Enerel Eenee

Enerel Eenee Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Enerel Eenee, News & Media Website, .

Зовлон шаналал шантраах гэж ирдэггүйЗөв замаар алхаарай гэсэний дохиоУхаарч амьдрах хорвооУгтах ирээдүйн гэрэлГэгээн ари...
15/08/2023

Зовлон шаналал шантраах гэж ирдэггүй
Зөв замаар алхаарай гэсэний дохио
Ухаарч амьдрах хорвоо
Угтах ирээдүйн гэрэл
Гэгээн ариунтунгалаг сэтгэлээрээ
Гэгээрч сэхээрч яваарай
Энэ хорвоод өнгө нэмэх гэж ирсэн гэрлүүд
Энэрэнгүй сэтгэлээр бусдыг хайрлаарай
Энгүй тааваараа оршоорой..
Залбирч мөргөөрэй
Залбирал бүхэний чинь хариу ирнэ
Талархаж байгаарай
Талархал бүхэний чинь хариу ирнэ
Таалан соёрхож хайрлаарай
Буян их хийгээрэй
Буцаад ирэхдээ үржигдээд ирнэ
Буян заяа тань түшинэ.
Бусармаг зүйлсээс хол яваарай
Буцаж буулт нь ирдэг жамтай
Бясалгал хийж байгаарай
Өөрийн мөн чанартаа орших гүүр болно
Өнгө өнгийн солонго лугаа адил солонгорч гэрэлтэх цаг ирнээ
Дэлбээлж буй цэцэг лугаа адил
Дэлбээлэх цаг ирнээ
Ургаж буй ургаа модны
Үндэс нь бат бөх байж хэмээн
Хугарч унахгүй өндөр мод сүндэрлэн босноо...
Гэрлийн дайчид та бүхэн байгаа болохоор
Харанхуйг гэрэлтүүлж байгаа юм
Гэрэл гэгээг бэлэглэгч
Гэрлийн дайчид минь
Тэнгэрийн үйл хийх хувь ерөөлтэй
Тэнгэрлэг заяат гэрлүүддээ амжилт хүсье
Өөр өөрийнхөөрөө гэрэлтээрэй
Өрөөл бусдыг дэмнээрэй
Түвшин амгалан оршоорой...
Томоос том хайр илгээе❣️❣️❣️

Хүндэтгэсэн:Энэрэл...

15/08/2023

Оюун бодол цэгцрээгүй
Ойд төөрсөн сармагчин мэт
Оюун ухаант хүмүүн бус мэт
Овилгогүй мунхаг

Бодлын мананд төөрөн
Бодлынхоо боол нь болж
Бодлын хүчээрээ

Өөрийн урдах замаа
Өөрийн мэдэлгүй хаадаг байж
Өөрийгөө хажуугаас нь харахын оронд

Өрөөл бусдыг анзаарч туслах гэж хичээж
Өөрийгөө бүрэн дүүрэн хайрлаж сураагүй
Өөрийнхөө учрыг олоогүй байж

Мэдэмхийрэн өөрийгөө унагадаг байж
Мэдрэмж зөн совиндоо итгэхгүй
Мэдээллийг хүлээн авалгүй өнгөрөөж

Хорвоо ертөнцөөс ирж буй дохиог
Хоромхон зуур л бодоод л өнгөрчихдөг
Хором мөч бүр үнэ цэнэтэйг умартчихаж

Хайр бүхнээс хүчтэй гэдэгт итгэдэг ч
Хайрын жинхэнэ мөн чанарыг таниагүй
Хайрыг өнгөцхөн хардаг байж

Хайр өөрөөс эхлэлтэй гэж юутай үнэн
Хайрын гуйлгачин битгий байгаарай
Хайрлах ухаанд суралцая..

Суу билэг ухаанаа
Суралцаж ойлгож ухааран
Суралцахын үнэ цэнийг танья

Амнаас гарах үг бүр өөрийгөө илэрхийлэх
илэрхийлэмж..
Амнаас урсах үг өгүүлбэрээ анзааран
тольдоё..
Амнаас урсах үг бүр энерги...

Үйлдэл бүхэнээ ажиглан тольдоё
Үг үйлдэл хоёроо нийлүүлэе
Үг үйлдлээрээ өөрийгөө тодотгоё

Сэтгэл хөдлөлдөө автахгүй
Сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахгүй
Сэтгэл хөдлөлөө удирдаж сурья

Чин зүрхний ухаарал өвдөлттэй ирэх юм
Чин үнэнтэй нүүр туулах зориг гаргая
Чин үнэнчээр өөрийгөө хайрлая

Зарчимч өөртөө үнэнч байж сурья
Зарчимч байж хэмээн
Зөв замаа олно гэдэгт итгэж байна..

З.Энэрэл

11/11/2022

Хүн энгийн үед 1минутад дунджаар 17 удаа амьсгалдаг. Сэтгэл зовсон үед 23, уурласан үед 30 болж өсдөг. Ингэж амьсгалын тоо өсөх нь амьсгалын замын болон бусад эд эрхтнүүдийг ачаалал үүсгэн дарамталж байгаа хэрэг.

Бас Амьдралынхаа туршид амьсгалах тоо хязгаартай учир ууртай, сэтгэл зовнингуй байдаг хүмүүс насаа богиносгож үхлээ ойртуулж байгаа хэрэг.
Харин тайвшрах, бясалгал хийх үед 1минутад 10 удаа амьсгалдаг.
Энэ нь амьсгалын замын эрхтний үйл ажиллагааг багасгаж амрааж байгаа хэрэг. Энэ хирээрээ уур бухимдалгүй, сэтгэл тайван хүмүүс насаа уртасгаж байдаг гэсэн үг.

ХҮН ЗАЛУУГААРАА БАЙХ ТАВХАН ҮЙЛДЭЛ БИЙ.1.Сүнсээ эрчимтэй байлгах2.Сэтгэл санаагаа зөв чиглүүлэх3.Хоол хүнсний зохидолт х...
06/11/2022

ХҮН ЗАЛУУГААРАА БАЙХ ТАВХАН ҮЙЛДЭЛ БИЙ.

1.Сүнсээ эрчимтэй байлгах
2.Сэтгэл санаагаа зөв чиглүүлэх
3.Хоол хүнсний зохидолт хэрэглээ,сүлэлдэлгээ
хийх.
4.Амьсгалын сүлэлдэлгээ сайтар байлгах
5.Нойр

Энэ 5 л залуу байхын үндэс юм.

СҮНСЭН СҮЛЭЛДЭЛГЭЭ ГЭДЭГ НЬ:
Нар, Сар , Од зэргээс эрчим татаж байхыг хэлнэ.

СЭТГЭЛ САНААНЫ СҮЛЭЛДЭЛГЭЭ ГЭДЭГ НЬ:
Газар, Дэлхий,Гэр бүл,Нийгэм,ахуйгаас эрчим татахыг хэлнэ.

ХООЛ ХҮНСЭЭР СҮЛЭЛЭЛДЭЛГЭЭ ХИЙХ
ГЭДЭГ НЬ:
Уураг бодис,эрдэс гурваас зохиолоо сүлэлдэлгээ хийхийг хэлнэ.

АМЬСГАЛНА ГЭДЭГ НЬ:
Аль газрын агаарыг хэдийд амьсгалах ёстой гэдгээ тооцож байхыг хэлнэ.

Өөрөөр хэлбэл,нэг зүгт удаан байх аваас хүн бохир агаараар хэт удаан амьсгалах аваас өвчилдөг.Тиймээс аялал гэж байдгийг учиг нь энэ нойр гэдэг нь: биеийн бүхий л амьдралын хэвшмэлийн үед зөв сүлэлдэлгээ,нэг хэлийг давтамжуулах үйл ажиллагаа шүү дээ!
Үүнийг зохистой байлгаж чадах аваас хүн хангалттай урт насална .

Өвөг дээдэс минь авах" гээхийн ухаантай явж ирсэн ард түмэн билээ. Юуг авах,юуг авахгүй байх,юуг хаях,юуг хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ.Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай.
Таньд талархлаа 🙏

Чи уйтгарлаж байна уу?Тэгвэл уйтгар гунигруугаа улам бүр гүн ор.Мартах арга бодох сээмхий бүү хай,найз нөхөд кино нтр юм...
05/11/2022

Чи уйтгарлаж байна уу?
Тэгвэл уйтгар гунигруугаа улам бүр гүн ор.

Мартах арга бодох сээмхий бүү хай,найз нөхөд кино нтр юмсаар өөрийгөө бүү сатааруул
зугтахын оронд уйтгартайгаа нүүр тулж очин нүдээ анин суугаад түүнийг ажигла.

Адалж буруушаалгүй зүгээр ажигла буруушайх юм бол чи уйтгар гунигаа бүрэн дүүрэн таньж чадахгүй хэрвээ тэр үүл байсан бол цэцэг байсан бол яаж харах вэ?
Түүн шигээ л хар харах тусам гүн рүү нь ор
гүн рүү нь орох тусам уйтгар гуниг замхрах болно.

Үнэхээр хайхалтай зовлонгоос хаширч зугтах үед нэг л аймаар хүнд баргар юм санагдана.
Гэтэл нүүр тулаад уулзмагц ууршин замхардаг.

Зовлонгийн ууршил өөрөө баяр жаргал баяр жаргалыг гаднаас оруулж ирээд хөгийн муу зовлонг хөөж гаргана гэж чи боддог.
Тийм бишээ баяр жаргал уйтгар зовлонгийн цаана нуугдаж байдаг

Чи зовлонруугаа гүн умбаж чадахын бол жаргалын булгыг нээх болно 🙏

Агнистын гэгээ

Зөвхөн чамайг төрүүлэх гэжАав ээж - 2Өвөө эмээ - 4Элэнц өвөө эмээ - 8Хуланц өвөө эмээ - 16Элэн өвөө эмээ - 32Хулан өвөө ...
05/11/2022

Зөвхөн чамайг төрүүлэх гэж

Аав ээж - 2
Өвөө эмээ - 4
Элэнц өвөө эмээ - 8
Хуланц өвөө эмээ - 16
Элэн өвөө эмээ - 32
Хулан өвөө эмээ - 64
Холбоо өвөө эмээ - 128
Өндөр өвөө эмээ - 256

Ингэж явсаар 9 үе дээшилэхэд нийт 512 хүн 300 жилийн хугацаанд хоорондоо учиран амьдарч, үр удмаа үлдээж явсаар чи энэ хорвоод төрсөн байна.

Энэ хугацаанд хичнээн их зовлон, шаналал, уйтгар гуниг, хүнд хэцүүг туулсан бол?Хэр их аз жаргал, баяр баясгаланг мэдэрсэн бол? Хичнээн хайрын түүх байгаа бол?

Энэ олон өвөг дээдсийнхээ хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, ирээдүй гэдгээ бодоод нэг үзээрэй...

Энэ хүмүүсийн хэн нэгэн нь л хоорондоо учралгүй зөрчихсөн бол би одоо байхгүй байсан. Өвөг дээдэсдээ, амьдарч байгаадаа талархлаа Altantsetsegiin post
Copy

Сүнсний дуудлагын хүнд хямралын үеийн шинж тэмдгүүдЕртөнцийн хууль бол харгис,бас таны бодож байгаагаас огт өөр.Таны хүс...
05/11/2022

Сүнсний дуудлагын хүнд хямралын үеийн шинж тэмдгүүд

Ертөнцийн хууль бол харгис,бас таны бодож байгаагаас огт өөр.Таны хүслийг үл хамааран ертөнц танд заах болно.
Хэрвээ та өөрийгөө сүнсний хямралын хүнд үеэр явж байгаа бол би таньд хайр энэрэл дэмжлэгийн энергээ илгээе.
Хэдийгээр энэ маш аймшигтай,хүнд хэцүү боловч та түүнийг даваад гарах чадалтай бас тэнхээтэй гэдгээ битгий мартаарай.
Энэ бүх дараа таны амьдрал орвонгоороо өөрчлөгдөж та мөнхийн сэтгэлийн амар амгалан,амжилт бүтээлийг хийх болно гэдэгтээ эргэлзэхгүйгээр итгээрэй.

Сүнсний сэрэлтийн гүн хямрал шокийн үед доорх шинж тэмдгүүд илэрдэг.Үүнд:

1.Та өдөр тутмын хэвийн амьдралаа үргэлжлүүлэн хийх ямарч боломжгүй, чадваргүй болно.Жишээ нь орноосоо босох,усанд орох,дэлгүүр орох,хоол хийх,төлбөр тооцоо хийх зэрэг.

2.Ажил хийх ямар ч чадваргүй болно.

3.Таны амьдрал сүйрч буй мэт санагдана.

4.Нойр хулжиж,унтаж амарч чадахаа болино.
Хар дарж зүүдэлж айдаст автана.

5.Таны дотоод гадаад ертөнц сааралтаж нурсан мэт санагдана.

6.Та маш хурц сэтгэл хөдлөлийг үе үе мэдэрнэ.

7.Та хий юм харж,сонсох болно.

8.Та үнэнг мэдэрч логик амьдрал хийсвэр мэт санагдана.

9.Та заримдаа өөрийгөө бусад гэгээрэлд хүрсэн хүмүүс шиг мэдэрнэ.Та өөрийгөө өвөрмөц,ер бус гэж бодно.Энэ нь таны шинэ ухамсар дээр тулгуурласан хуучин эго ухамсар юм.

10.Та урд төрлөө бүдэг бадаг санаж эхэлнэ.

11.Таны бие сонин,ер бус халуун оргих,чичрэх,салганах зэрэг үйлдэл хийнэ.

12.Та анагаах оношилж чадахааргүй өвчин,зовуурийг мэдэрнэ

13.Та дэлхий ертөнцийн дохио, зангаа, мэдээллүүдийг мэдрэх болно.

14.Та хар нүхэнд унасан мэт эсвэл өөр хэмжээст ертөцөд орсон мэт мэдрэмж төрнө.
Амьдралаас тасарсан мэт.

15.Та өөрийгөө галзуурч байна гэж бодох болно.

Дээрхээс олон өөр шинж тэмдгүүдийг мэдэрч болно. Дээрх шинж тэмдгүүд ерөнхий шинж тэмдгүүд юм.
Мөн сэтгэцийн эмч нар дээрх шинж тэмдгүүдийг ХОЁР ТУЙЛТ ЭМГЭГ, ХҮНД СЭТГЭЛ ГУТРАЛ,ШИЗО өвчин зэргээр оношлох байх .
Гэвч бүх зүйл хар эсвэл цагаан бус байдаг.
Бидний мэдэхгүй зүйлүүд дэлхий ертөнц дээр маш их байдаг билээ

"Сэрэлт номноос "

Мял богдын захиас үгАвралын дээд багшдаа бишрэлгүйАвшиг хүртээд юуны тусУтгын шимийг зүрхэндээ шингээлгүйУншилга цээжлээ...
04/11/2022

Мял богдын захиас үг

Авралын дээд багшдаа бишрэлгүй
Авшиг хүртээд юуны тус
Утгын шимийг зүрхэндээ шингээлгүй
Уншилга цээжлээд юуны тус

Бэртэгчин амьдралаас холдолгүй
Бясалгал хийхийн хэрэг юун
Бие сэтгэлээ номхотголгүй
Мөргөл хийхийн ашиг юун

Хүний муулахыг тэсэхгүй бол
Хүлцэл сахилын хэрэг юун
Тачаал хорслыг дарахгүй бол
Тахил мандлын утга юун

Аминч үзлийн хир шингэсэн
Өглөг буян юуны тус
Амьтан бүхнийг эх шигээ бодолгүй
Өндөр суудал юуны тус

Ариун үзэгдлийг сэрж мэдэхгүй
Суварга босгоод юуны тус
Аж төрлөө бясалгал болгохгүй
Цац талбиад юуны тус

Өр зүрхний угаас залбиралгүй
Өргөл бариад юуны тус
Үнэн номыг анхаарч сонсолгүй
Өвдөг сөхрөөд юуны тус

Амьд сэрүүнд нь итгэж бишрэлгүй
Авсанд мөргөөд юуны тус
Найдангуй орчлонд сэтгэл уйдалгүй
Наминчлал үйлдээд юуны тус

Өөрөөсөө илүү бусдыг хайрлалгүй
Өгөөмөр амлаад юуны тус
Нүглийн буртгийг дотроос угаалгүй
Нүүрээ будаад юуны тус

Башир хуурмагийг жигшээ нь үгүй
Шашин номлоод юуны тус
Багшийн үгийг дагах нь үгүй
Шавь нар олшроод юуны тус

Агуулга гээсэн хэлбэрдэл бүхэн
Ашиг болохгүй уршиг болно
Ариун зорилгодоо үнэнч бол
Аливаа дэмийрлээс хол байгтун.
Copy

13 төрлийн ЭГО маскны талаар     1. "Хариуцлагаас зугтах" ЭГО- Бусад хүмүүст хариуцлага тохдог. Нийгмийг, хэн нэгнийг, с...
03/11/2022

13 төрлийн ЭГО маскны талаар

1. "Хариуцлагаас зугтах" ЭГО- Бусад хүмүүст хариуцлага тохдог. Нийгмийг, хэн нэгнийг, сургуулиа буруутгадаг.
2. "Би мэднэ" ЭГО- Бүхнийг мэддэг юм шиг аашилдаг. Багахан зэрэг юм мэдчихээд бүхнийг мэдсэн юм шиг аашилдаг.
3. "Айдсанд автдаг" ЭГО- Амжилтаас, алдаанаас, эрсдлээс айдаг. Үүнээсээ болоод урагш ахидаггүй.
4. "Тухлаг бүсэнд автдаг" ЭГО- Байгаа байдалдаа, ажилдаа сэтгэл ханамжтай юм шиг санагддаг. Урагш хөдлөхгүй суугаад л байдаг. Гэхдээ дотроо урагшлах ёстой гэдгээ мэддэг.
5. "Бусдыг шүүмжлэх" ЭГО- Өөрөөсөө бусад бүх хүнийг шүүмжилдэг. Ойлгоё гэж огт хичээдэггүй.
6. "Шалтаг заадаг" ЭГО- Хийх хүнд шалтгаан мундахгүй. Хийхгүй хүнд шалтаг мундахгүй гэдэг. Нэг юм хийхдээ болохгүй бүх талаас нь бодож шалтаг тоочдог.
7. "Бусдад таалагдах гэж оролддог" ЭГО - Бусад хүмүүсийн аясанд тааруулж, бусдын үгээр амьдардаг. Өөрийгөө маш доогуур үнэлдэг.
8. "Шударга байдлыг хүсдэг" ЭГО- Их шүүмжилж, шударга биш байна л гээд байдаг. Болохгүй байгаа бүх шалтгаанаа шударга бус байгаа учраас гэж боддог.
9. "Атаархдаг" ЭГО- Өөрийгөө томруулахын тулд бусдыг жижгэрүүлдэг. Бусад хүмүүсийг доош нь хийж байж өөрийгөө илүү харагдуулдаг.
10. "Хуурамч зан гаргадаг" ЭГО- Бялдууч зантай. Бусдад итгэл төрүүлдэггүй. Дотроо бусдад атаархаж, хор шар нь буцалж байдаг.
11. "Ичимхий зан гаргадаг" ЭГО- Би дуугүй, би багаасаа л ийм даруухан, дуу цөөтэй гэж өөрөө өөртөө итгүүлсэн.
12. "Бусдын санаанд тааруулах гэж хичээдэг" ЭГО- Бусад хүмүүсийн бодсоноор байдаг. Бусад хүмүүс ойлгохгүй байгаа учраас би ингээгүй гэдэг байнгын шалтагтай.
13. "Би өөрөө хийнэ" гэдэг ЭГО- Би өөрөө л хийхгүй бол болохгүй. Бусад хүмүүс хийхээр санаанд хүрдэггүй. Над шиг хийх хүн байхгүй гэдэг.
Copy

За дээрх 13 эгоноос таньд хэд нь байна вэ?

03/11/2022
Сүнсний сэрэлт гэж юу вэ?Бидний эргэн тойронд орчноос үл хамааран бид өөрийн дотоод мөн чанартаа сэрдэг.Бид худал итгэл ...
01/11/2022

Сүнсний сэрэлт гэж юу вэ?

Бидний эргэн тойронд орчноос үл хамааран бид өөрийн дотоод мөн чанартаа сэрдэг.

Бид худал итгэл үнэмшлээ гээж жинхэнэ мөн чанартаа, дэлхий ертөнцтэйгөө уусан нэгдэхийг хүсдэг.Бид дотроо хэн бэ гэдгээ байнга мэдэж байдаг.Бид тэнцвэртэй амьдрал, энэрэл хайраар энэ дэлхийгээ гэрэлтүүлэх гэж ирсэнээ ухаарах,мөн бид мөнхийн сүнсэн бие,цаглашгүй гэрэл, дэлхий ертөнцийн бүтээгч гэдгээ ухаарч юм.

Өөртөө болон дэлхий ертөнцдөө туслахын тулд бид дотоод хайр гэрлээрээ хандах хэрэгтэй юм
Ихэвчлэн сэрж байгаа сүнсэн биенүүд олон төрөлт авсан хөгшин сүнснүүд байх талтай

Бид өөрсдийн эго-бодлоос салж,худал итгэл үнэмшлээ гээж, нигүүлсэнгүй хайрыг суралцаж өөрийгөө бодлын шоронгоос чөлөөлдөг.Энэ нь жинхэнэ эрх чөлөө юм.

Энэхүү эрх чөлөөнд хүрэхийн тулд бид заавалчгүй сүнсний сэрэлт хийдэг.
Та өөртэйгөө ажиллаж,сүнстэйгээ эргэн холбогдсоноор амар амгалан учир утгатай,бүтэн сэтгэл хангалуун,эрүүл энх,энэрэл хайраар дүүрэн амьдрах болно.

Таны сүнс сэрсэн цагт та хэзээ ч буцахааргүйгээр үнэний эрэлд гардаг.

"Сэрэлт "номноос"

ЭНЕРГИ ХОЁР ТУУЛЬТАЙ. ХАР & ЦАГААНХАР НЬ ХҮЧ ЧАДЛЫН ЭНЕРГИ. ЦАГААН НЬ ЦАЙЛГАН СЭТГЭЛИЙН ЭНЕРГИ. ХАР НЬ ИХЭДВЭЛ ХОРОН МУУ...
31/10/2022

ЭНЕРГИ ХОЁР ТУУЛЬТАЙ.

ХАР & ЦАГААН

ХАР НЬ ХҮЧ ЧАДЛЫН ЭНЕРГИ.

ЦАГААН НЬ ЦАЙЛГАН СЭТГЭЛИЙН ЭНЕРГИ.

ХАР НЬ ИХЭДВЭЛ ХОРОН МУУ ХҮН БОЛНО.

ЦАГААН НЬ ИХЭДВЭЛ СУЛ ДОРОЙ БОЛНО.

ТИЙМЭЭС ЭНЕРГИЙН ТЭНЦВЭРТЭЙ БАЙЛГА.

🌃 ТА ХИР СҮНСЛЭГ ХҮН БЭ?Оюун санааны хөгжил, сүнслэг байдлыг сонирхон татагддаг нэгэн байхад эсрэгээрээ бодит зүйлсээс б...
30/10/2022

🌃 ТА ХИР СҮНСЛЭГ ХҮН БЭ?

Оюун санааны хөгжил, сүнслэг байдлыг сонирхон татагддаг нэгэн байхад эсрэгээрээ бодит зүйлсээс бусад нь хийрхэл гэж үздэг материаллаг үзэлтнүүд ч бий. Тэгвэл таныг аль төрлийн хүн болохыг Вашингтон Их Сургуулийн сэтгэцийн эмч Роберт Клонингерийн боловсруулсан тестээр сориод үзэх үү?

Дараах асуултуудад ТИЙМ, ҮГҮЙ гэж хариулна.

1. Эргэн тойрны хүмүүстэйгээ би гүн холбоотой, бидний хооронд ямар ч тусгаарлалт байхгүйг ихэвчлэн мэдэрдэг.
2. Амьтан, ургамал устахаас хамгаалах ёстой гэж би ихэнхдээ боддог.
3. Би амьдрал дээр байгаа шинжлэх ухаанаар тайлбарлагддаггүй олон зүйлсэд сэтгэл татагддаг.
4. Ихэвчлэн тайван байх үед миний дотор шинэ ойлголт, шинэ санаа харван орж ирдэг.
5. Би заримдаа байгальтай маш нягт холбоотойгоо, бүх зүйлс нэгэн амьд биетийн хэсэг байгааг мэдэрдэг.
6. Надад болох гэж байгаа зүйлийг заримдаа мэддэг “зургаа дах мэдрэхүй” байдаг.
7. Би заримдаа цаг хугацаа болон орон зайн ямар ч хязгааргүй зүйлийн нэгээхэн хэсэг байгаагаа мэдэрдэг.
8. Заримдаа би бүх зүйлсийг хяналтдаа байлгаж чадахгүй, ухаангүй юм шиг л болчихдог.
9. Би ихэнхдээ эргэн тойрны бүх зүйл нэгдмэл байгаа мэдрэмжийг хүчтэйгээр авдаг.
10. Зарим болоод өнгөрсөн зүйлсийг хожим нь бодож байхдаа би логик шалтгаанаас илүү мэдрэмждээ итгэх ёстойг ойлгодог.
11. Би ихэнхдээ эргэн тойрны хүмүүстэйгээ оюун санааны болон сэтгэлийн хүчтэй холбоотойгоо мэдэрдэг.
12. Ямар нэг зүйл дээр төвлөрөх үедээ би ихэнхдээ цаг хугацаа хэрхэн өнгөрснийг мэддэггүй.
13. Дайн, ядуурал, шударга бус байдал гэх мэтээс урьдчилан сэргийлж, дэлхийг илүү сайхан газар болгохын тулд би өөрийгөө золиосолсон.
14. Миний амьдралын үүрэг маш тодорхой болсноор маш их баярлаж, сэтгэл хөдөлсөн үе надад байсан.
15. Далдын зүйлсийг би мэдэрч байсан гэж бодож байна.
16. Байгаа бүх зүйлтэйгээ нэгдмэл байх, тунгалаг, гүн гүнзгий мэдрэмж төрсөн агуу баяр баясгалантай мөчүүд надад тохиолдож байсан.
17. Би ихэнхдээ энгийн юмсыг харахад гайхамшиг болж, тэр зүйлийг анх удаа харж байгаа юм шиг шинэлэг мэдрэмж авдаг.
18. Хавар цэцэг дэлгэрэх үед би хуучны найзтайгаа дахин уулзах шиг дуртай.
19. Эргэн тойронд болж буй үйл явдлуудыг огт мэддэггүй учраас бусад хүмүүст би “өөр ертөнцөд” амьдарч байгаа юм шиг санагддаг.
20. Би ид шид байдагт итгэдэг.

За одоо ТИЙМ гэсэн хариулт болгондоо 1 оноо өгөөд, нийлбэрийг нь тоолж, өөрийнхөө хэн болохыг доорх тайлбараас хараарай.

1-5 оноо: Үнэхээрийн үл итгэгч, оюун санааны хөгжлийн эсрэг.
6-7 оноо: Материаллаг туршлагад итгэгч, хязаараасаа гарах чадвар дутагдалтай.
8-11 оноо: Дундаж нэгэн, хэрэв хүсвэл оюун санаагаа хөгжүүлж чадна.
12-13 оноо: Сүнс сэрсэн, одоогоо хялбархан мэдэрдэг.
14 ба түүнээс дээш: Маш сүнслэг, жинхэнэ шидтэн.

Та аль ангилалд нь багтаж байна вэ? Хариултаа комментод бичээрэй.
Алинд нь ч хамаарагдаж байсан та тасралтгүй хөгжих боломжтой мөнхийн ухамсар юм шүү!

Багш минь🙏 багшийн багш нар минь 🙏.       Дээд ертөнцөд оршин буй эх бурхад минь 🙏 Хутагт хувилгаад миньСахиусан тэнгэрү...
30/10/2022

Багш минь🙏 багшийн багш нар минь 🙏. Дээд ертөнцөд оршин буй эх бурхад минь 🙏 Хутагт хувилгаад минь
Сахиусан тэнгэрүүд минь🙏. Удам угсааны өвгөд дээдэс минь 🙏. Намайг тээж төрүүлсэн , өсгөсөн ижий аав минь Дотоодын дотоодод залран буй агуу гэгээн сүнс минь🙏 Дотор хүн минь🙏 Намайг бөөрөндөө бөмбийтөл хамгаалсан газар ижий минь 🙏. Энэ цаг үед надтай хамт энэ дэлхий дээр амьдран буй 7 тэрбум гаруй зүрхнүүд минь🙏 хайртай шүү 💓 Бид бүхэн нэгдмэл холбоотой билээ .Энергийн хуулиараа бид нэг билээ .Талархъя.
Юу санасан есөн цагаан хүсэл нь биелж арван цагаан буян нь дэлгэрэх болтугай

Г.Лхагва доктор: Мацаг барих, цагаан хоол идэх нь нэг ёсондоо оюун санааны хоолонд ойртож байгаа юм. Тэдгээр өдрүүдэд би...
30/10/2022

Г.Лхагва доктор: Мацаг барих, цагаан хоол идэх нь нэг ёсондоо оюун санааны хоолонд ойртож байгаа юм. Тэдгээр өдрүүдэд бид бие махбодь, оюун санааг цэвэрлэх үйл явц хийгдэж байна гэсэн үг юм. Ихэнх өвчний 90 хувь нь хоолноос үүдэлтэй гэж судлаачид үздэг.
Тэгэхээр үүнийг эсрэгээр нь өөрчилбөл эрүүлжих хамгийн сайн арга нь мацаг юм шүү дээ.
Жишээлбэл, өлсөж дасахад хүний бие махбодь их иддэг байсан өмнөх үеэ мартаад шинээр эрүүлжиж эхэлдэг. Ингэж хоолны төрөл, хэмжээгээ өөрчлөх нь эмчилгээний нэг том арга болдог. Тэгэхээр бага л хоолло, бас дахин бага хоолло.
Эрт дээр үед монголчууд харсан бол идсэнд тооц, амссан бол цадсанд тооц. Цаг цагаар нэг цадна, цагаан сарын шинийн 1-нд цадна, үе үе нэг цадна үхэр муулахад нэг цадна. Шүдний махаар хооллож, шүлсээр ундаална гэдэг нь үлгэр домог шиг зүгээр нэг үгс ч биш монголчуудын бий болгосон шинжлэх ухаан юм.
Хүнсний зохицуулагч үйлчлэлийн онолыг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Уг онолоор бол сайн муу хоол гэж байхгүй, үмх талх ч хүний биед нөлөөлж чадах бүхэл бүтэн нэг систем юм. Бидний идэж байгаа хоол хүнсэн дэх уураг, өөх тос, нүүрс ус бидний биед байгаа олон тэрбум эсийн мембраныг өөрчилж байдаг. Тэгэхээр юуг хэрхэн идэж уухаас хамаарч хүний биеийн эд эс өөрчлөгдөж байдаг юм.

Билгийн мэлмийн үнсэлтХэрэв та хэн нэгнийг духан дээр нь үнсэж байсан бол тэр нь ямар их эрч хүчтэй гэдгийг мэдэх үү? Ий...
29/10/2022

Билгийн мэлмийн үнсэлт

Хэрэв та хэн нэгнийг духан дээр нь үнсэж байсан бол тэр нь ямар их эрч хүчтэй гэдгийг мэдэх үү? Ийм энгийн зүйл тийм ч сэтгэл хөдөлгөм биш гэж бодож байна уу?
Тэгвэл ийм шалтгаантай юм байна.
Духан дээрх үнсэлтийг “билгийн мэлмийн үнсэлт” гэдэг. Энэ нь олон хүний бодож байгаагаас гүн гүнзгий ойлголт юм. Энэ нь хүний сүнсийг нэг талаараа үнсэж байгаа хэрэг юм. Бусад улсууд бидний духанд барагтай л бол хүрдэггүй. Бид зөвхөн гар барилцдаг бол дух гэдэг нь маш өөр юм.
3 дах мэлмий бол бидний дээд ухамсрын орон зай бөгөөд энэ нь үргэлж гэгээрэл болон сэрэхүйтэй холбогддог. Хэдий та харахгүй байгаа ч түүнийг нээж, бас хааж болдог.
Уруул бидний билгийн мэлмийд хүрэхэд бидний дотор сэрэлтийн мэдрэмж түүнтэй хамт ирж байдаг. Дух бол билгийн мэлмий болох боргоцой булчирхай байрладаг орчин бөгөөд энэ булчирхай нь бидний багахан мэддэг нууцлаг булчирхай юм. Үнсэлт нь боргоцой булчирхайг өдөөхөөс гадна өнчин тархины булчирхайг сэргээдэг. Үүний үр дүнгээр мелатонин ялгарна. Мелатонин бол биднийг шөнө сайхан амрахад тусалдаг. Тиймээс шөнө сайхан амрахыг хүсээд үнсэх нь зарим нэг илүү ач холбогдолтой гэдгийг ойлгох хэрэгтэй. Билгийн мэлмийн үнсэлт бас бие эрүүл байх аюулгүйн мэдрэмжийг хүнд өгдөг.
Хэрэв та үнэмшил муутай байгаа бол хайртай дотны улсуудаа үнсээд нэг үзээрэй. Бурханлиг үнсэлтээр бусдыг болон өөрийгөө тайвшруулаарай. Олон удаа хийж дадах тусам үр дүнг илүү анзаарах болно. Билгийн мэлмийн үнсэлт бол эргэн тойронд зөв сайхан хүмүүс, зөв сайхан орчин байхад хүн бүрт сэтгэл сэргээх сайхан туршлага юм.

Орчуулсан Д. Энхжаргал

ХОСОО ОЛОХОД ТҮВЭГТЭЙ ЭМЭГТЭЙЭмпат эмэгтэй. Мэдрэмтгий, чин сэтгэлээсээ, нээлттэй, зөн совинтой, сэтгэл хөдлөл ихтэй.Өөр...
29/10/2022

ХОСОО ОЛОХОД ТҮВЭГТЭЙ ЭМЭГТЭЙ

Эмпат эмэгтэй. Мэдрэмтгий, чин сэтгэлээсээ, нээлттэй, зөн совинтой, сэтгэл хөдлөл ихтэй.
Өөрийгөө зөвшөөрч амьдардаг. Хэрвээ уурласан бол үнэхээр уурласан. Хэрвээ баярлаж байгаа бол яг л хүүхэд шиг. Хэрвээ хайрласан бол харамгүй, эргэлзээгүй. Хэрвээ явбал үүрд. Сэтгэл хөдлөлийг бүх өнгөөр нь мэдэрдэг, ямар ч баг зүүлгүйгээр.

Өөрийнхөөрөө л зугаалах муужгай мэт. Сургаж болохгүй, дуулгавартай болгож болохгүй, хянаж цагдаж ч болохгүй.

Өөрийн дотоод эрх чөлөө нь маш үнэ цэнэтэй тул хосоо олоход байнга л түвэгтэй байдаг. Түүний өөрийгөө илэрхийлэх бүхнийг хязгаарлах нь уйтгар гуниг авчирдаг.

Хувь заяаны цохилт бүрийн дараа яг л үнснээс дахин амилж босох мэт болдог тул эрчүүдэд их хүнд тусдаг. Яг л хичээл орж сургасан мэт.

Эмпат эмэгтэй - Хуурах, тоглох, дарамт шахалт өгөхөд маш эмзэг. Байнга л зөнтэй зүүд зүүдэлдэг бөгөөд ертөнцийн өгч буй ямар ч сэжүүрийг уншиж чаддаг. Урам зоригийг ч, шийтгэлийг ч туулаад дуусдаг.
Бүхий л харилцаанд бүрэн дүүрэн ханддаг. Хайраа харамгүй зориулдаг. Гэхдээ үүнийг нь ашиглахыг хэзээ ч зөвшөөрдөггүй.

Маш сүнслэг шинж чанартай бөгөөд ертөнцийг бүхий л өнгөөр нь хардаг.
Тэр бусдын үзэл бодлоос хамаардаггүй. Гомдол тээж үлддэггүй ба зүгээр л урагшаа явдаг.

Тийм эмэгтэйчүүдийг нэг бол шүтэн биширдэг, эсвэл үзэн яддаг. Харин тэднийг хэзээ ч хайхрахгүй өнгөрнө гэж байдаггүй.

Хэрвээ та энэ зураглалаас өөрийгөө олж харж байвал гайхалтай агуу бэлэг, өгөгдөл юм шүү. Үүнийгээ хамгаалж, сайн сайхны төлөө зориулаарай

Орчуулсан Tuvshin Jargal

21-р зуунд ШИНЖЛЭХ УХААН БА СҮНСЛЭГИЙН УХААН гэсэн хоёр салбар хослон хөгжинө. Энэ нь ямар нэгэн шашин шүтлэгтэй үл холб...
29/10/2022

21-р зуунд
ШИНЖЛЭХ УХААН БА СҮНСЛЭГИЙН УХААН
гэсэн хоёр салбар хослон хөгжинө.

Энэ нь ямар нэгэн шашин шүтлэгтэй үл холбогдоно.

Учир шалтгаан гэвээс Шинжлэх ухаан тэр чигээрээ гадаад мөн чанар болох аргын ухаан бөгөөд харин дотоод мөн чанарыг таних ухааныг дэлхий нийтэд SPIRITUALITY - СҮНСЛЭГИЙН (Бурханлаг мөнх оршихуй - бидний дотоод оршихуй) ухаан хэмээн нэрийдэн, их дээд сургуулиудын хөтөлбөрт оруулж эхлээд байгаа.

Энэ нь манайхаар бол эртний өвөг дээдсийн АРГА (ШУ) БИЛГИЙН УХААН (Сүнслэгийн ухаан) л гэсэн нэр томьёо л доо бараг.

Шинжлэх ухаан бүтээлийг судалдаг бол
АСЕ-МЭФ ухаан бүтээгчийг судалдаг гэж Доктор Сегу Кришна Рамеш багш тодорхойлжээ.

Эндээс би та бүхэнд АСЕ-MEF гэж чухам юу вэ гэдэг талаар арай жаахан дэлгэрүүлээд тайлбарлая.

Аwareness Consciousness Energy - Manifestation Enrichment Fullfilment гэсэн үгсийн товчлол юм.

Аwareness - Сэрэхүй
Consciousness - Ухамсар
Energy - Эрчим

Эндээс харвал сүнслэг хэмээх бидний дотоод оршихуй материаллаг түвшнээс арай өөр төлөвт, бас түвшинд оршдог нь харагдах бизээ. Нэг үгээр хэлбэл нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй хэлбэрүүд болох СЭРЭМСЭРЛЭГ - УХАМСАРЛАГ- ЭРЧИМЛЭГ төлөвт оршдог гэж үзэж болно.

Ингээд та бүхэнд хамгийн энгийнээр буюу бид бүгдийн мэдэх энерги буюу эрчмийн төлвөөс нь эхлээд тайлбарлахыг оролдоё.

"Энерги хэзээ ч алга болдоггүй, зөвхөн хувьсан өөрчлөгддөг бөгөөд нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжин байдаг" гэдэг томьёоллыг эрдэмтэн мэргэд тодорхойлж гаргаад, батлаад ирсэн шинжлэх ухааны баталгаа нотолгоотой хүн бүрийн шахуу мэдэх асуудал юм.

Тэгэхээр хамгийн эгэл ухаанаар бол энэхүү энерги нь бидний сүнслэг оршихуйн нэгээхэн хэсэг нь буюу УХАМСАРЛАГ, СЭРЭМСЭРЛЭГ төлвөө бодвол нягт, бүдүүн бараг материаллаг буюу бодит оршихуй юм.

Тиймээс энэхүү энергийн хурд нь аливаа 5 махбодоос бүрэлдэгч матери төлөвийг бодвол илүү НАРИЙН хурдан, хувьсамхай болохоос биш нөгөө дотоод хоёрыг бодвол удаан гэсэн үг юм.

Энэ гурвыгаа 3 давхар бөмбөлөг гэж үзвэл Энерги буюу эрчмийн хэлбэр нь хамгийн гадуурх бүрхүүл нь.

Харин 2 дах бөмбөлөг нь УХАМСАРЛАГ буюу илүү оюун санаалаг нарийн бөмбөг гээд ойлгочих. Үүнд маш их хязгааргүй чадамж агуулагдана гээд ойлгочих.
ЭРЧМИЙН хэлбэр төлөвөө бодвол ХУРД нь хязгааргүй.

Одоо цөм доторх бөмбөлөгийн тухай ярилцая.
Үүнийг багш маань СЭРЭМСЭР буюу СЭРЭХҮЙН төлөв гэж нэрлэдэг.
Энэ төлөв бол дээд хоёр төлөвөө бодвол аль ч ТАЛААРАА ХЯЗГААРГҮЙ.

Яагаад хязгааргүй вэ гэхээр БҮТЭЭГЧИЙН мөн чанар үүн дотор агуулагдаж байдаг гээд ойлгочиход л болно.

Нэг үгээр хэлбэл Бурхадын сургаальд гардагчилан БҮХ ХҮН БУРХАН ЧАНАРТАЙ гэдэг нь энэ юм.

Тиймээс хүн бүр энэ гурван төлөвөө сэрээж, өдөөж чадна гэсэн үг.

Харин хир зэрэг гүн төлөвт нь буюу хоосонд нь хүртэл сэхээрэхээсээ хамаараад Хүн бүр
Юу хүссэнээ өөр өөрийн чадамжийн хүрээнд :

Бүтээж (Manifestation)
Баяжуулан (Enrichment)
Бүрэн дүүрэн болгодог (Fulfilment) гэсэн үг юм.

Үүнийг Рамёш багш маань товчлон МEF гэж нэрлэсэн юм.

Ийнхүү олон жил Шинжлэх ухааны доктор, мэс засал, гэмтэл согогын эмч хүний хүний хувьд хүний биеийн анатомыг бүхэл хэсгээс нь авахуулаад хамгийн эгэл хэсэг эсийн түвшин, ДНХ гэх мэтчилэн судалж үзээд, зарим нэгэн АМИН зүйлс дутагдалтай байгааг өөрийн дотоод ухаанаар олж нээсэн хүн юм.

Тэгэхээр бидний гадна тал бол арьсан дотор давхарлагдсан олон давхар бөмбөлөг (эрхтэн, эд, эс, атом, молекул, электрон, протон, нейтрон, днх, телемор гэх мэт) бараг харж болохоор бүтэцтэй материаллаг ертөнцийг бол ямар нэгэн шинжлэх ухааны гайхамшигт багаж хэрэгслүүдээр хүн бүр ч харчих боломж олдоно.

Харин бидний дотор талд орших нөгөө 3 давхар (Ерөнхийд нь 3 давхар хэмээн зүйрлэв, үнэндээ энэ нь дотроо хэд дахин хуваагдаад явна) ACE-г хүн зөвхөн СЭРЖ МЭДЭРЧ, УХААРЧ, ГЭГЭЭРЧ байж л бүрэн нээнэ гэсэн үг юм. Энэ нарийн ертөнцийг нээгч түлхүүр нь хүний МЭДРЭМЖИЙН зэрэг л байх.

Хамгийн сонирхолтой нь хүн хэдий чинээ эрчимлэг болж эхэлнэ, төдий чинээ ухамсарлаг болж, ёс суртахууны хэм хэмжээ дээд түвшин рүү өөрийн эрхгүй чиглэх ба мөн хэдий чинээ ухамсарлах тусам нөгөө бидний бурхан чанар хэмээгдэх амгалан төлөв, хайрлах, өршөөх, уучлах болон ЭНЭРЭН НИГҮҮЛСЭХ чанар нээгдээд эхэлдэг учиртай ажээ.

Энэ бүх процесс зөвхөн ЗҮРХЭНД төвлөрөхөд л өдөөгдөх бөгөөд аргын ухаан шиг уншаад ч юмуу, зүгээр ойлгоод ч юмуу болчихдог зүйл биш юм. Хүн бүр зөвхөн өөрийн туршлагаар л олж авч чадах чадамж юм.

Тэгэхээр энэ ертөнц дээр бүхнийг мэдэхийг хүсвэл хүн бүр л бясалгагч байхаас өөр зам байхгүй бөгөөд тэр дундаа хүмүүн бүрийн төвлөрлийн цэг нь ЗҮРХЭН төв байснаар өөрийн ЖИНХЭНЭ БИ-гээ олж нээх зам нээгдэнэ гэсэн үг юмдаа.

Ингээд бид нарын хийгээд байгаа "Далд ухамсрыг сэрээх 9 минутын бясалгал"-ын туйлын зорилго нь таныг ямартаа ч хөтлөөд зүрхэнд чинь буулгаад цаашаа явах замыг тань заагаад өгч байгаа явдал юм.

Энэ сайхан бясалгал анх эх болсон Монгол нутаг оронд минь "ГЭРЭЛ" болон бууж ирсэн агуу их бэлэг юм шүү. Хүн бүрт өгөгдсөн бэлэг, харин бэлгээ хир хурдан хүлээж авах эсвэл зөндөө их цаг хугацаа алдсаны дараа хүлээж авах нь бас л хүн бүрийн сонголтын хувь заяаны асуудал бөлгөө.

Ийм сайхан бясалгалыг хөх толбот тэнгэрийн үрсэд авчирч өгсөн болохоор бид Доктор Рамеш багшид талархаад талархаад үнэхээр баршгүй билээ.
Гялайлаа Badma Betty Badamkhand🙏🙏🙏

Өдөр бүр 2 цагийг бүрэн нам гүмд өнгөрүүлэх нь тархинд 7 гайхамшигт ач тусыг өгөх тухайд Бид өдөр тутмын амьдралдаа тодо...
17/10/2022

Өдөр бүр 2 цагийг бүрэн нам гүмд өнгөрүүлэх нь тархинд 7 гайхамшигт ач тусыг өгөх тухайд

Бид өдөр тутмын амьдралдаа тодорхой дуу чимээнүүдийг анзааралгүйгээр сонсдог. Бидний амсхийх завдалгүй завгүй амьдрал, бидний эргэн тойрон дахь тасралтгүй тохиолдлуудаас болж бидний тархи хэрхэн бохирдсон байгааг ч анхааралгүй өдөр хоног, жил, сарууд урссаар л байдаг. Мөн дуу чимээний бохирдол нь бидний тархинд стресс бухимдал, ааш хувирал, сэтгэлийн дарамт, зовнил гэх мэт зүйлийг өдөөж байдаг. Зурагт, радио, гадаах хүмүүсийн чимээ, утасны, хэн нэгний харилцан яриа, замын хөдөлгөөн, хөршийн шуугиан гэх мэт дуу чимээнүүд хаа сайгүй бий. Энэ сонсголын хэтэрсэн өдөөлтүүд бидний тархины эд эсүүдэд хэрхэн нөлөөлж байгаагааг ухаардаггүй. Гэтэл энэ мэт дуу чимээ бодсоноос ч илүү хор хөнөөлтэйг шинжлэх ухааны судалгаа харуулжээ. Гэхдээ, эдгээр хор хөнөөлийг эргүүлж болох уу? Тиймээ, мөн судалгаагаар анир чимээгүй нам гүм байх нь бидний хүч чадлыг засаж залруулдаг, хэрхэн сэргээж болдог гэдгийг харуулдаг.

1. Чимээгүй байх нь биднийг тайвшруулж, амар амгаланг илүү мэдрүүлнэ.
Хэрэв бид өдөрт 1-2 цагийг анир чимээгүй байхад зарцуулбал энэ нь бидний оюун санаа, биед хийж буй эрүүл алхам юм. Нам гүм үед бидний тархи оршихуйн тайван төлөвт дасаж, үр дүнд нь амар тайвныг мэдэрдэг. Бид тархиа удаашруулснаар дарамттай үйл явдалд төвлөрөлгүй амьсгалаа тогтмолжуулдаг. Бүр нойр хүргэж болно. Зурагт үзэхгүй, радио сонсохгүй, утсаа асаахгүй гээд төсөөлж үз. Хэсэгхэн зуур ч технологиос ангижраад өөрийн дотоодод хүрэх боломжыг чимээгүй байдал олгодог.
2. Нам гүм байх нь тархийг засаж сэлбэдэг
Чимээ аниргүйд бидний тархи засаж шинэчлэгддэг нь баримтаар нотлогдсон. Өдөрт 2 цаг нам гүм байхад таны тархи засварын процессийг эхэлдэг. Үүнийг ой санамж сайжирсан, амарсан, стресс бухимдлаа хүлцэн тэвчих байдал нэмэгдсэн зэргээс харж болно. Хүчтэй тархи бол хүчтэй бие гэсэн үг. Бүх зүйл жижиг эд эсээс эхэлнэ. Тэд биднийг юу гаргана түүгээр хариу өгдөг. Тэгэхлээр тархи толгойгоо дуу аниргүйгээр тэтгэхэд илүү эрүүл болж, хөгшрөлтийн явц бас удааширна.
3. Чимээгүй байх нь бидэнд удаан үйлчлэх сэтгэл хангалуун байдлыг өгнө
Бид таныг ТВ, радио, ухаалаг утас,тоглоом зэрэгт донтоогүй гэж найдаж байна, гэхдээ л аль нэгэнд нь дассан байдаг. Энэ бол орчин цагийн амьдралын хэв шинж болсон учраас зугатаахад амаргүй. Гэхдээ хэзээ нэг цагт зурагтүй амьдрал ямар байж болохыг та бодож үзсэн үү? Утга учиргүй шоу цэнгээн, мэдээ мэдээллүүдийг бодоод үз. Эцэст нь бид юу хийдэг билээ. Ажиллаад, гэртээ ирээд зурагтын өмнө сууж байгаад орондоо ордог тэгээд маргааш нь дахиад л давтагддаг. Тэгэхлээр эдгээр зуршлуудыг амьдралаас авч хаяснаар гэр бүл, найз нөхөд, өөрөө өөртэйгээ өнгөрүүлэх илүү дээр аргыг олохоос гадна тэднээс дээр чанарлаг зүйл хийхэд цаг заваа зориулах юм. Тийм учраас муу зуршлуудаа халж дээрх зүйлүүдээр орлуулахад түүнээс авах сэтгэл ханамж нэмэгдэх юм. Мөн өөрийгөө илүү хайрлаж эхэлдэг нь баталгаатай.
4. Анир чимээгүй байдал бидний 5 мэдрэхүйг сайжруулна
Бид чимээгүй сууснаар эргэн тойрондоо илүү сэргэг болж, өөр нарийн ертөнцүүдийг мэдэрдэг. Урьд өмнө анзаарч байгаагүй дуу чимээ болох салхины исгэрээ, навчис биенээ шүргэх, модны мөчрүүд хөдлөх, алсад сонсогдох амьтны дуу чимээ зэргийг сонсдог. Харин хотод байвал бүх нарийн дуу чимээ бүрийг нэг бүрчлэн анзаардаг. Ганцхан сонсохоос гадна бусад бүх мэдрэмжүүд өөр хэмжээстэд шилжсэнийг мэдэрнэ. Жишээ нь аль хэдийн байсан ч анзаарч хардаггүй байсан зүйлүүдийг анзаарах, бидний арьсанд ямар нэг зүйл хүрэхийг өөрөөр мэдрэх, ямар нэг зүйлд хүрэхдээ түүний бүх нарийн деталийг анзаарч мэддэг. Чимээгүйдэл бидний мэдрэмжүүдийг цэвэрлэж, бөглөрөөг онгойлгож өгдөг.
5. Нам гүм байдал бидний анхаарлыг дээшлүүлдэг
Бид чимээгүй сууснаар тархинд яг юу хэрэгтэй байгааг өгдөг. Энэ нь цаанаасаа л урсан гардаг юм. Гэхдээ анхаарал гэдгийг ямар нэг тусгай зүйлийн тухай бодох юмуу бясалгалд хүрэхээр оролддог төвлөрөлтийн тухай хэлсэнгүй. Энэ бол таны оюун санаа нэгээс нөгөө бодолд сэлгүүцэхийг зөвшөөрөх өөр төрлийн анхаарал төвлөрөлтийн тухай юм. Үүнийг дадал болгосноор зорилготой, зорилгогүй байсан ч хамаагүй таны хурд удааширч, дотогшоогоо илүү эрүүл замаар хардаг болсныг анзаарна. Эдгээр нь анхаарал, анхаарал төвлөрүүлэх чадварыг нэмэгдүүлдэг. Эдгээр чадварууд нэмэгдсэн байхад ой санамж, сурах чадварууд бас дээшилдэг.
6. Чимээгүй байдал биднийг өөртөө илүү үнэнч болгодог
Та чимээгүй суухдаа өөрийн дотоод бодлуудаас зугатаж, нуугдах аргагүй. Нэг талаар өөрийн мэдрэмж, бодол, хүсэл, харуусал болон гуниглал гэх мэдрэмжүүдэд илүү нээгдмэл, өөртөө нээлттэй болсноо олж мэддэг. Та энэ цагийг ганцаар өнгөрүүлснээр өөрийгөө толинд харсан тусгалаар биш өөр нүдээр харж эхэлдэг. Таны оюун санааны нүдээр хардаг. Өөртөө үнэнч байхыг сурах нь өөртэйгээ болон бусадтай харилцах харилцааны чадварыг сайжруулаад зогсохгүй, өөрийн асуудлуудаа зөв тодорхойлж, тэдэнд илүү тайван, зөв замаар хүрч, шийдлийг хялбархан олох чадвартай болдог.
7. Нам гүм байх нь бидний хурдтай алхааг сааруулдаг
Бидний завгүй амьдралд ажил, гэрийн асуудлууд, бусдаас үүдэлтэй асуудлууд ундран гарч, амьдрал бидний хажуугаар яаран урсан өнгөрсөөр байдаг. Тиймээс хурдаа сааруулж, одоогийн хором бүрийг амталж чадвал түүнийг явахаас өмнө амсаж чадсандаа бид талархах болно. Чимээгүй байдал үүнд туслана. Бидний биеийг удаашруулж, тайвшруулан амраадаг. Мөн энэ хором, цаг мөчид илүү сэргэг болгож, “Одоо”д талархахыг зааж өгдөг.
Copy

Address


Telephone

+97690583131

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Enerel Eenee posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Enerel Eenee:

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share