Цэнхэр Тэнгэрийн Цаана ЛГБТИК+Кино Наадам

  • Home
  • Цэнхэр Тэнгэрийн Цаана ЛГБТИК+Кино Наадам

Цэнхэр Тэнгэрийн Цаана ЛГБТИК+Кино Наадам "Цэнхэр тэнгэрийн цаана" / "Beyond the Blue Sky" LGBTQI+ short film festival since 2013.

See more for English,

“Цэнхэр тэнгэрийн цаана” ЛГБТИК+ кино наадам санаачлага нь 2013 оноос эхэлсэн бөгөөд ЛГБТИК+ хүний эрхийн хамгийн том тэмдэглэлт өдрүүд болох “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ын хүрээнд зохион байгуулагдсаар 11 дэх жилийн нүүр үзэж байна.

Тус кино наадам нь урлагаар дамжуулан ЛГБТИК+ хүний эрхийг хөхиүлэн дэмжихээс гадна залуу күийр уран бүтээлчдээ сэдэлжүүлэн дэмжих, күийр ур

ан бүтээлчдийн сүлжээ бий болгох зорилготой юм.

2019 оноос кино наадмын бүтэц өөрчдөгдөн Монголын күийр кино бүтээгчдийн дунд богино хэмжээний кино бүтээх уралдаан болж зохион байгуулагдаж эхэлсэн. Жил бүр дунджаар 10-13 ЛГБТИК+ сэдэвтэй богино киног сонгон кино театрын өргөн дэлгэцээр толилуулдаг бөгөөд эхний 3 байрыг шалгаруулан мөнгөн шагналаар урамшуулдаг. The "Beyond the Blue Sky" LGBTQI+ film festival initiative was launched in 2013 and has now reached its 11th year, being an integral part of the largest celebration of LGBTI+ human rights, known as the "Equality and Pride Days of Mongolia." The main objectives of the film festival are to promote LGBTIQ+ human rights through art, provide inspiration and support to young q***r artists and filmmakers, and establish a network of q***r artists in the community. Since 2019, the film festival's format has undergone changes, and it is now organized as a short film competition exclusively for Mongolian q***r filmmakers. Each year, approximately 10-13 LGBT+ short films are carefully selected and showcased on the grand screen of a movie theatre, with cash prizes being awarded to the top three films.

🏳️‍🌈 ЛЕСБИЯН БАЙДЛЫГ ОЙЛГОХ 7 ХОНОГИЙН МЭНД ХҮРГЭЕ 🏳️‍🌈ЭНЭ ДОЛОО ХОНОГ ЮУ ЮУ БОЛОХ ВЭ?👭🏻👩🏻‍❤️‍👩🏻🤟04/24 Лхагва: Лесбиян к...
22/04/2024

🏳️‍🌈 ЛЕСБИЯН БАЙДЛЫГ ОЙЛГОХ 7 ХОНОГИЙН МЭНД ХҮРГЭЕ 🏳️‍🌈

ЭНЭ ДОЛОО ХОНОГ ЮУ ЮУ БОЛОХ ВЭ?👭🏻👩🏻‍❤️‍👩🏻

🤟04/24 Лхагва: Лесбиян кино цаг 🎬 ЛГБТ Төвийн оффис
🤟04/25 Пүрэв: Кофетой уулзалт ☕ Youth LEAD MNG оффис
🤟04/25 Пүрэв: Ягаан гараг 🪩💃🏻 DieX Club
🤟04/26 Баасан: Лесбиян, Лесбиян, Лесбиян! Оройн зоог + Open mic🎙️🕺🏻ЛГБТ Төвийн оффис

Жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногийг лесбиян хүмүүсийн ололт амжилт, хувь нэмэр, ялгаатай байдлыг тэмдэглэх баярын өдрүүд хэмээн тэмдэглэдэг ажээ. Лос Анжелес хотын Вэст Холлевудын лесбиян эмэгтэй олон нийт 1990 онд "misogyny" буюу эмэгтэйчүүдийг доогуур үнэлэх, дургүйцэх үзлийг сөргүүлж энэхүү долоо хоногийг анх санаачилж байсан аж. 2008 онд "ОУ-ын Лесбиян байдлыг ойлгох өдөр"-тэй болсноос хойш уг 7 хонох тэмдэглэгдэхээ больсон байна.😿

Харин 2020 оноос хойш "DIVA Magazine" сэтгүүлийн хэвлэн нийтлэгч Линда Райли 24-хэн цаг хангалтгүй хэмээн 7 хоногийг эргэн алдаршуулж эхэлжээ. 🏳️‍🌈🏳️‍🌈🏳️‍🌈 Tиймд жил бүр кампанит ажил хийж байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд энэ долоо хоног уг хаштагийг ашиглаж байгаа тул уншигч та ч гэсэн хаштагийг ашиглан пост, стори хийх эсвэл хайлт хийх боломжтой билээ. Уг хаштагаар лесбиян түүхэн алдартнууд, кино одууд, зохиолчид, гавьяатнууд хийгээд "саффисм"-тай холбоотой бүхнийг нийтлэх буй за. 👩🏻‍❤️‍💋‍👩🏻

💗💗💗Хэрвээ үүнийг уншиж байгаа та лесбиян хүн эсвэл лесбиян хүүхэдтэй, дүүтэй, найзтай бол чи ганцаараа биш шүү💗💗💗 Бүгдэд нь тэврэлт илгээе 🫂

Хамтран зохион байгуулагч: Youth LEAD Монгол ТББ 🥰

🏳️‍🌈🏳️‍⚧️ "ШҮҮГЭЭН ДЭХ ШҮЛГҮҮД" күийр яруу найргийн анхдугаар уралдаан 🏳️‍⚧️🏳️‍🌈Өнөөдрийг хүртэл "ЛГБТ Төв" болон "Youth...
22/01/2024

🏳️‍🌈🏳️‍⚧️ "ШҮҮГЭЭН ДЭХ ШҮЛГҮҮД" күийр яруу найргийн анхдугаар уралдаан 🏳️‍⚧️🏳️‍🌈

Өнөөдрийг хүртэл "ЛГБТ Төв" болон "Youth LEAD Монгол" НҮТББ-ууд хамтран Q***r Poetry Night хэмээх үйл ажиллагааг тогтмол амжилттай зохион байгуулж ирсэн билээ.

✒️ Тэгвэл энэ удаа бидний зүгээс ЛГБТИК+ яруу найрагчдын бүтээлийг олон нийтэд таниулах, өөрсдийгөө илэрхийлэх орон зай бий болгох, күийр яруу найрагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, цаашлаад олон улсад таниулах буюу урлагаар дамжуулан хүний эрхийг ханган хамгаалах тухай мэдлэгийг олон нийтэд түгээх зорилгоор энэхүү уралдааныг зарлаж байна. 📚

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ТУН УДАХГҮЙ...

Эвентийн холбоос: https://fb.me/e/4UjkxBVQm

Эвентийн холбоос: https://fb.me/e/5JD0bAStD

Транс* хүмүүсийг хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. 🥰🏳️‍🌈🏳️‍⚧️
15/01/2024

Транс* хүмүүсийг хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. 🥰🏳️‍🌈🏳️‍⚧️

07/12/2023
06/12/2023
06/12/2023

12-р сарын 08-ны өдөр 16 цагаас УИД-ийн 5-р давхарт уулзацгаая!

❤️🏳️‍🌈🏳️‍⚧️
01/09/2023

❤️🏳️‍🌈🏳️‍⚧️

See more for English,Цэнхэр Тэнгэрийн Цаана ЛГБТИК+Кино Наадам-ын шалгарсан бүтээлүүдийг танилцуулж байна.🏳️‍🌈🏳️‍⚧️Энэ ж...
31/08/2023

See more for English,

Цэнхэр Тэнгэрийн Цаана ЛГБТИК+Кино Наадам-ын шалгарсан бүтээлүүдийг танилцуулж байна.

🏳️‍🌈🏳️‍⚧️Энэ жил 6 бүтээл дэлгэцнээ толилуулах бөгөөд кино нааадмын эхний 3 байрыг шалгаруулан шагнал гардуулах ёслол 9 сарын 2нд болно.

📍Тэнгис кино театр
🕰️14:00 - 17:00

Presenting the selected entries for the Beyond the Blue Sky LGBTIQ+ Film Festival.

🏳️‍🌈🏳️‍⚧️ This year, 6 films have been selected for screening. The top 3 films will be chosen, and the award ceremony will take place on September 2nd.

📍 Location: Tengis Cinema
🕰️ Time: 14:00 - 17:00

Цэнхэр Тэнгэрийн Цаана ЛГБТИК+Кино Наадам-ын шүүгчдийн бүрэлдэхүүнийг та бүхэндээ танилцуулж байна. 🏳️‍🌈Кино наадам маан...
31/08/2023

Цэнхэр Тэнгэрийн Цаана ЛГБТИК+Кино Наадам-ын шүүгчдийн бүрэлдэхүүнийг та бүхэндээ танилцуулж байна.

🏳️‍🌈Кино наадам маань 9 сарын 2-ны өдөр Тэнгис кино театрт 14:00 цагаас эхэлнэ шүү.

*****************************

We are pleased to introduce the jury for the Beyond the Blue Sky LGBTIQ+ Film Festival.

🏳️‍🌈The film festival will commence at 14:00 on September 2nd at Tengis Cinema.

06/08/2023

🏳️‍🌈🏳️‍⚧️ Бүтээл хүлээн авч дуусахад 03 цаг 29 минут үлдлээ! 🏳️‍🌈🏳️‍⚧️

⏳ ОРОЛЦОГЧДЫН ХҮСЭЛТЭЭР БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ СҮҮЛИЙН ХУГАЦААГ 8-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ БУЮУ ТУХАЙН ӨДРИЙН 23:59 ХҮРТ...
04/08/2023

⏳ ОРОЛЦОГЧДЫН ХҮСЭЛТЭЭР БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ СҮҮЛИЙН ХУГАЦААГ 8-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ БУЮУ ТУХАЙН ӨДРИЙН 23:59 ХҮРТЭЛ СУНГАХААР БОЛЛОО. 🎥

📍 Мөн өнөөдрийн дотор бүтээлээ илгээсэн уран бүтээлчдэд бүтээлээ засварлах хэрэгцээ байгаа бол засварлаад эргээд явуулахад бүрэн нээлттэй байх болно. 🎞

"Цэнхэр Тэнгэрийн Цаана" ЛГБТИК+ Кино Наадмын уралдаанд оролцож буй бүх уран бүтээлчдэдээ амжилт хүсье! 🏳️‍🌈🏳️‍⚧️🥳

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ СҮҮЛИЙН ӨДӨР ШҮҮ 🏳️‍🌈🏳️‍⚧️8-р сарын 04-ний 23:59 хүртэл авна.Багуудын бүтээлүүд ирсээр л байна 🤩🤩🤩
04/08/2023

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ СҮҮЛИЙН ӨДӨР ШҮҮ 🏳️‍🌈🏳️‍⚧️

8-р сарын 04-ний 23:59 хүртэл авна.

Багуудын бүтээлүүд ирсээр л байна 🤩🤩🤩

ГАНЦХАН ХОНОГ ҮЛДЛЭЭ! 🤯🏳️‍🌈🏳️‍⚧️
03/08/2023

ГАНЦХАН ХОНОГ ҮЛДЛЭЭ! 🤯🏳️‍🌈🏳️‍⚧️

02/08/2023

See more for English,

“Цэнхэр тэнгэрийн цаана” ЛГБТИК+ кино наадам санаачилга нь 2013 оноос эхэлсэн бөгөөд ЛГБТИК+ хүний эрхийн хамгийн том тэмдэглэлт өдрүүд болох “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ын хүрээнд зохион байгуулагдсаар 11 дэх жилийн нүүр үзэж байна.

Тус кино наадам нь урлагаар дамжуулан ЛГБТИК+ хүний эрхийг хөхиүлэн дэмжихээс гадна залуу күийр уран бүтээлчдээ сэдэлжүүлэн дэмжих, күийр уран бүтээлчдийн сүлжээ бий болгох зорилготой юм.

2019 оноос кино наадмын бүтэц өөрчдөгдөн Монголын күийр кино бүтээгчдийн дунд богино хэмжээний кино бүтээх уралдаан болж зохион байгуулагдаж эхэлсэн. Жил бүр дунджаар 10-13 ЛГБТИК+ сэдэвтэй богино киног сонгон кино театрын өргөн дэлгэцээр толилуулдаг бөгөөд эхний 3 байрыг шалгаруулан мөнгөн шагналаар урамшуулдаг.

Энэ жилийн бүтээл хүлээн авах эцсийн хугацаа 8-р сарын 4. Цэнхэр тэнгэрийн цаана кино наадам маань 9-р сарын 2нд Тэнгис кино театрт 14:00-17:00 цагийн хооронд болно. Тасалбарыг ЛГБТ Төвийн оффисоос урьдчилан худалдан авах боломжтой.

The "Beyond the Blue Sky" LGBTQI+ film festival initiative was launched in 2013 and has now reached its 11th year, being an integral part of the largest celebration of LGBTI+ human rights, known as the "Equality and Pride Days of Mongolia."

The main objectives of the film festival are to promote LGBTIQ+ human rights through art, provide inspiration and support to young q***r artists and filmmakers, and establish a network of q***r artists in the community.

Since 2019, the film festival's format has undergone changes, and it is now organized as a short film competition exclusively for Mongolian q***r filmmakers. Each year, approximately 10-13 LGBT+ short films are carefully selected and showcased on the grand screen of a movie theatre, with cash prizes being awarded to the top three films.

The deadline for submitting entries for this year's Beyond the Blue Sky film festival is August 4. The much-anticipated festival itself is scheduled to take place on September 2, at Tengis Cinema, from 14:00-17:00. To secure your spot, tickets are available for purchase in advance at the LGBT Center office. Don't miss this opportunity to be a part of a meaningful celebration of art and human rights in the LGBTQI+ community. Mark your calendars and get your tickets early.

🏳️‍🌈🏳️‍⚧️ "Цэнхэр Тэнгэрийн Цаана" ЛГБТИК+ кино наадамд бүтээл хүлээн авч дуусахад 3 ХОНОГ үлдлээ! 🏳️‍🌈🏳️‍⚧️Бүх уран бүт...
02/08/2023

🏳️‍🌈🏳️‍⚧️ "Цэнхэр Тэнгэрийн Цаана" ЛГБТИК+ кино наадамд бүтээл хүлээн авч дуусахад 3 ХОНОГ үлдлээ! 🏳️‍🌈🏳️‍⚧️

Бүх уран бүтээлч нартаа амжилт хүсье. 🥳🥳🥳

Уран бүтээлүүд эхнээсээ ирсээр л байна... 😍😍😍

Цагаасаа хоцорсон тохиолдолд бүтээл хүлээн авах боломжгүй болно. 😞

🏳️‍🌈🏳️‍⚧️ "Цэнхэр Тэнгэрийн Цаана" ЛГБТИК+ кино наадамд бүтээл хүлээн авч дуусахад 3 ХОНОГ үлдлээ! 🏳️‍🌈🏳️‍⚧️Бүх уран бүт...
01/08/2023

🏳️‍🌈🏳️‍⚧️ "Цэнхэр Тэнгэрийн Цаана" ЛГБТИК+ кино наадамд бүтээл хүлээн авч дуусахад 3 ХОНОГ үлдлээ! 🏳️‍🌈🏳️‍⚧️

Бүх уран бүтээлч нартаа амжилт хүсье. 🥳🥳🥳

🏳️‍🌈🏳️‍⚧️ "Цэнхэр Тэнгэрийн Цаана" ЛГБТИК+ кино наадамд бүтээл хүлээн авч дуусахад 4 ХОНОГ үлдлээ! 🏳️‍🌈🏳️‍⚧️Бүх уран бүт...
31/07/2023

🏳️‍🌈🏳️‍⚧️ "Цэнхэр Тэнгэрийн Цаана" ЛГБТИК+ кино наадамд бүтээл хүлээн авч дуусахад 4 ХОНОГ үлдлээ! 🏳️‍🌈🏳️‍⚧️

Бүх уран бүтээлч нартаа амжилт хүсье. 🥳🥳🥳

🎬 ЦЭНХЭР ТЭНГЭРИЙН ЦААНА КИНО НААДАМ 2023 🏳️‍🌈ЛГБТИК+ сэдэвт богино хэмжээний кино уралдааны удирдамж🌈Уралдааны зорилго:...
13/06/2023

🎬 ЦЭНХЭР ТЭНГЭРИЙН ЦААНА КИНО НААДАМ 2023 🏳️‍🌈

ЛГБТИК+ сэдэвт богино хэмжээний кино уралдааны удирдамж

🌈Уралдааны зорилго:
- Монгол дахь ЛГБТИК+ хүмүүсийн тухай болон бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн талаарх зөв ойлголт, мэдээллийг кино урлагаар дамжуулан нийгэмд түгээх
- Кино уран бүтээлчдийг хүний эрхийн төлөө дуу хоолойгоо уран бүтээлээрээ дамжуулан хүргэх боломжийг дэмжих
- Монголын ЛГБТИК+ сэдэвт богино хэмжээний кино бүтээлийн сан үүсгэх.

📎Тавигдах шаардлага:
- Үргэлжлэх хугацаа 5 - 20 минут (кредит багтсан)
- 2022 – 2023 оны хооронд бүтээгдсэн
- Монгол дах ЛГБТИК+ хүмүүсийн тухай, ялгаатай байдлын талаар зөв ойлголт, мэдээллийг агуулсан байх (***Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн тухай болон ЛГБТИК+ хүний эрхийн талаарх үнэн зөв мэдээллийг ЛГБТ Төвөөс авахад нээлттэй)
- Хамгийн багадаа кино багийн 3/1 нь ЛГБТИК+ олон нийтийн төлөөлөл байх
- Бичлэгийн чанар 1920×1080 (1080p) буюу түүнээс дээш
- MP4 болон DCP өргөтгөлтэй байх
- Зохиогчийн эрхийн аливаа зөрчилгүй байх
- Англи хадмал орчуулгатай байх
- Постер зургийг хавсаргасан байх
- Нэг уран бүтээлч, уран бүтээлийн баг дээд тал нь 2 бүтээлээр бүртгүүлэх боломжтой (Цэнхэр тэнгэрийн цаана - 2022-т оролцож байсан бүтээлээрээ дахин оролцох боломжгүй)

⌛️Бүтээл хүлээн авах хугацаа:
- 2023 оны 7-р сарын 17-ны өдрөөс 8-р сарын 04-ныг дуустал хугацаанд [email protected] хаягаар эсвэл ЛГБТ Төвийн оффист ажлын цагаар хүлээн авна.

📎Үнэлгээний журам:
- Кино зохиол, агуулга (50%)
- Гүйцэтгэл (50%)

Шагналын сан:
- Шилдэг бүтээл – 5’000’000 төгрөг
- 2-р байр - 3’000’000 төгрөг
- 3-р байр - 2’000’000 төгрөг

Уралдаанд шалгарч Цэнхэр тэнгэрийн цаана ЛГБТИК+ сэдэвт кино наадмын дэлгэцнээ гаргах кино бүтээлүүдийг 2023 оны 8-р сарын 21-нд ЛГБТ Төвийн цахим хаягуудаар зарлана.

12/06/2023

🏳️‍🌈🏳️‍⚧️

**КҮИЙР ТЕАТР**🏳️‍🌈 ЖҮЖГИЙН ЗОХИОЛЫН УРАЛДААН зарлагдаж байна 🏳️‍⚧️Шалгарсан бүтээлүүд "Тэгш эрх, бахархлын өдрүүд"-ээр ...
06/02/2023

**КҮИЙР ТЕАТР**
🏳️‍🌈 ЖҮЖГИЙН ЗОХИОЛЫН УРАЛДААН зарлагдаж байна 🏳️‍⚧️

Шалгарсан бүтээлүүд "Тэгш эрх, бахархлын өдрүүд"-ээр хамгийн олон хүний хүртээл болдог үйл ажиллагаануудын нэг болох "КҮИЙР ТЕАТР"-ын тайзнаа тоглогдох болно 🤩

🧐 Шаардлага:
- ЛГБТИК+ сэдэвтэй байх
- Жүжиг нь 20 минутаас доошгүй үргэлжилнэ хэмээн тооцох
- Театрт зориулсан бүтээл байх
- Жүжгийн төрөл хамаарахгүй
- Өөр газар хэвлэгдэж, нийтлэгдээгүй бүтээл байх

Шагналын сан:
- Нийт гурван бүтээл шалгаруулах бөгөөд шалгарсан бүтээл тус бүрд 350,000 төгрөг.

Та бүхэнд амжилт хүсье!

👉 Илгээх хаяг: [email protected] хаягаар хүлээж авна.
👉 Хүлээж авах хугацаа: 4-р сарын 03-ыг дуустал

🎭 КҮИЙР ТЕАТР 🎭

Хугацаа дуусахад 1 хоног үлдлээ!
18/01/2023

Хугацаа дуусахад 1 хоног үлдлээ!

🏳️‍🌈 ЛГБТ Төвийн "ХҮНИЙ ЭРХИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ ХӨТӨЛБӨР" 8 дахь удаагаа зарлагдлаа 🏳️‍🌈

🤩🏳️‍⚧️🏳️‍⚧️🏳️‍⚧️ Энэ удаагийн хөтөлбөрийн онцлог нь транс* олон нийтэд чиглэсэн бөгөөд хүний эрхийн транс* залуу манлайлагчдыг бэлтгэхээр зорьж байна 🏳️‍⚧️🏳️‍⚧️🏳️‍⚧️🤩

ЛГБТ Төв нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь бэлгийн болон хүйсийн цөөнх олон нийтийн нөхцөл байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулах чин хүсэлтэй залуу хүмүүсийг чадавхжуулах хөтөлбөрийг 2011, 2015, 2016, 2018, 2019 (Урлагаар дамжуулан бэлгийн цөөнх эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь), 2021 болон 2022 (Күийр уран бүтээлчдийг чадавхжуулах хөтөлбөр) онуудад тус тус амжилттай зохион байгуулж байсан билээ. 7 удаагийн "Хүний эрхийн залуу манлайлагч хөтөлбөр"-т 80 гаруй хүн оролцсоноос 7 нь ЛГБТ Төвд бүтэн цагийн буюу үндсэн ажилтан болж байсан түүхтэй.

ЛГБТ Төвийн 8 дахь удаагийн манлайллын хөтөлбөрийг The Asia Foundation Mongolia/Монгол дахь Азийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байгаадаа таатай байна.

📌 Хөтөлбөрт тавигдах шаардлагууд:
- Транс* буюу хүйсийн хэвшмэл байдалд үл нийцэх хүмүүсийн нэг байх (Транс* эрэгтэй, транс* эмэгтэй, нон-байнари, жендэркүийр, жендэрфлүийд гэх мэт)
- 18-34 настай
- Улаанбаатар хотод оршин суудаг
- Хөтөлбөр хэрэгжих хугацаанд тууштай оролцох
- Хөтөлбөрт хамрагдах, шинийг сурах, бүтээлч байх хүсэл эрмэлзэлтэй байх

✅ Хөтөлбөрт хамрагдсанаар ямар давуу талтай вэ?
- Манлайллын чадавхууд, нөлөөллийн арга хэлбэрүүд, ЛГБТИК+ хүний эрхэд хамааралтай олон улсын болон дотоодын эрх зүй, сэтгэл зүйн чадамж, багаар ажиллах гэх мэт 16 төрлийн ур чадварын сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдана.
- Найз, нөхөдтэй, өөрийн хүрээлэлтэй болно
- Өөрийн санааг бодит болгож төсөл хэрэгжүүлэх боломж
- Хүн бүрд ээлтэй, нээлттэй орон зайг бүрдүүлнэ

🎉 Ямар төслүүд хэрэгжүүлж болдог вэ?
Нийт 12 оролцогчид хөтөлбөрийн турш суралцах явцдаа бичил төсөл хэрэгжүүлэх юм. ЛГБТИК+ олон нийтийн нөхцөл байдлыг дээрдүүлэх, тэдэнд мэдлэг болон мэдээлэл хүргэх эсвэл нийгэмд эерэг, зөв ойлголт өгөх зэрэг зорилготой өөрсдийн санаачилсан төслөө хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Өмнөх 6 удаагийн залуу манлайлагч хөтөлбөрөөр сурч мэдсэн зүйлсээ нийгэмд хүргэснээс дурдахад: “Анхны үнсэлт” вайрал видео, “Залуучуудын дуу хоолой” вайрал видео, “Би хэн бэ?” вайрал видео, “Миний найз ЛГБТ” ном, ЛГБТ аман түүхийн төсөл, ЛГБТ яруу найргийн түүвэр, ЛГБТ сэдэвт Манга зохиолын тэмцээн (“Хайр бол хайр” манга ном хэвлэгдсэн), Rainbow flag видео төсөл, их дээд сургуулиуд дээр аюулгүй орон зай үүсгэх, “Sonder” богино хэмжээний кино, “Тэр гараг” сэтгүүл, "Tранс эрчүүдийг дэмжих төсөл", "Миний мэдэрч буй зүйлс" эсээ бичлэгийн уралдаан зэрэг олон санаачилгууд байна.

📆 Хөтөлбөр үргэлжлэх хугацаа: 01-р сарын 28-с 5-р сарын 28 хүртэл Бямба гараг бүр үдээс хойш 3 цаг
Бүртгэлийн хугацаа: 01-р сарын 05-с 01-р сарын 19-г дуустал
Хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 70110323 болон ЛГБТ Төвийн чат руу холбогдоорой.

📎 Хөтөлбөрт 12 оролцогчдыг шалгаруулж авна. Оролцогчдыг 2 үе шаттайгаар шалгаруулна. Үүнд:
1.Бүртгэлийн цахим маягт (Эхний шатанд тэнцсэн оролцогч нарт утсаар болон имэйлээр мэдэгдэж дараагийн шатны ярилцлагыг товлоно)
2.Ярилцлага

Бүртгэлийн маягт:
https://forms.gle/JN3VtJJTF6yN3n7K6

🏳️‍🌈 ЛГБТ Төвийн "ХҮНИЙ ЭРХИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ ХӨТӨЛБӨР" 8 дахь удаагаа зарлагдаж байна 🏳️‍🌈🤩🏳️‍⚧️🏳️‍⚧️🏳️‍⚧️ Энэ удааги...
05/01/2023

🏳️‍🌈 ЛГБТ Төвийн "ХҮНИЙ ЭРХИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ ХӨТӨЛБӨР" 8 дахь удаагаа зарлагдаж байна 🏳️‍🌈

🤩🏳️‍⚧️🏳️‍⚧️🏳️‍⚧️ Энэ удаагийн хөтөлбөрийн онцлог нь транс* олон нийтэд чиглэсэн бөгөөд хүний эрхийн транс* залуу манлайлагчдыг бэлтгэхээр зорьж байна 🏳️‍⚧️🏳️‍⚧️🏳️‍⚧️🤩 (транс эрэгтэй, транс эмэгтэй, нон-байнари, жендэркүийр гэх мэт)

🏳️‍🌈 ЛГБТ Төвийн "ХҮНИЙ ЭРХИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ ХӨТӨЛБӨР" 8 дахь удаагаа зарлагдлаа 🏳️‍🌈

🤩🏳️‍⚧️🏳️‍⚧️🏳️‍⚧️ Энэ удаагийн хөтөлбөрийн онцлог нь транс* олон нийтэд чиглэсэн бөгөөд хүний эрхийн транс* залуу манлайлагчдыг бэлтгэхээр зорьж байна 🏳️‍⚧️🏳️‍⚧️🏳️‍⚧️🤩

ЛГБТ Төв нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь бэлгийн болон хүйсийн цөөнх олон нийтийн нөхцөл байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулах чин хүсэлтэй залуу хүмүүсийг чадавхжуулах хөтөлбөрийг 2011, 2015, 2016, 2018, 2019 (Урлагаар дамжуулан бэлгийн цөөнх эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь), 2021 болон 2022 (Күийр уран бүтээлчдийг чадавхжуулах хөтөлбөр) онуудад тус тус амжилттай зохион байгуулж байсан билээ. 7 удаагийн "Хүний эрхийн залуу манлайлагч хөтөлбөр"-т 80 гаруй хүн оролцсоноос 7 нь ЛГБТ Төвд бүтэн цагийн буюу үндсэн ажилтан болж байсан түүхтэй.

ЛГБТ Төвийн 8 дахь удаагийн манлайллын хөтөлбөрийг The Asia Foundation Mongolia/Монгол дахь Азийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байгаадаа таатай байна.

📌 Хөтөлбөрт тавигдах шаардлагууд:
- Транс* буюу хүйсийн хэвшмэл байдалд үл нийцэх хүмүүсийн нэг байх (Транс* эрэгтэй, транс* эмэгтэй, нон-байнари, жендэркүийр, жендэрфлүийд гэх мэт)
- 18-34 настай
- Улаанбаатар хотод оршин суудаг
- Хөтөлбөр хэрэгжих хугацаанд тууштай оролцох
- Хөтөлбөрт хамрагдах, шинийг сурах, бүтээлч байх хүсэл эрмэлзэлтэй байх

✅ Хөтөлбөрт хамрагдсанаар ямар давуу талтай вэ?
- Манлайллын чадавхууд, нөлөөллийн арга хэлбэрүүд, ЛГБТИК+ хүний эрхэд хамааралтай олон улсын болон дотоодын эрх зүй, сэтгэл зүйн чадамж, багаар ажиллах гэх мэт 16 төрлийн ур чадварын сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдана.
- Найз, нөхөдтэй, өөрийн хүрээлэлтэй болно
- Өөрийн санааг бодит болгож төсөл хэрэгжүүлэх боломж
- Хүн бүрд ээлтэй, нээлттэй орон зайг бүрдүүлнэ

🎉 Ямар төслүүд хэрэгжүүлж болдог вэ?
Нийт 12 оролцогчид хөтөлбөрийн турш суралцах явцдаа бичил төсөл хэрэгжүүлэх юм. ЛГБТИК+ олон нийтийн нөхцөл байдлыг дээрдүүлэх, тэдэнд мэдлэг болон мэдээлэл хүргэх эсвэл нийгэмд эерэг, зөв ойлголт өгөх зэрэг зорилготой өөрсдийн санаачилсан төслөө хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Өмнөх 6 удаагийн залуу манлайлагч хөтөлбөрөөр сурч мэдсэн зүйлсээ нийгэмд хүргэснээс дурдахад: “Анхны үнсэлт” вайрал видео, “Залуучуудын дуу хоолой” вайрал видео, “Би хэн бэ?” вайрал видео, “Миний найз ЛГБТ” ном, ЛГБТ аман түүхийн төсөл, ЛГБТ яруу найргийн түүвэр, ЛГБТ сэдэвт Манга зохиолын тэмцээн (“Хайр бол хайр” манга ном хэвлэгдсэн), Rainbow flag видео төсөл, их дээд сургуулиуд дээр аюулгүй орон зай үүсгэх, “Sonder” богино хэмжээний кино, “Тэр гараг” сэтгүүл, "Tранс эрчүүдийг дэмжих төсөл", "Миний мэдэрч буй зүйлс" эсээ бичлэгийн уралдаан зэрэг олон санаачилгууд байна.

📆 Хөтөлбөр үргэлжлэх хугацаа: 01-р сарын 28-с 5-р сарын 28 хүртэл Бямба гараг бүр үдээс хойш 3 цаг
Бүртгэлийн хугацаа: 01-р сарын 05-с 01-р сарын 19-г дуустал
Хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 70110323 болон ЛГБТ Төвийн чат руу холбогдоорой.

📎 Хөтөлбөрт 12 оролцогчдыг шалгаруулж авна. Оролцогчдыг 2 үе шаттайгаар шалгаруулна. Үүнд:
1.Бүртгэлийн цахим маягт (Эхний шатанд тэнцсэн оролцогч нарт утсаар болон имэйлээр мэдэгдэж дараагийн шатны ярилцлагыг товлоно)
2.Ярилцлага

Бүртгэлийн маягт:
https://forms.gle/JN3VtJJTF6yN3n7K6

31/12/2022

ЛГБТ Төвийн хамт олноос та бүгдэдээ ирж буй шинэ оны мэндийг хүргэе 😍🏳️‍🌈🏳️‍⚧️

🎥🏳️‍🌈 "Цэнхэр Тэнгэрийн Цаана ЛГБТИК+Кино Наадам 2022"-д шагналт байр эзэлсэн 3 шилдэг бүтээлийг та бүхэндээ толилуулж б...
12/09/2022

🎥🏳️‍🌈 "Цэнхэр Тэнгэрийн Цаана ЛГБТИК+Кино Наадам 2022"-д шагналт байр эзэлсэн 3 шилдэг бүтээлийг та бүхэндээ толилуулж байна. 🏳️‍⚧️📽 Удаан хүлээсэн үү? 🥰

Холбоос: https://www.youtube.com/watch?v=j7K-In3zxaA&list=PLAGYFTbRlgDbYcZcEX9MRvzZAwhGMGb7l&ab_channel=LGBTCentreMongolia

1️⃣ Тэргүүн байр - "The Voice"
2️⃣ Дэд байр - "Мөчлөг"
3️⃣ Гутгаар байр - "Яагаад гэвэл..."

🎞 Монгол дахь ЛГБТИК+ кино санд хувь нэмрээ оруулж буй бүх уран бүтээлчдэдээ талархлаа илэрхийлье! 🤩🥳

📌 Тэгш эрх, бахархлын өдрүүдийн тухай:
“Тэгш эрх, бахархлын өдрүүд” нь ЛГБТИК+ олон нийтийн эв нэгдлийн баяр бөгөөд ЛГБТИК+ хүний эрхийг хүндэтгэх соёлыг бэхжүүлэх, ЛГБТИК+ олон нийтийн талаар нийгэмд зонхилсоор байгаа ташаа ойлголтыг залруулах болон ЛГБТИК+ хүний эрхийн хөдөлгөөнийг нийтэд таниулах зорилготой билээ. Жил бүрийн 8-р сарын сүүлийн 7 хоногоос эхлэн тэмдэглэдэг “Тэгш эрх, бахархлын өдрүүд” маань энэ жил 8-р сарын 26-с 9-р сарын 04-г дуустал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 🏳️‍🌈🏳️‍⚧️
#Прайд2022

🎥🏳️‍🌈 "Цэнхэр Тэнгэрийн Цаана ЛГБТИК+Кино Наадам" 2022 оны 09/03-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 🏳️‍⚧️📽📌 "Тэгш эрх, бахархлын өдрүүд"...

Цэнхэр Тэнгэрийн Цаана ЛГБТИК+Кино Наадам-д шалгарсан бүтээлүүдийн постеруудыг та бүхэндээ танилцуулж байна 😍🏳️‍🌈Кино ур...
31/08/2022

Цэнхэр Тэнгэрийн Цаана ЛГБТИК+Кино Наадам-д шалгарсан бүтээлүүдийн постеруудыг та бүхэндээ танилцуулж байна 😍🏳️‍🌈

Кино уралдаанд бүтээлээ ирүүлсэн бүх баг, хамт олонд гүн талархаж буйгаа илэрхийлж байна. 🥰

👉 "Цэнхэр Тэнгэрийн Цаана ЛГБТИК+Кино Наадам"-д шалгарсан эдгээр бүтээлүүд нь

📍Тэнгис кино театрын 2-р танхимд
🕑 2022 оны 09-р сарын 03-ны 14 цагт олны хүртээл болно.
💵 Тасалбарын үнэ: 5000₮ ( The LGBT Centre (Mongolia)-ын оффисоос болон үзвэр гарах өдөр танхимын үүднээс худалдан авах боломжтой.)

Та бүхэн бусдыгаа хүндлэн цагтаа ирж суудлаа эзэлнэ үү.
#Прайд2022

🏳️‍🌈🎞 "Цэнхэр Тэнгэрийн Цаана ЛГБТИК+Кино Наадам"-ын уралдаанд ШАЛГАРСАН БҮТЭЭЛҮҮД-ийг танилцуулж байна. 🤩🏳️‍⚧️🎥 Шалгарс...
31/08/2022

🏳️‍🌈🎞 "Цэнхэр Тэнгэрийн Цаана ЛГБТИК+Кино Наадам"-ын уралдаанд ШАЛГАРСАН БҮТЭЭЛҮҮД-ийг танилцуулж байна. 🤩🏳️‍⚧️

🎥 Шалгарсан бүтээлүүдийн нэрс:
- Баг
- Гарчиг үгүй оршихуй
- Мөчлөг
- Яагаад гэвэл
- Bracelet
- Edelweiss
- Emoji
- The Voice
- Unlucky Blue

Кино уралдаанд бүтээлээ ирүүлсэн бүх баг, хамт олонд гүн талархаж буйгаа илэрхийлж байна.

🏳️‍🌈🏳️‍⚧️ "Цэнхэр Тэнгэрийн Цаана" ЛГБТИК+ Кино Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг зарлаж байна! 🤩🎥 Та бүхэн маань шүүгчид...
09/08/2022

🏳️‍🌈🏳️‍⚧️ "Цэнхэр Тэнгэрийн Цаана" ЛГБТИК+ Кино Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг зарлаж байна! 🤩

🎥 Та бүхэн маань шүүгчидтэйгээ танилцаарай. 🎞

🏳️‍🌈🏳️‍⚧️ "Цэнхэр Тэнгэрийн Цаана ЛГБТИК+Кино Наадам"-д бүтээл хүлээн авахад 1 ХОНОГ ҮЛДЛЭЭ❗️📎 Оролцогчид киногоо явуула...
03/08/2022

🏳️‍🌈🏳️‍⚧️ "Цэнхэр Тэнгэрийн Цаана ЛГБТИК+Кино Наадам"-д бүтээл хүлээн авахад 1 ХОНОГ ҮЛДЛЭЭ❗️

📎 Оролцогчид киногоо явуулахдаа холбогдох мэдээллээ хамт бичээрэй. (Утасны дугаар, цахим хаяг г.м)

🥳 Та бүхэндээ амжилт хүсье.

"Цэнхэр Тэнгэрийн Цаана" ЛГБТИК+ кино наадамд бүтээл хүлээн авч дуусахад 3 ХОНОГ үлдлээ! Бүх уран бүтээлч нартаа амжилт ...
01/08/2022

"Цэнхэр Тэнгэрийн Цаана" ЛГБТИК+ кино наадамд бүтээл хүлээн авч дуусахад 3 ХОНОГ үлдлээ!

Бүх уран бүтээлч нартаа амжилт хүсье. 🥳🥳🥳

Address

Alerts

Be the first to know and let us send you an email when Цэнхэр Тэнгэрийн Цаана ЛГБТИК+Кино Наадам posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Цэнхэр Тэнгэрийн Цаана ЛГБТИК+Кино Наадам:

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share