02/02/2025
Ирээдүйд том амжилтад хүрэх нь гарцаагүй чамд бусдын хожуу ойлгодог нэг зүйлийг анхааруулъя.
Чи амжилттай байх тусам чамд улам их боломжууд нээгдэнэ. Үүнтэй зэрэгцээд улам олон хүмүүс чиний анхаарал ба цагийг авах гэж булаацалдах болно.
Эхэндээ чи үүнд догдолж бүх л зүйлд тийм гэж хэлэх байх. Хэсэг хугацааны дараа өөрийн цаг хугацаа ба энергийг хязгаартай гэдгийг ойлгож тийм гэж хэлэх бүртээ бусад бүх зүйлд үгүй гэж хэлж байгаагаа ухаарна.
Жишээ нь гэр бүл, өөртөө зарцуулах цаг, суралцах, хүссэн зүйлээ хийж бүтээх, зүгээр л ном уншаад суух гэх мэт бүгдийг нь золиосолж байна гэсэн үг.
Үүнийг мэдэж байсан ч өмнө нь мөрөөдөж байсан боломжууддаа үгүй гэж хэлэх сахилга бат тийм ч амархан зүйл биш учир яаж сурах вэ?
Өөрөөсөө эдгээрийг асуу.
Би яг юу хүсэж байгаа вэ?
80 настайдаа эргээд харахад надад юу хамгийн чухал байх вэ?
Энэ өдөр надад ахиж хэзээ ч олдохгүй, тиймээс энэ өдрийг би хэнд эсвэл юунд зориулахыг хүсэж байна вэ?
Энэ асуултуудын хариулт чамайг юунд тийм эсвэл үгүй гэж хэлэхээ сонгоход тусална.
Харин үгүй гэж хэлж байгаа бол хамгийн гол нь үнэнээ хэлээрэй. Худал шалтаг битгий тооч. Эелдэг бай, чадвал өөр хэн нэгнийг санал болго.