Fact.mn

Fact.mn МОНГОЛ УЛСЫН УЛС ТӨР, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ШУУРХАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ www.fact.mn

16/01/2025

Хөгжлийн банкнаас 120 гаруй тэрбумын зээл авсан "БЭРЭН" группыг 37 сая төгрөгөөр торгох шүүхийн шийдвэр гарч тэд баяраа тэмдэглэв‼️ Үүнийг дахин шалгах хэрэгтэй

16/01/2025

Ажлаа сольж, хэл сурч охиныхоо явсан улс руу явах зорилго минь бүтэж виз гарлаа. Тэгээд яваад очтол…

👉Нулимстай уншиж дуусгалаа. Үйлийн үр хэзээ ч хаалга андуурдаггүй гэж энэ дээ. Эх хүний нулимсыг үзсэн хэнбугай ч сайнаа үздэггүйн бодит ил тод жишээг та бүхэнтэйгээ нэгэн бүсгүйн амьдралын түүхээр хуваалцмаар санагдлаа. Олон эрчүүд уншиж ухаараасай.

Будаг нь халцарсан цагаан байшингаас гарахдаа би үүрд баяртай гэж сэтгэлдээ шивнэлээ.Энэ байшинд гурван жил өвчтөн гэж нэрлэгдэн ачит эмч нарын хүчээр илааршин гэртээ харьж байгаа хүн билээ би.Сэтгэц мэдрэлийн үндэсний төв гэх нэртэй газар олон нөхөд минь торойн хоцорлоо.Яагаад энд хэвтсийн гэжүү .Ярих гэхээр урт ном зохиол шиг их зүйл өгүүлэх болох нь.Би 16 настайдаа төрөөд хэдхэн хоносон бяцхан зүрхний ээж болсон.Хоёр гар дээр минь дутуу төрсөн 2.600 кг жинтэй бяцхан амьтан тавьсан тэр өдрөөс би том хүн ээж хүн болсон.16 нас үнэхээр сайхан шүү хөвгүүдээс ээлж дараалан дурлалын захидал авч үеийн охидтойгоо нийлж айлгүйтээд л аав ээждээ зэмлүүлж гоёж гангалхын дон тусч оргилж явдаг үе.Би айлын ууган охин хоёр дүүтэй.Эцэг эх маань бидэнд дахин нэг дүү бурхнаас авчирч өгхөөр шийдэж ээж минь дөчин нэгэн насандаа жирэмсэлсэн юм.Урд нь гурван хүүхэд төрүүлсэн туршлагатай ээжийг эндчихнэ чинээ эмчийн ч эгэл хүмүүсийн сэтгэлд ороогүй харамсалтай зүйл болж ээж минь бяцхан дүүг минь төрүүлээд бурхны орон руу зөрөөд явчихсан юм даа.Ингэж л би 16 тай ээж болсон .Ижийгээ амьд байхад элэг бүтэн айл байж эрхэлж тоглохоос өөрийг мэддэггүй байж.Манайх гэдэг айл ээжийгээ алдаад нэг л өдөр гэр зэвхий даачихсан.Бага дүү минь эрэгтэй долоотой оймсоо өөрөө өмсөж үзээгүй нялх амьтан байснаа хэдэн өдөр уйлаад л биеэ даасан бодолд дарагдсан хүү болон хувирсан.Харин эмэгтэй дүү минь арван хоёртой тэр гэрийн тогооч цэвэрлэгч зохицуулагч болвоо.

Эхний шөнө дүүгээ эмнэлгээс авчирхад аавын дүү эгч маань дүүг угжиж хуурайлж асрахыг зааж өгөв.Ажил явдал дуусаад ах дүүс таран одож бид тав хорвоогийн хатуу үнэнтэй нүүр тулж үлдсэн юм даа.Тэр шөнөөс эхлэн нялх дүүгээ уйлах тоолонд сэрж хуурайлж угжиж бүүвэйлж үүрийн гэгээтэй золгож дутуу хагас нойртой хичээлдээ явдаг байлаа.Хөөрхий аав минь ажлаа хийнэ бас хүний гуйлт халтуур хийнэ.Оройд шуудай толгой цувдай үүрч ирээд паарны хажууд тавьж гэсгээж хонуулаад өглөө шулж янзална.Бид толгойн мах цувдайгаар голдуу будаа гурилтай шөлтэй хоол хийнэ.Айлын нойлын бөглөөс гаргаж ганц талх барьж орж ирдэг үе ч байсан.Тэр өвөл тэр үе их хэцүү их хатуу ерээд он таарсым даа ядаж байхад.Хичээлээ тараад шууд л гэрлүүгээ гүйчихнэ сүүлийн эсвэл эхний цаг байнга таслаастай.Ингээд сурлага минь муудаж наймдугаар анги төгсөхдөө хоёр хичээл дээр муу гарчив.Багш нар хичээл тасалдаг том толгойтой сэхүүн царайлаг охид алддаг юм гээд их зэмлэнэ.Яаж ч мэдхэв дээ миний цаана ямар амьдрал байгааг.Харин захирал багш минь ээжтэй ойр дотно байсны ачаар манай амьдралыг сайн мэддэг тулдаа би сургуулиа төгслөө.Хүүхдүүд анги дэвшиж дээд сургуульд орно гэж байхад би найм төгссөн гэрчилгээгээ авч ажил хийнэ гээд зогсож байв.Тэр үед багш нарын хурлаар ордог байлаа л даа.Захирал хичээлийн эрхлэгч хоёр эрс эсэргүүцэж цаашид есдүгээр ангидаа суралц дээд сургуульд ор гэж загнасаар есийн хуваарь авчив.Аав бид хоёр зүтгээд дийлээгүй .

Ар гэрийн гачигдал тоочиж дүүгээ шөнө угжиж хуурайлж өвөртөлж унтадгыг минь ааваас сонссон багш нар нулимс унагааж суусан.Азаар дүү минь уйланхай биш бас өвдөж зовоолгүй өсөж цэцэрлэгт орон би оюутан болов.Аав минь улам их хөгширч харшиж ядраад хорчийж турсан хүн .Салмархай хүрэм яажгий гутал цоорхой өмд аавын минь хэдэн жил өмссөн хувцас юм бүү мэд.Харин намайг оюутан болход цоо шинэ цүнх жинс маш дэгжин хүрэм авч өгч билээ.Анх оюутан болж хуулийн ангид ороод зүүдэлж байгаа юм шиг л жингүйдээд чих дүнгэнээд байсан мөч одоо ч тод санагдаж байна.Оюутан үе үнэхээр сайхан шүү шинэхэн оюутнууд юугаа ч мэдэхгүй гэнэн байхад би тэдэнд амьдрал заахаар амьтан сууж байлаа.

Тэр үед засгийн газрын тогтоол гарч төрийн албан хаагчийн нэг хүүхэд үнэгүй сурсан нь би.Гадаад харилцааны ангийн нэгэн хөвгүүн болзоонд урив.Цэмцгэр цэвэрхэн үнэтэй юм эдэлдэг харваас боломжтой айлын хүү учраас би татгалзав.Хашир бодлоготой шийдвэр гаргаж байгаа минь тэр.Харин залуу зогссонгүй өдөр бүр эргэлдээстэй уйгагүй хаана ч хамт дагаж явна.Ингээд болзов ээж аавтайгаа танилцуулж эхнэрээ болгоно гэв.Бэр гуйлаа хадмын гэрт хамтдаа амьдрав.Ард үлдсэн хэд маань бас ч гэж учиртай болсон байсан үе.Би ээж нь учраас бага дүүгээ бол байнга чирээстэй хадмынд бараг хамт амьдарна.

Төгсөх жилээ жирэмсэн болов.Амьхандаа бүх юмаа төлөвлөж бодож алсын ухаан гаргаж аз жаргалтай байсан.Эмэгтэй дүү минь маш мундаг аж ахуйч ажилсаг бүсгүй болон өссөн юм.Эрэгтэй дүү минь харин жоохон дүрсгүй хичээлдээ тааруу карате бокс хөөсөн хүн.Аав минь хэзээ нуруу нь тэнийж хөлөө жийж амрах хүн юм болдоо гэмээр зүтгээд л .Би ээж болж охинтой болов.Хадмууд нөхөр бөөн баяр яагаад гэвэл гурван хүүтэй айлд охин ач ирсэн учиртай.Эхний хоёр жил сайхан байсаан тусдаа гараагүй ч гэсэн тухтай амьдарсаар.Харин нөхөр яаманд ажилд орсон үеэс эхэлж байдал бишидсэн.Ядуу хоосон гуйланчаар минь дуудаж хөөж тууж гар хүрэх болов.Тэвчсээн надад юу л байсан тэвчээр хүлээц байсан.Ажилд орлоо шүүхийн нарийн бичиг хадам аав оруулж өгсөн ажил.Хэзээ ч дуусдаггүй бурхан минь гэмээр их бичиг цаастай байнга юм шивээстэй үнэхээр хүнд ажил байсан шүү.Нэг л өдөр бүх юм хөмөрч нөхөр сайдын охин гэртээ дагуулж ирвээ.

Манай хадмууд өөрсдийн зиндаанд таарсан худуудтайгаа танилцаж хоолонд уригдаж явахдаа буцаад ирхэд хувцсаа аваад явсан байгаарай гэв.Тэд охиныг минь цуг аваад явсан учраас юмаа бэлдчээд иртэл нь хүлээв.Харин ирээд намайг үсдэж хөөж гаргаад охиныг минь хэзээ ч өгөхгүй гэдгээ хэлсэн.Нөгөө Тунгалаг тамир кинон дээр гардаг шиг Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу гэмээр.Надад охиноосоо хагацах маш хүнд байсан учраас би тэдний гэрт үйлчлэгч зарцаар үлдэхийг гуйсан ч тэд зөвшөөрөөгүй.Ядуу айлын охин байсан учраас хурим хийгээгүй тусдаа гараагүй гэдгээ тэгхэд хадам эхийн амнаас сонссон.Гашуун ч үнэн байдал тийм л байсан учраас охиноо аваад явчихая гэхэд хадам эх өгөөгүй юм.Сайдын хүргэн болсон нөхөр шинэ эхнэрээ дагуулаад нэгэн гадаад улс руу элчин сайдын туслахаар явах болж хожим нь орлогч болсон .Охиноо авч явах тул намайг эх байх эрхээсээ татгалз гэж шаардав.Би чинь төрсөн үрээсээ сайн дураар татгалзах хүн мөн үү үхсэн ч гарын үсэг зурахгүй гэдгээ хэллээ.Хэсэг хугацааны дараа нэг өдөр охинтойгоо ирж уулз бас эвээр ярилцая бид 2 хүлээж байя гэж залгахад нь юу ч бодолгүй гэрт нь яваад очсон минь аймшигтай том алдаа байсан юм.Ер нь хэт улайрсан үзэн ядалтанд автсан хүн юу ч хийхээс буцахгүй болдог юм билээ.Ороод гутлаа тайлангаа охиноо дуудлаа алга.Том өрөөнд ах нь сууж байв мэнд мэдээд орж суутал цаад өрөөнөөс дүү нь гарч ирэв.Эвээр гуйж байхад гарын үсгээ зур гээд урд цаас тавихад нь хэзээ ч үгүй гээд ураад шидчив.Хоёр талаас ах дүү 2 нь барьж амыг минь дарж байгаад зүүн гарыг минь бугуйгаар мушгиж чигчий хурууг минь хугалсан юм тэр хүмүүс.Зурхуу гэхэд нь толгойгоо сэгсэрхэд бугуйг минь шажигнатал мушгив.

Өвдөлт айдас цочрол зэрэгцсэн аймаар мэдрэмж одоо ч бодход зүрх салгалдаг.Би зурсаан эх байхаасаа татгалзсан тэндээс яаж гарснаа санадаггүй.Охиноо 4 настай байхад ингэж хагацаж холын орон руу үр минь явчихсан юм.Амьдын хагацал үхсэнээс ч дор там юм билээ.Үргэлж бодогдоно зүүдэнд орно нүдэнд харагдана.Заримдаа гудмаар алхахдаа сууж байхдаа ажил дээрээ эсвэл хүүхэд хөтөлсөн тэвэрсэн хүн хараад л уйлна.Согтуу галзуу солиотой уяхан уйланхай гээд элдвээр хэлүүлсэн дээ.Хамаг байдгаа дэлгэж намтар түүхээ сөхөж зовлон бэрхшээлээ тоочиж явалтай биш.Ажлаа сольж хэл сурч охиныхоо явсан улс руу явах зорилго минь бүтэж виз гарч бөөн баяр болоод харь орныг зоривоо.Энэ хугацаанд миний дүү нар аав минь байгаагүй бол магад би бууж өгөөд сөхрөх байсан ч юм билүү.Бурхан надад хүний дээд түшиг аав ховор сайхан дүү нар заяасан юм билээ.

Харийн оронд ирээд хичээл ном ажил гэж гүйж завсар зайгаар нь элчин сайдын яамаа судлаад охиноо бас харчих уулзчих санаатай.Намайг ирснийг мэдсэн нөхөр оюутны визтэй байж ажил хийсэн гэж цагдаад барьж өгснөөр би ажлын байран дээрээ баригдаж нутаг руугаа ачигдваа хөөрхий.Тэр хүртэл тэвчээд тэмцээд даваж гараад байсан бол тэр цэгт хүрээд гөлийчихсөн тамирдсан сэтгэлийн хүч минь дуусчихсан.Зүгээр л хөлөө жийгээд уйлаад суучмаар тийм нэг сульдсан мэдрэмжтэй хүн.Унтаж амархаа байв хэдэн өдөр тааз ширтэн хонь тоолж нүдээ аниж хэвтсэнийг магад байдаг бол бурхан чөтгөр хоёр мэдэх байх .Сэтгэлдээ л уйлахаас биш нүднээс нулимс гархаа больсон.Эрэгтэй хүнтэй ойртож дотносох нь бүү хэл биед хуруу нь хүрхэд арзайгаад зугтаачихдаг эмгэгтэй болчихсон.Удаан шаналж нойргүй явснаар мэдрэлийн ядаргаанд орж захын мэдрэлийн судасны цочрол гэдэг оноштой ам мурийж нүүрний нэг тал татчив.Улмаар ухаан алдаж унаснаар таталт өгч эмнэлэгт очоод сэргэсэн боловч ярьж чадахгүй гөлийсөн суугаа хүн болж СЭМҮТ д очсон түүхтэй.Ар гэр арчилгаа сувилгаа сайны ачаар эмчилгээ сайн хийлгэж хэвийн байдалдаа орж энгийн тасгийн өвчтөн болвоо би нь.Бурхан надад хань явуулахдаа тэнд учруулсан гэвэл итгэх үү та минь.

Сэтгэцийн эмнэлэгт байгаа бүсгүйг хараад сэтгэл алдардаг хүн байдаг юмаа.Цагдаагын офицер мөрдөгч залуу ажлаар очихдоо намайг олж хараад анхны харцаар дурлачихсан гэсээн.Хайрын бурхан тэрүүгээр тэнэж явсан юм байлгүй.Аморе тандаа хязгааргүй их баярлаж явдаг шүү.Анх хараад эргэлтээр яваа хүн юм болов уу харц нь эрүүл л байна даа гэж бодсон гэсэн.Дахиад хармаар санагдаад яагаад тэнд байгааг нь мэдмээр санагдаад сониуч зан хөдлөөд чам дээр очсон гэж өөрөө ярьдаг юм.Ийм сайхан охин яагаад энд байгаа юм бол гэж бодсоор байгаад чамайг дахин хараад зүрх аймаар хүчтэй цохилсон гэдэг .Дүү нар бэр хүргэд маань маш их сэтгэл гаргаж намайг босгож эрүүл болгож эргүүлж амьдрал гэх том хөлөгт суулгасан юм.Үеийн үед буян нь дэлгэрч үр ачид нь буян нь хүртэж яваг ээ.Сайхан ханийн тэнгэр заяасан дүү нар минь жаргаж явах учиртай.Тэвэрч өсгөсөн охин үр дүү минь бүхнээс илүү надад хайртай.Хэдэн шөнө бүүвэйлж угжиж хуурайлж өсгөсөн ачийг минь хариулсан юмаа.Ингээд байнгын эргэлт нэгээр нэмэгдэв.

Юун дурлах эр хүн хараад айгаад орон доогуур ортлоо цочирсон хүн шүү дээ би чинь .Эмнэлгээс гарсны дараа гэрт минь эргэж ирдэг болсон юм.Аав эрэгтэй дүү хоёртой төөрөлдөөд төрсөн үр шиг нь дотно.Энэ хүн миний амьдралд орж ирсэн үеэс эхэлж сэтгэцийн эмгэг минь илаарших суурь нь тавигдсан.Наадам дөхсөн налайсан зуны нэг орой аав бид 2 зурагтаар солонгосын олон ангит үзээд шүүмжлэн ярилцаж суутал хаалганы хонх дуугарав.Манайх анх л нэгдүгээр хороолол ашиглалтанд орход нүүж орсон байрандаа олон жил болсон.Аав үүдээ тайлахаар яваад таг чиг.Гайхаад очтол арван хэдэн жил хараагүй араас нь тэгтлээ бэтгэрч уулзах гэж үхэн хатан зүтгэж явсан охин үр минь зогсож байв.Би ч хоббитой юм шиг ухаан алдаад унацан.Сэргэхдээ арай урьдынх шигээ болоогүй ээ.16 хүрээд өөрөө бие даан нисэх эрхтэй болмогцоо ээжийгээ зориод ирсэн охин минь надад амьдрах итгэл ард үлдсэн муухай бүхнийг мартахад хангалттай их аз жаргал өгсөн.Охины аав хоёр ч хүүхдээ алдаад дахин хүүхэдтэй болоогүй гэсэн охиндоо бүх үнэнээ хэлсэн байна лээ.Монгол руу ирхийг зөвшөөрч явуулахдаа чадвал уучлаарай гэж хэлүүлсэн.Би уучилсан харин охин минь уучлаагүй буцаж яваагүй ээ.Хэзээ ч би уучлахгүй гэдэг юм.Харин аав нь дөчин хэдэн насандаа тал харваж эцэг эхээ цувуулж алдсан үед охиноо очоод ир гэж явуулсан.Таныг гуйсан болхоор очлоо дахиж очихгүй гэсэн.Ах нь гурван авгай сольж гудамжинд гархаа шахаад аавынхаа хашаанд гэр барьж амьдарч байгаа харин дүү нь нэгдүгээр хорооллын дэнжийн архичин нэртэй толгойдоо сумтай болсныг сонсоод их харамссан.Манай аав төрдөө үнэлүүлж алтан гадас авах найрыг бид нижгэр хийсэн юм.Уригдаж ирсэн хүмүүс хамт олон ах дүүс нь хачин сайхан толиотой улам залуужсан аавыг минь хараад магтах үгээ олж ядсан.Нээрээ сахилгагүй эрэгтэй дүү минь дөрвөн хүүхдийн аав болоод хангайн нуруу шиг түшигтэй хүргэн цол хадмуудаасаа авсан том бизнесмэн.Харин охин дүү айхтар чанга нягтлан.Тэвэрч үүрч өсгөсөн охин дүү минь маш сайн өмгөөлөгч болсон.Би сайн ханьтай учирч охин хүү төрүүлж өгөөд ямбалж суугаа.Энэ бол сургамжит өгүүллэг биш захиа бас биш.Миний туулсан амьдрал минь юм.Энэ хүртэл уншсан танд баярлалаа.Сэтгэлийн зовлон эмгэгээ ханиад дардаг шиг эмчилж байгаарай хүмүүс минь.

Коммент хэсэгт сэтгэгдэлээ хуваалцаарай👇

16/01/2025

Хуурамч Брэд Питтэд итгэсэн бүсгүй гурван удаа амиа хорлохыг завдаж, сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байнаа

16/01/2025

"Эрдэнэт үйлдвэр"-ийн Г.Амарбатын “Трафигура Бехеер Амстердам” зэрэг компаниас хахуульд авсан 1.7 тэрбум төгрөгийг Латви улсаас буцаан авчрах ажил үргэлжилж байна

16/01/2025
16/01/2025

Таван ханатай гэр шатаж, хоёр хүн амиа алдлаа

16/01/2025

Ура..аа…н, урагшаа!
Ураны олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч гурван том компанийн нэг, 70 жилийн туршлагатай Францын төрийн өмчит “Орано майнинг”-тай Монголын Засгийн газар хөрөнгө оруулах гэрээг байгуулах зөвшөөрлийг УИХ-аар гаргуулж авна гэдэг нь эдийн засгийн зорилгоороо ч, улс төрийн агуулгаараа ч асар ач холбогдолтой үйл явдал. Үндсэндээ, эдийн засгийн аргаар үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулж чадсанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэх нь зүй ёсных, бас хүссэн ч, эс хүссэн ч энэ төсөл түүний засгаар овоглогдож түүхэнд үлдэх нь гарцаагүй.

Жижиг улсын гадаад төдийгүй дотоод бодлого газар зүйн байршлаасаа хамаарахад хүрдэг. Монгол Улс гэрийн гаднаа ч, гэр дотроо ч төвийг сахидаг, энэ нь Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 “М” төсөл дээр илүү тодорхой харагдаж буй…, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хятадуудад, Дулааны гуравдугаар цахилгаан станцын төслийг оросуудад, уранаа Францад гэх мэтчилэн хуваарилалт хийж байгаа нь үндэсний аюулгүй байдлаа хамгаалж үлдэх арга тактик байх.

Франц нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний тоонд багтдаг, НАТО болон Европын холбоог үүсгэн байгуулалцсан, “Их 7”-гийн нэг. Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд нэг, Европтоо хоёрдугаарт бичигддэг, ардчилсан тогтолцоотой Франц улстай ураны салбарт хамтрахаар болсон нь аль ч утгаараа сайн мэдээ төдийгүй хөрөнгө оруулагчдыг татах эерэг сурталчилгаа болох юм.

Оюутолгойн гэрээ зурагдсаны дараа 2011 онд Монголын эдийн засаг 17 хувийн өсөлттэй гарч байсан бодит түүх агаад түүнээс хойш дотоодын улс төрөө даалгүй олон ч төсөл хана мөргөж унасан нь бас гашуун сургамж билээ.

Гучаад жилийн өмнө Казакстан, Монгол хоёр нэг цэгээс хөгжлийн гараагаа эхлүүлж байв. Атал тэд хөрөнгө оруулалт татаж, бид хөрөнгө оруулалтаа хөөж ирснээсээ болж хөгжлийн хувьд тэнгэр, газар шиг ялгаатай болсон. Казакстаны нэг хүнд ногдох ДНБ 13 мянган ам.доллар, монгол хүнийх таван мянга. Казакстан ураны салбарт стратегийн тоглогч болсон, монголчууд уранаас утга учиргүйгээр айдаг. Атал Улаанбаатарын утаа нь юун уран. Утаандаа хордож үхэж байж л ураны хор ярьсаар л суудаг.

Гээд нэг үеэ бодвол хүний нохой болсон манай “эх орончид”-ын ярьдаг зургаан хөлтэй ямаа, хоёр толгойтой тугалын үлгэр итгэдэг хүн цөөрсөн байна. Утаандаа хордож байснаас уранаа ашиглая гэж боддог нь ч нэмэгдсэн байна. Ямар ч байсан парламент дээр Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нараас өөр ураныг эсэргүүцдэг гишүүд цөөрсөн нь ҮХНӨ-өөр гишүүдийн тоог нэмж, тогтолцоог өөрчилсний үр дүн. Монголыг халхын заяа нь арай ч хаячхаагүй бололтой.

Гэрээнд зааснаар “Орано”-гийн хөрөнгө оруулалтын эхний санхүүжилт 500 сая ам.доллар. Монголын Засгийн газар төслөөс АМНАТ гэх мэтчилэн 15 татвар, хураамж авна. Давуу эрхийн хувьцааны ногдол ашиг хүртэнэ. Монголын Засгийн газар арван хувийн давуу эрхийн хувьцааг эзэмшихдээ, хөрөнгө оруулалт хийхгүй.

Төслийн ажилтнуудын 90-ээс дээш хувь нь, туслан гүйцэтгэгчдийн 60 хувь нь Монголын иргэд, аж ахуйн нэгж байхаар, мөн 2028 онд ураны уурхай ашиглалтад орно, уусган олборлох аргыг ашиглана.

Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа 20 жил, гурван жил тутамд байгаль орчны аудит, таван жил тутамд нөхөн сэргээлт хийхээр тусгасан. Гэх мэтчилэн Оюутолгойн гэрээний алдаа, мадагаас нэлээд сайн суралцсан болох нь илэрхий. Уг нь болдогсон бол Оюутолгойн Монголын Засгийн газрын 34 хувийг зарчихмаар байгаа юм.

Шууд хөрөнгө оруулалт, шууд ашгаас гадна шууд бусаар эдийн засаг, улс төрд үзүүлэх нөлөөлөл гэж бий. Хөрөнгө оруулалтаас шинэ техник, технологи, мэдлэг боловсрол экспортлогдоно. Уранаас гадна газрын ховор элементийг олборлох боломж нээгдэнэ гэсэн үг.

Уран, зэс, алт, нүүрс гээд уул уурхайн экспортын бүтээгдэхүүн төрөлжихийн хэрээр наашаа урсах ам.долларын амсар томорно гэсэн үг. Дараа, дараагийн ураны төслүүд урагшлах жим болж өгнө.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны өгсөн мэдээллээс харахад "Цөмийн энергийн станц байгуулах тухай Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон агаад
бага, дунд оврын цөмийн реактор 10-15 жилийн хугацаанд баригдах боломжтой" аж.

Монгол ураны 13 ордтой, нийт батлагдсан нөөц нь 192 орчим мянган тонн 1.5 орчим сая тонн геологийн нөөцтэй гэсэн судалгаа бий. Үндсэндээ, дэлхийн хоёр том эдийн засгийн дунд байгаа монгол эрдэс баялгаа л экспортод гаргаж амьдарна. Эсгий шаахайг маань энэ дэлхийг авах хүмүүс байхгүй. Мал нь өвчтэй учраас махыг нь авах улс ч цөөхөн. Тэгээд ч уран өөрөө эрчим хүч. Эрчим хүчний төлөөх дайн дэлхийд дэгдээд удаж байна. Эрчим хүчний эрх чөлөөтэй нь амьд үлдэх дайн. Монгол ардчилсан улс хэвээр явъя гэвэл уул уурхайн бүтээгдэхүүнээ зарж идэхээс өөр гарц алга. Уул уурхайн бүтээгдэхүүнээ харин улам төрөлжүүлэх ёстой. Ганц нүүрснээс хамаардаг улс байж болохгүй. Аюулгүй байдал, эдийн засаг талаас нь харж, дүгнэсэн ч!

news.mn

16/01/2025

Ц.Түмэнбаяр: Утаа эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судлахад төсөв тавигддаггүй учраас бодит зөвлөмж гаргаж чаддаггүй

16/01/2025

Хүүхэд ахуйн осолд өртөж гэмтэх нь нэмэгдэж байна

16/01/2025
16/01/2025

Өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 16-нд дараах байршлуудад цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байна

16/01/2025

Бэрэн группын удирдлагууд 37 саяар торгуулаад баярлаж байна

14/01/2025

Автобусаар 1000 төгрөгөөр зорчих туршилт хийнэ

14/01/2025

"Уулын мод урттай богинотой
Олон хүн сайнтай муутай" хэмээх зүйр үг шиг Балжиннямын амьралд ч сайн муу олон хүн таарч байжээ.
Эх сурвалж: MN25

14/01/2025

#Иргэн: залуусаа хулгай хийж байхаар АЖИЛ олж хий л дээ

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Fact.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share