Дидо Монсудар

  • Home
  • Дидо Монсудар

Дидо Монсудар Боловсролын бүх шатанд зориулсан Сурах-сургах хэрэглэ

🎉🎉ШИНЭ НОМ: "KUMON" ДАСГАЛ АЖЛЫН ЦУВРАЛ НОМ Бага насны хүүхдийн сурах чадварыг хөгжүүлэх KUMON цувралын хамгийн эхний бу...
21/07/2022

🎉🎉ШИНЭ НОМ: "KUMON" ДАСГАЛ АЖЛЫН ЦУВРАЛ НОМ
Бага насны хүүхдийн сурах чадварыг хөгжүүлэх KUMON цувралын хамгийн эхний буюу суурь чадварын таван номыг хүүхдүүддээ хүргэхэд бэлэн боллоо.🤗

🎉🎉ШИНЭ НОМ: "KUMON" ДАСГАЛ АЖЛЫН ЦУВРАЛ НОМ
Бага насны хүүхдийн сурах чадварыг хөгжүүлэх KUMON цувралын хамгийн эхний буюу суурь чадварын таван номыг хүүхдүүддээ хүргэхэд бэлэн боллоо.🤗

Kumon дасгал ажлын цуврал ном нь хүүхэд бүрийн суралцах нөөц боломжийг бүрэн дүүрэн дайчлахад чиглэсэн сургалтын Kumon арга зүйд суурилснаараа онцлог.
Kumon арга зүйн нь зөвхөн сурлагын амжилтыг ахиулаад зогсохгүй тууштай байх, бие даан суралцах зэрэг бодитоор хэмжих боломжгүй ч сурлагын дүнгээс илүү үнэ цэнтэй, суралцахад шаардлагатай үндсэн чадваруудыг давхар хөгжүүлдгээрээ онцлогтой юм.
Номын даалгаврууд хүүхдэд тоглож байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг ба дасгал ажлууд нь алхам алхмаар хүндрэх дараалалтай учир хүүхэд ажиллах явцдаа урам хугарч, халшрахгүйгээр, тоглонгоо аясаараа суралцаж хөгжинө.

01/10/2021

Аав ээжүүдэд тулгардаг асуултуудын хариу

18/09/2021

Аав ээжүүдэд туслах номууд

17/09/2021

"УРАН ЗОХИОЛ" | Суурь мэдлэг цувралын шинэ дэвтрийн тухай

Номын баяр дээр уулзацгаая 😁
16/09/2021

Номын баяр дээр уулзацгаая 😁

📣 Сүхбаатарын талбайд 9 сарын 17-19-ны өдрүүдэд зохиогдох номын арга хэмжээний үеэр МОНСУДАР хэвлэлийн газар-ын БҮХ НОМ 10-50%-ийн хямдралтай үнээр худалдаалагдах гэж байна.

Номын худалдааны үеэр:
📕 Бэстселлер баримтат болон уран зохиолын номууд
📒 Хүүхдийн номын Жангар редакцын номууд
📘 Blue Strawberry Publishing / Цэнхэр Гүзээлзгэнэ Паблишн-ын номууд
📗 Монсудар Хэл соёл редакцын толь бичиг, утга соёлын цувралууд
📕 Сурах, сургах хэрэглэгдэхүүний Дидо Монсудар редакцын номууд
📕 Түүх, нийгэм, философийн редакцын номууд
📙 Goethe-Institut Mongolei-ын дэмжлэгтэйгээр хэвлэгдсэн номууд худалдаалагдана.

🔖 Мөн номын яармагийн үеэр Монгол үлгэр - зурагт номын цоо шинэ 2 бүтээл, "Amazon" компани хэрхэн бидний амьдралыг өөрчилж буй тухай өгүүлэх "Безономикс", өнгөний тухай академик түвшний суурь ойлголттой болоход тань туслах "Өнгөний урлаг" зэрэг шинэ номууд уншигчдын хүртээл болохын сацуу "АГУУ ЖАЗЗ" номын нээлтийг тохиолдуулан жазз тоглолт үнэгүй зохиогдох болно 😍

🤩 2021.09.17-19-ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дахь Интерномын асарт уулзацгаая!

🍂 Намар бол ном уншихад хамгийн таатай улирал билээ🍂

УРАН ЗОХИОЛ ном нь зөвхөн ЕБС-ийн сурагчид төдийгүй уран зохиолыг ул суурьтайгаар судалж, ойлгох хүсэлтэй хэн бүхэнд зор...
30/08/2021

УРАН ЗОХИОЛ ном нь зөвхөн ЕБС-ийн сурагчид төдийгүй уран зохиолыг ул суурьтайгаар судалж, ойлгох хүсэлтэй хэн бүхэнд зориулагдсан суурь мэдлэг олгох стандарт лавлах юм.

📌 http://www.monsudar.mn/books/view/535/
☎ 7577-7700

СУУРЬ МЭДЛЭГ цувралын 8 дахь цуврал УРАН ЗОХИОЛ ном худалдаанд гарлаа!
27/08/2021

СУУРЬ МЭДЛЭГ цувралын 8 дахь цуврал УРАН ЗОХИОЛ ном худалдаанд гарлаа!

🤱Хүүхэд ЗААВАР-тайгаа ирдэг болсон байгаа 😁👶 Хүнсийг бол мэдэхгүй юм 😅
18/08/2021

🤱Хүүхэд ЗААВАР-тайгаа ирдэг болсон байгаа 😁
👶 Хүнсийг бол мэдэхгүй юм 😅

🎊 Онцлох ном: "НЯЛХСЫГ АСРАХ НАНДИН ЗАРЧМУУД" - Тина Пэйн Брайсон

👨‍👩‍👧‍👦 Аав ээж болох гэж буйгаа мэдмэгцээ л нялх хүүхэдтэй яаж харьцах, хэрхэн асрахыг сурч эхлэх нь зүй.
Харин бидний ихэнх нь хамаг анхаарлаа амаржихад хандуулаад, түүний дараа юу тохиолдохыг бодож ч үздэггүй. Гэвч шинэ хүн төрсний дараа бүх зүйл эхэлнэ...

Тиймээс нялх хүүхдээ хүлээж байгаа аав ээжүүд аль болох эртнээс ШИНЖЛЭХ УХААНЫ үндэслэлтэй мэдээллийг уншиж судалж байх шаардлагатай.

Шинжлэх ухаан тасралтгүй хөгжиж, өдөр бүр шинэ судалгааны дүн гарч, тэдгээрийг дагаад эрүүл мэндийн салбарт баримтлах чиг баримжаа ч аажим аажмаар хувьсан өөрчлөгдөж байдаг энэ цаг үед шинэ хүн төрөх бүрд мэдлэг мэдээллээ шинэчилж байх нь зүйтэй.

☎️ Холбогдох утас: 7577 7700
📌 Онлайн захиалга: https://bit.ly/3yweQDL

Гэвч шинэ хүн төрсний дараа бүх зүйл эхэлнэ...🥰
08/07/2021

Гэвч шинэ хүн төрсний дараа бүх зүйл эхэлнэ...🥰

Дидо редакцийн "Нялхсыг асрах нандин зарчмууд", "Монтессорийг эхнээс нь" номуудын орчуулагчид өнөө орой 20:00 цагаас МОН...
21/06/2021

Дидо редакцийн "Нялхсыг асрах нандин зарчмууд", "Монтессорийг эхнээс нь" номуудын орчуулагчид өнөө орой 20:00 цагаас МОНСУДАР хэвлэлийн газар -ын хуудсаар дамжуулан Zoom Llive-д оролцоно.

Энэ үеэр шинэ номуудын талаар, аав ээж байхын хариуцлагын талаар ярилцаж, номуудтай холбоотой асуултанд хариулна.

Эдгээр номуудыг уншиж амжаагүй бол энэ зун заавал уншиж үзээрэй гэж аав ээжүүдээ уриалж байна. Мөн "Сурах гэдэг өөр" хэмээх чухал ном ч бий шүү.

13/06/2021

"НЯЛХСЫГ АСРАХ НАНДИН ЗАРЧМУУД" номын тухай хүүхдийн эмч Ариунзул, орчуулагч Б.Наранзул

Номынх нь 319-375р хуудсууд зөвхөн "Ном зүй"-д зориулагдсан байгаа. Нийт 55 хуудас үргэлжлэх ном зүй бол уг номыг бичихэ...
04/06/2021

Номынх нь 319-375р хуудсууд зөвхөн "Ном зүй"-д зориулагдсан байгаа. Нийт 55 хуудас үргэлжлэх ном зүй бол уг номыг бичихэд ашигласан судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудын зөвхөн хэсгээс нь багтаасан төдий...
Ном зүйг бүрэн эхээр нь харахыг хүсвэл tinabryson.com/bottom-line-bibliography холбоосоор хандан үзэх боломжтой.

"Ямар ч хэрэггүй зүйлд яасан олон хуудас вэ..?" гэж бодохоосоо өмнө түр хүлээгээрэй 😊
Ном зүй гэдэг тухайн бүтээл хэр шинжлэх ухааны үндэстэй вэ гэдгийг ойлгож болдог чухал зүйл билээ. Тиймээс аливаа баримтат бүтээлийн чанар чансааг шүүн тунгаахдаа Ном зүйг заавал анзаарч байгаарай😉

🥳Шинэ ном: НЯЛХСЫГ АСРАХ НАНДИН ЗАРЧМУУД худалдаанд гарлаа.🤱 Бие сэтгэцийн эрүүл мэнд болоод хүмүүжил төлөвшлийн суурь т...
19/05/2021

🥳Шинэ ном: НЯЛХСЫГ АСРАХ НАНДИН ЗАРЧМУУД худалдаанд гарлаа.

🤱 Бие сэтгэцийн эрүүл мэнд болоод хүмүүжил төлөвшлийн суурь тавигддаг амьдралын чухал цаг мөч буюу 0-12 сартай үед хүүхдийг хэрхэн асрах тухай үндсэн мэдлэгийг уг номоос олж авах боломжтой 🧸

📖Дидо редакцийн шинэхэн ном Интерном дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж эхэллээ.

Номын дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.monsudar.mn/books/view/659/

Хүүхдээ унтуулж сургах, дэлгэцийн хэрэглээг зохицуулах, эрхий хуруугаа хөхөх, хэвлийгээр нь хэвтүүлэх... Энэ бүгдийн тух...
13/05/2021

Хүүхдээ унтуулж сургах, дэлгэцийн хэрэглээг зохицуулах, эрхий хуруугаа хөхөх, хэвлийгээр нь хэвтүүлэх... Энэ бүгдийн тухай шинжлэх ухаан бидэнд юу хэлж байна вэ?

Нью-Йорк Таймс сонины бэстселлер бүтээлүүдийн зохиогч Тина Пэйн Брайсон (Ph.D) Аав ээжүүдэд тулгарч буй “орчин үеийн” бэрхшээл Аав ээжүүд хүүхэдтэй болсноо мэдмэгц...

🥳Тун удахгүй: НЯЛХСЫГ АСРАХ НАНДИН ЗАРЧМУУДНялх буюу 0-12 сартай хүүхдийн асаргаа, хүмүүжлийн талаар суурь ойлголтыг өгө...
13/05/2021

🥳Тун удахгүй: НЯЛХСЫГ АСРАХ НАНДИН ЗАРЧМУУД

Нялх буюу 0-12 сартай хүүхдийн асаргаа, хүмүүжлийн талаар суурь ойлголтыг өгөх нэгэн ШИНЖЛЭХ УХААНЧ ном тун удахгүй гарах гэж байна🤱

19/03/2021

Хүүхдэдээ хэрхэн ном уншиж өгөх талаар Дидо Монсудар болон Жангар редакцийн эрхлэгч Г.Ариунцэцэг, Б.Батцэцэг нар ярилцаж байна.

Асууж лавлах зүйл байвал сэтгэгдэл хэсэгт бичин үлдээгээрэй.

18/03/2021

"Том асуулт" хүүхдийн зурагт номын зургийн үзэсгэлэнгийн арга хэмжээг тохиолдуулан хүүхэд тойрсон сэдвээр бид хэлэлцүүлэг өрнүүлж байгаа.

Өнөөдөр бид боловсрол, хүмүүжлийг хүүхдийн зүгээс бодох тухай нэгэн чухал номын тухай ярилцах гэж байна.

Уг хэлэлцүүлгээр сонирхсон асуулт, сэтгэгдлээ бидэнд ирүүлж оролцох боломжтой шүү.

10/03/2021

Хүүхдийг хорвоод мэндэлсэн цагаас гурван нас хүртэл нь гэрт нь хүмүүжүүлэх арга зүйг өгүүлсэн чухал гарын авлагын тухай номын орчуулагч Х.Ариунсанаатай ярилцаж буй цуврал хэлэлцүүлгийн сүүлийн дугаарыг хүлээн авна уу.

Санал хүсэлт, асуулт байвал сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй.

Clubhouse уулзалтад оролцох: https://bit.ly/30wvlzW

10/03/2021

Wednesday, March 10 at 8:00pm +08 with Ariunsanaa Khayankhyarvaa, Enkhbat Roozon. Монтессорийг Эхнээс нь номын тухай ярилцъя! Тус номын сүүлийн бүлэг буюу 10-р бүлгийн хүрээнд ярилцах бөгөөд бага насны ...

24/02/2021

Хүүхдийг хорвоод мэндэлсэн цагаас гурван нас хүртэл нь гэрт нь хүмүүжүүлэх арга зүйг өгүүлсэн чухал гарын авлагын тухай номын орчуулагч Х.Ариунсанаатай ярилцаж буй цуврал хэлэлцүүлгийн 9-р дугаарыг хүлээн авна уу.

Санал хүсэлт, асуулт байвал сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй.

Хамтын бүтээлийнхээ тухай орчуулагч маань магтжээ 🥰 Уярч байна аа."Миний анхны бие дааж орчуулсан ном болох Германы Дуде...
25/01/2021

Хамтын бүтээлийнхээ тухай орчуулагч маань магтжээ 🥰 Уярч байна аа.

"Миний анхны бие дааж орчуулсан ном болох Германы Дуден хэвлэлийн газрын бүтээл, суурь мэдлэгийн цувралын "Биологи" ном.
Монсудар хэвлэлийн газар, Дидо Монсудар редакцаас эрхлэн гаргасан ба мэргэжлийн редактораар Б.Болдгив багш ажилласан.
Хөл хорионы үеэр 6-р ангийн хүүхдүүдтэйгээ энэ ном болон, мөн энэ цувралын Хими номыг судалж, суралцаж байна. Сэтгэл ханамж 100%. Ганцхан нүүрэнд л гэхэд ямар их чанартай бөгөөд хүн бүрийн мэдэх ёстой суурь мэдлэг, мэдээлэл агуулагдаж байна вэ? Өдөрт хүүхдээрээ нэг л нүүрийг уншуулаад ярилцахад хангалттай байхаар байна. Өөрөө ч давхар суралцаж байна.
Гайхалтай. Хөгжилтэй орны ном, сурах бичиг ийм л байдаг. Товч, тодорхой, хүний алтан цагийг үрэхгүй, өгөх ёстой мэдээллийг үндэс сууриар нь өгнө.
6-12-р ангийн хүүхэдтэй хүн бүрд зөвлөе (Биологи ном дууссан, дараагийнх нь хэвлэлтээс гараагүй байж магад, Монсудар, Интерномоос лавлаарай).
ЭНэ цуврал Биологи, Математик, Хими, Физик, Англи хэл, Монгол хэл, Түүх гэсэн судлагдахуунаар орчуулагдан гараад байгаа бөгөөд миний хувьд дараагийн удаад физик, түүх 2-ыг нь точколчхоод байгаа 🙂."

Монсудар хэвлэлийн газрын Сурах-сургах хэрэглэгдэхүүний ДиДо редакцаас эрхлэн гаргасан “Суурь мэдлэг” цоо шинэ цувралын “Биологи” номыг герман хэлнээс орчуул....

🔖 Онцлох ном: ХБНГУ-ын алдарт Дүдэн хэвлэлийн газар болон ДиДо редакцын цуврал бүтээл📚 Суурь мэдлэг цувралд юу багтсан б...
19/01/2021

🔖 Онцлох ном: ХБНГУ-ын алдарт Дүдэн хэвлэлийн газар болон ДиДо редакцын цуврал бүтээл

📚 Суурь мэдлэг цувралд юу багтсан бэ?

• 6-12 дугаар ангид үзэж судлах ерөнхий боловсролын хичээлүүдийн суурь мэдлэг, үндсэн ойлголтууд
• Амьдрал дээрх жишээ, зураг, фото, схем, график, хүснэгт зэргийг ашигласан энгийн, ойлгомжтой тайлбарууд
• Манай улсын төдийгүй олон улсын сургалтын хөтөлбөрт нийцсэн агуулгатай

💡Уг цувралыг хэн ашиглах боломжтой вэ?

• ЕБС-ийн 6-12 дугаар ангийн сурагчид.
• ЭЕШ, улсын шалгалт, аман болон бичгийн бусад шалгалт, бие даалтад бэлдэж буй сурагчид
• Оюутнууд, хичээл зааж буй багш нар
• Хүүхдийнхээ хичээлд туслах хүсэлтэй ч сургуульд үзсэнээ санахгүй байгаа эцэг эхчүүд
• Суурь мэдлэгээ сэргээх, сураагүйгээ нөхөх хүсэлтэй хүн бүрт зориулагдсан

📌 Цувралын тухай дэлгэрэнгүйг: http://www.monsudar.mn/books/?ser_id=17
🛒 Онлайн захиалга: https://bit.ly/3nSv83j

19/01/2021

Хүүхдийг хорвоод мэндэлсэн цагаас гурван нас хүртэл нь гэрт нь хүмүүжүүлэх арга зүйг өгүүлсэн чухал гарын авлагын тухай номын орчуулагч Х.Ариунсанаатай ярилцаж буй цуврал хэлэлцүүлгийн 6-р дугаарыг хүлээн авна уу.

Та бүгд сонирхсон асуултаа бидэнд илгээгээрэй.

14/01/2021

🖐 Монтессори гэж юу вэ?

Дидо Монсудар редакцаас маань хэвлэгдэн гараад буй "Монтессорийг эхнээс нь" номын тухай орчуулагч Х.Ариунсанаатай хийсэн яриаг хүлээн аваарай.

14/01/2021
14/01/2021

Address

"Адмон принтинг" компанийн байр 3 давхар Сүхбаатар 14200

976-75850724-209

Alerts

Be the first to know and let us send you an email when Дидо Монсудар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Дидо Монсудар:

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share