Up Marla

Up Marla Сошиал медиа дээр хувийн брэндээ бүтээж, амжилтаараа дээш тэмүүлэхэд чинь хөтөч болох болно.

Үнэгүй боломжоос илүү сайхан зүйл юу байхав. Үнэгүй, хязгааргүй хэрэглэж болдог гайхалтай апп, хэрэгслүүдэд талархаж бай...
24/11/2022

Үнэгүй боломжоос илүү сайхан зүйл юу байхав.
Үнэгүй, хязгааргүй хэрэглэж болдог гайхалтай апп, хэрэгслүүдэд талархаж байна. Эдгээрийг ашиглаж би маш их мэдлэг чадварыг эзэмшиж, суралцаж, бас орлого бүтээж ажилладаг. Та ч бас хичээгээд үзээрэй!

19/11/2022
Тусгай шаардлагаар захиалга авах шаардлагатай тул энэ постыг оруулж байна. Зөвхөн энэ шинэ жилийг тохиолдуулан "Miracle ...
15/11/2022

Тусгай шаардлагаар захиалга авах шаардлагатай тул энэ постыг оруулж байна. Зөвхөн энэ шинэ жилийг тохиолдуулан "Miracle Box" -ыг танилцуулж байна.
Хувь чатаар холбогдон захиалгаа өгөөрэй!

- Хүүш ээ, чи намайг блоклосон юм уу?! Чиний юм надад харагдахаа больчихсон шд.- Чи бид 2 найз мөртлөө чи миний постыг х...
14/11/2022

- Хүүш ээ, чи намайг блоклосон юм уу?! Чиний юм надад харагдахаа больчихсон шд.
- Чи бид 2 найз мөртлөө чи миний постыг харахгүй байгаа юм уу, like ч дарахгүй юм.
- Би уг нь тэрний хаягийг дагадаг л юмдаа, нэр хаяг нь юу байлаа.
- Манай хаяг 10К дагагчтай, гэвч пост оруулаад 10хан like л авах юм.

Эдгээр яриануудын учир шалтгаан ердөө алгоритм шүү дээ. Инстаграм алгоритм надад хамаагүй гэж гүйцэд уншихгүй өнгөрөөж болохгүй шүү. Та өдөр тутмын үйлдэл бүрт хамаатай. Холыг учруулж, хоёрыг хөндийрүүлж, заримдаа яс хаяад ч байгаа юм шиг үйлдлийг хиймэл оюун ухаант систем өөрөө мэдээд хийгээд байдаг. Ингэхдээ таны үйлдэл, зан ааш бүрийг анзаарч харгалзан үзнээ😉

2-р хэсэг. Хэрэгтэй санагдсан бол хадгалж аваарай!🎓💎
12/11/2022

2-р хэсэг. Хэрэгтэй санагдсан бол хадгалж аваарай!🎓💎

Алгоритмын талаар яагаад мэдэх хэрэгтэй вэ гэвэл:✔️ Та инстаграм хандалтаа өсгөхийг хүсч байгаа✔️ Контент бүтээгч болох ...
10/11/2022

Алгоритмын талаар яагаад мэдэх хэрэгтэй вэ гэвэл:
✔️ Та инстаграм хандалтаа өсгөхийг хүсч байгаа
✔️ Контент бүтээгч болох хүсэлтэй
✔️ Хувийн брэндээ бүтээж, бизнес босгох зорилготой
✔️ Илүү олон хүнд мэдээллээ хүргэх хэрэгцээтэй бол

бидний яг одоо уулзаж буй энэ Инстаграм платформ ямар зарчмаар ажилладгийг ойлгож авах хэрэгтэй!😉

❌️ Инстаграмаа хөгжүүлээд, олон дагагчтай алдартай болоод хурдан, амархан өндөр орлоготой болж сайхан амьдарна. Гялс даг...
30/10/2022

❌️ Инстаграмаа хөгжүүлээд, олон дагагчтай алдартай болоод хурдан, амархан өндөр орлоготой болж сайхан амьдарна. Гялс дагагч нэмэх арга сурмаар байна.

✅️ Би өөрийгөө хөгжүүлэнгээ хийх дуртай зүйлсээ ажил болгож, бусдад хуваалцмаар байна. Өөртөө тохирсон, жинхэнэ, зөв хүмүүст хүрч, үнэ цэнэ бүтээснийхээ төлөө онлайн орлоготой болж өсмөөр байна. Би илүү их зүтгэл гарган ажлынхаа хажуугаар хувийн брэндээ бүтээж, контент оруулж сурах болно. Чанартай нөлөөллийг бүтээж, амжилтанд хүрнэ.

Энэ бол гялс, амархан ажил биш. Бас зүгээр л хобби, хийгээд үздэг юмуу гэдэг тасалбартай аялал биш.
Сайн бодож байгаад "би өөрчлөлт хиймээр байна, үүнийхээ төлөө би зориулалт (мөнгө, цаг, энерги, сэтгэл) гаргаж чадна" гэж мэдрэгдэж байвал над руу DM бичиж, цааш ярилцаарай!😉

Гэгээн зорилготой хүмүүстэй танилцаж, тэдэнтэй хамтран аялалд гарахдаа догдолж байна шүү😊 11 сарыг гайхамшигт аялал болгоё!🚢🛩🧭

Эдгээр их сурвалжууд байдагт үнэхээр талархалтай байдаг шүү. Хүн бүр контент бүтээж чадна, яагаад гэвэл эдгээх вэбсайтуу...
17/10/2022

Эдгээр их сурвалжууд байдагт үнэхээр талархалтай байдаг шүү. Хүн бүр контент бүтээж чадна, яагаад гэвэл эдгээх вэбсайтууд болон бусад апп, хэрэгслүүд бидэнд бэлэн, үнэгүй, ухаалаг боломжийг олгосоор байна.

Энтрепрёнерүүдэд зориулсан амьдралын талаарх сонирхолтой философи.  хаягийн контентийг ашиглалаа, хуваалцахыг хүслээ💙
15/10/2022

Энтрепрёнерүүдэд зориулсан амьдралын талаарх сонирхолтой философи. хаягийн контентийг ашиглалаа, хуваалцахыг хүслээ💙

Өнгөөр утга санаа илэрхийлэх сонирхолтой.Хэрэв Инстаграм хаягаа мэргэжлийн, өнгө үзэмжтэй, эмх цэгцтэй харагдуулахыг хүс...
06/10/2022

Өнгөөр утга санаа илэрхийлэх сонирхолтой.

Хэрэв Инстаграм хаягаа мэргэжлийн, өнгө үзэмжтэй, эмх цэгцтэй харагдуулахыг хүсвэл, тэрнээс ч илүү өөрийн хийж буй ажил хүмүүст хүргэхээр зорьж буй мессежээ тодорхой өнгө төрхөөр таниулахыг хүсвэл ӨНГӨНИЙ ХОСЛОЛ-г бариарай. Өөрт таалагдсан, өөрийн брэнд хэв шинжинд таарсан өнгөнүүдийг олж тодорхойлж, түүнийгээ тогтвортой ашигласнаар таны зорилго илүү хурдан биелэх болно.🖍

-
-
-
-
-
-
#хувийнбрэндээбүтээе #инстаграмхөгжүүлэлт #өнгө #өнгөлөг #өдөртнэгмэдлэг #өдөртолонзураг

Эхэлсэн хүн алдахгүй, үйл явц билнийг засаад хөгжүүлээд явдаг.Харин хэзээ ч эхлэхгүй, санаа хэвээр нь толгойдоо хадгалаа...
29/09/2022

Эхэлсэн хүн алдахгүй, үйл явц билнийг засаад хөгжүүлээд явдаг.

Харин хэзээ ч эхлэхгүй, санаа хэвээр нь толгойдоо хадгалаад л байх юм бол ямар сайхан үр дүнд хүрэх байсныг хэн ч мэдэхгүй өнгөрнө.

Чи чаднаа, өөртөө итгэ, итгэлээ хадгалахын тулд байнга суралцсаар л байгаарай😉

Минийх бол огт санаагүй, сонирхолтой, гайхалтай ухаарал өгч байгаа 🔸️Саятны Давтамж🔸️ нэртэй сургалтаа энэ 7 хоногт эхлү...
25/09/2022

Минийх бол огт санаагүй, сонирхолтой, гайхалтай ухаарал өгч байгаа 🔸️Саятны Давтамж🔸️ нэртэй сургалтаа энэ 7 хоногт эхлүүлж чадсан. Энэ миний бяцхан ялалт, санаандгүй амжилт байлаа.

Харин таных?😊

Заримдаа надад ч бас ингэж санагддаг. Тэгэх бүртээ би юуг дутуу хийв гэж анзаардаг. Судалдаг, бас суралцдаг.Харин хүмүүс...
23/09/2022

Заримдаа надад ч бас ингэж санагддаг. Тэгэх бүртээ би юуг дутуу хийв гэж анзаардаг. Судалдаг, бас суралцдаг.

Харин хүмүүст сайн хүрсэн постуудаа харахад САЙН, бас АГУУ контентын шинж чанараас аль алийг нь шингээсэн байдгийг анзаарсан. Контентыг амжилттай болгох хамгийн шилдэг орц найрлага гэвэл хүнд тус хүргэх ямар нэг 🔹️үнэ цэнэтэй мэдээлэл🔹️ гэж хэлнэ дээ. Яагаад гэвэл би өөрөө бусад хаягуудыг дагаж, үзэгчийн байр сууринд очихдоо бас л надад хэрэгтэй юм уу үгүй юу гэдэг өнцгөөс хамгийн түрүүнд харсан байдаг. Бид бүгд адилхан үзэгчид, бас адилхан контент бүтээгчид.

Ийм юм хийгээд үзэх үү, дуртай юмныхаа тухай бичээд үзье, хүмүүст энэ мэддэг зүйлээ зааж хуваалцах уу, энэ гоё зургийг о...
17/09/2022

Ийм юм хийгээд үзэх үү, дуртай юмныхаа тухай бичээд үзье, хүмүүст энэ мэддэг зүйлээ зааж хуваалцах уу, энэ гоё зургийг оруулах уу байх уу гэж эргэлздэг үе байгаа юу? Хийх хэрэгтэй юм шиг боддог ч хийхээс айж санаа зовдог тохиолдол сошиал медиад идэвхитэй байх; хувийн брэндээ бүтээх үед хамгийн их тулгардаг. Үүнийг яаж даван туулах хэрэгтэй бол?!

Бүх амжилттай бизнес хүмүүсийн асуудлыг илүү хялбараар эсвэл шинэ содноор шийдэж гарч ирсэн байдаг.Магадгүй танд одоо ин...
13/09/2022

Бүх амжилттай бизнес хүмүүсийн асуудлыг илүү хялбараар эсвэл шинэ содноор шийдэж гарч ирсэн байдаг.

Магадгүй танд одоо ингэчих юмсан, тийм хүмүүст тэрийг нь хийгээд өгчих юмсан, ингээд туслаад өгчихвөл тийм үр дүнд хүрэх байхдаа гэсэн бодол төрдөг. Тэр бодлоо арай нухацтай аваад үзвэл дараагийн гайхалтай бизнес болох ч юм билүү😁💼

Сонирхолтой зөвлөмж хуваалцъя!😉------ #сошиалмедиамаркетинг    #нөлөөлөгчийнмаркетинг  #нөлөөлөгч    #инстаграмхөгжүүлэл...
12/09/2022

Сонирхолтой зөвлөмж хуваалцъя!😉

-
-
-
-
-
-
#сошиалмедиамаркетинг #нөлөөлөгчийнмаркетинг #нөлөөлөгч #инстаграмхөгжүүлэлт #инстаграмхөгжүүлэлтонлайнсургалт #өдөртнэгмэдлэг

Маркетингд автаад, ямар нэг санал шахуулаад, дуртай дургүй худалдан авалт хийхийг хүсдэггүй л биз дээ. Бид өөрсдөө хүртэ...
10/09/2022

Маркетингд автаад, ямар нэг санал шахуулаад, дуртай дургүй худалдан авалт хийхийг хүсдэггүй л биз дээ. Бид өөрсдөө хүртэл маркетингийн үйл ажиллагаанд орох дургүй бас зугтаах хандлагатай байдаг. Надад хэрэгтэй болов уу гэхээс илүү миний мөнгийг хэрэггүй юманд үрүүлэх гээд байна гэж хүлээж авах нь элбэг.

Гэхдээ өөрсдөө бизнес эрхлэгч болох үед бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулахын тулд маркетинг хийх шаардлагатай л байна. Энэ зөрчлийг хэрхэн шийдэх вэ?!😁

Үнэ өртөг нь хэнд зориулж байгаагаас шалтгаалж үнэлгээ өөр байна.Хэрэв та 300К үнэтэй ур чадварын сургалт оюутанд санал ...
09/09/2022

Үнэ өртөг нь хэнд зориулж байгаагаас шалтгаалж үнэлгээ өөр байна.

Хэрэв та 300К үнэтэй ур чадварын сургалт оюутанд санал болговол хэтэрхий үнэтэй байна гэж хэлж болно.

Харин энэ сургалтаа менежментэй сайжруулмаар байгаа хувиараа бизнес эрхлэгчид санал болговол боломжийн юм байна гэж хүлээж авч магадгүй.

Тиймээс та өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг зөв тохирох хүнд нь ухаалаг маркетинг хийж хүргэснээр сэтгэл ханамжтай борлуулалт, ашиг орлого олж чадна.

Үүнд суралцахыг хүсвэл миний хаягийг дагаарай, тогтмол дасгалжуулалтын контент орох болно😉

Хувийн брэнд бүтээнэ, Инстаграмаа хөгжүүлнэ гэхээр юу юугүй зураг авч, дизайнлаг пост оруулж, байн байн reels хийх биш ю...
05/09/2022

Хувийн брэнд бүтээнэ, Инстаграмаа хөгжүүлнэ гэхээр юу юугүй зураг авч, дизайнлаг пост оруулж, байн байн reels хийх биш юм. Энэ бол дараагийн асуудал.

Таны брэнд гэдэг нь таны илэрхийлэмж, таны нэр төр бас бизнес чинь юм. Бүх бизнесд үйл ажиллагаа гэж бий. Ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчид хүргэх үйл ажиллагаа. Үүнийг бид сошиал медиа дээр; тухайн платформын зарчмаар, хүлээн авах үзэгчдийнх нь хэлээр ярьж үйлдэнэ гэсэн үг юм.

Тэгэхээр пост контент оруулахаас урьтаж эхлээд өөрийгөө таньж, брэндээ тодорхойлох хэрэгтэй. Энэ нь яг л таны бизнесийн луужин гэсэн үг. Дараа нь луужингаа дагаж хаашаа харах, аль зүгт хөлөг онгоцны дарвуулаа өргөхөө мэдэх болно. Энэ бол оновчтой ажиллагаа юм.

-
-
-
-
-
-
#хувийнбрэндээбүтээе #хувийндасгалжуулагч #онлайнбизнес #онлайнсургалт #онлайндасгалжуулалт #инстаграмхөгжүүлэлт

Дагагчийн тоогоо нэмж, нөлөөллөө өсгөхийг хүсдэг л биз дээ😉 Зөндөө аргыг оролдож, туршиж үзсэн л байх. Гэхдээ учир шалтг...
03/09/2022

Дагагчийн тоогоо нэмж, нөлөөллөө өсгөхийг хүсдэг л биз дээ😉 Зөндөө аргыг оролдож, туршиж үзсэн л байх. Гэхдээ учир шалтгааныг орхигдуулсан байж магадгүй, энэ постыг сайн уншаад үзээрэй!✌️

-
-
-
-
-
-
#инстаграмхөгжүүлэлт #инстаграмкөүч #онлайнбизнес #онлайндасгалжуулалт #сошиалмедиамаркетинг #нууц #амжилттай

Шууд Viral болох, олон хандалт татах, маш мундаг, гайхалтай контент хийвэл амжилтанд хүрэх байх даа. Тийм контент хийж ч...
31/08/2022

Шууд Viral болох, олон хандалт татах, маш мундаг, гайхалтай контент хийвэл амжилтанд хүрэх байх даа. Тийм контент хийж чаддаг хүмүүс байдаг, тэдний аргыг сурвал шууд супер контент хийнэ дээ. Шилдэг дизайнтай, өндөр чанартай контент хийгээд ... гэх зэрэг бодол нь үнэндээ цаг үрэгч юм. Яагаад гэвэд амжилтын шидэт жор гэж байдаггүйг та үнэндээ мэдэж байгаа. Хамгийн үнэн жор гэвэл нөгөө л нэг улиг болсон 💎тууштай байх💎 арга. Мэднээ гэж бодож байгаа ч үүнийг хийхгүй тойроод л байгаа бол та хүссэн амжилтаасаа холдоод л байж магадгүй шүү.

Инстаграм дээр хувийн брэндээ бүтээ, тэгээд онлайнаар орлого ол гэхээр хүмүүс яаж гэж гайхдаг. Бүтээгдэхүүн эсвэл үйлчил...
29/08/2022

Инстаграм дээр хувийн брэндээ бүтээ, тэгээд онлайнаар орлого ол гэхээр хүмүүс яаж гэж гайхдаг. Бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ санал болгож, түүнийгээ борлуулж байж орлого олно ш дээ гэхээр дахиад л гайхдаг. Дижитал эрин зуунд энэ ухаалаг бөгөөд бүрэн боломжтой арга зам болоод байна. Гайхах хэрэггүй, арга нь энд байна.

Танд ч бас боломж байгаа. Үүнд бүрэн хөтөлж, зааварчлах мини групп дасгалжуулалт энэ 7 хоногт эхлэх гэж байна. Зөвхөн 1 хүн нэмэх боломжтой байгаа шүү! Боломж танд олон тохиолддог ч удаан хүлээдэггүй, бурхан хурдтай хүмүүст хайртай байдаг гэдэг дээ😁

Сэтгэлээр унах хэрэггүй, дардан амжилтын зам гэж байхгүй. Гэхдээ адал явдалтай амжилтын зам гэж байгаа. Аялалаа өөдрөг ү...
27/08/2022

Сэтгэлээр унах хэрэггүй, дардан амжилтын зам гэж байхгүй. Гэхдээ адал явдалтай амжилтын зам гэж байгаа. Аялалаа өөдрөг үргэлжлүүлцгээе!🚗🛫

Өсөлтийн ачаар бид өөрийн хил хязгаарыг тэлнэ. Тэлэх тусам нөлөөлөл өснө. Тэр хэрээр ажил үйлс дээшилж, ашиг орлого сайн...
26/08/2022

Өсөлтийн ачаар бид өөрийн хил хязгаарыг тэлнэ. Тэлэх тусам нөлөөлөл өснө. Тэр хэрээр ажил үйлс дээшилж, ашиг орлого сайн олно.
Үүний тулд өвдөлттэй ч гэсэн өсөлт хийхээс өөр аргагүй. Гэхдээ өвдөлт гэхээр заавал аймар, хэцүү, зовлонтой байх албагүй. Туршлага хуримтлуулж, сурч хөгжиж байгаадаа талархаж болно. Юуны тулд би үүнийг хийж байгаа вэ гэдгээ ухамсарлах тусам өвдөлт биш сорил болж харагдана.

Хэрэв одоо та бэрхшээлтэй нүүр тулж, өвдөлттэй санагдаж байгаа бол
"Зүгээр дээ, та ганцаараа биш. Та харин ч өсөлтийн шатанд явж байгаа юм."

Би таны аялалд хамт байж, мэддэг чаддаг зүйлээрээ дэмжиж хуваалцах болно🥰

-
-
-
-
-
-
#өсөлт #хувьхүнийхөгжил #хөгжил #бэрхшээлбүхнийгбэлэггэжхараарай😇😁💝 #өөрийгөөхөгжүүл #өөрийгөөхайрла #өөрчлөлтхийхээсбүүай 💪 #хувийнбрэндээбүтээе #мөрөөдөлтэй

📢Сургалт сонирхож, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй над руу чат бичиж байгаа бүгдэд талархаж байна.🙏 Ялангуяа ихэвчлэн залуу ...
24/08/2022

📢Сургалт сонирхож, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй над руу чат бичиж байгаа бүгдэд талархаж байна.🙏 Ялангуяа ихэвчлэн залуу ээжүүд зориг гарган амьдралдаа өөрчлөлт дэвшлийг хүсэн эрэл хайгуул хийж байгаа нь ажиглагдаж байна. Та нараар бахархаж байгаа шүү💝

Миний 20 цагийн дасгалжуулалтын санал хүн бүрт таарч тохирохгүй байж болно. Бас юу сурах, яг ямар арга замаар хувийн брэнд бүтээх; онлайн бизнесийн орлоготой болох талаар илүү тодорхой мэдэхийг хүсч байгаа байх. Хэрэв та яг одоо ийм нөхцөл байдалтай байгаа бол 2 цагийн онлайн сургалт🎓💻 хийвэл сонирхох уу?!😁

Илүү ойлгомжтой хэлвэл

➡️"Онлайн бизнестэй болох газрын зураг"⬅️

2 цагийн⏰️ сургалт хийдэг юм уу гэж бодож байна. Мэдээж хамрагдах хүсэлтэй хүмүүс байвал шүү дээ😉

🗓Сургалтыг zoom-р, энэ 7 хоногийн Бямба /08.27/ гарагт орой 7 цагт хийх саналтай байна. Хэрэв дэмжиж, таалж байвал коммент болон хувь чат бичээрэй, баярлалаа.

-
-
-
-
-
-
-
#онлайнсургалт #онлайнбизнес #онлайндасгалжуулалт #сургалт #нэмэлторлого #шинэбизнес #боломж 💪 #мөрөөдөлтэй #гэртээ #гэрээсээ

Та энд зорилготой, хэрэгцээтэй, орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа бол инстаграмдаа нухацтай хандах цаг нь болсон. Яага...
21/08/2022

Та энд зорилготой, хэрэгцээтэй, орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа бол инстаграмдаа нухацтай хандах цаг нь болсон. Яагаад гэдэгт энэ пост санаа өгнө гэж найдаж байна😉

-
-
-
-
-
-
#инстаграмхөгжүүлэлт #сошиалмедиамаркетинг #онлайнбизнес #онлайндасгалжуулалт #нэмэлторлого #өдөртнэгмэдлэг

Ямар ч нөхцөл байдал үргэлж түр зуурынх байдаг. Тиймээс сэтгэлээр уналгүй өөрт байгаа нөөц бололцоогоо харж, дахин сэргэ...
19/08/2022

Ямар ч нөхцөл байдал үргэлж түр зуурынх байдаг. Тиймээс сэтгэлээр уналгүй өөрт байгаа нөөц бололцоогоо харж, дахин сэргээрэй!

✨️Та чадна!✨️

-
-
-
-
-
-
#ягодоо #ягодооүз #өөрчлөлт #өөрчлөлтхийхээсбүүай #хүсхийхүр #боломж #мөрөөдөлтэй #хувийнбрэндээбүтээе

Энэ постыг дуустал нь уншаарай😉Уншиж дуусаад энд байгаа сэдвүүдийн ихэнхид: "Тийм ээ, энэ надад яг хэрэгтэй байна, сурах...
17/08/2022

Энэ постыг дуустал нь уншаарай😉

Уншиж дуусаад энд байгаа сэдвүүдийн ихэнхид: "Тийм ээ, энэ надад яг хэрэгтэй байна, сурах юмсан" гэж хариулж байвал над руу DM бичээрэй!

Сургалтанд бүртгүүлэх мэдээлэл аваарай!

Инстаграм алгоритм олон шинэчлэлт хийж байгаа, шинэ жижиг хаягуудын өсөлтийг дэмжих таатай боломжийг бүрдүүлсэн одоо цаг үеийг ашиглаад аваарай!🤩 Сошиал медиа дээр хувийн брэндээ бүтээх нь таны бизнесийн өсөлт, орлогоо өсгөх гарцуудыг нэмэгдүүлэх боломжтой. Өөрчлөлтийг өнөөдрөөс✌️✌️✌️

-
-
-
-
-
-
-
#хувийнбрэндээбүтээе #хувийнбрэнд #сошиалмедиамаркетинг #сошиалмедиа #онлайнбизнес #инстаграмхөгжүүлэлт #инстаграмкөүч

✨️Хүссэн зорилго, амжилтаа бүтээхэд мэдээж хэрэг зөвхөн өөрийн сонголт, шийдвэр, хөдөлмөрөөр хүрнэ. Гэхдээ өөрийг чинь т...
15/08/2022

✨️Хүссэн зорилго, амжилтаа бүтээхэд мэдээж хэрэг зөвхөн өөрийн сонголт, шийдвэр, хөдөлмөрөөр хүрнэ. Гэхдээ өөрийг чинь тойрон хүрээлж байдаг хүмүүс танд шууд нөлөөлөх хүчтэй байдаг тул өөрт тустай хүмүүсийг аль болох дэргэдээ байлгаарай.

✅️Та амьдралд чинь байх хэрэгтэй 5 хүнтэй танилцаад өөрийн хувьд тэр нь хэн бэ гэдгийг бодоод үзээрэй. Зарим хүмүүс таны хувьд хэн гэдгээ мэддэг, маш дотно бол зарим нь таны амьдралд чухал нөлөө үзүүлдгээ огт мэдэхгүй яваа. Магадгүй бүр өөрийг чинь танихгүй ч гэсэн тэр хүний үйлдэл, биеэ авч яваа байдал өөрт чинь урам зориг, сайхан санаа өгдөг байж болох юм.

Хэрэв та пост дээрх 5 хүнийг хэн гэдгийг маш сайн мэдэж байвал тэднийг tag хийж, эсвэл чатаар энэ постыг хуваалцаж, амьдралд чинь ямар байр суурьтайг илэрхийлж талархаарай!🥰

-
-
-
-
-
-
#найз #хүмүүс #итгэлтэй #хэрэгтэй #чухал #өдөртнэгмэдлэг #өдөртолонзураг

Хувийн брэндээ сошиал медиа дээр бүтээж байгаа бол таны оруулж байгаа пост контентууд зорилтот үзэгчдийнхээ төлөө үйлчил...
13/08/2022

Хувийн брэндээ сошиал медиа дээр бүтээж байгаа бол таны оруулж байгаа пост контентууд зорилтот үзэгчдийнхээ төлөө үйлчилж байгаа хэрэг юм. Хүмүүст урам зориг өгөх, мэдлэг санаа өгөх, мэдээлэл ойлголт хүргэх, баясган хөгжөөх, юуг яагаад худалдан авах, яаж хэрэглэж гээд юмсийг заан чиглүүлэхийн тулд контент хийдэг. Үүн дээр нэмээд үзэгчидтэйгээ харилцаа тогтоохын тулд өөрийн өгүүлэмжийг нэмнэ.

Товчхондоо та зүгээр л нэг гоё зураг, санаандгүй пост биш зорилготой, утга учиртай пост оруулж байж энэ нь эргээд танд ашиг авчирна. Таны цаг үнэтэй, контент бүтээнэ гэдэг нь хөдөлмөр. Үүнийг үр бүтээл гарах зүйлд зарцуулах нь чухал биз дээ😊

Дараагийн удаа контент оруулахдаа ямар байвал дээр бол гэж толгойгоо гашилгалгүй, эдгээр асуултуудад хариулж бодоод хийгээд үзээрэй! Харахад ойрхон байлгахын тулд энэ постыг SAVE хийгээрэй!😉 Хэрэг болно гэж найдаж байна, амжилт💙

-
-
-
-
-
-
-
#хувийнбрэндээбүтээе #сошиалмедиамаркетинг #инстаграмкөүч #инстаграмхөгжүүлэлт #заавар #өдөртнэгмэдлэг

✅Өчигдөр өглөө гайхалтай урам зориг өгсөн сургалтанд онлайнаар хамрагдлаа.🌟✨Таталцлын хуулийг ашиглан амьдралын уналтаас...
12/08/2022

✅Өчигдөр өглөө гайхалтай урам зориг өгсөн сургалтанд онлайнаар хамрагдлаа.🌟

✨Таталцлын хуулийг ашиглан амьдралын уналтаас буцаж босох тухай сургадаг - Сониа Рикотти (зохиолч, илтгэгч, дасгалжуулагч)

✨Хувь хүний хөгжил, бизнесийн дасгалжуулагч, дэлхийн хамгийн алдартай көүч Тони Робинстой хамт дэлхийн хамгийн алдартай, том онлайн сургалтыг үндэслэгч - Дин Гразиоси (зохиолч, илтгэгч, дасгалжуулагч) нарын хамтарсан 2 цагийн үнэгүй сургалт байсан юм.

✅Сургалтын гол сэдэв хэрхэн онлайн бизнестэй болж мөрөөдлийн орлоготой болох уу, эд баялагтай болоход өөрийн хязгаарлагдмал итгэл үнэмшлийг тэлэх тухай байсан юм.

✅Би сүүлийн жилүүдэд энэ сэдвийг бие даан сонирхон судалж, хэрэгжүүлж ирсэн ч мэддэг юм шигээ хэрнээ нээрээ тийм шүү гэж нүд нээгдсэн хэд хэдэн санааг сургалтаас олж авсан юм:

✴️Онлайн бизнесийн хамгийн сайн загвар бол мэдлэгт суурилсан сургалтын бизнес. Хувь дасгалжуулалт, онлайн курс, workshop гэх мэт хувилбараар хийж болно.

✴️Онлайн сургалтын салбар интернетийн хөгжлөөс шалтгаалан маш хурдацтай хөгжиж, цэцэглэж байгаа. Одоогийн байдлаар 1 өдрийн 1 тэрбум долларын эргэлттэй бизнесийн салбар гэж үзэж байгаа бол 2027 онд жилийн орлого нь их наяд долларт хүрэх боломжтой.

✴️Онлайн бизнес эхлэхэд танд заавал нэр алдар, мэргэжил диплом, их мөнгө байх шаардлагагүй. Харин гал хүсэл эрмэлзэл, туршлага ба ур чадвар байхад шууд эхэлж болно.
Цар тахал, эдийн засгийн хямрал, цаг үе хэцүү боллоо гэдэг. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Варрэн Буфет 6 долоо хоногийн өмнө ийм нөхцөлд хүн яавал дээр вэ гэсэн асуултанд ингэж хариулжээ: "1т өөртөө хөрөнгө оруулалт хий" Өөр дээрээ ажиллаж, өөрийнхөө мэдлэг ур чадварыг борлуулж чаддаг байхад хүн ямар ч цагт орлого олох тухай юм.

✴️Та өөрийн хамгийн дуртай зүйл, хамгийн их туршлага амссан зүйл, хамгийн мэргэжилтэн болтлоо эзэмшсэн чадварыг бусдад заах замаар бизнесээ босгоно. Тэр нь заавал хамгийн шилдэг, мундаг байх албагүй. Гол санаа нь өөртэйгээ адилхан нөхцөл байдал, асуудалд орсон хүмүүст туслах явдал юм. "Таны туулсан амьдралыг яг өөр нэг хүн давтах гэж байна, та тэгвэл тэр хүнд юу гэж зөвлөх байсан бэ?" Таны гашуун туршлага, түүнийг даван туулсан түүх хэн нэгэнд яг одоо маш хэрэгтэй мессеж, үнэ цэнэтэй тусламж болж чадах юм.

✴️Яаж тэр мессеж, тусламжийг хүргэх вэ гэвэл гарц нь сошиал медиа. Өөрийгөө юу хийснийг хуваалц, юу мэддэгээ ярь, хэлж дуулга. Хэнд, ямар асуудалд нь туслах мэдэхээ хуваалц. Та онлайн бизнес босгохдоо дэлхий нийтийн, эсвэл монгол улсын асуудлыг шийдэх гээгүйг сана. Харин тэр нэг таны шийдэж чадах асуудалтай, хэсэгхээн хүнд зориулж дуугарахаар аяндаа зөв үйлчлүүлэгчид гарч ирнэ. Өөрөөр хэлбэл массад таалагдах биш өөрт тохирох хүрээллийг үүсгэнэ.

✴️Санхүүгийн эрх чөлөөнд хүрье, баян болъё гэж битүүхэн хүсдэг хэрнээ ихэнх хүний дотор ийм дуу хоолой сонсогдож эхэлдэг: "Заавал тэгэж шуналтах хэрэг байна уу. Бага байх үеийг бодвол манайх байр оронтой, машин тэрэгтэй, өмнөхөөсөө хамаагүй дээр амьдарч байна. Ажлаа хийгээд, сарын орлогоо олоод, хүнээс дутахгүй боломжийн л амьдарч байна ш дээ. Тэгэж баяжиж, тансаг сайхан амьдарч, дэлхийгээр аялна гэдэг ч арай дэгсдсэн мөрөөдөл байх оо. Надад тийм хувь аз байхгүй. Тэрний ороод урдах ажлаа сайн хийгээд, мөрөөрөө аз сорихгүй амьдарсан нь дээр." Хэрэв энэ танд танил санагдаж байвал таны дотор маш том хязгаарлагдмал итгэл үнэмшил /limiting beliefs/ байна. Өөрөө тийм эрхтэй, хувь заяатай, бололцоотой гэдэгт итгэхгүй, өөртөө эргэлзэж байгаа хэрэг. Яагаад тийм байж болохгүй гэж, дэлхий дээр олон хүн баян чинээлэг амьдрахад хангалттай хүрэлцэх их мөнгө байгаа ш дээ. Би энэ амьдралдаа илүү сайхан амьдарч болно ш дээ гэж бодохын тулд тэдгээр хуучин итгэл үнэмшлийг өөрчлөх хэрэгтэй юм. Бас яг энэ дуу хоолой бодолд давамгайлж байсан ч нөгөө талд бяцхаан, бүдэгхээн ч гэсэн дуугарч байгаа "Тийм ээ, би чадна. Би санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ, баян чинээлэг болно. Илүү сайхан амьдарна. Би онлайн бизнес босгож, амжилтанд хүрэх болно." гэсэн дуу хоолой бас сонсогдож байгаа. Яг энэ цэг дээр зөв дуу хоолойнд итгэж дагасан цөөн хүмүүс бидний дунд амжилтаараа дурсагдан, гайхагдаж байдаг.

✴️Мөнгөтэй болохын тулд мөнгөтэй байх сэтгэлгээнд өөрийгөө бэлдэж, дасгалжуулах хэрэгтэй. Тэгээд хэд хэдэн зүйлд сэтгэл зүйн бэлтгэлтэй байхад бизнесдээ алдаа гаргалгүй амжилт бүтээх боломжтой. Үүнд: Сургалт, дасгалжуулалт, ном гээд бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргасан ч зарж борлуулахаас ичих. Энэ хорвоод борлуулалт хийхгүйгээр ашиг орлого олдог зүйл гэж байхгүй. Мөнгө зөвхөн тэндээс л гарч ирнэ. Тиймээс гол зүйлдээ сэтгэл, анхаарал хандуулахгүй байх нь зөв биш. Хүмүүст юм зарж байна, намайг сонгоорой, минийхийг аваарай гэж хэлээд, бүтээгдэхүүн шахсан юм шиг санагдаж хүмүүс намайг шоолохвий гэж битгий ай, битгий тэгэж бод. Таны зорилго зарах биш зорилтот хүмүүст туслах гэдгийг сана. Та өмнө нь IELTS-н шалгалтанд 2 удаа унаж, 3 дахь дээрээ өндөр оноо авсан гэж бодъё. Яг одоо анхны IELTS-аа өгөх гээд бэлдэж байгаа хүнд та өөр шигээ 2 унахгүй, шууд тэнцэхэд нь туслах ямар зөвлөгөө тусламж өгч чадах вэ? Тэр хүн таны сургалтанд суугаад 3 дахин ажил болохгүй эхний шалгалтаа амжилттай өгвөл сайхан биш гэж үү? Та тэр хүнийг яавал тэнцэхийг мэдсээр байж зааж өгөхгүй, унавал унаг гээд хаях нь зөв үү? Яагаад гэвэл та тэр хүнд миний сургалтанд суугаарай гэж хэлэхээс ичиж байгаа учраас!

☑️Яг одоо би ч гэсэн өөрийн "Хувийн брэндээ онлайн бүтээж, орлого олох" сургалт дасгалжуулалтыг хүмүүст санал болгож, борлуулж байгаа. Гэхдээ надад үнэ, мэдээлэл хүргэж, өөрийн сургалтыг зарах үйлдэл нь бас таалагдахгүй байсан. Яагаад гэвэл юм зарах /мөнгө олох гэж/ улайрсан мэт харагдаж байгаа юм шиг санагдах, өмнө нь гаргасан амжилт чинь хаана байна гэж асуугдах, төлбөр үнэтэй байна гэж шүүмжлүүлэх нь надад хэцүү байдаг. Гэтэл дээрх харах өнцөг надад тайвшрал, ухаарлыг өглөө. Би чинь нээрээ хэрэгтэй хүмүүст нь л туслах гээд байгаа нь чухал юм. Өөрийнхөө зорилгын төлөө мөнгө олж, онлайн бизнесээ босгож байгаа нь миний хувьд үнэ цэнэтэй шүү дээ гэдгийг дахин санасан.

✴️Надад хүнд заагаад байх мэдлэг, чадвар, гайхуулах зүйл байхгүй гэж бодох гэж байгаа бол энэ бас л хязгаарлагдмал итгэл үнэмшил шүү. Үүний оронд надад юу байгаа бол гэж эрэл хайгуул хийгээрэй. Амжилттай онлайн бизнесийн эзэд маш энгийн сэдвийг ч борлуулж байна. Жнь: "Хэрхэн хүүхдийн экзем өвчнийг эмчлэх вэ?"; "40 гарсан бүсгүйчүүд хэрхэн болзоонд өөрийгөө шинээр бэлдэх вэ?"; "Тэжээвэр нохойгоо амархан сургуулилттай болгох"; "Веган хоол хийж сурах"; "Гэр бүл салалтыг хурдан, эрүүлээр даван туулах аргууд" гэх мэт хүний амьдралын бодитой, энгийн асуудлуудыг тойрон шийдвэрлэж байна. Таны амьдралд тулгарч байсан хамгийн том сорил магадгүй таны хамгийн том давуу тал болон хувирч чадна.

✴️If people don't pay, they don't pay attention. (Хэрэв хүмүүс төлбөр төлөхгүй бол анхаарал хандуулдаггүй) Энэ санаа өөрийн онлайн сургалтын төлбөрийг санаа зоволгүй хүргэх, үнээ бууруулахгүй байх шийдвэрийг минь батжуулсан. Яг үнэндээ би өөрөө ч гэсэн үнэгүй юманд хамрагдахаараа хойшлуулчих гээд, тасалсан ч гарзгүй юм шиг санагдаад ач холбогдол бага өгөх нь байдаг. Хүмүүс нийтлэг нь адилхан байх. Эсрэгээрээ зовж олсон мөнгөө төлсөн юм чинь харин ч нэг анхаарал хандуулна шүү дээ. Онлайн бизнес гэдэг нь хөдөлмөр, цаг орохгүй байна гэсэн үг биш. Тиймээс та гаргасан хөдөлмөртөө зохих төлбөрийг авах нь зөв юм. Нэг бүтээгдэхүүн/үйлчилгээгээр эхэлсэн бизнес чинь харин аяндаа өргөжин тэлж, унтаж байхад чинь ч олон тоогоор зарагддаг болох боломжтой.

☑️Энэ хүрээнд миний толгойдоо тогтоосон гол мэдээллүүд өндөрлөж байна. Үүнийгээ энэ групптээ хуваалцмаар санагдсан, магадгүй танд онлайн бизнестээ болох юмсан, орлогоо нэмэгдүүлж, өөрийгөө шинээр нээх юмсан гэсэн хүсэл нуугдаж л байгаа. Яаж гэдэг дээр гацсан бол би таны нэг боломж шүү гэдгийг дуулгахад таатай байна. (Над руу хувь чат бичин сургалтын талаар мэдээлэл аваарай)💌

💖Бид урам зоригоор тэтгэгдэж амьдардаг хүмүүс. Мотиваци, шинэ санаа, хүсэл эрмэлзлээ бадраах хүмүүс, сошиал хаягууд, дотоод итгэлээр өөрийгөө хүрээллүүлж байгаарай. Бас хорвоо ертөнцөд таны түүхийг сонсох, дуу хоолойг дагах, мэдлэгийг үнэлэх хэн нэгэн заавал байгаа. Таны хүртэх эд баялаг, алдар хүндийн орон зай заавал байгаа. Таныг хөдөлвөл дагаад хичээчих заяа чинь хүлээж байгаа гэдгийг санаарай! Та хүсэх юм бол заавал чаднаа! 🌟Амжилт Амжилт Амжилт🌟

Бусдад туслах нь эргээд өөртөө тусалж буй явдал.Энэ постыг бүрэн уншаарай😊------ #өдөртнэгмэдлэг  #өдөртолонзураг      #...
11/08/2022

Бусдад туслах нь эргээд өөртөө тусалж буй явдал.

Энэ постыг бүрэн уншаарай😊

-
-
-
-
-
-
#өдөртнэгмэдлэг #өдөртолонзураг #инстаграмхөгжүүлэлт #сошиалмедиамаркетинг #хувийнбрэндээбүтээе #онлайнбизнес #нэмэлторлого

09/08/2022

❗️Аливаа бүтээгдэхүүн/үйлчилгээг сонгохдоо цаад үйлдвэрлэгч, эзэн, санаачлагч нь хэн бэ; ямар хүн бэ гэдэгт орчин үед илүү анхаардаг болсон.

✅️Хүмүүс Steve Jobs-н мэддэг, түүхийг нь сонсдог учраас Apple-н бүтээгдэхүүнд дуртай бас итгэлтэй байдаг.

✅️Tesla-г Elon Mask-гүй төсөөлөхийн аргагүй.

✅️Монголд Hippo Card app гэхэд эхлээд заавал Идэр-Одын тухай бодол толгойд шууд орж ирдэг л биз дээ.

Хүн бизнестэй биш хүн хүнтэйгээ холбогдох нь илүү байдаг. Ялангуяа үйлчилгээ санал болгодог бизнесийн салбарт хүмүүстэй харилцаа холбоо тогтоож байж л амжилт олно.

Тиймээс л та хэн бэ, юу зорьдог, бодож үйлддэг вэ гэдгээ хүмүүст таниулж эхлэ. Контент хий, брэндээ босгоорой!😊 Яаж гэдэг дээр гацаж байвал би хөтлөөд, дасгалжуулах үйлчилгээ санал болгож байгаа шүү дээ😉

06/08/2022

🤩Хувийн брэндээ бүтээж, одоо л өөрчлөлт хийе, хичээгээд үзье, тууштай байя, үйлдэл хийж амжилт бүтээе гэж бодож байвал👇

✨️"Алив ээ, хүсэл байвал бүтээж чадна. Та чадна, та амжилттай байх эрхтэй!"✨️

😃Өмнө нь болон шинээр хувийн брэнд дасгалжуулалт сонирхож байгаа хүмүүст дуулгах таатай мэдээ байна⬇️

📢Мини бүлгийн сургалт, цөөн хүнтэй, 🏷50%🏷 хямдралтай үнэтэй бүртгэл эхэллээ. Хамтдаа брэндээ Zero ➡️ Hero болтол бүтээж, нөлөөллөө өсгөе! Дагаад орлого, бусад боломжууд ч өсөх болно. 📨 PM бичээрэй! 😉

05/08/2022

Өөртөө итгэх итгэлийг зөвхөн дотроос, өөртөө л өгөх боломжтой😊

Танд борлуулахыг хүсч байгаа бүтээгдэхүүн/үйлчилгээ байгаа л биз дээ?!🛍🏷Юуны түрүүнд өөрийн бүтээгдэхүүн/үйлчилгээг магт...
02/08/2022

Танд борлуулахыг хүсч байгаа бүтээгдэхүүн/үйлчилгээ байгаа л биз дээ?!🛍🏷

Юуны түрүүнд өөрийн бүтээгдэхүүн/үйлчилгээг магтаж, гайхуулахыг урьтал болголгүй дараах дарааллаар худалдан авагчдад танилцуулаад үзээрэй:

✴️ Тус бүтээгдэхүүн/үйлчилгээ хэрэгтэй, худалдан авах өндөр магадлалтай хүмүүс хэн болохыг тодорхойлох
✴️ Тэдгээр хүмүүст тулгараад буй гол асуудлыг тодорхойлох
✴️ Тухайн асуудал тулгарахад тэдэнд юу юу тохиолддгийг хөндөж контент оруулах
✴️ Асуудлыг шийдэхэд таны бүтээгдэхүүн/үйлчилгээ яагаад сайн шийдэл болж чадахыг онцлох
✴️ Асуудлыг шийдэхгүй бол ямар гарз, хохиролтой байж болохыг ойлгуулах
✴️ Таны бүтээгдэхүүн/үйлчилгээг бусад хүмүүс сонгосон бол тэдэнд ямар үр дүн, сэтгэгдэл гарсанг хуваалцах

Энэ замналаар контент бэлтгэн оруулахад та боломжит худалдан авагчидтай сайн харилцаа үүсгэж, итгэлийн гүүр барьж эхэлдэг. Танд итгэсэн хүмүүс дуртайяа худалдан авалт хийх өндөр магадлалтай.

Контент бэлгэн пост оруулахдаа эдгээр ❇️ Борлуултанд нөлөөлөх хүчирхэг 40 үгс ❇️ -ийг ашиглаарай!😉

-
-
-
-
-
-
#онлайнбизнес #инстаграмхөгжүүлэлт #борлуулалт

Надад амжилтанд хүрэхэд хэрэгтэй нөөц бололцоо байхгүй гэж бодох гэж байгаа бол зогсоорой! ✋️👆Амжилтанд хүрэх зардал ийм...
01/08/2022

Надад амжилтанд хүрэхэд хэрэгтэй нөөц бололцоо байхгүй гэж бодох гэж байгаа бол зогсоорой! ✋️

👆Амжилтанд хүрэх зардал ийм байдаг. Танд яг одоо боломж байсаар байгаа. Та яг одоо Инстаграм ашиглаж ыайна, танд сошиал медиа гарц, ухаалаг утас, интернет, хүсэл мөрөөдөл байна. Эдгээрийг ашиглаад л брэндээ бүтээ, бизнес эхлэ, амжилт руу мац.😉

-
-
-
-
-
#инстаграмхөгжүүлэлт #онлайнбизнес #өсөлт #амжилт #амжилттай

Контент бэлтгэж оруулна гэдэг нь таны бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхох магадлалтай ➡️ зорилтот зах зээлийн үзэгчдийг тат...
29/07/2022

Контент бэлтгэж оруулна гэдэг нь таны бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхох магадлалтай ➡️ зорилтот зах зээлийн үзэгчдийг татан дуудах зорилготой юм. Дуудаж авчраад тухайн хүнд хэрэгтэй байж болох ➡️ үнэ цэнэтэй зүйлийг өгөөд; дараа нь юу хийхийг нь зааж чиглүүлэх нь чухал. 🤍 Таны контентыг дагаж хүн дэмий сэлгүүцсэн биш 'ямар гоё пост олчихов оо' гэсэн мэдрэмж төрөх хэрэгтэй. Ингэснээр тэр хүнд таны дараа дараагийн пост контентыг харах шалтгаан үүсч, таныг дагадаг.

🤔Харин олон мянга, өдөр бүр ордог сая сая пост дундаас таны постыг шилж сонгоод, дарж орох шалтаг өгөхийн тулд ➡️ өгөөш⬅️ тавих хэрэгтэй. 🐟 Загас барихын тулд өгөөш өгдөг шиг постыг чинь дарах сэдэл болгож зөв үг сонгох хэрэгтэй. ☝️Та дагагчаа өсгөх, бараа бүтээгдэхүүн худалдах, брэндээ босгох ямар ч зорилготой байсан сошиал медиа маркетинг хийх хэрэгтэй. Энэ нь сонирхол татсан үгтэй, дүрстэй пост оруулахаас эхэлнэ.😉

-
-
-
-
-
-
#инстаграмхөгжүүлэлт #онлайндасгалжуулалт

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Up Marla posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Up Marla:

Videos

Share

Category