15/12/2023
УДБЭТ-ын шинэхэн захирал Б.Сарантуяа нь хүүхэд багачууд болон уран бүтээлчдийг хөөн гаргасан үйлдэлд сэтгэл өвдөн бичиж байна.
Өдийг хүртэл улсынхаа урлагийн төлөө сэтгэл зүрхээ зориулж, хөдөлмөрлөж явахдаа бүжгийн заал танхимаасаа хөөгдөн гарахтай нүүр учирч байсангүй
Өнөөдөр, 2023.12.15-ны өдөр энэ сарын 22-нд нээлтээ хийх “Цөмөөхэй” балет тоглолтын бэлтгэлээ хийхээр УДБЭТ-т цугласан балетын жүжигчид, багш, найруулагчид, хүүхэд багачууд 17:30 цагт бэлтгэлийн заалнаас хөөгдөн гарлаа.
УДБЭТ-ын шинэхэн захирал Б.Сарантуяа нь хүүхэд багачууд болон уран бүтээлчдийг хөөн гаргасан үйлдэлд сэтгэл өвдөн бичиж байна.
Өдийг хүртэл улсынхаа урлагийн төлөө сэтгэл зүрхээ зориулж, хөдөлмөрлөж явахдаа бүжгийн заал танхимаасаа хөөгдөн гарахтай нүүр учирч байсангүй.
“Цөмөөхэй” нь 200 гаруй хүүхдийн тайзнаа гарах хүсэл мөрөөдлийг жил бүр биелүүлдэг, балетын мэргэжлийн 35 жүжигчин, багш болон туслах найруулагчид, найрал хөгжмийн 57 хөгжимчид, тайз засал, үйлчилгээний алба гээд УДБЭТ-д харъяалалтай уран бүтээлчдийн ч сэтгэл, хүч хөдөлмөр шингэсэн балетын тоглолт билээ.
“Цөмөөхэй” балет тоглолтыг УДБЭТ-т зохион байгуулахдаа бид жил бүр түрээсийн төлбөр, уран бүтээлчдэд цалин хөлс зэргийг төлсөөр ирсэн. Энэ жил ч гэсэн мөн ялгаагүй бид УДБЭТ-т 40,000,000 сая төгрөгийн төлбөрийг “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу зөвхөн тайзны түрээс, оролцож буй мэргэжлийн уран бүтээлчдэд (балет, хөгжим, тайз, үйлчилгээний ангийн уран бүтээлчид) цалин дээр нь нэмэгдэл орлого болгон нийт 95,620,000₮ төлөхөөр тохиролцсон. Бусад хүүхдүүдийн бэлтгэл, сангийн ажилчдын цалин, маркетингийн зардлыг оруулахгүйгээр 135,620,000₮ энэ жил түрээс болон боломжоороо уран бүтээлчдэд нэмэгдэл орлого болгон өгөхөөр чармайн билетээ борлуулан бид бүгд ажиллаж байна.
Ямар ч тоглолт, уран бүтээл бэлтгэл сургуулилтгүйгээр тайзны бүтээл болох боломжгүй, тэр тусмаа 200 аад хүүхэд оролцож байгаа Цөмөөхэй балет мэргэжлийн уран бүтээлчидтэйгээ хамтарсан бэлтгэл сургуулилт хийхгүйгээр тайзнаа гарах ямар ч боломжгүй.
Гэтэл өвлийн энэ хүйтэнд цугласан хүүхэд багачууд, замын түгжрэлд цаг заваа зарцуулан хүүхдээ зөөж байгаа эцэг эхчүүдийн хөдөлмөрийг хүртэл үнэгүйдүүлж бэлтгэлийн заалнаас хөөсөн сонгодог урлагын мэргэжлийн байгууллагыг удирдаж байгаа Б.Сарантуяа захирлын энэ үйлдэлд би үнэхээр харамсаж байна.
Энэ мэтчилэн УДБЭТ-ын одоогийн удирдлагын хүнд суртал, алхам тутам дахь боолт, шахалт нь “Цөмөөхэй” балетыг эх орондоо цаашид тоглох боломжгүй болоход хүргэх вий хэмээн эмээж, балетын урлагын төлөө гэх сэтгэл, зүтгэлийг минь мохоож байгааг нуухыг хүссэнгүй.
Хүндэтгэсэн,
Д.Алтанхуяг.
Жич: Би энэ 10 сард орлогч захирал гээд энэ эгчтэй уулзаж хамт байгаа уран сайхны удирдагч гээд хүмүүстэй бүгд байхад хүртэл хамтраад энэ жил Цөмөөхэй балетыг үнэгүй тоглох санал хүртэл хэлж байсан байна. Дээр нь бүр ДБЭТ өгье гээд хэлсэн шүү дэ! Миний ойрын хүмүүс гайхаж тэнд сууж байсан хүмүүс дундаас дуу алдаж байсан юм.
Шинэ хүн бас шинэ санаа шийдэмгий эргэлт хийх болов уу гэж харсан уу? дээрдэх биш доордуулсан байна шүү Соёлын яам
Миний хувьд ийм л байна.
10 жил Цөмөөхэй балет тоглогдож байхад ийм алдаа нэг ч гарж байсангүй.
Нийт уран бүтээлчид, хүүхдүүд, эцэг эх та бүгдээсээ эдгээр хүйтэн хүмүүсийн өмнөөс уучлал хүсье!
Тэгж л бэлтгэлийн заалны түрээсээ авах гээд байгаа бол хэлээд урьдчилаад надад мэдэгдээд та бидний сургуулилтыг хийлгэчих нь биз дэ.
Заал ингээд хоосон байж байх зориулалттай юм уу?
Д.Алтанхуяг