Duk & Bono

Duk & Bono Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Duk & Bono, Video Creator, Ulaanbaatar.

01/11/2023

Бүгдээрээ сайн сууцгааж байна уу ?
Duk & Bono page 🇲🇳монгол ах эгч нартайгаа хамтарч ажиллах болсон баярт мэдээг та нартаа дуулгахад нэн таатай байнаа 😃. Ялангуяа монгол өв соёл, уламжлалаа гадаад хүмүүст түгээн дэлгэрүүлэх үйл хэргийг 20 жилийн турш тасралтгүй хийсэн Зулаа эгчийнхээ Mongolei Zentrum Bonn -ийг 📹 видеондоо буулгаж олонд түгээнэ гэдэг бид хоёрын хувьд баярлууштай үйл явдлын нэг яалтчгүй мөн юм аа.
🇩🇪Германы Бонн хотод байрлах Mongolei Zentrum-д ороход монгол эгч нар маань бид хоёрыг халуун дотноор хүлээн авч 🤗 сүүтэй цай ☕️, өөрийн гараар хийсэн боорцогоор 🥐 дайллаа. Хаалгаар ороход л монгол айлдаа орж байгаа мэт сэтгэгдлийг өгөх 😇 энэ газарт монгол хүнд хэрэгтэй бүхий л эд зүйлс байна. Монгол гутал, дээл хуцаснаас эхлээд таван ханатай монгол гэр хүртэл худалдаалах газар Европд бол тун цөөхөн дөө. Ингээд энэ сайхан газарт нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлсэн бичлэгээ та бүхэндээ хүргэж байна.
📍Хаяг: Mongolei Zentrum Bonn, Kurfürstrasse 54, 53115
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mongoleishop.de вэбсайтаас аваарай.

🍁🍂Заа сайхан намаржицгааж байна уу? Бид хоёр нь Бонн🌇 хотод маш сайхан өдрийг өнгөрүүлээд мундаг хүмүүстэй танилцаад ирл...
28/10/2023

🍁🍂Заа сайхан намаржицгааж байна уу?
Бид хоёр нь Бонн🌇 хотод маш сайхан өдрийг өнгөрүүлээд мундаг хүмүүстэй танилцаад ирлээ. Mongolei Shop-ийнхан маань Монгол улсынхаа 🇲🇳 соёл уламжлалыг Европийн Монголчууд болон гадаад хүмүүстээ түгээн дэлгэрүүлээд нэгэнтээ 20 жил болсон мундаг 💪 хамт олон байдаг юм байна. Өмнө нь огт очиж байгаагүй бид хоёрын хувьд анх хаалгаар нь ороод л Монголдоо очсон юм шиг халуун дулаан сэтгэгдэл төрсөөн🥰😇. Учир нь Mongolei Zentrum Bonn -ийн хамт олон нь өчигдрөөс эхлэн Монголын үндэсний бараа бүтээгдэхүүнээ Европд сурталчлах зорилгоор үзэсгэлэн худалдаагаа дэлгэж гадаад болон монгол хүмүүсээ өргөнөөр оролцохыг урьж халуун дотноор үйлчлэхэд бэлэн байгаа юм байна шүү! Маргааш хамгийн сүүлийн өдөр болохоор сонирхсон хүн болгон очиж үзээрэй.
☝️Өө нээрэн зорьж очсон Монгол хүмүүстээ онцгой үнээр үйлчилж байна лээ. Бид хоёр ч бас олон сайхан үндэсний бүтээгдэхүүнээ аваад, хайгаад олдохгүй байсан 🤟 хамтлагийн пянзаа🎶 хүртэл аваад гарсаан.
📍Хаяг: Mongolei Zentrum Bonn, Kurfürstenstraße 54, 53115 Bonn
-оор зочилж халуун дулаанаар үйлчлүүлсэн📽️ Влогоо удахгүй та нартаа хүргэнээ.

Хайрт сайхан гэртээ ирлээ 😍😍. Эх орныхоо хөрсөнд аав ээжийнхээ хайраар ургуулсан жимсийг идээд идээд ханашгүйнээ 😋😋
24/09/2023

Хайрт сайхан гэртээ ирлээ 😍😍. Эх орныхоо хөрсөнд аав ээжийнхээ хайраар ургуулсан жимсийг идээд идээд ханашгүйнээ 😋😋

02/08/2023

🥹🥹Хүндхэн өдрүүдийн ард гарчихаад гэнэтхэн хайртай хүнээ санаад бушуухан гэртээ харьж болсон бүх хэцүү явдалаа уудалж яриад сүүлд нь тэврүүлж тайтгарах тэр мэдрэмж хамгийн гоё 🫠🫠🥰🥰.
Бид хоёр саяхан хоорондоо ярилцаж байхдаа хүнд хэцүү үед хамгийн түрүүнд холбогддог хүмүүс нь анх эхэлсэн цагаасаа өдийг хүртэл өөрсдийгөө байсан гэдгийг мэдээд битүүхэн баярлаж билээ. 😍😍😇

Хайртай хүндээ жижиг том ч бай хамаагүй бүх асуудлыг нь нээлттэй хуваалцдаг, шүүмж гоочлолгүй бүгдийг нь сонсоно, завгүй байсан ч яаж ийж байгаад цаг гаргана гэдэг хосын харилцаагаа удаан авч үлдэх нэг чухал зүйл гэж боддог. Утсаар удаан ярих боломжгүй үедээ шууд таслалгүйгээр хурдхан аваад, байгаа байдлаа хэлсэн 10 секундад хүртэл хайртай хүн чинь баярлаж байдаг юм шүү!☝️

Магадгүй энэ нь амархан зүйл шиг санагдаж байгаа ч удаан хугацааны турш бие биендээ хүндлэл үзүүлнэ гэдэг хосууд болгоны давдаг даваа биш юм. Баяр жаргалтай эсвэл гунигтай мөчүүдийг нь үл тоон хангалттай цаг зарцуулж чадаагүйгээс таны хамт байх орон зайг найз нөхөд, гэр бүлийн гишүүд орлож эхэлдэг. Мэдээж энэ байдал удаан үргэлжилбэл хосууд аажим аажимаар бие биендээ чухал байхаа больж ирнэ. Тиймээс хайртай хүндээ итгэл дааж чадах сайн найз нь, бүх зовлон жаргалыг нь хуваалцах гэр бүл нь, гунихарсан сэтгэлийг нь дүүргэж хэзээд очоод тэврүүлэх хамгийн хайртай хүн нь байгаарай!🫶🏼💟💟💟
2019 оны зураг.

Боно 🫰🏼♥️

Video creator

Заримдаа бүх зүйлс бүтэхгүй 🤦🤦‍♀️, юу ч хийсэн өөрт минь таалагдахгүй 😒, бусдын амьдрал цэцэглээд 🍾🥂 минийх л болж бүтэх...
20/05/2023

Заримдаа бүх зүйлс бүтэхгүй 🤦🤦‍♀️, юу ч хийсэн өөрт минь таалагдахгүй 😒, бусдын амьдрал цэцэглээд 🍾🥂 минийх л болж бүтэхгүй байгаа юм шиг өөрийгөө голох мэдрэмж төрөх үе олон байдаг. Яг ийм үед хүн өөрийгөө ойлгохоо🤷‍♀️🤷‍♂️ больж, сэтгэл ханамжгүй, уйтгартай 😑 байдалдаа автаад сүүлдээ юу ч хийх сонирхолгүй болоод ☹ хүсэл мөрөөдлөөсөө хүртэл татгалзаж 😔, бууж өгмөөр санагдах үе байдаг л биз дээ.
Сэтгэл зүйн ийм хүнд байдалд орсон үед өөрийгөө аврах нэгэн аргыг ☝ сэтгэл зүйч, судлаачид олсон байна. Тэр нь юу вэ гэвэл 💡- Та өнөөдөр өөрт тань тохиолдсон жижиг ч гэлтгүй сайхан зүйлс болгонд ТАЛАРХАЖ🙏 сурах үйлдэл байдаг байна. Ингэхдээ та дэвтэр бал гарган талархахыг хүссэн бүх зүйлсээ бичиж ✍эхлэх юм. Жишээ нь танд өглөөний цай🍳☕ бэлдэж өгсөн хайртдаа, чамруу залгаж мэндийг чинь асуусан найздаа🙋‍♀️🙋‍♂️, чамд эрхэлж стрэссийг чинь тайлдаг нохойндоо🐶🐈 эсвэл зүгээр л танийг инээж угтсан дэлгүүрийн худалдагчид 👧🧑 баярлаж байгаагаа бичиж болно. Ингэснээр та өөрийнхөө эргэн тойронд болж буй болохгүй зүйлсэд биш харин эсрэгээрээ болж бүтэж, таныг аз жаргалтай 😍😄 болгож байгаа бүхэнд анхаарлаа хандуулж эхэлдэг байна. Энэ арга нь өнөө үеийн сошиал медиагаар амьсгалж, автсан хүн бүрт хамгийн хэрэгтэй сэтгэл зүйн эм 🩹🦸‍♂️🦸‍♀️гэхэд болно. Сошиал медианд хүн орохоороо бусдын амьдралыг өөрийнхтэйгөө харьцуулж сэтгэл санаагаар унах, өөрийгөө голох мэдрэмж илүү их өсдөг байна.
Юм бүхэн өөрийн гэсэн ээлжтэй⏳. Адилхан хөдөлмөрлөж, шаргуу шамдсан хүн бүрт үр дүн, шагнал🏆🎉 нь ирдэг болохоор байхгүй зүйлийнхээ төлөө саамширч, одоо цагийнхаа сайн сайхныг үгүй болгох нь магадгүй бидний хийж байгаа том алдаануудын нэг ч ☝байж болох юм шүү!
Боно 😇

Аав ээж хоёрын минь хамгийн их сэтгэл татагдаж атаархсан зүйл нь германы намуун тайван орчин, тохь тухтай стрэссгүй амьд...
17/05/2023

Аав ээж хоёрын минь хамгийн их сэтгэл татагдаж атаархсан зүйл нь германы намуун тайван орчин, тохь тухтай стрэссгүй амьдрал байв. Онгоцны буудлаас буугаад л замын хөдөлгөөнд оролцоход жолооч бүр хүлээцтэй, гэрлэн дохион дээр түгжрэл байхгүй. Гадагшаа гараад дугуй унахад зам нь бэлэн, хаа сайгүй ногоон орчинтой болохоор нүүр нүдрүү шороон шуурга шуурахгүй, гадуур цагаан гуталаа өдөржин өмсөөд явсан ч тоос дарна гэж байхгүй, хувцас хир буртаг болох нь бага юм гээд инээлдэж байсан кк. Аав ээж 2 маань 10 жилийн сурагч байхдаа л дугуйн дээр сундалдаж, нэгнийгээ гэрт нь хүргэж өгдөг байснаас хойш 30 гаруй жил дугуй унаагүй байсан германд ирж л уналаа, яаж унадагийг нь ч мартах шахаж гэж билээ. Ингээд бодоход аав ээжийн маань насны хүмүүст чөлөөт цагаа өнгөрөөх боломж бололцоо монголд их бага байдаг нь үнэн. Үүнээс гадна ихэнх нь ач зээ нараа харж, үр хүүхэддээ тусална гэсээр өөөрсдөдөө ч олигтой цаг гаргаж чаддаггүй юм шиг. Германы ахимаг насны хүмүүст өдөрт заавал гарч 30 мин алхах, дугуй унах нь өдрийн төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг байдаг. Тиймдээ ч тэдний ихэнх нь илүүдэлгүй жингүй, туранхайвтар гэж хэлж болно. Хийдэгээ хийж, хөдөлмөрийнхөө үр шимийг одоо л нэг хүртэж, бүх цагаа өөртөө зарцуулах насан дээрээ эрүүл байж урт наслахгүй бол харамсалтай шүү дээ тиймээ. Монголд насаараа төсвийн байгууллагад ажиллаж, татвар төлчихөөд үр шимийг нь хүртэх насан дээрээ бие нь өвдөж, аялаж зугаалах ч боломжгүй болдог нь үнэхээр харамсалтай.

Өө нээрэн чөлөөт цагаа өнгөрөөх гээд сагсны талбай явахад хүүхэд ч байхгүй хэн ч байхгүй, ирснээсээ хойш хүүхэд их ховорхон харлаа гэсэн нь бас яалтчгүй үнэн юм. Германд хөгшчүүлийн тоо нэмэгдэж, залуучуудын тоо буурсан нь энэ улсыг гадны улсаас ажиллах хүчин авч ажиллуулах зайлшгүй байдалд хүргээд
байгаа. Хүүхэд залуус бага болохоор нөгөө талаас залуу хүмүүс амьдрахад герман улс жаахан уйтгартай гэх хүмүүс ч байдаг л юм. Бид хоёрын хувьд ч энэ намуун тайван байдалдаа бараг дасаж байх шиг байна дөө кк.
Боно 🧘‍♀️

Сүүлийн хэдэн жилийн турш бодож, хүсэж, мөрөөдөж байсан зүйлс маань өнгөрсөн онд биелсэн их сайхан жил болж өнгөрчээ. Юу...
13/05/2023

Сүүлийн хэдэн жилийн турш бодож, хүсэж, мөрөөдөж байсан зүйлс маань өнгөрсөн онд биелсэн их сайхан жил болж өнгөрчээ. Юу юунаас илүүтэй хоёр талын аав ээжүүдтэйгээ уулзаж, бие биентэйгээ танилцаж хэзээ ч мартамгүй сайхан аялалуудыг хийсэн байна. Хайртай хүнийхээ аав ээжтэй уулзах ямар байдаг бол, хэнтэй нь илүү адилхан зан ааштай байх бол, бага насных нь ямар хөгтэй явдлыг ярих бол гээд л дүүрэн догдлолтой угтаж авч билээ. Зун, намар гээд улирал ээлжлэн ирцгээсэн болохоор бөөнөөрөө нэг ширээнд суух боломж олдоогүй ч ямар чиг л байсан санаж бэртгэрсэн элгээ дэвтээгээд, хэдэн сарын турш ханатлаа эрхлэх цаг бид хоёрт гарсан юм. Ирснийх нь дараа нөгөө өрөөнд аав ээж маань унтаж байгаа, өглөө босоод цайгаа хамт ууна гэхээр л цаанаасаа итгэж өгөхгүй инээд хүрээд байдаг юм байналээ. Анх Герман улсад ирчихээд хэл усчгүй тэвдэж явахад аав ээжийгээ европт авчран уулзах мөрөөдөл маань даанч хол байсан даа. Одоо эргээд бодоход энд хамтдаа байсан цаг хугацаа маань зүүд юм шиг л санагдаж байна. Утасны цаанаас л царайг нь харж, чухал гэсэн зүйлсээ л товчхон ярьж, хоёр талд сайн байгаагаа мэдэлцсэн л бол санаа амран хэдэн жилийг ардаа үлдээж. Бусдаар бол аав ээжийнхээ ямар хоол цайг амтархан иддэг, өдөр тутамдаа юу хийж өнгөрөөх дуртайг нь бараг л мартах шахан, сүүлд ямар бэлэг өөрийн гараар бэлэглэсэнээ ч мартсан байна лээ. Эргээд уулзсан гээд тэнгэрт нисэх мэт байсан ч монголд байсан бол өдөр болгон уулзаж хамт байх байсан даа гэж бодохоор цаанаа хөнгөн гунигтай. Германд ирээд кинон дээр л хардаг тайван тогтуун амьдралыг харлаа гээд
удахгүй бие биентэйгээ дахин уулзацгаах ерөөл өргөцгөөгөөд монголруугаа буцацгаасан. Тун удахгүй аав ээжтэйгээ эргээд баяртай уулзацгаана аа! Аав ээж нар маань ирчихээд гудамж талбайг нь нэг л их гоё цэгцтэй цэвэрхэн харагдаад байсан эрээлсэн олон тогны утас шонгууд байдаггүй юм байна, газар доогуураа шийдэж дээ гэж билээ. Миний лав хэзээ ч сонирхож бодож байгаагүй зүйлийг ирсэн даруйдаа л анзаарсан байсан кк. Энэ мэтчилэн монголоос анх удаа Европийг зориход ямар сэтгэгдэлтэй, сурах зүйлс юу байсан гээд аав ээжийнхээ үзэж харсан зүйлсийг хөгтэй явдалтай нь хамт постоор оруулнаа
Боно 👨‍👩‍👦

🍀🌊🌞⛵️⛴🏖🌄🏙🏞🌅Бид хоёрын буцах гэж байгааг мэдсэн юм шиг хотоос гараад явсан чинь тэнгэр бүрхээд цаанаа л гунигтай болоод э...
27/04/2023

🍀🌊🌞⛵️⛴🏖🌄🏙🏞🌅
Бид хоёрын буцах гэж байгааг мэдсэн юм шиг хотоос гараад явсан чинь тэнгэр бүрхээд цаанаа л гунигтай болоод эхэлсэн. Дахиад хэзээ ирэхээ мэдэхгүй болохоор дугуй унаж байгаа ч гэсэн далайгаа харан харан явсан даа кк. Хэдхэн хоногийг үнэхээр сайхан газар, хүмүүсийн дунд мартагдашгүйгээр өнгөрөөлөө, сурсан зүйл ч маш их байлаа. Нар, уул, ус, барилга байшин, ёс заншил, дуу хөгжим бүжиг гээд бүгд үнэхээр тасархай. Дараа заавал ирнээ. 🤞😇
Аяллын талаар нэмэлт асуух зүйлс байвал пэйжрүү шууд чатаар холбогдоорой. 🤙🏽
Боно 🫶🏼

Bono Bonita, Т. Дөлгөөнтамир
https://instagram.com/_bonae_?igshid=YmMyMTA2M2Y=

🍋🌴🌊🌇🛳⛵️🚤☀️ #Палма хотын төвийн барилгууд ерөнхийдөө иймэрхүү өнгөлөг, энгийн өнгө төрхтэй. Далайн эрэгээ дагасан байрлал...
23/04/2023

🍋🌴🌊🌇🛳⛵️🚤☀️
#Палма хотын төвийн барилгууд ерөнхийдөө иймэрхүү өнгөлөг, энгийн өнгө төрхтэй. Далайн эрэгээ дагасан байрлалтай болохоор барилга байшин гэхээсээ илүү том, том усан онгоц, яахтууд нь хотыг чимдэг. Германтай харьцуулахад амьдрах өртөг тийм ч өндөр биш, юмны үнэ хямдхан, орчин нь тайван тухтай болохоор болдог бол үлдчихмээр л санагдаж байсан. Айл болгон байшингийнхаа гадаа цэцэрлэг байхгүй ч лемоны мод, кактуснууд бол бараг л айл болгоны гадаа тарьсан харагдсан. 22 градустай, нартай байхад л мөр, гар наранд түлэгдэж байхад 30 гараад ирэхээр яахыг ёстой төсөөлж чадахгүй юм байна лээ🥵 кк.
https://youtu.be/O6O__LAUkaU

👨‍🎨⛪️🌅 Бид хоёрын нэрийг бичиж өгсөн ах хамгийн сүүлийн уут гээд ухаж 2, хайж хайж гаргаж өгсөн уут нь. Гадаа нартай сай...
20/04/2023

👨‍🎨⛪️🌅
Бид хоёрын нэрийг бичиж өгсөн ах хамгийн сүүлийн уут гээд ухаж 2, хайж хайж гаргаж өгсөн уут нь. Гадаа нартай сайхан байсан болохоор ч тэрүү аххүү дээр нэрээ ийм гоёмсогоор бичүүлэх хүний тоо үнэхээр их байсан нь уут нь дууссанаас харагдах биз. Ингээд зүгээр бичүүлээд хуйлаад аваад явбал 3€, жаазтайгаа бол 20€. Ихэнх хүмүүс зурагаа жаазлуулж авч явж байсан, тэгэхээр ч аххүү өнөөдөр зунзааж дээ гээд бид хоёр хөхрөлдөж байсан юм ккк.
Бид хоёрын нэрийг бичихэд үсрээд 10хан минут л зарцуулж байна лээ, ямар ч алдаагүй нэгхэн удаагийн оролдлогоор ингэж бичнэ гэхээр яггүй олон жил бизнесээ хийж байгаа мундаг ах байна лээ. Өө нээрэн бид хоёрыг хаанаас ирснийг асуугаад, Монголоос гэсэн чинь нутаг нэг зүгт юм байна гээд 5€ хямдруулж өгсөн 😇🥰. Гадаадад ази хүмүүс хаана ч явсан элэгтэй байхыг мэдрэх гоё байдаг шүү! Бид 2 гэртээ ирээд л зурагаа шууд өлгөсөн, та хэд ч бас очихоороо заавал нэрээ бичүүлээрэй, яг хотын төвийн Катэдрал усан оргилуур хоёрын дунд түм түжигнэсэн газар сууж байгаа ккк
Бичлэгэн дээр ахын яаж бичиж байгаа нь илүү гоё харагдана. Энэ линкээр ороорой 😉
https://youtu.be/O6O__LAUkaU
Дөк 👩🏻‍🎨

Хотын төвөөс авсан даашинзтайгаа нээх гоё зураг даруулаад, хормойгоо дэрвийтэл сайхан эргэчихье гэсэн чинь нэг иймэрхүүд...
19/04/2023

Хотын төвөөс авсан даашинзтайгаа нээх гоё зураг даруулаад, хормойгоо дэрвийтэл сайхан эргэчихье гэсэн чинь нэг иймэрхүүдүү л.. 😂😂. Хэтэрхий их хичээхээр заримдаа бас юм болдоггүйшдээ тэ, арын 2 залуу бараг миний тэгтлээ их хичээж байгааг анзаараад явчихсан байхаа, эргээд дууссан чинь л алга болсон байсан 😅😅🤭

Влогийг эндээс
https://youtu.be/O6O__LAUkaU
Боно 💃

  🌅🏙🌆хотын төвөөр алхаж байхад нэг гудамж сонирхол татаад тэр дундаа энэ номын дэлгүүр бид хоёрын хэн хэнийх нь толгойг ...
17/04/2023

🌅🏙🌆хотын төвөөр алхаж байхад нэг гудамж сонирхол татаад тэр дундаа энэ номын дэлгүүр бид хоёрын хэн хэнийх нь толгойг эргэж харахын аргагүйд хүргэнгүүт нь яваад оров. Яг юуруу ороод ирэвээ гэж дахиж асуухад хүргэсэн нь, оронгуут урдаас эртний уран зураг, хөгжмийн зэмсэг, гоёлын эд хэрэгсэл хаа сайгүй өлгөөстэй угтав. Онцлог нь бүгд хуучин эд хэрэгсэл байсан нь эртний эдлэлийн дэлгүүр ч юм шиг санагдуулж байсан бөгөөд бүх зүйлс нь эмх замбараагүй хөглөрсөн байдалтай байв. Өөрөөр хэлбэл эмх цэгцгүй байдлыг энэ номын дэлгүүр өөрийн имиджээ болгожээ. Гаднаасаа жижигхээн харагдаж байсан ч ороод асар том хуучин номын агуулах болж хувирлаа. Цааш явах тусам улам сонирхол татан шатаар бууж, уруудан явахад харанхуй бүүдгэр орчин нь яг л төөрдөг байшинд орсон мэт санагдуулав. Хэрвээ та эндээс хүссэн номоо эрж олж чадах л юм бол дэлгүүрийн эзэнтэй үнэ хаялцан хүссэн үнээрээ авах боломжтой догь дэлгүүр байлаа. Илүү ихийг бичлэгээс үзээрэй.
https://youtu.be/O6O__LAUkaU
Боно🍀

📍  Spain 🇪🇸🏝⛱Олон арван жилийн турш Герман болон Англи хүмүүс Mallorca аралыг зорьдогийн учир нь энэ арал нь жуулчдад ая...
14/04/2023

📍 Spain 🇪🇸🏝⛱
Олон арван жилийн турш Герман болон Англи хүмүүс Mallorca аралыг зорьдогийн учир нь энэ арал нь жуулчдад аялах таатай нөхцөлийг бүрдүүлэхээс гадна амьдрахад өртөг багатай байдагт оршдог байна.

Зөвхөн зун гэлтгүй хавар, намрын аль ч цагт аялсан цаг агаар нь төгс байдаг болохоор уртаас урт үргэлжлэх элсэн далайн эрэг дээр хэвтэх нь хэн хүний хүслэн болдог гэлтэй.
Испанийн Mallorca аралыг 4, 5 эсвэл 8, 9 саруудад зорьвол цаг агаарын хувьд хамгийн тохиромжтой мөн жуулчид бага байдаг гэдгийг сонсоод бид хоёр 4-р сарыг сонгон аралруу ниссэн юм.

20-24 градусын халуун нь далайн хажууд хэтэрхий бүгчим халуун биш гадуур зугаалахад яг л төгс цаг агаартай байдаг юм байна лээ. Бид 2 өнгөрсөн жилийн влогоо ажил их байснаас болоод эдит хийж чадалгүй хойшлуулсан болохоор энэ жил Маllorca- г зорих хүмүүст зориулан влогоо хүргэж байна.
Линкрүү орж бичлэгээ үзээрэй 🍀✨

https://youtu.be/O6O__LAUkaU

Эхний өдөр…,Буудлаас гарч алхаад л тэр цаана гудамжны үзүүрт далай харагдангуут хүн нүдэндээ итгэж чаддаггүй юм байна лэ...
04/04/2023

Эхний өдөр…,
Буудлаас гарч алхаад л тэр цаана гудамжны үзүүрт далай харагдангуут хүн нүдэндээ итгэж чаддаггүй юм байна лээ яг үнэндээ😍😍. Цаг агаар 22 градус жаахан салхитай байсан ч аралын уур амьсгал цаанаа л зөөлхөн салхи нь хүртэл бүлээн байсан. Буудалдаа өдрийн 3 цагт 📍check in хийчихээд буффет орой 6 цагт нээгдэх хүртэл бид хоёр ходоодоо аргалахаар хүнсний дэлгүүр ороход монголын маань супермаркэтуудтай их адилхан байсан кк (детайлыг бичлэгээс үзээрэй). Үнэ ханшийн хувьд германаас бараг нэг дахин бага үнэтэй юм байна лээ, дээр нь европийн холбооны орондоо аялаж байгаа болохоор мөнгө солиулна нтр гэхгүй шууд картаараа төлөөд амар л байдаг юм байна лээ ☺️☺️.

Влог үзэх линк: https://youtu.be/O6O__LAUkaU

📍Mallorca, Spain 🇪🇸🍹🏝⛱😍 Испанийн Маорка аралаар аялсан бичлэг маань тун удахгүй орох нь ээ! Англи болон Герман хүмүүсээр...
03/04/2023

📍Mallorca, Spain 🇪🇸🍹🏝⛱
😍 Испанийн Маорка аралаар аялсан бичлэг маань тун удахгүй орох нь ээ! Англи болон Герман хүмүүсээр дүүрсэн гэж хэлж болох энэ арал дээр нээрэн л испаниар биш бараг германаар шууд ярихад дийлэнх хүмүүстэй нь ойлголцож байсан даа. Ингээд Маорка аралыг танилцуулах хэдэн зураг оруулъя!
https://youtu.be/O6O__LAUkaU

Уржинан жил гэрээ, аав ээжийгээ санаад яг монголруугаа явъя даа гэтэл цар тахал гараад гэртээ ажилгүй таг суунгуут нөгөө...
01/12/2022

Уржинан жил гэрээ, аав ээжийгээ санаад яг монголруугаа явъя даа гэтэл цар тахал гараад гэртээ ажилгүй таг суунгуут нөгөө олж цуглуулсан хэдэн төгрөг маань ч бараг байхгүй болоод түүнээс хойш 2 бараг 3 жил гэртээ харих минь мартагдав өө хөөрхий. Тэгээд л хүн чинь сүүлдээ бүүр эмзэг уярамтгай болоод жаахан өрөвдөлтэй бичлэг нтр үзэнгүүт л уйлдаг болчихдог юм байна лээ, нөгөө бэтгэрнэ гэдгийн хөнгөн хэлбэр юм байна даа гэж ойлгосон кк. Тэгтэл тэсэж тэсэж хүлээсний эцэст хайрт аав ээж 2 маань над дээр ирэх болсон мэдээг дуулаад тэнгэрт нисэх мэт болоод инээдээ барьж чадахгүй баярлан зогсоо минь энэ. Удаан уулзаагүй санасан хүмүүстэйгээ уулзах ямар сайхан мэдрэмж байдаг юм бэ? Надтай адилхан гадаадад байгаа олон2 монголчууд маань хайртай хүмүүстэйгээ хурдан уулзаасай. Ялангуяа аав ээж эгч дүүстэйгээ боломж гарвал ойр ойрхон уулзаж байх хэрэгтэй юм байна гэж бодогдлоо. Өдөр болгоныг цуг өнгөрөөж, баяр болгоныг хамт тэмдэглэж чадахгүй байгаагаас хойш ядаж жилдээ ямар нэгэн байдлаар уулзаж байгаарай, сүүлд нь харамсал тээж амьдрах хамгийн муухай шүү дээ, тийм ээ.

06/10/2022

Throughout the train window… 🚂😍

Парис хотоор дайраад өнгөрөхдөө Эйфэлийн цамхагаа нэг сайн харж авсан даа ☺
03/10/2022

Парис хотоор дайраад өнгөрөхдөө Эйфэлийн цамхагаа нэг сайн харж авсан даа ☺

🏰✨Үзэсгэлэнт  ✨🏰✨😍Усан дээр орших мэт харагдах энэ сүрдэм цайз Франц🇫🇷 улс дахь бидний зорьсон хамгийн эхний газар байла...
19/08/2022

🏰✨Үзэсгэлэнт ✨🏰

✨😍Усан дээр орших мэт харагдах энэ сүрдэм цайз Франц🇫🇷 улс дахь бидний зорьсон хамгийн эхний газар байлаа. Хараад л уулга алдахгүй байхын аргагүй энэхүү үзэсгэлэнт арал нь бидний байрлаж буй францын Кон хотоос машинаар явахад нэг цаг орчим хол зайтай.
Өмнөх өдөр нь цаг агаар харахад 23 байсан ч биднийг буух үед 30☀️градусын халуун угтав. Машины зогсоолын газраас сүмрүүгээ очих хүртэл явган явах эсвэл автобусаар явах гэсэн 2 🚗🚶‍♂️сонголт байлаа. Халуун нарнаас жийрхэн автобусаар 2 км гаруй явахад замд явган явах жуулчид олноороо харагдаж байв.

✨Миний хувьд -ийг бүхэлд нь сүм мэтээр төсөөлж байтал түм бужигнасан үйлчилгээний газарууд угтав. Элдэв сувенирийн дэлгүүр, зоогийн газар, амттаны дэлгүүр тэр ч бүхий л зочид буудал хүртэл байсан нь жуулчдад эндээ байрлангаа сүмийнхээ эргэн тойрныг нэг бүрчлэн үзэх 😍😇боломжийг олгожээ. Эртний чулуун барилга дунд элдэв төрлийн мод ургах нь энэ газрыг амь оруулсан мэт чимэгтэй харагдаж байлаа. Биднийг очих үед сүмийг тойрсон ус татарсан мэт харагдаж байсанд учрыг асуувал зөвхөн өвлийн эхэн сард далайн түрлэг орж ирэхэд сүмийн эргэн тойрон усаар бүрхэгдэн үлгэрийн мэт харагддаг гэв. Тиймдээ ч жуулчид тухайн үеийг нь зориуд сонгон ирснээр сүмийг зорин ирэх жуулчид жилийн 4 улиралд тасардаггүй юм гэнэ лээ.

✨🤩Ингээд бид 3 цаг шахуу сүмээ тойрон явсаны дараа дор ирэхэд биднийг автобус маань хүлээж байлаа. Буцах замдаа эргэн эргэн харан явсан нь энэ газарын ямар сүрдэм гайхалтайг илтгэх байх аа. Франц🇫🇷улсыг зорин ирэхээр төлөвлөж буй хүмүүстээ зориулан хэрэг болохуйц мэдээллийг доор нэмэлтээр орууллаа. ✨🏰 -ийг илүү их тайлбартайгаар хүргэх видео удахгүй ютүүб сувагт маань орно оо.

👆🏽 100 км тутамд авах замын хураамж. Бид Нидерланд болон Белги улсуудыг дамжин хурдны замаар явахад замын хураамж огт аваагүй харин Францад 1-10 хүртэлх еврогийн хураамжийг 6-7 удаа авна. ирж очихын ойролцоогоор 100-аад евро зарцуулсан гэхдээ замын хувьд бол өөлөх юм байхгүй
👆🏽 цаг агаар германтай харьцуулахад арай халуувтар бүгчимдүү санагдсан
👆🏽хүмүүс нь эелдэг ч аль болох францаар ярихыг эрмэлздэг. Англиар ярихыг чинь ойлгосон ч францаар хариулах нь элбэг
👆🏽хүнсний бүтээгдэхүүний үнэ арай хямдавтар
👆🏽хулгайч ихтэй, метроны буудлуудаар хулгайчаас болгоомжил гэх сэрэмжлүүлгийг хэлж байсан нь биднийг цүнхээ сугандаа хавчиж явахад хүргэсэн 😂
👆🏽крантны уснаас калк гарахгүй ч үе2 хлор амтагдана

Роттэрдам хотын намуухан орой. Яг л кино эсвэл зурган дээр хардаг дүр төрх харагдсан даа. Германыг бодвол арай сэрүүвтэр...
15/08/2022

Роттэрдам хотын намуухан орой. Яг л кино эсвэл зурган дээр хардаг дүр төрх харагдсан даа. Германыг бодвол арай сэрүүвтэр, сэвэлзсэн салхитай болохоор орой салхилахад нутагтаа байгаа юм шиг санагдаж билээ 😇🍃🍀🇳🇱🇲🇳

11/08/2022

Нидерланд улсад хийсэн нь 📍🏕🇩🇪🇳🇱

Бид хэдийн аяллын эхний хот Нидерланд улсын Роттэрдам хотоос эхэлсэн юм. Учир юу вэ гэвэл Дөкийн маань аав тухайн хотод Дэлхийн хүчний байгууллагуудын хооронд явагддаг тэмцээнд оролцохоор алс холын Монголоос зорин ирсэн нь энэ байв. Бид амьдардаг хотоосоо 2 цаг гаран явсны дараа амралтынхаа газар ирж майханаа барин хоолоо хүлээх зуураа орчинтойгоо танилцсан бичлэгээ та нартаа хүргэе гэж бодлоо. Маргааш өглөө нь эрт тэмцээнтэй болохоор гялсхан богино хэмжээний бичлэг хийгээд амрахаар майхандаа орсон байдаг юм аа 😇😌.
Хэрвээ та бүхэн байрласан газрын талаар мэдээлэл авахыг хүсвэл манай пэйжрүү чат бичээрэй, сурсан мэдсэн зүйлсээ харамгүй хуваалцах болноо.

Франкфурт хот, манай Германы Нью Иорк л гэсэн үг. хотын төвөөр зөвхөн дайраад л өнгөрсөн болохоор хэдэн зураг л дарж амж...
10/08/2022

Франкфурт хот, манай Германы Нью Иорк л гэсэн үг. хотын төвөөр зөвхөн дайраад л өнгөрсөн болохоор хэдэн зураг л дарж амжлаа. Ойрд гэхдээ зурагаар жаахан занимаалднаа 😅.
Германы хотуудыг дайран хөндлөн гулд урсдаг Рэйн мөрөн. Мөрнийг гаталсан гүүрэн дээр хайрын бэлгэдэл цоожнуудыг зүүх нь хосуудын дунд бичигдээгүй дүрэм. 💕💕💕 Гэхдээ бид хоёр аль ч гүүрэн дээр ямар ч цоож өлгөөгүй байгаа, монгол хосуудын хайрын илэрхийлэл арай өөр л дөө 😜😂.

Нэг л мэдэхэд бид хоёр дахин нэг жилийг хамтдаа 👫 өнгөрөөж хуучин оноо үдэх гэсэн нэг л гунигтай байна шүү кк 🥲😇. Бидэн ...
31/12/2021

Нэг л мэдэхэд бид хоёр дахин нэг жилийг хамтдаа 👫 өнгөрөөж хуучин оноо үдэх гэсэн нэг л гунигтай байна шүү кк 🥲😇. Бидэн хоёрын хувьд санасан хүссэндээ хүрсэн үнэхээр сайхан жил болж өнгөрлөө.
Өнгөрсөн онтой харьцуулбал энэ өвөл гадуур гарч, чөлөөт цагаа гоё өнгөрөөх боломж олдсон хөгжилтэй өвөл болж байна. Хөл хорио тавигдаагүй болохоор зөвхөн шинэ жилээр нээгддэг зах (Weihnachtsmarkt 🎄🎆), мөсөн коток (Schlottschuhlaufen ⛸🧣🧤)гээд олон хүн цугласан газруудаар ч зугаалаад амжсан шүү кк. За тэгээд бид хоёр нь 2️⃣0️⃣2️⃣1️⃣🥂 онтой холбоотой бас нэгэн сайхан дурсамжаа бичлэг болгон юүтүүбдээ хадгалж байна. Видео болгоныг минь үзэж үргэлж дэмжиж байдаг та нартаа шинэ оны мэнд дэвшүүүлж өөрсдөдөө хүсдэг сайн сайхан 💫🍾🥠 бүхнээ хүсэн ерөөе! Ирэх ондоо илүү олон бичлэгээрээ уулзанаа. Бид хоёрыг дэмждэг та нартаа үнэхээр их баярлалаа🙏💜.
2️⃣0️⃣2️⃣2️⃣ он 2️⃣0️⃣2️⃣0️⃣ too биш байгаасай гэж л залбиръя даа 😅😂

🎆 Soo ein verzaubertes Jahr, in dem wir vieles gelernt, erlebt und gemacht haben, lassen wir hinter uns.
Im Vergleich zu letztem Jarh ist dieser Winter viel schöner, aktiver und unvergesslich gewesen. Da es gar keine Lockdown gab, hatten wir die Möglichkeiten die Orte zu besuchen, wo die viele Leute sammelten und feierten, sowie der Weinachtsmarkt und das Schlittschuhlaufen. Es ist schön, dass wir noch ein Video von uns in Youtube speichern lassen. Und jetzt letztendlich möchten wir uns euch bedanken, dass ihr jede Zeit mit uns wart, daher wünschen wir euch alles Beste, die wir uns auch wünschen. Vielen vielen Dank uns Frohes Neues Jahr! Bald treffen wir uns mit mehreren Videos! 🥂🍾🍀💫
https://youtu.be/8nQqV9yTtm0

Бидний бусад сошиал хуудасыг дагахыг хүсвэл.Facebook; https://www.facebook.com/Bondoooloi/?ref=bookmarksInstagram; https://www.instagram.com/bondooloi__11/?h...

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Duk & Bono posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Duk & Bono:

Videos

Share

Category