Mr&Ms

Mr&Ms Mr&Ms Clan Mongolia

2021 онд орж ирсэн зарна.
30/06/2021

2021 онд орж ирсэн зарна.

17/06/2021
16/06/2021

Pan

Gozilla - AWM
03/06/2021

Gozilla - AWM

Season 18 Conqueror reached
17/04/2021

Season 18 Conqueror reached

Mr.oN1o
11/02/2021

Mr.oN1o

GPU: GeForce GTX 1060 3GBCPU: Intel(R) Core(TM) i7-6700 CPU @ 3.40GHzMemory: 16 GB RAM (15.92 GB RAM usable)Current resolution: 1920 x 1080, 144HzOperating s...

22/01/2021

Mr.oN1o

07/01/2021
29/09/2020
20/08/2020

Манай кланд адилхан нэртэй хүмүүс хэд байгаа юм бэ? 😃😃😃

08/07/2020

:D

12/05/2020

id: 9060684
Pass: mr

06/05/2020

Оройн мэнд!
Өнөөдөр өглөө PUBG MOBILE OFFICIAL хуудсанд тавигдсан удахгүй хийгдэх 0.18.0 шинэчлэлтийн мэдээллийг орчуулан хүргэж байна.
Маш их өөрчлөлт байгаа тул гол гэснээс орчуулж орууллаа.
PUBG MOBILE шинэчлэлт 0.18.0
2020 оны 5-р сарын 6
Miramar газрын шинэчлэлт - Элсэн шуурга
Win94 буунд зориулагдсан шинэ 2.7x дуран
Canted Sight - Нэмэлт дуран
Сlassic тоглолт дахь шинэ контент - Sanhok дахь ширэнгийн адал явдал (Удахгүй нээгдэнэ)
Буу тоноглох шинэ систем - Guncraft Finishes (Удахгүй нээгдэнэ)
Шинэ буутай танилц - P90 (зөвхөн Arena mode дээр)
Royale Pass-н 13-р улирал: Toy Playground буюу "Тоглоомын талбай" (5 сарын 13-нд нээгдэнэ)
Bluehole/Цэнхэр нүх Mode: Цоо шинэ EvoGround-н төрөл (Удахгүй нээгдэнэ)
Cheater-үүдээс хамгаалах шинэчлэлт: Cheater kill-н эсрэг онооны хамгаалалт
PUBG MOBILE шинэчлэлт 5 сарын 7-с хийгдэж эхлэнэ. Тухайн шинэчлэлттэй холбоотойгоор сервер унтрахгүй. Шинэчлэлтийг хийхийн тулд Android төхөөрөмжинд 1.97 GB, iOS төхөөрөмжинд 2.21 GB сул зайг ойролцоогоор байлгах шаардлагатай. Шинэчлэлт хийсэн болон хийгээгүй тоглогчид нэг нэгнийгээ урьж тоглох боломжгүй тул шинэчлэлтээ аль болох яаралтай хийгээрэй.
5 сарын 13-с өмнө амжиж шинэчлэлтээ хийгээд:
Радио
2,888 BP
Lieutenant Parsec цүнх бэлгэнд аваарай.

ГОЛ ШИНЭЧЛЭЛТ: ГАЛЗУУ MIRAMAR
Зарим визуал шинэчлэлт болон шинэ элементүүд Miramar газарт хийгдсэн.
Miramar газрын хойд хэсгээр Oasis буюу Баянбүрдүүд нэмэгдсэн (элсэн дундахь гол, нуур) мөн баруун хойд хэсэгт URBAN RUINS балгас нэмэгдсэн. Илүү их байшин, тосгон, зам, эх үүсвэрүүд нэмэгдсэн тул буух байршилаа илүү ухаалгаар сонгоорой. Miramar газрыг бүхэлд нь хамарсан уралдааны замтай болсон. Мөн Алтан Mirado машин Miramar газарт зөвхөн ганц ширхэг байх тул түрүүлж олж цөл дундуур давхиарай.
Miramar дахь шинэ Ундааны машин: Energy Drinks болон Painkiller-г автомат машинаас авах боломжтой болсон. Хэрэв чиний азын тэнгэр ивээх юм бол бол нэг дор 8ш ундааг автоматаас унагах боломжтой.
Элсэн шуурга: Miramar газарт болон тоглоомын үндсэн МЕНЮ-д зарим үед элсэн шуурга болно.
Үндсэн меню дэх Miramar theme: Шинэ MIRAMAR газрыг татаж суулгаснаар тоглоомын үндсэн МЕНЮ miramar газарт шилжих болно.
Miramar газрын шинэ даалгавар: Miramar газрын шинэ даалгаврууд нэмэгдэнэ. Miramar газарт тоглож тус даалгавруудыг биелүүлсэнээр ямар нэг шагнал өгөх л байхдаа :)
EvoGround -н шинэ төрөл: Bluehole/Цэнхэр нүх (тун удахгүй)
Тус төрлөөр Erangel газар 2 тойрогтой болно: Гадаад тойрог болон дотоод тойрог. Дотоод тойрог нь шинэ нэмэлт бөгөөд дараагийн тойрог хаана шилжихийг харуулах юм.Том тойрогийн хугацаа дуусаагүй байхад дотоод тойрог дотор байх юм бол чиний амь хасагдах болно. Том тойрогийн хугацаа дуусч дотоод тойрог руу шилжсэнээр дараагийн дотоод тойрог гарч ирэх гэх мэтээр үргэлжилнэ.
Бүх төрлийн бүүстер болон хэрэгсэлүүд 50% илүү их гарч ирэх бөгөөд НОК болсон тоглогчийг босгох хугацаа 4 секунд болж багасна.

Шинэ классик тоглолтын контент: Ширэнгийн адал явдал (тун удахгүй)
Sanhok газарт match дарвал өмнөх ERANGEL газар дахь тоглоомын парктай ижил тус "ШИРЭНГЭ" зарим үед нээгдэх болно. Тус газарт тоглосноор:
Сахиус: Эртний сахиусуудыг хайж олон сахиусан дахь хүчийг шившиж дуудсанаар адислал эсвэл item унагах боломжтой
Ширэнгийн хүнс: Жимс болон бусад хүнс зэрлэг ширэнгэд ургана. Тэдгээрийг идсэнээр ер бусын эффект эзэмших болно.
Халуун агаарын бөмбөлөг: Агаарын бөмбөлөг удирдан тулааны талбарт амь гарах боломжтой

Arena тоглолт дахь шинэ контент: Шинэ буу - P90
Arena газарт P90 SMG төрлийн буу нэмэгдсэн
Энэ буу нь 9мм сумаар буудах бөгөөд магазиндаа 50 сумны багтаамжтай. Сингл, хагас болон бүрэн автомат 3 төрлөөр буудна. P90 буу нь бүх төрлийн SMG muzzle (хошуу) болон 1х-6х дуран мөн лазер сайтаар тоноглох боломжтой.

Классик тоглолт дахь сайжруулалтууд
Canted Sight - Нэмэлт дуран
Бууны шинэ тоноглол болох Canted Sight нэмэгдсэн бөгөөд ихэнх төрлийн AR, Machine gun, SR болон зарим shotgun-д суурилах боломжтой.
Canted Sight нь үндсэн дурантай цуг бууны хажууд байрлах бөгөөд ойрын зайн тулаанд ашиглахад тохиромжтой.
Canted Sight-н тохиргоо болон онионы харагдах байдал, өнгө зэргийг SETTINGS дотор тохируулна.
Онооны хамгаалалт:
Хэрэв тоглолтон дунд та Cheater-уудад алуулах юм бол таны алдсан оноог буцааж сэргээх боломжтой болсон. Тухайн cheater-г репорт хийж баталгаажсаны дараа тухайн тоглолт дахь таны алдсан оноог буцааж сэргээх бөгөөд мөн зурвас илгээж мэдэгдэх болно.
Тоглолтын үр дүнг мэдээлэх шинэ RESULT SCREEN
Классик тоглолт дууссаны дараа гардаг RESULT SCREEN сайжирч шинэчлэгдсэн.
Шинэ Detailed Results цонхонд тоглогчид тухайн тоглолтод ашигласан буу бүрийн мэдээлэл болон тоглолтын статистикаа бусад ижил ранктай тоглогчидтой харьцуулж харах боломжтой.
Тоглоомын тохиргооны сайжруулалт:
FPP болон TPP контрол тохиргоогоо ижил болгох боломжтой болсон.
Sensitivity тохиргоо мөн хадгалагддаг болсон. Өөрчлөгдсөн тохиолдолд дахин дахин гараар тохируулах шаардлагагүй.
Дуран автоматаар тоноглох, болиулах тохиргоо нэмэгдсэн. Болиулсан тохиолдолд дуранг автоматаар буунд тоноглохгүй.
Death Replay сайжруулалт.
Death Replay -г сайжруулж бүх төрлийн төхөөрөмжөөс үзэх боломжтой болно. Мөн DEATH REPLAY үзэхэд гацахгүй өмнөхөөс илүү smooth болж төхөөрөмжийг бага ачааллуулдаг болсон.

Буу болон нэмэлт тоноглол сайжруулалт:
Win94 буу өөр дээрээ 2.7х дурантай олддог болно, гэхдээ зөвхөн Miramar газарт.
Loading the S1897 while aiming down sights will not remove your view from the iron sights (За энэ хэсгийг сайн ойлгосонгүй ээ, S1897 shotgun-р онилж байхдаа цэнэглэсэн бол ониогоо алдахгүй ээ л гээд байх шиг байна)
Сум туссан нүхний хэлбэр өөрчлөгдсөн: Сум туссан нүхний хэлбэр аль чиглэлээс буудсанаас шалтгаалж өөр өөр харагдана, тухайн нүхний хэлбэрээр хаанаас буудсаныг таамаглах боломжтой болно.
Crossbow-ний сум нисэх зам харагддаг болсон (nade-тэй ижил бололтой). Crossbow-р сум харваж оноход илүү хялбар болжээ.
Light Grip сайжруулалт: "Recoil сэргээх/барих хурд нэмэгдсэн"
Flare Gun сайжруулалт: Flare Gun-р Airdrop эсвэл машин ирэх үү гэдгийг урьдчилж харах боломжтой болно.
Shotgun төрлийн буунд зарим өөрчлөлт хийгдсэн (S1897, S686, S12K, Sawed-off болон DBS).
Сумны цацрах хүрээ бага зэрэг багасч дундын болон ойр зайд илүү хүчтэй болсон.
Харин холын зайнд учруулах гэмтэл бага зэрэг буурсан: Боломжит хол зайнд учруулах хамгийн бага damage 4 (3 for Sawed-off)
Хамгийн хол оновчтой буудах зай 80 метр болж багассан (DBS -н хувьд 100 метр).
S1897 сум цэнэглэх хурд 20%-р нэмэгдсэн
Sawed-off бууны сум 9 pillet/үрэл-тэй болж өөрчлөгдсөн (өмнө 8 байсан) Pillet бүр 20 гэмтэл учруулна (өмнө 22 байсан).
Shotgun бууны учруулах гэмтэл дараах байдлаар өөрчлөгдөнө: Сум бүрийн учруулах гэмтэл толгойнд 1.5-с 1.2 болж харин биенд 1.0-с 0.9 болж буурсан.
Duckbills-н босоо цацралтыг бага зэрэг нэмсэн.

Classic тоглолт дахь тулааны зарим өөрчлөлтүүд:
Бүүст (Painkiller, energy drink...) хэрэглэх явцад буудах товчийг дарсанаар шууд зогсоох боломжтой болсон.
Буудуулж амь багассанаас шалтгаалж цусны мөр үлдэх эффект нэмэгдсэн
Ойрын зайн тулаанд дэлгэц чичрэх эффект нэмэгдэнэ.
Нэйд шидэх замыг илүү сайн харуулдаг болсон.
Буунд тоноглосон дуранг авах хялбар тохиргоо нэмэгдсэн, quick scope дотор тухайн тоноглосон дуран дээр дарсанаар дуранг салгах болно.
Зүүн дээд булан дахь багийн тоглогчийн статус дээр тухайн тоглогч эсрэг талтай тулж, тулаан хийж байгаа эсэхийг харуулдаг болсон.
Death replay дээр damage стат-г харуулдаг болсон.
Машинуудад их гэрлийн эффект нэмж оруулсан

K/D статик сайжруулалт:
Season 13-с эхлэн K/D стат тоглолт тус бүрийн дундаж K/D-г харуулдаг болж өөрчлөгдөнө.
Зарим алдаанууд засагдсан:
Эндээс хамгийн гол 2 нь:
Машинуудын шарвадаг алдааг багасгасан
Эсрэг талын тоглогч ойртоход LAG үүсдэг алдааг зассан гэжээ.
Бага хүчин чадалтай төхөөрөмжтэй тоглогчдын хувьд гацалт илүү багасч, баттерэй зарцуулалт мөн буурна

Cheer Park:
Cheer Park гэсэн газар нэмэгдэх бөгөөд тоглогчид хоорондоо танилцах, найз болох, баг үүсгэх, нэг нэгнийхээ стат зэргийг харах боломжтой сошиал газар байх юм.
Мөн Cheer Park -д дараах зүйлсийг хийх боломжтой байна:
DUEL: тоглогчид хоорондоо 1v1 хийх
HUNT GAME тоглох
SHOOTING Range-д буудалт хийж хоорондоо өрсөлдөх

Royale Pass-н 13-р улирал: Toy Playground (5 сарын 13-нд нээгдэнэ)
Rank 50 хүрсэнээр Ice ranger эсвэл Fire ranger-г эзэмших боломжтой болох бөгөөд Rank 100 хүрч Ultra Defender сэтийг эзэмшээрэй.
Guncraft Finishes (удахгүй нээгдэнэ)
Бууны өнгө, хээ, графит зэргийг хүссэнээрээ хийх боломжтой болох бололтой.
Account-аа салгах
Хэрэв 2 сошиал account холбосон байгаа бол нэгийг нь салгах боломжтой болсон. Account-аа салгасны дараа ахин account салгах хугацаа 30 хоногоор хүлээгдэх болно.
Шинэ төлбөрийн хэрэгсэл:
Шинээр AG (AceGold) нэртэй төлбөрийн хэрэгсэл нэвтрэнэ. Шинэчлэлт хийгдсэний дараа таны бүх Silver AG болж солигдох болно. Мөн худалдаж авах боломжтой ихэнх зүйлсийн үнэ AG-р харагдах бөгөөд худалдаж авахад хангалттай АG байхгүй бол зөрүүг UC-р хийх юм байна.

27/04/2020
26/04/2020

Mr.Ezza

16/04/2020

200416-1

11/04/2020

Шөнө дундын стрийм

10/04/2020
10/04/2020
10/04/2020

You Are My Hero SAD 😭😭😭😭

10/04/2020

Happy Birthday MR@MS

https://youtu.be/WZqSMNVRV8c
09/04/2020

https://youtu.be/WZqSMNVRV8c

GPU: GeForce GTX 1050 CPU: Intel(R) Core(TM) i5-8400 CPU @ 2.80GHz Memory: 8 GB RAM (7.95 GB RAM usable) Current resolution: 1920 x 1080, 60Hz Ms:110-120 Ope...

08/04/2020

Address

Ulan Bator

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mr&Ms posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share


Other Gaming Video Creators in Ulan Bator

Show All