Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

  • Home
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо, News & Media Website, .

Сонсголоос нь шууд баривчлаач ‼️‼️‼️Шүүхийн захирамж хүлээлгүй цагдан хорих эхний эгнээний гэмтнүүд юм биш үү ‼️‼️‼️Сонс...
07/12/2023

Сонсголоос нь шууд баривчлаач ‼️‼️‼️

Шүүхийн захирамж хүлээлгүй цагдан хорих эхний эгнээний гэмтнүүд юм биш үү ‼️‼️‼️

Сонсголд гэрчээр дуудагдсан, цаашид дуудагдаж мэдэх хамаарал бүхий нөхдөд тодорхой хугацаагаар ХИЛИЙН ХОРИГ тавих шаардлагатай нь сонсголын үеэр ил болж буй баримт, нотолгоонуудаас харагдаж байна шт ‼️‼️‼️

Миний нэг үйлчлүүлэгчийг тагнуулын байгууллагаас мөрдөгчийн саналаар хойшлуулшгүйгээр шууд цагдан хорьсон. Гэрчийн мэдүү...
01/05/2023

Миний нэг үйлчлүүлэгчийг тагнуулын байгууллагаас мөрдөгчийн саналаар хойшлуулшгүйгээр шууд цагдан хорьсон. Гэрчийн мэдүүлэг авахаар ажил тарахын алдад дуудаж авчраад хойшлуулшгүйгээр баривчлах тогтоол дээр гарын үсэг зуруулаад саатуулсан. Мэдүүлэг ч аваагүй байгаа юм. Дараа нь мэдүүлгээ авъя гэж хэлээд шууд цагдан хорьсон. Цагдан хорьсон 48 цаг дууссан өдрийн 14.00 цагийн үед яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулж, үдээс хойш нь шүүх хурал болоод 30 хоногоор үргэлжлүүлэн сунгах саналыг оруулж 30 хоног цагдан хорьсон байх жишээтэй. Арай дэндүү, хурдны галт тэрэг шиг туушиндаж хүний халдашгүй эрхэд ноцтойгоор халдсан.

Иргэн Д.Мөнх-Эрдэнийн шүүх хурал дээр шүүгдэгч Эрүүгийн хэрэг дээрээ өмгөөлөгчгүй болсон тул өмгөөлөгч нэмж авъя гэхээр нэг өмгөөлөгч байхад хангалттай гэсэн байдлаар шүүх хурлаа үргэлжлүүлж харагдах юм. Мөн гэм буруугийн хурал дуусч 80 гаруй сая төгрөг төлөх шийдвэр гарахад шүүгдэгч төлбөрөө төлөх, хуульд заасан 5 хоногийн хугацаагаа авъя гэхэд дахиад л хариуцлагын хурал шууд явна гэж шүүхийн, төрийн алхыг ёнхийтэл цохиж байгаа дүр төрх…

Яаж байгаа нь энэ вэ.

Ингэж иргэний эрх зүйн байдлыг дордуулж туушиндаж болдог юм уу.

Онцлох мэдээ/Цаг Үе Р.БУЛГАМАА: ХОЙШЛУУЛШГҮЙ ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР ХҮНИЙ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАДАГ БАЙДАЛД ЦЭГ ТАВИХ ЦАГ БОЛСОН by essa 2023-05-012023-05-01 42 мин уншина Монголд гэрчээр ду...

Гэрч гэж дуудуутаа сэжигтнээр хорьж, сэжигтнээр хорьж шоконд оруулмагцаа яллагдагч болгон “хурдны галт тэргэнд” суулгачи...
29/04/2023

Гэрч гэж дуудуутаа сэжигтнээр хорьж, сэжигтнээр хорьж шоконд оруулмагцаа яллагдагч болгон “хурдны галт тэргэнд” суулгачихдаг улс Монголоос өөр хаана байна вэ…

Хүчээр цагдан хориутаа яллагдагчийн тогтоолд гарын үсэг зуруулсан явдлыг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэхгүй бол, өөр юу гэж үзэх вэ…

Үүгээр тогтохгүй 30 хоног цагдан хорих шүүх хурал дээр прокурор нь хавтаст хэрэггүй орж ирж, үүнийг нь эсэргүүцсэн өмгөөлөгчийн өмнө “хавтаст хэрэг нь байсан, байсан… би танилцаж байгаад өрөөндөө орхичихож” гэж шүүгч нь алиатсан гэх ичгүүр сонжуургүй явдлын талаар Өмгөөлөгчдийн холбоогоор нэг яригдаж байна.

Ийм эмгэнэлт драмд шүүгч нар чинь дүр бүтээж байгаа юм биш үү, У.Хүрэлсүх ээ!!!

Онцлох мэдээ/Эрэн сурвалжлах Шүүхийн шийдвэргүй хоригдогсдоор 461 дүүрч, дэлхийн шившиг боллоо У.Хүрэлсүх ээ!!! by essa 2023-04-292023-04-29 11 мин уншина Шүүгчийн дээр мөрдөгч за....

Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг 2016 онд Д.Сумъяабазартай хамтран байгуулж байсан Б.Баярсайхан гэж нөхөр бий.Энэ нөх...
26/11/2022

Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг 2016 онд Д.Сумъяабазартай хамтран байгуулж байсан Б.Баярсайхан гэж нөхөр бий.

Энэ нөхөр Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигчээс гадна Говь, Хөх ган, АПУ-гийн хувь эзэмшигч.

Хөх ган ХХК нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийнх. Тэгэхээр Тэс петролиум, Шунхлай хоёр Б.Баярсайхан гэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигчээр дамжигдан Д.Сумъяабазартай холбогдчихож байгаа юм.

Д.Сумъяабазарыг Улаанбаатар хотын захирагч болсноос хойш Нийслэлд хийгдэх өнгөтэй өөдтэй ажил, төсөл хөтөлбөр бүгдийг АПУ компани авдаг болсон гэдгийн учир энэ байх нь.

Онцлох мэдээ/Улс төр Түлш тасалдсан нь хэн нэгэнд зориулсан дүүжлүүрийн гогцоо биш биз?! by essa 2022-11-252022-11-26 14 мин уншина Нүүрсний уурхайдад шаардлагатай дизель түлшни...

Монголын Төр хэзээ ч дэд бүтцээ шийддэггүй, үргэлж хувийн хэвшлийн нуруун дээр үүрүүлж ирдэг жишиг. Бэлэн болсон төмөр з...
23/11/2022

Монголын Төр хэзээ ч дэд бүтцээ шийддэггүй, үргэлж хувийн хэвшлийн нуруун дээр үүрүүлж ирдэг жишиг. Бэлэн болсон төмөр замыг ТӨР хүлээж аваад нүүрсээ борлуулсны дараа төмөр зам барихад гарсан зардлыг төлж өрөө дарна. Энэ хэлцэл 2019 онд хийгдсэн.

Өдгөө Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам баригдаж дуусан, хэлэлцээрийн дагуу “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсээр төлбөрөө төлж эхэлсэн.

Төр ийнхүү хувийн хэвшилд гаргасан зардлыг нь төлөх хугацаа болмогц гэнэтхэн Эрдэнэс Тавантолгой компани 5-7 жилийн нүүрсээ урьдчилаад зараад идчихсэн, улсад валют орж ирэхээ больсон гэх мессэж таран гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нь “Үгүй шүү дээ, бүх зүйл хэвийн” гэж хичнээн мянгантаа орилоод нэмэр бололгүй “хөөгдчихөөд” байгаа.

Онц байдал тогтоосон ЭрдэнэсТавантолгойд одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нутгийн “хүү” ажиллаж байгаа нь Эрдэнэт үйлдвэрт Онц байдал тогтоогоод 49хувийг хурааж авдагтай яг адилхан харагдаад байгаа юм.

Онцлох мэдээ/Цаг Үе Төрийн “дээрэм” төмөр зам дээр үргэлжлэх нь буюу Б.Жавхлан баясах ээлжит ҮЗЭГДЭЛ by essa 2022-11-232022-11-23 8 мин уншина Засгийн газар “Эрдэнэс Тавантолг...

22/11/2022

“Архаг түгжрэлийг албадлагын журмаар гэрт нь хорьж, хөдөлгөөнийг нь хязгаарлаж байж шийднэ” гэж далий2 юм ярьж олон түмний шившиг болоод байхаа боль Жамъянхорлоогийн СҮХБААТАР сайдаа…

Жил бүрийн 420 тэрбумаа салхинд хийсгэхийн өмнө ядаж иймэрдүү судалгаа, тооцоолол хийчихэж чадахгүй албадтай юмуу Долгорсүрэнгийн Сумъяабазар дарга аа …

Нийслэлийн нийт автозамыг гэрэл дохио болоод төв, туслах замуудтай нь ингээд тооцоолоод, 0 зогсолтод хүргэчихэлгүй зохицуулж болохоор байна эрхэм Oyunerdene Luvsannamsrai Дашзэгвийн Амарбаясгалан сайд нар аа ❗️❗️❗️

Ямар шалтгаанаар 0 зогссон, яавал 0 зогсохгүй байж болох вэ гэдгийг чинь тооцоолох бүрэн боломж байна 🚦🚥🚏

Самбарт зурж, салганаж бичдэг цаг аль эрт ард хоцорсон… Ичиж амьдар эрх баригчдаа 😡😡😡

Гудамжнаас мэндэлсэн гэгддэг “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн”, “Тусгаар тогтнол”, “Миний Монголын газар шороо” хөдөлг...
10/10/2022

Гудамжнаас мэндэлсэн гэгддэг “Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн”, “Тусгаар тогтнол”, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөнүүдийн тэмцэл эцэстээ Төрийн ордонд нэг нэг өрөөтэй болсноор ажин түжин болсон.

Иргэний хөдөлгөөнүүд идэвхжиж, Оюутны холбоо гуталтай жагсаал өрнүүлж, Монголоо аврах хөдөлгөөн, “Утааны эсрэг ээж, аавууд” группийн удирдагчид ч албан тушаалд сандайлаад сураг алдарсан.

“Хулгайчгүй Монгол хөдөлгөөн” Монголын 100 хар үйл явдлыг албан ёсоор зарлана хэмээн сүрдүүлээд эцэстээ алга болсныг бүгд мэднэ.

Г.Баасан хатагтай “Хуулиа дээдэлье, оффшорчдыг шалга” гэсээр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийг ахлаад дашийн шог…
Тэгэхээр жагсаж цугладаг, тэмцэж өлсдөг худал хийрхлүүдэд цэг тавиад өг...

Тэмцэл нэртэй жагсаалууд бүгд тодорхой сонирхлоор зохион байгууллагддаг, “малчин, орон нутгийн иргэд” нэрийн дор бусдын гар хөл, мөнгөний боол бологсдын арга улам нарийсч, шантааж хэлбэрт шилжлээ!!!

Онцлох мэдээ/Улс төр Мэргэшсэн шантаажчдыг цэвэрлээд урагшил, Д.Амарбаясгалаан!!! by essa 2022-10-102022-10-10 11 мин уншина Шинээр боомт нээнэ гэхээр нээлгэхгүй, боомт болоод уу...

Эдийн засаг хэвийн, иргэдийн амьжиргаа дориун байх үед хэрэгжүүлэх гэж өмнөх Засгийн газрууд оролдож байсан ч улс төрийн...
07/10/2022

Эдийн засаг хэвийн, иргэдийн амьжиргаа дориун байх үед хэрэгжүүлэх гэж өмнөх Засгийн газрууд оролдож байсан ч улс төрийн элдэв тоглолт, иргэдийн бухимдлаас айн орхиж байв.

Зоримог, зоримог шийдэл ханхлуулсан эл төслийг УИХ-ын гишүүд амбиц, айдсаа даран хүлээж авах нь зөв.

Өнөө маргаашийн сонгуулийн сурталчилгаа бодож эдийн засгаа мөхөлд хүргэх эрх 76-д үгүй…

Онцлох мэдээ/Улс төр Төсвийн реформ эхлүүллээ, хүлээж ав УИХ!!! by essa 2022-10-072022-10-07 9 мин уншина Намрын чуулган нээлтээ хийж, ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Сонгуулийн ....

Түүнийг “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа 2050”-ынхаа эсрэг ажиллаж, алхам тутамдаа хувийн хэвшил, аж үйлдвэрлэлүү...
25/09/2022

Түүнийг “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа 2050”-ынхаа эсрэг ажиллаж, алхам тутамдаа хувийн хэвшил, аж үйлдвэрлэлүүдийг булаацалдах зэргээр өлөн загнаж буй Л.Оюун-Эрдэнийг зайлуулахаар Засгийн газарт орж ирсэн гэлцэж байна.

Өсөхийн өлөн арилдаггүй, хургандаа цадаагүй бол төлөг болсон ч майлсаар байна гэдэгчлэн ганц бизнес эрхэлж үзээгүй, нэг хүний нийгмийн даатгал төлж цалинжуулж яваагүй Л.Оюун-Эрдэнийн “махны машин”-аас бизнес эрхлэгчдийнхээ зовлон жаргалыг салгаж, улсын төсөв, захиран зарцуулалтын эрхийг хурааж авах нь цаг хугацааны л асуудал болчихож.

Онцлох мэдээ/Улс төр Түүний ноёрхолд цэг тавих цагийн зүү нь Д.Амарбаясгалан by essa 2022-09-252022-09-25 9 мин уншина Д.Амарбаясгалангийн улстөр тун сонирхолтой өрнөж байна. Тэ...

Ерөнхий сайдынхаа өмнөөс ил гарч, намтар түүхийг нь хамгаалан мэдэгдэл хийх байтугай Засгийн газрын шийдвэр, мэдээллүүди...
13/09/2022

Ерөнхий сайдынхаа өмнөөс ил гарч, намтар түүхийг нь хамгаалан мэдэгдэл хийх байтугай Засгийн газрын шийдвэр, мэдээллүүдийг ч олон нийтэд хүргэх зориг зүрх Т.Ганзулд дутах нь үнэн. Тэгвэл түүнд өдийг хүртэл Засгийн газрын хэвлэлийн албаны даргын суудалд шигдэн хорогдох шалтгаан юу байна?!

Монгол Улсын Засгийн газар болоод Засгийн газрын тэргүүн ч хүн амины онц ноцтой хэргийн гэрч гэгдсэн хүнийг дэргэдээ байлгасаар байгаагийн учир юу юм бол?!

Онцлох мэдээ/Улс төр “ГЭРЧ”-ийг явуул, Л.Оюун-Эрдэнэ ээ!!! by essa 2022-09-132022-09-13 7 мин уншина Засгийн газрын тэргүүнийг ОХУ-д Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцож, геоп....

Улс орон нь дефолтод орохдоо тулж бүсээ чангалаад, ард иргэд нь дампуурчихын наахнуур татвар төлж амь зогоон байхад эрхэ...
07/09/2022

Улс орон нь дефолтод орохдоо тулж бүсээ чангалаад, ард иргэд нь дампуурчихын наахнуур татвар төлж амь зогоон байхад эрхэм мээр ийнхүү үрэлгэн загнаж, зоргоороо авирлаж байгаа нь зөв үү?!

Ямар их тансаглал вэ… Юу хийдэг, хийсэн гэж шатахуун, хоол хүнсэнд арав хорин саяар нь зарцуулна вэ?! Ийм их хүнтэй алба байж бусдаар ямар ажил гүйцэтгүүлээд хагас тэрбумыг шидэлнэ вэ… Өөрсдөө хийж чаддаггүй юм бол энэ газрыг татан буулгаж, цомхтгох хэрэгтэй биш үү!!!

Онцлох мэдээ/Эрэн сурвалжлах Нийслэлийн идэш ихдээд ажил багадаад байна, Ерөнхий сайд аа!!! by essa 2022-09-062022-09-06 7 мин уншина Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэд....

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эх нэгт төрсөн дүү Б.Баярнэмэх нь М.Энхболдын байгуулсан “Сэцэн ханы хүлэг” морин спорт уяа...
05/09/2022

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эх нэгт төрсөн дүү Б.Баярнэмэх нь М.Энхболдын байгуулсан “Сэцэн ханы хүлэг” морин спорт уяачдын холбооны дэд тэргүүн гэдгийг мартаж болохгүй.

16 яам, 21 сайдтай Л.Оюун-Эрдэнийн кабинетын 40-50 хувь нь М.Энхболд, Сү.Батболд нарын халаасанд багтчихлаа.

Онцлох мэдээ/Улс төр ТЭР ЯВААГҮЙ БАЙНА by essa 2022-09-052022-09-05 7 мин уншина М.Энхболд улс төрөөс яваагүй байж… Түүнийг тойрон хүрээлсэн, албан тушаал эрх мэдлийн бялуу мөнх...

Авто замын тендэрийн ихэнхэд ялж, мөнгийг нь хамж буй “Гео Урбан консалтинг” компани гэхэд мод модон бүтээгдэхүүний худа...
04/09/2022

Авто замын тендэрийн ихэнхэд ялж, мөнгийг нь хамж буй “Гео Урбан консалтинг” компани гэхэд мод модон бүтээгдэхүүний худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, барилгын засвар, хүнсний дэлгүүр, гадаад худалдааны чиглэлээр ажилладаг нь сэжигтэй.

“Квадровэй” ХХК гэхэд менежментийн зөвлөгөө өгөх, хүлэмжийн аж ахуй, цэцэрлэгжүүлэлт, барилгын засвар хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад худалдаа эрхлэхээр үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон атлаа мөн авто зам, хөдөлгөөний ачаалал бууруулахаар ажиллах юм гэнэ.

Ийм мэт сэжигтэй, анхаарал татахуйц команиуд руу түгжрэл бууруулахад төсөвлөгдсөн 420 тэрбум урссан байна

Онцлох мэдээ/Цаг Үе Хүлэмж, ломбард ажиллуулдаг компаниуд руу 420 тэрбумыг урсгажээ by essa 2022-09-042022-09-04 8 мин уншина Авто замын түгжрэлийг бууруулах ажилд энэ онд 420 тэрб...

Ашиг сонирхлын зөрчлийн сонгодог жишээ нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шинэхэн дарга Д.Амарбаясгалан мөн үү. МАН-ы...
02/09/2022

Ашиг сонирхлын зөрчлийн сонгодог жишээ нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шинэхэн дарга Д.Амарбаясгалан мөн үү.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлаас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын сэнтийд заларч, улмаар өөрийн хамаарал бүхий “Засаг Чандмань Майнз” компанид 162 тэрбум 869 сая төгрөгийн үнийн дүн бүхий концессын гэрээ олгосон гэгддэг Ж.Мөнхбатын замаар тэр орж ирлээ.

Нүүрсний бизнест тэр чигээрээ, эргэж гарахын эцэсгүйгээр хутгалдсан гэгддэг Д.Амарбаясгалан юу хийж, амжуулахаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ирэв?! Эрх баригч намын генсэкийн суудлыг ямар эрх ашиг, хэр хэмжээний хожоогоор сольж эл шийдвэрийг гаргасан юм бол…

Онцлох мэдээ/Эрэн сурвалжлах Д.Амарбаясгалан Засгийн газрын гал тогоонд юу амжуулах гэж ирсэн бэ? by essa 2022-09-012022-09-01 71 мин уншина Ашиг сонирхлын зөрчлийн сонгодог жиш...

Ерөнхий сайд болон түүний зөвлөх Э.Болормаа нар сүүлийн үест эрчим хүчний асуудалд нэлээд хувийн байр сууринаас, далд эр...
27/08/2022

Ерөнхий сайд болон түүний зөвлөх Э.Болормаа нар сүүлийн үест эрчим хүчний асуудалд нэлээд хувийн байр сууринаас, далд эрх ашгийн төлөө дуугараад байна уу даа гэж хардагдахаар ажиллаж буй нь үнэн.

Э.Болормаад заавал нэг суудал өгөх ёстой юм бол БЭРХ тосгоны захирагчаар илгээчихэд яагаад болохгүй гэж. Урд хожид байгаагүй өндөр төсвийг Хэнтий аймаг, Бэрх тосгон руу хуваарилсан юм чинь эдийн засагчийн тулхтай бодлого, шийдвэр гарцаагүй хэрэг болно. Ядаж байхад хуучин захирагчийг нь МИАТ даргаар татсанаас хойш Бэрхийнхэн эзгүйдүүхэн, эл хульхан оргиод таатай бус байгаа билээ.

Тэгээд ч аймгийн Засаг дарга гэснээс Бэрх хотын захирагч гэвэл дуудахад ч сүртэй юм.

Онцлох мэдээ/Улс төр Ховдыг С.Бямбацогтод үлдээгээд Э.Болормааг БЭРХ-ийн захирагчаар илгээчих, Ерөнхий сайд аа!!! by essa 2022-08-272022-08-27 7 мин уншина Ерөнхий сайд Л.Оюун-Эрд...

Oyunerdene Luvsannamsrai ❗️❗️❗️ 420 тэрбумыг юунд зарцуулчихаад ТЭГШ, СОНДГОЙ яриад ард түмнээ махлаад байгаам бэ 😡😡😡
26/08/2022

Oyunerdene Luvsannamsrai ❗️❗️❗️ 420 тэрбумыг юунд зарцуулчихаад ТЭГШ, СОНДГОЙ яриад ард түмнээ махлаад байгаам бэ 😡😡😡

Ам нээх бүртээ дефолт зарлах тухай сануулж буй Г.Занданшатарын мэдэгдэл юун наадам манатай шүү гэдгийг хатуу анхааруулж ...
07/07/2022

Ам нээх бүртээ дефолт зарлах тухай сануулж буй Г.Занданшатарын мэдэгдэл юун наадам манатай шүү гэдгийг хатуу анхааруулж байна.

Дефолт зарлачих л юм бол түүний хэлснээр бид 2-3 жилийн дараа эх орноосоо хөөгдөнө. Олон улсын зах зээл дээр хөрөнгө босгох эрхгүй болно.

Энэ аймшигт нөхцөл байдлын ирмэгт тулсан эрх баригчид сандралдан Азийн хөгжлийн банкнаас 655 сая ам.долларын зээл авахаар байнгын хороогоор хэлэлцүүлэн, чуулганы нэгдсэн хуралдааныг урагшлуулж байна.

2 хувийн хүүтэй 25 жилийн хугацаатай аван хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх санаатай чичрэлдэхийн оронд, хувийн хэвшлүүдээ нухчин дарж, шорон гянданд хүссэн үедээ хугацаа хязгааргүйгээр чихчихээд байхынхаа оронд тэднийхээ дэмжлэгийг авч, дуу хоолойг сонсох хэрэгтэй Л.Оюун-Эрдэнэ тэргүүлсэн ноёд!!!

http://niigmiintoli.mn/?p=20523

Онцлох мэдээ/Улс төр Дефолт-д тулсан Л.Оюун-Эрдэнэтэй суудал булаалдах “тэнэг”-үүд АЛГА!!! by essa 2022-07-072022-07-07 12 мин уншина Монгол Улс Үндэсний их баяр наадмын дараа де....

23/06/2022
20/06/2022

Үгүй юмаа, Л.Оюун-Эрдэнэ ээ!!! Чи ганцаараа, дур зоргоороо шийдчихэж болдог юм биш. Энэ боомтын асуудал хэдийнэ Монгол Улсын Засгийн газар, Өмнөговь аймгийн Засаг ноёны хэр хэмжээнээс давж, хоёр улсын хоорондын асуудал болчихсон.

Боомт нээлгэхгүй гэвэл эхлээд БНХАУ-ын талаас өгсөн хөрөнгө оруулалтыг буцааж, БНХАУ-д учруулсан хор хохирлыг барагдуулж, 2014 оноос хойш хийгдсээр ирсэн тус улсын бүтээн байгуулалтын нөхөн төлбөрийг олгох хэрэгтэй болох байх.

БНХАУ өнөөдрийг хүртэлх хугацаанд хийж ирсэн бүхнээ Л.Оюун-Эрдэнийн үгээр ороод хаячихгүй нь ойлгомжтой. Тийм ч учраас шат шатанд нь тохирсон албан тоотуудыг ирүүлсэн биз.

http://niigmiintoli.mn/?p=20321

16/06/2022

Д.Эрдэнэбилэг гэдэг хүний тухайд улстөрчдийн нэгэн адил, оноож нэрлэвэл С.Баяр даргын адил хилийн чинадад худалдаад авчихсан үл хөдлөх алга. Оффшор бүсэд нуучихсан амбаар, данс тооцоо алга… Түүнийг шалгаж цагдсан зургаан жилийн хугацаанд ямар нэг сэжигтэй зүйл илрүүлж олсон гэх баримтгүй л байна.

Түүний бизнес, түүний гэр бүл, түүний гэх бүх зүйл энд бий.

Түүний гэх бүгдийг нөхөн олговоргүйгээр хураачихаад амьд явах эрхийг нь дээрэмдэн тонох эрх Монголын ТӨР-д үгүй.

Томоохон татвар төлөгчид, бизнес эрхлэгчдэдээ ингэтэл хатуурхаж буй Монголоос хөрөнгө оруулагчид дайжиж, айж, сонсохыг ч хүсэхгүй байгаа нь ҮНЭН.

http://niigmiintoli.mn/?p=20288

14/06/2022

Монгол Улс хууль, цаазтай орон.

Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар бүх насаараа хаан, заан байхгүй нь ҮНЭН!!!

Тэд дотоодын гангийн хэрэгцээг 100 хувь хангаж, гадаад валютын гадагшлах урсгалыг зогсоох агуу том мөрөөдөлд, бүтээн байгуулалтад иймэрхүү байдлаар саад хийж чадахгүй.

Тэд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад валютын тогтвортой эх үүсвэрийг бий болгох асар том амбицад чөдөр тушаа болж дөнгөхгүй.

Тэд ажлын байр нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж, татварын орлого бүрдүүлж, бүс нутгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж яваа үндэсний компаниудаа бүгдийг “цаазалж” чадахгүй.

Ялангуяа, “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн дэргэд байж хөл нь дөрөөнд, гар нь ганзаганд хүрчихээд эцэст нь Л.Оюун-Эрдэнийн дэргэд зөвлөх нэрээр суун, эргээд хооллосон тогоо руугаа нулимж, хамт олныхоо зовлонгоор зоолж буй Э.Долгион гээч нөхөр бүр барахгүй юм.

http://niigmiintoli.mn/?p=20256

https://erennews.mn/article/55751
13/06/2022

https://erennews.mn/article/55751

Өөрөөр хэлбэл, олон түмний хэлдгээр тэр “Төрийн хутгуур” хийж яваа бөгөөд Ерөнхий сайдаас илүү эрх мэдэлтэй гэдгээ олон ч зүйл дээр харуулсан.

13/06/2022

Сүхбаатарын талбайд 12:00 цагаас ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарыг огцруулахаар цуглаан зохион байгуулах нь …
👇🏼👇🏼👇🏼

Тиймээс цагдаагийн байгууллага, ажилтан, албан тушаалтны халдлагад өртсөн хэн бүхэн ирж үгээ хэлж, нэгдээрэй гэнэ шүү 👮🏻‍♀️👮🏻👮🏻‍♂️

Төр өөрөө эдийн засгийн тогтвортой байдлыг ханган, бизнесийн таатай орчинг бүрдүүлж өгөөд, эцэст нь бизнес эрхлэгчидтэйг...
10/06/2022

Төр өөрөө эдийн засгийн тогтвортой байдлыг ханган, бизнесийн таатай орчинг бүрдүүлж өгөөд, эцэст нь бизнес эрхлэгчидтэйгээ бодлогын түвшинд хамтран ажиллаж байж үйлдвэрлэгч орон болдог болохоос бизнесмэнүүд төрийн бодлогод нөлөөлчихлөө гэж далийраад нугачин дарж, тонон дээрэмдэж, шорон гяндангаар айлгадаггүй юм...

Гуравхан сарын дараа ирэх оны төсөв хэлэлцэнэ. Гэтэл төсвийн цөмийг бүрдүүлэгч, томоохон татвар төлөгчдөө хэн нэгний хувийн өс хонзонгийн хатгаасаар нухчин дарсаар байх уу?!

Хургандаа цадаагүй, өсөхийн өлөн нь арилаагүй, ганц өдөр хуушуур чимхээд зарж үзээгүй шалдан гуяа ганзагалсан улстөрч нэртэй нөхөд төрийн бодлого зангиддаггүй юм.

http://niigmiintoli.mn/?p=20225

Онцлох мэдээ/Улс төр Татвар төлөгчдөө тамын тогоонд чанаж, хүнд үйлдвэрүүдээ устгах зааврыг хэн өгөөд байна вэ?! by essa 2022-06-102022-06-10 14 мин уншина Хувийн өмчөө хамгаалж ....

Цагаандаа гарсан санхүүгийн “гэмт бүлэглэл”-ийг таслан зогсоож, боож баглаад хууль цааз сахиулчихаж чадахгүй бол Эрүүгий...
09/06/2022

Цагаандаа гарсан санхүүгийн “гэмт бүлэглэл”-ийг таслан зогсоож, боож баглаад хууль цааз сахиулчихаж чадахгүй бол Эрүүгийн цагдаагийн албанд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс гэх сүржин нэртэй даржин газар байхын хэрэг байна уу...

http://niigmiintoli.mn/?p=20192

Эрэн сурвалжлах Санхүүгийн гэмт бүлэглэл хамар дор чинь тэлээд байна, Т.Сүхболд хурандаа!!! by essa 2022-06-092022-06-09 11 мин уншина Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨ....

Монгол ТӨР хэзээ ч ийм увайгүй, ичгүүр сонжуургүй аяглаж байсангүй!!!Хууль зөрчиж, төрийн өмчит компанийг хувьчилсан эсэ...
07/06/2022

Монгол ТӨР хэзээ ч ийм увайгүй, ичгүүр сонжуургүй аяглаж байсангүй!!!

Хууль зөрчиж, төрийн өмчит компанийг хувьчилсан эсэхийг Засгийн газар тогтоодоггүй юм. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргад ч УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох эрх мэдэл байхгүй.

Аж үйлдвэрлэлийн зээлүүд эргэн төлөлт удааширч, найдваргүй зээлийн ангилал руу ортлоо хэцүүдсэн нь зээл авагчийн бус эсрэгээрээ Төрийн болоод Монголбанкны алдаатай бодлого, Засгийн газрын тогтворгүй ажиллаж ирсний төлөөс, үр дагавар биш юм уу!!!

http://niigmiintoli.mn/?p=20185

Онцлох мэдээ/Цаг Үе Эрх баригчдын эзэрхийлэл хэтэрч энэ улс хууль цаазгүй мэт боллоо, Л.Оюун-Эрдэнэ ээ!!! by essa 2022-06-082022-06-08 11 мин уншина Хөтөлийн “Цемент-Шохой” ХК-ийн...

Ковидын хатуу хөл хорионы үеэр ч муур, нохой устгалын мөнгийг нэр бүхий гурван компани руу шилжүүлсээр ирж.Харин аймшигт...
03/06/2022

Ковидын хатуу хөл хорионы үеэр ч муур, нохой устгалын мөнгийг нэр бүхий гурван компани руу шилжүүлсээр ирж.

Харин аймшигтай нь тендэрт шалгарсан компаниуд мах боловсруулах болон цайны газар, зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байгаа нь буудсан муур, нохойн махыг хүнсэнд хэрэглэчихдэг юм биш үү гэх хардлагыг улам бүр хүчтэй болгов.

http://niigmiintoli.mn/?p=20105

Онцлох мэдээ/Эрэн сурвалжлах Нохой устгагчид цайны газрын зөвшөөрөлтэй байгаа нь ЭРҮҮЛ ҮЗЭГДЭЛ үү, хотын дарга аа!!! by essa 2022-06-032022-06-03 14 мин уншина Эмээлт дэх “Эм Ди С...

01/06/2022

Худалдаанд, тэр дундаа Цэцэрлэг, сургууль, эмнэлэг, сувиллуудын гал тогоонд хүссэн хүсээгүй нийлүүлэгддэг НӨӨЦИЙН МАХ гээчийг Формальдегидээр арчсан, дүрээд гаргадаг байсан гэж үзвэл яах вэ 👇🏼👇🏼👇🏼

👇🏼 Цогцос хадгалахын тулд ямар бодис хэрэглэдэг вэ?

👉🏿 Цогцос гэмтэх, устах, задрахаас хамгаалж хадгалах явц тусгай химийн бодисоор арчиж занданшуулах замаар хийгддэг. Энэ зорилгоор ашигладаг хамгийн чухал химийн бодисуудын нэг бол формальдегид юм.

👇🏼 Хүний биед ямар хор нөлөөтэй вэ?

👉🏿 Бага түвшинд формальдегидээр амьсгалах нь нүд, хамар, хоолойд цочрол үүсгэдэг.

🥵 Харин илүү өндөр түвшинд формальдегид-д өртөх нь арьсны тууралт, амьсгал давчдах, уушигны үйл ажиллагааны өөрчлөлтийг үүсгэдэг бол зарим тохиолдолд хорт хавдрын үүсгэл болдог байна.

🥵 Хүүхэд, өндөр настан, астма болон бусад амьсгалын замын өвчтэй хүмүүс формальдегидийн нөлөөнд илүү мэдрэмтгий байдаг.

☝🏻☝🏻☝🏻 Тэгэхээр ямар ч эмэнд дарагдахгүй эргэж буцаад байгаа ХАНИАД гээч нь Формальдегид гээч бодисын хордлого байж магадгүй л юм… Юун ковид, омикрон❗️❗️❗️

01/06/2022

Neguun.mn гайхалтай 👏🏼👏🏼👏🏼… Эрэн сурвалжлага гэдгийг жинхэнэ утгаар нь хийж, ЦОГЦОС хадгалдаг бодисыг хүнсний маханд шингээн борлуулдаг, Улс үндэстний эсрэг гэмт хэргийг санаатайгаар хийж байсан новшнуудыг хангалттай нотлох баримттайгаар илрүүлж байна…

Бактерлогийн зэвсэг үйлдвэрлэгч бүлэглэлд Засгийн газар, Шадар сайд, түүний шууд удирдлагад байдаг Мэргэжлийн хяналтын байгууллага холбоотой гэж хардаж болохоор байна…

Тэд ШАЛГАЛТ орно, бэлтгэл байдлаа хангаарай гэх мэдээллийг шууд байдлаар хүргэлээ ❗️❗️❗️

ЦОГЦОС хадгалах бодис шингээсэн махнууд ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ, Дотуур байртай СУРГУУЛЬ-иудын гал тогоонд нийлүүлэгдсээр ирсэн нь тодорхой…

Хүүхдүүдийн өвчлөл сүүлийн жилүүдэд огцом ихэсч, бүх төрлийн хорт хавдраар Дэлхийд тэргүүлж байгаа нь эл гэмт үйлдэлтэй гарцаагүй холбоотой…

Тиймээс эдгэршгүй өвчин туссан, хавдраар шаналж зовж амь амьдрал гуйж буй бүх үрсийнхээ хохирлыг үе үеийн ЗАСГИЙН ГАЗАР, ШАДАР САЙД-аас нэхэх нь зүйтэй❗️

Өнөөдрийн ХҮҮХДИЙН ЭРХ-ийг хамгаалах өдрийг Хүүхдүүдийн минь хүнсний аюулгүй байдлын эсрэг үйлдэгдэж буй энэхүү онц ноцтой гэмт хэрэгтнүүдтэй тэмцэхэд зориулцгаая ❗️❗️❗️

Сүүлийн үед гудамжны нохой, муур устгал нэрээр буу үүрсэн “АЛУУРЧИД” гудамж талбай, орон сууцны хотхонуудаар эрээ цээргүй холхилдох болсны учир ч энэ байж…

Өнөөдөр хүүхдүүдээ баярлуулах хоол хүнсэнд хэрэглэхээр худалдаж авсан ХИАМ, ЗАЙДАС тэргүүтнийг талбай дээр гаргаж хаяж эсэргүүцлээ илэрхийлье❗️❗️❗️

Нэгүүн.мн сайтынхны урд шөнө газар дээр нь ажиллаж илрүүлсэн МАХ БЭЛТГЭГЧ үйлдвэр гэхэд л “Нөөцийн мах нийлүүлэгч” нэрээр бактерлогийн зэвсгээ иргэд, аж ахуйн нэгжүүдэд нийлүүлсээр ирж ❗️❗️❗️

Цэцэрлэг, сургуулиудын ГАЛ ТОГОО-г өнөөдрийн дотор лацдаж шалгах хэрэгтэй…

Хүүхдүүдийнхээ эрхийн төлөөх тэмцэл эндээс эхлэх ёстой шүү ❗️❗️❗️

Одоо ХҮҮХДИЙН ЗУСЛАН-гуудын гал тогоонд ЦОГЦОС сэргээгчээр сэргээсэн махнууд нийлүүлэгдэх нь тодорхой…

Address


Telephone

+97677142299

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share