ZOX.MN

ZOX.MN Хараат бус, мэргэжлийн сэтгүүлзүйн үнэ цэнийг тогтоонo
(2)

27/08/2024

Бидний анзаардаггүй тав тух - Усны үйлчилгээ

Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо

27/08/2024

Цэвэр усаа хэмнэцгээе!

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар

03/07/2024

🔥 "The HU" хамтлагийн Монгол дахь анхны тоглолт "НАР САР 🔥

Дэлхийд нэрээ цуурайтуулсан "The HU" хамтлагийн эх орондоо зохион байгуулж буй анхны бүрэн хэмжээний “Нар Сар” тоглолт 07-р сарын 10-нд HIT PARK болох гэж байна. Шинэ цагийн рок хөгжмийн өнгийг тодорхойлсон "The Hu" хамтлагтай HIT PARK-т уулзацгаая 🔥

Тасалбар 👇🏻
shoppy.mn/products/the-hu-240710
www.ticket.mn/event/2200

🔥 Дэлхий дахинаа Монголын урлагийг таниулах THE HU хамтлагийн "Нар Сар" тоглолт 07-р сарын 10-нд болох гэж байна. Уг тог...
02/07/2024

🔥 Дэлхий дахинаа Монголын урлагийг таниулах THE HU хамтлагийн "Нар Сар" тоглолт 07-р сарын 10-нд болох гэж байна. Уг тоглолтод дараах уран бүтээлчид урилгаар оролцохоор болжээ 👇🏻

Тасалбар:
shoppy.mn/products/the-hu-240710
www.ticket.mn/event/2200

"Хүннү рок" урсгалыг үндэслэгч "THE HU” хамтлаг ирэх сарын 10 буюу Үндэсний их баяр наадмаар анхны бүрэн хэмжээний тогло...
29/06/2024

"Хүннү рок" урсгалыг үндэслэгч "THE HU” хамтлаг ирэх сарын 10 буюу Үндэсний их баяр наадмаар анхны бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо толилуулна👏👏

Тэгвэл тус тоглолтод,

-Desant
-Uka
-Naagii
-Davaidasha
-Choijoo
-Jason
-Baatar
-Misheel зэрэг уран бүтээлчид оролцох аж👍👍

Тасалбарыг shoppy.mn/products/the-hu-240710 болон www.ticket.mn/event/2200 холбоосоор худалдан авах боломжтой

Тоглолтын Ерөнхий найруулагчаар SKIN entertainment-ийн найруулагч Б.Анар, Ерөнхий продюсерээр Халзаа буюу н.Даваасүрэн а...
27/05/2024

Тоглолтын Ерөнхий найруулагчаар SKIN entertainment-ийн найруулагч Б.Анар, Ерөнхий продюсерээр Халзаа буюу н.Даваасүрэн ажиллаж байгаа нь маш том хүлээлт үүсгэж байна

Монголын Хип хоп ертөнцөд төдийгүй олон улсад нэр хүнд, байр сууриа олсон реппэр DESANT ирэх 6 дугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд “Big Fish” хэмээх бие даасан ....

Манай хоёр уулчин дэлхийн ноён оргилд хөтөчгүй, хүчилтөрөгчгүйгээр гарах зорилгодоо хүрч чадсан байжээЭверестийн оргил 8...
19/05/2024

Манай хоёр уулчин дэлхийн ноён оргилд хөтөчгүй, хүчилтөрөгчгүйгээр гарах зорилгодоо хүрч чадсан байжээ

Эверестийн оргил 8848 м д.т.д өндөрт хүчилтөрөгч, шерпа нарын тусламжгүй авиралтаа хийхээр зорьсон уулчин Ц.Өсөхжаргал, уулын спортын дэд мастер уулчин Л.Пүрэвсүрэн нар маань зорьсон зорилгодоо хүрч Дэлхийн дээвэрт хөтөчгүй гарахаар зорьсон. Харамсалтай нь тэдний цогцос 8550, 8400 метрийн өндрөөс олсон билээ.

Тэгвэл манай эрэлхэг уулчид зорьсон зорилгоо биелүүлсэн байжээ. Тэд 2024.05.13-ны 11:57 минутад Дэлхийн дээвэр Эверест-д амжилттай оргилдож, Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулжээ.

Ийнхүү дэлхийн дээвэрт хүчилтөрөгчгүй хөтөчгүйгээр гарсан анхны уулчид боллоо.

Харамсалтай нь мөрөөдлөө биелүүлж, зорилгодоо хүрсэн хоёр маань бууж явахдаа харамсалтайгаар осолдож амиа алджээ.

Монгол хүний эрэлхэг зоргийг харуулж, хүсэл мөрөөдөлдөө хүрсэн ийнхүү та хоёроороо маш их бахархаж байна🙏🙏🙏🙏💪💪💪

📌Памперстай нялх хүүг Түр хамгаалах байранд хүргэсэн бөгөөд эцэг эхийг нь олж тогтоожээ Өнөөдөр 1-2 орчим насны эрэгтэй ...
16/05/2024

📌Памперстай нялх хүүг Түр хамгаалах байранд хүргэсэн бөгөөд эцэг эхийг нь олж тогтоожээ

Өнөөдөр 1-2 орчим насны эрэгтэй хүүхэд БЗД 8-р хорооны Ботаникийн эцсийн автобусны буудлаас хөх томдсон фудволктой, памперстай цэнхэр өнгийн гуталтай өмдгүй олдсон. Эцэг эх нь олдохгүй байна гэсэн мэдээлэл цахим орчинд гарсан билээ.
Тэгвэл энэ мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж, хүүхдийг Түр хамгаалах байранд хүргэжээ. Харин эцэг эхийг нь олж тогтоож, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Тухайн эцэг эх хүүхдээ санаатай орхисон эсэхийг шалгаж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсг...
13/05/2024

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 19-нд нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Харин салхи 13, 17-нд ихэнх нутгаар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 16-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

Бага тойруу буюу ”Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ын уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас ...
13/05/2024

Бага тойруу буюу ”Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ын уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Тус замыг асфальт бетоноор хучна.

Мөн хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлуудыг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

ГОЛ УСНЫ ОСЛООС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА📌Урин дулааны улирал ирж цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан иргэд голын эрэг дагу...
13/05/2024

ГОЛ УСНЫ ОСЛООС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
📌Урин дулааны улирал ирж цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан иргэд голын эрэг дагуу амарч, зугаалж үүнийгээ дагаад гол нуурын усанд осолдох тохиолдол нийслэлд сүүлийн өдрүүдэд 2 удаа бүртгэгдэж, амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарлаа.
Иймд:
❗Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
❗Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
❗Хүүхдийг гол горхи, нуур, цөөрөм рүү ганцааранг нь явуулж тоглуулахгүй байх
❗Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
❗Булчин, шөрмөс татах үед гол усанд орохоос татгалзах
❗Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
❗Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах
❗Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэр гутаан дор...
01/01/2024

Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үеэр гутаан доромжилсон агуулга бүхий бичлэг, зураг нийтэлсэн үйлдлийг Зөрчлийн тухай хуульд зааснаар шалгаж байна.

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч буюу хэн байхаас үл хамааран төрт ёс, тусгаар улсын бэлгэдэл юм.

Иймд олон нийтийн цахим сүлжээнд зүй бус бүдүүлэг үйлдлээр хандалт авах, учир мэдэхгүй хүүхдүүдийг оролцуулсан бичлэг цахим орчинд нийтлэх үйлдлийг дэмжихгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10.1.2 зэрэг хууль тогтоомжид зааснаар эцэг эх, асран хамгаалагч нар үр хүүхдэдээ зөв хүмүүжил, харилцааны зөв соёл төлөвшүүлэх, зөв үйлдлээр үлгэрлэх, манлайлах үүрэгтэй юм.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ ‼️ Нийслэлийн хэмжээнд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн тодорхой нутаг дэвсгэрт хөрс...
26/12/2023

СЭРЭМЖЛҮҮЛЭГ ‼️ Нийслэлийн хэмжээнд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн тодорхой нутаг дэвсгэрт хөрсний уснаас үүссэн халиа дошин үүсэх эрсдэл өндөр байдаг.
Иймд дээрх газруудаас зорчихдоо баталгаат зам, гүүрээр нэвтрэн гарахыг анхааруулж байна.

📌Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023/11/18-наас 2024/01/31-нийг дуустал автомашиныг улсын дугаа...
23/12/2023

📌Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023/11/18-наас 2024/01/31-нийг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.
📌Дугаарын хязгаарлалт ажлын өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд амралтын өдөр үйлчлэхгүй.
📌Автомашины дугаарын тэгш, сондгойгоор зорчих хуваарийг хүргэж байна.

▶ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: А.Адьяасүрэн гишүүн ээ, танаас 100 мянган ам.доллар хахуульд авсан хүний хэрэг шүүх рүү шилжсэ...
18/12/2023

▶ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: А.Адьяасүрэн гишүүн ээ, танаас 100 мянган ам.доллар хахуульд авсан хүний хэрэг шүүх рүү шилжсэн ч авлиага өгсөн тал нь шүүгдээгүй, хуульч хүний хувьд би үүнийг ойлгохгүй байгаа.

▶УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн: Үүнийг манай өмгөөлөгч хариулна
гэлээ.
▶Тэгвэл УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнгийн өмгөөлөгчөөр О.Баасанхүү ажиллаж байгаа гэх бөгөөд түнийг сонсгол үймүүлэхгүй байхыг түр хорооны дарга санууллаа.

‼Хамгийн их хэмжээгээр гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гаргасан  👇👇👇1.Шанх транс УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 2. УИХ-ын гишүүн Ш.А...
18/12/2023

‼Хамгийн их
хэмжээгээр гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гаргасан 👇👇👇

1.Шанх транс УИХ-ын гишүүн Ш.Адьшаа

2. УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх Ш.Мөнхцэцэг

3. Мөнх цаст транс УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх Ш.Мөнхцэцэг

4. Эко Глобал Ложистикс ҮСХ-ны дарга БУИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх Ш.Мөнхцэцэг
5.Дэв транс УИХ-ын гишүүн Ш.Адьшаа

6. Гал ус УИХ-ын гишүүн Ш.Адьшаа

7. Зүүн хөхий УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн

8. . Аум алт УИХ-ын гишүүн Ш.Адьшаа

9 . Баялг ложистик транс УИХ-ын гишүүн Ш.Адьшаа

10. Шанх ложистик УИХ-ын гишүүн Ш.Адьшаа

ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан хамаарал бүхий компаниудаараа 1 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр ...
18/12/2023

ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан хамаарал бүхий компаниудаараа 1 сая тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүйгээр тээвэрлэжээ.

🔴Хамгийн их хэмжээгээр гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гаргасан байж болзошгүй компаниудын улстөрийн хамаарал бүхий хүмүүсий...
18/12/2023

🔴Хамгийн их хэмжээгээр гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гаргасан байж болзошгүй компаниудын улстөрийн хамаарал бүхий хүмүүсийг нэрлэлээ.
▶Энэ хүмүүс компанийн үйл ажиллагаанд шууд оролцдог, хувьцаа эзэмшдэг, идэвхтэй оролцож байсан гэдгийг шинжээч нар хэллээ.
👉1. Эко глобал ложистик ҮСХ-ны дарга Батдаваагийн эхнэр Ц.Амгалан
2. Шанхийн эцэс ҮСХ-ны дарга Батдаваагийн эхнэр Ц.Амгалан
3. Алтан нууц ҮСХ-ны дарга Батдаваагийн эхнэр Ц.Амгалан
4. Дэлгэр цагаан овоо ҮСХ-ны дарга Батдаваагийн эхнэр Ц.Амгалан
5. Шанх транс УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
6. Аранзал Алаг ҮСХ-ны дарга Батдаваагийн эхнэр Ц.Амгалан
7. М Жи Өү Транс УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх Ш.Мөнхцэцэг
8. Бүргэд транс Д.Бат-эрдэнэ УИХ-ын гишүүн
9. Мөнх цаст транс УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх Ш.Мөнхцэцэг
10. Эко Глобал Ложистикс ҮСХ-ны дарга Батдаваагийн эхнэр Ц.Амгалан
11. Минт Транс Д.Золжаргал Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч
12. Их хурд хүч Б.Болдмаа Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очирын дүү
13. Энхдэлгэр говь УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх Ш.Мөнхцэцэг
14. Дэв транс УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
15. Соко Бура Г.Аранзал Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Гэрэлийн хүү
16. Хан сахиус ҮСХ-ны дарга Батдаваагийн эхнэр Ц.Амгалан
17. Биби транс ҮСХ-ны дарга Батдаваагийн эхнэр Ц.Амгалан
18. Шинст Өргөө транс УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хүү Б.Батбаяр
19. Нэмэх тээвэр Ж.Эрхэмбаатар Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд
20. Эс Дэ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан
21. Голден Фрэйт Ё.Ууганбаяр УИХын гишүүн асан Су.Батболдын туслах
22. Говь Транс Ж.Жаргалсайхан Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч
23. Зэст гүрэн Л.Бадрал УИХ-ын гишүүн асан Бурмаагийн хүү
24. Далан гол УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
25. Рийч Рөүд УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн дүү П.Бат-Эрдэнэ
26. Гал ус УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
27. Топ транс УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
28. Стандарт майнинг транс УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн хүү Б.Ганхөлөг
29. Хишиг сайхан ундрах УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
30. Даалингийн хишиг тээвэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
31. Зүүн хөхий УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөх Ш.Мөнхцэцэг
32. Шууд хур Б.Жавхлан Сангийн сайд
33. Аум алт УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
34. Цогт цэций шанх транс Э.Болдбаатар Цогтцэций сумын ИТХ-ын төлөөлөгч
35. Баялг ложистик транс УИХ-ын гишүүн Ш.Адьшаа
36. Говь транс ложистик Д.Зоригт УИХ-ын гишүүн асан
37. Ивээл сор транс УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
38. Арван хишиг Ё.Ууганбаяр УИХ-ын гишүүн асан Су.Батболдын туслах
39. Шанх ложистик УИХ-ын гишүүн Ш.Адьшаа

 #СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г автомашинаа халаах зорилгоор моторын доор хэсэ...
16/12/2023

#СЭРЭМЖЛҮҮЛЭГ:

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г автомашинаа халаах зорилгоор моторын доор хэсэгт аргал асааж, хяналтгүй орхисноос тухайн тээврийн хэрэгсэл болон зогсоолд байсан 2 автомашин шатжээ.

Иймд жолооч та бүхэн энэ мэт зориулалтын бус аргаар тээврийн хэрэгслийг халаахгүй байх, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.

ГАЦУУР МОД ШАТАЖ 3 ХҮҮХЭД УГААРТЛАА‼️📌 Өнөөдөр Баянгол дүүргийн 33-р хороонд айлаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 17...
16/12/2023

ГАЦУУР МОД ШАТАЖ 3 ХҮҮХЭД УГААРТЛАА‼️

📌 Өнөөдөр Баянгол дүүргийн 33-р хороонд айлаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 17:14 ирүүлсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход айлын гацуур мод, эд хогшил шатаж, утаажилт ихтэй байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.
Гал гарах үед хөгжлийн бэрхшээлтэй 3 хүүхэд асран хамгаалах хүнгүй, угаартсан байдалтай байсныг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө.
📌 Иргэдэд сэрэмжлүүлэхэд гацуур мод шатамхай, гал алдсан үед богино хугацаанд утаажилт үүсгэн, их хэмжээний гал түймэр гарах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж, гэрлэн чимэглэлийн цахилгааныг хяналттай асаан, хүүхдийг асран хамгаалах хүнгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

ГАЦУУР МОДНЫ ГЭРЛЭН ЧИМЭГЛЭЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД АНХААРАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА‼️

🔴ЭРЭН ХАЙЖ БАЙНАӨөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй 15 настай охиныг эрэн хайж байна. Өндөр 168 см, туранхай, цайвар цар...
14/12/2023

🔴ЭРЭН ХАЙЖ БАЙНА

Өөрийгөө бүрэн илэрхийлэх чадваргүй 15 настай охиныг эрэн хайж байна. Өндөр 168 см, туранхай, цайвар царайтай. Ногоон мөрөвчтэй өвдгөндөө өөр өнгийн оруулагтай цасны өмдтэй, хар куртик, хар цасны гуталтай.
Харсан хүн байвал доор дугаар луу яаралтай холбоо барина уу.
Утас: 86563018, 95660022

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when ZOX.MN posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ZOX.MN:

Videos

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Contact The Business
  • Videos
  • Claim ownership or report listing
  • Want your business to be the top-listed Media Company?

Share