Uvurkhangai Live

  • Home
  • Uvurkhangai Live

Uvurkhangai Live Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Uvurkhangai Live, News & Media Website, .

17/01/2025

🔵NEWS | 2024 оны эрүү, хэв журмын нөхцөл байдал, телеграм залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэж байна

2025.01.17 | ӨВӨРХАНГАЙ ***Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шинэ түвшинд гаргаж, хариуцлагатай ажиллах тал...
17/01/2025

2025.01.17 | ӨВӨРХАНГАЙ
***Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шинэ түвшинд гаргаж, хариуцлагатай ажиллах талаар сумдын салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарт чиглэл өглөө***

Сумдын ИТХ-ын дарга бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нар, нарийн бичгийн дарга нарын хамт сургалт, чиглүүлэх арга хэмжээнд хамрагдаж байна. 2025 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой бодлого гаргаж, тодорхой ажил хийх, гэмт хэргийг гарсан хойно нь халаглах биш, гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх арга зам хайж, оролдлого хийдэг байх үүрэг чиглэлийг аймгийн ГХУСАЗСЗ-ийн даргын зүгээс сумдын дарга нарт өглөө. Сумдын салбар зөвлөлийн дарга нар өөр өөрсдийн сум, орон нутгийн нутаг дэвсгэрийн онцлог байдлаа танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар харилцан санал солилцлоо.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

✅✅✅2024 ОНЫ АЖЛЫН ҮР ДҮНГЭЭРЭЭ УЛСАД 2-Р БАЙРАНД ШАЛГАРЛАА.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас Өвөрхангай аймгийн За...
17/01/2025

✅✅✅2024 ОНЫ АЖЛЫН ҮР ДҮНГЭЭРЭЭ УЛСАД 2-Р БАЙРАНД ШАЛГАРЛАА.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас Өвөрхангай аймгийн Засаг даргатай 2024 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт болон байгаль орчин, аялал жуулчлалын салбарын ажлын үр дүнгээрээ нийслэл, 21 аймгийн Байгаль орчны газруудаас 2 дугаар байранд шалгарлаа

2025.01.17.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Байгаль орчны газар

17/01/2025

Үр хүүхэдээ хайрла
Хайралсан гэдгээ мэдрүүл !!!

17/01/2025

🔵NEWS | БОЭТ-ийн цаг авах бүртгэлийн талаар мэдээлэл

16/01/2025

🔵Нарны оч бадраагч сэтгэл зүйн төв нь гэр бүл, албан байгуулагад сэтгэл зүйн зөвлөгөө өгч үйлчилж байна.

Утас: 8625-7373

Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн анхааралд:110/35/10 кВ-н Арвайхээр дэд станцад 110кВ-ын Шугамын салгуурын тулгуур изол...
16/01/2025

Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн анхааралд:
110/35/10 кВ-н Арвайхээр дэд станцад 110кВ-ын Шугамын салгуурын тулгуур изолятор цуурсан гэмтэл устгах ажлыг 2025 оны 01-р сарын 18-ны 12:00 цагаас 14:00 цагийн хооронд хүчдэл таслаж гэмтлийг арилгана. Дээрх хугацаанд Арвайхээр сум нийтээр цахилгаан тасрах тул хэрэглэгч та бүхэн холбогдох арга хэмжээгээ авна уу. ЭБЦТС-ТӨХК Өвөрхангай салбар 70322240

Эбцтс-Төхк Өв салбар

Хэвтээ шахалтын 2025 оны хэрэглэлтэй, хэрэглэлгүй Улсын аварга шалгаруулах тэмцээнд Өвөрхангай аймгийн өсвөр үеийн баг т...
13/01/2025

Хэвтээ шахалтын 2025 оны хэрэглэлтэй, хэрэглэлгүй Улсын аварга шалгаруулах тэмцээнд Өвөрхангай аймгийн өсвөр үеийн баг тамирчид амжилттай оролцож 2 төрөлд багийн дүнгээр ТЭРГҮҮН байр эзэллээ. Охидын 52кг жинд Мандахжаргал 50кг өргөж мөнгө, 57кг жинд Б.Лхамжин 60кг өргөж алт, -63кг жинд А.Ануужин 67,5 өргөж алт, +63кг жинд Т.Болорчимэг 80кг өргөж алтан медаль хүртэж Монгол улсын өсвөрийн жингийн рекордыг шинэчлэн тогтоолоо. Баг тамирчдадаа баяр хүргэе 👏👏👏

Эх сурвалж

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНАУИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ...
13/01/2025

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте болон ЭМЯ-ны өргөтгөсөн баг өнөөдөр /2025.01.10/ орон нутгийн болон эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, салбарын бодлого, үйл ажиллагааг оновчтой хэрэгжүүлэхэд эмч, ажилтнуудын саналыг сонсож, Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцан, тулгамдсан асуудлын талаар ярилцсан юм.

Уулзалтын үеэр сайдын зүгээс иргэдэд хүргэж буй нийгмийн эрүүл мэндийн бодлогыг цогцоор нь хөгжүүлэхэд анхаарч ажиллах үүрэг чиглэлийг өгч, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа гематлогийн бүрэн автомат анализатор, шээсний бүрэн автомат анализатор, Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан сумын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашины асуудлыг тус тус шийдвэрлэлээ.

Мөн сайдаар ахлуулсан өргөтгөсөн баг аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж, эмч мэргэжилтнүүдтэй уулзан, хоёр тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар

13/01/2025

Хайртай дотны хүмүүсийнхээ баярт өдөр нь баяр нэмж баярлуулахыг хүсвэл манай "Гэнэтийн бэлэг" нэвтрүүлэгтэй холбогдоорой.
Утас:99797183

08/01/2025

News | цэргийн шинэчилсэн бүртгэл явагдаж байна

01 дүгээр сарын 6 наас
01 дүгээр сарын 18 нийг хүртэл явагдана

07/01/2025

🔵NEWS | Хэлтэс албадын дарга нарын шуурхай хуралдаан өнөөдөр хуралдлаа

🔴 АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРААС ХАЙРХАНДУЛААН СУМАНД АЖИЛЛАВ. Өнөөдөр аймгийн мал эмнэлгийн газрын мал, амьтны эрүүл мэн...
06/01/2025

🔴 АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРААС ХАЙРХАНДУЛААН СУМАНД АЖИЛЛАВ.

Өнөөдөр аймгийн мал эмнэлгийн газрын мал, амьтны эрүүл мэндийн албаны дарга Б.Алтанзулаар ахлуулсан ажлын хэсэг суманд ажиллаж сумын Засаг дарга болон хувийн мал эмнэлгүүдийн удирдлагууд, мал эмнэлгийн тасгийн албан хаагчидтай уулзаж аргазүйн зөвлөгөө өгч энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.
Улс, аймгаас зохион байгуулагдаж байгаа малын вакцинжуулалтын ажлаараа сумыг манлайлж ажиллаж байгаа тодотгон хэлж энэ онд хийгдэх малын вакцинжуулалтын ажлыг дахин сайн зохион байгуулахыг хүслээ.
Энэ үеэр сумын удирдлагуудын зүгээс тодорхой саналууд тавьж энэ онд хамтран ажиллах гэрээнд тусгуулах саналаа хүргүүлэхээ илэрхийллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БААСАНЖАРГАЛ, ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮН Д.БААТАРСАЙХАН НАРААР АХЛУУЛСАН АЖЛ...
06/01/2025

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БААСАНЖАРГАЛ, ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ЁС ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮН Д.БААТАРСАЙХАН НАРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Ажлын хэсэг 2025 оны 01 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд ажиллаж, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагаатай танилцан, мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх юм.

Энэ хүрээнд өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга болон ЗД-ын орлогч, аймгийн Ёс зүйн дэд хорооны дарга, гишүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт болон Монгол улсын Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын бие даасан хараат бус ажиллах нөхцөлийг хангах эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудлаар ярилцлаа.

Аймгийн хэмжээнд төрийн 160 байгууллагад Ёс зүйн дэд хороо байгуулагдан ажиллаж байна.

Ажлын хэсэг өнөөдөр аймгийн төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагчид, Ёс зүйн дэд хороодын гишүүдтэй нэгдсэн уулзалт хийж, мэдээлэл солилцон, зөвлөгөө өгөх юм. Мөн боловсрол, соёл, эрүүл мэнд, төрийн тусгай байгууллагуудын Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаатай тусгайлан танилцах ажээ.

Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар

🔴Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан: УИХ-ын  гишүүнээр 4 жил ажилласан хүн нэг жилийнхээ  цалинтай тэнцэх хэмжээний ...
06/01/2025

🔴Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан: УИХ-ын гишүүнээр 4 жил ажилласан хүн нэг жилийнхээ цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг авдгийг болиулна аа.

Тиймээс хаврын чуулганаар УИХ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барихаар саналаа хүргүүллээ.

06/01/2025

Хүний ажил амьдралыг битгий сонирхож байгаарай.
Зүгээр л хүнтэй нь сайхан нөхөрлөж сураарай.
Том соёл шүү.✌️✌️✌️

06/01/2025

🔴 Хавдар судлалын үнпэсний хоёрдугаар төв баригдана.

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Uvurkhangai Live posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Uvurkhangai Live:

Videos

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share