20/12/2024
J.TEST 2025 оны эхний шалгалт 1-Р САРЫН 12-НЫ ӨДӨР ХЭРЭГЖИНЭ.
J.TEST実用日本語検定-ЯПОН ХЭЛНИЙ БОДИТ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.✍️😊
1. Зорилго: Энэхүү шалгалтын гол зорилго нь ЯПОН ХЭЛНИЙ БОДИТ МЭДЛЭГИЙН ТҮВШИНГ тогтоож, албан ёсоор баталгаажуулна.
💥“БОДИТ” гэсэн утга нь: яг өнөөгийн Япон улсын нийгэмд хэрэглэгдэж буй шинэлэг, үг хэллэг бүхий өргөн хэрэглэдэг үгсийг агуулдагаараа онцлог юм. Мөн N1-с дээш “Бизнесийн харилцааны Япон хэл”-ний түвшинг хүртэл тогтоодог бөгөөд, бусад шалгалтаас давуу тал нь сонгосон түвшиндээ 2 ба 3 түвшнийг нэг шалгалтаар тогтоодог. Сайн хийж чадвал дээд түвшнээ авах боломжтой.
💫Жишээ нь: Хөдөлмөрийн дадлагажигч болон ажиллахаар явахыг зорьж буй хүн D-E түвшинг сонгоно.
D-E(N3-N4) түвшин нь нийт 700 онооноос 72%=N3 (500 оноо), 50%=N4 (350 оноо)-гоор тэнцэнэ гэсэн үг юм.
💥2. Шалгалт авах өдөр:
2025 оны 1-р сарын 12-ны өдөр /Ням гараг/
3. Шалгалтын агуулга:
Дүрмийн 4 хэсэг, Сонсголын 4 хэсэг нийт 8 хэсгээс бүрдэнэ.
💥Шалгалтын түвшин:
Нийт 3 түвшинтэй. A-С, D- E, F-G гэсэн 3 түвшинтэй шалгалт өгөгчид маань зорилгоосоо хамааран түвшингээ сонгоно. Түвшин тус бүрийн бүтэц болон түвшинг тодорхойлох аргыг http://mon.jtest.mn/ хаягаар орж, “Шалгалтын түвшин ба Агуулга үнэлгээ”-гээс харна уу.
💥Шалгалтын бүртгэл:
💫1. Бүртгэл: Шалгалтын бүртгэл онлайн болон биечилсэн хэлбэрээр явагддаг бөгөөд J.TEST.MN Mongolia – ЯПОН ХЭЛНИЙ БОДИТ МЭДЛЭГИЙН ШАЛГАЛТ (jtest.mn) хаягаар орж, 👉 “J.TEST шалгалтын онлайн бүртгэлийн анкет” гэсэн хэсэгт мэдээллээ оруулж зөв бүртгүүлнэ үү.
💫2. Бүртгэх хугацаа:
2024 оны 11 сарын 06 өдөр – 12 сарын 20 өдрийн 16:00 цаг хүртэл бүртгэнэ.
💫3. Шалгалтын төлбөр төлөх: ХААН БАНК 5009883739 тоот “Жэй Тест Монголиа” дансанд эсвэл бүх банкны QPAY (онлайн анкетын төгсгөл хэсэгт бий.) уншуулан, гүйлгээний утга хэсэгт: Овог нэр, Регистерийн дугаар болон Түвшинг бичиж төлбөрөө төлнө.
Онлайн анкетыг бөглөж дуусаад – “Илгээх” товчийг дарснаар бүртгэлийн алба руу мэйл илгээгдэн, танд “Шалгалтанд орох эрхийн үнэмлэх” мэйлээр ирнэ. Та хэвлэж авч шалгалтанд ирэхдээ “Шалгалтын үнэмлэх”, “Иргэний үнэмлэх” болон “Бичгийн хэрэгсэл”-ийн хамт ирж шалгалтандаа оролцоно.
*Бүх түвшин 70,000 төгрөг
*Бүртгэл үүссэний дараа шалгалтанд бүртгүүлэгч хувь хүний зүгээс шалгалтыг цуцлах, төлбөрийг буцаан авах, шалгалтын түвшинг өөрчлөх боломжгүй тул шалгалтын өдрийг сайтар тооцон ажлаа зохицуулан бүртгүүлэхийг хүсье.
💫4. Тэнцсэн, эс тэнцсэн дүнг шалгалтаас хойш 21 хоногийн дараа онлайнаар буюу http://mon.jtest.mn/ хаягаар орж 168 гэсэн постын зааврын дагуу шалгаж харна.
💥Шалгалтын дүнг шалгалтаас хойш 1 сарын дараа J.TEST Mongolia Office дээр ажлын 5 өдөр 11:00 – 17:00 цагийн хооронд тараана.
J.TEST Mongolia Office
Лавлах утас: 9993-8007
2024.11.08