Publicnews.mn

  • Home
  • Publicnews.mn

Publicnews.mn Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Publicnews.mn, Media/News Company, .

Монгол цэрэг 1500 км-ыг туулахаар замдаа гарлаа.👏👏Зэвсэгт хүчний 123-р ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаан...
02/06/2021

Монгол цэрэг 1500 км-ыг туулахаар замдаа гарлаа.👏👏

Зэвсэгт хүчний 123-р ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл гүйж дээд амжилт тогтоохоор шийджээ.
Тэрээр долоодугаар сарын 10-ны өдөр төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын үеэр Сүхбаатарын талбайд барианд орохоор төлөвлөөд байна. Э.Даваажамц гүйлтээ Ардын хувьсгалын 100 жил, Зэвсэгт хүчний 100 жил, ирэх онд болох 123-р ангийн 100 жилийн ойд тус тус зориулж байгаа аж.

14/02/2021
Эх орондоо ирж буй бяцхан иргэн.
16/01/2021

Эх орондоо ирж буй бяцхан иргэн.

Халдварын эсрэг хүн чанар: -н халдвар илэрсэн 416 иргэнээс 330 гаруйг нь өнгөрсөн 10 сарын хугацаанд эмчилж, эдгээсэн ца...
14/11/2020

Халдварын эсрэг хүн чанар:

-н халдвар илэрсэн 416 иргэнээс 330 гаруйг нь өнгөрсөн 10 сарын хугацаанд эмчилж, эдгээсэн цагаан нөмрөгт баатруудаас маань 7 эмч, сувилагч халдвар авсан.

Тэдний сэтгэлзүй амаргүй байна... Аюулт цар тахлыг дарах гэж битүү хувцас, вирустэй орчинд 300 гаруй хоног гэрээ умартан ажилласан.

Эдгээд, даваад гарах урмын үгийг хүн бүр илгээж, халдвар авсан иргэдээ ад үзэлгүй, нэр төр, гэр бүл, хүний эрхийг хүндэтгэж халуун дулаан сэтгэл илгээхийг уриалж байна.

Хэнийг ч үл ялгах аюулт цар тахалтай 🦠дэлхий нийт тэмцэж байна 🌍

14/11/2020

УЛС ДАЯАР ТАЙВАН ХОНОЛОО

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос халдварын нэгдүгээр хавьтал, дам хавьтлын багадаа 2000 орчим хүнийг энэ долоо хоногт шинжилгээнд хамруулж, цар тахалыг богино хугацаанд хумиж зогсоохоор ажиллаж байна.

Хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу хоногт 5000 хүнийг шинжилгээнд хамруулах хүчин чадалтай. Дэлхийг заналхийлж, 50 сая хүнийг өвчлүүлж, 1,3 сая хүний аминд хүрсэн цар тахалыг бид халдвар хамгааллын дүрмээ сахин, хамтын хүчээр даван гарна.

Нийслэлийн 2020 оны төсвийн тодотголын төслийг өргөн барилааНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.С...
07/11/2020

Нийслэлийн 2020 оны төсвийн тодотголын төслийг өргөн барилаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн 2020 оны төсвийн тодотголын төслийг НИТХ-ын дарга НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өнөөдөр /2020.10.06/ өргөн барилаа.
Энэ үеэр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Ойрын хугацаанд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулж, 2020 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэх болно” гэсэн юм.

9 дүгээр сард өмнөх ангийн хичээлийг бататгах, хоцрогдол арилгахад анхаарнаБоловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/1...
13/10/2020

9 дүгээр сард өмнөх ангийн хичээлийг бататгах, хоцрогдол арилгахад анхаарна

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/17 дугаар тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ын дагуу танхимын болон танхимын бус сургалтыг төлөвлөх, зохион байгуулах талаар Боловсролын Хүрээлэнгээс аймаг орон нутагт зөвлөмж хүргүүллээ.
Аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд хичээл, сургалтын үйл ажиллагааг “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих арга зүйн зөвлөмж”-ийн дагуу зохион байгуулна.
Тухайлбал, хичээлийн жилийн 9 дүгээр сард өмнөх ангийн 3, 4 дүгээр улирлын хичээлийн агуулгыг бататгахдаа сурагчдын агуулгын хоцрогдлыг арилгах, мэдлэг, ойлголтыг бататгахад анхаарах, Танхимын бус хэлбэрээр зохион байгуулагдах хичээлийн хуваарийг түр журмыг үндэслэн гаргаж, багш суралцагчидтай холбоо тогтоож зайнаас суралцах үйл ажиллагааг дэмжиж ажиллах зэргийг тус зөвлөмжид тусгажээ. Зөвлөмжийн дагуу сургуулиуд хичээлийн хуваарийг 8 дугаар сарын 27 ны өдөрт багтаан гаргаж, эцэг эх асран хамгаалагч, суралцагчдад нээлттэй мэдээлэх юм.

Улсын онцгой комисс маргааш ОХУ-аас 120 орчим оюутнаа авч ирэх шийдвэр гаргажээУлсын онцгой комисс маргааш ОХУ руу тусга...
13/10/2020

Улсын онцгой комисс маргааш ОХУ-аас 120 орчим оюутнаа авч ирэх шийдвэр гаргажээ
Улсын онцгой комисс маргааш ОХУ руу тусгай үүргийн нислэг үйлдэж эх орондоо буцах хүсэлтэй 120 орчим оюутнаа эх оронд нь авч ирэх шийдвэр гаргажээ. Мөн энэ онгоцоор Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцсон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид болон парадад жагссан Монгол цэргүүд ирэх юм байна.
Улсын онцгой комиисын шийдвэрийн дагуу энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2400 гаруй иргэнийг эх оронд нь авчраад байгаа юм.

ЭЕШ-д монгол, англи, орос хэлийг сонсож ойлгох чадвар сорьсон даалгавар оруулахгүйЭлсэлтийн ерөнхий шалгалтыг долоодугаа...
13/10/2020

ЭЕШ-д монгол, англи, орос хэлийг сонсож ойлгох чадвар сорьсон даалгавар оруулахгүй

Элсэлтийн ерөнхий шалгалтыг долоодугаар сарын 2-5-нд зохион байгуулахаар төлөвлөсөн билээ. Харин короновируст цар тахлын улмаас хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан 2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад дараах өөрчлөлтүүд оржээ. Үүнд:
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолын дагуу 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэлбичгийн шалгалтыг авахгүй.
Монгол хэл, англи хэл, орос хэлний хичээлийн сонсоод ойлгох чадвар сорьсон даалгаврыг оруулахгүй зэрэг өөрчлөлт оруулсан байна.
CoVid19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор шалгуулагчид нэг танхимд 1.5-2 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээ суудалд сууж, шалгалтаа өгөх аж. Улмаар нэг танхимд 12-оос илүүгүй шалгуулагч суухаар нийт 85 шалгалтын байрыг бэлтгэсэн байна.
Түүнчлэн Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг батлаагүй байгаа аж. Харин сошиалаар шалгалтын хуваарийг баталсан мэт хуурамч мэдээлэл цацагдаж байгаа тул шалгуулагчдыг албан ёсны мэдээллийг www.eec.mn цахим хуудсаас авахыг сануулав.

БСШУСЯ: Теле хичээлийг CD, DVD-д хуулан зарж ашиг олох үйлдэл гарч байнаСургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр са...
13/10/2020

БСШУСЯ: Теле хичээлийг CD, DVD-д хуулан зарж ашиг олох үйлдэл гарч байна
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-н хүртэл зогсоогоод буй. БСШУЯ-аас мэдээлснээр улсын хэмжээнд нийт 640 мянга гаруй сурагч теле хичээлийг хүлээн авч, сурч байгаа аж. Гэвч теле хичээлийг CD, DVD-д хуулан зарж ашиг олох үйлдэл гарч буйг Боловсролын яамнаас анхаарууллаа.
Иймээс иргэдийг ийм төрлийн зар мэдээнд хууртахгүй байхыг мөн анхаарууллаа. Мөн теле хичээлийг www.econtent.edu.mn, www.hicheel.mn, www.aplus.mn сайтууд болон телевизийн сувгуудаас үнэ төлбөргүй хүлээн авах боломжтой юм.

Сурагчдын теле-хичээлд үнэлгээ хийж чанар хүртээмжийг сайжруулнаНЗДТГ-тай НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран хэрэгжүүлж буй...
13/10/2020

Сурагчдын теле-хичээлд үнэлгээ хийж чанар хүртээмжийг сайжруулна

НЗДТГ-тай НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон COVID 19 вирусийн тархалтыг зогсоох хариу арга хэмжээний талаар санал солилцох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, нэн шаардлагатай ажлуудыг эрэмбэлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-ын Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенсыг хүлээн авч уулзлаа.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь салбар нь цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан эрүүл мэндийн салбарт COVID 19 вирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр контент боловсруулан нийгмийн сүлжээгээр түгээх, эрүүл мэндийн ажилтнуудад шаардлагатай тоног төхөөрөмж болон хамгаалах хэрэгсэл олгох, боловсролын салбарт теле хичээлийг зохион байгуулахад техникийн дэмжлэг үзүүлэх ажлуудыг хэрэгжүүлээд байна. Түүнчлэн сургуулийн үдийн цай гол хоол тэжээл нь болж байсан эмзэг бүлгийн хүүхдүүд болон 24 цагийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүдэд илүү анхаарал халамж хэрэгтэй тул тэдний хэрэгцээ, нөхцөл байдлыг үнэлэх түргэвчилсэн үнэлгээг хийж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна. Мөн тус байгууллага нь 2019 онд Агаарын бохирдлын эх хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн төвүүдийн чадавхыг бэхжүүлэх, хүүхдийн өвчлөлийн цогц менежментийг хөгжүүлэх, бэлэн байдлын төлөвлөлтийг нэмэгдүүлэх, дотор орчны агаарын чанарыг сайжруулах, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулснаа танилцуулсан юм.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа нь НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг сайшааж, талархал илэрхийлэхийн зэрэгцээ хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийлэв. Тэрээр “Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг сайжруулах ажлыг зөвхөн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргээс гадна бүх дүүрэгт хэрэгжүүлэх, нийслэлийн боловсролын салбарын бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр 2-3 нөхцөл байдалд үндэслэн төлөвлөгөө гаргахын тулд судалгаа хийх, теле хичээлд үнэлгээ хийж, зөвлөмж боловсруулах, Баянхонгор аймагт утааг бууруулах зорилгоор хэрэгжүүлсэн утаагүй гэрийн сайн туршлагыг нийслэлд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллах нь нэн чухал байна” гэж хэллээ. Эдгээр саналуудыг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенс бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд “Нийслэлийн эрүүл мэнд, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх болно” гэв.
Цаашид талууд дээрх асуудлаар долоо хоног тутам мэдээллийг бичгээр солилцож, яаралтай үед хариуцсан ажилтнууд шууд холбогдож байхаар шийдвэрлэлээ.
Тус уулзалтад НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан, Төсөл, хөтөлбөр хяналт, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Золзаяа болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Агаарын бохирдол, байгаль орчны хөтөлбөрийн менежер С.Алтанцэцэг, Орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Тунгалаг нар оролцов.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

УОК: Сургууль цэцэрлэгийн хориог есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгалааУОК өнөөдөр /04.14/ хуралдлаа. Хуралдаанаар сургуу...
13/10/2020

УОК: Сургууль цэцэрлэгийн хориог есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгалаа

УОК өнөөдөр /04.14/ хуралдлаа. Хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн хөл хориог ирэх есдүгээр сарын 1-н хүртэл сунгах, мөн маргааш өглөө 50 иргэнээ Эрээн-Замын-Үүд боомтоор татаж авах шийдвэр гаргалаа.
БСШУС-ын сайд Баатарбилэг “Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийн хорио цээрийг ирэх есдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулж байна. Гэхдээ зургадугаар сарын 1-н хүртэл теле хичээл үргэлжлэнэ. Комиссоос хичээл сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхгүй. Есдүгээр сарын 20-оос хичээлийн жил эхэлнэ. ЕБС-ийн жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож анги дэвшүүлнэ. Хүүхдүүдийг улираахгүй. Цэцэрлэг болон нэгдүгээр ангийн бүртгэлийг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сарын 15-аас аймаг нийслэлийн засаг дарга нарт сургууль цэцэрлэгийн танхимын тог цахилгааныг хязгаарлах чиглэл өгсөн. ЭЕШ-ын хугацаа хуваарийг одоогийн байдлаар долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулаад долдугаар сарын 8-9 их дээд сургууль элсэлтээ авна гэж ойлгож болно. Монгол хэл бичгийн шалгалт авсан хүүхэд ЭЕШ-д орох шаардлагыг энэ жил өнжиж байна. Ингэснээр бүх хүүхэд ЭЕШ өгөх боломжтой гэсэн үг. Есдүгээр ангийн улаан шугам энэ жил үйлчлэхгүй. Төлбөр өндөр хувийн сургууль, цэцэрлэгийн төлбөрийн хувьд сургуулийн удирдлагууд эцэг эхчүүдтэй санал бодлыг солилцож байгаа. Яамны зүгээс хувийн сургуулийн төлбөрийн асуудалд оролцох чиг үүрэг байхгүй” гэдгийг хэллээ.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "УОК-ын хурлаар Эрээнд байгаа манай 50 иргэний тухай асуудлыг ярилцлаа. Эдгээр иргэн гуравдугаар дугаар сарын 25-наас Монгол Улсад ирэх өргөдлөө гаргаад хүлээж байгаа. Энэ хугацаанд дөрөвдүгээр сарын 10-нд Өвөрмонголын өөртөө засах орны Онцгой комисс манай иргэдийг хилээр нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Энэ хугацаад бид судлаад, иргэдтэй холбогдоод өнөөдөр УОК-т асуудлыг оруулаад маргааш өглөө 50 иргэнээ Эрээн-Замын-Үүд боомтоор татаж авах шийдвэр гаргалаа. Нийт 50 иргэнээс 26 нь эмэгтэй, 24 эрэгтэй, 0-5 насны дөрөв, 5-18 насны гурав, 50-аас дээш насны 18 хүн байгаа”гэсэн юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэнг үзлээДэлхийн болон Монголын багш нарын өдрийг угтан Болов...
13/10/2020

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэнг үзлээ

Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг угтан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэнг зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэсгэлэнгээр зочилж, боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа цахим технологийн дэвшил, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцав. Үзэсгэлэнгийн агуулга нь цэцэрлэгийн насны хүүхдийн бүртгэлээс эхлээд дээд боловсролын дипломын лавлагаа хүртэлх боловсролын бүх шатны үйлчилгээг цахимаар үзүүлэх боломжийг харуулахад чиглэжээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ технологийн дэвшил, мэдээллийн хурдацтай өсөлт нь сурах үйл ажиллагааны мөн чанарыг эрс өөрчилж, улам бүр хувь хүнд чиглэсэн, хамтран бүтээх шинжтэй болж байгааг онцлон тэмдэглэлээ.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2020 оны 01 дугаар тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Боловсролын салбарт цахим шилжилт хийх талаар дараах цогц зорилтуудыг дэвшүүлсний дагуу БШУЯ төлөвлөгөө гарган ажиллаж эхэлсэн гэдгийг салбарын удирдлагууд танилцуулж байна.

• Цахим онлайн сургалтын бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх, бүх насны суралцагч, иргэдэд зориулсан онлайн сургалтын хөтөлбөр, агуулга боловсруулах, нээлттэй боловсролын тогтолцоог хөгжүүлэх,
• Бүх шатны боловсролын байгууллагыг шаардлага хангасан мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах, орчин нөхцөлийг бүрдүүлэх, сүлжээний дэд бүтцийг шийдвэрлэх, цахим сургалтын нэгдсэн платформ бий болгох,
• Цахим контент, цахим хичээл бэлтгэх, хөгжүүлэх, багшийг мэдээлэл харилцаа холбоо технологид суурилан сургалт явуулах арга зүйд сургах, тэгш хамран сургах боломж нөхцөлийг бүрдүүлэх, хүн бүр орон зай, цаг хугацаанаас үл хамааран өөрийн хүссэн чиглэлээр насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлэх зорилтуудыг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улсын боловсролын үйлчилгээний хүртээмж, чанар, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх байдал эрс сайжирна гэж үзэж байна.

Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэнгийн үеэр боловсролын сургуульд сургалтын удирдлагын системийн туршилтыг хэрэгжүүлэх “Ай Ти Си групп”, “ЕСМ”, “Мексим консалтинг”, “Амжилт дотком”, “Эй плас интернэйшнл”, “Гранд Ай Ти”, сурагчийн ирцийн бүртгэл, сурах бичгийн түрээсийн үйлчилгээ, хүүхдийн үдийн цайны хяналт, бүртгэлийн үйлчилгээний туршилтыг хэрэгжүүлэхээр “Гэрэгэ системс”, ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдад зориулсан контент бүхий платформ, гар утасны аппиликейшн хөгжүүлэх “ТомЁ Эд Тек” зэрэг үндэсний найман компанитай БШУЯ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Эдгээр компани нийгмийн хариуцлагын хүрээнд цахим туршилтыг үнэ төлбөргүйгээр нийслэл болон хөдөө орон нутгийн нийт 90 сургууль, цэцэрлэг дээр гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх юм.

Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн 10 гаруй байгууллага, аж ахуйн нэгж оролцож, боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа цахим технологийн дэвшил, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх дараах багц мэдээллийг багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, сурагч, оюутнуудад зориулан танилцуулж байна.
1. Боловсролын салбарын мэдээллийн систем, түүгээр дамжуулан иргэдэд, олон нийт, шийдвэр гаргагч нарт хүргэж буй цахим үйлчилгээ
2. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын хяналт, төлөвлөлтийн цахим систем
3. Уламжлалт сургалтын үйл явцыг мэдээллийн технологитой интеграцчилсан сургалтын удирдлагын систем (Хувийн хэвшил)
4. Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим систем (Боловсролын үнэлгээний төв)
5. Их дээд сургууль дээр хэрэгжүүлж буй цахим үйлчилгээ болон сургалтын удирдлагын систем (Их, дээд сургууль)
Үзэсгэлэнгийн хүрээнд Улаанбаатар хот, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтан нарт зориулсан сургалтын удирдлагын систем (LMS)-ийн ерөнхий ойлголт, мэдээлэл, давуу тал, хэрэгжүүлсэн сургуулиудын үр дүнгийн талаар сургалт зохион байгуулж байгаа юм.
“Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэн энэ сарын 5-ны өдрийг дуустал Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн наймдугаар байрны 12 давхарт үргэлжилнэ.

У.ХҮРЭЛСҮХ: Монгол хүүхэд эх орныхоо хаана сурч байгаагаас үл хамааран ижил түвшинд чанартай боловсрол эзэмших ёстойМонг...
13/10/2020

У.ХҮРЭЛСҮХ: Монгол хүүхэд эх орныхоо хаана сурч байгаагаас үл хамааран ижил түвшинд чанартай боловсрол эзэмших ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх боловсрол, шинжлэх ухааны салбарын үйл ажиллагаатай танилцаж, Боловсрол, шинжлэх ухааны яам, харьяа байгууллагын удирдлага, албан хаагчидтай уулзан, ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, зорилгын талаар мэдээлэл хийн, дараах үүрэг чиглэлийг өглөө.
Хүүхэд бүрийг эрүүл чийрэг, монгол хүн болгон төлөвшүүлэхэд анхаарч ажиллах.
Монгол хүүхэд эх орныхоо хаана сурч байгаагаас үл хамааран ижил түвшинд чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламжийг шинээр барьж, өргөтгөн, хамран сургалтын хувийг ахиулсан бол ирэх дөрвөн жилд сургалтын чанарыг сайжруулахад анхаарч ажиллах.
Багшийн ур чадварыг хөгжүүлж, үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх
Тусгай хэрэгцээт боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийн сурах эрхийг хангаж ажиллах. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамран сургах тогтолцоог бэхжүүлэх, хүүхдийн хөгжих, сурах онцлогийн талаарх мэдлэг, ойлголт, эерэг хандлагыг бүх багш, эцэг эхэд төлөвшүүлэх
Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбар нь хөгжлийн зүтгэх хүч, чиглүүлэгч байх ёстой. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрдэм шинжилгээний санхүүжилтийг 4 дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Шинжлэх ухааны салбарын эрдэмтэд Монгол орныхоо хөгжилд бодит үр дүн үзүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихэд судалгаа, шинжилгээний ажлаа чиглүүлэхийг та бүхэнд үүрэг болгож байна.
Оюун боловсролтой, эрдэм мэдлэгтэй, олон улсад өрсөлдөх чадвартай иргэнийг төлөвшүүлэх нь Монгол төрийн бодлого, анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд иргэдийнхээ сурч мэдэх, тасралтгүй хөгжих зүй ёсны тэмүүллийг дэмжин, ажиллахыг хүсье гээд амжилт хүслээ.

Бага насны хүүхдийн хөгжил хамгааллын талаар зөвлөлдлөөБоловсрол, шинжлэх ухааны яам НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран “Баг...
13/10/2020

Бага насны хүүхдийн хөгжил хамгааллын талаар зөвлөлдлөө

Боловсрол, шинжлэх ухааны яам НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого” сэдэвт зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан болон бусад холбогдох байгууллагын удирдлагын төлөөлөл оролцож, 0-6 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн дэмжих цогц бодлого боловсруулж хэрэгжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг хангах талаар зөвлөлдлөө.
Бага насны хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа халамж, хамгааллын үйлчилгээний өнөөгийн байдал, Зүүн Ази Номхон далайн орнуудын бага насны хүүхдийн хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн Сангийн орон нутагт хэрэгжүүлсэн сайн туршлагатай танилцаж, нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагуудын салбар дундын хамтын ажиллагааг уялдуулахад нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо.

Сайд Л.Цэдэвсүрэн Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллалааМонгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар...
13/10/2020

Сайд Л.Цэдэвсүрэн Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллалаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа.

Ажлын хэсэгт багтсан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Дорноговь аймгийн төв Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, тавдугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, нэн шаардлагатай зарим асуудлыг шийдвэрлэлээ.

Сайд дээрх аймгуудын Боловсрол, соёл урлагийн газрын хамт олон, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан салбарын зорилт, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөмж өгч, тэдний сонирхсон асуултад хариулав. Сайд хэлсэн үгэндээ аймгуудын Боловсролын газрын бүтэц, зохион байгуулалтыг улсын хэмжээнд ижил байлгах эрх зүйн зохицуулалттай болгох, насан туршийн боловсролын эрх зүйн орчныг шинэчлэх талаар дорвитой алхам хийнэ гэв.

Говьсүмбэр аймгийн тухайд ерөнхий боловсролын 5 сургуульд 4019 сурагч суралцаж, 185 багш ажиллаж, сургуулийн өмнөх боловсролын 11 цэцэрлэгт 1514 хүүхэд хүмүүжиж, 74 багш ажиллаж байгаа аж. Сүмбэр сумын 2 дугаар сургууль, Шивээговь сумын 3 дугаар сургуулийн хөрөнгийг 2021 онд шийдвэрлэхэд анхаарч өгөхийг салбарын сайдаас хүсч байна.
Дорноговь аймгийн хувьд Элсэлтийн ерөнхий шалгалтын байраа 2016 оноос долоогоор ахиулж, 2019 онд улсын хэмжээнд гуравдугаарт шалгарсан тухайгаа, мөн багшийн хөгжлийг дэмжих “Алтанзул” арга хэмжээг жил бүр амжилттай зохион байгуулж байгаа талаараа танилцуулж байлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эрүүл мэнд, нийгмийн хамгааллын уулзалт зөвлөгөөн Ховд аймагт боллооХөгжлийн бэр...
13/10/2020

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эрүүл мэнд, нийгмийн хамгааллын уулзалт зөвлөгөөн Ховд аймагт боллоо
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд, Ховд аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиудын сургуулийн дэмжлэгийн багийн гишүүд, өрхийн эрүүл мэндийн төв, бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүүхдийн эмч нар оролцсон 42 хүний бүрэлдэхүүнтэй уулзалт зөвлөгөөн Ховд аймагт боллоо.
Уулзалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтэс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы Хүүхдийг ивээх сан хамтран зохион байгуулсан юм.
Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд(ХБХ)-ийг ердийн сургуульд хамруулахад дэмжлэг үзүүлэх сургуулийн багийн үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон ХБХ-ийг оношлох салбар комиссын баримтлах журам, ажиллах зарчмын талаар мэдээлэл хүргэж, тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэж зөвлөгөө өгөв.

116 дугаар сургуульд хийсэн ажлын хэсгийн үнэлгээний дүгнэлтийг танилцуулж, ажлаа хэвийн үргэлжүүлэхийг үүрэг болголооТу...
13/10/2020

116 дугаар сургуульд хийсэн ажлын хэсгийн үнэлгээний дүгнэлтийг танилцуулж, ажлаа хэвийн үргэлжүүлэхийг үүрэг болголоо

Тусгай хэрэгцээт хүүхдийн хамран сургадаг ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн зарим багш нараас гаргасан хүсэлтийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн тушаал гаргаж, тус сургуулийн удирдлага, санхүү, сургалт, багшийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулж, удирдамжийн дагуу ажиллав.
Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг 116 дугаар сургуулийн удирдлагын манлайлал, үйл ажиллагаа, багшлах боловсон хүчний мэргэжлийн хөгжлийн ур чадвар, үйл ажиллагаа, багш нарын харилцаа, ёс зүй, сургалтын орчин, хичээлээс гадуурх сургалтын ажилд үнэлгээ хийж, дүгнэлт гаргаснаа өнөөдөр танилцууллаа.

Ажлын хэсгийн дүгнэлт танилцуулах уулзалтад тус сургуулийн удирдлага, хамт олон хүрэлцэн ирэв. Ажлын хэсгийн зүгээс багш нар, удирдах ажилтан тус бүрийн хариуцсан ажлын хэрэгжилттэй танилцаж, тус бүрд нь дүгнэлт гаргасан бөгөөд зарим зүйлд алдаа, дутагдал байгааг сануулж, ойрын үед засч сайжруулахыг зөвлөлөө. Мөн Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай болон Хөдөлмөрийн хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу тус тусын ажил, үүргээ тасралтгүй, хэвийн үргэлжлүүлж ажиллахыг нийт багш, ажилчдад үүрэг болголоо.

Монгол улс Олон Улсын Математикийн олимпиадаас 4 дэхь удаагаа алтан медаль хүртлээОлон Улсын Математикийн 61 дэх удаагий...
13/10/2020

Монгол улс Олон Улсын Математикийн олимпиадаас 4 дэхь удаагаа алтан медаль хүртлээ

Олон Улсын Математикийн 61 дэх удаагийн Олимпиад 09/21-09/22 онлайнаар зохион байгуулагдлаа.
Энэ жил Отгонбаярын Мишээл алтан медаль авч өндөр амжилт үзүүлсэн бөгөөд энэ нь Монгол Улсын түүхэн дэх 4 дэх алтан медаль юм.
Энэ жил Монгол Улсаас

М. Өнөболд, УБ-1-р сургууль
О. Мишээл, Шинэ-Монгол сургууль
А. Нямдаваа, Сант сургууль
Б. Хантүшиг, УБ-11-р сургууль
Б. Батсамбуу, Олонлог сургууль
Д. Энэрэлт, Сант сургууль
төлөөлөн оролцсон бөгөөд 1 алт (О.Мишээл), 2 мөнгө (М.Өнөболд, А.Нямдаваа), 1 хүрэл (Б.Хантүшиг) уг олимпиадаас медаль хүртэж, багаараа 29-р байранд оржээ.

Баянхонгор аймгийн 2850 гаруй сурагч тохилог сайхан эрдмийн өргөөтэй боллооБаянхонгор аймгийн Баянхонгор сумын ерөнхий б...
13/10/2020

Баянхонгор аймгийн 2850 гаруй сурагч тохилог сайхан эрдмийн өргөөтэй боллоо
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ерөнхий боловсролын лаборатори “Номундалай” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцож, баяр хүргэв.
96 жилийн түүхтэй аймгийн ууган сургуулийн хуучин барилга 1965 онд ашиглалтад орж байжээ. Цаашид ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт 2005 оноос хойш удаа дараа гарсны дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар Ц.Энхбат захиралтай “Хаш гоёо” ХХК шинэ сургуулийг ийнхүү нэг жилийн дотор Улсын төсвийн 8,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн босгож, хүлээлгэн өглөө. Ингэснээр тус сургуулийн 2850 гаруй сурагч, 173 багш, ажилчид тохилог сайхан орчин нөхцөлтэй болоод байна.

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Баянхонгор аймгийн төвийн зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцан багш, сурган хүмүүжүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, салбарын хууль тогтоомжийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын бодлогын талаар ярилцав.

Судалгааны их сургуулийг хөгжүүлэх ажлын хэсэг зөвлөлдөх уулзалт зохион байгууллааБоловсрол, шинжлэх ухааны сайдын тушаа...
13/10/2020

Судалгааны их сургуулийг хөгжүүлэх ажлын хэсэг зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулагдсан Судалгаанд суурилсан үндэсний их сургуулийг хөгжүүлэх, их сургуулийн хотхоныг байгуулах ажлыг үе шаттай эхлүүлж, хяналт тавьж ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсэг зөвлөлдөх уулзалт хийж санал бодлоо солилцлоо.
Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны яам, Хууль зүй дотоод хэргийн яамны холбогдох албан тушаалтнууд, төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид оролцлоо.
Их дээд сургуулиудад түшиглэн бусад сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнд жишиг болохуйц үндэсний төв байгуулах, тэр нь судалгааны их сургуулийн суурь болох алсын хараатайгаар энэ удаагийн зөвлөлдөх уулзалт явагдлаа. Их сургуулийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, сургалт, судалгаа, инновацийн үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг дээшлүүлэх замаар судалгаанд суурилсан их сургууль болгон хөгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг мэдлэг, инновацид тулгуурлан хөгжүүлэхэд тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой Судалгааны их сургуулийг хөгжүүлэх хөтөлбөрийн талаар оролцогчид бүлэгт хуваагдан хэлэлцсэнээрээ энэ удаагийн уулзалт онцлог боллоо.

Сургуульгүй байсан хороо 648 хүүхдийн суудал бүхий шинэ сургуультай боллоо“Би хуучин 50 дугаар сургуульд сурч байгаад эн...
13/10/2020

Сургуульгүй байсан хороо 648 хүүхдийн суудал бүхий шинэ сургуультай боллоо

“Би хуучин 50 дугаар сургуульд сурч байгаад энэ хичээлийн жилээс шинэ сургуульд шилжиж суралцсан. Хуучин сургууль руугаа 30-45 минутад очдог байсан бол одоо 15 минутын дотор хичээлдээ ирж байна” гэж 12 дугаар ангийн М.Анужин ярилаа.
“Ийм гоё сургуультай болгож өгсөн ах, эгч нартаа маш их баярлалаа, Аав, ээжийнхээ ачийг хариулахын тулд би энэ гоё сургуульдаа маш их онц сурна аа…” гэж нэгдүгээр ангид элссэн 6 настнуудын нэг Я.Маргад хэлж байна.
Энэ бол Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж, ашиглалтад ороод буй 149 дүгээр сургуулийн нээлт дээрх сурагчдын сэтгэгдэл юм.
Урьд жилүүдэд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт сургууль байгаагүй. Нэг ээлжиндээ 648 хүүхдийн суудал бүхий шинэ сургуультай болсноор сургуулийн насны 2700 гаруй хүүхэдтэй тус хорооны хүүхдүүд харьяаллын дагуу 149 дүгээр сургуульд суралцаж эхэллээ. Анхны хичээлийн жилээ 665 сурагч, 65 багш, ажилчинтайгаар эхлүүлж буй бөгөөд сурагчдын 80 орчим хувь нь Баянгол дүүргийн “Сэтгэмж” сургуулиас, бусад нь Сонгинохайрхан дүүргийн 129, 105 зэрэг сургуулиас шилжин иржээ.

Сурагч, багш, сурган хүмүүжүүлэгчид, барилгачид, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон шинэ сургуулийн нээлтэд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан зэрэг албаны хүмүүс уригдаж, баяр хүргэлээ.
Сайд Л.Цэдэвсүрэн хэлсэн үгэндээ “Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан энэ барилга олон улсын стандартын шаардлага хангасан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох жишиг орчныг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог. Мөн бүх анги танхим, лабораторийн техник, тоног төхөөрөмж, тавилгыг хамтад нь шийдэж өгсөн” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Азийн бүсийн хурал Улаанбаатар хотноо эхэллээИнженерийн боловсролын шинэчлэлийн асуудлыг хэлэлцдэг “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД Х...
13/10/2020

Азийн бүсийн хурал Улаанбаатар хотноо эхэллээ

Инженерийн боловсролын шинэчлэлийн асуудлыг хэлэлцдэг “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ДЭЭД БОЛОВСРОЛ-CDIO 2020” Азийн бүсийн хурал Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байна.
ШУТИС удирдан, МУИС, ХААИС, МУБИС, ҮБХИС, СУИС хамтран зохион байгуулж, Азийн 10 гаруй улсын их дээд сургуулийн төлөөлөл оролцож байгаа тус хурлыг БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн нээлээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Дээд боловсролыг чанаржуулах, нэн шаардлагатай мэргэжлээр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх тал дээр туршлага мэдээллээ солилцож, сайн санаачилга дэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний өмнө Ковид-19 цар тахал том сорилт боллоо. Ийм үед дээд боловсролыг тасралтгүй, үр өгөөжтэй хүргэх, зохион байгуулах талаар зөвлөлдөж, бодитой зөвлөмж гарна гэдэгт итгэж байна” гээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Энэ хуралд олон улсын “Си Ди Ай Өү” хамтын ажиллагааны байгууллагын захирал ХЕЛЕНЕ Леон, Азийн бүсийн захирал Синг Мо болон илтгэл өгүүллээ хэлэлцүүлж байгаа 10 гаруй орны их дээд сургуулийн багш, эрдэмтэн судлаачид онлайн хэлбэрээр оролцож байна. Энэхүү бүс нутгийн хурлаар Азийн их дээд сургуулиуд сургалтын чанарын тулгамдаж байгаа асуудлуудыг нээлттэй хэлэлцэж, туршлага, сургамжаа харилцан хуваалцаж, цаашдын тогтвортой хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, улмаар дээд боловсролын чанар, үнэлэмжийг дээшлүүлэхэд чиглэсэн ажил хэрэгч санал санаачлагуудыг гарган хамтран ажиллах юм.

Дотоод орчны агаарын чанар, аюулгүй байдлыг хангасан шинэ цэцэрлэг үүдээ нээлээНҮБ-ын Хүүхдийн Сан, БШУЯ хамтран хэрэгжү...
13/10/2020

Дотоод орчны агаарын чанар, аюулгүй байдлыг хангасан шинэ цэцэрлэг үүдээ нээлээ

НҮБ-ын Хүүхдийн Сан, БШУЯ хамтран хэрэгжүүлдэг “Бага насны хүүхдийн цогц хөгжлийг хангах” төслийн хүрээнд 1 тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3-р цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шинэ барилгыг ашиглалтад оруулж, өнөөдөр хүүхдүүдээ хүлээн авлаа.
Цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд Улсын их хурлын гишүүн Х.Булгантуяа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, НҮБ ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Алекс Хaйкенс, болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү цэцэрлэгийн барилга нь дотоод орчны агаарын чанар, аюулгүй байдлыг хангасан хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Барилгын механик агааржуулалтын систем нь хүүхдийг агаарын бохирдлоос хамгаалах аж. Мөн цэцэрлэгийн халаалтыг цахилгаанаар шийджээ.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тус цэцэрлэгт сургалтын таатай орчин бүрдүүлэх тавилга, тоног төхөөрөмжийг нийлүүлээд байна. Засгийн газраас хүүхдийн цэцэрлэгийн барилга барих хөрөнгө оруулалтыг жилээс жилд нэмэгдүүлж, зөвхөн 2020 оны 09 дүгээр сарын байдлаар 45 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, 5,905 хүүхэд шинээр сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах боломжтой болоод байна.

Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслийн нээлт боллооШвейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Байгаль орчин аялал жу...
13/10/2020

Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслийн нээлт боллоо
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Байгаль орчин аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Боловсрол, Шинжлэх Ухааны яам (БШУЯ), Боловсролын Хүрээлэн болон Байгаль орчны Мэдээлэл сургалтын төв ТББ-тай хамтран Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн 2-р үе шатыг хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү төслийг 2020-2022 онд хэрэгжүүлэх бөгөөд төслийн 1 дүгээр үе шатны үр дүн, ололт амжилтыг бататгах, Тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг интеграцчилах үйл ажиллагааг улам бүр сайжруулан бэхжүүлэхэд чиглэгдэнэ.

Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд, Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, Швейцарын Хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурри, төслийн зорилтот аймаг, дүүргийн Засаг дарга нар, төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд болон мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудын төлөөлөл оролцлоо.
Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн 2-р үе шатнй зорилго бол “Тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан Монгол Улсын иргэдэд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хариуцлагатай, тэгш хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгоход дэмжлэг үзүүлэх”-д оршиж байна. Тогтвортой хөгжлийн боловсролын талаарх мэдлэг чадварыг бататгаж, чадавхжуулах болон цаашид тогтвортой хэрэгжүүлэх арга замыг бэхжүүлэхийг гол болгож байна.
Төслийг үндэсний түвшинд Боловсролын хүрээлэн, харин орон нутагт Байгаль орчны, Мэдээлэл сургалтын төв ТББ нийт зургаан зорилтот аймагт хэрэгжүүлнэ.

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Publicnews.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share