08/08/2023
❤️🫰❤️ Хосуудад зориулсан хамгийн дэлгэрэнгүй зурхай.
1.Хонь -Хонь Тун ховор холбоо. Тэднийг зэрэгцээ хоёр галт уултай зүйрлэж болно. Хоёр уулны нэг нь байнга ажиллаж байдаг. Хамгийн сонирхолтой нь тэд хоорондоо их ялгаатай. Хөнгөхөн салхи нэгнээс нь үүсэх л юм бол нөгөөдөө жинхэнэ хар салхи шиг нөлөөлнө. Энэ холбоо нь хэн хэнийгээ номхотгож хазаарлах, хэн нь гарын дор байх вэ гэдэг асуудал үүсэх нь элбэг байдаг.
2.Хонь – Үхэр Хамгийн шийдвэртэй хүчтэй, найдвартай холбоо. Авууштай нь хонь өөрийн үхрээ хөдлөх л юм бол уяж зогсоож амждаг. Хонь үнэнч, шударга, тусархуу байсан ч энэ нь ховор тохиолдол. Хонь буцалж бургилж байхад үхэр тайван суудаг. Энэ нь хонинд хамгийн сайн эм болж өгдөг.
3. Хонь – Ихэр Хонь ихэр хоёрын хооронд харилцан ойлголцол, хайрын мэдрэхүй амархан тогтдог. Анхны харцаар дурлах нь олон. Аз жаргалтай урт удаан холбоо тогтох боломжгүй гол буруутан нь ихрүүдийн өнгөцхөн мэдрэхүй. Ихэр маш сайхан хөгжилтэй хань хэдий ч маш богино хугацааных байдаг.
4.Хонь -Мэлхий Байнгын асуудалтай холбоо. Үргэлж санал нийлдэггүй. Ялангуяа тэд ертөнцийг үзэх үзэл бодлоороо нийлдэггүй. Мэлхий өөрийн мэдрэхүйд захирагддаг. Мэлхийн хувд хонь жинхэнэ сэтгэлийн цэвэрлэгч болдог. Өөрийнхөө гал хүчээр мэлхийний битүүмжлэгдсэн орооцолдсон мэдрэхүйг гаргаж хаяж чаддаг. Хонь өөрийнхөө зан байдлыг тодоор илэрхийлж эхлэх үед мэлхий таг болж нуугдана. Энэ холбоонд хонь толгойлох боловч түүний ухаан, энэрэнгүй байдал, биеэ барихаас энэ холбооны сайн сайхан байдал шалтгаална.
5.Хонь -Жинлүүр Жинлүүр бол хонины эсрэг тал. Тэд сэтгэл зүрхний хэмнэлээр тэс өөр байсан ч тэд гэрлэх нь их байдаг. Жинлүүрийн гадаад үзэмж, авхаалж, зориг самбаа, шийдэмгий тэмцэх байдал хонийг татдаг. Хэрвээ тэд хоёулаа өөрсдийн зан суртахууны муу талаа дийлж байвал жинхэнэ хүчтэй холбоо тогтдог.
6.Хонь – Охин Нэлээн асуудалтай холбоо. Охины хувиа хичээсэн хүйтэн, нууцгай тооцоотой байдал нь эв найрамдалд тохирохгүй. Энд зөвхөн жинхэнэ ажил хэргийн холбоо, хамтын ажиллагаанаас өөр юу ч байхгүй.
7.Хонь – Арслан Тэд зан төрхөөрөө ижил төстэй ч гүн гүнзгий хайр дурлал байхгүй учир зайлшгүй хөндий байдалд хүрдэг. Арслангууд өөрийн авхаалж, зоргоороо амьдрал дахь саад тотгорыг зайлуулж чаддаг. Арслан хувь тавилангаараа хоньтой холбогддог. Энэ хоёрт адилхан нь оргилуун халуун хүсэл тачаал. Тэд хоёулаа хөдөлмөрч. Хэрвээ энэ холбоо байхгүй бол гэр бүл хань ижлийн амьдрал тасарч үгүй болох мэт төсөөлж болно. 8.Хонь – Хилэнц Энэ холбоонд тэд хэзээ салахгүй нөхөд эсвэл хэзээ ч эвлэршгүй дайснууд болдог. Зөвхөн эрх чөлөө, бие даасан байдал энэ холбооны үндсийг бэхжүүлнэ. Ялангуяа эрэгтэй хонь, эмэгтэй хилэнц. Хонь өөрийнхөө зоргоороо аашлах, хардах, хэрцгий сэтгэл, дипломат чанар, заль мэх, баашлах байдлаа ашиглах хэрэгтэй. Энэ шаардлагууд биелэсэн тохиолдолд энэ холбоо нь боломжтой, аз жаргалтай байна.
9.Хонь – Нум Эртний ухаантнууд нум бол хонины нэмэгдэл хүч гэж баталдаг. Тэдний хайр анхны харцаар эхэлдэг. Гэрлэлт нь ч зохистой байдаг. Нум бол байнга үнэний эрэлд тэмүүлдэг. Үүнд хамгийн сайн туслагч нь хонь байдаг. Тэдний маргаан болон яриа нь нэг л зорилготой байдаг. Тэд үргэлж хамт байдаг. Анхааруулж сануулсан зүйлийг мөрдлөг болгож чадвал энэ гэрлэлт амжилттай сайхан байна.
10.Хонь -Матар Зан төлөв, ёс суртахуун, амьдралын хэм хэмжээ өөр. Тэдний гэрлэлт ховор тохиолддог. Тэдний хооронд оч үсэрсэн тэмцэл байнга байдаг. Тэд хоёулаа эвэртэй. Хэн нь хэнийхээ эврийг хугална гэдгийг хэлэхэд бэрх. Матар гэрлэлтийг гүн хавцал мэт үздэг. Матрын хувьд хонь нь хурдан нисч буй сүүлт од мэт. Хонинд ашигтай байгаа тохиолдолд оршин тогтносоор байх болно.
11.Хонь -Хумх Энэ гэрлэлт нь Хятадын хамгийн сайхан галын наадмын жишгээр шууд гялалзах болно. Хумх хонио хардуулахгүй байсан үед энэ гэрлэлт сайн сайхан байна. Тэдний дунд ямар нэгэн таагүй, ойлгомжгүй байдал шууд илрэхгүй аажим аажимаар гардаг байна.
12.Хонь – Загас Аз жаргалтай хос. Бэлгийн амьдрал нь хэт их нийлэмжтэй ч байж болно. Хонины ордныхны олон сайн тал загасуудыг гайхшруулна. Тэд цайлган хонины толгойг сайн эргүүлж чадна. Хамтран амьдрахын тулд илүү тэвчээр гаргаж, харилцан ойлголцох хэрэгтэй.
13.Үхэр -Үхэр Сайхан хос. Материаллаг байдал дээшлэх тусам энэ хоёрын холбоо бат бөх болно. Гэр орны ая тух, хүүхэд мэт асуудлаас болж тэд огт муудалцахгүй. Энэ хосуудын сонирхдог адил төстэй зүйлүүд нь энэ холбоог тогтвортой болгодог. 14.Үхэр – Ихэр Энэ бол маш тогтворгүй холбоо. Тэдний сонирхол нийцдэггүй. Нэг нэгнийгээ ойлгодоггүй, бэлгийн нийлэмжгүй байдал нь энэ хоёр хосын байнгын хэрүүл маргааны үүсвэр болно. Ихэрийн хурц хөдөлгөөн, хувирамтгай ааш нь үхрийнхний хардалт хилэнг бадраана. Иймээс энэ холбоо нь удаан байх магадлал бага байна.
15.Үхэр – Мэлхий Боломжийн холбоо. Энэ холбоонд сайхан харьцаа, бүрэн ойлголцол байдаг. Хань ижил, гэр бүлийн амьдралын найдвартай үндэс суурь энэ холбоонд өөрсдийнхөө зан төлөв, ёс суртахууны муу талыг хатуу чанд хянаснаараа өөрийнхөөрөө зүтгэдэг, зөрүүд байдлаа зөөлрүүлдэг. Ингэснээрээ тэдний хань ижил, гэр бүлийн холбоо цэцэглэн аз жаргал зөвшилцөл өөрөө ундрах болно.
16.Үхэр – Жинлүүр Амьдралын олон зарчим үл ойлголцлоос шалтгаалаад маш таагүй байх магадлалтай. Үхрүүдийн үндэс суурьтай байдал жинлүүрийн хэлбэрдэгч байдлыг эсэргүүцнэ. Бэлгийн нийлэмжгүй байдал нь тэдний маргааны эх үүсвэр болно. Өөрсөндөө тавьсан зорилго, эд хөрөнгө, хүүхдээс болж тэдний холбоо тасрах аюул нүүрлэх вий.
17.Үхэр -Арслан Амьдрах чадвар бага холбоо. Хэрүүл маргаан үүсгэгчид хэн ч захирагдахгүй. Үхрийн хянамгай байдал арслангийн хөнгөн хийсвэр өгөөмөр байдлыг эсэргүүцнэ. Бэлгийн нийлэмж ч гэсэн үхэрт итгэл найдвар тайван байдлыг өгөхгүй. Үхэр арслангийн тоглоомд дургүй. Энэ холбоо хэсэг хугацааны дараа тасарна.
18.Үхэр – Охин Ялангуяа үхрийн хувьд амжилттай холбоо. Хоёулаа туршлагатай тооцоотой харилцан буулт хийх хүсэлтэй хэнтэй ч таарамжтай. Үхрийн өөдрөг үзэл охины аж ахуйч тогтвортой чанартай зохицно. Энэ холбоог хүүхдүүд тасаршгүй болгодог.
19.Үхэр – Хилэнц Маш ховор холбоо. Гол бэлгийн амьдрал. Тэд хэрүүл маргаан, тачаал, хардалтын эсрэг хоёулаа зогсож чадна. Гэвч энэ нь зөвхөн бэлгийн амьдрал хангалуун байсан тохиолдолд л. Тэдний амьдралын зарчим нийцдэг учир холбоо нь тогтвортой. Нэг талаасаа тасрах аюулд хүрвэл бие хайргүй тэмцэх шаардлага гарна. Энэ холбоо нь зөвхөн хайрын холбоон дээр тогтоно.
20.Үхэр -Матар Амьдралын зарчим нь нийлэмжтэй. Материаллаг аж байдалд тэмүүлдэгээрээ харилцан ойлголцол нэг нэгэндээ үнэнч байдал нь гэрлэлтийг тогтвортой баталгаажуулна. Энэ холбоо жилээс жилд зөвшилцөж, таталцаж бэхжинэ. Салалт бараг үгүй.
21.Үхэр -Нум Сул холбоо. Харилцан ойлголцол байхгүй. Нум өөрийг нь тэнгэрээс газарт буулган аваачих тийм л түншийг хайдаг. Үхрийн зөрүүд өөрийнхөө бодлыг бусдад тулгадаг зан нь нумын эсэргүүцлийг төрүүлнэ. Бэлгийн нийлэмж ч гэсэн тааруу. 22.Үхэр – Хумх Ялангуяа үхрүүдийн хувьд муу холбоо. Хумхын хувирамтгай байдал үхрийн амралт нойрыг хасдаг. Байнгын ачаалал хэрүүл маргааны үндэс болно. Үхэр зөвхөн хумхтай тэмцэхгүй эргэн тойрныхонтой нь тэмцэж эхэлнэ. Үл ойлголцол, амьдралын нийлэмжгүй байдал энэ холбоог тогтворгүй болгоно.
23.Үхэр – Загас Бэлгийн нийлэмж болон чин үнэнч сэтгэл дээр суурилсан бат бөх холбоо. Дээд хэмжээний материаллаг байдалд энэ холбоо сайн тогтдог. Загас хөгжиж цэнгэж жаргахыг хүсдэг ч үхрийн хямагч зан бодит байдлуудыг нөхөж өгч чадна. Нас ахих болтол энэ холбоо хадгалагдана.
24.Ихэр – Ихэр Тэд учрахдаа өмнө нь хайр дурлалын балмад явдлуудтай учирсан байдаг. Энэ холбоо зөвхөн нөхөрлөл, тооцоогоор зохицно. Энэ гэрлэлтийг зурхайчид сансрын алдаа гэж нэрлэдэг. Ямар ч идэвхигүй, чимээ шуугиангүй, хардалтгүй, сэтгэл зовох зүйлгүй, баяр баясгалан ч байхгүй амьдрал.
25.Ихэр – Мэлхий Мэлхий маш хүчтэй мэдрэхүйтэй бол ихрүүд ухаантай байдаг. Тэд ямарваа үйлдэлд хэзээ ч зөвшилцөхгүй. Энэ хос ямар ч бэлгийн харьцаанд ордоггүй. Нөхөрсөг оюуны шинж чанараараа л нэг нэгнээ сонирхдог. Үүнээс гадна энэ холбоонд тэдний өөрсдийнх нь сэтгэл санааны байнгын өөрчлөлт сэтгэлээр унах байдлууд саад болдог.
26.Ихэр -Охин Охины амьдрах чадвар ихрийн сэтгэлийн түгшүүр тэдний холбодог. Энэ холбоонд эв түнжин нөхөрсөг байдал, хамтын ажиллагаа байдаг. Гэвч хамтран амьдрах асуудал байхгүй.
27.Ихэр – Арслан Бие махбодиороо болон бусад олон сонирхлоороо энэ хос нийлэмжтэй байдаг. Арслангийн хурц ухаан, хөгжилтэй, хөдөлгөөнтэй байдал, уран сайхан үг нь ихрүүдийг бишрүүлж чаддаг. Ихрийн шийдвэртэй бус өнгөцхөн, шүүмжлэлтэй ханддаг, байнгын цаг барьдаггүй байдал нь Арслангийн байдлыг бухимдлыг хүргэдэг. Нэг нэгнийхээ мууг бүү хар.
28.Ихэр -Жинлүүр Тэд нэгнийгээ хайрлаж амьдарч чаддаг урлаг бүхий хосууд. Тэд хоёулаа баярлаж, жаргаж чадахаас гадна цэнгээн шуугиан, тоглоом наадам, хошин шогт дуртай. Жинлүүр байнга сайшаал магтаал, бялдууч байдлыг хүсдэг. Тэгж чадваас энэ хос олон жилээр амьдарч чадна. Гэвч судалгаагаас үзэхэд энэ хосод салалт их байдаг байна. Арслангийн байдлыг бухимдлыг хүргэдэг. Нэг нэгнийхээ мууг бүү хар.
29.Ихэр – Хилэнц Энэ хосуудыг зөвхөн ажил хэргийн холбоо л нийцүүлдэг. Тэд оюун санаа, биеий хүчээрээ зохицох ч хосолж амьдарвал байнгын асуудалтай тулгарна. Ихрүүдийн ойлгомжгүй ёс суртахуун, олон найз эмэгтэй, зугаа цэнгэл хилэнцийн хүчтэй зан чанар, хардалт, сэрдэлттэй нийлэхээрээ тэдний амьдралыг хэрүүл маргаан, салалтанд хүргэнэ. Хилэнц бол захирагч, удирдагч. Ихэр бол түүний хараат бөгөөд захирагдагч нь Арслангийн байдлыг бухимдлыг хүргэдэг. Нэг нэгнийхээ мууг бүү хар.
30. Нум – Ихэр Гэр бүлийн холбоонд тохиромжгүй. Аливаад өөрийн үзэл бодлоор ханддаг. Тэдний гэр уйтгаргүй бас мөнгөтэй байх нь ховор.
31.Ихэр – Матар Ажил хэргийн болоод нөхөрлөлийн холбоо л байж болно. Хэрвээ нийлэн амьдарвал энэ хосуудын амьдрал маш их асуудалтай байдаг. Арслангийн байдлыг бухимдлыг хүргэдэг. Нэг нэгнийхээ мууг бүү хар.
32.Хамтатгах – Хумх Эв түнжин, хамтын ажил үйлс, хайр дурлал, бэлгийн урлагийн нууц мэдлэг, жинхэнэ үнэн, санаа нэгдсэн төлөвлөгөө, санаачилга байж чадах холбоо. Тэд нэг нэгэндээ л зориулагдсан мэт сайхан хос болж чадна. Ихэнх тохиолдолд тэдний хайр анхны харцаас үүсдэг. Хоёулаа сэтгэлийн эрх чөлөөнд дуртай. Ихэр нь хумхад ямар ч хүчирхийлэл, албадлага мэдрүүлэхгүйгээр асуудлыг тавьж чаддаг. Энэ холбоонд уйтгар гуниг огт байдаггүй.Арслангийн байдлыг бухимдлыг хүргэдэг. Нэг нэгнийхээ мууг бүү хар.
33.Хамтатгах – Загас Энэ хосын харьцаа хэврэг байдаг. Зохилдож чаддаггүй энэ хос тус тусдаа, өөр өөрийнхөө зайнд байна. Загас гүн мэдрэхүйтэй, харин ихэр хөнгөн хийсвэр, салхи мэт. Загасны сэтгэлийн дулаанд ихрийн оюун санааны хүйтэн байдал зохицохгүй.
34.Мэлхий- Мэлхий Хоорондоо харилцан ойлголцох, уурлаж уцаарлахдаа амархан холбоо. Үүнд гол буруутан нь ихрийн хэтэрхий өнгөц мэдрэхүй. Тэд өөр өөрсдийн санаа бодол, төлөвлөгөө, ажил зоригоо нэгтгэсэн үед л көвшилцөж чадна. Ихрийг хонины хүч чадал, илч хайр бишрүүлдэг.
35.Мэлхий – Арслан Нууцлаг, сонирхолтой холбоо. Гэхдээ гэрлэхэд тохиромжгүй. Тэдний амьдрал адал явдлаар дүүрэн, маш сонирхолтой байх боловч ийм байдал нууц амрагуудад л илүү тохиромжтой. Гэр бүл бологчдод арай тайван амьдрал л хэрэгтэй.
36.Мэлхий – Охин Тэд бие биенээ сайтар ойлгох тул гэр бүлийн холбоо тогтвортой. Мэлхийнхэн өөрийн аюулгүй байдал, ирээдүйдээ итгэх итгэлээ Охинд өгөх хэрэгтэй гэдгээ ойлгодог. Тэрбээр зөвхөн мөнгөний хэтэвчээ өгөөд зогсохгүй зүрх сэтгэлээ ч өгөх ёстойгоо ухаардаг нь эс тэгвээс хичнээн өндөр үнэ төлөөд ч тэдгээрийг олж авах амаргүйг мэдэрснийх байдаг.
37.Мэлхий – Жинлүүр Энэ харьцаанд чин сэтгэлийн харьцаа тогтох нь ховор. Санхүүгийн тогтвортой байдлаар ийм гэр бүл тогтох нь олонтаа. Мэлхий яваандаа түлхэгч байхаасаа ядарна. Эцсийн эцэст мэдрэмтгий мэлхий түншдээ буулт хийж, гомдол нь зүрхэнд удаан хадгалагдаж, үе үе санагдаж хөндүүрлүүлнэ.
38.Мэлхий- Хилэнц Тэдний сонирхол нэг хэдий ч хамт байхад амаргүй байх болно. Тэд бие биеийгээ ойлголцоход хүнд төдийгүй маргалдахаараа зэрэг зэрэг нэг нэг рүүгээ хашгичин, хэрэлдэж дараа нь юу ч болоогүй юм шиг сайхан аашилж үүрд хайртай байхаа андгайлцгаадаг.
39.Мэлхий -Нум Нум амьдралын хүч, энергээрээ мэлхийг татдаг. Энд зөвхөн найз нөхөд, хамтран ажиллах холбоо тогтож болно. Энэ гэр бүл салалт, сарнилтаар дуусна.
40.Мэлхий -Матар Энэ хосод эсрэг тэсрэг зүйл их ч сексийн хувьд сайн зохицдог бол гэрлэж болно. Ийм харьцаа насан турш ч үргэлжилж болно. Харин эсрэг тохиолдолд удаан хамт амьдарч чадахгүй, салж хагацдаг. Энэ харьцаанд матар байнга буулт хийх шаардлага гардаг.
41.Мэлхий- Хумх Энэ 2 орлны гэрлэлт аз жаргал авчирдаггүй. Тэд бие биенээ харилцан хүндлээд ч нэмэргүй. Тэр битгий хэл энэ 2 ордны хоорондын хамтын ажиллагаа, найз нөхдийн харилцаа ч замхран алга болдог. Тэд хоорондоо ямар нэгэн харилцаа үүсгэж хэрэггүй. Тэд гэрлэдэг юм гэхэд 7 хоногт долоо нийлж долоо сална.
42.Мэлхий загас Энэ 2 орлны гэрлэлт аз жаргал авчирдаггүй. Тэд бие биенээ харилцан хүндлээд ч нэмэргүй. Тэр битгий хэл энэ 2 ордны хоорондын хамтын ажиллагаа, найз нөхдийн харилцаа ч замхран алга болдог. Тэд хоорондоо ямар нэгэн харилцаа үүсгэж хэрэггүй. Тэд гэрлэдэг юм гэхэд 7 хоногт долоо нийлж долоо сална.
43.Арслан – Арслан Аль аль нь жирийн бус байхад энэ холбоо зохимжтой. Хоёр хүчтэй хүн бие биенийхээ хувийн онцлогоороо нэг нэгнээ гүйцээж нөхнө. Ийм хосуудаас дандаа л хурц, авьяас билигтэй хүүхдүүд төрдөг.
44.Арслан – Охин Үл ойлголцол, хөндий хүйтэн байдал. Уран бүтээлийн агуу их нийтлэг сонирхол л тэдэнд сайн сайхныг авчирч болох юм. Өөрөөр хэлбэл, тэд сайн хамтран зүтгэгчид болохоос нэг гэр бүл биш.
45.Арслан- Жинлүүр Тэд бие бидээ маш их татагдах боловч энэ нь ердөө л эхэн үеийн байдал. Дараа нь өөрсдийнхөө эсрэг тэсрэг болохыг ойлгоод шууд л салцгаадаг.
46. Арслан – Хилэнц Ухаангүй хүсэл тачаал. Эдгээр ордныхон уулзалдахаар уулыг ч эргүүлэхэд бэлэн болно. Харин орон дотроо газар хөдлөлт болж байна гэсэн үг. Гэвч байнга ийм ачаалалтай амьдарна гэдэг боломжгүй учир амьдралаа холбож олон жилээр хамт амьдаръя гэж гэж хүсэж байгаа бол сайн л бодох хэрэгтэй.
47.Арслан – Нум Тэд бие биендээ нэр хүндтэй улсууд. Аль аль нь адал явдалд дуртай, нийлж байгаад ямар ч бүтэшгүй төлөвлөгөөг гүйцэлдүүлж дөнгөнө.
48.Арслан – Матар Зарим хүндрэлтэй учрах ч гэсэн гэрлэх боломжтой холбоо. Матар нь арслангаа байнга хуурна. Арслан нь матрынхаа амьдралын байнгын шулуун чиг баримжаанаас залхана.
49.Арслан – Хумх Энэ нь хамгийн гялалзсан, эвтэй, байнгын найрсаг холбоо. Арсланг тайвшруулж, захирч чадах ганц орд бол хумх. Тэр арсланд тохирсон хамгийн сайн хань.
50.Арслан – Загас Загасны ордныхон тоглоомынхоо дүрмийг тулган хүлээлгэж, арслан түүнийг нь эргэцүүлж бодолгүй өөрчлөгдөхөд бэлэн байвал эмгэнэлт дурлал болно.
51.Охин – Охин Энэхүү холбоо харилцан ойлголцол, зохицолд хүрэх нь ховор байдаг. Хэн хэн нь хорон үгээр биеэсээ дайрч, хүнд цохилт өгнө. Хоёулаа сурган хүмүүжүүлэх аугаа их авьяастай, бие биенээ насан эцэс болтлоо хүмүүжүүлэх болно. 52.Охин – Жинлүүр Энэ холбоо нь азгйүтэн, салж бутрах, балрах тавилантай. Охиныхны хурц шүүмжлэл тэдний гэр бүлийн холбоог зөрчилд оруулж, эв зохицлыг эвдэн сүйрүүлнэ. Харин хамтран ажиллах, ажил хэргийн болон уран бүтээлийн холбоотон байхад муугүй.
53.Охин – Хилэнц Энэ гэр бүлийн холбоо үргэлжийн хэрүүл маргаан, зөрчил сөргөлдөөнтэй байна. Харин бие биенээ ойлгож, аль нэг нь нөгөөдөө захирагдаж, хэн хэнийхээ үгийг сонсдог тохиолдолд гэр бүлийн холбоо зохицол сайтай байх болно. Гэхдээ энэ нь ховор тохиолдол.
54.Охин – Нум Хэдийгээр бие сэтгэлийн таталцал ихтэй ч энэ гэр бүлийн холбоо таатай бус, азгүйтэн салж бутрах нь олонтаа байдаг. Энд зан байдлын хоёр өөр шинж, амьдралыг үзэх өөр өөр үзэл нь тэдний зөрчилдөөний ул суурь болно. Тэд бал сарын үедээ л бие биенээ өөр өөр хүмүүс болохыг мэдэрцгээдэг. Охины хатуу дэг журам, төлөвлөгөөнд нумынхан дасан зохицох гэдэг амаргүй байна.
55.Охин – Матар Энэ гэр бүл хагацал, гуниг цөхрөл гэдгийг үнэхээр мэдэхгүй бат бэх холбоодын нэг гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэдний харилцаанд өчүүхэн ан цав ч гарахгүй. Энэхүү гэр бүлийн холбоо нь амьдрал дээрх, олон орны гэр бүлийн судалгаанаас үзэхэд хамгийн урт удаан, аз жаргал үргэлжилсэн байдаг.
56.Охин – Хумх Бие сэтгэлийн таталцал байж болох боловч гэр бүл болоход бүрэн тохиромжгүй, хагацал сүйрэл, хагарал бутралаар дуусна. Үнэндээ тэдний дунд ажил хэргийн болон нөхөрсөг дотно холбоо ч үүсэх нь ховор байдаг.
57.Охин – Загас Энэ холбоо нь ардын зүйр үгээр бол өөх ч биш, булчирхай гэдэгтэй дүйцнэ. Хоёул бие биедээ таалагдана. Гэхдээ бие сэтгэлийн таталцал тэмүүлэл бараг үгүй. Ийм гэр бүлийн холбоо нь загасынханд ашигтайгаар тусна.
58.Жинлүүр – Жинлүүр Энэ бол ойлголцол сайтай адил төстэй хүмүүсийн холбоо. Тэд ойр дотны харьцаанаас сөргөлдөөний түвшинд хүрч болзошгүй. Зөвхөн цаг хугацаа л тэдэнд харьцагаагаа удаан хадгалах бололцоог олгоно.
59.Жинлүүр – Хилэнц Энэ харьцаа сэтгэл хөдлөл-эрч хүчийн харилцан солилцоон дээр үндэслэгддэг. Жинлүүр бусдаас илүүтэйгүүр хилэнцийн оюун ухаан, гоо сайханд тэмүүлдэг. Ер нь энэ холбоо аль алинд нь тааламжтай байх болно.
60.Нум – Жинлүүр Энэ хоёр хосын гэр бүлийн амьдрал бат бэх, аз жаргалтай байж болно, гэхдээ үнэхээр бие биендээ дурласан үед л бүх хүндрэл арилан алга болно. Тэд хэдхэн үгээр л бие биенийгээ ойлгодог бөгөөд ялихгүй зүйлийг тоолгүй өнгөрөөдөг.
61.Жинлүүр – Матар Энэ харьцаа тодорхой хэлцлийн үндсэн дээр тогтдог. Матар найдвартай, халамжтай. Энэ хосод ундууцах сексийн харилцаа л асуудал гаргаж болзошгүй.
62.Жинлүүр – Хумх Сайн нөхөд л байж болно. Хэрвээ жинлүүрт илүү гүнзгий харилцаа хэрэгтэй бол, бүх анхаарлаа зөвхөн түүнд төвлөрүүлэн байж хумхын сэтгэлийг татах хэрэгтэй. Тэд байнгын хайр сэтгэлийн харьцаанд хүрээнд бие биеэ барьж байх нь төвөгтэй байдаг.
63.Жинлүүр – Загас Загасны наалинхай романтик зан жинлүүрийн нарийн үзэл бодолтой хослон тэднийг жаргалтай болгоно. Тэдний ажил хэрэгч бус ба мөрөөдөмтгий байдал энэ харьцаанд хамгийн муу тал байна. Тун удалгүй тэд хоорондоо огт төсгүй гэдгээ ойлгож эхэлнэ.
64.Хилэнц- Хилэнц Энэ холбооны талаар товч бөгөөд тодорхой хэлэхэд нэгнийгээ байхгүйд уйтгартай, байхад давчуухан. Тэд цовоолог, хөгжилтэй хүмүүс учраас нэгнийхээ үгүйд уйтгарлан гуниж харин хамт байхад нэг нэгнийгээ багтаах зайгүй учир нэг дор байна гэдэг бүтэшгүй.
65.Хилэнц- Нум Тэд жинхэнэ янаг хос, нэгэн санаатай эхнэр нөхөрүүд болж чаддаг. Бие биесээ ч сайн ойлгоно. Амьдралаа тэд бие биендээ халамж тавин, хамтарсан төлөвлөгөө зохион, зорилгоо хүрэхэд нь нэг нэгэндээ туслан өнгөрөөдөг.
66.Матар – Хилэнц Бат бэх, сэтгэл зовох зүйлгүй сайхан гэр бүл болно. Гэхдээ энэ холбоонд эмэгтэй нь матар, эрэгтэй нь хилэнц байсан тохиолдолд л бүх зүйл бүтэмжтэй байх болно. Зөвхөн хилэнцийн эрчүүд л матрын хүүхнүүдийн аргыг олдог. Энэ харилцаанд хайр дурлал биш, нөхөрлөл, харилцан итгэлцэл чухал.
67.Хилэнц- Хумх Сонирхолтой төдийгүй өвөрмөц, гайхалтай хайр сэтгэлийн холбоо бол нэн ордуудын холбоо юм. Энэ гэр бүл үүссэн тохиолдолд хилэнц нь дээрээс захирч байдаг. Гэвч хумх энэ бүхэнд нь хүлцэнгүй байлгүй үгээ хэлэх үе байдаг. 68.Хилэнц- Загас Энэ хосууд сэтгэл догдлуулсан харьцаатай байх боловч хилэнцийн хэцүү ааш зангаас болж загас холдон явдаг. Иймээс тэд гэр бүл болох гэснээс амрагууд эсвэл найз нөхөд хэвээр үлдсэн нь дээр.
69.Нум – Нум Хоёулаа янаг амрагийн сэтгэгдэл, шинэ мэдрэмж авахыг хүсдэг. Хоёр хосын хоёулангийнх нь мэдрэлийн систем тамхины цаас шиг болтлоо нимгэрч, цусны даралт нь туйлдаа хүртэл өсч буурч байдаг. Гэр бүлийнхээ жүжгийн дүрийг тэд маш идэвхтэй, урам зоригтой, тэгээд бас чадварлаг тоглодог. Хоёр тал хоёулаа шулуун, илэн далангүй, хэнээр ч хэлүүлэлтгүй эд бүгдийгээ гүйцэтгэдэг. Гайхалтай нь тэдний хэн нь ч энэ бүхнээс залхаж, ядардаггүй
70.Матар – Нум Матар нумын сексийн хүсэл шаардлагыг бүрэн хангаж чаддаг. Тэд бие биендээ их татагддаг бол гэрлэлт тааламжтай байж болох юм. Эсрэг тохиолдолд тэдний гэр бүлийн харилцаа эрт орой хэзээ нэгэн цагт бутарна.
71.Нум – Хумх Тэд тохиромжтой сайхан гэр бүл болно. Тэд бие даасан зантай, эрх чөлөөнд дуртай.
72.Нум -Загас Бие биендээ хүчтэй татагддаг энэ холбоо бэрхшээлтэй, шууд хэлэхэд бүтэшгүй. Тэдний хооронд гарах зөрчилдөөнийг түүнийг даван туулна гэдэг бараг боломжгүй зүйл.
73.Матар – Матар Эдний гэрлэлт насан туршийн цорын ганц хайр дурлал байх болно. Тэд гуньж зовж, салж сарнихыг мэдэхгүй. Насан туршдаа хамт амьдарч, хангалуун амьдралыг олно. Тэд сексийн хувьд бие биеэ хангадаггүй байсан ч хамтдаа аз жаргалын байна74.Матар – Хумх Энэ хоёрын хамтын амьдрал бэрхшээлтэй бөгөөд ихэнх тохиолдолд бүтэлгүйтдэг. Тэд ямар ч шалтгаанаар салж магадгүй. Хамтын бүтээл туурвиж, ажил төрөлдөө хамтарч болох боловч сайн найз байх бололцоогүй.
75.Матар – ЗагасЭрэгтэй нь загас, эмэгтэй нь матар байвал энэ гэрлэлт тааламжтай. Тэд нэг нэгэндээ биеэрээ татагдаад зогсохгүй оюун, сэтгэл санааны хувьд ч нийтлэг зүйл их. Энэ гэр бүлд матарын эмэгтэй гол үүрэг гүйцэтгэнэ.
76.Хумх – Хумх Энэ хосын амьдралын уриа “Тэгш эрх, эрх чөлөө мандтугай”. Харин лэнэ харилцааг бат бэх барих “хүлээс, чөдөр” нь хайртдаа бүтэн бүтэн эрх чөлөөг олгох. Ямар ч байсан тэдний харилцаа бусдынхтай адилгүй, өвөрмөц, этгээд хэв шинжтэй байдаг. Сонирхолтой нь хоёр хумх маань олон найз бүсгүй, найз залуучуудаар хүрээлэгддэггүй.
77.Хумх – Загас Хүндрэлтэй гэхээсээ боломжгүй бүтэмжгүй гэрлэлт. Энэ харилцаанд бүх юм тогтворгүй, хэлбэлзэж дайвалзсан шинжтэй байдаг. Хайр дурлал, хүсэл тачаал, гэрлэлт, гэр бүлийн харилцаа, амьдрал, хувь заяа энэ бүгд нь эхнээсээ л зөв гольдролоор явагддаггүй. Эцсийн дүнд хоёр тал хоёулаа эхнэр нөхрийн үүрэг хариуцлагаа зөрчсөнөөс гэр бүл сарнидаг.
78.Загас – Загас Тааралддаг л хос. Энэ хоёр үүргээ хэзээний хуваарилчихсан, нэг нь халамжтай эцэг, эх нөгөө нь дуулгавартай хүүхэд болно. Загас ханиа биш эцэг эхээ олохыг эрмэлздэг. Энэ гэр бүл хэрүүл маргаанаас хол байж чадахгүй. Тэд маш хүчтэй сэтгэлийн хөдөлгөөнтэй учраас эвлэрэхийг тэсэн ядаж хүлээдэг. Хэн нэг нь эвлэрэхийн тулд анхны алхмыг хийвэл нөгөөх нь нүдэндээ нулимстай баярлан хүлээж авна. Загаснууд дуртайяа уучилдаг, уучлал гуйх ч дуртай.