TEAM META /Mongolian PUBGM Clan/

TEAM META /Mongolian PUBGM Clan/ Mongolian PUBGM Clan

07/04/2022

За тэгэхээр одооноос clan-даа хүн нэмж авнаа😄. Шаардлага гэвэл:
-16+
-Хэрүүл уруул хийгээд байдаггүй
-Идэвхитэй кланыхантайгаа тоглодог
-Mic-тэы бол сайн.
-Leader болон Co нарынхаа үгийг сонсдог
-tag шууд зүүгээд орж ирнэ
-full sq орж ирж болно
-нүүдлийн шувууд хэрэггүй
Kd цол гэх мэт зүйлс ямар ч чиний тоглолтын балалгаа биш зүгээр л тоо болохоор тиймэрхүү энгийн шаардлага тавихгүэ сайн мууг бол нэглээд шалагчихна. Хоорондоо хэрүүл маргаан үүсээд байхааргүй дажгүй зан ааштай бол сайн.

24/03/2022

Манайхан жхн ялгаварлан гадуурхалт нь их болсон ч юм шиг санагдах юм. Сая зүгээр л схн pubg тоглоод бж бхд наадах чинь суга тэрийг ч тэгж чаддаггү энийг ч энгэж чаддаггү гээд л хамт тоглохгүй гэснээ жийгээд л... Тоглох тусмаа зарим нь тилт авж уурлаад л. Би хувьдаа бодохдоо энийг тилт уур бухимдалаа гаргах гэж бусадтай хөгжилтэй байх гэж хэн нэгэнтэй ядаж танилцаад холбогддог найзтай болчих гэж л тоглодогшд. Тоглоход заавал сайн муу нь хамаатай биш ээ. Зүгээр л гоё харилцаатай гоё идэвхитэй тгэд нээх хэрүүл уруул хийгээд байдаггү тоглож бхда нөхөрсөг байхыг л хүсдэг. Энийг уншсан хүн бүр ч гэсэн нэг юм ойлгоосой гэж хүсье даа.
~Иба

11/03/2022

🔥GRIMM LEAGUE TAX-20K🔥

✨A ZONE 2022-03-12-nd 5 MAP start 19:00 streamtei
✨B ZONE 2022-03-12-nd 5 MAP start 19:10 streamtei
✨Zone tus burees 10 team garna

✨FINAL 2022-03-13-nd 5 MAP start 19:00 streamtei
👩‍🏫Шагналын сан:
🥇1-р байр - 350K
🥈2-р байр - 200K
🥉3-р байр - 100K
🎖MVP тоглогч - 50K

Нийт 40 team бүртгэнэ.
Бүртгүүлэхийг хүсвэл пэйж-рүү чат

10/03/2022

Eyyyo залуусаа удахгүй сайхан мэдээтэйшд 😎

Монголынхоо нийт PUBGM тоглодог хөөрхөн охид бүсгүйчүүддээ "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн мэндийг...
08/03/2022

Монголынхоо нийт PUBGM тоглодог хөөрхөн охид бүсгүйчүүддээ "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн мэндийг хүргье ээ 💐

Буудсан бүхэн нь киллтэй
Тулсан бүхэн нь ялалттай
Тоглолт бүр нь хожилтой байг
Хожил бүхэн нь үнэ цэнэтэй байг

TEAM META /Mongolian PUBGM Clan/-ны хамт олноос 😊

27/02/2022

Highligh #1 by Iba

26/02/2022

Trash TDM Shots
Highlight by  。。。Iba

20/02/2022

Амралтийн өдрийн мэнд найзуудаа

Тэгэхээр миний зүгээс нэг энгийн мэдэгдэл хийх гэсэн юм.

Юуны түрүүнд Билгүүн миний бие тус кланыг байгуулаад 6 сарыг ардаа үлдээлээ. Энэ хугацаанд сайн муу хүнд хэцүү цаг үеүүдтэй учирсан. Харин тэр болгонд нь би ухраагүй, зогсоогүй, болиогүй. Боломж бололцоогоороо нөхцөл баыдлаас гарч ирсэн. Гэхдээ би ганцаараа ингэж энэ хүртэл явж ирээгүй юм шүү. Энэнд би гэлтгүй манай кланы гишүүд хүртэл нөлөөлсөн. Тэдэндээ үнэхээр баярладаг.

Та нарт клан удирдаад явна гэдэг амархан, хэн дуртай хүнээ ингэ тэг гэж захирдаг гэж боддог байх. Харин үнэндээ бол удирдана гэдэг бол үнэндээ тийм ч амар зүйл биш. Наад захийн жишээ гэхэд л шинэ гишүүн авахад юу анхаарах, орж ирсэн үед юу гэж хэлэх, ямар уур амьсгал бүрдүүлэх, бусадтай тааламжтай байлгах тал дээр анхаарна гэдэг бол энгийн л нэг жишээ. Харин цаашлаад уралдаан тэмцээнд орох багаа бүрдүүлэх, клан доторх гишүүд зохицуулах гээд хүндхэн асуудал бага багаар гарч ирдэг.

Удирдагч байх
Босс байх хоёр ялгаатай шүү

Бид олон танигдаагүй байж болно. Гэхдээ өдийг хүртэл шинэ шинэлэг зүйлс хийж, хийх гэж үзэж л явна. Бид 1-с биш 0-с нь эхлэсэн. Бидэнд дүрэм гэж байхгүй. Харин "Бие биентэйгээ эвтэй байгаарай" гэдэг миний ганцхан гуйлт л байдаг

Өнөөдрийг хүртэл хамт олонтой болгоод явахад ганц хоёр хэмжээний клан доторх маргалдаан, ам зөрөх байдал гарч л байсан. Тэр болгонд нь байнга бүгдийг нь зэмлээд байдаггүй, хааяа хэдэн ганц хоёр хатуу үг хэлдэг байсаан. Үүнийг манай кланы хамт олон мэднэ. Гэхдээ хүний тэвчээрт хязгаар гэж байдаг. Хэрвээ гуйгаад, хэлээд байхад шаардлага биелүүлэхгүй, таг чиг алга болоод үл тоогоод байвал ямар ч хүн байсан би хасах шийдвэр гаргадаг. Энэ бол анхааруулж хэлээд ойлгохгүй байвал эцсийн арга хэмжээ.

Яахавдээ манай кланыхан клан дотроо муухай үг хэлж маазарч болно. Нэгнээ доромжлохгүй л байвал юу ч хэлж болно. Би хорихгүй. Би хүнийг өөрийнхөөрөө байхад л дуртай хүн.

Тиймээс манай кланд байж байгаад гарсан эсвэл байсан мэт жүжиглэн бусдад муулж байгаа нөхдүүдэд хэлэхэд "Баярлалаа бид алдаагаа анхаарч аваад цаашдаа залруулах болно" гэж хэлье.

Хүндэтгэсэн: Билгүүн 'С

"TEAM META" CLAN LEADER

05/02/2022

Сайхан шинэлж байна уу найзуудаа \_o_/

Нээрээ нэг юм хэлэхэд манайхаан... Манай клан КД биш чадварыг нь харж гишүүдээ авдаг байгаа шүү 😊

Цаашдаа шинээр гишүүн авахдаа 20+ насны охид залуусыг авах бодолтой байгаа.

КД бол зүгээр тоо
Чадвар бол чиний баталгаа тийм биз 😎

Өөр тайвандөө 😄

21/01/2022

Эээе найзуудаа

Удахгүй манайх нэг юм эхлүүлэх гэж байгаа шдээ 😎

Тун удахгүй 😋

18/01/2022

Zugeer l ng stream gsh :3

15/01/2022

Hi залуусаа

Манай клан нь UC зардаг болсон шүү... Мэдээлэл авахийг хүсвэл чатруу ороод хараарай 😉

Address

Ulaanbaatar

Telephone

+97699171606

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when TEAM META /Mongolian PUBGM Clan/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share