TV mongolia

TV mongolia News Mongolia

Понзи схемийн залиланд бүү авт.
31/01/2025

Понзи схемийн залиланд бүү авт.

Давхар бод, дараа нь шийдвэрээ гарга. Санхүүгийн залилангаас сэргийлье.
31/01/2025

Давхар бод, дараа нь шийдвэрээ гарга. Санхүүгийн залилангаас сэргийлье.

ТӨРИЙН ЭМНЭЛГИЙН ТЭРБУМТАН ЗАХИРЛУУД Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлига, хулгайтай тэмцэх тухай ярьж эхэлсний дөрвөн жили...
30/01/2025

ТӨРИЙН ЭМНЭЛГИЙН ТЭРБУМТАН ЗАХИРЛУУД
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлига, хулгайтай тэмцэх тухай ярьж эхэлсний дөрвөн жилийн ой тун удахгүй тохионо. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк, Эрдэнэс тавантолгой тэргүүтэй төрийн хэдхэн компанийн дарга, даамлуудыг хорихыг нь хорьж, хил давуулж алдахыг нь алдаж “бужигнуулснаас” биш, бусад салбарт авлига, хулгай байсаар л буй. Ялангуяа авлига, хулгай хамгийн их гаарсан, ашиг сонирхлын зөрчил нэвт ханхалдаг эрүүл мэндийн салбар яг л янзаараа. Энэ салбарт Засгийн газрын шүгэл нь сонсогдоогүй, шүүр нь хүрээгүй.

Иймд бид төрийн өмчит эмнэлгүүдийг захирлуудыг, тэр тусмаа хувьдаа эмнэлэгтэй, хөрөнгөөрөө тэргүүлдэг, хувь, хувьсгалын ажлаа хутгачихсан захирлуудыг цувралаар танилцуулж буй. Бид өмнөх дугаарууддаа, “Тэнгис” кино театртай хаяа залгаа байрлах “RMC” үр шилжүүлэн суулгах эмнэлгийг эзэмшдэг ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Одмаа, “Юби онкомед” хавдрын эмнэлгийг эзэмшдэг ХСҮТ-ийн Дэд захирал Ц.Уранчимэг нарыг танилцуулсан.

Тэгвэл энэ удаад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Бямбадорж, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Уранчимэг нарыг танилцуулж байна.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал Батсуурийн Бямбадорж

Улсын нэгдүгээр төвийн эмнэлэгийн Ерөнхий захирал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга гээд эрүүл мэндийн салбарын өндөр сэнтий бүрд тухалсан намтартай Б.Бямбадорж энэ оны нэгдүгээр сараас Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирлаар залран ажиллаж буй.

Тэгвэл насаараа төрд ажилласан Б.Бямбадорж өдгөө 362 сая төгрөгийн орлоготой, 3.2 тэрбум төгрөгийн дөрвөн орон сууц, нэг зуслангийн хаус, үйлчилгээний нэг барилга, оффисын нэг барилгатай, 232 сая төгрөгийн Toyota Land Cruiser 200 загварын жийптэй, 185 сая төгрөгийн долоон газартай, 163 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 79 сая төгрөгийн хадгаламжтай, 132 сая төгрөгийн авлагатай. Төрийн эмнэлгүүдийн захирлуудаас хамгийн хөрөнгөлөг нь гэж хэлж болно.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Бямбадорж нь Бөхийн өргөөний баруун урд талд байрлах “Шиномед” эмнэлгийг эзэмшдэг. “Шиномед” эмнэлгийнх нь захирлаар Б.Бямбадоржийн эхнэр Ц.Алтанзагас ажиллаж буй. Б.Бямбадоржийн “Шиномед” эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хамгийн их санхүүжилт авдаг хувийн 10 эмнэлгийн жагсаалтад тогтмол багтдаг. Тухайлбал, “Шиномед” эмнэлэг 2021 онд 3.5 тэрбум, 2022 онд 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байдаг. Түүнчлэн, Б.Бямбадорж Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байхдаа “Ковид-19” цар тахлын халдвартай өвчтнүүдийг “Шиномед” эмнэлэгтээ хэвтүүлэн эмчлэх нэрээр төсөв “шамшигдуулсан” хэл аманд өртөж, энэ асуудлаараа албан тушаалаа өгч байв.
ТАНИЛЦ: ТӨРИЙН ЭМНЭЛГИЙН ТЭРБУМТАН ЗАХИРЛУУД
Б. Цогтбаяр:Эрэн сурвалжлах
2025-01-30, 17835ЖиргэхХуваалцах

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал Ширчинжавын Алтантуяа

2021 оны нэгдүгээр сард Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаж, харин Эрүүл мэндийн сайдаар С.Энхболд томилогдож байв. Ингээд Эрүүл мэндийн сайд С.Энхболд удалгүй эхнэрийнхээ найзыг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлаар томилсон нь Ш.Алтантуяа байсан. Өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяагийн таагүй асуудлууд олон сонсогдсон ч албан тушаалаа хашсаар буй.

Тэгвэл ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа жилдээ 1.3 тэрбум төгрөгийн орлоготой, 746 сая төгрөгийн гурван орон сууцтай, 220 сая төгрөгийн Lexus RX450, Toyota Prado 150 загварын хоёр жийп автомашинтай. Одоогоор төрийн эмнэлгийн захирлуудаас Ш.Алтантуяа шиг тэрбум давсан орлоготой захирал хараахан “төрөөгүй” байгаа.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяагийн О.Алтанхундага нь Хүүхдийн паркийн зүүн талд байрлах тансаг зэрэглэлийн Континентал зочид буудал дотор “Мон-Адонис” нэртэй Эхо оношилгооны эмнэлэг ажиллуулдаг. Сонирхуулахад, Ш.Алтантуяа нөхрийнхөө “Мон-Адонис” эмнэлэгт ЭХО-ны эмчээр ажиллаж байгаад 2021 онд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлаар томилогдсон байдаг.

Түүнчлэн Ш.Алтантуяагийн нөхөр О.Алтанхундагийн “Мон-Адонис” ХХК нь эхо оношилгооны эмнэлэг ажиллуулахаас гадна, эмийн сан бүрд зарагдаж, эмнэлэг бүрд нийлүүлэгддэг тарианы спирттэй хөвөн, “Витамин-С”-гийн уусмалыг үйлдвэрлэдэг.
Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал Цэдэн-Ишийн Уранчимэг

2016 оны УИХ-ын сонгуулиар МАН үнэмлэхүй ялж, улмаар Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдахад УИХ-ын гишүүн Н.Энхболд өөрийн худ буюу Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал А.Цогцэцэгийг Эрүүл мэндийн сайд болгож байлаа. Улмаар А.Цогцэцэгийн оронд Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлаар Ц.Уранчимэг томилогдсон байдаг. Тэр цагаас хойш Ц.Уранцэцэг Арьсны өвчин судлалыг үндэсний төвийг найман жил удирдаж буй.

Тэгвэл Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Уранчимэг 354 сая төгрөгийн гурван орон сууцтай, Mercedes Benz G500, Toyota Land Cruiser 200, Nissan patrol загварын гурван жийптэй, 757 толгой малтай, 780 сая төгрөгийн дөрвөн газартай, 276 сая төгрөгийн хадгаламжтай. Одоогоор төрийн эмнэлгийн захирлууд дунд Ц.Уранчимэг шиг Mercedes Benz G500 хөлөглөж, гражиндаа Toyota Land Cruiser 200, Nissan patrol сойчихсон захирал цөөхөн. Товчхондоо, Ц.Уранчимэг нь төрийн эмнэлгүүдийн түрийвч зузаан захирлуудын жагсаалтад зүй ёсоор дээгүүрт бичигдэх хүн мөн.

Судалж үзвэл, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Уранчимэг нь Нарны зам дагуу байрлах “Med skin” гэх арьс, гоо сайхны мэс заслын эмнэлэгтэй холбогддог нэгэн ажээ. Ноцтой нь, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн хамгийн туршлагатай, чадвартай гэгддэг эмч нар өдгөө Ц.Уранчимэгийн хамаарал бүхий “Med skin” арьс, гоо сайхны мэс заслын эмнэлэг рүү “урвачихжээ”. Жишээ нь, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Уранчимэгийн зөвлөх, гавьяат эмч А.Байгалмаа “Med skin” арьс, гоо сайхны мэс заслын эмнэлгийн Их эмчээр ажилладаг. Цаашилбал, Арьсны өвчин судлалын үндэсний төвд ажиллаж байсан А.Нямдарь, С.Билгүүнцоож тэргүүтэй эмч нар ч “Med skin” арьс, гоо сайхны мэс заслын эмнэлгийн эмч болцгоожээ. Ер нь хувьдаа эмнэлэгтэй улсын эмнэлгийн захирлуудын хамгийн хорлонтой үйлдэл нь энэ. Өөрөөр бол, улсын эмнэлгийн захирлууд хувьдаа эмнэлэг нээхээрээ улсын эмнэлгийнхээ туршлагатай эмч нарыг хувийн эмнэлэгтээ урвуулж авдаг, энэ нь эргээд төрийн эмнэлгүүдийн чадавхийг сулруулдаг ноцтой асуудлыг бид өмнөх нийтлэлүүддээ танилцуулсан билээ.

Бусад улс орнууд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр байнга хэрэгжүүлдэг. Манай улс 5000 хүүхдэд ...
29/01/2025

Бусад улс орнууд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр байнга хэрэгжүүлдэг. Манай улс 5000 хүүхдэд санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлэх нь ээ. Санхүүгээ зөв төлөвлөж чаддаг иргэн улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй ээ.

УИХ-ын даргын санаачилгаар Монголбанк, Боловсролын ерөнхий газар хамтран ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох "Level-Up" хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж бай...

29/01/2025
За даа энэ л дутаж гэнэ.
29/01/2025

За даа энэ л дутаж гэнэ.

Иргэдийн татвараар дураараа дургихаа зогсоо‼️‼️‼️Яасан ичдэггүй юм вэ🤮🤮‼️Батлан Хамгаалах сайд С.Бямбацогт төрсөн өдрөө ...
28/01/2025

Иргэдийн татвараар дураараа дургихаа зогсоо‼️‼️‼️Яасан ичдэггүй юм вэ🤮🤮‼️
Батлан Хамгаалах сайд С.Бямбацогт төрсөн өдрөө улсын төсвийн 7-н сая төгрөгөөр тэмдэглэж байхаасаа ичээч‼️ Арчаагүй юм бэ‼️Төрийн мөнгө уйлдаггүй ээ гэж энэ‼️Сайд С.Бямбацогт болон төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг нарт нэн яаралтай хариуцлага тооц‼️‼️‼️

27/01/2025

Цагаан сар дөхлөө Ууц тавилаа, өвчүү тавилах бууз хийлээ, торгон дээл өмслөө, хөөрөг монгол мөн биш гээд муулаад унана. Өөрийнхөөрөө л баярлаарай. Бүхнийг өөртэйгөө адилхан болгох гээд зүтгээд байв

27/01/2025

УИХ-ын гишүүн гэнэ үү. Ёстой хараач үгүй сонсооч үгүй нөхөр байна. Бодвол оймсонд хавчуулагдан орж ирсэн биз. За тэр нь ч дүүрч. Яагаад хятад үндэсний хантааз өмсчихөөд Монголын өв соёлыг 14 жилийн түүхтэй гээд солиороод зогсож байдаг байна аа. Сураггүй суганы үсэнд гэрэл асаахгүй бол ядаж битгий сүүдэрлээч гэдэг үгийг үлдээе.

Миний нэг дургүй юм энэ.. зарим арга хэмжээ эвэнт дээр очихоор сонгодог хөгжим, мэргэжлийн хөгжимчид гутлын алчуур шиг ү...
26/01/2025

Миний нэг дургүй юм энэ.. зарим арга хэмжээ эвэнт дээр очихоор сонгодог хөгжим, мэргэжлийн хөгжимчид гутлын алчуур шиг үүдэнд хөглөрнө, наагуур нь бид гартаа дарс барин өөрсдийгөө vip гэж бодон тоомжиргүй таахалзана, харин тайзан дээр ам барьсан балчир артистууд навсаганах нь цөөнгүй. Элдэв эвэнт зохион байгуулдаг найзууд минь үнэхээр тоглуулмаар байвал тэднийг хүндэтгэлтэйгээр тайзан дээр урьж тоглуулж байгаарай, үүдний угталтанд зүгээр playlist тавиад дугаргаж болно шүү дээ.

За энэ шар толгойтой бацаан илүүц шүү. Эсгий хийх газар .... гэдэг шиг.  Энд тэнд хүүхэн шуухантай холбогдож явдаг гэдги...
26/01/2025

За энэ шар толгойтой бацаан илүүц шүү. Эсгий хийх газар .... гэдэг шиг. Энд тэнд хүүхэн шуухантай холбогдож явдаг гэдгийг нь сонсож байснаас морь малтай ойрхоныг нь мэдэхгүй юм. Харин өвөө нь бол яах аргагүй Морины нэрт зүтгэлтэн Баярмагнай гуай. Тэр хүнийг бол монголчууд андахгүй.

СҮМО: Асашёорюү Д.Дагвадоржийн дүү Хошёорюү С.Бямбасүрэн ХОЁР ДАХЬ түрүүгээ хүртлээ🏆🏆Мэргэжлийн сүмо бөхийн хацу башё өн...
26/01/2025

СҮМО: Асашёорюү Д.Дагвадоржийн дүү Хошёорюү С.Бямбасүрэн ХОЁР ДАХЬ түрүүгээ хүртлээ🏆🏆

Мэргэжлийн сүмо бөхийн хацу башё өндөрлөлөө. Сүүлийн өдрийн барилдааны эцсийн мөчид 3 бөхийн хооронд НЭМЭЛТ БАРИЛДААН гарсан. Нэмэлт барилдаанд Хошёорюү С.Бямбасүрэн адил даваа унаатай байсан Кинбозан, Охо нарыг давснаар 12 даваа 3 унаатайгаар түрүүллээ.

Ингэснээр озеки цолтой тэрбээр 74 дэх Их аварга болох болзлоо хангаад байна.

25/01/2025

Морин дээрээс биш Сурон дээрээс олон хүүхэд гэмтэж бэртэж байгаа шүү!!!

25/01/2025

Энэ чинь хэн билээ. Нөгөө өндөр хар залуутай бүжиглээд байдаг мөн үү.

25/01/2025

Өмхий жорлон цэвэрлэж өнчирсөн хэдэн хүүхдээ тэжээч яваа ээжийгээ том хүү нь үргэлж "Арчаагүй" тэр бүү хэл П... гэх юм. #Баавгай болох юмсан.

Анхны, ардчилсан Ерөнхийлөгчөө сүүлчийн замд нь үдлээ.
24/01/2025

Анхны, ардчилсан Ерөнхийлөгчөө сүүлчийн замд нь үдлээ.

Номын сан байгуулахаас өмнө уншдаг дадал суулгах талаар нь ажилласан нь дээр дээ.
24/01/2025

Номын сан байгуулахаас өмнө уншдаг дадал суулгах талаар нь ажилласан нь дээр дээ.

Энэ гишүүн харин ч нэг зөв дуугарчээ. 50 мкв байранд амьдарч байгаа хүн 4 хүүхэдтэй болохыг бодох ч үгүй.
23/01/2025

Энэ гишүүн харин ч нэг зөв дуугарчээ. 50 мкв байранд амьдарч байгаа хүн 4 хүүхэдтэй болохыг бодох ч үгүй.

Address

Great Khan
Ulaanbaatar
11000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when TV mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share