Sainzaya Bazarragchaa

  • Home
  • Sainzaya Bazarragchaa

Sainzaya Bazarragchaa Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Sainzaya Bazarragchaa, Video Creator, .

11/07/2023

Бүсгүй хүнийг уул овоонд гаргадаггүйн учир

Учир нь их энгийн. Оргил их уулсын үзүүр газарт цахилгаан соронзон орны нөлөөлөл их, өндөржилтийн давтамжтай, салхи хүчтэй, даралт сийрэг учраас тэнгэр газрын савслагад байнга дээш доош таталцан үелзэж байдаг. Үүнийг Уулын сүр дарах, Газрын сүр дайрах гэж нэрлэдэг байв. Энэхүү өвөрмөц хүчтэй эрчмийг эртнээс ажиглаж мэдсэн өвгөд дээдэс минь улс үндэстний эх болсон охид эмэгтэйчүүдээ хайрлан хамгаалах, хэвлий савд нь хий цохиж хураад хожмоо ураг тээх, хүүхдээ төрөх цагт хий нь буруудаж, эх үр эндэхээс болгоомжлох үүднээс “бүсгүй хүн сүрлэг өндөр уулсын оргилд гардаггүй, тахилгат овооны бэлээс дээжээ өргөдөг; гэх хориг цээрийг үлгэр домог болгон тогтоосон аж.
Газрын сүрд дайруулсан залуу бүсгүй хүний яс хэврэгшин алтан заадас салах цагтаа үгээр хэлэмгүй зовлон эдэлдэг гэсэн цээрийг мэддэг тул тахилгат овоо, сүрлэг уул тийш зорих бүсгүйчүүдээ эртнээс ингэж хаацайлан хориглосоор иржээ.
Үүнд ямар нэгэн шашин шүтлэг, эр эм хүмүүний хийморь, бузар доройн шалтгаан ер үгүй юм.
Орчлон хорвоод эртний их хувь ерөөлөөр хүн болж төрөөд байгаль дэлхийдээ буцаад шингэдэг энгийн жам ёс, тавилан төөргийг мэддэг, дагадаг байсан эцэг өвгөддөө мөргөмүү.

09/07/2023
19/02/2023

A stunning visualization about the mysterious Life Cycle of building HUMAN. It is made using 44 animations that are 9 frames each. The design is a spiral… | 84 comments on LinkedIn

ХИЧЭЭЛЭЭСЭЭ ХОРИН МИНУТ ХОЦРООД НЭЭЛТ ХИЙСЭН НЬ ‍ ‍ ‍ ‍ ‍ Нэгэн оюутан өглөө унтсаныхаа гайгаар хичээлээсээ хорин минут ...
13/12/2022

ХИЧЭЭЛЭЭСЭЭ ХОРИН МИНУТ ХОЦРООД НЭЭЛТ ХИЙСЭН НЬ

‍ ‍ ‍ ‍ ‍ Нэгэн оюутан өглөө унтсаныхаа гайгаар хичээлээсээ хорин минут хоцров. Тэрбээр сэтгэл тэвдэн ангидаа ороход багш нь хөмсөг зангидан муухай харсан ч түүнийг ангиас хөөсөнгүй. Самбар дээр хоёр математикийн бодлого бичээстэй байх агаад багш нь өөр зүйлийн тухай ярьж байсан тул мань эр уг хоёр бодлогыг гэрийн даалгавар гэж бодоод дэвтэр дээрээ тэмдэглэж авав. Хичээл урьдын адилаар өнгөрч, хичээл тарсны дараа мөнөөх оюутан гэртээ хариад дэвтрээ нээлээ. Гэрийн даалгаврын бодлого урьдынхаас хавь хүнд байлаа. Гэхдээ энэ нь түүнийг шантраах биш харин ч сонирхлыг нь татаж, үүний хариуг олохгүй л бол тархиных нь загатнаа арилахгүй мэт санагдаж, гурван өдөр ядарч цуцахыг мэдэхгүй үүнтэй ноцолдов. Эцэст нь тэрбээр уг хоёр бодлогын хариуг олж, баяр хөөр дүүрэн багш дээрээ явж очив. Гэтэл багш нь түүнийг нээх тоосон шинжгүй, дэвтрийг нь аваад ширээн дээрээ тавив.
‍ ‍ ‍ ‍ ‍ Зургаан долоо хоног өнгөрлөө. Мөнөөх оюутан бодлогынхоо тухай мартаж, түүний амьдрал өмнөх шигээ л үргэлжилнэ. Гэтэл нэг өдөр түүнийг танхимын эрхлэгчийн өрөөнд дуудах нь тэр. Ер нь оюутан хүн эрхлэгчийн өрөөнд дуудагдана гэдэг их таагүй мэдээ. Тиймээс мань эр сэтгэл тэвдэн, хийж ярьсан буруу зүйлсээ толгойдоо эргэцүүлсээр эрхлэгчийн өрөөнд явж орлоо. Гэтэл эрхлэгч огт уурласан шинжгүй харин ч түүний зургаан долоо хоногийн өмнө багшдаа өгсөн дэвтрийг нь үзүүлээд, “Баяр хүргэе. Чи энэ эрдэм шинжилгээний ажлаа хэр хугацаанд хийсэн бэ?” гэж асуув. Мань эр ихэд гайхан, юу болоод байгааг ойлгохгүй самгардан зогсов. Уг бодлогыг самбар дээр бичсэн багш болох Нейман түүнд учрыг тайлбарлав. Түүний гэрийн даалгавар гэж эндүүрсэн хоёр бодлого нь үнэндээ үе үеийн суут математикчдын учрыг нь олоогүй статистикийн бодлого байсан бөгөөд Нейман хичээлийнхээ үеэр сурагчдадаа ийм нэг учир нь олдохгүй хоёр юм байна гээд самбар дээр бичжээ. Харин мань эр хоцроод, энэ нь хэний ч шийдэж чадаагүй бодлого гэдгийг нь мэдэлгүй гэрийн даалгавраа хийж байна гээд тэрийг нь бодож орхисон байна.
‍ ‍ ‍ ‍ ‍ Уг оюутны нэрийг Жорж Бернард Данциг гэдэг. Тэрбээр үүнээс хойш суут математикч болж, олон олон нээлт хийжээ. Хэрвээ та хэн нэгнээс болохгүй, бүтэхгүй гэж сонсоогүй бол өдийд юу хийж байх байсан бэ? Одоо оролдоод үзэхэд дэндүү оройтсон гэж үү? Хийж үзүүлэх хүртэл бүх хүнд боломжгүй, хийсний дараа бүх хүнд ойлгомжтой зүйлийг шинэ нээлт гэдэг юм шүү.

16/11/2022

Сая доллараар зөвөлгөөгөө өгдөг, дэлхийн топ коуч Тони Роббинсийн зөвлөгөө.

1. Жинхэнэ удирдагчид асуудлыг ойлгоход цагийнхаа 5%-ийг зарцуулдаг бол 95%-ийг түүнийг шийдвэрлэхэд зарцуулдаг.
2. Таны амьдрал таныг шийдвэр гаргаж, хөдөлж эхэлсэн үед өөрчлөгдөж эхэлдэг.
3. Бидний амьдралын утга учир бол ямар нэгэн зүйл авах биш харин ямар нэгэн зүйл өгч, хэн нэгэн болох юм.
4. Хүмүүс амьдралын тодорхой нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд юунд хүрч чадахаа төсөөлж ч чаддаггүй.
5. Та 30 секундээс илүү хугацаанд уурлахад энэ сэтгэл хөдлөлийн үлдэгдэл биед чинь 5 цаг байдаг.
6. Таны өнгөрсөн болон ирээдүй тань адилхан байж болохгүй.
7. Залхуу хүн гэж байдаггүй. Урам, түлхэц өгдөггүй зорилго гэж байдаг.
8. Жинхэнэ шийдвэр гэдэг бол та уг шийдвэрийн дараа шинэ үйлдэл хийхийг хэлнэ. Хэрэв үйлдэл байхгүй бол та шийдвэр гаргаагүй байна гэсэн үг.
9. Олон хүн амьдралдаа юу хийхийг мэддэг. Гэвч зөвхөн хэдхэн нь хийж буй зүйлээ мэддэг. Мэдэх нь хангалтгүй юм. Хөдлөх хэрэгтэй.
10. Таны орлого таны сонголт болохоос дэлхийн эдийн засгийн асуудал биш.
11. Та хэн ч бай өөрийн хийж буй зүйлдээ дуртай биш бол та аугаа хүн болохгүй.
12. Хэрэв та өөрийн амьдралаа удирдахыг хүсэж байгаа бол та өөрийн өдөр тутмын амьдралаа хянах хэрэгтэй. Бидний амьдралд хэзээ нэгэн өдөр хийсэн зүйл нөлөөлөхгүй харин өдөр тутам хийдэг зүйл нөлөөлдөг.
13. Тоотой хэдэн хүн зорилгодоо хүрдэг. Бусад хүмүүс зорилгодоо хүрч чаддаггүй цор ганц шалтгаан бол төвлөрч чаддаггүйд байдаг. Ихэнх хүмүүс зүгээр л урсгалаар амьдардаг.
14. Бидний гол асуудал бол аливаа асуудлыг муу зүйл гэж боддог. Гэвч яг үнэн хэрэгтээ асуудлын тусламжтайгаар бид өсөж, дэвжиж, өөрчлөгддөг.
15. «Хэзээ нэгэн цагт» гэсэн зам «хаашаа» ч хүргэдэггүй.
16. Та үргэлж хийж байсан зүйлээ хийсээр байх юм бол авдаг зүйлээ авсаар байх болно.
17. Та юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл та мэддэг зүйлээ хий.
18. Аливаа зүйлд чин сэтгэлээ зориулж хийдэг хүн жинхэнэ аз жаргал, амьдралын таашаалыг ойлгоно.
19. Хэрэв та амжилттай болохыг хүсвэл амжилтанд хүрсэн хүнийг олж, түүнийг дага. Тэгвэл та амжилтанд хүрнэ.
20. Халамж, хайр гэдэг 2 зүйл таны амьдралыг өөрчлөх дуусашгүй эх үүсвэр юм.
21. Зорилгоо тодорхойлох нь мөрөөдлөө бодит болгох хамгийн эхний алхам юм.
22. Амжилттай хүмүүс асуултуудыг илүү тодорхой асуудаг бөгөөд үүнийхээ хариуд илүү дэлгэрэнгүй хариулт авдаг.
23. Өөрийн амьдралаа гайхалтай болго. Биширдэг хүн шигээ хүн бол.
24. Xүмүүст туслах тусам илүү ихийг авдаг гэдгийг маш сайн ойлго бас хэрэгжүүл
25. Үргэлж сайжирч, өөрийгөө хөгжүүл. Хэзээ ч бүү зогс

Пептид маск💆‍♀️
10/09/2022

Пептид маск💆‍♀️

08/09/2022

Намайг дүүргийн эмнэлгийн хонгилоор түрж явлаа.
- Хаашаа? гэж нэг сувилагч нөгөөгөөс асууна. Арай нэг ортой өрөө биш биз дээ, таван ортой руу байлгүй дээ?
Нэг л тавгүй мэдрэмж төрөв. Яагаад намайг ганцааранг нь байлгахгүй таван ортой руу оруулах гээд байгаа юм бол? Сувилагч нар над руу ихэд өрөвдсөн харцаар харсан нь гайхмаар санагдав. Гэвч би бүр сүүлд нь тэр ганц ортой өрөөнд амьсгал хурааж байгаа хүнийг оруулдаг болохыг мэдсэн юм. Бусдад харуулахгүй гэсэн санаа шүү дээ.
- Эмч нэг ортой өрөө гэж хэлсэн хэмээн нэг сувилагч хэллээ.
Энэ үг намайг тайвшруулав. Орондоо хэвтэж байхдаа би бүх зүйлтэй сэтгэл санаагаар эвлэрсэн байлаа. Одоо би хаачих ч хэрэггүй, би хэнд ч өргүй, надад хүлээсэн ямар ч хариуцлага байхгүй. Орчноос тасарсан хачин мэдрэмж, эргэн тойронд юу болж байгаа нь надад огт хамаагүй болжээ. Хэн ч, юу ч надад сонин биш байлаа. Би амрах эрхтэй. Энэ нь ч сайн байлаа. Би өөртэйгөө, өөрийнхөө сэтгэл зүрхтэй, өөрийнхөө амьдралтай ганцаараа үлджээ. Би, зөвхөн би. Асуудлууд, бачимдал, чухал асуултууд надад хамаагүй болжээ. Мөнхийн хутаг, Амьдрал, Үхэл, амьдралын хязгаарын цаана орших тэрхүү үл мэдэх зүйлтэй харьцуулахад юуны ч юм араас яарсан тэр бүх сандрал ямар ч утгагүй байлаа.
Тэгснээ гэнэт миний эргэн тойронд жинхэнэ амьдрал буцалж эхэллээ. Үнэхээр сайхан ажээ. Өглөөний шувуудын жиргээ, намрын бараан хөх тэнгэр, сэрж байгаа хотын алсын чимээ, машинуудын дуут дохио, засмал зам дээгүүр тогших яарсан гутлын товшилт, унаж байгаа байгаа навчсын сэрчигнээ. . . Бурхан минь, амьдрал ямар гайхалтай юм бэ! Гэтэл би одоо л ойлгож байдаг. . .
Тэгж л байг гэж би өөртөө хэлсэн ч ойлгож байлаа. Надад амьдралыг хайрлаж, амьдралаас таашаал авах хоёр өдөр үлджээ.
Эрх чөлөө, аз жаргалын мэдрэмж надаар дүүрч би бурхнаас тусламж хүсэн залбирлаа. Одоо надад хамгийн ойр байгаа нь зөвхөн Тэр шүү дээ.
Бурхан минь, гэж хэлэхдээ би их баясгалантай байлаа. Амьдралыг ямар сайхан гэдгийг ойлгож, хайрлах боломж өгсөнд чинь баярлалаа. Хэдийгээр үхлийн ирмэгт ирээд ойлгосон ч амьдрах ямар сайхан гэдгийг би мэдлээ!
Чимээгүйхэн аз жаргал, эрх чөлөөний мэдрэмж надаар дүүрлээ. Хорвоо дэлхий бурхны хайр гэлтэй гэрэл гэгээгээр дүүрсэн санагдана. Амьдралын эрч хүч хүчтэй давлагаалахыг би мэдэрлээ. Хүн хэчнээн итгэдэггүй байсан ч эцсийн мөчид бурхнаас ч хамаагүй эрч хүч гуйдаг ажээ.
Ганцаарчилсан өрөө, хүнд хэлбэрийн цусны хавдар гэх онош, байдал огт дээрдэхгүй гэсэн эмчийн дүгнэлт бас сайн талтай ажээ. Үхэж байгаа хүн рүү ирсэн хэнийг ч оруулна. Гашуудаж харууссан хамаатнууд маань ирсээр л байлаа. Тэдний байдлыг би ойлгож байна. Үхэж байгаа хүнтэй юуны тухай ярилцах билээ дээ? Дээр нь өөрийнхөө байдлыг маш сайн мэдэж байгаа хүн шүү дээ. Тэдний гунигласан царай инээдтэй байлаа.
Тэднийг бүгдийг нь ингэж нэг дор харах боломжтой болсондоо би баярлаж байлаа. Амьдралыг хайрлах хайраа би тэдэнтэй л хуваалцахыг хүснэ. Ийм мэдрэмжээс аз жаргалгүй байж болно гэж үү? Хамаатнууд, найз нөхдөө би аль болох чадлаараа хөгжөөлөө. Тэдэнд амьдралдаа тохиолдсон хөгжилтэй явдлууд, онигоонуудыг ярьж өглөө. Бурхны авралаар бүгд инээлдэж, салах ёс маань тайван, хөгжилтэй уур амьсгалд өнгөрлөө.
Гурав дахь өдрөөс нь надад хэвтээд байх таалагдахаа больж өрөөн дотуураа алхаж, цонхны дэргэд сууж эхэллээ. Гэтэл нэг удаа эмчид баригдаж загнуулав. Би босож болохгүй юм гэнэ.
Би үүнд үнэхээр гайхлаа.
- Тэглээ гээд юу өөрчлөгдөх юм бэ?
- Болохгүй ээ гэж эмч уурлав. Та хөл дээрээ явж болохгүй.
- Яагаад?
- Таны шинжилгээний хариунууд чинь үхсэн хүнийхээс ч ялгаагүй байна шүү дээ. Тэр хариуг харвал та амьд байхааргүй байхад энд босоод явж байдаг!
Надад оноосон дөрвөн өдөр нь өнгөрлөө. Гэтэл би үхэх байтугай хиам, бананыг дуртайяа идэж байлаа. Миний бие муугүй байлаа. Гэхдээ эмч тийм ч сайнгүй байв. Тэр бүр юу ч ойлгохоо больжээ. Шинжилгээний хариунууд нэг их өөрчлөгдөөгүй, цусны минь өнгө ягаан туяатай төдий байсан ч би хонгилоор зурагт үзэхээр гарч явж байлаа. Эмч намайг өрөвдсөөр л байв. Гэтэл амьдралыг хайрлах хайр минь эргэн тойрны хүмүүсийг хөгжөөхийг хүсэж байв.
- Эмч ээ, таны бодлоор миний шинжилгээний хариу ямар байх ёстой юм бэ?
- Ммм, ядаж л иймэрхүү гэж хэлээд цаасан дээр хэдэн тоо сараачив. Би юу ч ойлгоогүй ч анхааралтай уншлаа.
Эмч амандаа хэдэн үг бувтнаснаа эргэж явлаа.
Өглөө есөн цагт өрөөний минь хаалгыг эвдэх шахам хүчтэй онгойлгон нисэн орж ирэв.
- Та яаж ингэж чадав аа?
-Айн? Би юуг яасан гэж?
- Хариунууд! Миний танд бичиж өгсөнтэй яг ижил гарсан байна!
- Би яаж мэдэх вэ дээ? Тэгээд ямар нэгэн ялгаа байна уу?
Нэг ортой өрөөнд байх миний хугацаа дуусчээ. Намайг таван ортой өрөө рүү шилжүүллээ. Хамаатнууд бүгд надтай салах ёс хийж дуусаад эргэж ирэхээ ч больжээ. Өрөөний бусад өвчтөнүүд бүгд орондоо хэвтэцгээж, муухай царайлан үг дуугарахгүй хана руу харж идэвхтэйгээр үхэцгээж байлаа. Тэдний энэ байдлыг би гурван цаг л тэсвэрлэв. Амьдралыг хайрлах хайр минь амьсгал давхцуулна. Би авчирсан тарвасаа гаргаж ирээд чангаар хэлэв.
- Тарвас идэхээр химийн эмчилгээний дараа дотор муухайрах нь зүгээр болдог шүү.
Өрөөнд шинэхэн цасны үнэр шиг тарвасны үнэр сэнхийлээ. Миний хөршүүд ширээ рүү итгэлгүйхэн дөхлөө.
- Тийм үү? Үнэхээр дотор муухайрах нь болих уу?
- Мэдээж шүү дээ хэмээн би их мэдэгчийн царайгаар хэллээ. Тэрхэн зуур тарвасны тухай хэн нь ч сайн мэдэхгүй юм чинь гэсэн бодол зурсхийв.
Шүүслэг тарвас хазах хорхой хүрэм чимээ гарлаа.
- Нээрээ гайгүй болчихлоо шүү хэмээн орноосоо босохгүй хэвтэж, босохдоо таяг тулдаг нэг нь хэллээ.
- Харин тийм, минийх ч бас хэмээн бусад нь баяртайгаар хэлцгээв.
- Тэгэлгүй яах вэ хэмээн би тайвнаар толгой дохилоо. Би наадхыг чинь туулаад өнгөрсөн хүн шүү дээ. Ингэхэд та нар ийм онигоо мэдэх үү?
Шөнийн хоёр цагт манай өрөөнд уурласан сувилагч орж ирлээ.
-Наад инээдэм ханиадам аа больцгоо! Та нараас болоод давхраараа унтаж чадахгүй байна!
Гурван өдрийн дараа эмч надаас нэг л итгэлгүй асуулаа.
- Бид таныг өөр өрөөнд шилжүүлж болох уу?
- Яагаад?
- Үгүй ээ, яахав таны биеийн байдал дээрдсэн. Хажуу өрөөнд их хүнд хүн байна.
- Үгүй ээ! гэж өрөөний хэд маань эсэргүүцлээ. Бид түүнийг явуулахгүй ээ!
Тэд намайг үнэхээр явуулсангүй. Харин бусад өрөөний өвчтөнүүд манай өрөөнд шавдаг боллоо. Манайд орж ирээд ярилцах, инээлдэх гэж тэр шүү дээ. Яагаад гэдгийг би мэдэж байлаа. Учир нь манай өрөөнд амьдралыг хайрлах Хайр байдаг юм. Хүн бүрийг бүрхэж, тэр дороо тайван, сэтгэл амар болцгоодог юм. Арван зургаахан настай, толгойгоо цагаан алчуураар боосон охин надад онцгой таалагддаг байлаа. Эмнэлгийн хатуу даавуун алчуурын үзүүрүүд толгой дээр нь гозойж туулай шиг харагдуулна. Тэр тунгалгийн булчирхайн хавдартай байсан юм. Эхэндээ тэр огт инээж чаддаггүй юм шиг санагддаг байлаа. Гэвч долоо хоногийн дараа би түүнийг зориггүйхэн инээмсэглэхдээ ямар гайхалтай болохыг нь олж харав. Түүний эм үр дүнгээ өгч эхэлснийг эмч хэлсэн өдөр бид бүгд тэмдэглэж өнгөрүүлэв. Тараг ууцгааж бүжиглэцгээлээ. Бидний чимээ жижүүр эмчийг хүртэл ирүүллээ.
- Би энд гучин жил ажиллахдаа ийм юм харсангүй! гэж гайхсан эмч хэллээ. Түүний гайхсан царайг бид шоолж удаан инээлдэв. Бидэнд сайхан байлаа.
Би ном уншиж, цонхоор ширтэж, хөршүүдтэйгээ ярилцаж, хонгилоор зугаалж, харсан бүхнээ хайрлаж байлаа! Номнууд, жимсний чанамал, хажуу орны өвчтөн, гадаа зогсох машин, хөгшин мод.
Надад витамин тарьдаг байлаа. Ямар нэг тариа хийхээс аргагүй байсан л даа. Эмч надтай бараг ярилцахаа больж тааралдахдаа хажуу тийш харна. Гурван долоо хоногийн дараа эмч надад аяархан ингэж хэллээ.
- Таны цусны улаан эс эрүүл хүнийхээс хорин нэгжээр л илүү байна. Одоо нэмэгдэхгүй байх.
Эмч ууртай байх шиг санагдана. Буруу оношилсон юм шиг байвч үгүй гэдгээ эмч мэдэж байлаа. Нэг удаа надад хэлэхдээ
-Таны оношийг би тогтоож чадахгүй байна. Ямар ч эмчилгээгүйгээр та эдгээд байна. Ийм байх боломжгүй.
- Энэ тэгээд юу гэсэн үг вэ? гэж би асуув.
- Мэдэхгүй ээ гэж аяархан хэлээд гарч явлаа.
Намайг эмнэлгээс гарахад эмч шулуухан хэлэв.
- Та явж байгаа нь надад үнэхээр харамсалтай байна. Манайд хүнд өвчтөн олон байна.
Манай өрөөнийхөн бүгд эмнэлгээс гарсан. Манай тасагт энэ сард нас баралт гучин хувиар буурсан гэсэн.
Амьдрал үргэлжилсээр л байлаа. Гэхдээ миний амьдралыг үзэх үзэл өөрчлөгдсөн юм. Би амьдралыг дээрээс нь харж байх шиг санагдана. Тиймээс үйл явдлын хэмжүүр өөрчлөгдсөн аж. Амьдралын утга учир гэнэт л маш энгийн, маш ойр болжээ! Зүгээр л хайрлаж сурах хэрэгтэй бөгөөд чиний боломж ямар ч хязгааргүй юм. Хэрэв чи хайраар хандаж чадвал бүх хүсэл чинь биелнэ. Худал хэлж, атаархахаа больж, гоморхож өширхөхөө орхиж, бусдад мууг хүсэхээ болино. Ийм амархан, мөн ийм ээдрээтэй байсан юм байна. Хайрыг цагийг нь олж л ойлгох хэрэгтэй... Copy

27/07/2022

АМЖИЛТЫГ АРАЙ ӨӨРӨӨР
БҮТЭЛГҮЙТЛИЙН 2 ТҮҮХ:
1. Yahoo Google-ээс татгалзаад бүтэлгүйтсэн.
2. Nokia Android-оос татгалзаад бүтэлгүйтсэн.
Тэгэхээр:
1. Өөрийгөө үргэлж шинэчил, үгүй бол та хоцрогдох болно.
2. Эрсдэл хийхгүй байх нь хамгийн том эрсдэл юм.
Эрсдэл хийж байж л шинэ технологийг нэвтрүүлнэ.
АМЖИЛТЫН 2 ТҮҮХ:
1. Google нь YouTube, Android-ийг худалдаж авсан.
2. Facebook нь Instagram, WhatsApp-ыг худалдаж авсан
Тэгэхээр:
1. Таны өрсөлдөгч нар таны хамтрагч болох хэмжээний хүчирхэг бай
2. Хурдан өсч томроод өрсөлдөөнийг арилга
ӨӨРЧЛӨЛТИЙН 2 ТҮҮХ:
1. Барак Обама зайрмаг зардаг байсан
2. Илон Маск нь модны үйлдвэрийн ажилтан байсан
Тэгэхээр:
1. Хүмүүсийг өнгөрснөөр нь дүгнэх хэрэггүй
2. Таны одоо байгаа байдал ирээдүйг чинь шийдэхгүй, таны хөдөлмөр л шийднэ
БУУЖ ӨГӨӨГҮЙ 2 ТҮҮХ:
1. Колонел Сандерс KFC-ийг 65 насандаа байгуулжээ.
2. KFC-ээс татгалзсан хариу авсан Жак Ма Алибаба компанийг байгуулсан.
Тэгэхээр:
1. Нас бол зүгээр л тоо - Та хэдэн ч насандаа амжилтанд хүрч болно.
2. Амьдралд хэзээ ч бүү бууж өг - тийм хүмүүс л хождог
ӨРСӨЛДӨӨНИЙ 2 ТҮҮХ:
1. Ferrari-ийн эзэн трактор үйлдвэрлэгчийн санааг үл тоож, дорд үзсэн.
2. Тэр трактор үйлдвэрлэгч нь Lamborghini-г бүтээсэн.
Тэгэхээр:
1. Хэнийг ч хэзээ ч дутуу үнэлж, үл хүндэтгэх хэрэггүй.
2. Амжилт бол хамгийн сайн хариу авалт юм.
Та хэдэн ч насандаа, ямар ч гарал үүсэлтэй байсан амжилтанд хүрч болно.
- Том мөрөөд.
- Зорилгоо тодорхойл.
- Шаргуу ажилла.
- Хэзээ ч бүү бууж өг.
Таны цаг ирнэ. #УРАМТҮГЭЭЕ .AZBAYAR

20/07/2022

Харвардын их сургууль урт хугацаатай маш сонирхолтой судалгаа хийжээ. 😮

Хүн ер нь яавал хамгийн их аз жаргалтай байдгийг мэдэхээр 75 жилийн турш судалгааны баг нь ажиллажээ. 1938 онд эхлүүлсэн уг судалгаанд сэтгэлзүй, антропологи, IQ, согтууруулах ундааны хэрэглээ, гэр бүлийн харилцаа, орлогын түвшин зэрэг нилээд олон хувьсагчийг тооцохыг хичээжээ. Дараах үр дүн гарчээ.

🥰Аз жаргал гэдэг бол хайр, өөр юу ч биш!

Хайр бялхсан орчинг сүйдэлдэг амьдралын хэв маягаас зайлсхийхийг хамгийн түрүүнд зөвлөжээ.
Хүмүүс хоорондын харилцаа хүний амьдралын аз жаргалыг шууд тодорхойлдог аж. Судалгаагаар хэрэгтэй, хүсч байсан, хүндэлдэг хүмүүстэйгээ ажилладаг, танилцаж чадсан хүмүүс албан тушаал ахих, цалингаа нэмүүлэхээс илүүтэйгээр сэтгэлийн бодит таашаал авч байсан байна. Мөн багадаа эхийн хайраар дутаагүй өссөн залуус бусдыг илүү хайрлахаас гадна орлогын түвшин нь ч үүнийгээ дагаад эхийн хайрыг мэдрээгүй, “дутуу” хайрлуулж өссөн хүмүүсээс хамаагүй илүү байсан байна (даруй жилийн 87000 ам.доллараар илүү гэдэг тоог ч гаргажээ). Мөн эцгийн хайраар дутаагүй өссөн хүмүүс ачаалал даах, стресст автах чадвар нь бусдыгаа бодвол өндөр гарч байв. Өнгөрснийг өөрчилж чадахгүй ч хүүхдүүдийнхээ ирээдүйг гэрэлтэй байлгахын тулд эцэг эхийн хайр, гэр бүлийн халуун харилцаа асар чухал аж.

🥃🍺Архи, тамхины зохисгүй хэрэглээ дундаж наслалтыг багасгахаас гадна гэр бүл салалтыг гол суурь шалтгаан болж байгааг мөн баталжээ.

💐🌺Сэтгэлийн амар амгалан.

Бие биесээ хүндлэх, ажлыг нь үнэлэх, бусдыг хүлээн зөвшөөрч сурах нь сэтгэлийн амар амгаланг олох суурь аж. Тэрнээс бус мөнгөний тооны араас хөөцөлдөөд байвал хүний шунал хэзээ ч дуусдаггүй. 2015 онд эдийн засгийн салбарт Нобелийн шагнал авсан Angus Deaton-ны 2010 оны судалгаагаар хүний жилийн орлого 75000 ам.доллараас илүү гараад ирэхээрээ мөнгөнөөс таашаал авахаа больж эхэлдэг гэдгийг батлахыг хичээжээ. Иймээс мөнгө чухал ч хэмжээ нь тодорхой түвшинд хүрээд чухал биш болдог ажгуу.
Хүнийг өнөөдөр болон өнгөрснөөр нь үнэлж хэмжиж харьцаж болохгүйг онцолжээ.

👨‍👩‍👧‍👧👨‍👨‍👦Хүний удам угсаа, гэр бүлийн түүх зэрэг нь тухайн хүний аз жаргалын индекс, сайхан амьдралтай корреляцийн ямар ч хамааралгүй болохыг мөн баталжээ. Хүн ялгаж харьцаад байвал аз жаргал гэдэг зүйлийг та олохгүй нь ээ!

80 наснаас хойшхи хүний эрүүл мэнд удамшил, ген зэрэгтэй бараг хамаагүй харин 50 наснаас өмнө олж авсан амьдралын дадал зуршлаас шууд хамаардаг гэдгийг онцолжээ.

👩‍❤️‍💋‍👩😍Хүмүүн аз жаргалтай байхын тулд бусдыг хайрлахын зэрэгцээ бусдаар жинхнээсээ хайрлуулах хэрэгцээ гардаг аж. 1908-1970 онд амьдарч байсан Америкийн сэтгэл судлаач Абрахам Харолд Маслоу хүний хэрэгцээг 5 шатлалаар эрэмбэлсэн. Энэ салбарын эрдэмтэн судлаачид пирамид дээр нэмж ажиллаад 3 шинэ эрэмбийг нэмсэн байдаг.
Эдгээр нь:
бусдыг ойлгох хэрэгцээ (cognitive needs);
гоозүйн хэрэгцээ (aesthetic needs);
бусдад туслах,
бусдыг дэмжих,
бусдыг хайрлах хэрэгцээ (transcendence needs).
Энэхүү пирамидын дээд түвшний хэрэгцээг мэдэрсэн хүмүүс бол өнөөгийн нийгэмд амьд бурхан гэж нэрлэгдэх биз ээ.

Тэгэхээр аз жаргалтай амьдралын үндэс бидний аз жаргалд бус бусдын аз жаргалд оршдог ажээ.

Яаж аз жаргалтай амьдрах вэ гэсэн асуултанд хариулахын тулд Харвардын судалгаа болон Маслоугийн хэрэгцээний шатлалын онолуудыг нэгтгэн дүгнэвэл:

👍Эрүүл, эерэг хүн хоорондын харилцаа ба хайр, хүндэтгэл хамгаас чухал
👍Материаллаг хэрэгцээ чухал боловч тодорхой түвшинд хүрээд чухал биш болдог. Тэр түвшнээ өөрөө олж мэдрэх
👍Бидний дадал зуршил, амьдралын хэв маяг бидний аз жаргалыг тодорхойлдог.
👍.Өөрчлөлт хийхэд хэзээ ч оройтохгүй.
👍Аз жаргалтай байх эсэх нь бидний л хариуцлагын асуудал.
👍Хүн гэсэн бодгалийн хувьд бусдад туслах, бусдыг энэрэх, хайрлах, хүндлэх нь хамгийн дээд шатны хэрэгцээ бас хариуцлага юм байна.

Иймээс аз жаргалтай байхын тулд та өнөөдрөөс эхлээд эргэн тойрныхоо хүмүүстэйгээ харилцах харилцаа дээрээ анхаарч, бусдад жаахан ч гэсэн туслаарай.
copy Монгол Аав төсөл

17/07/2022

🤗🤗🤗Найзуудын уулзалт 🤗🤗
‼️Super Jump танилцуулах уулзалт
2022 оны 07 сарын 17-ны оройн 20 цагт эхэлнэ 🚀
Сонирхсон хүн бүрт нээлттэй❤️
Үргэлжлэх хугацаа 60-70 минут
Хөтлөгч:
IV зэргийн Олон улсын Мастер Интеллект Трейнер Б. Нямгэрэл

1. Speaker
II зэргийн Олон улсын Мастер интеллект трейнер
Л. Адъяажав

2. Speaker
Олон улсын Бизнес интеллект трейнер
Б. Мөнхнасан

3. Speaker
IV зэргийн Олон улсын Мастер интеллект трейнер
Б. Батцэцэг

4. Speaker
Олон улсын Интеллект трейнер Д. Буяндэлгэр

5. Speaker
III зэргийн олон улсын Мастер интеллект трейнер
Ж. Дэнсмаа

сургалтын талаар товч танилцуулга хүргэнэ.
Доорх линк дээр дарж ZOOM-дээ орно 🤩

Уулзалт эхлэхээс 3 минутын өмнө Zoom-дээ орсон байна уу!
⬇️⬇️⬇️⬇️⬇️⬇️⬇️⬇️⬇️⬇️⬇️
Super Jump is inviting you to a scheduled Zoom meeting.

Topic: Super Jump Найзуудын Уулзалт ------
Time: Jul 17, 2022 20:00 Asia/Ulaanbaatar

Join Zoom Meeting
https://us06web.zoom.us/j/82190411603?pwd=VDlMVlZTMlA0ZHdOL2tJbldOcDNPUT09

Meeting ID: 821 9041 1603
Passcode: 685249

🚀🚀🚀

🌍Super Jump🌏



#суперджамп

Zoom is the leader in modern enterprise video communications, with an easy, reliable cloud platform for video and audio conferencing, chat, and webinars across mobile, desktop, and room systems. Zoom Rooms is the original software-based conference room solution used around the world in board, confer...

Address


Telephone

+97686628833

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Sainzaya Bazarragchaa posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share