Thoughts go brrr.

  • Home
  • Thoughts go brrr.

Thoughts go brrr. Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Thoughts go brrr., .
(1)

Бага охин нь аавыгаа ямар ажил хийдэг болохыг нь олж мэдээд түүнийг аюулгүй байлгах үүднээс "ДАЛАВЧ" хийж өгсөн нь гэнээ...
19/07/2022

Бага охин нь аавыгаа ямар ажил хийдэг болохыг нь олж мэдээд түүнийг аюулгүй байлгах үүднээс "ДАЛАВЧ" хийж өгсөн нь гэнээ...

07/07/2022
Зочны дурсамж.Сайн уу? Энэ page-ийг буцаагаад сэргээяа.Энэ хэдэн бичсэн бичвэрүүдийг 2 3 удаа уншлаа дахиад шинэ бичвэр ...
02/07/2022

Зочны дурсамж.

Сайн уу? Энэ page-ийг буцаагаад сэргээяа.Энэ хэдэн бичсэн бичвэрүүдийг 2 3 удаа уншлаа дахиад шинэ бичвэр уншмаар л байна.
За тэгээд өөрт болсон тэр зүйлээ бодхоор өөрийгөө үзэн яддаж, гутардаг зүйлээ бичье.
Би бага ангид байхдаа хувийн сургуульд сурдаг байлаа (1-3р анги хүртэл).Дээд талдаа л 20 хүүхэд байсан байх.Би ч ёстой онц сурдаг байлаа англи хэлдээ мундаг хүүхэд байсан.Тэнд нэг жаахан сэтгэцийн гэмээр юм уу саажилттай охин хүүхэд байдаг байсан.Тэр үед би болон ангийн банди нар тэр охиныг их дээрэлхдэг байлаа.Тэгж байгаад ангид хэд хоног хүүхдүүдийн ном алга болоод байлаа.Миний ч 2 ном алга боллоо, тэгээд аргаа бараад нэг өдөр банди нар нь тэр охиныг шижэглээд цүнхийн ухсан чинь яг алга болсон номнууд нь байжийнаа (одоо хамгийн новшийн хэсэг).Тэр охиныг шал нь дээр унгаагаад цүнх нь д байсан бүх номын аваад, би ямартай ч өөрийхөө номоо цүнхнээс нь булааж аваад "өө энэ муу хулгайч, ном авчихсан байна ш дээ" гэж хэлсэн байхаа.Тэгээд тэр охиныг шал нь дээр байхад цүнхийг нь шидэж байсныг санаж байна.Тэр явдлаас хойш 5-р ангид байхаа цагаан сар болоод манайх айл хэсэж байсан чинь тэр охин ээжтэйгэй ороод ирсэн би бүүр гайхсан.Ээжээс асуусан чинь аавын чинь хамаатны охин ш дээ танай хуучин ангийн охин байгаа биздээ саажилттай охин чи нэг анги юм чинь хамгаалж л байсан биздээ гээд.Би тэгхэд гайхаал байсан.Тэр айлаас гараад ээжээс тэр охин саажилттай юм бол яагаад хувийн сургуульд сурсан юм гэхэд "улсын сургуульд сурвал олон хүүхэдтэй дээрэлхээд байна тийм болхоор хувийн сургуульд цөөхөн хүүхдүүдтэй гайгүй байна гээд хувийн сургуульд өгсөн" гэхэд би шууд бодлогоршоод, нулимс гоожоод харин эсрэгээрээ хувийн сургуульд дээрэлхүүлж дээрээс нь би хамгаалах ёстой байтал дээрэлхэлж байдаг.Одоо хүртэл цагаан сараар таархад царайг нь ерөөсөө харж чаддаггүй.Эхэнд хэлсэн шиг хэдий сайн сурдаг байсан ч дээрэлхүү новшийн хүүхэд хэнд хэргтэй юм бэ? Энэ л миний амьдралдаа хийж байсан том алдаа юм даа.
Тэр зурсан зургын улаан хүүхэд нь би учир нь би тэр охиныг бусад хүүхдээс хамгаалах ёстой байсан гэвч би тэгээгүй...

Зочны дурсамж.Одооноос нэг жилийн өмнө юм л даа яг л өнөөдрийнх шиг их нойтон цас орж байсан. Гутал өмд шалба норчихсон ...
30/06/2022

Зочны дурсамж.

Одооноос нэг жилийн өмнө юм л даа яг л өнөөдрийнх шиг их нойтон цас орж байсан. Гутал өмд шалба норчихсон чичирчихсэн амьтан хэсэг дулаахан газар орж дулаацахаар эргэн тойрноо харахад нээх хүн олж харааргүй жижигхэн хаягтай доошоо шатаар бууж ордог уран зургын дэлгүүр байсан юм. Би ч тийшээ гүйчихлээ, дулаацангаа зургын хэрэгсэл харна гэдэг миний хувьд нэг сумаар хоёр туулай юм уу даа хха. Дэлгүүрт ороход худалдагч бололтой нэг эгч нэг ах хоёр зураг зурангаа хоорондоо хэлэлцээд сууж байсан. Би ч нээх үг дугараагүй байж байтал дэлгүүрийн ах 'За яасан гадаа бүр шуурж байна уу? Хүйтэн байгаа биз.' гэж цоглог нь аргагүй хэлж байна, би ч 'Харин тийм ээ, бүр гутал хувцас шалба норчихлоо' гэхэд ах дулаахан нь аргагүй инээгээд 'За тэгээд дулаацах гэж орж ирээ юу, алив ийшээ суучих ах нь халуун цай өгье' гээд бөндөгнөчихлөө. Дэлгүүрийг дүрсэлвэл тийм ч их гэрэлгүй олон өнгийн тосон будагнууд ханаар өлгөчихсөн шал нь бас л тосон будаг дуссан юм уу гэмээр халтартчихсан цааш ордог нэг өрөөтэй, өрөөний завсраар олон жаазтай жаазгүй зурагнууд цухуйна. Би тэдэн шиг тийм найрсан хүмүүстэй огтоос таарж байгаагүй ээ. Тэдний ярианаас ямар их зурганд хайртай нь илт мэдэгдэж байж билээ. Дэлгүүрт цаг орчим болсны эцэст ээжийн дуудлагаар тэндээс эргэж ирэхээ амлаад гарч билээ. Долоо хоногын дараа өнөөх газраа санагалзан2 очиход дулаахан байсныг ч хэлэх үү олон хүн худалдаа хийхээр ирсэн байсан. Эгч ч намайг хараад таньсан бололтой нүд нь томрон хальт даллах аядана. Удалгүй хүмүүс шингэрч би ч хэдэн бийр болон зотон аваад амжлаа. Ах нааш ирж өнөөх зургаа дуусгачихсан шүү харах уу гэж байна /Өнөөх гэдэг нь тэр өдөр дөнгөж л зурж эхлээд байсан зураг шүү хха/. Тэдний шинэхэн зургыг харахад золтой л нүд минь уначихсангүй, ямар үзэсгэлэнтэй байсан гээч. Хос хоёр болон хэвлий дэх үр, тэдний ард шинэ хүн ирэх гэж байгаад баяртай байгаа мэт баярлан хөөрсөн олон хүмүүс найрлана. Тэр өдрөөс хойш би дэлгүүрээс салахаа болилоо хаяа2 амттантай орно. Өдрөөс өдөрт эгчийн гэдэс томорч байгааг хараад түүнийг жирэмсэн гэдгийг сая л мэдлээ. Удалгүй манай хоёр дэлгүүрээ хаагаад бага насныхны зургын сургалтын газартай болох гэж байгаагаа надад дуулгасан. Удалгүй дэлгүүр хаагдаж өөр газарт ажил нь эхэлсэн. Тэр үед би тэдний бараг л хуурай дүү нь болчихсон байлаа. Тэдний дугуйланд цагын ажилтнаар орж бяцхан хүүхдүүдтэй зунжингаа гүйлдсэндээ. Харин намраас хойш төгсөх дөхсөн хичээл ном гэсээр уулзах минь улам багасчээ. Гэхдээ тэд минь миний очих дуртай хамгийн дулаахан газар минь одоо хүртэл хэвээрээ.. Тэр өдөр даарж яваагүй байсан бол миний нэг жил үнэхээрийн л ганцаардмал өнгөрөх байж дээ.

Зочны дурсамж.Туслах Дүр Энэ жил Covid19 хэмээх тахлаар дагнасан жил дуусч 2021он эхлэв. Гэхдээ өвчин дуусаагүй. Жил эх...
18/03/2022

Зочны дурсамж.

Туслах Дүр
Энэ жил Covid19 хэмээх тахлаар дагнасан жил дуусч 2021он эхлэв. Гэхдээ өвчин дуусаагүй. Жил эхлээд каринтинд орлоо. Өдөр бүр нэгэн хэвийн. Шөнө бүр унтаж чадахгүй унтлаа гэвч 4 5гээд сэрнэ.Тааз ширтэн хаа хамаагүй зүйл бодож хэвтсээр жоохон жоохон зүүрмэглэсээр байтал өглөө болж нойр хүрнэ. Бодож байсан зүйл минь зүүдэнд ороод ирнэ. Заримдаа мартчихна. Заримдаа бодоостой. Босч ирэхдээ нарны тусгал хараад "эрт сэржээ" эсвэл "яасан ч их унтчихавдаа" гэж бодон нуухтай нүдээ нухсаар орноос босож угаалгын өрөө лүү явах нь тэр. Бусадтайгаа ижил эгэл жирийн өдрүүд.

Миний залуу!(гэвч хэзээ ч түүнийх биш)
Тэр бусдаас өөр шүү. Онцгой. Тэр хамгийн муухай ааштай тэр нь хөөрхөн.
Сүүлийн үед түүнийг өдөр шөнө өглөө орой байнга бодсон. Тэр зүүдэнд минь гол дүрээр орж ирдэггүй. Үргэлж Автобус хүлээж буй, Cafe-д зөрөх, Саравчинд чихэвчтэй, нүдээ аниад 2тийш толгойгоо зөөлөн савлан өвдгөн дээрээ урт долоовор хуруугаараа 1 2 тоншин яг энэ хэмнэлээрээ хөлөө газар тогших тэр. Тиймээ тэр бол туслах дүр, зүүдний минь туслах дүр.
Өнөөдөр би их ядарч, унтаад өгчихсөн байв.

Би гэж хүн бүрхэг үүлтэй өдөр байрныхаа гадаа их гомдсон уйлж байгаа өөрийнхөө дүрд орлоо. Ихэр татан уйлж буй нь яагаад? гэдгийг би ч чи ч мэдэхгүй. Нүдээ нээгээд хажуу тийш харахад сааданд найзууд минь ямар баяр болсон юм бэ? гэмээр инээлдэж буй нь харагдана. Би нулимстай нүдээр ширтэв. Урагшаа хартал нөгөө хэзээ ч зүүдэнд минь надтай холбогддоггүй миний хамгийн их хүсэн хүлээсэн туслах дүр.
Над руу удаанаар алхаж ирж буй нь харагдана. Үсээрээ нүүрээ дарах гэж оролдож байтал гэнэт бугуйнаас атгаад өөр лүүгээ татав. Өөрийнхөө энгэрт намайг наагаад чангаар тэвэрчихлээ. Тэвчсэн бүх нулимс минь асгарч түүний саарал цамцыг ус болгоод хаячихлаа. "Зүгээрдээ" гэж хэлэн нурууг минь зөөлөн зөөлөн илэх тэр миний аврагч залуу. Нүүрийг минь өөр лүүгээ харуулаад уруулынхаа арьсыг зулгаачихсан аятай хатсан уруулаараа миний духыг зөөлхөн үнсчихлээ. Хэзээ ч мэдэрч үзээгүй мэдрэмж. Хэзээ ч тавихгүй мэт чангаас чанга тэврэх халуун бие. ХАМГИЙН САЙХАН НЬ.
Энэ бүгд зүүд битгий байгаасай гэж нулимс дуслуулан бодлоо. Гэвч гэвч... Бүгд зүүд байв нүд минь нулимсаар дүүрсэн өглөөний 6:11мин. Үнссэн уруул тэвэрсэн тэврэлт надад мэдрэгдсээр байлаа. Буцаад бодлогошрон хэвтлээ.

Үүр цайж дахин нэг өдөр эхлэлээ.
ХЭЗЭЭ Ч МАРТАХГҮЙ ТЭР МЭДРЭМЖИЙГ...
2021.02.17

Зочны дурсамж.За сайн байцгаана уу? Нас эдр ээ хэлээд яахав. Ихэнх уншигчдаас ах байх өө. За анхны ч гэх үү нэг тийм хай...
29/01/2022

Зочны дурсамж.

За сайн байцгаана уу?
Нас эдр ээ хэлээд яахав. Ихэнх уншигчдаас ах байх өө. За анхны ч гэх үү нэг тийм хайртай учирч явснаа л бичиж сийрүүлэх гэж хичээе 😅
Би гэдэг хүн өөрийгөө бусдаас ухаантай, сийрэг толгойтой гэж сэхцэн явсан үе юмлдаа..
2014оны 9.1нд нэг сургуульд орж байлаа. Тэр үед би ахлах ангид орж байсан юм. Өмнөх сургуулиасаа шилжиж ирсэн болохоор шинэ сургуульдаа найз нөхөдгүй нэг тийм хүүхэд байсан юм. Тэгээл эхний цаг ямарч хичээл байлаа сайн санахгүй байна(яаж ч санах вэ дээ 6жилийн өмнөхийг). Би 1р салааны 2т сууцан. Тэгсэн 3р салааны 1т сууж байсан юм тэр охин. Анхны харц эдрээр дурласан эдр гэж худлаа хэлэхгүй ээ. Аягүй аятайхан, дажгүй охин сууж байна. Тэр үед зүгээр л харж байсан юм. Эхэндээ бол мэдээж тиймэрхүү мэдрэмж бол төрөөгүй. 3 4 хоногийн дараахан анх бие биетэйгээ юм ярьж үзлээ. дажгүй шүү. Нээх тийм түгээмэл нэртэй биш болохоор овог нэрээр нь хайхад фэйс дээр гараад ирж байгаам чинь 🤩 би бөөн баяр. Чатладаг болов, хичээл эдрээ цуг хийдэг болов. Нэг мэдэхэд л дасчихсан байв. Би тойруулаад л асууна хэнд сайн бэ эдр гээл тэр минь "сайн хүн байхгүй ээ" л гэнэ. Би гэдэг хүн иймэрхүү асуудал дээр зориг зүрх муутайхан байсан юмдаа. Гуйж ч чадахгүй. Тэгж явж байтал хичээл ч амрах боллоо. Энэ хооронд зөндөө л юм болсоон. Өөр хүүхэдтэй үерхээд л би ч гэж юм зүгээр орхичихож чадахгүй тэгээл. Найз банди нь надтай хардана, ойлгомжтой. Тэр минь намайг найз бандиасаа илүү санаа тавьж найз бандитайгаа хэрэлдэнэ. Тэгээл намайг өмөөрч найз бандиасаа салж билээ. Дараа хичээлийн жил болов. Дахиал би гэдэг хүн яах гээд байга нь мэдэгдэхгүй, бахь байдагтаа л. Тэр надад тойруулаал хэлнэ. Үерхмээр байгаагаа... Би заяагүй баагий тэгээл гуйчиж чадахгүй.. Нэг өдөр бид 2ын харьцаа жижигхэн үл ойлголцолоос болж дууссан. Би ч харьцахыг хүсэхгүй болж хичээл номондоо ч анхаарахаа болилоо. Тэр минь хойноос ихэнх хичээлийн дүнг минь гаргаж, хийгээгүй бие даалтуудыг тооцуулчихсан байсан. Тэр хичээлийн жил дуусахад тэр минь шилжсэн юм. 2 жилийн дараа 2018 онд зүгээр фэйс ухаж байхад санаандгүй байдлаар миний постон дээр лайк дарцан байв. Би ч яриа өдөн буцаад харьцаж эхлэв. Дахиад эхэлсэн болохоор ч тэрүү бүх зүйл гайхалтай байсан. Би өмнөх алдаагаа давтахгүй гэсэндээ үерхэхийг гуйв. Тэр минь ч зөвшөөрөн бид 2 үнэхээр сайхан байв. Тэр минь надад үнэхээр сэтгэл гаргана. би ч ийм их сэтгэл гаргана гэж байдаг аа гэж бодтол хайрладаг байсан. Удалгүй тэр минь жирэмсэн болоход би гэж тэнэг юм хариуцлага үүрч чадаагүй ээ. Одоо ч харамсдаг.. Тэр үед би зөв шийдвэр гаргасан бол гээл. Найзууд хүүхэдтэй болоход бөөн баяр болоход надад өмнөх алдаа минь байнга санаглздаг. дотроосоо үхнэ гэдэг л тэр байх. Одоо тэр минь хол гадаадад байдаг юмлда. Сая зун надруу залган бид 2 баахан хов базаваа. Буцаж харьцаж эхэлсэн. Тэр минь намайг уучилсан гэж байналээ. Үнэхээр хүчтэй бүсгүй. Гайхамхиг. Нээх удахгүй тэрэнрүүгээ явна гэж боддог, түүнийхээ хүсдэг мундаг залуу, мундаг аав л болно гэж зориж байна. Дахиж надад түүнтэй байх боломж гарвал би алдахгүй шүүрээд, түүнийхээ сэтгэл зүрх оюуун санааны хувьд гомдоохгүйг л хичээнэдээ. Арайл их нуршчихлаа энэ хүртэл уншсан та бүхэндээ баярлалаа.

Зочны дурсамж.Цэцэрлэгт байхдаа би ерөөсөө унтдаггүй хүүхэд байсан бүгд унтчихаад байхад ганцаараа нүдээ бүлтийлгээд хэв...
18/10/2021

Зочны дурсамж.

Цэцэрлэгт байхдаа би ерөөсөө унтдаггүй хүүхэд байсан бүгд унтчихаад байхад ганцаараа нүдээ бүлтийлгээд хэвтчихнэ. Тэгээд бас зүгээр байхгүй багшид баригдахаа мэдсээр байж босоод ийш тийшээ алхаад хүүхдүүдийн толгой дээр бараг гишгээд явдаг бсын (угааса хачин хүүхдүүд байсан хохьчинь). Тэгээд багш камераар хараал намайг ирж аваад багш нарын өрөөнд тавьчихна. Манай цэцэрлэг англи багштай англи хэлний хичээл ордог байсан. Намайг багш нарын өрөөнд хүрч ирээд суух болгонд тэр багш надтай тоглоод горилл нтр дуурайж үзүүлээл (уг нь тийм ч инээдтэй байгаагүй зүгээр тэр багшийн сэтгэлийг бодоод инээж өгдөг бсын) нэг өдөр тэр багш гэнэт байхгүй болчихсон. Би явсныг нь ч мэдээгүй л дээ угаасаа жоохон бсым чинь тоохгүй орхисон. Одоо бодоход нэхх удаан хамт байгаагүй ч хамт байсан жаахан хугацаандаа намайг инээлгэхийг оролдож байсан нь одоо ингээд дурсамж болоод үлдчихсэн байгаам. Гадаад багш нар ч хөөрхөн шүү..

Зочны дурсамж.Амьдралд минь тохиолдож байсан үнэхээрийн сонин, азтай ч гэх юм уу зүйлээ хэлэх гэж байна л даа…. Хэд хэдэ...
03/10/2021

Зочны дурсамж.

Амьдралд минь тохиолдож байсан үнэхээрийн сонин, азтай ч гэх юм уу зүйлээ хэлэх гэж байна л даа…. Хэд хэдэн хүмүүст хэлсэн ч надад итгээгүй ээ:(((

2012 онд аав ээжийгээ дагаад солонгос улсад очиж байлаа. Тэр үед аав ээж хоёулаа ямар л ажил олдоно түүнийгээ хийдэг байлаа. Санаа нь их мөнгө олоод монгол руу гаа буцах. Очсоноосоо хойш яг нэг жилийн дараа ээжтэйгээ хамт гадуур алхаж байтал хэд хэдэн хүмүүс зарын ч юм уу зүйл тарааж байгаад ээж бид хоёрт өгөв. Хоёулаа хэл мэдэхгүй болохоор нэг их зүйл бодолгүй би аваад цүнхэндээ хийв. Гэртээ очоод нээгээд үзтэл солонгос хамтлагийн үзүүлбэр концерт маягийн юм байхыг хараад ээждээ хэлтэл их мөнгө орно гээд жаахан дургүйцэв. Ёстой бурханы минь авралаар тэр арга хэмжээ үнэгүй байж таараад ээжтэйгэ очиж үзвээ ххх. Солонгост очоод гэрэсээ холдоогүй хүнд их л тааламжтай байсандаа. Жаахан мартчихсан ч гэсэн 2, 3н дуу байсан санагдаж байна, хүмүүс дуулж бүжиглээд л тэрүүхэн үедээ бас нэрийг нь тогтоогоод авчихсан байв. Цээжилхэд үнэхээр амархан 3хан үсэг, тэр нь BTS. За тэгээд л үүнээс хойш хэдэн жилийн дараа солонгосыг доргиосон хамтлаг даа. Дэлхийн од BTS-тэй тэгж таарна гэж хэн мэдэх билээ тэрүүхэн үедээ дууг нь сонсоод л өнгөрсөн. Гэхдээ тэр мэдрэмж үнэхээрийн содон байсан. Одоо ингээд бодоол байхнэ ээж бид хоёрт гудамжинд юм өгсөн хүн маань Хусог байж таарсан омггг

Зочны дурсамж.Би энэ жил их сургуульд орсон ботго л доо. Өмнө нь арван жилд байхдаа ер нь сурлага гайгүй, суурь дажгүй б...
25/09/2021

Зочны дурсамж.

Би энэ жил их сургуульд орсон ботго л доо. Өмнө нь арван жилд байхдаа ер нь сурлага гайгүй, суурь дажгүй байсан болохоор хичээлээ тийм ч их хийдэггүй байсан. Хичээлийн 40 минутанд зүгээр сууж чаддаггүй өтчихсөн амьтан байлаа. Тэгэж явсаар азаар ЭЕШ-ээ сайн өгөөд улсынхаа шилдэг сургуульд орсон.
Хичээл эхлэхээс өмнө сургуулийнхаа …-д шалгалт өгч тэнцэхээс оюутны жинхэнэ амьдрал эхэллээ. Өмнө нь дорвитой суугаад юм хийдэггүй байсан азтай хог чинь шинэ хэл сураад 27 кредит үзэх болохоор маш их хичээх шаардлагатай болсон. Өдөржин давтаж шөнө нь үзсэн зүйлээ бодож байгаад унтана. Автобусанд явахдаа санаанд орсон нэрээ гуян дээрээ хуруугаараа бичээд явна. Өдрийн бодол шөнийн зүүд минь үг үсэг, шалгалтууд л болсон гэхэд болно.
Эцэст нь хичээл танхимаар орох өдөр ирэв ээ. Хүүхдүүд миний бодож байснаас илүү аймар байсан. Дөнгөж нэг муу юмаа цээжлээд эхэлж байхад хажуугаар нисээд өнгөрөх шиг л болно. Арван жилдээ гайгүй байсан болохоор их сургуульд ч дажгүй явчих байх гэж бодсондоо одоо ичдэг. Ерөнхий суурийн хичээлүүд гайгүй ч гэсэн юм хийх болгонд цаг хугацаа их ордог юм билээ. Хэлний хичээлийн цаг маань бас чамгүй их болохоор бүх юмаа зэрэг амжуулах гэж яваад бүтэлгүйтэх нь ч их. Монголд ийм байхад гадаадын том том сургуульд хүмүүс яаж зүтгэдгийг төсөөлөхөд бэрх.
Өмнө нь төлөвлөгөө, тэмдэглэл гэх мэт зүйлс миний үгийн санд байдаггүй байлаа. Сурч байгаа хэлээр маань ярьдаг улс нь өөрөө дэндүү соёлтой орон болохоор дагаад соёлд нь суралцах хэрэгтэй болно. Хувийн зохион байгуулалт, эмх цэгцнээс болоод багшдаа олон ч удаа загнуулсны эцэст одоо л арай дээрдэж байгаа.
Найзууд маань зав чөлөө сайтай, уулзаж учраад зарим нь бүр цагийн ажил хийгээд амжчихна. Гэтэл надад найзуудтайгаа уулзах боломж маш ховор олдоно. Ээжтэйгээ ярихаа ч мартчихдаг үе зөндөө. Хааяа хоолойг нь сонсохоор өөрийн эрхгүй нулимс цийлэгнээд явчихна. Сав л хийвэл кино цуврал үздэг байсан хүн чинь Squid Game гэж юу болохыг бүр сүүлд нь мэдэж нтр. Автобусанд явахдаа подкаст сонсдог байсан ч одоо бол байнга хүний яриа сонсохоос залхаад зүгээр л хөгжим сонсдог болсон. Эрт унтах яг үнэндээ ямар сайхан мэдрэмж гэж санана. Нэг удаа бүр сэрүүлэг тавьж байгаад уйлсан чинь ёстой гоё болчихсон. Бие махбодийн хувьд би үүнээс хавь илүүг хийж чадахаар байгаа. Гэхдээ яагаад ч юм сэтгэл санааны хувьд их ядарч байлаа. Удаан залхуу хэмнэлтэй байсан амьдрал минь гэнэт л хэтэрхий хурдан болчихсондоо ч тэр юм уу. Эсвэл өөрийнхөө арчаагүй байдалд гутарсандаа ч тэр юм уу. Ямартай ч их л ядарчихсан байдаг.
Би төсөөлж байсан шигээ мундаг хүн хэзээ ч байгаагүй ээ, анхнаасаа суга л байсан. Бас цаашдаа ч стресстээд ирэхээрээ уйлчихдаг суга хэвээрээ л байх болно. Надад айхтар том зорилго ч байхгүй. Анимэг англи хадмалтай үзэхээр сонин санагдаад байдаг болохоор л япон хэл сурах гэж байгаа. Р үсгийг гоё хэлж, маяглаж яримаар байгаа болохоор л франц хэлийг сурна. Мэргэжлээ сонгохдоо хүртэл шөнө нүдээ аниад өөрийгөө ажлын хувцастайгаар төсөөлөөд, хийх ажлаа бодож байгаад аль таалагдсанаа л сонгочихсон. Би зүгээр л дотроосоо хүсэж байгаа болохоор энэ бүхнийг шийдсэн. Угаасаа бидэнд гялалзсан лаг ирээдүй байгаа үгүй нь тодорхойгүй болохоор зүгээр одоо байгаа цагтаа хүссэн зүйлээ сураад, хийгээд, бүтээгээд тэрэндээ баярлаад тэнэгтээд явж байхад л болно доо. Дараа жилийн өдийд мэргэжлийн хичээл гээд явж байх уйланхай оюутны зүгээс та нартаа бас өөртөө амжилт хүсье.

Зочны дурсамж.Би гэрийхэнтэйгээ ярьдаггүй ам нээдэггүй, өөртөө итгэх итгэл -10000% нөгөө л нэг зарим хүүхдүүд шиг adhd, ...
20/09/2021

Зочны дурсамж.

Би гэрийхэнтэйгээ ярьдаггүй ам нээдэггүй, өөртөө итгэх итгэл -10000% нөгөө л нэг зарим хүүхдүүд шиг adhd, overthinking бас тэрэндээ итгэдэг төрлийн хүүхэд л дээ карентин болоод тэр харанхуй нь улам намайг бүрхсэн гэх ч юму. Өмнө жил хичээл орж эхлэхэд хамт юм яриад инээлддэг байсан хүүхэд гэнэт над руу "Чи гунигтай харцтай, инээхээ больцон байсан" гэж бичснийг нь хараад үнэхээр л өөрийгөө харахад бүрэг, ангидаа ороод зүгээр л хичээлээ хийдэг хүүхэд болсон байсан. 9 сарын нэг орой гэртээ орж ирээл аав ээжид "Оройтлоо "/21 цаг байсан юм л даа хөөрхий/ гээд загнуулан орондоо ороод стори гүйлгэж байтал бас л нэг гунигтай стори хийсэн байсан охины сторид юу ч бодолгүй "Хамт үхье" гэж бичсэн нь тэр охинтой найз болох үндсийг минь тавьж өгсөн. Манай нөгөө ангид шилжиж ирсэн эелдэг, даруухан, хөөрхөн охин. Тэр үеас би зүгээр л гунигтай үедээ хамаг юмаа ярьчдаг нөгөө охин маань ч сайн сонсогч болж мундаг зөвлөгөө өгдөг байсан. Удалгүй 1 2 сарын дараанаас намайг бүрхсэн харанхуй бага багаар арилж, инээх шалтгаантай болсон /угаас 11 сар карентин болцон чатлах нь улам ихэссэн/. Ингэж явсаар он гарж би өөрөө хурдан гомддог болохоор тэнэг юманд гомдоод алга болсон чинь манай нөгөөдөх хөөрхөн2 юм бичээл буцаал инээлдээд эхэлнэ. Гэр бүл гэдэг надад тийм сонин бишээ багаасаа бүрэн мэдэрж өсөөгүй хүүхэд болохоороо ч юм уу. Надад ганцхан тэр л ойлгодог болохоор тэрнээс бусад нь сонин биш байлаа. Ингэж явсаар 4 сар болж гэнэт би түүнээс өмнөхөөсөө илүү хүчтэй мэдрэмж авдаг болсоноо ухаарсан тэр үед "Арай хайртай болоогүй байлгүйдээ зүгээр л найзуудын дунд ийм мэдрэмж байдаг байлгүй" гэж бодсон ч өдөр өнгөрөх тусам энэ мэдрэмж гүн болж өөрийгөө 5 сар хүртэл энэ мэдрэмжээ дарж сэтгэлээ татахыг хичээсэн /Найз нь өөрт нь сайн болсон бол хөндийрдөг тийм төрлийн охин болохоор хэлвэл надаас хөндийрөхвий гэсэндээ айж сэтгэлээ татахыг хичээсэн/.
4 сарын сүүлчийн долоо хоног хагассайнд нөгөө л уулздагаараа уулзаж хамт утсан дээрээ татсан киногоо үзэж, тэнэг зүйлүүдээ ярьж инээлдээд сууж байтал би гэнэт л тэрний уруул дээр үнсчихсэн зүгээр л маш хурдан болоод өнгөрсөн ичсэндээ 5 минут доошоо харж суусан xD тэгээд л бантсан 2 чимээгүй байж байгаад би "За би явлаа оройтлоо" гээд л яваад өгсөн. Яахав энэ бид хоёрын найзын харилцаанд нөлөөлөөгүй ч миний түүнд сэтгэлээ илчлэх зоригийг нэмэгдүүлсэн. Энэ явдлаас 7 хоногийн дараа түүнд Өөрөөс нь ямар мэдрэмж авдаг, хажууд нь байхад үнэхээр өөрөөрөө байдаг, надаас ямар мэдрэмж авдаг вэ гэх мэт бүх л юмаа ярилцаж зориг гаргасны ачинд тэр надад өөрийг нь хайрлах боломж олгосон. Энэ үеэс хамт байх нь улам ихсэж бие биендээ улам дурлаж, 4 5 настайгаасаа хойш мэдрээгүй тийм их хайр халамжийг мэдэрсэн. Авж байгаа шигээ тэр их хайр халамжийг өгөхийг хичээж байгаа. Одоо харахад тэр найзын маань хэлж байсан Гунигтай харц - Хайрын харц болж Инээхээ больсон царай - Тэр хүнийг харахаараа л баярлаж хайр хүрж баясгалантай царай болж хувиржээ.

Нээх онц түүх биш ч учрах ёстой хүмүүс учирсан ч хэлж чадахгүй хоёр талд сэтгэлээ дараад байлгүй зориг гарган бие биендээ хэлж байгаарай ^-^

Зочны дурсамж.Ахлах ангид орохдоо шилжиж шинэ ангид орсон юм л дөө. Суудлаа сугалж суугаад урд маань үнэхээр хөөрхөн хөв...
19/09/2021

Зочны дурсамж.

Ахлах ангид орохдоо шилжиж шинэ ангид орсон юм л дөө. Суудлаа сугалж суугаад урд маань үнэхээр хөөрхөн хөвгүүн суучихлаа. Анх зүгээр л үргэлж шохоорхож хардаг байсан ч энэ маань нэг л мэдэхэд цугларч сайн болчихно гэж мэдсэнгүй. Бага багаар мэдрэмж минь илүү хүчтэй болсон. Гэвч шинэ ангид ороод өөрийгөө илэрхийлэхдээ тааруухан би ангийн хүүхдүүдтэй тийм ч сайн уусаагүй, түүнтэй харицах нь тун ч ховорын үзэгдэл байлаа. Волейбол сагс сайн тоглодог их спортлог, өндөр өргөн мөртэй, хичээлдээ ч үнэхээр мэрийлттэй, зан ааш нь ч үнэхээр дажгүй. Завсарлагаанаар найзуудтайгаа хөгжилтэй зүйл ярьж тататлаа инээж байхыг нь хархаас өөр зүйл чаддаггүй байлаа. Ийм байдлаар 1 жил гаруй өнгөрлөө. Суудлаа сугалаад ширээндээ очоод хамтрагчаа хүлээхэд өөдө өс тэр гараад ирэхээр нь түг түг гээд л. Цугтаа суусан учраас харилцах нь ихсэж, хичээлээ хамтарч хийдэг боллоо. Түүний анхаарлыг татах гэж өөртөө их л анхаардаг болов. Түүнтэй дажгүй дотно болсон ч дахин суудал солих үед өөр хүнтэй суусан. Түүнээс хойш харицах маань ихссэн бүр чатлдаг боллоо. Уулзах болгондоо тэрний хүзүүнд нь хүйтэн гараа наадаг болов:v Түүнд сэтгэлээ илчилье гэж арай гэж энэ их хугацааны дараа шийдэж хэлсэн ч хариу өгөөгүй 2 сар болсны дараа би чамд сайн гэж бичдэг байгаа. Уг нь уулзаад гуйхыг хүссэн ч боломж гараагүй гэсэн байсан. Би бүр бөөн баяраааа тэгээлл зөвшөөрч үерхэж эхэлсэн. Каринтинтай байсан учир уулзаж чадахгүй байсөө. Үнэхээр л халамжтай хөөрхөн хөлдүүдүү ч гэсэн аягүү их хайртай байсан. Нэг өдөр уулзахаар болоод түүнд бас ганц жаклад авчижэээ чаавс кс. Тэр бас нда жаклад авсан байсаа. Би хэзээ ч ингэж удаан хүнд сайн байж үзээгүй. Мэдрэмж минь хэзээ ч ийм хүчтэй болж байгаагүй, урьд нь хүнтэй ч үерхэж үзээгүй би 2уулхнаа уулзахаар сандраад, хөлрөөд хэл ам хурдан болоод очооллл нүүрэ үсээрээ таглаад яг сүнс шиг аххахахаха жакладаа өгөөөл гүйцэн. Тэрнээс хэд хоногийн дараа дахиж уулзахдаа сандарсаар ямар ч мэдрэмжгүй олон сонин зүйл ярьчихаад сонин2 алхалаад хэлсэн юмнуудыг нь үгүйсгээд гэрлүүгээ дөхүүлээд саллаа. Түүнээс хойш надруу чат бичихээ больж аниад л цагийн ажил хийж, олон зүйл амжуулаад цаг алга гэж хэлсэн ч фб орж зарим зүйл дээр рэакт ком бичсэн нь харагддаг байлаа. Түүнээс хойш маш удаан чат хүлээсээр хамаг юмаа хэлж уучлал гуйхад, үнэндээ надад сайн биш, түрхэн зуурын шохоорхлоо андуурсан уучлаарай гэсэн. Би одоо хүртэл түүнд ийм их сайн. Хэн ч мэдрэмжээ андуурч болох ч гэсэн надад одоо үнэхээр их хэцүү байна^^

Зочны дурсамж. Жилийн өмнө нэг хөвгүүнтэй үерхдэг байсан юм л даа. Хүмүүсийн хувьд бол 16тай хүүхдүүдийн үерхэл ямар бай...
10/09/2021

Зочны дурсамж.

Жилийн өмнө нэг хөвгүүнтэй үерхдэг байсан юм л даа. Хүмүүсийн хувьд бол 16тай хүүхдүүдийн үерхэл ямар байдаг яг л тийм байдаг байсан. Харин надад бол онцгой байсан. Анх үерхэхдээ би араасаа гүйлгээгүй гуйлгаагүй зүгээр л ангийн найз байсан харилцаанаас өөр харилцаатай болчихсон байсан. Харин үерхэж эхлээд хүнээс ийм их сэтгэл гарна гэж бас байдаг аа? гэж бодтол их сэтгэлтэй байсан. Бас үнэхээр сайн хүү. Харин би хайрыг нь дааж чадаагүй ээ. Үерхэж эхлээд надад үнэхээр сэтгэл гаргаж өмнө нь өөр хүнээс мэдэрч байгаагүй их сэтгэл хайрыг мэдрүүлж намайг хэн хүнээс илүү ойлгож, инээлгэж, эрхлүүлж, хайрлаж ангийнхан ,найзууд ,танилууд хүртэл атаархахаар хөөрхөн үерхдэг байсан. Өвөл хэдэн цаг ч болсон хамаагүй өөрөө харьж болох байтал орой болтол хүлээж гэрлүү хүргэж өгдөг, хүргэж өгөхгүй үедээ таксинд суулгаж өгчхөөд шууд л чат бичдэг. Харин би тэгж их хүлээлгэчхээд хүргүүлчхээд ядаж тэврүүлэхчгүй орчихдог. Аав ээж харчихвал яана гэсэн айдсаас болж их тэгдэг байсан мөн анх удаа л эрэгтэй хүүхэдтэй тийм дотно байж үзсэн болохоор санаа зовоод ичээд байдаг байсан л даа.Сургууль дээр дандаа хөтлөлцөж явдаг байсан ч сүүлдээ би санаа зовоод хөтлөх нь ч багассан. Хэзээ ч над руу уурлаж дуугаа өндөрсгөж, хэдий миний буруу байсан ч надад бурууг өгдөггүй үргэлж буулт хийж аргадаж эрхлүүлж хайрладаг тийм л сайн хүү байсан. Харин би хайрлуулах тусам давардаг болсон. Үнэхээр тэнэг. Жижиг юман дээр том уурлаж салъя гэдэг үгийг юу ч болоогүй юм шиг хэлчихдэг болчихсон. Тэр үед л анх удаа эрэгтэй хүүхэд надаас болж уйлж байхыг харсан. Тэрнээс рхойш би хараагүй болохоос хэдэн удаа уйлуулж байснаа мэдэхгүй. Би тэр үедээ илэрхийлж чаддаггүй байсан болохоос үнэхээр өөрөөсөө илүү хайртай байсан шүү. Хоёр хүн болж бүтэж байхад нэг голд нь охин юм уу банди гарч ирээд самардаг шиг нэг охин гарч ирээгүй л дээ надаас өмнө байсан охин. Найз байхдаа надад хүртэл хэлж байсан охин нь үе үе гарч ирдэг болчихсон. Тэрнээс болж хэд хэдэн удаа уурлаж муудалцөж гомдож салж ч байсан. Энэ асуудал дээр бол үнэхээр гомддог л доо. Гэхдээ дандаа удалгүй нийлчихдэг. Харин зун би дахиад л туниад салсан. Тэр үед өөр байсан би гуйна гэдэгтээ эвлэрчихсэн тэнэгтээд байж байтал Үнэхээр л гуйсан л даа харин би зөвшөөрөөгүй зүгээр л тэнэгтээд зөвшөөрөөгүй бас гомдсон байсан болохоор дахиад юм хүсээд хайргүй байгаагүй хэрнээ хайргүй гэж хэлээд найзууд байя нтр гээд сүүлдээ өөр хүнд сайн нтр гээд олон юм хуцсан тэр үедээ дараа нь нийлчихнэ гэсэн бодолтой явсан ч тэр хүүхдийн тэвчээр нь дууссан. Карэнтин гээд хэдэн сар уулзаагүй харин би чат хүоээхээ больсон. Өмнө сайн байсан охинтойгоо бараг нийлчихсэн байсан болохоор би гэнэт ухаарсан. Үнэхээр салчихлаа гэж бодож чадаагүй. Дахиад л нийлчихнэ, угаасаа гуйна, бид салахгүй гэж боддог байсан бодол минь намайг алгадаад авсан. Надаас болж хэд хэд уйлж, гомдож, хичээж байхад би хэдэн удаа баярлуулж жаргалтай байлгасан бол? Салаад хэдэн сарын дараа өөр хүүхэдтэй үерхэж үзсэн тэрний хаана нь ч хүрэхгүй бүр хаана нь ч тийм болохоор удаачгүй больсон. Хичээл ороод хагас жилийн дараа анх удаа уулзах өдөр болоход миний тэр тэнэг зан гараад ирсэн. Дахиад нийлэх болов уу, намайг санасан болов уу, яасан бол гээд л. Би харин санаад байсан тэр хүний гэх бүгдийг нь. Харин миний бодсоноос шал өөр тэс ондоо болчихсон байсан. Надад дургүй, надад ууртай харьцдаг (бид хоёр нь харьцдаггүй ч ангийн хүүхэд болохоор ганц хоёр харьцах хэрэг гарсан), ер нь л хамгийн дургүй хүн нь би болчихсон байсан. Харц нь, дууны өнгө нь миний мэддэг хүнээс өөр санагдсан. Би зовоож байхаар ингээд салаад явсан нь хамаагүй дээр гэж өмнөөс нь баярладаг ч үнэхээр санадаг. Өмнө нь намайг хайрлаж байсан тэр хүнийг. Жоохон юм байж сүртэй юм бэ гэж бодож байж магадгүй л дээ гэхдээ тэр үнэхээр өөр хүн байсан. Одоо надад дахиж тийм сэтгэж гаргаж, тэр хүн шиг хайрлаж тэр хүний надад мэдрүүлдэг байсан шиг зүйл мэдрүүлэх хүн байхгүй байх. Одоо төгсөх анги, хичээлээ бодох хэрэгтэй ч үнэхээр салснаасаа хойш бодогдоогүй өдөр гэж байгаагүй шүү. Дараа төрөлдөө дахиж надтай битгий учраасай, дахиж чамайг зовоохгүй баймаар байна. Хэзээ ч уучлалт гуйж байгаагүй юм байна. Бүх зүйлд уучлаарай. Хайртай шүү, хайрласаар ч байх болноо... Хайртай бол хайртайгаа хэлж мэдрүүлж байгаарай хайр хожимддог шүү.

Зочны дурсамж.Миний хамгийн анхны сэтгэлийн минь хайрын түүх. За би өнгөрсөн жил 11 сард ML тоглодог найзуудтайгаа клан ...
08/09/2021

Зочны дурсамж.

Миний хамгийн анхны сэтгэлийн минь хайрын түүх. За би өнгөрсөн жил 11 сард ML тоглодог найзуудтайгаа клан гэгч зүйл нээгээд л охидууд аваад л эхэлсэн. Би гэхдээ охидуудад үнэхээр муухай ханддаг хүн л дээ хаха. Тэгээд манай банди нар нэг хэсэг завгүй гээд л би ганцаараа 5 охинтой байнга идэвхтэй байдаг боллоо. Нэгэнд нь ч гоё хандаж байгаагүй. Тэгээл хамгийн гайгүй тоглодог нэг охиныг нь аваад ранк дарна гэж бодоод "oy rank chn yu ym" гэж бичээд цуг тоглоод хөөрхөн зохицож тоглодог болоод л. Ярьдаг болоод л. Тэр үед хөл хорио эхлээд гарж чадахгүй. Тэгээд манай кланы хүүхдүүд бид 2ыг ноотой гэж бодоод бид 2г ship-лээд л. Би сайн биш гэж хэлчихээд л ship-лэхэд нь дуртай. Тэгээд бид нэг л өдөр нийлчихлээ. Уулзаж байгаагүй дандаа л видео калл хийж нэгнээ харан үерхээд. Бид нэг хэсэг уулзаж байгаагүй, уулздаггүй хосууд явдаггүй эдр гэж итгэж хөндийрөөд эцэст нь бид ярилцаад өөрсдөө болж л байвал гээд мартлаа. Гэтэл нэг өдөр миний найз охины тухай эвгүй зүйлүүд чихэнд минь хүрчихлээ. Өөр хүн байсан бол тэр дороо хэлээд салах байсан биз. Үнэхээр муухай зүйлсүүд байсаан тэр дунд нь. Би тэрэндээ үнэхээр хайртай учраас итгэдэггүй, итгэе ч гэж боддоггүй байлаа. Гэтэл нэг нэгээрээ батлагдаад эхэллээ. Баттай болчихсон би итгэсээн. Тэрэндээ би үнэхээр хайртай учраас хэлж зүрхлэхгүй өөртөө хадгалан надтай үерхэж эхлээд болисон бол яахав дээ гээд бодоод өнгөрөөдөг. Гэвч тэр минь надад үнэхээр их шалгуур тавьж намайг хатгах болж, юм бүхнийг маань хорьж хардаад эхэлсэн. Би надад хайртай болохоор тэгж байна гэж бодоод иймэрхүү зүйлийн сайн мэдэхгүй байсан болохоор хөөрхөн юм гээд бас өнгөрөөж байлаа. Нэг өдөр энэ бүгд нь хэцүү санагдаад нэг эмэгтэй найздаа ярилаа. Энэ эмэгтэй найзыгаа би найз охин маань дургүйцсэн учир харьцахаа больчихсон байсан юм. Яриад л байлаа. Тэгтэл намайг салаач гэдэг байгаа. Яагаад гээд уурлаад асуутал чи бүхнээ зориулаад байхад тэр чинь харин үгүй шүү дээ гээд намайг бодолд оруулчихлаа. Гэхдээ л би хайртай байхад миний төлөө хичээдэг болно гэж найздаа хэлээд дахин харьцахаа болилоо. Гэхдээ найзын минь хэлсэн үнэн. Тэрийгээ мэдсээр байж л салъя гээд явах болгонд нь бүр дандаа би уучлалт гуйж хэд хоногоор хүртэл уучлал гуйн явна. Тэгээд нэг өдөр надад салъя гэж хэлэхдээ амьдралаас минь зайлаад өг эдр гээд л муухай үгсүүдийг надад хэлсээн. Би уучлал гуйгаал хэд хоног гүйлээ. Тэгээд манай найзууд намайг сал2 хая гэж хэлсэн гэвч би зориглоогүй ээ. Тэгээд нийлж чадсаан. Гэвч тэр салалтаас хойш надтай олигтой үг дуугарахаа ч болисон. Би ядаргаатай байсан байхаа ингээд ардаас нь гүйгээд байхаар аягүй бол. Миний дотор байсан гомдолууд тэсрээд би салъя гээд хэлчихсэн. Би үнэхээр харамссан эхний нэг сар. Тэрнээс хойш би их зүйл бодон анхнаасаа хэрэггүй байж хэмээн харамсах болсон. Сонин нь би дахиад кланд ороход нөгөө охин маань байсан. Тэгээд нэг чат нь намайг үнэхээр гомдоосон. Тэр "салчихаад буцаад нийлэх бол үнэхээр том алдаа байдаг" гэсэн байсан. Хэдий хайран хугацаа мэт санагдах боловч тэгж их хайранд умбаж байгаагүй надад нандин хайрын дурсамж болон үлдсэн нь сайхан. Би магадгүй зөвхөн өөрийн талаас хараад, өөрөө л зовсон мэт бичсэн байгаа байх.

Зочны дурсамж. Намайг ийм юм бичээд сууж байна гэвэл итгэх хүн ховорхон л болов уу хаха. Хэрэв мэдвэл ихэнх нь гайхаж на...
07/09/2021

Зочны дурсамж.

Намайг ийм юм бичээд сууж байна гэвэл итгэх хүн ховорхон л болов уу хаха. Хэрэв мэдвэл ихэнх нь гайхаж надаар даажигнах биз. (Гэхдээ зүгээрдээ хаха сураагүй юм биш.) ихэнх хүн мэдэхгүй миний гаднаа харагддаг дүр, доторх (мэдрэмж ч гэх юм уу) хүн 2 минь тэс ондоо гэдгийг.. гэр бүлийнхэн минь ч бараг мэдэхгүй дээ. Ер нь бол их эмо, гутранги талын хүн. Зүгээр л амьдрах тусам улам их утгагүй мэт санагдах энэ бүхэнд баймааргүй санагддаг. Шагнал, нэр хүндийн араас хөөцөлдөж бусдын хөдөлмөрийг залилдаг, өнгө мөнгөний араас үхэн хатаж, өдөр хоног бүр чөлөөгүй өөрсдийгөө зовоодог, багаасаа өөрсдөөсөө илүү нэгнийг шоовдорлон хүслийг нь унтраадаг зэрэг тоочоод барахгүй утгагүй амьдралтай ийм хүмүүс, ийм нийгэм, ийм амьдралд удаан амьдрахыг зүгээр л хүсээгүй. Эцэг эхээ гомдоохгүй гэж л хичээн, тэднээс өмнө л амиа хорлохгүй гэж тэвчиж баяр баясгалантай баг зүүж өдөр хоногийг өнгөрөөж байлаа. Хав дарж бичдэг шүлгийн дэвтрүүдийг минь тэд үзвэл тайван нас нөгчиж чадахгүй биз. Хүнтэй үнэнч нөхөрлөж, харьцаж, тэдний сэтгэлд хүрэн эхний сонголт болтлоо нөхөрлөж чадахгүй явсаар 18 настай золгох нь дээ (гэхдээ үүнийг уншаад намайг гэж таних ганц л хүн бий). Өөр нэгэнд их ч итгэж, тэднээсээ мөн төдий ихээр чимээгүй зайгаа барьдаг байлаа. Бусдын дэргэд тийм их зовлон үзээгүй байж болох ч наддаа бол тэгтлээ их жаргал үзэж, гэрэл хараагүй миний амьдрал. За тэр ч яахав.
Анх түүнийг 11-р ангидаа нэг сонгонд цуг хичээллэхдээ анзаарч билээ. Зүгээр л хөөрхөн охин. Бүх юм нь шууд л таалагдсан. Гэхдээ найзууд гэгдэх хэндээ ч хэлээгүй. Дотроо л шохоорохсоор байсан. Зүгээр харсаар л байсан... харсаар л. Нэг мэдэхэд л сайн болчихсон байсан. Амьдрах хүслийн жижигхээн оч ассан. Түүнийг л харахын тулд шүү дээ хаха. Хичээлээс нэрээ татаж эхлэж байсан би буцаад идэвхтэй нэгэн болж эхэлсэн. Түүнд анзаарагдахын тулд ганц олдсон сонгоныхоо цаг дээр янз бүр л болдог байлаа. Багштай мэтгэлцэж, сурагчдад тайлбарлаж, үймүүлж, чанга ярьж, аль болох идэвхтэй оролцоод лл... Хаха сонин байгаа биз. Зүгээр л харахаас өөр зүйл хийж чадахгүй хүний төлөө өөрийгөө өөрчлөх гэж хичээх. Тийм ээ өөрөө ч гайхдаг. Хамгийн түрүүнд хийх юм аа дуусгачихаад шууд харцаа түүн рүү чиглүүлдэг байлаа. Хэн ч битгий мэдээсэй гэж гарынхаа алгаар нүүрээ таглан эвшээх ч юм уу юм бодох зэрэг дүр үзүүлж тэгээд хуруун завсраа харна. Гэхдээ түүнийг хараад тэгтлээ ой тоонд үлдсэн зүйл байхгүй. Учир нь тэгтлээ удаан ширтэж чадаж байгаагүй болохоор. Үлдсэн нь гэвэл түүний хичээлээ хийх үед нь урагш унжсан гоё үс нь, түүнийгээ хойш нь илэх хайр хүрэм дүр нь ...хаанаас нь харсан түүний өхөөрдөм хамар нь, түүн дээр нь тогтох даруухан нүдний шил (гэснээс би түүнд анх нүдний шилнээс нь болж л сайн болж байсан шд хаха)...түүний даруухан байдал, түүндээ зохицсон ихэмсэг хүчирхэг, халдаж барамгүй мэт санагдах нь гэх мэт улам ихээр л сайн болсоор байсан. Гэхдээ нэг ч удаа түүнтэй ярьж, нэг ч үг сольж байгаагүй.
1 жил илүү өнгөрөхөд мэдрэмж нэмэгдсэн үү гэхээс буураагүй байсан. Ганц ч үг сольж байгаагүй хүндээ тэгтлээ үнэнч байна гэдэг хаха. Занг нь мэдэхгүй мөртлөө л дурласаар байна гэдэг сонин байгаа биз. Карантины өдрүүдэд ч юу ч өөрчлөгдөөгүй. Түүний төлөө л гэсээр байсан. Гэхдээ тэгтлээ мундаг болж чадсан уу гэж үү? үгүй ээ чадаагүй ...тэгэхээр бас арчаагүй байгаа биз. Хичээлээ илүү хийе гээд чадаагүй цагийг зугаатай өнгөрүүлэх гээд, тамхиа больё гээд чадаагүй түүнийг бодож тамхилах сайхан байсан болохоор, илүү гоё нэгэн больё гээд бас чадаагүй залхуу байсан учраас. Тэгээд эцэст нь намайг тоохгүйг нь мэдэж байсан учир хэцүү байсан ч сэтгэлээ татахаар шийдсэн. Мэдрэмжээ аль болох хорьсон, удаан хугацааны карантинд үр дүнгээ өгөх шиг л болсон. Хичээлээ хийхээ больж илүү их утсаараа тоглож, чөлөөгүй өөрийгөө сатааруулж, сагс тоглож тэндээ нийлэхийг хүсдэггүй ( нэг тийм багаасаа буруу тийш хазайчихсан хүнүүс байдаг даа) хүмүүстэйгээ нийлж тамхилж (Архинаас нь харин аль чадлаараа л их зугтсан ч ганц нэг хундага шахалтаар уусан2 хха) . Аль болох л өөрийгөө сатааруулж, өөр зүйл бодож байсаар бодох нь арай бага болох шиг болсон. Гэхдээ ЭЕШ-н үеэр түүнийг гадуур явж байхыг нь хальт хараад л ахиад бүр их дурлачихсан. Дараа нь яг нэг ангид шалгалтаа өгсөн. Тэгээд бүр яг ижилхэн оноо авсан байв. (өө ма гош) тэгээд түүнд бүр улам их сайн болсноо анзаарсан. Өглөө өдөр орой аль ч үед, эеш-ээ өгч байхдаа ч тэр л бодогдсоор. ЭЕШ-н дараа адилхан сургууль авснаа хараад баярласан. Сургууль дээрээ тааралдана гэж найдсандаа л. Төрлүүд тэтгэлэг авч чадсангүй гэж үг хаяж байхад би түүнтэй нэг сургуульд орсондоо баярлан нисэж байлаа. Өдөр хоног өнгөрсөөр түүнийг би бодсоор л тэгэх тусам илүү их түүнд татагдсаар л. Гайхаж байна уу хаха. Хэзээ ч өөртэй нь үг сольж байгаагүй, бараг намайг амьд гэдгийг ч мэдэхгүй нэгэнд тэгтлээ дурлана гэдэг. Мэдрэмжүүд минь улам их цугларсаар л ...төсөөлөлдөө улам их автсаар л. Хичнээн өөртөө чамайг тоохгүй шүү дээ гэж сануулав чиг ямар ч нэмэргүй. Зүгээр л дурласаар байсан. Сэтгэл минь бага багаар томорсоор, яг л шаар үлээж байгаа юм шиг.
ЭЕШ-ээс арав гаран хан хоногийн дараа сэтгэл дэх түүний тухай бодлууд багтаж шингэх газаргүй болтлоо бүр тэгтлээ их дурлачихсан байсан. Тэгээд хагарчихсан түүн лүү чат бичсэн. Хэн нэгэнд бол чат бичих энгийн нэг зүйл байх л даа. Гэхдээ надад шал өөр байсан. Учир нь би охин хүүхэдтэй байтугай ангийн хүүхэд, эсвэл сайн андуудтайгаа ч тэгтлээ их чат бичих дургүй. Удаан хугацааны чат бичиж үзээгүй гэж хэлж болно. (Одоо бодоход ээж дэмий юманд цагаа битгий үрээд бай. Ялангуяа мессенжэр эдр гэсээр сүүлдээ тийм сэдэл л суучихсан юм шиг байгаа юм) Өөртөө би сэтгэл дутуу явдаг ч заримдаа охидууд чат эхлүүлээд байхыг бодохоор бас тийм ч яадагаа алдсан хүмүүсийн нэг биш юм шиг санагддаг. Гэхдээ тэдний чатанд тэгсхийгээд л хариулаад өнгөрдөг байв. Эмэгтэй гэлтгүй эрэгтэй найзуудтайгаа ч тэр.. Ихэвчлэн seen-гүй аних эсвэл хаха, тхх, зза эдрээр чатаа дуусгадаг байв. Чат уншдаггүй, бичдэггүй гэж их хэлнэ Заримдаа үнэхээр сонирхолтой ярианы үед жаахан урт чат биччихээд тэгээд л яагаад ч юм залхаад хаячихна. Тэгэхээр одоо ойлгож байгаа биз дээ. Надад хайр дурлалын талаар туршлага байхгүй. Өмнө нь ямар ч охинтой чат эхлүүлж үзээгүй тийм л хөлдүү амьсгаа.
Зүгээр л тэр багтаж ядсан сэтгэлдээ дийлдэж чат бичсэн. Өөр ч юмгүйдээ хаха. Түүний хүсэл, миний байгаа байдал шал өөр л байж таарсан. Би асууна, тэр хариулна. Тэгээд л болоо. Цааш нь яаж үргэлжлүүлэх учраа олохгүй. Хэнтэй ч тэгтлээ их дурлан, сонирхон, хариу ирэхийг хүлээж бичиж үзээгүй болохоор л тэр. Ихэнх бичсэн зүйлсэд минь хариулж байсан л даа. Гэвч миний бичсэн, бичдэг зүйлс түүний сонирхлыг ... ер нь охидын сонирхлыг татахааргүй л байсан байх. Цаашид яах талаар толгойгоо их л гашилгасан шүү хаха. Түүнтэй богинохон хугацаанд жаахан зүйлс ярилцсан тэр хугацаанд улам ихээр ойлгосон. "Тэр миний төсөөлснөөс хэд дахин илүү гайхалтай, дур булаам байсан. Харин би түүнд тохирох нэгнээс хэд дахин бага нэгэн. Түүнд хайрлуулах нэгэн би ямартай ч биш юм байна". Тийм ээ ингэж л ойлгосон... тэгээд л больсон. Магадгүй мэдрэмжтэй нэгэн нь байсан бол түүнийг дасгаж өөртөө сайн болгож чадах байсан байх. Гэхдээ тийм биш юм л даа.
Сонин байгаа биз. Аймаар, гайхмаар, ичмээр, нуумаар тийм сонин. Хоёр гуравхан хоногоос өөр дурсамж гэмээр зүйлгүй түүнд бүр ихээр дурласаар байгаа үнэхээр сонин шүү. Одоо ч гэсэн түүний active байгааг нь хараад шууд л юу ч хамаагүй бичмээр байдаг. Гэхдээ тэглээ гээд яахав дээ хоёр үгнээс цааш хэтрэхгүйгээс хойш. Зүгээр нэг шохоорхол байгаасай гэж ямар их хүсэж байна гээч хаха. Гэхдээ энэ цээж дарсан хүнд зүйл, дотроос минь яг ундарах гэж байж ядах нулимс, түүний дуртай дууг сонсоод удаан уулзаагүй анд тамхиа татах feeling тэгээд нуудаг цаасан дээрээ бичих мөртүүд... энэ бүхэн зүгээр нэг шохоорхол биш шүү гээд байх шиг санагдана. Сонин байгаа биз хаха. Нээрээ та нар “AOT”-н Jean-г мэдэх үү? Тэр бүр багаасаа л mikasa шиг эмэгтэйг мөрөөдөж түүний зургийг зурж байсан. Тхх би яг л түүн шиг багаасаа л тийм нэгнийг бас мөрөөдөж байсан. 2 жил хадгалагдсан мэдрэмж минь ахиад 20 жилийн дараа ч байсаар байх л байх. Хааяа нэг өөрийнхөө мэдэх түүний сонсдог дууг нь сонсоод зургийг нь харж санаашрах байлгүй дээ хаха. Магадгүй эсвэл чамд тохирох нэгэн болно гэсэн censor-тээ хүрээд ахиад чат бичиж магадгүй. Зүгээр бичээд байвал бичээд л баймаар байна гэхдээ больё дөө. Чи энийг уншихгүй байх л даа. Угаасаа битгий уншаасай. I'm pretty sure it's not fake feeling.

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Thoughts go brrr. posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share