Нийслэлийн Бодлогын Судалгаа, Шинжилгээний Төв

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Нийслэлийн Бодлогын Судалгаа, Шинжилгээний Төв

Нийслэлийн Бодлогын Судалгаа, Шинжилгээний Төв Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэргэдэх судалгаа, шинжилгээний төв

"Хотын олон талт төлөвлөлт, тогтвортой хөгжил" форум зохион байгуулагдлааБүс нутагт амьдрахад таатай нөхцөлийг бий болго...
12/12/2024

"Хотын олон талт төлөвлөлт, тогтвортой хөгжил" форум зохион байгуулагдлаа
Бүс нутагт амьдрахад таатай нөхцөлийг бий болгох, хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, иргэдэд таатай, эрүүл, аюулгүй, байгаль орчинд ээлтэй дэд бүтэц бүхий хотуудыг хөгжүүлэх зорилгын хүрээнд "Хотын олон талт төлөвлөлт, тогтвортой хөгжил" форумыг өнөөдөр зохион байгуулж байна. Тус форумыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон НҮБ-ХАБИТАТ, ДЭМБ хамтран зохион байгуулж буй.
Форумын үеэр хот төлөвлөлтийн үзэл баримтлал, шийдэл болон хот байгуулалтын хамтын ажиллагаа сэдвээр хуралдаж, илтгэл хэлэлцүүллээ. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Шинэ Зуунмод хот, Шинэ Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт болон бусад төслүүдийн танилцуулгаар үзэсгэлэн гаргасан бөгөөд Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үзэл баримтлалын төсөл, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, “20 минутын хот”-ын үзэл баримтлалын төсөлд санал асуулга явууллаа.

null

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина
10/12/2024

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

null

Улаанбаатар хотын анхны дагуул хот болох Шинэ Зуунмод хотыг түшиглэн дата төв байгуулна
10/12/2024

Улаанбаатар хотын анхны дагуул хот болох Шинэ Зуунмод хотыг түшиглэн дата төв байгуулна

null

Сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтад зориулж 66 иргэн, хуулийн этгээдийн газрыг нөхөн олговортойгоор чөлөөллөө.Нийс...
10/12/2024

Сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтад зориулж 66 иргэн, хуулийн этгээдийн газрыг нөхөн олговортойгоор чөлөөллөө.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас энэ онд нийслэлийн Засаг даргын 46 удаагийн захирамжаар 372 иргэн, хуулийн этгээдийн газрыг нөхөн олговортойгоор чөлөөлсөн байна. Тодруулбал, Толгойт, Ард Аюушийн өргөн чөлөө орчимд авто зам, шугам сүлжээний ажлын хүрээнд 358 иргэн, хуулийн этгээдийн газрыг бүрэн чөлөөлж дууссан. Мөн нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ая тухтай орчинд хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх зорилгоор шинээр цэцэрлэг барих, өргөтгөх ажлууд үргэлжилж буй. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын 17 удаагийн захирамжаар 66 иргэн, хуулийн этгээдийн газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх ажлыг зохион байгуулсан байна.

null

Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжлүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, батлуулах үйл ажиллагааны хүрээнд Х...
09/12/2024

Улаанбаатар хотын 2040 он хүртэл хөгжлүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, батлуулах үйл ажиллагааны хүрээнд Хот байгуулалт, хотын стандартын газар зохион байгуулсан “ОЛОН ТӨВТ ХОТ- ИРГЭДИЙН ОРОЛЦОО” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд төвийн Өгөгдөл, мэдээллийн ахлах шинжээч Э.Оюунбилэг “Улаанбаатар хотын төвлөрөл RS, GIS ашиглан тодорхойлох нь” сэдвээр Дэд байр, Хот байгуулалт, дэд бүтцийн шинжээч Э.Энхзаяа “20 минутын хотын үзэл баримтлалыг ашиглан сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг орон зайн шинжилгээний аргаар тооцох нь” сэдвээр 3 дугаар байр эзэлж тус тус амжилттай оролцлоо.

“ХОТЫН ТАЙЛАЛ” ном хэвлэгдэн гарлааНийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Хот төлөвлөлтийн зөвлөх Ч.Сумаахүү ...
03/12/2024

“ХОТЫН ТАЙЛАЛ” ном хэвлэгдэн гарлаа
Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Хот төлөвлөлтийн зөвлөх Ч.Сумаахүү Улаанбаатар хотын хот төлөвлөлтөд чиглэл, зөвлөмж болгох зорилгоор Майкал Сторпер зохиолчийн “Хотын тайлал” хөгжил хэрхэн өрнөв? номыг орчуулан гаргалаа. АНУ-ын Хот ба бүс нутгуудын хөгжлийн комиссын Судалгаа шинжилгээний хорооны дарга тэрээр улс төр, эдийн засаг, институцийн байгууламж, нийгмийн харилцан ажиллагааны чанар хотууд, тэдгээрийн агломерациудын амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар АНУ, Франц, Европын Холбоо, бусад орнуудын эрдэмтдийн судалгааны үр дүн, эх сурвалж, жишээ, сургамжийг дээрх номондоо өгүүлсэн байна. Төвийн захирал Р.Дагва, Зөвлөлүүдийн Нарийн бичгийн дарга доктор, М.Буяндэлгэр нар уг номыг редакторласан ба “ХОТЫН ТАЙЛАЛ” ном Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн бүтээл юм.

Нийслэлийн Бодлогын, судалгаа шинжилгээний төв Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд "ОХИД, ЭМЭГТЭЙЧҮ...
02/12/2024

Нийслэлийн Бодлогын, судалгаа шинжилгээний төв Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд "ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-шалтаг бүү тооч" уриалгад нэгдлээ.

“Этүгэн Их сургууль”-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. “ӨНӨӨДРИЙН ИННОВАЦ-МАРГААШИЙН ХӨГЖИЛ” сэдэв...
29/11/2024

“Этүгэн Их сургууль”-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
“ӨНӨӨДРИЙН ИННОВАЦ-МАРГААШИЙН ХӨГЖИЛ” сэдэвт ЭТҮГЭН ИННОВАЦЫН ӨДРҮҮД-III арга хэмжээнд Этүгэн их сургуулийн урилгаар Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв оролцлоо. Арга хэмжээний үеэр “Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв” болон “Этүгэн Их сургууль” хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичгийн хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар шинэ санал, санаачилгаа харилцан солилцох, Улаанбаатар хотын хөгжлийн шийдэлд хамтран оролцохоор боллоо. Этүгэн их сургуулийг төлөөлж ЭИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац, гадаад харилцаа хариуцсан дэд захирал, доктор, дэд профессор Б.Насанбаяр, төвийг төлөөлж Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал нар дээрх санамж бичгийг байгууллаа.

2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 11:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөс цэ...
28/11/2024

2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 11:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөс цэвэрлэх ажилд нийт 33 байгууллагын 1200 гаруй зам талбайн үйлчлэгч, 80 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн нийслэлийн хэмжээнд нийт 5217 тонн давс, 4831 тонн бодисын нөөцтэй байна.

📌2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 11:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөс цэвэрлэх ажилд нийт 33 байгууллагын 1200 гаруй зам талбайн үйлчлэгч, 80 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн нийслэлийн хэмжээнд нийт 5217 тонн давс, 4831 тонн бодисын нөөцтэй байна.

Тэртээх 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ардын “Бүгд Найрамдах Улс”-аа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан. И...
26/11/2024

Тэртээх 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ардын “Бүгд Найрамдах Улс”-аа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан. Ийнхүү Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, 100 жилийг ардаа үдсэн түүхт ойгоо тэмдэглэж байна. 🇲🇳🇲🇳🇲🇳

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэнд, боловсролын хүртээмжийн талаар судалгаа, дүн шинжилгээ хийх зөвлөх үйлчилгээний б...
21/11/2024

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэнд, боловсролын хүртээмжийн талаар судалгаа, дүн шинжилгээ хийх зөвлөх үйлчилгээний баг сонгон шалгаруулна.

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэнд, боловсролын хүртээмжийн талаар судалгаа, дүн шинжилгээ хийх зөвлөх үйлчилгээний баг сонгон шалгаруулна

Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй холбогдуулан “Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэнд, боловсролын хүртээмжийг хүн амын нягтралд тулгуурлан тооцоолол хийх, нийслэлийн бодлогод тусгах зөвлөмж гаргах, хөгжлийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий шийдэл гаргах” ажилд зөвлөх үйлчилгээний баг сонгон шалгаруулна. Иймд дээрх чиглэл бүхий зөвлөх баг (хувь иргэн зөвлөх), сонирхсон этгээд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
https://ulaanbaatar.mn/news/20294

20/11/2024

УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН ХҮРТЭЭМЖИЙН ТАЛААР СУДАЛГАА, ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАГ
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАР

2024 оны 11 дүгээр сарын 20 Улаанбаатар хот

Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдахтай холбогдуулан “Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэнд, боловсролын хүртээмжийг хүн амын нягтралд тулгуурлан тооцоолол хийх, нийслэлийн бодлогод тусгах зөвлөмж гаргах, хөгжлийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий шийдэл гаргах” ажилд зөвлөх үйлчилгээний баг сонгон шалгаруулахаар зар хүргэж байна.
Иймд дээрх чиглэл бүхий зөвлөх баг (хувь иргэн зөвлөх), сонирхсон этгээд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтыг хүлээн авах хугацаа, газар:
Сонирхсон этгээд холбогдох мэдээллээ шуудангаар (цаасаар) “БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” НТҮГ-ын дор дурдсан хаягаар 2024 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

Утас: 11-320621
Цахим хаяг: [email protected]
Хаяг: Хан-Уул дүүрэг, 23-р хороо, Нийслэлийн Төр Захиргааны Байр Б-блок, 12 давхар, 1214 тоот



НИЙСЛЭЛИЙН “БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” НТҮГ

ХАЙРТАЙ ГЭР БҮЛЭЭ УГААРЫН ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЬЕ!
20/11/2024

ХАЙРТАЙ ГЭР БҮЛЭЭ УГААРЫН ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЬЕ!

📌 "Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв"📌 Авлигад үгүй гэж хэлцгээе📌 110 утас руу үнэгүй залгах боломжтой.
18/11/2024

📌 "Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв"
📌 Авлигад үгүй гэж хэлцгээе
📌 110 утас руу үнэгүй залгах боломжтой.

16/11/2024
Төвийн Захиргааны ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш Tsend-Ayush Baasanjav “ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨЛӨВЛӨЛТ, ГҮЙЦЭТГЭЛ” сургалт н...
14/11/2024

Төвийн Захиргааны ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш Tsend-Ayush Baasanjav
“ҮР ДҮНД СУУРИЛСАН ТӨЛӨВЛӨЛТ, ГҮЙЦЭТГЭЛ” сургалт нийслэлийн харьяа байгууллагын төрийн албан хаагчдад орлоо.
Монгол Улсын Засгийн газар болон Удирдлагын академиас хамтран хэрэгжүүлж байгаа Монгол Улсын дунд хугацааны бодлогын баримт бичгийг “Үр дүнд суурилсан төлөвлөлт”-өөр боловсруулах чиглэлийн хүрээнд Удирдлагын академи дээр 2024 оны 11 дүгээр сарын 06,07-ны өдрүүдэд сургагч багш бэлтгэх сургалтад тус төвийн Захиргааны ахлах мэргэжилтэн Б.Цэнд-Аюуш хамрагдаж сургагч багш боллоо. Дээрх ажлын хүрээнд нийслэлийн харьяа байгууллагын төрийн албан хаагчдад 2024 оны 11 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд “Үр дүн суурилцсан төлөвлөлт, гүйцэтгэл” сургалт орж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг байгууллагын стратеги төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд уялдуулан төлөвлөх, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга зүйн мэдлэг, ур чадвар эзэмшүүлж, мэдлэг олголоо.

Address

1214 тоот, 12 давхар, Б блок Нийслэлийн төр захиргааны байр 23-р хороо, Хан-Уул дүүрэг
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэлийн Бодлогын Судалгаа, Шинжилгээний Төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Нийслэлийн Бодлогын Судалгаа, Шинжилгээний Төв:

Share