19/01/2024
Саяхан хүүгийн хөлд асуудал үүсээд эмнэлэгт үзүүлэв. Хүү маань аутизмтай болохоор эмнэлгээс их айна. Зүгээрээ эмч зүгээр хөлийг нь хараад л болоо гэж ятгаад авч явсын. Тариа хийхгүй шүү гэхээр нь хийхгүй ээ л гэлээ (яг энэ асуулт хариулт хэд давтагдсаныг бүү мэд). Тэгээд очоод үзүүлэх гээд хөлөө гаргах гэж нэлээн сандраад, сандрахдаа тариа хийхгүй шүү гээд хэд хэд хэлчихсэн чинь өрөөнд байсан сувилагч нь тариа хийнээ гээд хүүг цаашлуулаад, эмч хүүг мэдэх болохоор хийхгүй ээ гээд би ч бас хийхгүй ээ зүгээр гээд байхад л хажуунаас дахиад тариа хийнээ гээд байдаг🤦♀️. Хэд ч хэлчив. Хүү маань бүр сандраад л. Яахав нэлээн том банди орж ирээд тэгж хэлээд байхаар нь хөөрхөн санагдаад явуулмаар байсын байлгүй. Өхөөрдөөд байгааг нь ойлгоод байгаа ч илэрхийлэл нь маш буруу. Хэрэв тариа хийх шаардлага үнэхээр гарвал тодорхой хугацааны өмнөөс үе шаттайгаар янз бүрийн аргаар сэтгэл санааг нь бэлдэх байхгүй юу. Ер нь зөвхөн аутизмтай ч гэлтгүй ямар ч хүүхэд эмнэлгээр ороод гарахад эмч сувилагч нар ингэж айлгах байдлаар тогломооргүй л санагдсан. За яахав энгийн хүүхдүүд бол том болсон хойноо гайгүй л байх. Харин манай хүү шиг хүүхдүүд айдас трауманаасаа болоод эмнэлэг хэзээ ч зүглэхгүй байж мэдэх гайхамшигтай хүмүүс шүү дээ.