Life is Travel

Life is Travel Энэ хуудсанд эх орноороо аялсан тэмдэглэлүүдээсээ орууллаа. Таны сонирхож байгаа газар байх ч юм билүү, ороод хараарай. :)

Аялал хүний амьдралыг сонирхолтой болгодог. Хүн хэдий хэр их аялана төдий хэрээр өөрийгөө болон бусад ертөнцийг танин мэддэг. Учир нь тав тухтай, нэгэн хэвийн амьдралын орчноо огт мэдэхгүй орчноор солих тэр үед хүний жинхэнэ мөн чанар илрэн гардаг. Өөрийнхөө огт мэддэггүй байсан зан чанарууд, давуу сул талуудаа мэдэж авна. Мөн энэ хорвоо дэлхийд чиний мэдэхгүй хичнээн их зүйл байдгийг, тэр бүхнийг

мэдээгүй өнгөрвөл үнэхээр харамсмаар байснаа ойлгоно. Тиймээс ч хүний төрлийг олж төрсөн хувь заяагаа бүрэн дүүрэн ашиглаж, мэдэхгүй зүйлээ сонирхолтойгоор мэдэж авахад аялал тусалдаг. Ядаж л бид юу мэдэхгүй байгаагаа мэддэг болвол том дэвшил юм. Юу мэдэхгүй байгаагаа ч мэдэлгүй явсаар “хөмөрсөн тогоон дотор” амьдралаа үрвэл том гуниг болно.
Энэ хуудсанд эх орноороо болон зарим нэг гадаадын улс орноор аялсан аяллын тэмдэглэлүүдээсээ орууллаа. Газар орон бүрийн амьдралын хэв маяг, ахуй соёл, хувцаслалт, хооллолт, хүн зоны амьдрал гээд бүхий л зүйл бидэнд шинэ мэдлэг, мэдрэмжийг өгч байдаг. Тэр бүхнийг үзэж мэдрэнэ гэдэг хүний амьдралдаа авч болох олон гайхамшигтай мэдрэмжүүдийн нэг юм. Тэрхүү мэдрэмжээ аль болох урт удаан хугацаанд хадгалж авч үлдэх гэсэн хүн төрөлхтний оролдлогуудын нэгээхэн хэсэг нь гэрэл зураг, видео бичлэг байдаг билээ. Тэр л ёсоор энэ хуудсаа нээв. Байнга аялаад байдаггүй ч нэг мэдэхэд аяллын овоо хэдэн бичлэгтэй болчихжээ. Цаашид нэмэгдэнэ гэдэгт найдаж л сууна.

Б.Мөнхгэрэл.

Address

Ulaanbaatar

Telephone

+97688077002

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Life is Travel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Life is Travel:

Share

Category