Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

24/06/2024

⚠️ Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод усархаг, аадар бороо орох тул цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлж байна.

24/06/2024
Үерт өртсөн айл өрх, иргэдэд зөвлөмж мэдээлэл өглөө.
24/06/2024

Үерт өртсөн айл өрх, иргэдэд зөвлөмж мэдээлэл өглөө.

24/06/2024

МАРГААШ УЛААНБААТАРТ ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО

Улаанбаатар хотод маргааш буюу 25-27-нд дуу цахилгаантай аадар бороо орно гэж мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна. Өмнөх өдрүүдийн орсон борооны улмаас Туул голын усны түвшин үерийн аюултай түвшинг даван үерлэж байна.
Иймд
❗️Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчих
❗️Усны түвшин хэвийн болтол голын эрэг дагуу аялж зугаалахгүй байх
❗️Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах
❗️Голын ойролцоо үйл ажиллагаа эрхэлж байгаа аялал, амралт сувиллын газрууд цаг агаарын мэдээллийг тухай бүр хүлээн авч, ус орох, усанд автахаас сэргийлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах /суваг шуудуу татах гэх мэт/

Мөн
📌 СӨХ граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татаж, шуудайтай элсээр хаалт хийх
📌Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
📌Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
📌 Аянга цахилгаанаас сэргийлэн, гар утас, бусад богино долгионы эд зүйлсээс хол байх
📌Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
📌Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.
📌 Гэр хорооллын айл өрхүүд хашаа, гэр, байшинг ус орохоос сэргийлэн хамгаалах суваг шуудуу татахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Голуудын түвшин нэмэгдэж,даланг хүчитгэж байнаӨнөөдөр 15:00 цагийн байдлаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Залаатын...
23/06/2024

Голуудын түвшин нэмэгдэж,даланг хүчитгэж байна
Өнөөдөр 15:00 цагийн байдлаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Залаатын амны Ривер сайд амралтын газраас Их тэнгэрийн ам хүртэлх 2 км орчим газарт Туул голын эрэг хальж нөхцөл байдал хүндэрсэн тул дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Эко тохижилт үйлчилгээний хэлтсээс 100 гаруй албан хаагч, техник хэрэгсэлтэй далан үүсгэж аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн хэмжээнд 22:00 цагийн байдлаар айлын гэр, хашаа байшин, гудамж талбай усанд автсан, голын усанд суусан...
21/06/2024

Баянзүрх дүүргийн хэмжээнд 22:00 цагийн байдлаар айлын гэр, хашаа байшин, гудамж талбай усанд автсан, голын усанд суусан, боогдсон, далан, суваг халих гээд байна зэрэг 50 орчим дуудлага мэдээлэл бүртгэгдсэний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтэс, холбогдох мэргэжлийн байгууллагын алба хаагчид тогтсон усыг татан зайлуулах, суваг татах, даланг хүчитгэх усанд боогдож суусан автомашиныг татан гаргаж иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

21/06/2024

МАРГААШ ТУУЛ ГОЛ ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНГ ДАВЖ ҮЕРЛЭХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА

Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс голуудын усны түвшинг хоногт хоёр удаа хэмждэг бол цаг үеийн нөхцөл байдлын улмаас хоногт 6 удаа буюу 4 цагийн давтамжтайгаар хэмжилт хийж байна.
Зургаадугаар сарын 21-ний өдрийн 20 цагийн байдлаар Тэрэлж голын усны түвшин өглөөний 08 цагаас хойш 103 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 20 см, Туул голын эх буюу Босгийн гүүр орчимд 76 см нэмэгдэж, үерийн түвшинг 65 см, Туул гол Улаанбаатар хот орчимд 47 см нэмэгдэж, үерийн түвшинг 22 см давсан буюу 224 см тус тус хүчтэй үерлэж байна. Харин Сэлбэ гол Дамбадаржаа орчимд усны түвшин 17 см нэмэгдэж үерийн түвшинд хүрсэн хэвээр байна. Туул голын үерийн аюултай түвшин Улаанбаатар хот орчимд 260см байдаг бөгөөд маргааш буюу 22-ны өдөр Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 30-40 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинд хүрч үерлэх нөхцөл бүрдэж байна.
Иймд Туул голын сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аж ахуйн нэгж байгууллага, амарч аялаж яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл

21/06/2024
21/06/2024

Ц.Цолмон: Өнөөдөр орсон уулын цас хайлж уруйн үер бууж болзошгүй

Зургаадугаар сарын 22-ны өглөөнөөс бороо үргэлжлэн орж агаарын температур 10 хэмд хүрэн үдээс хойш бороо зогсох төлөвтэй байна. Улаанбаатар хот орчмоор зургаадугаар сарын 23-аас температур өсөн 20 хэмээс дээш дулаарна. Энэ үед өнөөдөр буюу зургаадугаар сарын 21-нд орсон уулын цас хайлж уруйн үер бууж болзошгүйг анхааруулж байна.
https://ulaanbaatar.mn/news/19559

ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНАҮргэлжилсэн борооны улмаас БЗД-ийн  8, 10, 21, 43, 35-р хорооны нутаг дэвсгэрт  үүссэ...
21/06/2024

ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА
Үргэлжилсэн борооны улмаас БЗД-ийн 8, 10, 21, 43, 35-р хорооны нутаг дэвсгэрт үүссэн үерийн нөхцөл байдал дээр дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, холбогдох мэргэжлийн байгууллагууд багаж хэрэгсэл, машин техниктэй хариу арга хэмжээг авч ажиллаж байна.

21/06/2024
21/06/2024
21/06/2024

ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ, БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЛАА

Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод орсон борооны улмаас нийслэлийн хэмжээнд борооны ус тогтсон нийт 6 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудын 32 ажилтан, алба хаагч, 7 автомашин, 4 мотопомпоор 400 тонн усыг соруулж ажиллалаа.
Өнөөдөр /2024.06.21/ бороо үргэлжлэн орно гэдгийг ЦУОШГ-аас мэдээлж байна.
ИЙМД ИРГЭД
📌Гэр хорооллын айл өрхүүд хашаа, байшин, гэрээ борооны ус орохоос сэргийлж суваг шуудуу татах
📌 Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорийн давхарыг ус орохоос сэргийлэн шуудайтай элсээр хамгаалалт татах, усыг соруулах
📌Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах
📌Голын усны түвшин нэмэгдсэн байгаа тул зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

#сэргийльесэрэмжилье

21/06/2024

ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРЖ, НУТГИЙН ЗҮҮН ХЭСЭГТ ЭРС СЭРҮҮСЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

Өнөөдөр буюу зургаадугаар 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хэсэгт эрс сэрүүнэ.

Мөн Хэнтийн уулсаараа нойтон цас орох нөхцөл бүрдэж байгаа тул ноосолсон мал осгох, борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, аянга, цахилгаан, уруйн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Харин говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Иймд:
-Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,
-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
-Баталгаат зам, гүүрээр зорчих,
-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,
-Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах,
-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.
https://nema.gov.mn/post/156898

21/06/2024

#сэрэмжтэйбайя
Цаг уурын ажиглалтын мэдээгээр /2024.06.21/ 08:00 цагийн байдлаар бороо орж байгаа аймаг, сумдын мэдээлэл👇
Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна‼️

20/06/2024

#сэрэмжтэйбайя
Дохио‼️Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна‼️
Өнөө шөнө буюу 20-21-нд шилжих шөнө Булганы нутгаар хүйтэн бороо, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг, Улаанбаатар хот орчмоор их бороо орох тул болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү‼️
Булган Онцгой Байдлын Газар
Орхон аймгийн Онцгой байдлын газар
Сэлэнгэ Онцгой байдлын газар
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар
Төв Онцгой Байдлын Газар
Нийслэлийн Онцгой байдлын газар

20/06/2024

#СэргийльеСэрэмжилье

20/06/2024
20/06/2024

Хүчтэй аадар борооны өмнө аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

📌Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах
📌 Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татаж, шуудайтай элсээр хаалт хийх
📌Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
📌Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
📌 Аянга цахилгаанаас сэргийлэн, гар утас, бусад богино долгионы эд зүйлсээс хол байх
📌Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
📌Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.
📌 Гэр хорооллын айл өрхүүд хашаа, гэр, байшинг ус орохоос сэргийлэн хамгаалах суваг шуудуу татахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

#сэргийльесэрэмжилье

20/06/2024

⚠️⚠️⚠️СЭРЭМЖЛҮҮЛЭГ⚠️⚠️⚠️

- Энэ сарын 19-20 буюу Лхагваас Пүрэв гарагт шилжих шөнө Хөвсгөл, Архангай, Булганы нутгаар;⛈
- Пүрэв гарагийн өглөө Архангай, Булган, Төвийн нутгаар; ⛈
- Пүрэв гарагт өдөртөө Улаанбаатар хот орчимд болон Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар; (мөн Дундговийн зарим сумдын нутаг)⛈
- Пүрэв гарагаас Баасанд шилжих шөнө Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутгаар;⛈
- Баасан гарагт Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь аймгийн нутгаар их хэмжээний усархаг аадар ⛈ орох, Улаанбаатар, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар, уулын ам гуу жалга бүхий газраар гэнэт орж буй борооны ⛈ 🌦 улмаас богино хугацааны хүчтэй үер буух эрсдэл өндөр байгааг онцгойлон анхааруулж байна.

20/06/2024

БОРООНЫ ӨМНӨХ ХҮЧТЭЙ САЛХИ, МӨНДӨР, ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ БАЙНА

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 20-нд төвийн аймгуудын нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иймд:

🌧Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах,

🌧Гэрээсээ гарахдаа цахилгаан болон хийгээ салгаж, эд зүйлсээ аль болох өндөрлөг газар байрлуулах,

🌧Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх,

🌧Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэх,

🌧Өрхийн болон хувийн бэлтгэл, бэлэн байдлаа хангах,

🌧Баталгаат гүүр, гармаар зорчих, автомашин, техникийн аюулгүй байдлыг хангах,

🌧Гол, усны ойролцоо аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
http://nema.gov.mn/post/156875

Address

Улаанбаатар хот 8 хороо Улаанхуаран, БЗД-ийн Авто оншилгоо төвийн хойно
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Category


Other Magazines in Ulaanbaatar

Show All