08/07/2021
🇲🇳🇲🇳🇲🇳
Энэ удаагийн чуулган Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа ажлын 75 өдөр чуулсан.
Чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 34 удаа хуралдаж, 188 асуудал хэлэлцсэн бол, Байнгын хороодын хуралдаан 110 удаа, Дэд хороод 6 удаа, Түр хороод 13 удаа буюу нийт 127 удаа хуралдаж, 274 асуудал хэлэлцсэн байна. Нийт хуралдааны хугацаа 317 цагт хүрч, 462 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Энэ хугацаанд миний бие дараах ажлын хэсэгт орж ажиллалаа.
📌Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллав. УИХ-ын ээлжит бус чуулганаар уг хуулийг хэлэлцүүлэн баталсан.
📌Монгол улсын Засгын газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах тухай үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллав. УИХ-ын ээлжит бус чуулганаар уг хуулийг хэлэлцүүлэн баталсан.
📌Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.
Монгол улс анх удаа Музейн тухай хууль батлагдсанаар өмчийн олон хэлбэрийн музей байгуулагдаж түүх соёлын дурсгалт зүйлс, соёлын үнэт зүйлийг хамгаалах, үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний хүртээмж сайжирч нийгэм эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломж бүрдэнэ.
📌Соёлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан.
📌“Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын 5 дахь заалт /Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэрлүүлэн 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах/-ын хэрэгжилтийг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны ажлын хэсгийн гишүүнээр тус тус орж ажиллав.
📌Төсвийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллав.
📌Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай хууль
📌Оюу толгой ордын ашиглалтад МУ-ын эрх ашгийг хангуулах тухай “МУ-ын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоол”-ын хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий түр хороонд
📍Хуулийн тогтоол өргөн барьсан, оролцсон байдал
📌Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Б.Баттөмөр, С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн, Ш.Адъшаа, Г.Тэмүүлэн, Г.Дамдинням, Т.Аубакир нарын нэр бүхий гишүүдийн хамтаар санаачлан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизмыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Иймд тариалан эрхлэхэд нэн шаардлагатай байгаа техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгааг үргэлжлүүлэх шийдвэр гаргаж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих шаардлагатай хэмээн төсөл санаачлагчид үзэж, уг хуулийн төслийг боловсруулсан байна.
📌УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ц.Мөнхцэцэг нарын хамт “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг үндэсний хэмжээнд тэмдэглэдэг болох тухай Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн бариад байна. Уг хууль батлагдвал иргэд “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг жил бүрийн 9 дүгээр сар, 5 дугаар сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг болох юм.
📌Улсын их хурлын гишүүн Б.Баттөмөр, Ч.Ундрам, Г.Амартүвшин, Х.Булгантуяа нарын өргөн барьсан Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн тухай хуулийн төсөл батлагдав.
📌Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Г.Амартүвшин, Э.Бат-Амгалан, Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Л.Мөнхбаатар нарын хамтаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг төсөл нь олон нийтийн банк, санхүүгийн салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлж банк, санхүүгийн салбарын тогтвортой байдал, цаашлаад эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх эерэг нөлөөтэй.
📌Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Г.Амартүвшин нарын хамтаар санаачлан өргөн барьсан Зээлийн хүү бууруулах стратеги батлах тогтоолын төслийг баталж, хэрэгжүүлснээр санхүүгийн эх үүсвэр нэмэгдэн, хүү буурах макро орчин бүрдэж, санхүүгийн зах зээлийн хөгжил, хууль эрх зүйн орчин, банкны эрсдэл даах чадвар, засаглал, үр ашигт байдал сайжирч, зээлдүүлэгчийн эрх баталгаажин, зээлийн гэрээнд заасан талуудын үүргийн гүйцэтгэл хангагдах суурь нөхцөл бүрдэх ач холбогдолтой.
📌Короновируст халдвар |Ковид-19|цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бууруулах, бизнес эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл.Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед аж ахуйн нэгж, байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, борлуулалтын хувь хэмжээ буурч байгаатай холбогдуулан зарим аж ахуйн нэгжийг хамарсан судалгаанд үндэслэн төр засгаас бодитой арга хэмжээ яаралтай авч, иргэд, аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй гэж үзэн, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдэд шаардлагатай холбогдох саналуудыг тусган 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа.
📌Нөхөн олговор олгох тухай хуулийн төсөл өргөн барилаа. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасан уламжлалт шашинтай холбоотой заалтуудыг хэрэгжүүлэх, хууль эрх зүйн орчин бүрдэх юм.
📌Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Энэхүү төсөл батлагдсанаар шүүн таслах ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхээ шүүхийн журмаар нөхөн сэргээлгэх, иргэдийн эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх юм.
📌Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн хамтаар өргөн барилцав.
2021/07/08