NUM Journalist клуб

  • Home
  • NUM Journalist клуб

NUM Journalist клуб Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from NUM Journalist клуб, Media/News Company, .

04/04/2024

Монголын баримт шалгах төв их дээд сургуулиудын сэтгүүл зүйн тэнхимийг түшиглэн байгуулсан “Баримт шалгагч оюутан” клубүүдийнхээ дунд “Онлайн орчинд мэдээлэл ....

04 сарын 02 бол олон улсын баримт шалгах өдөр юм. Дэлхий дахинаа өрнөж буй хурцадмал үйл явц, түүнийг дагасан үй олон ху...
02/04/2024

04 сарын 02 бол олон улсын баримт шалгах өдөр юм. Дэлхий дахинаа өрнөж буй хурцадмал үйл явц, түүнийг дагасан үй олон хуурамч мэдээ мэдээллийн эсрэг буюу “Баримт нэн чухал” гэх агуулгын хүрээнд дэлхийн баримт шалгагчид дуу хоолойгоо нэгтгэдэг билээ. Нийт оюутан сурагчдад баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авч шүүлтүүртэй хандаж байхыг уриалж байна. 🤗

02/04/2024

Таны уншсан бүхэн үнэн гэж та боддог уу? 🧐

Өнөөдөр олон улсын Fact Checking Day буюу Баримтыг нягтлах өдөр. Олон улсын баримт нягтлах сүлжээ буюу IFCN байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг баримтыг нягтлах олон улсын өдөр болгон тэмдэглэж байхаар зарласан.

Энэ өдөр нь нийгмийн эрүүл мэнд, сэтгүүл зүй төдийгүй хүн бүр өдөр тутмын мэдээ мэдээлэлдээ шүүлтүүртэй хандаж үнэн, зөв мэдээллээр тархиа цэнэглэхийг уриалж байна.

Монголын баримт шалгах төв / Mongolian Fact Checking Center - MFCC

✨"СЭТГҮҮЛ ЗҮЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ" хэлэлцүүлгийн энэ удаагийн дугаарт МҮОНТ-ийн хөтлөгч, нэвтрүүлэгч Ж.Анхбаяр оролцлоо. Хүрэ...
09/12/2023

✨"СЭТГҮҮЛ ЗҮЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ" хэлэлцүүлгийн энэ удаагийн дугаарт МҮОНТ-ийн хөтлөгч, нэвтрүүлэгч Ж.Анхбаяр оролцлоо. Хүрэлцэн ирсэн зочин, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн оюутнууддаа баярлалаа ✨

Дараагийн зочноор хэн оролцох бол? 😄

07/12/2023

📍 Ж. Анхбаяр сэтгүүлчтэй ярилцах хэлэлцүүлэг нь МУИС-ийн 2-р байрны 236 тоотод болохоор боллоо.

Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. ✨"СЭТГҮҮЛ ЗҮЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ" хэлэлцүүлгийн энэ удаагийн зочноор МҮОНТ-ийн нэвтрүүлэгч,...
06/12/2023

Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. ✨
"СЭТГҮҮЛ ЗҮЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ" хэлэлцүүлгийн энэ удаагийн зочноор МҮОНТ-ийн нэвтрүүлэгч, хөтлөгч Ж.Анхбаяр оролцохоор боллоо. ✨
✅ХЭЗЭЭ: 2023.12.07-ны Пүрэв гаригт
✅ХААНА: МУИС-ын Багш,оюутан хөгжлийн төвийн 502 тоот
✅ХЭДЭЭС: 18:00цагт

Хэлэлцүүлэг яг цагтаа эхлэх тул та бүхэн маань цагтаа ирээрэй. 🫶🏻
ИРЭХИЙГ ХҮССЭН БҮХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДАД НЭЭЛТТЭЙ ШҮҮ...

Сэтгүүл зүй соён гэгээрүүлэх үүрэгтэй юу? МУИС-ийн Сэтгүүлизүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, манай клубийн чи...
08/11/2023

Сэтгүүл зүй соён гэгээрүүлэх үүрэгтэй юу?

МУИС-ийн Сэтгүүлизүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, манай клубийн чиглүүлэгч, доктор Д.Идэржаргалын нийтлэлээс уншаарай 🤗

СЭТГҮҮЛ ЗҮЙ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ ЮУ?

Грекийн аугаа их сэтгэгч Платоны “Төр улс” зохиолын VII бүлэгт үнэн, олон нийт, сэтгүүл зүйн үүрэг болон ёс зүйн талаарх том санааг агуулсан “The Allegory of the Cave” нэрт ёгт яриа буй.
Платоны ах Глаукон, багш Сократ нарын харилцан яриа хэлбэрээр бичигдсэн “Агуйн зүйрлэл”-ийн үйл явдлыг зургаар (хавсаргасан) ингэж дүрсэлжээ.

Ёгт яриаг товчилбол, хүмүүс агуйн хананд хүзүү, хөлөөрөө гинжлэгдэн зөвхөн урагшаагаа л харан орших аж. Бүхий л насаараа хоригдож буй тэдний хойгуур янз бүрийн эд зүйлс барин хүүхэлдэй баригчид алхална. Тэдний барьсан дүрсүүд галын гэрэлд ойж хоригдлуудын урд үзэгдэхдээ “үнэн бодит байдал” болж сүүдэртэнэ. Хоригдлууд уулыг бөөрөнхий гэж үзүүлбэл бөөрөнхий л гэж итгэнэ. Нэгэн хоригдол шоронгоос оргон бодит ертөнцтэй танилцаад үнэнийг хэлэхээр эргэн ирдэг ч хэн ч түүнд итгэдэггүй. Энэ зохиолыг сэтгүүл зүйн ёс зүйтэй холбон тайлбарлахдаа:
🤳🤳🤳хоригдлуудыг сошиалаар шуугьсан цуу яриа, хов жив, ер нь уншсан, сонссон бүхэндээ итгэдэг хүмүүсийн нийгэмтэй, 📣📣📣хүүхэлдэй баригчдыг мэдээллээр төөрөгдүүлэгчид буюу олон нийт нийгмийн асуудлыг юу гэж харахыг удирдах зорилготой, дийлэнхдээ эрх мэдэлтэй хүмүүстэй,
🌏🌏🌏агуйн гаднахыг үнэн бодит байдалтай,
✒✒✒оргосон хоригдлыг үнэн бодит байдлыг мэдээлдэг сэтгүүлчтэй зүйрлэн авч үздэг.

Платоны зохиолоос #сэтгүүлзүй нийгмээ #соёнгэгээрүүлэх #үүрэгтэйг тодоос тод харж болно. Учир нь, нийгэм гэгээрээгүй бол хэвлэл мэдээллийн байгууллага хэдий үнэнийг өгүүлсэн ч олон нийт буюу мэдээллийг хүлээн авагчид түүнд итгэхгүй эсвэл түүний дэвшүүлж буй асуудалд ач холбогдол өгөхгүй нь тодорхой юм.

‼‼‼ Өнөөгийн манай нийгэм Платоны “Агуйн зүйрлэл” шиг нөхцөлтэй байгааг сэтгүүл зүйд гарч буй цөөнгүй гаж үзэгдэл батлан харуулна. Энд олон нийтийг гэгээрээгүй хэмээн буруутгахыг зорьсонгүй, угаас чөлөөт хэвлэлтэй болсноос хойших 30 гаруйхан жилд шар хэвлэл, цахим хэвлэл, сошиал медиа гээд хэчнээн ч олон өөрчлөлт сэтгүүл зүйн салбарыг дайрав. Энэ зуурт монголчуудыг хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролтой болгох бодлого бүү хэл цаг хугацаа ч хангалттай байгаагүй нь бодит нөхцөл юм.

⁉⁉⁉ Бид сэтгүүл зүй гэж юу юм, яагаад чухал юм, ямар үүрэгтэй юм, олон нийт нь сэтгүүл зүйгээс юу хүлээх ёстой вэ гэдгээ нэг цонхоор харж сураагүй байна. Тиймдээ ч өнөөдөр сэтгүүл зүй соён гэгээрүүлэх үүрэгтэй, үүрэггүй гэдэг дээр салбар дундаа мэтгэлцэж байх шиг байна.

✅✅✅Сэтгүүл зүй соён гэгээрүүлэх үүрэгтэй юу? ТИЙМ. Сэтгүүл зүйн тулганы гурван чулуу бол , , юм. Энэ гурав бие биеэсээ шууд харилцан хамааралтай. Аль нэг нь дутагдвал сайн сэтгүүл зүй оршин тогтноход хэцүү. Хэдий сэтгүүл зүй эрх чөлөөтэй байгаад, ёс зүйгээ хэлбэрэлтгүй сахин чанартай мэдээ, контент бүтээлээ ч түүнийг нь сөхөж ч үздэггүй олон нийт байвал үр ашиг гарах уу? Монголд ёс зүйгүй сэтгүүлчид олширч буйн нэг шалтгаан нь тийм сэтгүүл зүйг олон нийт нь үнэлж, даган биширч буйтай холбоотой юм.

Сэтгүүл зүй соён гэгээрүүлэх үүрэгтэй гэхлээр манай салбарын зарим хүмүүс “Чи хэвлэл мэдээллийн байгууллага удирдаж үзсэн үү, Чи цалин тавьж үзсэн үү” гэж асуудаг. Сэтгүүл зүй нэг талаас олон нийтийн эрх ашигт үйлчлэх, нөгөө талаас ашиг орлого олох ёстой онцгой бизнес гэдгийг хүлээн зөвшөөрнө. Харин энэ хоёр үүргээ тэнцвэржүүлж чадах эсэх нь нэн чухал асуудал юм. Зөвхөн цалин тавихын төлөө, зөвхөн ашиг олохын төлөө сэтгүүл зүй хийж болно гэж үү? Зөвхөн ийм л зорилго өвөртөлж ажиллавал нөгөө бие даасан байдал, мэргэжлийн ёс зүй, олон нийтийн мэдэх эрх хэддүгээрт эрэмбэлэгдэх вэ?!!!

❎❎❎Соён гэгээрүүлэх гэдэг нь тархи угаах гэсэн утгатай юу? ҮГҮЙ. “Сэтгүүл зүйг соён гэгээрүүлэх үүрэгтэй гэвэл Соён гэгээрүүлэгч телевизийг үз” гэж надад нэгэн хүн хэлж байлаа. Соён гэгээрүүлнэ гэдгийг учиргүй л олон нийтэд лекц уншиж, хичээл заадаг гэж ташаа харж буйн илрэл юм. Сэтгүүл зүйд соён гэгээрлийг ингэж хийдэггүй, харин өдөр тутмын бүтээлүүдээрээ дамжуулан хийдэг. Өөрөөр хэлбэл, үнэн бодит байдлыг мэдээлэх зуураа хүлээн авагчдаа боловсруулж, танин мэдүүлэхийг гэгээрүүлэх үүрэг гэж ойлгоно.
Социализмын үеийн сэтгүүл зүйн соён гэгээрүүлэх үүрэг чинь өнөө цагт боловсруулах, танин мэдүүлэх үүрэг хэмээгдэж буй. Өөрөөр нэрлэж байгаа ч мөн чанарын хувьд ижил. Ер нь соён гэгээрүүлэх гэдгийг социализмын үеийн нэр томъёо гээд хэн хэлчихсэн юм бол?

❎❎❎Зөвхөн социалист сэтгүүл зүйд сэтгүүл зүйг соён гэгээрүүлэх үүрэгтэй гэж заадаг уу? ҮГҮЙ. Сэтгүүл зүй ийм үүрэггүй, зөвхөн мэдээлэх л үүрэгтэй гэж бичиж буй хүмүүсийн байр сууринаас энэ бол социализмын үеийн юм, барууны сэтгүүл зүйд ийм үүрэг байхгүй, сэтгүүл зүй зөвхөн мэдээлэх л үүрэгтэй гэсэн өнцөг тод харагдана лээ. Социализм гэхээр л муу, капитализм гэхээр л сайн гэж үү? Социализм, капитализм хоёр сайн сайхан, хөгжингүй нийгмийг байгуулах нэг л зорилгод хоёр өөр замаар, өөр үзэл онолоор зүтгэсэн хэрэг. Тиймээс хүний нийгэмд байж болох бүхий л зүйл социализм, капитализмд их бага хэмжээгээр оршин буй.

Бидний урдаа барьж буй барууны сэтгүүл зүйд сэтгүүл зүйн соён гэгээрүүлэх үүргийн талаар харин ч тод томруунаар авч үздэг. Билл Ковак, Том Розенстиел нарын алдарт “The Elements of Journalism: What Newspeople Should Know and the Public Should Expect” номд сэтгүүл зүйн олон үүрэг, зарчмын талаар тусгахдаа боловсруулах үүрэгт нь чухал ач холбогдол өгсөн байдаг.
Америк, Европын томоохон хэвлэлүүд ч сэтгүүл зүйн соён гэгээрүүлэх үүргийг бүр алсын хараа, үнэт зүйлдээ тунхагласан байдаг юм шүү. 🤩🤩🤩“BBC: Бидний зорилго бол олон нийтийн ашиг сонирхолд үйлчилж, бүхий л хүлээн авагчдыг шударга, өндөр чанартай, бусдаас ялгарах бүтээгдэхүүн үйлчилгээгээр мэдээлэх, боловсруулах, зугаацуулах явдал юм”; 🤩🤩🤩“Нью-Йорк Таймс: Бидний зорилго энгийн. Бид үнэнийг эрэлхийлж, хүмүүст дэлхийг ойлгоход тусалдаг. Зорилго маань аугаа сэтгүүл зүй уншигч бүрийн амьдралыг баялаг, дүүрэн; нийгмийг илүү хүчирхэг, шударга болгох хүчтэй гэсэн бидний итгэл үнэмшилд үндэслэсэн” гэж бичжээ. Эндээс аугаа зорилготой сэтгүүл зүй хүлээн авагчидтайгаа хамт л урагшилна гэж буй нь тун ойлгомжтой харагдана.

👏👏👏Олон нийтийг гэгээрүүлэх, боловсруулах үүргээ “BBC” баримтат кино, мэдээлэлжсэн контент, боловсролын хөтөлбөрүүдээр; “Нью-Йорк Таймс” “The Gray lady”-гүнзгий сурвалжилгууд, “The learning network” боловсролын эх сурвалжаараа; “Guardian” хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсролын төлөөх хөтөлбөрүүд, “NPR” “TED Radio Hour” болон “Planet Money” шоунуудаараа; “PBS” “PBS NewsHour” гүнзгий сурвалжилгын бүтээлүүдээ олон нийтийг гэгээрүүлэх, боловсруулах зорилготойг онцолжээ.
Нэгж бүтээгдэхүүн нь ч тэр, тухайлбал, Сирийн дайны халдлагын талаар мэдээлэхдээ ч төгсгөлд нь энэ дайн хэзээ, яагаад эхэлсэн юм, хор уршиг нь юу байгааг товч өгүүлсэн байдаг даа. Тэд ингэж л гэгээрүүлдэг.

✋✋✋Цаашид сэтгүүл зүйн соён гэгээрүүлэх үүрэг улам бүр өснө. Мэдээллийн хэрэгслийн технологийн нөлөөгөөр сэтгүүл зүй олон нийтийг мэдээллээр хангах чиг үүргээ сошиал медиад алдаж эхэлж буй. Ийм үед ёс зүйтэй, мэргэжлийн сэтгүүл зүй гэдгийг ялгах гол хөшүүрэг нь олон нийтийг боловсруулах, соён гэгээрүүлэх зорилго бүхий цогц, баримтад суурилсан бүтээл гэдгийг сэтгүүл зүй өндөр хөгжсөн орны судлаачид хэлж байгаа шүү.
Өөрөөр хэлбэл “гэгээрүүлэх” гэдэг нь “мэдээлэх”-ийн хажуугаар санаж байх ёстой императив юм. Ингэж ажилладаг мэргэжлийн сэтгүүлч манайд олон байдаг. 👊👊👊

115 дугаар сургуулийн сэтгүүлч мэргэжлээр сурахаар зорьж буй сурагчдад МУИС-д сэтгүүлчээр сурахад юу шаардлагатай талаар...
26/10/2023

115 дугаар сургуулийн сэтгүүлч мэргэжлээр сурахаар зорьж буй сурагчдад МУИС-д сэтгүүлчээр сурахад юу шаардлагатай талаар ярилцлаа.

✅Хамтран ажилласан 115 дугаар сургуулийн Сэтгүүлч клубын хамт олонд баярлалаа. 💕

✨"СЭТГҮҮЛ ЗҮЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ" хэлэлцүүлгийн энэ удаагийн дугаарт GoGo.mn сайтын эрхлэгч, редактор У. Адъяасүрэн оролцлоо...
16/10/2023

✨"СЭТГҮҮЛ ЗҮЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ" хэлэлцүүлгийн энэ удаагийн дугаарт GoGo.mn сайтын эрхлэгч, редактор У. Адъяасүрэн оролцлоо. Хүрэлцэн ирсэн зочин, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн оюутнууддаа баярлалаа ✨

Дараагийн зочноор хэн оролцох бол? 😄

Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. ✨"СЭТГҮҮЛ ЗҮЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ" хэлэлцүүлгийн энэ удаагийн зочноор GoGo.mn сайтын эрхлэгч...
09/10/2023

Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. ✨
"СЭТГҮҮЛ ЗҮЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ" хэлэлцүүлгийн энэ удаагийн зочноор GoGo.mn сайтын эрхлэгч, редактор,эрүүл мэндийн сэтгүүлч Р. Адьяасүрэн оролцохоор боллоо. ✨
✅ХЭЗЭЭ: 2022.10.12-ны Пүрэв гаригт
✅ХААНА: МУИС-ын Багш,оюутан хөгжлийн төвийн 502 тоот
✅ХЭДЭЭС: 18.00 цагт

Хэлэлцүүлэг яг цагтаа эхлэх тул та бүхэн маань цагтаа ирээрэй. 🫶🏻
ИРЭХИЙГ ХҮССЭН БҮХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДАД НЭЭЛТТЭЙ ШҮҮ...

“NUM JOURNALIST” КЛУБИЙН ШИНЭ ГИШҮҮНИЙ ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ❤️‍🔥👏МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэргэд...
04/09/2023

“NUM JOURNALIST” КЛУБИЙН ШИНЭ ГИШҮҮНИЙ ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ❤️‍🔥👏

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэргэдэх “NUM Journalist” клубийн намрын элсэлт эхэллээ.👋

“NUM JOURNALIST” клуб нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлчдийг тус мэргэжлээр суралцаж буй оюутнуудтай холбогч гүүр болохыг зорьж ажилладгийн хувьд “Сэтгүүл зүйн тухай ярилцъя” хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулдаг.

Тус клубт элснээр хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлчидтэй уулзаж ярилцах, мэдээ нийтлэл, контент бэлтгэж сурах зэргийг чадварыг эзэмших боломжтой юм.

Гишүүнээр элсэхэд тавигдах шаардлага:
- МУИС-ийн сэтгүүлзүйн тэнхимийн оюутан байх
- Өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй
- Багаар хамтран ажиллах чадвартай байх
- Идэвх санаачилгатай байх

Бүртгэлийн хугацаа: 2023.09.04-2023.09.14

Бүртгэл цахимаар явагдах бөгөөд доорх холбоосоор нэвтрэн орж, асуултуудад бүрэн хариулах шаардлагатай.

https://docs.google.com/forms/d/1-gUPE5K9f-4jDr1zyOIinvys_lgWCRRBwmpXxcP_PJ4/edit

(Бүртгэл явагдаж дууссаны дараа бид эргэн холбогдох болно)🤗

Холбогдох утас: 85116383,95171404

09/12/2022

Өдрийн мэнд ☺️
Та нар маань дараагийн дугаарт хэнийг зочноор оролцуулахыг хүсэж байна? Саналаа үлдээгээрэй 🤗

✨"СЭТГҮҮЛ ЗҮЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ" хэлэлцүүлгийн 3 дахь дугаарт Өрөг.мн сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч У.Болортуяа оролцл...
01/12/2022

✨"СЭТГҮҮЛ ЗҮЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ" хэлэлцүүлгийн 3 дахь дугаарт Өрөг.мн сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч У.Болортуяа оролцлоо. Хүрэлцэн ирсэн зочин, МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн оюутнууддаа баярлалаа ✨

Дараагийн зочноор хэн оролцох бол? 😄

30/11/2022

Тодорхой шалтгааны улмаас үйл ажиллагаа болох газар маань МУИС-ийн Хичээлийн 2-р байрны 218 тоотод болж өөрчлөгдлөө. Та бүхэн цааш нь түгээж өгнө үү 🙏🏼🙏🏼🙏🏼

Өнөдөөр 17.00 цагаас хэлэлцүүлэгтэй ✨Оюутнууд маань ирэхдээ оюутны үнэмлэхээ авчрахыг хүсье. Номын сан руу нэвтрэхдээ үн...
30/11/2022

Өнөдөөр 17.00 цагаас хэлэлцүүлэгтэй ✨

Оюутнууд маань ирэхдээ оюутны үнэмлэхээ авчрахыг хүсье. Номын сан руу нэвтрэхдээ үнэмлэхээ уншуулж байгаа шүү. /ялтасыг нь наалгахаа мартав аа 😉/

Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. ✨"СЭТГҮҮЛ ЗҮЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ" хэлэлцүүлгийн гуравдахь дугаарын зочноор Өрөг.мн сайтын ү...
28/11/2022

Шинэ долоо хоногийн мэнд хүргэе. ✨
"СЭТГҮҮЛ ЗҮЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ" хэлэлцүүлгийн гуравдахь дугаарын зочноор Өрөг.мн сайтын үүсгэн байгуулагч, эрэн сурвалжлах сэтгүүлч У.Болортуяа оролцохоор боллоо. ✨
ХЭЗЭЭ: 2022.11.30-ны Лхагва гарагт
ХААНА: МУИС-ын Номын сан 203 тоот
ХЭДЭЭС: 17.00 цагт

Хэлэлцүүлэг яг цагтаа эхлэх тул та бүхэн маань цагтаа ирээрэй. 🫶🏻
ИРЭХИЙГ ХҮССЭН БҮХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДАД НЭЭЛТТЭЙ ШҮҮ...

✨“СЭТГҮҮЛ ЗҮЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ” хэлэлцүүлгийн 2 дахь дугаарт ntv телевизийн сэтгүүлч Б. Батцэцэг оролцлоо.  Хүрэлцэн ирсэн...
12/11/2022

✨“СЭТГҮҮЛ ЗҮЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ” хэлэлцүүлгийн 2 дахь дугаарт ntv телевизийн сэтгүүлч Б. Батцэцэг оролцлоо.
Хүрэлцэн ирсэн МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн оюутнууддаа баярлалаа. ✨

/Зургийн чанар муу байсан тул клубийн гишүүдийн зургаа түрүүлж орууллаа. Та бүхнээс хүлцэл өчье/

Шинэ долоо хоногийн мэнд! ✨“Сэтгүүл зүйн тухай ярилцъя” цуврал хэлэлцүүлгийн 2 дахь зочноор ntv телевизийн сэтгүүлч Б. Б...
07/11/2022

Шинэ долоо хоногийн мэнд! ✨
“Сэтгүүл зүйн тухай ярилцъя” цуврал хэлэлцүүлгийн 2 дахь зочноор ntv телевизийн сэтгүүлч Б. Батцэцэг оролцохоор боллоо. Б. Батцэцэг нь хэвлэл мэдээллийн салбарт 14 дэхь жилдээ ажиллаж буй сэтгүүлч юм.

Хэлэлцүүлэг 2022.11.09-нд МУИС-ын Номын сан 203 тоотод 17.30 цагаас зохион байгуулагдана.

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, оюутан та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
“NUM JOURNALIST” клуб

“СЭТГҮҮЛ ЗҮЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ” цуврал-1 ✨Хэлэлцүүлгийн анхны зочноор Eagle TV-ийн сэтгүүлч Г. Балжинням оролцлоо. Сэтгүүл ...
19/10/2022

“СЭТГҮҮЛ ЗҮЙН ТУХАЙ ЯРИЛЦЪЯ” цуврал-1 ✨

Хэлэлцүүлгийн анхны зочноор Eagle TV-ийн сэтгүүлч Г. Балжинням оролцлоо. Сэтгүүл зүйн салбарт ажилласан хугацаан дахь өөрийн туршлага болоод үнэ цэнтэй зөвлөгөөг оюутнуудад өгсөн юм.

Дараагийн цувралуудыг бусад сургуулийн оюутнууд ч ирж сонсох боломжтой шүү.

“Сэтгүүл зүйн тухай ярилцъя” цуврал хэлэлцүүлэг-1 ✨Сэдэв: Сэтгүүлчийн мэргэжлийн үнэ цэнЗочин: Г.Балжинням /Eagle TV-ийн...
18/10/2022

“Сэтгүүл зүйн тухай ярилцъя” цуврал хэлэлцүүлэг-1 ✨
Сэдэв: Сэтгүүлчийн мэргэжлийн үнэ цэн
Зочин: Г.Балжинням /Eagle TV-ийн сэтгүүлч/

- МУИС-СЗОНХТ-ийг 2012 онд төгссөн
- МСНЭ-ийн “Ган үзэгтэн”
- “Globe international” ТББ-ын “Үнэний төлөө шагналыг хүртсэн.
Мөн Ийгл.мн сайт, Ардын Эрх сонин, Үндэсний тойм сэтгүүлд ажиллаж байсан юм.

🖋Хэлэлцүүлгийн үеэр сэтгүүлчээс асуухыг хүссэн асуултаа нээлттэй асууж, санал бодлоо илэрхийлэх боломжтой.
📍Хэлэлцүүлэг 2022.10.19-ны Лхагва гарагт МУИС-ын Номын сан 203 тоотод 19.00 цагаас эхэлнэ.
Цагтаа эхлэх тул оюутнууд та бүхнийг цаг баримтлахыг хүсье.

Шинэ долоо хоногийн мэнд! 📎Монгол Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэргэдэх “NUM Journ...
17/10/2022

Шинэ долоо хоногийн мэнд!

📎Монгол Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэргэдэх “NUM Journalist” клуб албан ёсоор үүсгэн байгуулагдлаа.

✨Бидний анхны үйл ажиллагаа болох “Клубийн нээлт” болон “Сэтгүүл зүйн тухай ярилцъя” цуврал хэлэлцүүлэг 2022.10.19-ны Лхагва гарагт 19.00 цагаас МУИС дээр зохион байгуулагдана.
МУИС-ийн СЗОНХТ-ийн эрдэмтэн багш, ирээдүйн сэтгүүлч оюутан та бүхнийг хүрэлцэн ирж, оролцохыг урьж байна.

Хэлэлцүүлгийн талаарх мэдээллийг удахгүй хүргэх болно. ✨

Address


Telephone

+97685116383

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when NUM Journalist клуб posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share