Сольё БольЁ news

Сольё БольЁ news Үнэнд ойртуулна...

Сэтгүүлч Р.Саруул ХЗДХСайд асан Б.Энхбаярыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж Хятад компанийн талд үйлчлэн  их х...
10/12/2024

Сэтгүүлч Р.Саруул ХЗДХСайд асан Б.Энхбаярыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж Хятад компанийн талд үйлчлэн их хэмжээний авилгал авсан байж болох талаар АТГ-т шалгуулахаар өглөө!

27/11/2024

Б.ЭНХБАЯР ХЯТАДУУДТАЙ "НӨХЦӨӨД" ХЭДЭН ТЭРБУМЫГ ОЛОВ?...

Эх сурвалж: erennews.mn

27/11/2024

Б.ЭНХБАЯР ХЯТАДУУДААС СОНГУУЛИЙН МӨНГӨӨ БОСГОСОН УУ ?...

Эх сурвалж: erennews.mn

МУГЖ У.Уранчимэг 52 насныхаа төрсөн өдрөөр эмээ болж, хамгийн гайхалтай бэлгийг охиноосоо авлаа 👏👏👏 аз жаргал хүсье
23/09/2024

МУГЖ У.Уранчимэг 52 насныхаа төрсөн өдрөөр эмээ болж, хамгийн гайхалтай бэлгийг охиноосоо авлаа 👏👏👏 аз жаргал хүсье

Нөхөр 94, эхнэр 86 настай, 68 жил ханилсан хоёр буурай даа эрүүл энхийг хүсье❤️
12/09/2024

Нөхөр 94, эхнэр 86 настай, 68 жил ханилсан хоёр буурай даа эрүүл энхийг хүсье❤️

Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Монгол Улсын Гавьяат Тамирчин болно
12/09/2024

Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Монгол Улсын Гавьяат Тамирчин болно

Хушин ойгоо хэзээ хамгаалах вэ???Экспортын нь хориглохгүй бол муна барьсан самарчид хушин ойг хядаж дуусах нь ээ.
10/09/2024

Хушин ойгоо хэзээ хамгаалах вэ???
Экспортын нь хориглохгүй бол муна барьсан самарчид хушин ойг хядаж дуусах нь ээ.

Дуучин Б.Маралжингоо: Үнэн дураараа ... Шангри Ла - н зогсоолоос классик оркуудыг харж болно. Ямар ч үнэтэй машинтай бай...
03/09/2024

Дуучин Б.Маралжингоо: Үнэн дураараа ... Шангри Ла - н зогсоолоос классик оркуудыг харж болно. Ямар ч үнэтэй машинтай байгаад нэмэргүй.

Машинтайгаа зорьж очсон газрынхаа яг үүдэнд л машинаа тавих гэж үзнэ. Дэлхийн хаана ч зогсоол элбэг биш. Хүмүүс км зайтай машинаа тавиад алхдаг , дугуй скүтр тэр зайндаа болохгүй бол түрээсэлдэг. Тэглээ гээд бидэн шиг амиа бодож ялархадаг нь цөөн. Зогсоолын төлбөрөө төлөх гэж машинтайгаа үүдэнд нь очиж зогсож түгжрэл үүсгэнэ.
Шангри Ла - н зогсоолоос классик оркуудыг харж болно. Ямар ч үнэтэй машинтай байгаад нэмэргүй.
Хэдхэн метр алхаад төлбөрөө төлчихөөд машинаа унаад хөдлөхөөс төвөгшөөж төлбөр төлөх кассын харалдаа зам түгжин барин өөрийгөө гамнаж байгаа хүн нилээн амиа нөхөр байх нь тодорхой.
За бүр аймшиг нь төлбөрөө төлчихөөд гарах гээд хаалт дээр очиход төлбөрөө төлөөгүй нөхөр гарах хаалт тулгаж машинаа үлдээж яваад төлчихөөд буцаж ирж төлсөн олны бөглөөтэй гарах жишээний..
Угаасаа буруугаа мэдсээр байж “ЗАССС БИТГИЙ СҮРЖИГНЭ” гэдэг psychopaths дэндүү олуулаа. Тэд ганц л сэтгэл хөдлөлтэй. Тэр нь амиа бодох, өөрийгөө л өрөвдөх..

Өнөөдрийн харсан хамгийн хөөрхөн зураг🙆🥰🫰♥Ач охиноо сургуульд нь хүргэж өгч буй ӨВӨӨ♥
02/09/2024

Өнөөдрийн харсан хамгийн хөөрхөн зураг🙆🥰🫰
♥Ач охиноо сургуульд нь хүргэж өгч буй ӨВӨӨ♥

30/08/2024

С. Цэнгүүн: Маш олон чухал мэдээллийн дата цуглаж байгаа. Үүнийг үндэсний статистикийн хороонд дээр төвлөрүүлэх юм уу

Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүж бэлтгэж байсан зөрчлийг арилгууллааНийслэлийн Байгаль орчны газраас Экологий...
30/08/2024

Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүж бэлтгэж байсан зөрчлийг арилгууллаа

Нийслэлийн Байгаль орчны газраас Экологийн цагдаагийн албатай хамтран Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сангийн хушин ой зонхилон ургасан Баянзүрх Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүж бэлтгэж буй зөрчлийг илрүүлж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлээд байна.

Япон улсын ерөнхий сайд Монгол улсад айлчлах талаар судалж байгааг мэдээлжээЯпон улсын ерөнхий сайд Фүмио Кишида наймдуг...
09/06/2024

Япон улсын ерөнхий сайд Монгол улсад айлчлах талаар судалж байгааг мэдээлжээ

Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида наймдугаар сард Монгол улсад айлчлах талаар судалж байгааг Токиогийн албаны эх сурвалж энэ долоо хоногт мэдээлжээ.

Айлчлалын зорилго нь Японы хулгайлагдсан иргэдийн асуудлаар Умард Солонгостой хийх яриа хэлэлцээнд зуучлахыг Монголын эрх баригчдаас хүсэх гэж эх сурвалж мэдээлсэн байна.

Японы ерөнхий сайд хамгийн сүүлд 2016 онд Монгол улсад айлчилж байжээ.

Умард Солонгостой дипломат харилцаагүй Япон улс хулгайлагдсан иргэдийн асуудалд нь Пёнянтай хэвийн харилцаатай Монгол улс дэмжлэг үзүүлэх боломжтой гэж үзсээр ирсэн байдаг.

1970-аас 1980-аад оны үед Умард Солонгос өөрийн тагнуулын ажилтнуудын япон хэл соёлын мэдлэгийг дээшлүүлэхэд ашиглах зорилгоор Японы иргэдийг хулгайлж байжээ.

Хулгайлагдсан иргэдийг Умард Солонгосоос буцааж авчрахад хүчин чармайлт гаргахыг төрөл төрөгсөд нь одоо болтол эрх баригчдаасаа шаардсаар байдаг.

Кишида энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Умард Солонгосын удирдагчтай уулзах хүсэлтээ саяхан илэрхийлж байсан ч ямар нэг ахиц дэвшил гараагүй байгаа.

Монгол улс 2012 онд хоёр улсын өндөр албан тушаалтнуудын уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулж байжээ.

Кишидагийн айлчлалын бас нэг зорилго нь өндөр технологийн түүхий эд болдог эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалт, худалдааны асуудал байх төлөвтэйг эх сурвалж мэдээлсэн байна.

"Baby Reindeer" цувралын гол дүрийн эзэн Netflix-ээс 170 сая доллар нэхэмжиллээ "Baby Reindeer" цувралын гол дүрийг өөрө...
07/06/2024

"Baby Reindeer" цувралын гол дүрийн эзэн Netflix-ээс 170 сая доллар нэхэмжиллээ

"Baby Reindeer" цувралын гол дүрийг өөрөөс нь сэдэвлэсэн хэмээн мэдэгдсэн Фиона Харви гэх эмэгтэй Netflix-ийг шүүхэд өгч 170 сая доллар нэхэмжилжээ. Фиона Харви нэр төрд халдсан, бодит түүхийг гуйвуулж, хувийн нууцыг задалсан хэмээн зарга мэдүүлж буй.

Тус бүтээлийг Ричард Гадд хэмээх залуу өөрийн амьдралаасаа сэдэвлэн бичиж, гол дүрд нь тоглосон юм. Харин Фиона Харви бодит амьдрал дээр түүнийг мөшгөсөн гэдгээ үгүйсгэж Гадд руу 41,000 имэйл, олон зуун дуут мессеж, 106 захидал илгээсэн гэж мэдэгджээ.

Энэтхэгийн санал хураах байрны 33 ажилтан хэт халуунаас болж нас баржээЭнэтхэг улсад парламентын сонгуулийн санал хураал...
04/06/2024

Энэтхэгийн санал хураах байрны 33 ажилтан хэт халуунаас болж нас баржээ

Энэтхэг улсад парламентын сонгуулийн санал хураалт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-ний өдөр эхэлсэн. Тэрбум орчим иргэний саналыг авах ажил хоёр сар орчмын хугацаанд үргэлжилж, зургадугаар сарын 1-ний өдөр дууслаа. 1,4 тэрбум хүн амын 969 сая нь сонгууль өгөх эрхтэйгээр бүртгүүлжээ.

Урьдчилсан байдлаар энэ удаагийн сонгуульд одоогийн эрх баригч Бхаратья Жаната нам ялалт байгуулж, Нарендра Моди гурав дахь удаагаа Ерөнхий сайдаар сонгогдох нь тодорхой болсон.

Санал хураалтын сүүлчийн өдөр буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улсын хойд бүсийн Уттар Прадеш мужид цаг агаар хэт халжээ. Хэт халууны улмаас санал авах байруудад ажиллаж байсан 33 хүн нас баржээ. Хэт халуунаас гадна сонгуулийн хороо, санал хураах байрны ажилтнууд уртасгасан цагаар ажилласан нь тэднийг нас барахад нөлөөлсөн гэж үзэж байна.

Уттар Прадеш мужийн сонгуулийн хорооны ахлах ажилтны хэлснээр хэт халуунд уртасгасан цагаар ажилласны улмаас нас барсан ажилтнуудын ар гэрийнхэнд тус бүр 18,000 ам.долларын нөхөн төлбөр олгохоор болжээ.

Энэтхэг улсын эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр тавдугаар сарын 24-ний өдрөөс хойш хэт халуунд зүрхний шигдээс болох, шингэн дутагдах зэрэг халуунаас үүдэлтэй эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан хүний тоо нийтдээ 60 давсан байна. Тэдгээр хүмүүсийн 43 нь сонгуулийн хорооны ажилтнууд байгаа ажээ.

Сонгуулийн хуулиар иргэд 2 км дотор байрлах санал хураах байруудад саналаа өгөх ёстой. Өргөн хүрээг хамарсан санал хураалтыг зохион байгуулахын тулд санал авах байруудад 15 сая хүнийг ажиллуулжээ. Санал авах байрны ажилтан, аюулгүйн албаныхан автозам, усан завь, тэмээ, галт тэрэг, нисдэг тэргээр очиж алслагдсан бүсэд оршин суудаг тул санал авах байрт ирж чадахгүй иргэдийн саналыг авсан байна. Саналын хуудсыг энэ долоо хоногт тоолж дуусах бөгөөд маргааш эхний дүн мэдээ гарах юм.

Энэтхэг улсад агаарын температур цельсийн 50 хэмд хүрч халж буй. Нийслэл Дели хотод цельсийн 52 хэм хүрч улс орны түүхэн дэх хамгийн халуун өдөр өнгөрсөн долоо хоногт тохиожээ.

Ачааны машин замын хажуу руу унаж, нэг хүн нас баржээӨнгөрсөн шөнө орон нутагт зам тээврийн осол гарч, нэг хүн амь насаа...
03/06/2024

Ачааны машин замын хажуу руу унаж, нэг хүн нас баржээ

Өнгөрсөн шөнө орон нутагт зам тээврийн осол гарч, нэг хүн амь насаа алджээ.

ОБЕГ-аас мэдээлснээр Завхан аймгийн Алдархаан сумын нутаг “Ганцын даваа” гэдэг газар ачааны автомашин замын хажуу руу унаж, төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг зургаадугаар сарын 3-ны 03:40 цагт хүлээн авсан байна.

Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Завханы Тосонцэнгэл сумаас Говь-Алтай аймгийн чиглэлд хоёр зорчигчтой явсан иргэний “Daewoo Cargotruck” загварын ачааны автомашин замын хажуу руу унаж, жолооч 34 настай, эрэгтэй төмөр хийцэд бүтэн биеэрээ хавчуулагдаж, нас барсан байжээ.

Иймд иргэд орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулах, ядарсан үедээ машин жолоодохгүй байх, замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу шөнийн цагаар гэрлээ шилжүүлж байхыг санууллаа.

Эверестэд амиа алдсан хоёр уулчны дурсгалд зориулан мод тарьж байнаУулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар энэ оны тавдуга...
23/05/2024

Эверестэд амиа алдсан хоёр уулчны дурсгалд зориулан мод тарьж байна

Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар энэ оны тавдугаар сарын 13-ны өдөр Эверестийн оргилд гараад буух замдаа осолдож, харамсалтайгаар амиа алдсан. Уулчдын дурсгалд зориулан Монголын Уулчдын холбооноос Экологийн цагдаагийн албатай хамтран Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд тус бүр 108 мод тарьж байна.

Энэхүү арга хэмжээнд уулын спортод хайртай хүн бүр өргөнөөр оролцох боломжтой аж.

АН-ын дарга Л.Гантөмөр жагсаалтын эхэнд эрэмбэлэгджээАрдчилсан намын Үндэсний бодлогын Хорооны ээлжит бус хуралдаан хура...
21/05/2024

АН-ын дарга Л.Гантөмөр жагсаалтын эхэнд эрэмбэлэгджээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын Хорооны ээлжит бус хуралдаан хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа.

ҮБХ-ны хурлаас намын дарга Л.Гантөмөрийг жагсаалтын эхэнд эрэмбэлэх шийдвэр гаргажээ.

АН-аас өгсөн мэдээллээр нэр дэвшигчдийн 50 хувь нь өндөр хөгжилтэй орнуудад боловсрол эзэмшсэн төлөөлөл байна. Хуульч, эдийн засагч, багш, эмч, шинжлэх ухааны судлаач гэсэн мэргэжлийн төлөөлөл жин дарж байна. Мөн нэр дэвшигчдийн дундаж нас 45, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 50, шинээр нэр дэвшиж буй залуучууд 50 хувийг эзэлж байна.

УЛААНБААТАР МАРАФОНД 500 САЙН ДУРЫН АЖИЛТАН АЖИЛЛАНАНЗДТГ-аас 2014 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж б...
16/05/2024

УЛААНБААТАР МАРАФОНД 500 САЙН ДУРЫН АЖИЛТАН АЖИЛЛАНА

НЗДТГ-аас 2014 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 9 хоног үлдлээ. Марафон гүйлтийн үеэр сайн дурын ажилтнуудыг дайчлан ажиллуулдаг олон улсын жишгийг мөрддөг билээ. Өнгөрсөн жил “Улаанбаатар марафон”-д сайн дурын ажилтнаар 800 орчим залуус бүртгүүлж байсан бол энэ жил 900 гаруй залуус бүртгүүлжээ. Тэднээс 500-г нь шалгаруулан марафоны үеэр ажиллуулах юм. Энэ жил зохион байгуулагчдын зүгээс “Улаанбаатар марафон 2024”-т оролцох сайн дурын ажилтнуудад зориулсан эхний сургалтыг тавдугаар сарын 15,16-ны өдрүүдэд АШУҮИС-ийн төв байранд зохион байгуулж байна.

“Улаанбаатар марафон”-д оролцогчид нь янз бүрийн насны, тусгай хэрэгцээт иргэд гүйдэг учир нэг дор олон хүнийг гүйхэд бие биедээ саад болохгүй, хүндэтгэлтэй хандахад нь сайн дурын ажилтнуудын үүрэг оролцоо, зохицуулалт хамгийн чухал. Мөн сайн дурын ажилтнууд нь марафоны үндсэн зохион байгуулалт болон гүйлтийн уралдааны тухай ерөнхий мэдлэгтэй байхыг шаарддаг. Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэх зорилготой ажилладаг. Тиймээс тэдний үг ярианаас гадна биеэ авч явж буй байдал, хувцаслалт хүртэл үлгэр жишээ байх хэрэгтэй. Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах гээд олон давуу талтай.

“Улаанбаатар марафон” өдөрлөгт оролцсон сайн дурын ажилтнуудад Нийслэлийн Засаг Даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог тул залуус уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай.

“Улаанбаатар марафон”-ыг хамтран зохион байгуулагч "Hipay" компаниас марафонд оролцогчдын бүртгэлийг цахимжуулан нэгдсэн системд холбож, RFID технологийн шийдлийг ашиглан гүйгчдийн гараа, бариаг бүртгэх болон барианд орсон зургийг нь тухайн хүний бүртгэлтэй хаяг руу илгээх, гүйгчдийн гүйлтийн үеийн үзүүлэлтийг хэмжих автоматжуулсан технологийг нэвтрүүлсэн билээ. Уг технологийн шийдлийн талаар "Hipay" компанийн сайн дурын ажилтан хариуцсан ажилтан Ч.Дашсүрэн мэдээлэл өглөө. Харин гүйгчдийн сэтгэл зүйн онцлог ялгаа, багаараа хэрхэн ажиллах тухай танилцуулга сургалтыг АШУҮИС-ийн багш, “Ахиллис Монгол” олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч О.Саранчулуун өгсөн юм.

Address

Sb/8horoo
Ulaanbaatar
21000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Сольё БольЁ news posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share