Career Match

Career Match Нийгэмд чиглэсэн “Match” төсөл нь ЕБС- ийн сурагчид, залуу үеийнхэндээ мэргэжил, карьер сонгох үйл явцад нь туслалцаа үзүүлэх зорилготой.
(1)

23/08/2021

Ямар мэргэжил эзэмших талаараа эргэлзсээр л байна уу?

Бид Career Match-ын ээлжит нэгэн дугаараар та бүхэндээ Монголын хөдөлмөрийн зах зээл дээр нэн эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдийн нэг болох “ЭХ БАРИГЧ” мэргэжилтний талаар мэдээллийг хүргэж байна.

Эх баригч нь үйлчлэх хүрээний хүн амд эх, хүүхэд , нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай, жигд хүртээмжтэй, чанартай үзүүлэх зорилготой мэргэжилтэн юм.

Дэлхийн хэмжээнд 43.5 сая эрүүл мэндийн ажилтан байгаагийн 20.7 сая нь сувилагч, эх баригч билээ.

Манай улсын хувьд 2015 онд хамгийн анхны бакалаврын зэрэгтэй эх баригч нарыг төгсгөсөн бөгөөд одоогийн байдлаар 950+ эх баригч нар 25+ салбаруудад ажиллаж байна.

Бидэнд өөрийн мэргэжлийн талаар сонирхолтой мэдээллийг хүргэсэн Эх барих эмэгтэйчүүдийн ахлах зэрэгтэй эмч, АУ-ны докторант
АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн эх барих, эх хүүхдийн тэнхимийн багш Л.Туяацацрал танд маш их баярлалаа!

Хэрвээ та энэ мэргэжлээр сурахыг хүсвэл АШУҮИС-ийн Сувилахуйн Сургууль-ийг зориорой.

Өөрийгөө бүтээх томоохон аялалд чинь амжилт хүсье!
FIND YOUR TRUE MATCH ❤

CAREER MATCH ПОДКАСТ СУВАГТ SPECIAL ДУГААР НЭМЭГДЛЭЭ ✌Энэ дугаарт Career Match төслийн багийн гишүүд карьер, мэргэжил со...
19/06/2021

CAREER MATCH ПОДКАСТ СУВАГТ SPECIAL ДУГААР НЭМЭГДЛЭЭ ✌

Энэ дугаарт Career Match төслийн багийн гишүүд карьер, мэргэжил сонголт болон төслийн талаарх өөрийн бодлоо хуваалцлаа.

Подкаст сонсох холбоос:
Mplus: https://bit.ly/35BcoyJ
Spotify: https://spoti.fi/2TFSlfP

MAY YOU FIND YOUR TRUE MATCH ❤

10/06/2021
Хөтөлбөрийн маягт хүлээн авах холбоос 👇🏼
07/06/2021

Хөтөлбөрийн маягт хүлээн авах холбоос 👇🏼

The Mongolian Young Scholars application is OPEN. MYSP is a week-long intensive academic program intended to introduce Mongolian high school students to university-level liberal arts courses and provide guidance on the global college admission process.

Мэргэжил сонголтын зөвлөгөө өгөх өдөрлөгийг 2021.05.19-ний өдөр амжилттай зохион байгууллаа. 💪🏼Сурагчдад маань үнэ цэнтэ...
23/05/2021

Мэргэжил сонголтын зөвлөгөө өгөх өдөрлөгийг 2021.05.19-ний өдөр амжилттай зохион байгууллаа. 💪🏼
Сурагчдад маань үнэ цэнтэй мэдээлэл хүргэсэн Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвийн мэргэжил сонголтын зөвлөх, Canada Fund Girls' Empowerment төслийн зөвлөх М.Мөнхнайрамдал багшдаа маш их баярлалаа. Идэвхтэй байсан хүүхдүүддээ ч гэсэн маш их баярлалаа. Та бүгддээ амжилт хүсье.🤩🥰

Бид халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, үйл ажиллагаагаа амжилттай зохион байгууллаа.

21/05/2021

ОХУ, ХБНГУ их дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах боломжууд.
Бичлэг нөхөгдөж орлоо ✌️

YouTube-с олон сонирхолтой хичээлийг үнэ төлбөргүй үзэх, суралцах боломж маш олон байдаг. Энэ удаагийн “Tip” булангаараа...
21/05/2021

YouTube-с олон сонирхолтой хичээлийг үнэ төлбөргүй үзэх, суралцах боломж маш олон байдаг. Энэ удаагийн “Tip” булангаараа бид та бүхэнд дараах хаягуудыг санал болгож байна. ⬇️

Та бүхэнд бусадтайгаа хуваалцах YouTube хаяг байгаа бол коммент хэсэгт үлдээгээрэй. 💥

21/05/2021

“БНХАУ болон Франц улсын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй элсэн суралцах боломжууд” цахим хэлэлцүүлэг
Доорх линкээр https://zoom.us/j/93623788561 та хэлэлцүүлэгт орох боломжтой.
Хэлэлцүүлгийн үеэр идэвхтэй оролцсон нэг оролцогч дэмжигч байгууллагын бэлэгтэй.

“Match” төслийн хүрээнд бид оюутан, сурагч нартаа зориулан 4 өдрийн “Цахим хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж байгаа билээ...
20/05/2021

“Match” төслийн хүрээнд бид оюутан, сурагч нартаа зориулан 4 өдрийн “Цахим хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж байгаа билээ.
Маргааш буюу 2021.05.21 - нд: “БНХАУ болон Франц улсын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй элсэн суралцах боломжууд” сэдвийн хүрээнд явагдах болно.
Хэлэлцүүлэг Zoom болон Facebook Live-аар зэрэг явагдана. Доорх линкээр https://zoom.us/j/93623788561 та хэлэлцүүлэгт орох боломжтой бөгөөд сонирхсон хүн бүхэнд нээлттэйгээр үнэ төлбөргүй явагдана.
Хэлэлцүүлгийн үеэр идэвхтэй оролцсон нэг оролцогч дэмжигч байгууллагын бэлэгтэй.

Хэлэлцүүлэг маань 30 минутын дараа эхлэх гэж байна шүү 😁
20/05/2021

Хэлэлцүүлэг маань 30 минутын дараа эхлэх гэж байна шүү 😁

“Match” төслийн хүрээнд бид оюутан, сурагч нартаа зориулан 4 өдрийн “Цахим хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж байгаа билээ.
Маргааш буюу 2021.05.20 - нд: “АНУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй элсэн суралцах боломжууд” сэдвийн хүрээнд Харвардын их сургуульд 100% тэтгэлэгтэйгээр амжилттай суралцаж буй Жавхлан зочин илтгэгчээр орох болно.
Хэлэлцүүлэг Zoom болон Facebook Live-аар зэрэг явагдана. Доорх линкээр https://zoom.us/j/99862241082 та хэлэлцүүлэгт орох боломжтой бөгөөд сонирхсон хүн бүхэнд нээлттэйгээр үнэ төлбөргүй явагдана.
Хэлэлцүүлгийн үеэр идэвхтэй оролцсон нэг оролцогч дэмжигч байгууллагын бэлэгтэй.

“Match” төслийн хүрээнд бид оюутан, сурагч нартаа зориулан 4 өдрийн “Цахим хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж байгаа билээ...
19/05/2021

“Match” төслийн хүрээнд бид оюутан, сурагч нартаа зориулан 4 өдрийн “Цахим хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж байгаа билээ.
Маргааш буюу 2021.05.20 - нд: “АНУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй элсэн суралцах боломжууд” сэдвийн хүрээнд Харвардын их сургуульд 100% тэтгэлэгтэйгээр амжилттай суралцаж буй Жавхлан зочин илтгэгчээр орох болно.
Хэлэлцүүлэг Zoom болон Facebook Live-аар зэрэг явагдана. Доорх линкээр https://zoom.us/j/99862241082 та хэлэлцүүлэгт орох боломжтой бөгөөд сонирхсон хүн бүхэнд нээлттэйгээр үнэ төлбөргүй явагдана.
Хэлэлцүүлгийн үеэр идэвхтэй оролцсон нэг оролцогч дэмжигч байгууллагын бэлэгтэй.

CAREER MATCH подкастад шинэ дугаар нэмэгдлээ🌟Энэ удаагийн дугаарт архитектур мэргэжилтэй Номиндарь оролцлоо. Анаграм ком...
18/05/2021

CAREER MATCH подкастад шинэ дугаар нэмэгдлээ🌟

Энэ удаагийн дугаарт архитектур мэргэжилтэй Номиндарь оролцлоо. Анаграм компанид архитекторын чиглэлээр 6 жилдээ ажиллаж буй бөгөөд шинэ яармаг төсөл дээр ажилласан туршлагатай билээ. Архитектур мэргэжлийн талаар олон сонирхолтой зүйлсийг ярьж өгснөөс гадна өөрийн ажил мэргэжил, карьер төлөвлөлтийн талаарх бодлоо бидэнтэй хуваалцлаа.

Номиндарь нь 'Бидний Нууц Подкастын' хөтлөгч Номи нэрээрээ олон залуусын дунд танигдсан билээ

Подкаст сонсох холбоос:
MPlus: https://bit.ly/3uTjqd8
Youtube: https://bit.ly/2S8Q1gM
Spotify: https://spoti.fi/3humZCO

FIND YOUR TRUE MATCH ❤️

18/05/2021

“МУ-ын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах боломжууд, оюутны дадлага хийхийн давуу талууд болон оюутны амьдрал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг маань явагдах бөгөөд та бүхэн оролцож буй илтгэгчдээс ажиллаж буй салбар болон мэргэжлийн талаар хүссэн асуултаа асуух боломжтой..

Цахим хэлэлцүүлэг маань эхлэхэд 1 цаг үлдлээ. Идэвхтэй оролцоорой. 😊Нэвтрэх Zoom холбоос: https://zoom.us/j/92477995464
18/05/2021

Цахим хэлэлцүүлэг маань эхлэхэд 1 цаг үлдлээ. Идэвхтэй оролцоорой. 😊
Нэвтрэх Zoom холбоос: https://zoom.us/j/92477995464

“Match” төслийн хүрээнд бид оюутан, сурагч нартаа зориулан 4 өдрийн “Цахим хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулах гэж байгааг...
17/05/2021

“Match” төслийн хүрээнд бид оюутан, сурагч нартаа зориулан 4 өдрийн “Цахим хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулах гэж байгаагаа дуулгахад таатай байна.

2021.05.18 нд 19:00 цагаас : “МУ-ын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах боломжууд, оюутны дадлага хийхийн давуу талууд болон оюутны амьдрал” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг маань явагдах бөгөөд та бүхэн оролцож буй илтгэгчдээс ажиллаж буй салбар болон мэргэжлийн талаар хүссэн асуултаа асуух боломжтой.

Хэлэлцүүлэг Zoom болон Facebook Live-аар зэрэг явагдана. Доорх линкээр https://zoom.us/j/92477995464 та хэлэлцүүлэгт орох боломжтой бөгөөд сонирхсон хүн бүхэнд нээлттэйгээр үнэ төлбөргүй явагдана.

Хэлэлцүүлгийн үеэр нууц бэлгийг оролцогч нарын дунд зарлах учир та бүхэн идэвхтэй оролцоорой.

https://www.facebook.com/events/3611858218919344?ref=newsfeed

16/05/2021

"Мөрөөдөлдөө хүрэх алхам" цахим эсээ бичлэгийн уралдаанд ирүүлсэн зуу зуун эсээ дунд олон сурагчид гадны болон дотоодын их дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах өөрсдийн хүсэл зорилгоосоо бидэнтэй хуваалцсан билээ.

Тиймээс бид та бүхэндээ зориулан гадаад болон дотоодын их дээд сургуулиудад тэтгэлгээр элсэн суралцах боломжууд, сонгогдсон улсад суралцах орчин, бэрхшээлүүдийн талаар нээлттэй цахим хэлэлцүүлгийг дээрх товлосон өдрүүдэд хүргэхээр зорьж байна. Мөн түүнчлэн илтгэгч зочдоос өөрсдийнх нь ажиллаж буй салбар, мэргэжлийн талаар хүссэн асуултаа асуух боломжтой.

Хэлэлцүүлэг ZOOM дээр явагдах бөгөөд холбогдох линкийг цахим хаягууд дээрээ урьдчилан тавих болно. Мөн xэлэлцүүлгийн үеэр нууц бэлгүүдийг оролцогч нарын дунд задлах тул та бүхэн идэвхтэй оролцоорой 🌟

“Мөрөөдөлдөө хүрэх алхам” сэдэвт цахим эсээ бичлэгийн уралдаанд оролцсон хүүхдүүдийн эсээний хэсгүүдээс бүрдсэн ЦАХИМ МӨ...
15/05/2021

“Мөрөөдөлдөө хүрэх алхам” сэдэвт цахим эсээ бичлэгийн уралдаанд оролцсон хүүхдүүдийн эсээний хэсгүүдээс бүрдсэн ЦАХИМ МӨРӨӨДЛИЙН САМБАР-ыг хүргэж байна.

Монголын булан бүрт суугаа бидний үргэлжлэл, ирээдүй болсон хүүхдүүдийн мөрөөдөл, ирээдүйн зорилго ❤️

Уралдаанд маань оролцсоноороо өөрийн бодлоо эргэцүүлж, цэгцэлж, дүгнэлт хийн мэргэжлээ сонгоход нь багахан ч гэсэн нэмэр болсон гэж найдаж байна.
Хүсэл мөрөөдөл, зорилго бүр нь биеллээ олох болтугай. Өөрийгөө бүтээх томоохон аялалд чинь амжилт хүсье! ❤️

“Мөрөөдөл гэдэг яг л гэрэл шиг. Мөрөөдөл байгаа цагт хүний амьдралын унтраалга үргэлж гэрлийг асаалттай байлгана. Мөрөөдөл байхгүй бол харанхуйд гацсантай л адил. Мөрөөдөлдөө эргэлзвэл гэрэл асч унтарна. Энэ нь гэрлийг шатаах аюултай. Харин мөрөөдөлдөө хүрсэн цагт амьдрал өөрөө гэрэлтэнэ.”
М. Мөнх-Учрал, Үй-Цай, 7 анги

12/05/2021

Сурагчийн ширээнээс оюутны амьдралд хөл тавихаар хүсэл тэмүүллээр жигүүрлэн буй 12-р ангийн сурагчдад зориулан ХААН Банк Сангаас “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө 15 дахь жилдээ зарлалаа.
Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай үргэлжлэх тул амжиж бүртгүүлээрэй.
Амжилт хүсье.
Хөтөлбөрт онлайнаар бүртгүүлэх холбоос:
http://bit.ly/Scholarship-apply

Хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг:
http://bit.ly/KBF-Scholarship

Таны шийдвэрт юу нөлөөлөх вэ?- Мэдээж таны үзэл бодол шүү дээ. Ямар ч шийдвэр гаргасан, хариуцах эзэн нь та өөрөө гэдгий...
12/05/2021

Таны шийдвэрт юу нөлөөлөх вэ?

- Мэдээж таны үзэл бодол шүү дээ. Ямар ч шийдвэр гаргасан, хариуцах эзэн нь та өөрөө гэдгийг үргэлж санаж байгаарай. 💪🏼💪🏼

Гэхдээ мэдээж танаас илүү туршлагатай нэгнээс зөвлөгөө авах нь буруу зүйл биш шүү. Тэдний зөвлөгөөг хүлээж аваад, өөрөө дүгнэлт хийж, шийдвэрээ гаргахад л хангалттай. 🤩🙌🏼🙌🏼

CAREER MATCH ПОДКАСТ СУВАГТ ШИНЭ ДУГААР НЭМЭГДЛЭЭ ✌️Монголын Мэдээллийн технологийн салбарын төлөөлөл Ай Ти Зон компаний...
11/05/2021

CAREER MATCH ПОДКАСТ СУВАГТ ШИНЭ ДУГААР НЭМЭГДЛЭЭ ✌️

Монголын Мэдээллийн технологийн салбарын төлөөлөл Ай Ти Зон компаний дэд захирал, IT инженер мэргэжилтэй Төрмөнх ах энэ дугаарт өөрийн олж авсан туршлага, мэдлэгээсээ бид бүхэнтэй хуваалцлаа. Монголын МТ салбар чадварлаг инженерүүдийн эрэлд гарсан талаарх сонирхолтой ярилцлага өрнүүлсэн шүү IT-ийн салбарыг сонирхож байгаа залуучууд заавал сонсоорой! :)

Подкаст сонсох холбоос:
Mplus: https://bit.ly/3bhKlrq
Youtube: https://bit.ly/3uC7VXt
Spotify: https://spoti.fi/33uHiYC

FIND YOUR TRUE MATCH ❤️

“Match” төслийн хүрээнд зохион байгуулагдсан “МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ АЛХАМ” сэдэвт цахим эсээ бичлэгийн уралдаанд нийт 13...
10/05/2021

“Match” төслийн хүрээнд зохион байгуулагдсан “МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ АЛХАМ” сэдэвт цахим эсээ бичлэгийн уралдаанд нийт 13 аймаг, хотын 31 сургуулиас 429 хүүхэд эсээгээ явуулснаас:
🥇I байр
СХД 12-р сургуулийн сурагч Д.Номин-Эрдэнэ
🥈II байр
Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн сурагч Э.Энхмандах
🥉III байр
23-р сургуулийн сурагч Б.Бат-Ундрал
🎖IV байр
153 – р сургуулийн сурагч Б.Энхгэрэл
🎖V байр
Завхан аймгийн ЕБЛ Чандмань-Эрдэнэ сургуулийн сурагч О.Уянга
🏅Тусгай байр
Орхон аймгийн Орхон Эмпати сургуулийн сурагч С.Наранмандах
🏅Сант сургуулийн сурагч Ж.Хулан
🏅Байгальд ээлтэй 79 дүгээр сургуулийн сурагч Х.Энхмаа нар тус тус тодорлоо.

Өрсөлдөөн маш ширүүн болж өнгөрлөө. Шүүгчдийн бүрэлдэхүүнд зохион байгуулагч, дэмжигч байгууллагуудын төлөөлөл болон “Match” төслийн баг хамт олон оролцож хүүхэд бүрийн эсээний дундаж оноог гарган эцсийн дүнг та бүгдэд хүргэлээ.

Уралдаанд идэвхтэй оролцсон бүх сурагч нартаа маш их БАЯРЛААА. Дараа дараагийн үйл ажиллагаанд маань мөн идэвхтэй оролцоорой.

Мөрөөдөл, зорилго бүр нь биеллээ олох болтугай. Өөрийгөө бүтээх томоохон аялалд чинь амжилт хүсье!

“Match” төслийн хамт олноос ❤️

💫 Tip of the dayЭЕШ-ын бүртгэл дуусч, шалгалт өгөх товлосон цаг улам ойртож буй энэ цаг үед олон хичээлийн мэдлэгээ бата...
09/05/2021

💫 Tip of the day

ЭЕШ-ын бүртгэл дуусч, шалгалт өгөх товлосон цаг улам ойртож буй энэ цаг үед олон хичээлийн мэдлэгээ бататгах, ойлголтоо тодруулах гэх мэт хүндрэл бэрхшээлүүд бидэнд тулгардаг билээ.

Та бүхэн бидний сонирхуулж буй Ю-түб хаягууд болон онлайн платформууд руу орж мэдлэгээ тэлээрэй.

Тайлбар:

Tibees - Физик, математикийг мааш гоёоор дүрсэлж тайлбарладаг. Бас олон гоё зөвлөгөөнүүд бий.

Eddie woo- Энэ хүний талаар ярилтгүй. Зүгээр гайхамшиг. Математикаа ингээд заалгуулаад байвал амархан ГОД-лоно биздээ.

MIT·OCW - MIT-ын онлайн курс хичээлүүд. Дэлхийн түвшний 2300+ хичээл үнэгүй байдаг гэхээр л... Сурах зүйл ч дуусашгүй их юм даа.

KHAN ACADEMY - Даян дэлхийн хүүхдүүдэд үнэгүй мэдлэгийг өндөр түвшинд хүргэж байгаа тэдэнд зүгээр ❤️🙏
YOUR TRUE MATCH ❤️

Бид энэ удаагийн дугаараар Мэдээллийн технологи /Information technology/ салбарын талаар мэдээлэл хүргэж байна. Тун удах...
06/05/2021

Бид энэ удаагийн дугаараар Мэдээллийн технологи /Information technology/ салбарын талаар мэдээлэл хүргэж байна. Тун удахгүй уг салбарт ажилладаг мэргэжилтэн манай подкастын зочноор оролцох болно. 🤩🤩🤩

Сонирхолтой баримт🔎:
Ойролцоогоор МЭӨ 3000 жилийн тэртээд Месопотами дахь Шумерчууд бичиг үсэг бий болгосноос эхлэн хүн төрөлхтөн мэдээллийг хадгалах, олборлох, ашиглах мөн мэдээлэл солилцох болсон боловч мэдээллийн технологи гэх нэр томъёог анх 1958 онд “Харвардын Бизнесийн тойм” сэтгүүлийн нийтлэлд Харолд Ж Леавит болон Томас Л Вислер нар бичсэн бөгөөд “Энэ шинэ технологид одоогоор тогтсон ганц ч нэр байхгүй байна.
Бид үүнийг мэдээллийн технологи гэж нэрлэх хэрэгтэй.” гэсэн байдаг. 🤓

Та өөрийнхөө тухай сөргөөр бодож, өөртөө итгэх итгэл, баяр хөөрөө үгүй хийж байгаа юм биш биз дээ... 🥺Амжилт болон аз жа...
04/05/2021

Та өөрийнхөө тухай сөргөөр бодож, өөртөө итгэх итгэл, баяр хөөрөө үгүй хийж байгаа юм биш биз дээ... 🥺

Амжилт болон аз жаргалд хүрэх хамгийн чухал алхам нь өөртөө урам зориг өгч, өөрийгөө хайрлах явдал юм шүү. Амжилт! 🥰

Мэргэжил сонголт, карьер төлөвлөлттэй холбоотой шилдэг TED Talks-ийг бид та бүхэндээ санал болгож байна. 🤩Танд эдгээрээс...
27/04/2021

Мэргэжил сонголт, карьер төлөвлөлттэй холбоотой шилдэг TED Talks-ийг бид та бүхэндээ санал болгож байна. 🤩

Танд эдгээрээс гадна санал болгох TED Talks байгаа бол коммент хэсгээр бидэнтэй хуваалцаарай. ⬇️⬇️⬇️

CAREER MATCH СУВАГТ ПОДКАСТЫН ШИНЭ ДУГААР НЭМЭГДЛЭЭ✌Монсей эмнэлгийн шүдний их эмчээр ажилладаг Оюундарийг та бүхэнд тан...
22/04/2021

CAREER MATCH СУВАГТ ПОДКАСТЫН ШИНЭ ДУГААР НЭМЭГДЛЭЭ✌

Монсей эмнэлгийн шүдний их эмчээр ажилладаг Оюундарийг та бүхэнд танилцуулж байна. АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуулийг төгсөөд шүдний их эмч мэргэжлээрээ ажиллахаас гадна Томужин Академид химийн багшаар ажиллаж байсан туршлагатай билээ. Энэ удаагийн дугаарт шүдний эмчийн ажил мэргэжлийн талаар мэдээлэл өгөхөөс гадна гадаадад суралцахад юуг анхаарч бэлдэх талаар олон зүйлсийг ярилцлаа.

Та доорх холбоосоор хүлээн авч сонсоорой:
Mplus: https://bit.ly/3gwMKSq
Youtube: https://bit.ly/3xfKxRi
Spotify: https://spoti.fi/3xe3oMD
Castbox: https://bit.ly/3dGbfec

FIND YOUR TRUE MATCH ❤❤❤


Цахим эсээ бичлэгийн уралдаан маань хаагдахад 10 хоног үлдлээ. Амжилт хүсье! ✨Карантины үеэр бүгдээрээ гэр гэртээ байцга...
22/04/2021

Цахим эсээ бичлэгийн уралдаан маань хаагдахад 10 хоног үлдлээ. Амжилт хүсье! ✨

Карантины үеэр бүгдээрээ гэр гэртээ байцгааж Career Match-тай хамт үр бүтээлтэй өнгөрүүлцгээе 😊

Шүд эрүүл бол бие эрүүл гэгддэг. Шүд өвчилснөөс бусад эрхтэнд нөлөөлдөг тул шүдний эрүүл мэндээ байнга анхаарч, тогтмол ...
19/04/2021

Шүд эрүүл бол бие эрүүл гэгддэг. Шүд өвчилснөөс бусад эрхтэнд нөлөөлдөг тул шүдний эрүүл мэндээ байнга анхаарч, тогтмол үзлэгт орохыг эмч нар зөвлөдөг билээ.

Шүдний эмч нь манай гараг дээр үүсч бий болсон хамгийн ахны мэргэжлүүдийн нэг гэдгийг та мэдэх үү?
Хүн төрөлхтний хувьд олон зуун жилийн хувьд амны хөндийн эрүүл мэнд асуудал болсоор иржээ. Дэлхийн анхны шүдний эмч Хэси Ра хэмээх хүн байсан бөгөөд МЭӨ 2600 онд Египетэд амьдардаг байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
FIND YOUR MATCH!

#мэргэжилсонголт #шүднийэмч

Address

Ulaanbaatar

Telephone

+97680770603

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Career Match posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Career Match:

Videos

Share

Category



You may also like