06/06/2023
@Дүрийнпостер
Киног минь үзсэн хүмүүсийн коммэнт, сэтгэгдэл, уулзаж ярилцахдаа хэлэх урмын үгэнд урамших бүртээ, багийнхандаа, бас бидний хэлэх гэж хичээснийг маань задлаж тунгаасан үзэгчиддээ талархан сууна. Найруулагч бүрт тэр бүр тохиолдоод байдаггүй сайхан өдрүүд үргэлжилж байна.🙏🙏
Дүрийн постероо үргэлжлүүлье.
Кинонд гарч буй Бүрзгэр Бадам, Гүрвэл Мажиг, Даш, Ногоон Дарьсүрэн нар нь Торой Банди, Ганган Төгс мэт уран зохиол, аман ярианд төдийлэн дурдагдаагүй ч өөр өөр цаг үед амьдарч байсан нутаг орондоо нэртэй бодит түүхэн хүмүүс юм.
Жишээ нь энэ дундаас цаг хугацааны хувьд 20-р зууны дунд үе хүртэл амьдарч байсан Түшээт Хан аймгийн Дайчин бээсийн хошуу, /Дундговь аймгийн Дэлгэрцогт сум/ -ны Дариах буюу Дарьсүрэнгийн нэрийг түүний үр удам, ач, зээ нарынх нь зөвшөөрлөөр хамгийн залуу эрийн дүрд өгсөн билээ. Эдгээр эрсийн хэний нь ч барьсан кино бүтээл болохуйц өвөрмөц сонин түүхтэй хүмүүс бөгөөд судалгааны явцад Дарьсүрэн хамгийн эрэмгий, арга зальтай, миний олж мэдсэнээр хамгийн олон хүнд тусалсан хүн байсан юм.
Ихэвчлэн /ихэвчлэн шүү🙏🤔/ Хангай, Хэнтий, Алтай, Тарвагатай, Ханхөхийн нурууд гээд уул усаа дагаж хүчит бөхчүүд нь төрдөг бол Говь, Тал-аа дагаж сайн эрчүүд нь төрдөг нийтлэг үзэгдэл ажиглагддаг. Ганган Төгс, Харлаг Дорж, Дэрээн Пүрэв, Улаан Шийрав гээд нэрлээд байвал Говийн сайн эрчүүл олон бий. Утас, харилцаа холбоо, машин техник гарч ирснээр, тухайн үеийнхээ хамгийн хурдан унааг унаж явсан морьтон эрчүүдийн адууг нутаг дамжуулан хөөх үйл ажиллагаа зогсжээ.
Дүрийн постерийн эзэн бол Дарьсүрэнгийн дүрээс гадна Туслах найруулагчийн ажилд ханцуй шамлан орсон бөгөөд зургийн турш хэн ч мэдээгүй нэг нууц нь тэрээр адуу гэдэг амьтныг дэргэдээс нь харсанаас биш дээр нь гарч үзээгүй нөхөр байсан байдаг. Даанч хөтөлгөө морьтой хэсэгт будилаад байсан юм. 😂😂😂
Олон эрчүүлийн дунд орж ажлын амтыг мэдэрч, ах нарын үгийг сонсож нэгэн сайн эрийн нэрээр өөрийхөө түүхийг бүтээлээ. Go ! Go!🫵🫵🫵
Түүх бүхэн КИНО болдоггүй. Зарим нь аман ярианд, зарим нь номын хуудсанд үлдэж, зарим нь бүр мартагддаг. Харин САЙН ЭР-ийн ТҮҮХ бол кино болох ГАВЬЯАТАЙ түүх билээ.🙏🙏🙏🫵🫵🫵