Бидний тухай
Нийгмийн хөгжлийг дэмжигч “Рояаль Эйч Ди” телевиз нь бодлого үйл ажиллагаа, уран бүтээлийн төрөл, зорилгоо “Нийгмийн сайн сайхан, хөгжил бүтээн байгуулалт, олон талт хөгжлийн ойлголт ухагдахууныг сурталчлан таниулж, сурвалжлан мэдээлэх” чиглэлд хандуулан 7 жилийг үджээ.
Улс төрийн өнгө аяс, нэг талын ашиг сонирхлыг илэрхийлэх, нийгмийн бухимдал, сөрөг дуулианыг дэвэргэх, соёлч, соён гэгээрүүлэгч бус хандлагаар уран бүтээл туурвихаас манай хамт олон эрс татгалзах бөгөөд чин хүү Нийгмийн хөгжлийг дэмжих, эерэг үр дүнд зорьсон зорилтот төслүүдийг санаачлан хэрэгжүүлсээр байна.
“Согтуу Монголоос - Саруул Монгол”, “Хүний мөр”, “Залуу ээж”, “Сумандаа сайхан амьдаръя” “Доржийн гудамж” “Залуу лидер” гэх мэт хувь хүн, нийгэм, хамтын сэтгэлгээнд эерэг хандлага төрүүлэх бүтээлч цуврал төслүүд үзэгчдийн танил болсон төдийгүй олны зүгээс талархлыг хүлээсэнд урамшиж бид ойрын дунд хугацаанд туршлага, хандлага дээрээ тулгуурлан Хөгжлийн төсөл нэвтрүүлгүүдийг шинээр туурвин бэлтгэж телевизийнхээ уран бүтээлийн түүхэнд шинэ хуудас нээж нийгэмд нөлөөлөхөөр зэхэж байна.
Мэргэжлийн 30 гаруй уран бүтээлчидтэй бөгөөд туршлагын хувьд арвин ч нас залуу манай хамт олон техникийн болон мэргэжлийн өндөр төвшний гүйцэтгэлийг харилцагчид даа болон үзэгчид дээ амлахдаа бахархалтай байна.