилгаа явуулж байгаа байгаагууллагууд манай хуудасруу холбоо барин мэдээлэл өгнө үү. Баярлалаа😊

iLand Multipurpose Landing Page Template

04/02/2021

Ховд аймаг эрүүл бүс учраас цагаан сарын өдрүүдэд сум хоорондын замын хөдөлгөөн хаахгүй гэсэн урьдчилсан шийдвэр гараад байна. http://durgun.mn/?i=1

03/02/2021
27/01/2021
Коронавирусний халдвартай 2 иргэн, автобусны жолооч, хамт ирсэн зорчигчид нийт 41 иргэнийг  тусгай үүргийн онгоцоор Улаа...
27/01/2021

Коронавирусний халдвартай 2 иргэн, автобусны жолооч, хамт ирсэн зорчигчид нийт 41 иргэнийг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотруу тээвэрлэхээр шийдвэрлэлээ.

Ковид-19 цар тахлын дотоодын халдварын улмаас манай аймгийн цөөнгүй иргэд Улаанбаатар хотод түр саатаад байсан. Тэдгээр иргэдийн хүсэлтийн дагуу аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж өнөөдөр /2021.01.26/-ны өдөр эхний ээлжийн иргэдээ хүлээн авсан. Нийтийн тээврийн 5 автобусаар ирсэн иргэдээс Дарви сумын хяналтын пост дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлсэн. Нэг гэрт амьдарч байсан 3 иргэний /эгч дүүс/ шинжилгээ түргэвчилсэн оношлуураар эерэг гарч сорьцыг БОЭТ-ийн лабораторит авчран PCR-ийн шинжилгээ хийхэд мөн эерэг гарсан байна. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу дахин баталгаажуулалт хийснээр хоёр нь эерэг, нэг нь сөрөг гарч Ховд аймагт Коронавирусний халдварын зөөвөрлөгдсөн 2 тохиолдол бүртгэгдлээ.

Уг иргэд 01 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод шинжилгээ өгч 25-нд автобусанд суусан байна.Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Эхний ээлжинд сорьц шинжилгээний хариу, БОЭТ, Халдвартын тасгийн бэлэн байдал, эм тарианы нөөц ямар байгаа талаар мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонслоо.

Дараагаар нь хязгаарлалтын дэглэм тогтоох тухай Засаг даргын захирамж гарган баталлаа. Хуулийн дагуу болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс 01 дүгээр сарын 26-ны 20:00 цагаас 29-ний 00:00 цаг хүртэл Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гарах, орох хөдөлгөөнийг түр хязгаарлалаа.

Халдвартай болон хавьтагч иргэд /автобусын жолооч, зорчигчид/ нийт 41 хүнийг Дарви суман дээр тусгаарласан байгаа ба тэдгээр иргэдийг 01 дүгээр сарын 27-ны өглөө Дарви сумаас тусгай машинаар гаргасан маршрутын дагуу Нисэх онгоцны буудал руу авч ирж мөн өдрийн өглөө Улаанбаатар хот ХӨСҮТ-рүү тусгай үүргийн онгоцоор журмын дагуу тээвэрлэхээр бэлтгэл ажлаа бүрэн хангаж, ажлын хэсэг байгууллаа.

Хот хоорондын нийтийн тээврээр зорчиж буй иргэдээс халдвар илэрч байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хаагаад байна. Өөрөөр хэлбэл аймгуудын иргэдээ татан авах ажлыг бүрэн зогсоолоо.
Улаанбаатар хотоос ирж гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тасралтгүй хяналт тавих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч ажиллахыг сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо.

26/01/2021
Дастин Пойрье Конор МакГрегорыг хүнд цохилтоор яллааМэргэжлийн холимог тулааны урлагийн UFC холбооны UFC-257 өдөрлөг өнө...
24/01/2021

Дастин Пойрье Конор МакГрегорыг хүнд цохилтоор яллаа

Мэргэжлийн холимог тулааны урлагийн UFC холбооны UFC-257 өдөрлөг өнөөдөр (2021.01.24) Абу Даби хотын Яас арлын Этихад цэнгэлдэх хүрээлэнд болж өндөрлөлөө. Энэхүү өдөрлөгийн гол тулаанд цагтаа UFC-ийн хоёр жингийн аваргын бүсийг эзэмшиж явсан Конор МакГрегор болон хөнгөн жингийн аварга асан Дастин Пойрье нар тулалдав.

Хоёр мянган үзэгчийн өмнө болсон тулаанд Америк тулаанч Дастин Пойрье өрсөлдөгчөө хоёрдугаар үед хүнд цохилтоор унагаан, ялалт байгууллаа. Ийнхүү Конор МакГрегор ялагдсанаар 22 ялж, тав ялагдсан амжилттай болсон бол Дастин Пойрье 27 ялж, 6 ялагдсан үзүүлэлттэй боллоо.

Өнөөдрийн тулааны өмнө Конор МакГрегор амалсандаа хүрч, Дастин Пойрьегийн буяны санд 500 мянган ам.доллар хандивласан юм. Өдгөө 32 настай Ирланд тулаанчийн хувьд хэдхэн хоногийн өмнө ESPN сайтад өгсөн ярилцлагадаа Дастин Пойрьег 60 секундэд ялна гэж ярьж байсан ч хараахан чадсангүй.

24/01/2021

Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийлээ:

Нийт 16 хүнээс халдвар илэрснээс ес нь БЗД-ийн нэг байранд бүртгэгдэв.

Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,627. Үүнээс эдгэрсэн 1,149 буюу 70.6 хувь нь эдгэрлээ.

Одоо нийт 465 тохиолдол эмчлэгдэж байна. Эдгээрээс биеийн байдал маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 43, хөнгөн 415 хүн байна.
2021.01.24

24/01/2021

НӨАТ-ын 30 сая төгрөгийн азтан ӨНӨӨДӨР тодорно


Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 24-нд НӨАТ-ын урамшууллын супер сугалааны эзэн болох 30 сая төгрөгийн азтанг тодруулах тохирлын нэвтрүүлэг орон даяар шууд явагдана.

Иймд иргэн та 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2021 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 23:59 цагаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.

Урьдчилсан байдлаар 2020 оны IV улиралд нэг сая 18 мянга 314 иргэнд 43.7 тэрбум төгрөг буцаан олгох юм байна. Өнгөрсөн оны III улиралд 993469 иргэнд 43.4 тэрбум төгрөг буцаан олгожээ.

Иргэдийн ebarimt системд бүртгүүлсэн мэдээлэл НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх заалтыг хангасан эсэхийг Татварын албанаас хянаж дуусаад, ажлын хоёр хоногт багтаан Сангийн яам руу руу шилжүүлэх журамтай. Сангийн яамнаас Төрийн сангийн буцаан олголтын тусгай данс руу ажлын 20 хоногт багтаан санхүүжилтийг өгч, Төрийн сан ажлын гурав хоногт иргэдийн данс руу шилжүүлэх юм.

Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

23/01/2021

М. ДэвээжаргалГадаа идэр есийн жавар тачигнаж, дуншаа саарал тэнгэрээс хялмаа ч хаялсангүй. Аниргүйд эзлэгдсэн энэ өдөр элдэв хачиргүй, үнэн амьдралын тухай ярилц....

Малын хулгайн ялын бодлого чангарлаа.2020 оны 1 сарын 1-нээс хэрэгжиж буй малын хулгайтай тэмцэх тухай хуулийн нэмэлт өө...
23/01/2021

Малын хулгайн ялын бодлого чангарлаа.

2020 оны 1 сарын 1-нээс хэрэгжиж буй малын хулгайтай тэмцэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтйиг хэлэлцэн батлах явцаас харвал малын хулгайчид ногдуулах хөнгөн (албадан ажил хийлгэх) ялыг хаслаа. Мөн 24 бог гэснийг найм бог, найман бод гэснийг хоёр бод болгон өөрчиллөө. Одоо найман бог, хоёр бод хулгайлсан этгээдийг зургаан сар зорчих эрх (2020-1-1 мөрдөгдөнө)-ийг хязгаарлах ( гэрт нь хорих)-аас эхлээд 5 жил хүртэл шоронд ял эдлүүлнэ. Түүнээс дээш тооны мал хулгайлбал хүндрүүлэх нөхцөлөөр 2-8 жил хүртэл хорих ялтай. Эрүүгийн хууль ( малын хулгайтай тэмцэх)-ийн ийм төслийг гишүүдийн олонх нь дэмжин хууль болгон баталлаа. Энэ бол малын хулгайн зөөлөн ялын бодлогоос УИХ татгалзаж байгааг харууллаа.

Ер нь мал хулгайлсан бол тоо харгалзахгүйгээр хорих ял эдлүүлэхээр шинэ хуульд заажээ. Зохион байгуулалттай бүлэглэн болон давтан үйлдвэл 5-12 жилийн хорих ял ногдуулах юм байна. Мал хулгайлах гэмт хэрэгт ашигласан техник, тоног төхөөрөмжийг улсын орлого болгон хурааж авна. Мөн хулгайд малаа алдсан малчин хуучин эрүүгийн хуулиар эдийн засгийн хохирол буюу хулгайд алдсан малаа мэргэшсэн аж ахуйн нэгж (үнэлгээний компани)-ээр үнэлүүлж байсан аж. Тэгвэл шинэ хуулиар малчин өөрөө малаа үнэлэх болно.

ЭХ СУРВАЛЖ: Монцамэ

20/01/2021

Шуурхайгийн шуурхай, шуурхай мэдээ: Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая захирамж гаргасан гэх албан бус мэдээ авлаа. Эх сурвалжийн мэдээлснээр Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг огцруулахаар болжээ.

Сайхан цаг үе дурсамж болон үлджээ.Хэдэн оны зураг хэн гэдэг хүмүүсийн зураг вэ?Зурагны эздийг олоорой
05/01/2021

Сайхан цаг үе дурсамж болон үлджээ.
Хэдэн оны зураг хэн гэдэг хүмүүсийн зураг вэ?
Зурагны эздийг олоорой

05/01/2021

Шинэ оны мэнд.
Сайт ашиглалтанд ортол сумынхаа дурсамж сэдрээсэн хэдэн сайхан зургуудыг багцлаад оруулнаа харсан бүхний мэлмий баясаг.😍📸

12/12/2020

Дөргөн сумтай холбоотой сонин сайхан засаг захиргааны бүх мэдээ мэдээлэл, дүрс бичлэг, орон нутгийнхаа архив, түүх намтрыг энэхүү Page хуудсаар дамжуулан удахгүй иргэддээ хүргэх болно. Like👍 & Follow хийж нэгдээрэй.

Address


84020

Telephone

+97688866338

Alerts

Be the first to know and let us send you an email when Durgun.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Durgun.mn:

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share