NayoNa

NayoNa Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from NayoNa, Video Creator, Tsetserlegt hureelen, Ulaanbaatar.

Permanently closed.
06/08/2022

Зөвхөн чамайгаа би
Зүүдэндээ ч болов нэг үнсэхсэн
Зүгээр л чамдаа тэврүүлээд
Зүрхны цохилтоо сонсохсон
Хайртай гэдэг үгийн үнэ цэнийг ганцхан чамд мэдрүүлэхсэн
Хичнээн олон шөнө өнгөрсөн ч хамаагүй
Хамгийн гоё үгсийг чамдаал би хэлэхсэн
Хадгалж нуусан амттан бүрээ чамтайл хуваан идэхсэн
Одоо чи наддаа ирж болохгүй гэж үү?
Орхиод одохдоо итгэлтэй байсан гэжүү?
Харин одоо би шанлаж байна
Хайрт минь чамайгаа ингээд явуулъя даа

03/08/2022

Итгэл далимдуулж сэтгэл сэмлэдэг хүмүүс л цөөхөн байгаасай💫

01/08/2022

Намрын салхинд найган ганхах навчис
Нуур далайн эрэг дээрээс харахад ямар сайхан гээч
Бодолд дарагдсан сэтгэлээ нээхын тулд
Бороон дундуур нулмисаа нуун норох ямар гоё гээч
Зүүдэндээл уулздаг чиний төрхыг
Зүрхэндээ нандигнан хадгалах ямар гоё гээч
Чамин тансаг үгээр намайг хайрладаггүй ч
Чиний минь үйлдэл бүхэн надад ямар хайртайг ойлгуулдаг

28/07/2022

Ганцхан чамайг хүлээнэ гэдэг
Тэнгэрт түгсэн оддыг тоолохтой адил юм.🥺

28/07/2022

Хааяа би бодохдоо💫
Хэрэггүй хүмүүсд ямар их цаг хугацаа зарцуулсандаа харамсдаг
Гэхдээ бас ✌
Тэр хүмүүсыг хэн нь хэн байсныг эрт мэдсэндээ баярладаг👏

26/07/2022

..💛
Хүмүүс араас ярьдаг л юм сайн явсан ч муу явсан ч ..

26/07/2022

.....🍀
Урд минь зурайх замуудыг
Уртаас урт дараалалд оруулан
Ухарч боломшгүй зоригоороо хурцлан
Урагшил гэж амьдрал та надад заасан
Нуран унаж буй сэтгэлээ
Нулимс биш ухаанаараа туулах
Нууцхан аргад суралцуулан
Нуцашгүй зүтгэ гэж амьдрал та надад
сургасан...

26/07/2022

💚
Тийм ээ би өвдсөн чамайгаа шөнө нь зүүдэлчихээд
Өр зүрхэндээ бодон хайрлахадаа
Өнчин тогоруу адил ганцаардахдаа
Өрцнийхөө цаана өмрөхдөө
Тиймээ би өвдсөн шөнө нь шаналж уйлахдаа
Өвдгөө тэврэн суух үедээ
Өөдгүй гэж чамайг буруутгахдаа
Өрөөл рүү биш чамруу тэмүүлэхдээ тийм ээ би өвдсөөн ......

26/07/2022

Ерөн тэгээд чамайг гэхгүй байгаа хүнийг гуйж харьцана гэдэг гутамшиг шүүдээ.Зүгээр л хэнийг ч хүчлэлгүй зөнгөөр нь хаяаад сурчих🤗

23/07/2022

Чамайг харах бүрт яагаад ч юм би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай нэгэн болчихдог❤

22/07/2022

Заа бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргье бид 2 энэ page дээрээ зөвхөн өөрсдийнхөө зохиосон үг,өгүүлбэр,шүлгүүдээ оруулдаг шүү💪 тэгээд цаашдаа илүү гоё гоё зүйлүүд хийх болохоор бид 2г дэмжээрэй❤

22/07/2022

Харанхуй ёртөнцөд ганцхан чи л гэрэл нэмдэг🥺❤

21/07/2022

Алдсан хойноо хүн хичнээн эрхэм байсныг ойлгож
Аз жаргалыг алсаас хайчихаад зовохын цагт дэргэд байсныг санадаг юм шүү♥ тиймээс та нар минь хайртай хүмүүсээ алдахаасаа өмнө хайрлаж, аз жаргалаа хажуудаа байхад амталж яваарай♥♥

21/07/2022

Ерөн тэгээд энэ амьдралд чинь хэнээс юу ч хүлээхгүй хэнийг ч гуйж харьцахгүй өөрийн хүссэн зүйлээ хийгээд л явж байхад аяндаа амьдрал аз жаргалтай болчихно доо💫🙆‍♀️

20/07/2022

Дурлал шүү гээд
Дурсамжиндаа шингээх гэсэн болов ч
Дундаршгүй сэтгэлийн гүнээс гарах өвдөлт
Дурлал биш ээ хайр гэж хэлэх юм.....

20/07/2022

Хүний хувьд найз гэдэг маш чухал байдаг🙆‍♀️
Найз гэдэг хэнийг ч харсан бай нэг л зангаараа байж, үргэлж чамд сайн сайханыг үнэн сэтгэлээсээ хүсдэг.Амжилт гаргахад чинь атаархаж биш бахархаад дэмжээд зогсдог. Уулзахгүй хичнээн удсан өчигдөрхөн уулзаад салсан хүмүүс шиг л байж чаддаг хүнийг хэлдэг.❤
Харин нөхөрлөл хэзээ дуусдаг гээч хэн хэндээ хар буруу санаж хэн нэгний худал үгэнд итгэж худла хардалтаас нөхөрлөл үгүй болдог🥺

Address

Tsetserlegt Hureelen
Ulaanbaatar

Telephone

+97695656885

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when NayoNa posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Videos

Share

Category