ЭУЦС Хичээлийн III Байрны Сурагчдын Байгууллага

  • Home
  • ЭУЦС Хичээлийн III Байрны Сурагчдын Байгууллага

ЭУЦС Хичээлийн III Байрны Сурагчдын Байгууллага Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ЭУЦС Хичээлийн III Байрны Сурагчдын Байгууллага, Social Media Agency, .

Сайн байцгаана уу? энэ оройн мэнд хүргэе 🥰Сурагчдын өөрөө удирдах байгууллагаас 2024 оны 04-р сарын 22 буюу энэ Даваа га...
20/04/2024

Сайн байцгаана уу? энэ оройн мэнд хүргэе 🥰
Сурагчдын өөрөө удирдах байгууллагаас 2024 оны 04-р сарын 22 буюу энэ Даваа гаргагт ном унших дуртай болон номонд дурлагч хүүхдүүддээ зориулан номын өдөрлөгийг зохион байгуулж ажиллах гэж байна. 📚📖

Та бүхэнд өөрсдийн уншиж дууссан номоо зарах, бусадтай солилцох, бусдаас хямд үнээр ном худалдан авах, сайн үйлсийн аянд хандивлах боломж гарч ирлээ😊😇🤗

Хамрах хүрээ: 5-8р ангийн сурагчид
Хэзээ, хаана: ЭУЦС-н хичээлийн 3р байрны 300 тоотод 13:30 цагаас ширээгээ эзлэн номоо байршуулаарай 😘

12/04/2024
"ДЭЭРЭЛХЭЛ ДЭЛГЭРЭХ ЁСГҮЙ" 1 сарын аяны хүрээнд эхний долоо хоногт.📌 Дээрэлхэлтэй холбоотой санал хүсэлтийн хайрцгийг су...
11/04/2024

"ДЭЭРЭЛХЭЛ ДЭЛГЭРЭХ ЁСГҮЙ" 1 сарын аяны хүрээнд эхний долоо хоногт.

📌 Дээрэлхэлтэй холбоотой санал хүсэлтийн хайрцгийг сургуулийн жижүүрийн ширээний хажууд байршуулж ажиллав. /Таны санал хүсэлтийг зөвхөн нийгмийн ажилтан унших болно/

📌Аяны хүрээнд хөөрхөн стикрүүд бэлтгэн ангиудын хаалганд байршуулж ажиллалаа. /жижгхэн зүйлс асар том өөрчлөлтийн шалтгаан болсон байдаг./ 🥰

НАЙЗЫНХАА ГЭРЛИЙГ УНТРААХ НЬ ЧИНИЙ ГЭРЛИЙГ ТОДРУУЛАХГҮЙ 💡

10/04/2024
❗️❗️❗️
09/04/2024

❗️❗️❗️

08/04/2024
Найзынхаа гэрлийг унтраах нь чиний гэрлийг тодруулахгүй 💡
08/04/2024

Найзынхаа гэрлийг унтраах нь чиний гэрлийг тодруулахгүй 💡

03/04/2024

💬| Солонгос алдартнуудын хамгийн цэрвэдэг зүйл: ДЭЭРЭЛХЭЛТИЙН ШҮГЭЛ ҮЛЭЭЛТ

⚫️Солонгос улсад олны танил хүн бусдыг дээрэлхэж байсан талаар мэдээ гарна гэдэг шууд карьерт нь нөлөөлөхүйц цохилт байдаг. Тухайн хүн ямар ч чадвартай, мундаг, гавьяа байгуулж байснаас үл хамааран бусдын дорой байдлыг ашиглан дээрэлхэх хандлага гаргаж байсан нь илэрвэл өршөөлгүй.
⚫️Яагаад гэвэл ихэнхи Солонгосчууд дээрэлхэлт нь тухайн хохирогчийн амьдралд арилашгүй хар толбо үлдээдэг гэж үздэг. Ихэнхи тохиолдлуудаас харвал хуулийн байгууллагаар энэ асуудал шийдэгдэхээс илүү олон нийт шууд нүүр бууруулж хариуг нь барьдаг. Жишээлбэл:

🔻Le Sserafim хамтлагийн Kim Garam дэбүтээ хиймэгц дээрэлхэлтийн мэдээнүүд цацагдсанаар 18 хоногийн дараанаас хамтлагийн үйл ажиллагаанаас хасагдаж, 2 сарын дараа хамтлагаасаа гарсан.
🔻Жүжигчин Jisoo-гийн дээрэлхэлтийн мэдээ 2021 онд гарч эхэлснээр "River Where the Moon Rises" драмагийн 95 хувьтай болж байсан зураг авалт зогсож, гол дүр нь дундаасаа шууд солигдоход хүрсэн. Дараа нь кино баг хохирол гэж 3 тэрбум воныг Jisoo-гийн энтертайментаас нэхэмжилсэн.
🔻Жүжигчин Kim Hieora "The Glory" драмагаас нэлээд нэр хүндийг олж чадсан ч удалгүй дээрэлхэлтийн мэдээ цацагдаж, түүнээс хойш уучлалт гуйгаад үйл ажиллагаагаа зогсоосон.
🔻Жүжигчин Seo Ye Ji-гийн дээрэлхэлтийн мэдээнээс болж хамтран ажиллаж байсан газрууд байгууллагын дүр төрх, нэр хүндэд халдсан гэж үзэн хохирлоо нэхэмжилсэн.
🔻AOA хамтлагийн ахлагч Jimin хамтлагийн гишүүнээ 10 жил дээрэлхэж байсан нь ил болсноор урлагийн салбараас гарч байгаагаа мэдэгдсэн.
🔻Stray Kids хамтлагийн Hyunjin-ий дээрэлхэлтийн цуурхлууд гарч эхэлснээр хэсэг завсарлага авч сарын дараа хамтлагийнхаа үйл ажиллагааг үргэлжлүүлсэн* Stray Kids-ийн фенүүд 2024 оны 03-р сарын 14-ний өдөр JYP entertainment-ийн гадна Hyunjin-ийг хамтлагаасаа гарахыг шаардсан protest truck байршуулсан.
🔻(G)I-dle хамтлагийн Soojin-ий дээрэлхэлтийн мэдээ гарснаар бүх үйл ажиллагаагаа зогсоож, 5 сарын дараа хамтлагаасаа гарсан. Цагдаагийн байгууллагаас анх мэдээлэл цацсан хүмүүс худал мэдээлэл тараасан гэх үндэслэл алга гэх мэдэгдэл хийсний дараа Cube entertainment Soojin-тай байгуулсан гэрээгээ цуцалсан. Харин Soojin-ий төлөөлөгч ямар ч түүний дээрэлхэлтийн талаар мэдээлэл бүртгэгдэж байгаагүй нь тогтоогдсон гэх тайлбар хийсэн байдаг.

🔴"The Glory" драмагаас үүдэлтэй шуугианаар одоо энтертайментүүд анхнаасаа алдартнуудтай гэрээ хийхдээ ирээдүйд дээрэлхэлтийн талаар асуудал сөхөгдвөл түүнээс үүсэх бүх хохирлыг өөрөө хариуцах зохицуулалтыг оруулж өгжээ.
🔴Мөн бэлтгэгдэгч байхад нь хүртэл дээрэлхэлтийн талаар дэлгэрэнгүй асуумж бөглүүлж, сургуулийн анкеттай танилцах зэргээр анхнаасаа дээрэлхэлтийн асуудалтай хүнийг дэбүт хийлгэхгүй байхад анхаарч эхэлсэн байна.

Ирээдүйд өөрсдийгөө баллуурдах хар толбо битгий үлдээгээрэй ❗️❗️❗️
02/04/2024

Ирээдүйд өөрсдийгөө баллуурдах хар толбо битгий үлдээгээрэй ❗️❗️❗️

🚨Жүжигчин Song Hayoon-ий агентлагаас ахлах сургуульд байхдаа ангийн хүүхдээ зодож, дээрэлхнээс болоод өөр сургууль руу шилжиж байсан нь үнэн. Гэхдээ тоглоомын талбайд хэн нэгнийг шалтгаангүйгээр 90 минут алгадаж байгаагүй гэх мэдэгдэл хийжээ.

Дээрэлхэлтийн мэдээгээс нь болоод түүний гол дүрд тоглосон “History of Lovers” драма цацагдах нь тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

2024.03.22-ны өдөр ЭУЦС-н хичээлийн III байрны "ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧДЫН  ӨДӨРЛӨГ" зохион байгуулагдлаа энэхүү үйл аж...
22/03/2024

2024.03.22-ны өдөр ЭУЦС-н хичээлийн III байрны "ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧДЫН ӨДӨРЛӨГ" зохион байгуулагдлаа энэхүү үйл ажиллагааны хүрээнд СУРАГЧДЫН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН сурагчид 2023-2024 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, бүтээлээр үзэсгэлэн гаргаж эцэг эх асран хамгаалагчдад СӨУБ-н үйл ажиллагааг сурталчлан таниулж ажиллалаа. 🥰

Үйл ажиллагааны хүрээнд:

📌Эцэг эх асран хамгаалагчдаа угтан мэндчилэв.

📌Эцэг эх асран хамгаалагчдад бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой замын хөдөлгөөний дүрмийн гарын авлагыг бэлтгэн тараав.

📌Сурагчдын хаясан гээсэн эд зүйлсийг ангилан ялгаж эцэг эх асран хамгаалагчдаар таниулан хүлээлгэж өгөв.

🩵🩵СУРАГЧДЫН БАЙГУУЛЛАГА🩵🩵

📌2024.03.18 өдөр "ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН САР-н" аяны хүрээнд сургуулийн урд замд сурагчдыг зам тээврийн осол гэмтлээс урьдчил...
14/03/2024

📌2024.03.18 өдөр "ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН САР-н" аяны хүрээнд сургуулийн урд замд сурагчдыг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор шар дарцгийг Мустафа Тойлыбай багш байршуулан ажиллалаа. 👏🏻

Мөн нэгдүгээр ангийн бяцхан дүү нартаа замын хөдөлгөөнд аюулгүй анхаарал болгоомжтой оролцох🚦

1-10 хүртэлх насны хүүхэд харгалзах
хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, 🚓

Гэрлэн дохиогүй гарцаар зам хөндлөн гарахдаа шар дарцгийг хэрхэн ашиглах талаар заавар зөвлөгөө өгч ажиллалаа 💪🏻

✅"ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯН ӨРНӨЖ БАЙНАМонгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос жил бүр ...
13/03/2024

✅"ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯН ӨРНӨЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос жил бүр зохион байгуулдаг үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аян 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон эхэлсэн.
Энэ удаагийн аян “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЖ ТЭГШ ОРОЛЦООГ ХАНГАЯ” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачилгыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.

Мөн өсвөр насны хүүхдүүдийг жендэрийн хэвшмэл буруу ойлголтоос ангид байлгах жендэрийн мэдрэмжтэй иргэн болгон төлөвшүүлэх, цахим орчин дахь ялгаварлан гадуурхалтыг багасгах, эмэгтэй эрэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурийг эрх тэгш байлгах, тэгш оролцоог бий болгох гэх мэт олон агуулгын хүрээнд ЭУЦС-н багш ажилтан, эцэг эх асран хамгаалагч сурагчид та бүхнийг тус аянд нэгдэж, зөв харилцаа, хандлагыг түгээхийг УРИАЛЖ байна.

12/03/2024

🧑‍🏫 Багшдаа хичээлээ заагаад гарах үед нь ”БАЯРЛАЛАА” гэж хэлж хэвшицгээе 😍

2024 оны 03-р сарын 12-ны өдөр бид бүхэн сургуулийнхаа бүх ариун цэврийн өрөөны хаалганд сургуулийн угаалгын өрөөг цэвэр...
12/03/2024

2024 оны 03-р сарын 12-ны өдөр бид бүхэн сургуулийнхаа бүх ариун цэврийн өрөөны хаалганд сургуулийн угаалгын өрөөг цэвэрхэн ашиглах, мөн хувийн ариун цэврээ сахих тухай дараах зөвлөмжүүдийг нааж байршууллаа 📌

🩵 ӨӨРИЙГӨӨ БОЛОН БУСДЫГ ХҮНДЭТГЭСЭН ТАНД БАЯРЛАЛАА🩵

📌ЭУЦС-н хичээлийн III байрны сурагчдын өөрөө удирдах байгууллага 💪🏻🩵
12/03/2024

📌ЭУЦС-н хичээлийн III байрны сурагчдын өөрөө удирдах байгууллага 💪🏻🩵

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БУЛАНД "ТАЛАРХЛЫН ХАЙРЦАГ"маань байрлаж  эхэллээ. 7 хоногийн турш байрлаж таны талархлын захиаг хүлээн...
11/03/2024

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БУЛАНД "ТАЛАРХЛЫН ХАЙРЦАГ"маань байрлаж эхэллээ.
7 хоногийн турш байрлаж таны талархлын захиаг хүлээн авах ба та хэн нэгэнд талархлын захидал илгээх бол бид зууч нь болж уламжлан хүргэх болно. 🙂
😍😍😍
Та талархсан сэтгэгдэлээ
- хайртай багшдаа, сургалтын менежер, нийгмийн ажилтан, эмчдээ
- хүндэтгэдэг жижүүр, үйлчлэгч,тогоочдоо гээд хүссэн хүмүүстээ талархлын захидал ирүүлээрэй. 🌷

👏👏👏Талархлын хайрцаг 👏👏👏
Үнэ цэнэтэй бүхэн үнэгүй байдаг шүү😍
🤩Урмын үгс, Талархалын үгс, Үргэлж бие биенээ хайрлаж, урмын үгс харамгүй илгээгээрэй 😘♥️😘💯💯⚘⚘🎁🎁😇😇
баярлалаа

24/02/2024

Эхэлж мэндэл-Эхэлж инээ

☘️
23/02/2024

☘️

Эхэлж мэндэл-Эхэлж инээ аяны хүрээнд СӨУБ-н эрэгтэй сурагчид маань сургуулийн орчинд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан...
21/02/2024

Эхэлж мэндэл-Эхэлж инээ аяны хүрээнд СӨУБ-н эрэгтэй сурагчид маань сургуулийн орчинд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж ойр орчмын цас мөсийг цэвэрлэж ажиллалаа 🤍👏🏻👏🏻

ЭУЦС-н хичээлийн III байрны СӨУБ-н сурагчдаас ЭХЭЛЖ МЭНДЭЛ-ЭХЭЛЖ ИНЭЭ долоо хоногийн хугацаат нөлөөллийн аяныг зохион ба...
19/02/2024

ЭУЦС-н хичээлийн III байрны СӨУБ-н сурагчдаас ЭХЭЛЖ МЭНДЭЛ-ЭХЭЛЖ ИНЭЭ долоо хоногийн хугацаат нөлөөллийн аяныг зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд нийт багш сурагчдаа өглөөний 07:00 цагаас угтан авч мэндчилж багш ажилчдаа халуун кофегоор дайлж урмын үгээр угтан мэндчиллээ. 😍

Дулаахан хувцаслаарай хүүхдүүдээ 🧣🧤
19/02/2024

Дулаахан хувцаслаарай хүүхдүүдээ 🧣🧤

18/02/2024

✅ БАГШ, АСРАН ХАМГААЛАГЧ НАР АА ХҮҮХДИЙГ "ГАРААС ГАРТ" ХҮЛЭЭЛГЭЖ ӨГЧ ХЭВШЭЭРЭЙ

Address


Telephone

+97685672579

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ЭУЦС Хичээлийн III Байрны Сурагчдын Байгууллага posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ЭУЦС Хичээлийн III Байрны Сурагчдын Байгууллага:

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share