Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэн/Institute for Mongolia-Korean Law/

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэн/Institute for Mongolia-Korean Law/

Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэн/Institute for Mongolia-Korean Law/ Олон улсын Улаанбаатарын их сургууль
🇲🇳СУР СУДАЛ БҮТЭЭ 🇰🇷

29/01/2025

Монголын Хуульчдын холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд зохион байгуулсан олон улсын симпозиум 2024 оны Монголын Хуульчдын холбооны онцлох 20 ажлын 9 дүгээрт нэрлэгджээ.

Үр дүнтэй хамтран ажилласан Ерөнхийлөгч П.Одгэрэл, Тамгын газрын дарга Ш.Жолбарс болон Монголын Хуульчдын холбооны хамт олонд талархсанаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.

СУДЛААЧ ОЮУТНУУД  K-LAW ACADEMY СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Хууль зүйн сургууль, Монгол-...
12/01/2025

СУДЛААЧ ОЮУТНУУД K-LAW ACADEMY СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Хууль зүйн сургууль, Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн судлаач оюутнууд Солонгосын эрх зүй нэмэлт хөтөлбөр, Судлаач оюутан төслийн хүрээнд БНСУ-д хууль зүйн танилцах аялал зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээд БНСУ-ын Хууль тогтоомжийн хүрээлэнтэй хамтран
K-Law Academy сургалтыг зохион байгууллаа. Тус хүрээлэнгийн Хууль тогтоомжийн орчуулгын төвийн дарга Чон Хэ Жинь “Хууль тогтоомжийн орчуулга, анхаарах асуудал” сэдвээр оюутнуудад зориулж лекц уншлаа.

Мөн тус хүрээлэнгийн Ерөнхийлөгч
Хан Ён Сү K-Law Academy нь БНСУ-ын хууль тогтоомж болон түүний орчуулгыг олон улсын түвшинд таниулаад зогсохгүй гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдол бүхий арга хэмжээ хэмээн дүгнэлээ.

СУДЛААЧ ОЮУТНУУД БНСУ-ЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХҮРЭЭЛЭНД ЗОЧИЛЛОО.Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Хууль зүйн сургууль...
11/01/2025

СУДЛААЧ ОЮУТНУУД БНСУ-ЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХҮРЭЭЛЭНД ЗОЧИЛЛОО.

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Хууль зүйн сургууль, Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн судлаач оюутнууд СУДЛААЧ ОЮУТАН ТӨСӨЛ, СОЛОНГОСЫН ЭРХ ЗҮЙ нэмэлт хөтөлбөрийн хүрээнд БНСУ-д хууль зүйн танилцах аялал зохион байгуулж байна.

Энэхүү аяллын хүрээнд БНСУ-ын Хууль тогтоомжийн хүрээлэнд зочилж тус хүрээлэнгийн хууль тогтоомжийн орчуулгын төв, номын сан, медиа студи, эрдэм шинжилгээ судалгааны үйл ажиллагаатай танилцлаа.

Тус хүрээлэн нь 1989 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогоор 60 гаран хууль зүйн доктор зэрэгтэй судлаачид эрдэм шижилгээ судалгааны ажил гүйцэтгэн ажилдаг төрийн өмчийн байгууллага юм.

БНСУ-ЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Монгол...
07/01/2025

БНСУ-ЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор О.Амарсанаа БНСУ-ын төрийн өмчит Хууль тогтоомжийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Хан Ён Сүтэй албан уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр талууд 2024 онд хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилтийг дүгнэн 2025 онд хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар харилцан санал солилцлоо.

Ташрамд дурдахад талууд 2024 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.

БНСУ-Д ОЮУТНЫ ХАМТАРСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Монгол-Солонго...
07/01/2025

БНСУ-Д ОЮУТНЫ ХАМТАРСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн “СУДЛААЧ ОЮУТАН ТӨСӨЛ”, “СОЛОНГОСЫН ЭРХ ЗҮЙ” нэмэлт хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн Хууль зүйн сургууль, БНСУ-ын Соншинь их сургуулийн Хууль зүйн сургуультай хамтран “МОНГОЛ-СОЛОНГОСЫН ХАРЬЦУУЛСАН ЭРХ ЗҮЙ” сэдэвт хоёр дахь удаагийн оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр БНСУ-ын Соншинь их сургуулийн байранд зохион байгууллаа.

Хурлыг нээж Соншинь их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн доктор Хван Тэ Хи, Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор О.Амарсанаа нар үг хэлэв.

⚖️Хурлыг Соншинь их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн доктор Ким Сэ Жүнь даргалж хууль зүйн доктор, профессор Квон Хёнь Хаг, хууль зүйн доктор О.Амарсанаа нар чиглүүлэгчээр ажиллав.

Оюутнууд солонгос, англи хэлээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

📌Оюутны илтгэл:

🇰🇷“БНСУ-ын байгаль орчны эрх зүйн тогтолцоо ба уур амьсгалын өөрчлөлт” Соншинь их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан И Юн Гён, Шинь Су Минь

🇰🇷“БНСУ-ын хар тамхины тухай хууль тогтоомжийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал ” Соншинь их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Ма Жи Ёнь, Ким Ха Инь

🇰🇷”Цахим орчны бэлгийн гэмт хэргийн эрх зүйн зохицуулалтын өөрчлөлт ба ирээдүй” Соншинь их сургуулийн оюутан Ким Ми Жон, И Су Ён Пак Жи Минь

🎤Хэлэлцүүлэгч:
🇲🇳Ө.Хулан, Ц.Эмүжин, Б.Номин, Э.Буянхишиг, Б.Урангоо(ОУУБИС-ийн Хууль зүйн сургууль)

🇲🇳”Зөвшөөрөлгүй амьтан тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага ноогдуулсан захиргааны актын хүчин төгөлдөр байдал” солонгос хэлээр илтгэлийг Б.Номин, О. Номин-Эрдэнэ Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн судлаач оюутан(ОУУБИС-ийн Хууль зүйн сургууль)

🇲🇳“Зохиогчийн эрхийг зөрчсөн эсэх тухай АНУ-ын шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ” англи хэлээр илтгэлийг Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн судлаач оюутан Н.Дөлгөөн, У.Нямгэрэл(ОУУБИС-ийн Хууль зүйн сургууль)

🇲🇳“Монгол Улсын авлигын гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт” солонгос хэлээр илтгэлийг Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн судлаач оюутан Б.Урангоо, Б.Буянхишиг(ОУУБИС-ийн Хууль зүйн сургууль)

🎤Хэлэлцүүлэгч:
🇰🇷Ким Ю Бинь, Им Хёнь Жон, Ким Еэ Жи, Минь Бу Гён(Соншинь их сургуулийн Хууль зүйн сургууль)

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Хууль зүйн сургуулийн 3 дугаар курс, Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн Судл...
30/12/2024

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Хууль зүйн сургуулийн 3 дугаар курс, Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн Судлаач оюутан Б.Номин солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын(Topik) дээд түвшин буюу 6 дугаар түвшинд тэнцжээ.

Б.Номиндоо цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны болон сурах үйлсэд нь өндөр амжилт хүсье.

11/12/2024
СУДАЛГААНЫ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгээс хэрэ...
26/11/2024

СУДАЛГААНЫ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгээс хэрэгжүүлдэг Судлаач оюутан төслийн ээлжит Судалгааны семинар зохион байгуулагдлаа.

Хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор О.Амарсанаагаар удирдуулан нийт 12 Судлаач оюутан гүйцэтгэж буй судалгааны ажлын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Тус арга хэмжээнд Эрх зүйн тэнхимийн оюутнууд идэвхтэй оролцож асуулт асууж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Судлаач оюутнуудын хэлэлцүүлсэн илтгэл:

🇺🇸Н.Дөлгөөн "Насанд хүрээгүй хүүхдэд бүх насаар нь хорих ял оноосон АНУ-ын шүүхийн шийдвэр"
ICC Б.Билгүүн “Олон улсын эрүүгийн шүүхийн тогтолцоо"
🇰🇷Б.Урангоо "Ажилтанд мэдэгдэлгүй ажлаас халах, ажлаас халагдсаны тэтгэмж төлөөгүй нь үндсэн эрхийг зөрчсөн эсэх гомдлыг шийдвэрлэсэн БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дүгнэлт"
🇰🇷Б.Шинэгэрэл "Ахлах сургуулийн дүрэмт хувцас өмссөн насанд хүрэгчдийн бичлэгийг цахим орчинд байршуулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийдвэр үндсэн эрх зөрчсөн эсэх гомдлыг шийдвэрлэсэн БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дүгнэлт”
🇰🇷Б.Номин “Хорих байрны уулзалтын өрөөнд шилэн тусгаарлах хаалт, чанга яригч төхөөрөмж зэргийг байрлуулсан нь үндсэн эрхийг зөрчсөн эсэх талаарх гомдлыг шийдвэрлэсэн БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дүгнэлт”
🇲🇳Б.Алтанцэцэг "Зохигчид үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг харилцан шилжүүлэхдээ Бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн нь хүчин төгөлдөр эсэх маргааныг шийдвэрлэсэн Монгол Улсын шүүхийн шийдвэр"
🇲🇳О.Номин-Эрдэнэ "Орон нутгийн өмчийг хувьчлах жагсалтад оруулснаар хувьчлагдсан гэж үзэх эсэх мөн засаг дарга өмнөх засаг даргын гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээх эсэх маргааныг шийдвэрлэсэн Монгол Улсын шүүхийн шийдвэр"
🇲🇳Э.Буянхишиг "Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэгт ял оногдуулсан тухай Монгол Улсын шүүхийн шийдвэр"
🇲🇳Б.Сарангоо “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэгт хорих ял оногдуулсан тухай Монгол Улсын шүүхийн шийдвэр”
🇲🇳У.Нямгэрэл “Эрүү шүүлт тулгаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт ял оногдуулсан тухай Монгол Улсын шүүхийн шийдвэр”
🇲🇳Ц.Эмүжин “Албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учирсан хохиролыг нөхөн төлүүлж шийдвэрлэсэн Монгол Улсын шүүхийн шийдвэр”
🇲🇳Б.Барсболд “Улсын байцаагчийн илт хууль бус актыг хүчингүйд болгож шийдвэрлэсэн Монгол Улсын шүүхийн шийдвэр”

🥰Судлаач оюутнуудынхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь амжилт хүсье.

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор О.Амарсанаа12 ...
11/11/2024

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор О.Амарсанаа
12 дахь удаагийн АЗИЙН ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН СИМПОЗИУМ-д "Монгол Улсын шүүхийн цахимжилт, эрх зүйн орчин" сэдвээр илтгэл тавьж оролцлоо.

Энэ удаагийн симпозиум "Хиймэл оюун ухаан ба хууль: Ази дахь хууль зүйн технологийн хөгжил, хамтын ажиллагаа" сэдвийн хүрээнд БНСУ-ын Сөүл хотноо 2024 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр зохион байгуулагдлаа.

Арга хэмжээг БНСУ-ын Хууль тогтоомжийн яамны сайд И Вань Гю нээж үг хэлсэн бол Камбож Улсын Ерөнхий сайдын орлогч Vongsey Vissoth, Тайланд Улсын Дотоод хэргийн дэд сайд Pakorn Nilpraunt, Вьетнам Улсын Хууль зүйн яамны дэд сайд Nguyen Khanh Ngoc, БНСУ-ын төрийн өмчит Хууль тогтоомжийн судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Хань Ён Сү нар мэндчилгээ дэвшүүлэв.

Тус симпозиумд БНСУ, Монгол, Тайланд, Сингапур, БНХАУ, Вьетнам, Камбож, Узбекстан зэрэг улсын Хууль зүйн яам, Хууль зүйн судалгааны байгууллагуудын төлөөлөл оролцон илтгэл тавьж хэлэлцүүлснээс гадна хиймэл оюун ухаанд суурилсан хууль эрх зүйн үйлчилгээний технологийг хөгжүүлэгч компаниуд оролцож үйлчилгээгээ танилцууллаа.

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгээс хэрэгжүүлдэг Судлаач оюутан төслийн ээлжи...
05/11/2024

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгээс хэрэгжүүлдэг Судлаач оюутан төслийн ээлжит Судалгааны семинар нээлттэй зохион байгуулагдана.

02/11/2024

법제처(처장 이완규)는 11월 1일(금) 아시아의 법제 발전을 위한 교류협력의 일환으로, 아시아 법제기구 협의체 설립을 위한 준비위원회 발족식과 제12회 아시아 법제 전문가 회의(Asian Legislative Experts Symposium: ALES)를 글래드여의도(서울시 영등포구 소재)에서 개최했다.

내용 자세히 보러가기👇
https://blog.naver.com/molegin/223643104802

#법제처 #법제교류협력 #아시아법제기구협의체 #발족식 #캄보디아 #베트남 #태국 #아시아법제전문가회의 #인공지능 #리걸테크 #리걸테크산업협의회 #공공서비스 #법제협력확대

12 дахь удаагийн Азийн хууль зүйн салбарын эрдэмтэн судлаачдын олон улсын симпозиумд (ALES) хүрээлэнгийн захирал, хууль ...
01/11/2024

12 дахь удаагийн Азийн хууль зүйн салбарын эрдэмтэн судлаачдын олон улсын симпозиумд (ALES) хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор О.Амарсанаа оролцож байна.

Энэ удаагийн симпозиум “Хиймэл оюун ба хууль зүйн салбарын хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор О.Амарсанаа тус симпозиумд “Монгол Улсын шүүхийн цахимжилт, эрх зүйн орчин” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

Title : The 12th Asian Legislative Experts SymposiumTheme : Law Encounters AI: Cooperation Measures for Advancing Legal Tech in AsiaDate&Time : November 1, 2...

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгээс хэрэгжүүлдэг Судлаач оюутан төслийн ээлжи...
25/10/2024

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгээс хэрэгжүүлдэг Судлаач оюутан төслийн ээлжит Судалгааны семинар зохион байгуулагдлаа.

🇲🇳Судлаач оюутан Б.Алтанцэцэг
"Иргэний эрх зүй дэх хөөн хэлэлцэх хугацаа ба худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн Монгол Улсын шүүхийн шийдвэр"

🇲🇳Б.Алтанцэцэг "Иргэний эрх зүй дэх хөөн хэлэлцэх хугацаа ба худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн Монгол Улсын шүүхий...

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгээс хэрэгжүүлдэг Судлаач оюутан төслийн ээлжи...
25/10/2024

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгээс хэрэгжүүлдэг Судлаач оюутан төслийн ээлжит Судалгааны семинар зохион байгуулагдлаа.

🇲🇳Судлаач оюутан Э.Буянхишиг
"Гэр бүлийн хамаарал бүхий хүний амь насыг хохироосон хэрэгт ял оногдуулсан тухай Монгол Улсын шүүхийн шийдвэр"

🇲🇳Э.Буянхишиг "Гэр бүлийн хамаарал бүхий хүний амь насыг хохироосон хэрэгт ял оногдуулсан тухай Монгол Улсын шүүхийн шийдвэр"Олон улсын Улаанбаатарын их су...

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгээс хэрэгжүүлдэг Судлаач оюутан төслийн ээлжи...
25/10/2024

Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгээс хэрэгжүүлдэг Судлаач оюутан төслийн ээлжит Судалгааны семинар зохион байгуулагдлаа.

🇺🇸Судлаач оюутан Б.Билгүүн
“Миранда зарчмын талаарх АНУ-ын шүүхийн шийдвэр”

СУДАЛГААНЫ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛААОлон улсын Улаанбаатарын их сургуулийн Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгээс хэрэгжүүлдэг Судлаач оюутан төслийн ээлжит...

Address

Ulaanbaatar

Telephone

+97699105017

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэн/Institute for Mongolia-Korean Law/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэн/Institute for Mongolia-Korean Law/:

Videos

Share

Category