17/10/2023
Хайрт аав минь ходоодны хорт хавдраар бурхан болоод 14 хонож байна. “Хавдар гэх өвчинг эрт илрүүлэх нь маш чухал” гэж амтай болгон л хэлдэг. Бидний хувьд эрт илрүүлсэн боловч бүх зүйл маш хурдан болж өнгөрсөнд үнэхээр гомдол төрөөд байх юм. Яагаад юунд гомдох болов гэж үү?
Анх аавын минь нуруугаар нь өвдөөд байна гээд Хөвсгөл аймгийнхаа нэгдсэн эмнэлгээр үзүүлж явсаар ходоодоо дурандуулахад хавдар байх магадлалтай.
Бараг л хортой хавдар нарийн хариу 14-21 хоногийн дараа гарна гэхлээр нь олон хоног хүлээх учраас Өвөрмонголын хавдрын нэгдсэн эмнэлэг рүү авч явахаар болов. Тэд очоод эмч, эмнэлэг, тоног төхөөрөмж, шинжилгээ, оношилгоо гэж ямар байдгийг утгаар нь харсан даа. Өгсөн шинжилгээний хариу хамгийн хурдандаа 1-3 цаг, удлаа гэхэд хоноод л маргааш өглөө нь хариу нь гардаг. Харин хавдрын эдийн шинжилгээг дахин дахин нягталж, Хятад-Өвөрмонголын хамтарсан нэгдсэн эмнэлгийн доктор эмч нь өөрийн биеэр уулзаж хариуг хэлнэ гэсэн болохоор бид 2 хоног хүлээж байж доктор эмчээс Ходоодны хортой хавдар гэх хариуг сонссон😭
Бидэнд нааштай нэг зүйл нь анхан шатны хавдар болохоор хими эмчилгээнд ороод хоолны дэглэм сайтар баривал 5-10 жил явах боломжтой гэсэн хариу хэлэв. Хими эмчилгээ хийгдэхэд олон сар шаардлагатай тул монголдоо очиж хийлгэвэл өртөг бага тусна гэсэн болохоор бид буцаж ирээд ХСҮТ-д үзүүлэх цаг авахад 1-2 сарын дараа үзүүлэх оочиртой. Бүхий л арга чаргаа хэрэглэж байж үзүүлэхээр болж өглөөний 7 цагаас оройн 17:00 цаг хүртэл эмчийн хаалга сахин байж үзүүлээд орон нутагтаа очиж хими эмчилгээнд орох болсноор нутаг буцав. Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн оочир дугаар, ор хүлээсээр яг 30 хоногийн дараа хими эмчилгээнд орохоор болж эмнэлгийн бараа харав. Эмчилгээ эхлүүлэхэд аль хэдийнээ дунд шатандаа орсон гэв🥹
Манай улсын эмнэлэг хавдартай өвчиндөө авч дийлэхгүй маш их ачаалалтай ажилладаг, эм тариа нь үнэтэй, олдоц муу, олдсон ч үнэтэй. Харин эмч нарын чадварыг юутай ч зүйрлэшгүй. Аймагт авхуулсан ходоодны зургийг өвөрмонгол эмчид үзүүлэхэд эмч нар нь гайхаж байсан шүү. Ийм зураг хараад хортой хавдар гэж оношилж байдаг. Тэгээд бас эдийн шинжилгээний хариу 14-21 хоногийн дараа гарна гэсэн чинь үнэхээр их гайхаж толгой сэгсэрч байсан даа. Арга ч үгүй юм даа. Улсын хэмжээнд хавдрын хими эмчилгээ хийгдэг 5 л аймаг байдаг. Тэдгээр аймгийн нэг нь азаар Хөвсгөл аймаг. Хөвсгөл аймгийн 137 мянган хүн амын дунд Хавдрын эмчилгээ сувилгаа хийдэг нэгхэн тасагтай. Нэг тасаг нь 5 хон ортой. 5 орон дээр аймгийн бүх 24 сум, мөрөн сумын 14 багийн иргэд оочирлоно гээд бод доо.
Ер бол маш хүнд найдваргүй болсон хавдартай иргэдийг тус тасгийн 5 орон дээр сард 1 удаа дуудаж 48 цагийн хими эмчилгээнд оруулаад л шууд гаргадаг юм билээ. 3 удаагийн хими тарианд ороод л дийлсэнгүй дээ. Хавдартай гэдгийг мэдсэнээс хойш 4 сарын дотор л хайрт аавыгаа юу ч хийж чадалгүй алдчихлаа даа😭 Хэрвээ шинжилгээний хариу удаж гардаггүй, ор сулрахыг хүлээдэггүй, цаг хугацаа алдахгүй байдаг бол Өвөрмонгол шиг 17 давхар том эмнэлэгтэй, Эм тариа нь элбэг олдоц ихтэй, шинжилгээний хариу өдөртөө гардаг, эмчилгээг хугацаа алдалгүй эхлүүлдэг бол хавдартай хүнээ 5-10 жил яаж ийгээд торгоогоод байх боломжтой л байсан байх.
Хавдрыг бүхэн төгс эмчилдэггүй юм гэхэд энэ айхтар өвчинд цаг минут тутам өвдөж шаналж байгаа хүмүүсийн эцсийн найдвар болсон эмнэлэг, ор, тоног төхөөрөмж, эм тариаг Төр засаг минь нэмэгдүүлээд өгчхөөсэй билээ дээ🙏 Монгол Эмч нарын чадвар гайхмаар сайн ч гэлээ. Тэд маань цагаан халаад, Цагаан бээлий, Эдгээнэ гэсэн итгэл найдвартай л ХАВДАР гэх аймшигт өвчинтэй нүүр тулж байна ш дээ. Монголд амьд явъя гэвэл өвдөж л болохгүй юм байна гэдгийг л яс махандаа шингэтэл ойлголоо доо. Та нөхөд минь ХАЖУУ даа байгаа хайртай дотны хүмүүсээ яг одоо аваад эмнэлэгт үзүүлээрэй. Цаг нь тулахаар оочир, дараалал хүлээсээр амь тавиад дуусах юм билээ.
Нэмж хэлэхэд энэ айхтар өвчинөөр өвдсөн хүнд элдэв янз бүрийн юм санал болгож ийм тийм амьтны эд эрхтэн, эмийн ургамал уу гэж зөвлөх хүн их болж Өвчиндөө шаналж байгаа хүн үнэхээр ЗҮГЭЭР болчих болов уу? гэсэн горидлог төрүүлж, сэтгэл санааг нь үймүүлэх хүмүүс ч бишүү олон байсан даа😢
Эцэст нь Эрүүл мэндийн салбарыг Элэгээр нь хэвтүүлсэн, ТӨР засаг, хүнд суртал, залхмаар оочир дугаарт ГОМДОЛ тээж үлддэгийн байна даа😡Эх сурвалж: Дорждэрэм дэрмээ нүүр хуудас